FBI 2

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/Хил хязгаар/

Кат- Тэгээд бас Загасчдын Бастион болон Матиасын сүм орно. Чи (өөр хэлээд ярьж байна) талаар сонсож байсан уу? Чамайг (өөр хэлээр ярьж байна) руу авчирч байгаагүй байх аа.

/Будапешт хот, Унгар/

Дэв- Үгүй ээ.

Кат- Ямар гоё амттай гээч .

Дэв- Тийм байна.

Кат- Аймаар юм аа.

/ХОЛБООНЫ Мөрдөн байцаах товчоо,

ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ/

Кэт- Яасан бэ?

Фор- Зугтах гэж оролдсон байна. Бид яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Кэт- Би машин барья. Катя Полгар Нью-Иорк дахь шүүх хурал дээр ирэх ёстой байсан, гэхдээ Будапешт руу зугтсан бололтой.

/Хүүхэд хулгайлсан хэргээр баривчлах зөвшөөрөл, Нью-Иорк хот/

Фор - Өмнөх гэмт хэргүүдийнх нь тухай? Жэйми?

Кэл- Гэр бүлийн шүүхээс зөвшөөрөл өгсөн байна. Эмэгтэйн хувьд урьд нь ял авч байгаагүй. Эл Чапо шиг харагдахгүй л байна даа. Хаяг нь шилтгээний дүүрэгт юм байна. Хөөх, өнөөдрийн баяр наадам хаана болж байгаа юм бол?

Фор- Юун баяр наадам болоод байгаа юм?

Кэл- Мэдэхгүй ээ.

Фор- Юу гээч?

Кэл- Юу?

Фор- Будапештэд долоо хоног бүр л баяр нэг баяр наадам болж байдаг. Охайо-д жил бүр хэдэн баяр тэмдэглэдэг байсныг мэдэх үү?

Кэл- Ммхм. Ммхм.

Фор- Баярууд нь илүү утга учиртай санагддаг байсан.

Кэл- Эндхийн хүмүүсийнх нь л онцлог юм байлгүй дээ. Эхлээд ийшээ. Ингэхэд яагаад надаар машин бариулахгүй гээд байгаа юм? Би уг нь..

Кат- Үгүй ээ! Үгүй!

Дэв- Ээж! Ээж ээ! Ээж!

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

Фор- Байна. Үгүй ээ сонсож бай. Бидэнд өгсөн зөвшөөрөл дээр чинь нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл байгаагүй. Тэрнээс чинь болоод бид хэргийн газарт ямар ч бэлтгэлгүй оччихлоо шүү дээ.

Кэл- Бүр олны дунд байхад хүүхдийг нь аваад явчихлаа шүү дээ. Тэгээд олоод өгөөч дээ, Глен. Орой болохгүй ээ, одоо хэрэгтэй байна.

Фор- Бидэнд хангалттай мэдээлэл өгөхгүй болохоор чинь ажлаа хийж чадахгүй шүү дээ. Хэргийн газарт очихоосоо өмнө нөхцөл байдлын талаар сайн ойлголттой баймаар байна. Эд нар ерөөсөө ажлаа хийж чадахгүй юм аа.

Рэй- Во бид хоёр 26-р Холбооны шинжээчидтэй холбогдож баривчлах зөвшөөрлийн талаарх холбогдох мэдээллийг эмхтэгэж авлаа. Хулгайлагдсан хүү болон тэрний ээж хоёулаа АНУ-ын иргэд юм байна. Хүүг Дэвид Милграв гэдэг, 10 настай. Нью-Йоркийн Хадсон дахь Риверсайд сургуулийн 3-р ангийн сурагч. Хичээлдээ сайн, хүмүүжилтэй хүүхэд байна. ээж нь 43 настай, борлуулалтын фирм ажиллуулдаг, хэдэн сая долларын хөрөнгөтэй Гэри Милграв гэгч эртэй гэрлэсэн юм байна.

Кэл- Гэрлэлтээ цуцлуулах гэж байсан юм байна.

Рэй- Яг зөв. Гэрлэлт нь асуудалтай байсан бөгөөд хосууд гэр бүлийн шүүхэд хандсан байна.

Во- Достоевскийн зохиолын шиг л ярвигтай эд байна.

Фор- Достоевскийн зохиолуудыг сайн мэдэхгүй л дээ, эсвэл Стивен Кингийнхтэй харьцуулаад хэлж болох нь уу?

Во- Итгэл найдвар байхгүй гэсэн үг.

Фор- Ойлголоо.

Рэй- Ээж нь эд хөрөнгийнхөө талыг нь авсан байна. бүрэн асран хамгаалах эрхийг хүссэн ч шүүгч тэднийг асран хамгаалах эрхийг хуваалцах шийдвэр гаргасан байна.

Во- Энэ нь тэрэнд хангалтгүй байж.

Кэл- Тэгээд Унгар руу зугтсан байна.

Рэй- Тийм ээ.

Эй - Юу болоод байгаа юм?

Фор- Битгий.

Эй - Будапештын төв гудамжид хүүхэд хулгайлсан хэрэг гарчихаад байна. Унгарын цагдаа нар ууртай байна шүү дээ. Би тэдэнд юу гэж хэлэх ёстой юм?

Фор- Тэдэнд бид амьд бас аюулгүй байна, тэгээд санаа зовсонд баярлалаа гэж хэл. Бас Европолын ахлах мөрдөгчийнхөө хувьд тэр цагаан Скода фургоныг хайж байх ёстой шүү дээ. Улсын дугаар нь энэ байна. Тэднийг барьж чадвал бидэнд мэдэгдэх байх. Бид сая гудамжинд үхэхээ шахлаа шүү дээ, эйгер .

Эй - Та нарыг үхээгүйд баяртай байна.

Фор- Баярлалаа.

Эй - Зүгээр.

Кэл- Таныг АНУ-д яаралтай шилжүүлэн өгөх Холбооны тушаал байна.

Кат- Битгий л дээ, гуйя.

Кэл- Та хүүгээ хууль бусаар гэрээс нь авч явах эрхгүй байснаа мэдэж байгаа шүү дээ.

Кат- Та нар ойлгохгүй байна.

Фор- Тэгвэл бидэнд тайлбарлаад өг л дөө.

Кат- Би Гэри Милгравтай 2014 онд гэрлэлтээ батлуулсан.

Кэл- Визээ гаргахын тулд уу?

Кат- Үгүй ээ, би тэрэнд хайртай байсан.

Кэл- Тэгээд?

Кат- Тэр өөрчлөгдсөн.

Фор- Бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна.

Кат- Тэр эхэндээ намайг маш их хайрладаг байсан. Гэхдээ зүгээр л жүжиг тавьж байсан байна лээ. Гадуур явахдаа надад сайхан хандана, тэгээд гэртээ харьсныхаа дараа юм л бол намайг зоддог байсан. Тэрний мөнгийг үрчихвэл зодуулна. Дэвидийг гэдсэндээ тээж байхад хүртэл зоддог байсан. Байнга. Гэригийн хийсэн хэргийг хэлээд байхад л шүүгч асран хамгаалах эрхийг хуваах шийдвэр гаргасан. Нэг өдөр хүү маань аавынхаасаа хүрч ирээд хувцсаа ч тайлахгүй ванн дотор хэвтэж байсан. Яасан юм бэ гээд асуутал над руу харах ч үгүй байсан. Хувцсыг нь тайлах гээд оролдтол тайлуулахгүй байсан юм, тэгээд л би шууд мэдсэн. Тэр хүүг маань ч гэсэн зодсон байна лээ. Тэгээд Дэвидийг аваад зугтсан юм.

Фор- Гэр бүлийн хүчирхийллийн нотолгоо байгаа бол цагдаад хандах хэрэгтэй. Танд нотолгоо байгаа юу?

Кат- Хүү маань ийм зүйл хүртэх ёсгүй. Гэригийн өмгөөлөгч нарыг дийлнэ гэж байхгүй ээ. Тэд яг л араатан амьтад шиг. Гуйя, надад итгэ л дээ. Хүү маань таталт өгөөд байдаг юм/

Кэл- Эпилепситэй юм уу?

Кат- Дэвид эмээ уух ёстой. Тэрнийг олоорой гуйя.

Во- Би тэрэнд итгэж байна аа. Худлаа ярьж байгаа юм шиг харагдахгүй байна.

Фор- Яаж мэдэж байгаа юм?

Рэй- Би Вотэй санал нэг байна. Тэр үнэн сэтгэлээсээ хэлж байгаа юм шиг харагдаж байна.

Фор- Эсвэл биднээр өрөвдүүлэх гэж л ингэж байгаа байх.

Во- Яахав өрөвдүүлэх гэсэн байж болно гэхдээ яагаад өөрийнхөө хүүхдийг хулгайлуулахаар хүмүүс хөлсөлнө гэж? Тэгвэл бүр сэтгэл мэдрэлийн өвчтэй болж таарна шүү дээ.

Фор- Яах ч аргагүй асуудалтай тулгарсан тохиолдолд хүн юу гэж ч худлаа ярьж байж болно. Би мэднэ шүү. Тэрнийг шилжүүлэх тушаал гарчихаад байхад бид ямар ч нотолгоо баримтгүйгээр тэрний талд орж болохгүй.

Кэл- Харин тийм, тэр жүжиг тавьж байж магадгүй. Бас тэр баян Америк эртэй мөнгөнийх нь төлөө суусан анхны эмэгтэй биш. Цаг орчмын дараа буцаж ороод дахиад нэг ярилцлага аваад үзэж болох юм.

Рэй- Ммхм.

Рэй- Өрсөлдөгчдийн Баг зохиолыг уншиж байсан уу?

Во- Линкольны юу?

Рэй- Форестер багаар ажиллахаараа бүх зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, олон хүний саналыг эрэлхийлдэг шүү дээ. Тэр бидэнтэй заавал санал нийлэхгүй байсан ч олон талын санаа бодлыг идэвхтэй сонсож, шийдвэр гаргахдаа олон өнцгөөс хардаг. Тэрнээс хэрвээ магтаал сонсмоор байвал бага зэрэг хүлээх хэрэгтэй. Чиний бодлыг авч үздэггүй байсан бол чи энд байх ч үгүй байх байсан.

Во- Баярлалаа, Рэйнс.

Фор- Би Нью-Иорк дахь байр руу холбогдож Катя онгоцонд суулгахаас өмнө жаахан цаг өгөөч гэж гуйя.

Кэл- Би ЭМТ-д хүүхэд таталт өгсөн гэсэн дуудлага байвал бидэнд мэдэгдээрэй гэж хэлье.

Фор- Бас тэр эмнээс нь дахиад хэдийг нэмээд авчих.

Кэл- Мидазолам гэдэг эм байна.

Эй - Унгарын цагдаагийнхан Скода фургоныг Косутын галт э=тэрэгний буудал дээрээс барьсан байна.

Фор- Хөөх! Өглөөнөөс хойш л тэр Скодаг хайлаа! Тэнк, явцгаая.

Эй - Хэрэгтэн бас тэнд байна гэнэ.

Фор- Хэрэгтнүүдийг хянаж байгаа юм уу?

Эй -( Унгараар ярьж байна )

Лу- (Унгараар ярьж байна )

Фор- Та нарт харьяалал байгаа эсэх чинь хамаагүй ээ. Бид хамт орох болно!

Эй - (Унгараар ярьж байна )

Офицер- (Унгараар ярьж байна )

Эй - Эндээ хүлээж бай гэнэ ээ.

Фор- Үгүй ээ, үгүй! Бид хүлээхгүй!

Офицер- Унгараар ярьж байна )

Эй - Энд хүлээж бай гээд байна.

Фор- Хүлээх юм байхгүй ээ. Бид орлоо шүү! Бүгд доошоо! Фас!

Энт- Машинд суу! Суугаарай! (Унгараар ярьж байна)

Аав- (Унгараар ярьж байна)

Рэй- Стратегийн мэдээлэллийн төвөөс хурууны хээг нь өглөө.

/Баривчлах ажиллагааны бүртгэл/

Фор- Австрали хүн юм уу?

Рэй- Хэргийн түүхтэй юм байна. Хүүхдэд аюул учруулсан, юм эвтгэн сүйтгэсэн хэргээр.

Во- Бас одоо үеийн тэнэгүүдтэй л адил өөрийгөө дөвийлгөх дуртай юм  байна.

/Эцгийн Бахархал/

Фор- Ммхм. Сайн байна.

Во- Тэр Эцгийн Бахархал гэдэг нэртэй бүлгэмийнх юм байна.

Фор- Хоёулаа байраа сольё.

Кэл- Би тэрэнд дарамт шахалт үзүүлэх үү?

Фор- Ммхм. Тэнк, тийшээ очоод хэвт.

Кэл- Гэрээсээ хол иржээ, Лукас. Мелбүрнээс Будапешт руу. Бүтэн өдрийн нислэг шүү дээ. Бас Австралид үйлдсэн гэмт хэргийн түүхтэй юм байна, би олон улсын хууль чамд тайлбарлаж өгөх үү? Бас Австралиас гарах хориотой байсан юм байна шүү дээ.

Лу- Бид очих ёстой газар руугаа л очдог.

Кэл- Бид гэж хэн юм? Эцгийн Бахархал бүлгэмийнхэн үү?

Лу- Тэрэнд хүүхэдтэйгээ уулзах эрх байгаа.

Фор- Мэдэж хэрэг байлгүй яахав.

Лу- Хүний эрхийн асуудал шүү.

Фор- Санал нийлж байна аа.

Кэл- Угаасаа тэгээд л хууль гэж байдаг юм.

Лу- Битгий хуц. Хууль үргэлж л эмэгтэйчүүдийн талд үйлчилж байдаг. Энэ бол хүйсээр ялгаварлан гадуурхалт шүү.

Кэл- Тэгээд танай бүлгэмд хууль үйлчилдэггүй юм уу?

Лу- Бид ямар буруу зүйл хийсэн юм? Бид хулгайлагдсан хүүхдийг галзуу ээжээс нь аварсан. Бид харин ч баатарлаг үйлс хийсэн шүү.

Кэл- Би чамд таалагдахгүй байна уу?

Лу- Хувцсаа тайлчихвал таалагдаж магадгүй л юм.

Кэл- Чи эмэгтэй хүмүүсийг дорд үздэг юм аа даа?

Лу- Тэдний хэрэгтэй хэрэггүй юм чалчихыг нь сонссоноос л дээр.

Фор- Тэгээд хүүг хэрхэн аварсан талаараа хэлж өг л дөө. Хэн чамтай цуг байсан юм? Бас чамтай л адил баатар байлгүй дээ. Гэхдээ энэ зурган дээрээс тэрнийг хайгаад олохгүй юм. Лукас, чи бүх магтаал сайшаалыг хүртэж болохгүй шүү дээ, хамтрагчтайгаа хуваалцах хэрэгтэй.

Лу- Миний арын халаасыг ухаад үз дээ. Надад гар алга.

Фор- Хмм.

/Х&Б

Хьюз & БЕННЕТ

Олон улсын хуулийн фирм/

/Питер Малден.

Хууль зүйн өмгөөлөгч/

Рэй- Ойлголоо. Канберра ярьж байна, "Эцгийн бахархал" бүлгэмийг баривчлах ордер Австрали, Лондон, Канадад хорь гаруйгаараа байдаг ч маш цөөхөн баривчилгаа, түүнээс ч бага ял оноосон байдаг гэнэ.

Фор- Тэдэнд өмгөөлөгч байдаг юм байна.

Рэй- Тэд хууль зөрчиж, хүссэн зүйлээ авсныхаа дараа шүүхээр хэргээ шийдүүлдэг юм байна.

Кэл- Миний бодлоор тэд мөнгөний төлөөх байгууллага биш ээ. Шударга ёсны төлөө тэмцдэг юм шиг байна.

Фор- Эндээ үлд. Гэри Милгравтай холбоотой мэдээлэл, үзүүлэлтүүдийг шалга. Би Нью Йорк руу залгаж байя.

Жу- Скот Форестер, чи хотод байна уу?

Фор- Будапештэд байна аа.

Жу- Надад гуляш байна уу?

Фор- Наашаа хүрээд ирвэл өгье өө.

Жу- За за. Зүгээр буу халах гэж залгаагүй л байх. Тусалж чадах юм байна уу?

Фор- Нью-Иоркд нэг залуугийн талаар хайгаад өгөөч.

Жу- За

Фор- Гэри Милграв. М-И-Л-Г-Р-А-В. Хадсонд амьдардаг.

Жу- Хадсон. За. Юу хайх ёстой билээ?

Фор- Тэрний мэдээлэл систем дээрээс гарч ирэхгүй байгаа юм, бидний мэдээгүй ямар нэг гэмт хэргийн түүх байгаа эсэхийг шалгуулах гээд.

Жу- За, би чам руу эргээд холбогдьё.

Фор- 8 настай хүү алга болчихоод байгаа юм.

Жу- Ойлголоо.

Рэй- Надад нэг санаа байна. Гэри Милграв одоо хаана байгаа юм/

Фор- Тэднийг галт тэргэнд суух гэж байхад нь барьсан.

Рэй- Аавтай нь  уулзаж хүүг өгөх гэж байсан юм уу?

Кэл- Найман настай хүүхдийг Атлантын далайгаар хууль бусаар гаргах гэж оролдсон байх магадлалтай.

Фор- Юу болох нь уу харж л бай

Рэй- Ойлголоо.

Кат- Дэвидийг олсон уу?

Фор- Тэрнийг харсан. Тэр амьд бас аюулгүй байгаа.

Кат- Гэхдээ олоогүй юм уу?

Фор- Тэрнийг удахгүй олж авна аа, амлаж байна. Танаас нэг юм асууя. Дэвидийн тантай цуг хийх дуртай байсан зүйл нь юу вэ?

Кат- Бид орой болгон унтахынхаа өмнө дуу дуулдаг байсан.

Фор- Магадгүй ээ.

Во- Форестер яагаад энэ эмэгтэйг тэгж их сэжиглээд байгаа юм бол?

Кэл- Аав ээж хоёр нь хоёулаа Гадаад харилцааны ажилтнууд байсан юм. Аав нь одоо ч хэвээрээ. Ээжийг нь Анжела Кэссиди гэдэг.

Во- Анжела Кэссиди гэж хэн юм?

Рэй- Нью-Йоркоос мэдээлэл ирж байна, Гари Милграв Будапешт дахь Дунакеши нисэх онгоцны буудал руу хувийн онгоц авахаар захиалга өгсөн байна гэнэ.

Кэл- Галт тэрэг Польшийн Краковыг зорьсон юм байна, замаараа Дунакеши нисэх онгоцны буудал дээр зогсох юм байна.

Фор- Бидэнд боломж гарлаа!

Гэр- Асуудал гарлаа. Би эргээд залгая. Би Унгараар ярьж чадахгүй шүү дээ.

Фор- Би ч гэсэн. Холбооноос явж байна.

Фор- Рэйнс, гар утас руу нь нэвтэр.

Кэл- Унгарын товчооноос Милгравтай ярилцахыг зөвшөөрсөн байна.

Фор- Гайхалтай. Би гэхдээ энд ярилцмааргүй байна. Хэт их чимээтэй байна. Тэднийг цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулаад ир. Во, байцаалтыг чи хариуцаарай.

Во - Үгүй ээ…

Рэй- яасан бэ?

Во- Форестер чамд ээжийнхээ тухай хэлж байсан уу?

Рэй- Ганц хоёр юм сонсож байсан. Яасан? Чи юу хайгаад байгаа юм?

Во- Анжела Кэссиди Төрийн департаментын гадаад албанд удаан хугацаагаар ажилласан юм байна. 1980, 1990-ээд онд тэрээр Варшав, София, Будапешт зэрэг Дорнод блокийн орнуудад ажиллаж байсан байна.

Рэй- Хөөх, сайн хайжээ.

Во- Тэр Иуда юм байна шүү дээ.

Рэй- Юу гэнэ ээ?

Во- 2004 онд тэрээр нууц мэдээллийг Оросуудад худалдсан юм байна. Сөрөх тагнуулын газар тэрнийг хуурамч ажиллагаанд явуулж, улмаар 2005 онд ор сураггүй алга болсон байна. Энэ Форестерт их хүндээр туссан байх.

Жу- Байна уу? Би Гэри Милгравын талаар мэдээлэл оллоо.

Фор- За хэлээрэй.

Жу- Би тэрний нэрийг мэдээллийн сангаас шалгаж үзлээ. Хоёр сарын өмнө 28 настай ресепшин нь удаа дараа бэлгийн дарамт учруулсан хэргээр тэрнийг цагдаад мэдэгдэж байсан юм байна. Бас санхүүгийн байдлыг нь шалгасан.

Фор- Чам руу залгасан нь болжээ.

Жу- Дотоод орлогын алба нь тэрний компанийг "Татварын тайлангаа санаатайгаар гаргаж өгөөгүй" шүүхдсэн юм байна. Тэр цалингаа олох гэж зүдэрч байгаа бөгөөд санхүүгийн байдал нь маш хүнд  байгаа юм байна даа. Тэр их хүнд байдалд байгаа юм байна.

Фор- Баярлалаа, Жубал.

Жу- Зүгээр ээ.

Фор- би Сиэттлд гарсан Аллертоны аллагын тухай файлыг уншсан.

Во- Тийм уу? За.

Фор- Ярилцлагын үеэр чи Жейкоб Ли Чилтоныг маш сайн байцаасан байна лээ, тэр бараг л чамайг цохиод авахын тулд барьцнаасаа мултрах нь холгүй байсан гэнэ. Тэгээд л чамд энэ байцаалтыг хариуцуулж байгаа юм.

Гэр- Америкийн холбооны мөрдөх товчоо юу?

Фор- Тийм байна.

Гэр- Би ойлгосонгүй. Мөрдөх товчооныхон зөвхөн дотооддоо л -

Во- Хүү чинь хаана байна?

Гэр- Өршөөгөөрэй?

Во- Хүүг чинь хулгайлсан гэмт хэрэгтэн рүү холбогдож бидэнд хүүг аваад ир гэж хэл.

Гэр- За за. Би ойлголоо. Катя намайг та бүгдэд муу хүн болгож харагдуулсан байх л даа. Тэр шүүх хурлын үеээр ч бас тэгсэн. Ашгүй шүүгч нь тэрнийг жүжиг тавьж байгааг мэдсэн юм .

Фор- Та зөвлөх үйлчилгээний компани ажиллуулдаг юм уу?

Гэр- Тийм ээ, анх компьютер, гар утсаараа борлуулалтаа эхлүүлж байсан, одоо бол наян саяын орлоготой хоёр зуу гаруй ажилтантай болсон доо.

Фор- Хөөх, төрөлхийн л бизнес сэтгэлгээтэй юм.

Гэр- Би компаниараа бахархдаг. Манай оронд над шиг хүмүүсийг уг нь дэмждэг байсан юм.

Во- Бидэнд aсран хамгаалагчийн шүүх хурлын талаар хэлж өгөөч.

Гэр- За.

Во- Таны эхнэр таныг хүчирхийлэгч байсан гэж хэлсэн.

Гэр- Худлаа.

Во- Тэр худлаа хэлсэн гэж үү?

Гэр- Тийм ээ, би хүчирхийлэгч байгаагүй.

Во- Хүүгийн чинь хувьд?

Гэр- Хүүгийн маань хувьд юу гэж?

Во- Тэрнийг ч бас хүчирхийлсэн гэсэн.

Гэр- Үгүй шүү дээ! Тэрнийг үнэн хэрэгтээ юу хийснийг мэдэх үү? Хүүг маань санаатайгаар надаас холдуулж, урвуулахыг завдсан.

Во- Катя санаатайгаар тэгсэн гэж үү?

Гэр- Би тэгж л бодож байна. Шүүхээс ч бас тийм шийдвэр гаргасан.

Во- Гэхдээ би үнэний талаар мэдмээр байна.

Гэр- Шүүхийн дүгнэлтийг уншаач дээ!

Фор- Түр хүлээгээрэй, би явчихаад ирье.

Во- Яагаад гэмт хэрэгтнүүдийн бүлгэмийн хүмүүсээр хүүгээ хулгайлуулсан юм?

Гэр- Тэд өөрсдийгөө Христийн идэвхтнүүд гэж зарласан. Би хүүгээ аюулгүй байлгахыг л хүссэн. Тэдэнд итгэж болно гэсэн юм.

Во- Эцэг эхийн харилцааны талаархи үзэл бодол өөр өөр байдаг гэдгийг мэдэх үү?

Гэр- Би- Би- юу-

Во- Эмнэлзүйн судалгаагаар эцэг эхийн нэг нь хүүхдээ зориудаар урвуулах гэсэн ойлголт байхгүй гэдгийг баталчихаад байхад тан шиг хүмүүс энийг шүүхэд ялахынхаа төлөө ашигласаар л байна.

Гэр- Би юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Яг л тийм зүйл болсон нь үнэн. Эсвэл өөр нэр томьёогоор хайж үзэх-

Фор- Та их ууртай харагдаж байна.

Гэр- Уур хүрч байна шүү дээ. Хуучин эхнэр маань хүүг минь хулгайлаад өөр оронд авчирчихаад байхад хэн ч надад туслахгүй байна, би юу хийхээ мэдэхгүй байна шүү дээ.

Фор- Танаас нэг юм асууя. Та хүүтэйгээ цуг хоёулахнаа байхдаа юу хийх дуртай вэ?

Гэр- Айн? Юу- тэр- юу гэдэг билээ дээ. Утсан дээрээ нэг тоглоом тоглоод л байдаг юм шүү дээ.

Фор- Эйгер , энэ юу болоод байгаа юм?

Эй - Ноён Милграв? Биднийг уучлаарай. Европолийн нэрийн өмнөөс бид танд саад, төвөг учруулсандаа харамсаж байна. Манай хамтрагчид өөр улсаас ирсэн тул Будапештийн хууль тогтоомжийг сайн мэдэхгүй байх шиг байна л даа. Бид тэр даруй засч залруулахыг хичээлээ. Ойлгосонд баярлалаа.

Во- Юу гэнэ ээ?

Фор- Тэрнээс байцаалт авч болно гэсэн шүү дээ-

Эй - Байдлыг дордуулахын нэмэр. Бид таныг түрээсийн машин руу чинь хүргэж өгье бас та хууль ёсны гомдол гаргамаар байвал бид туслах болно оо.

Гэр- Тэгэх хэрэггүй дээ. Тэд зүгээр л- зүгээр дээ.

Фор- Рэйнс, утсыг нь өг.

Эй - Биднийг уучилна гэж найдаж байна.

Гэр- Үгүй дээ, зүгээр л үл ойлголцол гарсан байх.

Эй - За.

Во- Холбооноос Европолыг уурлуулаад л байна даа. Аан! Түрүүн босоод явахдаа Эйгер руу залгасан юм уу? Тэр сая зүгээр л жүжиглэж байсан юм уу?

Рэй- Милграв өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодож байгаа, тэгээд шинэ уулзах цэгийг товлоно.

Во- Бас утсыг нь сольчихсон юм байна.

Рэй- Зүгээр байршил хянагч суулгачихсан юм .

Кэл- Тэгээд шууд Дэвидийг олчихож чадна.

Во- Янзтай.

Фор- Хүүг олцгооё.

Рэй- Бүтэн нэг цаг байрнаасаа хөдөлсөнгүй.

Фор- Тэр ямар ч байсан шинэ уулзах цэг товлож л таарна. Будапештийн нэг 5 одтой буудалд ч юм уу. Гэхдээ хэтэрхий олон хяналтын камер, хэтэрхий олон хүн байна. Тэд мэргэжлийн гэмт хэрэгтнүүд болохоор нууцлаг газар сонгож ч магадгүй юм.

Во- Форестер?

Фор- За?

Во- Эйгер байна.

Фор- Энэ цэгийг хөдөлвөл надад хэлээрэй. Сайн жүжиглэлээ, Эйгер .

Эй - Унгарын цагдаагийн байгууллагаас мөрдөх ажиллагаанд оролцоно гэнэ.

Фор- Мэдээж хэрэг бололгүй яахав. Гэхдээ тэднийг хурдал гэж хэлээрэй, гүйцэж чадахгүй бол миний буруу лав биш шүү.

Эй - Тэднийг нэмж уурлуулж яах гэсэн юм бэ?

Фор- Би тэднийг уурлуулаад байгаа гэж үү? Тэдний хувьд зүгээр л нэг гэмт хэрэг байж магадгүй гэхдээ миний хувьд бол 8 настай жаахан хүүхэд алга болчихоод байна.

Эй - Скот, чи сэтгэл хөдлөлөөрөө хандаад байна шүү дээ.

Фор- Би дааж авсан бүх хэргээ ингэж л шийддэг. Миний хариуцлага шүү дээ.

Эй - За хөдлөхөөрөө шууд над руу залгаарай.

Фор- За.

Кэл- Катягийн цүнхэнд Дэвидийн бээлий байсан юм. Тэрнийг үнэрээр нь хайя.

Фор- Хөөе. Энийг үнэрлээрэй найз минь. Сайн байна.

Рэй- Хөөе. Тэр хөдөлж байна.

Эй - Ахлагч Эйгер байна.

Фор- Тэр хөдөлж байна. Би байршлаа илгээе. Хойд зүг рүү хотоос гарч байна.

Кэл- Онгоцны буудал руу юу?

Фор- Магадгүй ээ. Вогийн байцаалт ямар санагдсан бэ?

Кэл- Мундаг байсан. Милгравын бардам зан, эго-г ашиглаж албаар асуултуудаа дорд үзсэн маягаар асуусан. Тэрнийг бүр төөрөгдүүлчихсэн. Чи юу гэж бодож байна?

Фор- Гайхалтай санагдсан. Төв замаас гарах гэж байна. Гурван км яваад.

Кэл- Тэр хааччихав аа?

Фор- Энд л байх ёстой. Эйгер . Хаана явж байна аа?

Эй - 10 минутын дараа очно

Фор- Тэд хүүг өгөх гэж байна.

Эй - Унгарын цагдаагийнхан заавал хүлээх ёстой гэж байна шүү.

Гэр- Дэвид, нааш ир. Алив ээ. Явья. Гэртээ харьцгаая.

Фор- Яваарай.

Гэр- Машинд суугаадах.

Фор- Яг хойноос нь дагаарай. Битгий шахаарай.

Фор- Машиндаа сууж бай. Гэри, Гэри, машинаа унтраачих тэгэх үү? Сонсооч. Таны хэлсэн зөв өө, хүүгээ өөр дээрээ авч үлдэхийн тулд чадах бүхнээ л хийж байгаа. Машинаа унтраачих, тэгээд ярилцья тэгэх үү?

Гэр- Та надад тусалж чадахгүй ээ.

Фор- Хүү чинь айчихсан байна шүү дээ. Тэр ийм зүйл хүртэх ёсгүй. Тэрнийг эхлээд буулгачих.

Гэр- Тэр надаас бүх зүйлийг минь авсан. Одоо бас хүүг маань авах гэж байна.

Фор- Тийм ээ, таны зөв. Бид тийм зүйл болохыг зөвшөөрөхгүй ээ.

Гэр- Та нар тэрний талд орж байгаа.

Фор- Таныг хүүдээ хайртай гэдэгт итгэлтэй байна. Тэрнийг аврахын тулд ийм хол ирсэн гэдгийг чинь ч мэдэж байна. Хэдүүлээ аюулгүй газар очоод ярилцья тэгэх үү? Хөөе! Хөөе! Гэри, хүү чинь таталт өгөөд байна. Намайг сонсооч. Надад тэрний эм нь байгаа.

Гэр- Тэрэнд хүүгээ өгөхгүй. Яасан ч өгөхгүй.

Фор- Гэри!

Во- Чи зүгээр үү?

Кэл- Зүгээр ээ.

Фор- За. За. Алив. Дэвид? Дэвид? за , ашгүй дээ. Одоо чи аюулгүй ээ. Ашгүй дээ.

Кэл- Машин барьж чадна гэж хэлсэн шүү дээ.

Фор- Гэхдээ дөнгөж сая осол хийчихлээ шүү дээ.

Фор- Энэ бүхэнд чиний буруу байхгүй ээ, Дэвид. Аав ээж хоёр чинь илүү сайн эцэг эх байх ёстой байсан юм. Чи бол гайхалтай хүүхэд. Ахад нь нэг асуух юм байна. Аавынхаасаа ирээд хувцсаа тайлахгүй ванн дотор хэвтэж байсан гэсэн дээ? Тэгээд ээж нь хувцсыг нь тайлья гэхэд тайлуулахгүй байсан гэсэн. Яг юу болсон юм?

Дэв- Та яагаад асууж байгаа юм?

Фор- Чамайг дотроо битгий хадгалаасай гэсэндээ л асууж байна. Ах нь ямар байдгийг нь мэднэ. Яг юу болсон юм бэ?

Дэв- Би аяга хагалчихсан юм. Гэр дотроо бөмбөгөөр тоглож байгаад.

Фор- Хмм.

Дэв- Аав намайг гэрт бөмбөгөөр тоглож болохгүй гэж хэлдэг байсан, гэхдээ би тоглочихсон юм.

Фор- Тэгээд аав нь уурласан юм уу? Чамайг зодсон юм уу?

Дэв- Би заавал хэлэх ёстой юу?

Фор- Үгүй дээ, хэлэх албагүй.

Дэв- Би танд хэлье ээ

Том- Жэйми, чи ирэх гэж байна уу?

Кэл- Юу?

Том - Буцаад Нью-Иорк руу ирнэ гэсэн биз дээ? 26-р байранд ирж ажиллана гэсэн.

Кэл- Одоохондоо хэнд ч  битгий хэлээрэй за юу.

Том- За за.

Кэл- Чам руу яах гэж залгасан бэ гэхлээр нэг гуйх юм байна.  Би Нью-Йорк дахь дүүргийн прокурорын газраас нөхцөл байдлын талаар тодруулсан.

Во- Хөлсний гэмт хэрэгтнүүд, таслан сэргийлэх арга хэмжээ, амиа хорлохыг завдсан хэргүүдийн талаар.

Кэл- Тэгээд таны хэргийг ингэж шийдсэн. Нью-Йорк мужаас таныг шүүхэд буцааж авчрах зардлыг даахгүй гэнэ.

Кат- Би ойлгохгүй байна.

Кэл- Хуулийн дагуу хэрвээ Ерөнхий прокурор зардлыг даахгүй байхаар шийдсэн бол тушаал цуцлагдсан гэсэн үг.

Кат- Үнэн үү?

Во- Үнэн.

Дэв- Ээж!

Кат- Дэвид! Дэвид! (Унгараар ярьж байна) Чамайг ямар их санасан гээч.

Дэв - Би ч гэсэн

Рэй- За, Во. Өнөө орой чамайг ариусгана аа.

Во- надад нэг л таалагдахгүй байна шүү.

Рэй- Будапештэд ирснийх Балгас паб руу орж үзэх хэрэгтэй биз дээ?

Во- Аан ийм төрлийн ариусгал бол таалагдаж байна шүү.

Фор- Та хоёр сайн байлаа шүү. Катяд итгэх нь зөв байж.

Рэй- Хөөх.

Во- Яасан?

Рэй- Бид хоёрыг магтлаа шүү дээ. Явж тэмдэглэе.

Фор- Хоёулаа бас тэр паб руу очно биз дээ?

Кэл- Хэр их ууж чадахаас чинь л шалтгаална.

Фор- Юу?

Кэл- Нээрээ- би Нью-Иорк руу буцах гэж байгаа. Чамайг надаас сонсоосой гэж хүссэн юм. Би сүүлийн 10 жилээ тэнд ажиллаж өнгөрүүлмээр байгаа гэдгээ хэлсэн дээ.

Фор- Хөөх за за-

Кэл- Тэр үед бидний харилцаа дотносно гэж мэдээгүй ээ. Тэгээд ажлын байр гарахаар нь шууд бүртгүүлчихсэн юм.

Фор- Энэ багийг бүрдүүлэх гэж хэр их удсаныг мэдэж байна уу?

Кэл- Мэднэ ээ.

Фор- Бас Во-д чамаас сурах зүйл маш их байна.

Кэл- Скот.

Фор- Надад ч гэсэн.

Кэл- Би шийдвэрээ гаргачихсан.

Фор- Хэзээ явах юм?

Кэл- Оны сүүлээр.

Фор- За за, тэр хүртэл чамайг ятгах боломж байгаа л юм байна.

/Олон улсын Холбооны мөрдөх товчоо/

/2р анги төгсөв/

/Орчуулсан Батгэрэлийн Есүй/

 

Дүрүүдэд:

Фор- Форестер - эр

Кэл- Кэлет - эм

Рэй- Рэйнс - эр

Во- Во - эм

Кат- Катя - эм

Эй - Эйгер - эм

 

 

Back to episodes Go home