|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
|
Багш, доктор, ерөнхий сайд, хөтлөгч эр, хөтлөгч эм, сурвалжлагч, Сонины дэлгүүр, найруулагч, ПиАр. |
Гарчиг: Юу болох нь энэ вэ? Нобита 100 оноо авчихлаа!
Нобита: Энэ чинь зүүд биш биз дээ? Яаж ч харсан... 100 оноо байна! Багш аа! 100、100、100、100、100、100、100!
Багш: Үнэндээ би ч бас нүдэндээ итгээгүй шүү. Яаж ч шалгасан 100 оноо авахаар байна билээ. Ноби, чи маш сайн байлаа.
Нобита: Баярлалаа. Өдийг хүртэл би чадахгүй гэж боддог байсан ч жинхэнэ чадвар минь илэрчихлээ! Бүгдэд нь үзүүлнэ ээ!
Жайан: Яасан ч гэсэн би мэнтайкод л дуртай.
Нобита: Жайан! Сунэо! Онгирвол жаахан ичмээр л юм. Иймэрхүү зүйлийг санамсаргүй аргаар мэдэгдсэн нь дээр байх шүү.
Жайан: Гэхдээ байна аа, мэнтайко идсэний дараа араас нь ногоо идэхээр ёстой муухай амтагддаг.
Сунэо: Тэр ч тийм шүү. Ёстой хачин. Яагаад тэгдэг юм бол оо?
Нобита: Хөөх, энд шалгалтын цаас уначхаж! Хэнийх юм бол оо? Хөөх, 100 авсан байна!
Жайан: 100 оноо авсан бол ядаж л Нобитагийнх биш байх.
Сунэо: Тийм шүү.
Нобита: Хөөх, Ноби Нобита гээд биччихэж!
Жайан: Тэгвэл 100 оноо байх ямар ч боломжгүй.
Сунэо: Нэр нь ч юм уу, эсвэл оноо нь аль нэг нь алдсан байх.
Нобита: Шизүка. Хөөе, хөөе, намайг 100 оноо авсан гэвэл чи итгэх үү?
Шизүка: Нобита, хүний үнэ цэн гэдэг чинь зөвхөн шалгалтын оноогоор хэмжигддэг зүйл биш шүү дээ. Шалгалтад 0 оноо авсан ч яах вэ дээ! Гутарч болохгүй шүү! Дараагийн удаа хичээгээрэй!
Нобита: Ээж ээ!
Ээж: Өглөөнөөс хойш л толгой өвдчихлөө. Шалгалтын хариу энэ тэр харах ч хүсэл алга.
Нобита: Хөөе, Дораэмон!
Дораэмон: Хоцорчихлоо, хоцорчихлоо!
Нобита: Үүнийг хар даа! Хар даа, 100 авсан!
Дораэмон: Яаж ингэж хуурч чаддаг байна аа!
Нобита: Яагаад вэ? Яагаад? Дэндүү юм аа! Дэндүү юм!
Дораэмон: Уучлаарай. Би яарч байсан болохоор л... Ийм юм байж бололгүй дээ. Нобита 100 оноо авна гэдэг чинь боломжгүй зүйл биш шүү дээ.
Нобита: Хамаагүй ээ, хамаагүй. Над шиг хүн яаж 100 авах вэ дээ. Өдөржин унтаад оноо авсан нь дээр байж.
Дораэмон: Түүнийг дэндүү гомдоочих шиг боллоо доо. Ямар нэг арга бодох хэрэгтэй юм байна даа. За, байз... ПиАр!
ПиАр: Ямар ч зүйлийг хүмүүст хүргэж, итгүүлж, хүссэн хариу үйлдэл гаргуулж авах нь миний үүрэг юм шүү дээ.
Дораэмон: Мэднэ ээ, тэгээд л дуудсан юм. Нобитагийн 100 оноо авсан талаар хүмүүст итгүүлж бахархуулмаар байна.
ПиАр: Ямар түвшинд? Дээд, дунд, энгийн, дээд зэргийн гэсэн дөрвөн төрөл бий.
Дораэмон: Дээд зэргээр хийлгэмээр байна. Эхлээд ээжид итгүүлж өг.
ПиАр: Мэдлээ. Хүмүүс сонин, телевизийн хэлсэнд амархан итгэдэг. Тиймээс хөтлөгчөөр дээд зэргийн түвшинд хэлүүлнэ.
Дораэмон: За, найдлаа шүү.
Хөтлөгч эр: За, дараагийн мэдээ танилцуулъя. Ноби Нобита хүү 100 оноо авлаа.
Ээж: Ноби 100 оноо авсан гэж үү?
Хөтлөгч эр: Энэ мэдээ олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьж байна.
Ээж: Тэр чинь үнэн гэж үү?
Хөтлөгч эр: Мэдээж үнэн.
Ээж: Юу? Арай зүүд биш биз дээ? Ноби үнэхээр 100 оноо авлаа гэж үү?
Дораэмон: Энэ чигээрээ үргэлжлүүлээрэй!
ПиАр: Надад даатгачих.
Дораэмон: Муурууд намайг хүлээж байгаа байх даа.
Шизүка: Хөөе, мэдээ сонссон уу?
Сунэо: Нобита, 100 оноо авсан гэж үү?
Жайан: Үгүй байлгүй дээ, Нобита юу даа?
Сунэо: Гэхдээ би ч бас хэд хэдэн удаа 100 оноо авч байсан шүү!
Жайан: Чи авсан ч сонин биш.
Шизүка: Тийм шүү. Харин Нобита авсан болохоор л мэдээ болж байгаа юм.
Сунэо: Тийм үү?
ПиАр: Энэ яагаад ч дээд зэргийн түвшинд хүрээгүй байна. Гайхалтай хүнээр хэлүүлбэл илүү үр дүнтэй байх нь гарцаагүй!
Хөтлөгч эм: Доктор оо, та олон улсын нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?
Доктор: Тийм ээ, Ноби Нобита хүү 100 оноо авсан. Энэ бол үнэхээр агуу хэрэг юм!
Ээж: Хүү минь!
Аав: Эхнэр! Зурагт үзэв үү?
Ээж: Хань аа! Нобита эцэст нь 100 оноо авлаа!
Аав: Сайн байна, сайн байна.
Ээж: Ашгүй дээ, ашгүй!
ПиАр: Шуугиан илүү хүчтэй байх тусам зүгээр орхисон ч хүчээ авсаар л байна. Харин одоо... тусгай бэлэг! Дээд зэрэглэлийн онцгой долгион байлаа!
Эр 1: Надад өгөөч!
Эр 2: Надад ч бас!
Сонины дэлгүүр: Нобита үнэхээр гайхалтай амжилт гаргаж! Тэр шалгалтдаа 100 оноо авчээ! Нэмэлт хэвлэл байна шүү!
Сурвалжлагч: Энэ бол Ноби Нобитагийн сурдаг бага сургууль.
Найруулагч: Хөөе, залуус аа. Найзын хувьд Нобита яг ямар хүн болох талаар яриад өгөхгүй юу?
Сунэо: За, ярья, ярья. Тэгэхээр би Нобитаг хэзээ нэгэн цагт ингэж нэрд гарна гэж боддог байсан юм.
Шизүка: Нобита бол ажилсаг хүн шүү.
Жайан: Нобита чинь миний зүрхний анд шүү дээ. Ахиад яриул л даа.
Дораэмон: Яагаад шуугиад байгаа юм бол доо? За, уучлаарай, уучлаарай.
Аав: Тийм ээ, тийм.
Ээж: Тийм, тийм.
Найруулагч: Нобита хүүгийн тухай тусгай нэвтрүүлэгт эцэг, эхийг нь ч бас урьж оролцуулмаар байна. Та нар зөвшөөрөх үү?
Ээж: Тэгье, тэгье. Тийм ээ?
Аав: За, тэгье дээ.
Найруулагч: Мөн хөршүүд болон ойр орчмын иргэд бүгдээрээ Нобитад баяр хүргэж сэтгэгдлээ хуваалцана уу! Бүгдээрээ идэвхтэй оролцоорой!
Нобита: Ээж ээ! Зууш байгаа юу? Ээж ээ? Юу вэ? Байхгүй байгаа юм байх даа? Зурагтаа асаачхаад хаачсан юм бол оо?
Хөтлөгч эр: За. Одоо шууд Ерөнхий сайдын хэвлэлийн хуралдааныг хүргэж байна.
Нобита: Юу болсон юм бол? Ямар нэгэн юм болсон юм байх даа?
Ерөнхий сайд: Тэгэхээр саяхан парламентын хуралдаанд Нобитагийн 100 оноо авсныг тэмдэглэж, энэ өдрийг Нобита дурсгалт өдөр хэмээн зарлаж байна.
Нобита: Нобита дурсгалт өдөр гэнэ үү? Юу болоод байгаа юм бэ? Одоо яана аа!
Дораэмон: ПиАрт даатгачихсан чинь бүр хэтрүүлчихжээ!
Нобита: Юун ПиАр вэ?
Эр: Нобита, баяр хүргэе! Нобита, баяр хүргэе!
Нобита: Энэ чинь одоо юу вэ? Дораэмон, энэ чинь юу болоод байгаа юм бэ?
Дораэмон: Чиний 100 оноо авсныг чинь хүмүүст мэдэгдмээр байсан юм.
Нобита: Боль л доо! Ямар ичмээр юм бэ!
Сунэо: Нобита!
Жайан: Зүрхний анд минь ээ!
Шизүка: Баяр хүргэе, Нобита!
Хүүхдүүд: Хамт зургаа даруулаач!
Нобита: Дораэмон, ямар нэгэн юм хий л дээ!
Дораэмон: За, ойлголоо! Хаана байна? Хэтрүүлчихсэн байна шүү дээ!
ПиАр: Хэтрүүлчихсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Дораэмон: Ямартай ч хурдан зогсоо! Саяны бүх зүйлсийг болоогүйд тооц!
ПиАр: За, мэдлээ. Тэгж хэлж байгаа бол болоогүйд тооцъё доо.
Ээж: Хоёулаа яагаад энд байж байдаг билээ?
Аав: Харин? Юу вэ? Юун Нобитагийн тусгай дугаар энэ тэр вэ?
Ээж: Харин тийм.
Шизүка: Ингэхэд би юу хийж байгаа билээ?
Жайан: Бид яагаад Нобитагийн гэрийн гадаа байгаа юм бол?
Сунэо: Юу ч ойлгосонгүй? Харьцгаая даа.
Шизүка: Энэ чинь...
Нобита: Ёстой нүдний булай болохоо шахлаа.
Дораэмон: Уучлаарай. Пи Арын нөлөөг тийм хүчтэй байна гэж мэдээгүй юм л даа.
Нобита: Үнэхээр, 100 оноо бол аваад байхаар оноо ч биш байна шүү.
Ээж: Ноби, хоолоо идээрэй. Ноби! Хүүе, унтчихсан юм уу? Юу вэ? Өө! Нобита дахиад л энд шалгалтын хуудсаа нуучихсан байх шив. Зу, зу, зу, зуу, 100 оноо!
Нобита: Яасан бэ, ээж ээ?
Ээж: Энэ чинь, энэ... Но... Ноби... Энэ, энэ... Ноби... Но... Ноби энэ чинь?
Нобита: 100 оноо байна, яасан?
Ээж: Нээрээ юу? Ноби! Сайн байна! Ёстой мундаг байна! Ээж нь ямар их баяртай байна гээч!
Дораэмон: Ашгүй дээ!
Ээж: Үүнийг чинь жаазлаад үзүүлэнд тавина аа.
Нобита: Тэгэх шаардлагагүй дээ.
Ээж: Гэхдээ л 100 оноо шүү дээ, 100 оноо!
Нобита: Тэр ч тийм л дээ!
Ээж: Зүүд шиг л байна шүү. Нээрээ тийм, очиж аавд нь хэлнэ ээ. Хань аа!
Нобита: Битгий л дээ, дэндүү дөвийлгөөд байна шүү дээ. Ёстой нэг!
Аав: Хөөх, гайхалтай!
Нобита: Одоо боль л доо! Ичмээр юм бэ!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Чөтгөр |
|
Гарчиг: Чөтгөрийн карт.
Нобита: Дораэмон! Надад чамтай ярих чухал яриа байна аа. Хаана байна? Хаана байна, хаана байна?
Дораэмон: Нобитагийн ярих чухал яриа нь бүтэхгүй л яриа байлгүй дээ. Мөнгө бүтээдэг машин ч юм уу, тийм л юм гуйх гэж байгаа биз. Явж тоглоно оо.
Нобита: Яг хэрэгтэй үед байхгүй болчих юм аа. Надад яг одоо 300 иен хэрэгтэй байна шүү дээ. Яадаг ч юм билээ дээ? Дораэмоны орон дээр ямар нэгэн юм байхгүй л байх даа? Хөөх, юу вэ? Дэвсгэр шиг л харагдаад байх юм. Өө, юу вэ?!
Чөтгөр: Чи сая намайг дуудсан уу?
Нобита: Хөөе! Яана аа, мангас! Боль л доо! Намайг тавь!
Чөтгөр: Зугтах шаардлагагүй дээ.
Нобита: Юу?
Чөтгөр: Сүүлийн үед надад ямар ч хүсэлт ирсэнгүй. Гэтэл удаан хугацааны дараа намайг дуудахад би ямар их баяртай байсан гээч.
Нобита: Тэгэхээр энэ чинь чөтгөрийг дуудах хэрэгсэл байсан юм уу?
Чөтгөр: Юу ч мэдэлгүй хэрэглэчихсэн юм уу?
Нобита: Гэхдээ надад чөтгөр хэрэггүй шүү дээ.
Чөтгөр: За, тэр ч яах вэ, чи энэ картыг аваад үз дээ. Чөтгөрийн карт.
Нобита: Чөтгөрийн карт аа?
Чөтгөр: Ёстой амар эд шүү. Нэг сэгсрэхэд л 300 иен гарна.
Нобита: 300 иен!? Үгүй ээ, болохгүй, болохгүй! Чөтгөрөөс юм хүсвэл сүнсээ алдана гэдэг шүү дээ.
Чөтгөр: Ёстой хуучинсаг юм аа. Сүнсээр солио хийх энэ тэр бол одоо моодноос гарчихсан шүү дээ! Одоо бол өсөлтөөр нь тооцдог болсон!
Нобита: Өсөлт өө?
Чөтгөр: 300 иен гаргах тутамд өндөр чинь 1 миллиметрээр намсана гэсэн үг. Зөвхөн 1 миллиметр шүү дээ.
Нобита: 1 миллиметр!?
Чөтгөр: 1 миллиметр гэдэг чинь иймхэн шүү дээ. Бараг л харагдахгүй байгаа биз дээ.
Нобита: Гэхдээ зөндөө ашиглачихвал бага багаар намхан болсоор эцэст нь алга болчих юм биш үү. Болилоо, болилоо.
Чөтгөр: Тэгж их ашиглахгүй байхад л болох юм биш үү? Зүгээр л аваад явж байхад асуудалгүй шүү дээ.
Нобита: Гэхдээ л...
Чөтгөр: Ингэхэд би чамд нэмэлт үйлчилгээ үзүүлээд саван, алчуур, салфетка дагалдуулъя! Конконы газар үйлчлүүлэгч ховордоод хэцүүхэн л байна. Чи хүүхэд биз дээ? Тэгэхээр чи өндөр болж л таараа шүү дээ.
Нобита: Тэр ч тийм л дээ. Тийм шүү! Жаахан ашиглаад л болиход болох юм байна шүү дээ.
Чөтгөр: Яг тийм.
Нобита: За, ойлголоо. Энэ картыг чинь би авлаа.
Чөтгөр: Ашгүй дээ, баярлалаа. Намаг аварлаа шүү. Оройн бүр 12 цагт зөвхөн тэр өдөр ашигласан хэмжээгээр л өндөр чинь буурна шүү, за юу. За, баяртай.
Нобита: Үнэхээр 300 иен байна. Хүсэж байсан комикоо авч чадахаар боллоо!
Дораэмон: Наад комикоо яаж авсан юм бэ?
Нобита: Би өөрөө худалдаж авсан юм! Юу нь болохгүй байна? Болохгүй юу? Болохгүй юу?
Дораэмон: Болохгүй ч юм биш л дээ. Нэг л хачин байна даа.
Нобита: Шөнө дунд 12 цагт бие маань үнэхээр агших юм байх даа. Гэхдээ зөвхөн 1 л миллиметр шүү дээ. Харахад юу ч өөрчлөгдөөгүй байна шүү. Ашгүй дээ. Энэ маягаараа ахиад 2, 3 миллиметр хэрэглэсэн ч зүгээр юм биш үү? Бүр 1 сантиметр хэрэглэсэн ч тэгж их анзаарагдахгүй бололтой шүү. Ер нь ахиад 1 сантиметр ашиглана аа, яадаг юм. 300 иен!
Дораэмон: Юу хийж байгаа юм бэ?
Нобита: Юу ч биш ээ, юу ч биш. Явчхаад ирье! Шизүка! Харих замдаа түр номын дэлгүүр хамт явахгүй биз?
Шизүка: Тэгье л дээ.
Нобита: Үүнийг авъя.
Шизүка: Ямар ихийг аваа вэ?
Нобита: Надад одоохондоо мөнгөнд санаа зовох асуудал алга даа.
Шзиүка: Гоё юм аа. Ууг нь надад ч бас авахыг хүссэн ном байгаа л даа.
Нобита: За, тэгвэл би аваад өгье.
Шизүка: Тэгж болох юм уу?
Нобита: Бололгүй яах вэ дээ. Ичих хэрэггүй дээ, зүгээр шүү!
Шзиүка: Гэхдээ л...
Нобита: Тэгвэл би тэр номыг аваад, дараа нь чамд зээлье. Ямар үнэтэй вэ? 600 иен үү? 900 иен үү?
Сунэо: Хөөе, Нобита!
Жайан: Бидэнд скейтборд хэрэгтэй байна!
Сунэо: Тийм ээ, скейтборд!
Нобита: Тийм юм худалдаж авч чадахгүй шүү дээ!
Сунэо: Наад картаа л сэгсэрчихвэл болоо биз дээ! Түрүүн харсан шүү!
Жайан: Чи худалдаж аваад бидэнд зээлэхэд л болно шүү дээ.
Нобита: Гэхдээ...
Жайан: Шизүкад ном авч өгчхөөд харин бидэнд чадахгүй гэнэ ээ?
Сунэо: Тэгж хэллээ гэж үү?
Нбита: Комик номоор 1 сантиметр, скейтбордоор 2 сантиметр... Өнөө шөнө гарцаагүй байх. За, больё. Толинд харахаас ч айж байна. Арай ч дээ!
Дораэмон: Сайхан хооллоорой.
Ээж: Яагаад ч юм Нобита жижигхэн болчихсон ч юм шиг. Үгүй юу?
Нобита: Яалаа гэж дээ, балай юм!
Дораэмон: Хөөе, Нобита. Алив, зэрэгцээд зогс доо.
Нобита: Цаашаа байж үз ээ! Би явж тоглолоо!
Жайан: За, Нобита! Зам дээр скейтбордоор гулгасан чинь загнуулчихлаа! Тэгээд коридороор гулгасан чинь шилэн цамхаг мөргөөд хагалчихлаа!
Нобита: Тэгээд юу... Хэцүүхэн юм болж шүү.
Жайан: Тэр шилний үнэ төлөөдөх!
Нобита: Арай ч дээ!
Сунэо: Нобита! Коридорт скейтбордоор гулгаж байгаад ваар хөмрөөд хагалчихсан! Тэгсэн тэр 100 мянган иений үнэтэй байсан гэнэ ээ.
Нобита: 100 мянган иен гэнэ ээ?!
Жайан: Чиний скейтбордоос л боллоо!
Сунэо: Хариуцлагаа хүлээ!
Нобита: Миний өндөр… За, зүгээр дээ. Том хүн болох хүртлээ ахиад өсөх л юм чинь дээ.
Аав: Хөөх, ямар аятайхан карт вэ. Дораэмоноос авсан юм байх даа.
Нобита: Миний өндөр... Үүнээс л боллоо! Ёстой нэг! Ахиж лав энэ картыг ашиглахгүй дээ!
Аав: Миний халаасны мөнгө хангалтгүй байсан болохоор санаа зовж байсан юмсан. Түр зээлчихье байз.
Нобита: Би ирлээ.
Ээж: Хөөх, гарсаар л байна шүү дээ. Үүгээр энэ сарын төлбөрөө хангалттай төлчих юм байна. Яагаад сандраад байгаа юм бэ?
Аав: Зүгээр дээ. Цалин буухаар төлчихнө дөө.
Дораэмон: Яасан бэ? Юу гэнэ ээ? Тэр чинь ямар аймшигтай хэрэгсэл гээч! Анзааралгүй хэрэглэчих байх гээд шүүгээн дотор гүн нуучих байсан юм! Карт хаана байна? Хэдийн 400 мянгыг ашиглачихжээ. Тэгэхээр өндөр чинь бараг 130 сантиметр хоргодох нь дээ. Өнөө шөнө 12 цагт чи алга болох байна шүү дээ!
Нобита: Үгүй ээ, би алга болмооргүй байна!
Дораэмон: Юутай ч ярилцаад үзэхээс.
Чөтгөр: Хөөх, чи иржээ? За, карт чинь тус болсон уу?
Дораэмон: 400 мянгыг ашиглачихжээ.
Чөтгөр: Хэдийн 400 мянгыг уу? Ахин дахин баярлалаа!
Дораэмон: Тэр тухайд гэвэл... мөнгийг чинь яаж ийгээд эргүүлж өгөх болохоор... өндрийг нь хэвээр нь үлдээж болохгүй юу?
Чөтгөр: Тоглоод байна уу? Бид анхнаасаа тохиролцсон биз дээ? Мөнгөний оронд өндөр чинь багасна гэж! Тэгэхээр анхны тохиролцоо ёсоор болно! За, баяртай. Өнөө шөнө 12 цагт!
Дораэмон: Ингэвэл ч өөр арга алга даа.
Нобита: Одоо яах вэ?
Дораэмон: Одоо намсахаас өөр яах вэ дээ.
Нобита: Үгүй байлгүй дээ!
Дораэмон: Амлалтаа зөрчиж болохгүй шүү дээ.
Нобита: Намссаар байгаад алга болмооргүй байна шүү дээ!
Дораэмон: Удахгүй 12 цаг боллоо шүү. Намсаад эхэлчихлээ. Бага багаар жижгэрч байгааг харж байна уу? Жирийн өндөртөө хүрээд зогсчихлоо.
Нобита: Нээрээ юу? Ашгүй дээ! Энэ тооцоолол төгс байлаа!
Дораэмон: Тооцоолол төгс байлаа гэнэ шүү! Томруулах гэрлээр чамайг томруулсан болохоор гайгүй өнгөрлөө! Энэ явдлаас сургамж аваад дахиж нууцаар юу ч битгий хийгээрэй! За, одоо картаа шатаая.
Нобита: Хайран юм! Томруулах гэрэл байхад чинь үүнийг хүссэн үедээ хэрэглэж болно биз дээ?
Дораэмон: Нобита! Чи ёстой нээрээ!
Нобита: Болно биз дээ? Ахиад жаахан л ашиглачихъя л даа!
Чөтгөр: Юу гэсэн үг вэ? Тэгэх чинь луйвар шүү дээ! Арай ч дээ, чи муу чөтгөр!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Нобисүкэ |
Нобитагийн аав |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
|
Сунэо ээж, Шидэгч, шүүгч, Эрэгтэй хүн |
|
Дорами |
Ирээдүйгээс ирсэн эмэгтэй муур |
|
|
|
Гарчиг: Хөвсгөр, нягтын тоолуур.
Ээж: Даалгавраа ч хийхгүй комик уншаад л суух юм! Өнөөдөр энэ бүх комикийг чинь хаяна!
Нобита: Одоо шууд даалгавраа хийлээ. Заавал хийх болохоор битгий хаяарай.
Ээж: Үгүй ээ!
Нобита: Ээж ээ! Ээж ээ. Арай ч дээ.
Дораэмон: Ээж ээ. Тэр үнэхээр гэмшсэн бололтой байна шүү дээ.
Ээж: Илүү юм ярих хэрэггүй. Сахал махлаа ургуулаад, зүгээр. Бүр том болчихжээ!
Нобита: Ээж ээ, гуйя л даа.
Ээж: Аав гуай!
Аав: Яасан?
Ээж: Амралтын нэг өдөр ч болтугай дэмий хэвтээд байлгүй надад тусалж болохгүй юу?
Аав: За, ойлголоо, ойлголоо.
Дораэмон: Хөөх, аав гэр цэвэрлэж байна.
Нобита: Тан дээр ч бас аянга буучихсан уу?
Аав: Харин тийм ээ. Яагаад ингээд бухимдаад байдаг байна аа?
Нобита: Мэдэх юм алга. Гэхдээ сүүлийн үед байнга ууртай байх боллоо шүү, тийм ээ?
Аав: Яадаг юм билээ? Ийм нөхцөлд өдөр ч тайван унтаж чадахгүй байна шүү дээ.
Нобита: Харин тийм ээ. Дораэмон, ямар нэгэн арга ол л доо.
Дораэмон: Тэглээ гээд яах вэ дээ… Эмэгтэйчүүдийн сэтгэлзүйг би ойлгодоггүй юм аа. Ядаж нэг удаа түүнтэй зөвлөлдөхөөс.
Дорами: Тэгээд надаас зөвлөгөө авахаар ирээ юу?
Дораэмон: Гэрийн уур амьсгалыг эргээд амар амгалан болгохын тулд чиний тусламж хэрэгтэй байна л даа.
Дорами: Царай зүс нь жаахан тааруу л байна даа.
Дораэмон: Өвдчихсөн юм байх даа?
Нобита: Бас хоолны дуршилгүй байгаа бололтой шүү. Зууш ч идээгүй байна.
Дорами: Зууш идээгүй гэж үү?
Ээж: Өнөөдөр яг нэг долоо хоног боллоо. Одоо магадгүй үр дүн гарсан байх шүү. 500 грамм нэмэгдчихэж! Яагаад? Яагаад? Яагаад вэ?
Дорами: Учрыг нь олчихлоо. Шаардлагагүй хоолны дэглэм барьжээ.
Нобита, Дораэмон: Хоолны дэглэм гэнэ ээ?
Дорами: Өөрийгөө таргалсан гэж бодоод хоол идэхгүй байгаа юм байна. Тэгээд л гэдэс нь өлсөөд бухимдаад байж.
Нобита: Өлсөөд бухимдсан гэж үү?
Дораэмон: Төвөгтэй юм аа.
Нобита: Ээж минь таргалаагүй шүү дээ.
Дорами: Гэхдээ ээж чинь тэгж бодохгүй байгаад л учир байна. Нээрээ тийм! Окэй боллоо! Хөвсгөр, нягтын тоолуур. Үүний голд байрлах линзийг хараад товчлуурыг дарвал жин нь өөрчлөгдөх болно.
Нобита: Өөрчлөгдөнө гэж үү?
Дорами: Тийм ээ, 1 заалт нь 1 килограмм. Нэмэх рүү тохируулбал нэмэгдэж, хасах руу болговол буурна гэсэн үг. Тэгэхээр ээжид туслаад жинг нь багасгаад өгье.
Дораэмон: Хүлээж бай даа.
Нобита: Яасан бэ?
Дораэмон: Жин нь гэнэт өөрчлөгдвөл ээж сэжиглэх нь гарцаагүй шүү дээ.
Дорами: Тийм шүү.
Дораэмон: Тийм ээ! Байдаг л нэг шоколад!
Нобита: Энэ байна аа, дэглэм барихад иддэг шоколад гэнэ.
Дораэмон: Ганцхан ширхгийг идэхэд л 1 килограмм хасдаг шидэт шоколад шүү. Бага багаар идээд, жигд тураарай, ээж ээ.
Нобита: За, баяртай.
Ээж: Итгэмээргүй л юм. Өдий хүртэл янз бүрийн жин хасах хүнс хэрэглэсэн ч нэг нь ч бүтээгүй шүү дээ.
Нобита: Тийм ч амар идэхгүй байна шүү.
Дорами: Дэндүү төгс сонсогдсон болохоор л хардаж байгаа юм.
Ээж: За, ядаж нэгийг идээд үздэг юм билүү?
Дораэмон: 1 ширхгийг идвэл хасах 1 килограмм шүү дээ.
Ээж: Хөөх! Хасагдчихаж!
Дорами: Гайхалтай юм аа.
Нобита: Шоколадаар жин хасах ч догь юм аа! Ээж ээ, тэгвэл гэдсээ дүүртэл идсэн ч санаа зоволтгүй шүү.
Ээж: Баярлалаа.
Нобита: Дорами, маш их баярлалаа.
Дораэмон: Бидний аварлаа шүү дээ.
Дорами: Энэ хэвээрээ үргэлжилбэл сайн юмсан даа.
Нобита: Зүгээр дээ. Төгс болно!
Дораэмон: За, дараа уулзъя.
Ээж: Сайхан хооллолоо.
Дораэмон: Сайн идсэн байна шүү.
Нобита: Тэгсэн ч зүгээр дээ. Шоколад байгаа юм чинь. За, комикоо тайван уншъя даа!
Дораэмон: Сайтар уншина аа!
Нобита: Алийг нь уншдаг юм билээ дээ?
Жайан: Хөөе, Нобита!
Нобита: Хэний хоолой вэ?
Дораэмон: Жайан байна.
Жайан: Бэйсбол тоглоцгооё оо!
Сунэо: Хурдан гараад ир ээ!
Нобита: Гармааргүй л байх юм даа. Дахиад л бөмбөгнөөс хоцроод Жайанд зодуулах байх даа.
Дораэмон: Би нэг юм бодно оо. Тийм болохоор санаа зоволтгүй.
Ээж: Зүдэрч, зүдэрч арай гэж 1 килограмм хаслаа шүү.
Сунэо ээж: Хүүе, эзэгтэй та чинь угаасаа туранхай байсан биз дээ?
Ээж: Яана аа, ямар эвгүй юм бэ.
Сунэо ээж: Харин миний хувьд гэвэл дөнгөж ердөө л 7 килограмм хасаж чадсан.
Ээж: 7 килограмм уу? Ингэж ч ялагдахгүй шүү. 1, 2, 3, 4, 5, 6, 7. Энэ 7 ширхэг дээр түрүүний нэгийг нэмбэл нийт 8 килограмм хассан байх учиртай даа. Юу вэ, юу вэ, юу вэ? Юу болоод байна аа? Миний жин огт буураагүй байна шүү дээ!
Сунэо: Тийм ээ, цэвэр цохилт!
Жайан: Сунэо, мундаг шүү! Одоо л тоглолтыг эргүүлж ялах боломж шүү! Дараагийн цохигч хэн бэ?
Нобита: За.
Жайан: Нобита юм уу? Нобита! Гаргавал чамайг зүгээр орхихгүй шүү! Үхсэн ч хамаагүй,нэг базаас гар!
Нобита: Яаж дээ.
Шүүгч: Тоглолт үргэлжиллээ!
Жайан: Мөргөөд ч хамаагүй гараарай!
Хүүхдүүд: Шидэгч барилаа!
Жайан: Аргагүй л...
Сунэо: Энэ чинь л Нобита шүү дээ.
Шидэгч: За, надад даатга. Тоглолт дууслаа. Юу вэ?
Сунэо: Энэ чинь...энэ чинь юу вэ?
Жайан: Нобита, чамайг өршөөхгүй дээ.
Шүүгч: Оноо авлаа!
Шидэгч: Үгүй байлгүй дээ.
Жайан: Тийм ээ! Оноо авчихлаа!
Сунэо: Нобита! Бодлогошроод байлгүй хурдан гүй!
Нобита: За!
Сунэо: Тийм ээ, бид ялчихлаа!
Нобита: Юу болоод байна аа?
Жайан: Нобита! Гайхалтай байлаа шүү! Би чамд үргэлж итгэдэг байсан!
Сунэо: Нобита, би ч бас.
Нобита: Баярлалаа.
Дораэмон: Үүгээр бөмбөгийг чинь хөөс шиг хөнгөн болгочихсон шүү дээ.
Нобита: Тийм байжээ. Ёстой гайхалтай төхөөрөмж байна шүү! Явж Шизүкад харуулъя!
Дораэмон: Бас уу? Би түрүүлээд харилаа шүү.
Нобита: Тэг тэг.
Шизүка: Хөвөх өө? Тэнгэрт үү?
Нобита: Тийм ээ. Агаарт хөвж байгаа мэт л тоглож болно! Үүгээр шүү дээ.
Дораэмон: Хүүе, ээж ээ, юу хийж байгаа юм бэ?
Ээж: Ингээд... Энэ шоколадыг яаж ч идээд нөлөөлөхгүй байна! Бүгдийг нь идчихээд байхад шүү.
Дораэмон: Дуусчхаж.
Ээж: Тийм болохоор энэ бүх комикийг хаялаа.
Дораэмон: Үгүй байлгүй дээ! Яана аа! Нобита! Баларлаа шүү!
Нобита: Арай ч дээ, ээж ээ! Шоколад нөлөөлөөгүй гээд комикуудыг минь хаячихлаа гэж үү?!
Дораэмон: Нобита, хурдлаарай!
Нобита: Мэдэж байна аа!
Дораэмон: Баларлаа.
Нобита: Хэдийн хаягдал цаасны ачилтад өгчхөж! Хаяулна ч гэж байхгүй шүү!
Эрэгтэй хүн: За, баярлалаа. Энэ чинь одоо юу вэ? Ахиад нэг!
Нобита: Яг амжлаа шүү.
Эрэгтэй хүн: Уучлаарай, эзэгтэй. Ийм хүнд юм авч явж чадахгүй нь дээ.
Ээж: Юу?
Дораэмон: Яг одоо шүү! Ээжид хөнгөхөн болго! За, хурдан тохируул!
Нобита: За.
Ээж: Би... би хүнд болчихлоо!
Нобита: Яана аа, андуураад буруу эргүүлчихлээ! Одоо яах вэ?
Дораэмон: Ингэнэ гэж яаж санах вэ дээ?
Дорами: Яана аа, юу болоо вэ?
Дораэмон: Ахин дахин, уучлаарай. Гэхдээ яг яахаа сайн мэдэхгүй байна аа.
Нобита: Дорами. Одоо яавал дээр вэ? Ямар нэг сайн арга чарга байна уу?
Дорами: Окэй. Сайн байна уу?
Ээж: Хөөх, Дорами уулзаагүй уджээ. Энэ чинь... Дорами, чи жаахан жин нэмчхээ юү дээ?
Дорами: Үгүй ээ, угаасаа л ийм байсан шүү дээ.
Сунэо ээж: Өө, эзэгтэй. Би түрүүн асуухаа мартчихаж. Та ямар дэглэм барьсан бэ? Би зүгээр л лавлаж асуух гэсэн юм. Зүгээр хэлчих ээ.
Ээж: Тэгвэл ч би бүр туранхай талдаа юм байна шүү дээ.
Сунэо ээж: Юу? Юу гэсэн бэ?
Ээж: Үгүй дээ, юу ч биш.
Дорами: Тэр нүдний шилний линзийг таргалуулагч гэдэг юм. Тэгээд л ойр хавийн хүмүүсийг тарган харагдуулдаг хэрэг.
Дораэмон: Тийм байх нь ээ!
Нобита: Чи ч мундаг шүү, Дорами.
Ээж: Дора, Ноби.
Нобита, дораэмон: За, ээж ээ!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Энбан |
Харь гараг судлаач |
|
Харбал |
Харь гарагийн хүн |
|
Сурвалжлагч эр, эмэгтэй, фермийн өвгөн, |
Гарчиг: Үл үзэгдэгчтэй холбогдох сансрын хөлөг.
Фермийн өвгөн: Тийшээ нисчихсэн шүү дээ. Ийш тийшээ яваад Зиг-загаар нисээд гайхалтай байсан шүү. Тэгээд л тэнд алга болсон доо.
Сурвалжлагч эр: Тийм үү?
Эмэгтэй: Би ч бас харсан шүү. Би түүнтэй хамт энд сууж байсан юм л даа. Тэгтэл тэнгэрт нисдэг биет гарч ирээд бид гайхаад бие биенээ тэвэрсэн юм. Гэхдээ бид салчихсан.
Сурвалжлагч эр: Үүгээр байх нь ээ? Уучлаарай. Тайван хүлээж байгаад, эцэст нь бид энд Юүфогийн зураг олж авлаа! Хүмүүсийн харсантай яг ижил Юүфо байна!
Шизүка: Өчигдөр Юүфогийн нэвтрүүлэг үзсэн үү?
Хөвгүүд: Үзсэн, үзсэн.
Жайан: Тэр нисдэг таваг ямар нэртэй байлаа даа, байз? Аан, Чайковский шүү дээ!
Шизүка: Тийм нэртэй байсан гэж үү?
Сунэо: Үгүй шүү дээ.
Жайан: Тийм байсан биз дээ?
Сунэо: Үгүй ээ!
Энбан: Хөөе, та нар. Зөв нэр нь Адамски шүү!
Сунэо: Өө, Энбан гуай!
Энбан: Адамски гэдэг хүн 1955 онд ийм хэлбэрийн Юүфог анх харсан болохоор ингэж нэрлэсэн юм шүү дээ. Наран хонхтой төстэй болохоор бас Хонх хэлбэрт гэж ч дууддаг.
Сунэо: Аргагүй л хотын Юүфогийн мэргэжилтэн шүү!
Энбан: Та нар ч бас иймэрхүү юм мэддэг байх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт харь гарагийн хүнтэй таарчих ч юм билүү. За, баяртай.
Сунэо: Тийм ч амархан тааралдахгүй л байх.
Шизүка: Юүфог хармаар л байна шүү.
Сунэо: Харь гарагийн хүнтэй уулзаж үзмээр л байна.
Жайан: Тэгвэл сансрын хэл сурах уу даа?
Нобита: Энэ одоо юу вэ? Ийм төхөөрөмж анх удаа л харж байна. Яаж ашигладаг юм бол доо? За, больё доо. Хүний юм дураараа оролдож болохгүй шүү дээ.
Дораэмон: Хөөе, чи! Битгий дураараа хүрээд бай! Чи дандаа л ингэж байх юм! Юуг нь ч ойлгохгүй байж оролдоод байх юм! Сайн зүйл болохгүй болохоор аятайхан байж үз. Яасан ч оролдож болохгүй шүү.
Нобита: Оролдох л болно! Оролдоно доо. Үүнийг, үүнийг, үүнийг, ингээд, ингээд, ингээд... Юу вэ? Юу ч л болохгүй байна шүү дээ. Хэрэггүй юм! Юүфо байна!
Энбан: Хаана? Юүфо хаана байна аа? Хаана байна? Юүфо хаана байгаа юм бэ? Юүфо!
Нобита: Тийм байх нь! Энэ Юүфо дууддаг төхөөрөмж бололтой шүү!
Жайан, Сунэо: Юүфо дуудаж үзүүлнэ гэж үү?
Шзиүка: Үнэхээр тэгж чадах юм уу?
Сунэо: Чадахгүй бол өршөөхгүй шүү! Жайан.
Жайан: Өршөөхгүй гэж мэд!
Нобита: За, сайн хар.
Жайан, сунэ, шизүка: Юүфо үнэхээр ирчихлээ!
Энбан: Хаана? Хаана байна аа, Юүфо?
Хүүхдүүд: Хөөх!
Сунэо: Алга болчихлоо.
Нобита: Харсан уу, дуудаж л байгаа биз дээ? Ямар вэ дээ? Ахиж Юүфо хармаар байвал хэзээ ч хамаагүй надад хэлээрэй. За, баяртай. Одоо зурагтаар гарвал ч Япон даяар... үгүй ээ бүр дэлхийд алдартай болох нь байна. Тэгэхээр, шууд л гарч ирнэ. Бараг л удирдлагатай тоглоом шиг юм гээч. Бага зэрэг эргэлдэж байгаад буцаад явчихна. Уйдахаараа үүгээр тоглоно шүү дээ. Тэгээд л гараад ирнэ. Тэгээд хэсэг нисэж байгаад л харьчихдаг юм. Битгий ир, битгий ир, битгий ир! Заавал бууж ирэх шаардлагагүй шүү дээ. Ийм давчуу газарт шүү. Харь гарагийн хүн байна!
Харбал: Хирио-хороли?
Нобита: Хеллөү, тэнкюү. Гүдбая.
Дораэмон: Хөөх! Яаж чадав аа, чи? Үүнийг үл үзэгдэгчтэй холбох төхөөрөмж гэдэг юм. Ирээдүйн ертөнцөд ч саяхнаас л зохион бүтээгдсэн юм шүү дээ! Үүний гаргасан дохиог хүлээж авсан аливаа харь гарагийнхан ямар ч холоос зориод нисээд ирдэг юм!
Нобита: Гайхалтай юм аа.
Дораэмон: Бишрээд байх цаг биш!
Харбал: Фүрияриёмихэро. Хэноманиторо. Аринобимида. Пэросасса!
Нобита: Тэр юу яриад байгаа юм бол оо?
Дораэмон: Нобита, нааш ир, нааш ир. Наад хандлагадаа анхаарал хандуулах хэрэгтэй шүү. Эцсийн эцэст энэ бол хэдэн зуун жилийн гэрлийн зайгаас ирсэн од байгаа юм. 22-р зуунд би түүнийг ямар ч зорилгогүй дуудаж уурлуулж байсан болохоор сансрын дайн болж байсан удаа ч бий. За, ямартай ч ярилцаад үзье дээ. Орчуулагч коннякү!
Харбал: Күрияморэта, рээмата.
Дораэмон: Чи түрүүнээс хойш хэд хэдэн удаа дууджээ дээ?
Нобита: Тийм ээ.
Харбал: Ширэкүрияра.
Дораэмон: Би бол Харүка гарагаас ирсэн Харбал. Би үүнийг хэлмээргүй байгаа ч, би дэлхий хүртэл ирэхэд шатахуунд 20 сая иен зарцуулсан!
Харбал: Мириоранэ.
Дораэмон: Ямартай ч намайг оройн хоолны цагаар дуудсан болохоор хэрэгтэй зүйлээ хурдан хэл. Гэнэ ээ.
Нобита: Хэрэгтэй зүйл энэ тэр байхгүй шүү дээ.
Дораэмон: Тэгээд одоо тэгж хэлж болохгүй шүү дээ. Арай чи зугаацах гэж хийгээгүй биз дээ?
Харбал: Доки. Парапоро ринчири поро.
Дораэмон: Ташрамд хэлэхэд би Харүка гарагийн сансрын флотод өдийг хүртэл хэзээ ч ялагдаж байгаагүй юм шүү!
Дораэмон: Яана аа! Тэр бухимдаад эхэллээ! Уурандаа дотор нь буцалж байгаа бололтой. За, тайвшир, тайвшир. Хоол идээд тайван ярьцгаая л даа.
Нобита: Ядаж үүгээр ч болтугай тайвшруулъя.
Дораэмон: Ямартай ч ингэж байгаад явуулъя. За, май.
Харбал: Фүпү. Хахамарита хорэмирэмо. Күмокүмо.
Дораэмон: Дэлхийн хоол амттай байна гэнэ ээ.
Нобита: Ашгүй дээ. Ахиад аваад ирье.
Дораэмон: За, тэг.
Нобита: Өө, хиам байна!
Ээж: Чи энэ хиамаар яах гэж байгаа юм? Ингэхэд чи дахиад л нохой, муур авчирчхаа юу?
Нобита: Өө, үгүй дээ, ээж ээ. Эх дэлхийгээ аврахын тулд л авсан юм.
Ээж: Хаана нуусан бэ? Чамайг даа! Бүр далайн хав хүртэл гэрт авчраа юу? Май чи! Хурдан явж үз!
Харбал: Харимакаторори! Сүриканпан сэнзэнпон.
Дораэмон: Харүка гарагийн сансрын цэрэг дэлхий рүү довтолно гэнэ ээ!
Нобита: Тэгж болохгүй ээ! Хүлээ!
Харбал: Хэрорипан! Марари собиа! Ико. Мо? Таман. Мирэи.
Дораэмон: Одоо яана аа! Дэлхий сүйрэх нь байна! Чамаас л боллоо!
Нобита: Үгүй байлгүй дэ!
Харбал: Харимакки! Хэримахо юитарариёфү.
Нобита : Шилэн бөмбөлөг харчхаад баярлаад байна!
Дораэмон: Нээрээ Харүка гараг дээр шил хийдэггүй шүү дээ. Тэр нь дэлхийн очир алмазнаас ч илүү үнэтэй гэсэн.
Нобита: Тийм үү? Тэгвэл ч! Үнэндээ, дэлхий болон Харүка гарагийн найрамдлын төлөө энэ шилэн бөмбөлгийг бэлэглэх гэж дуудсан юм.
Харбал: Харэрүхани рэмата рэхомирэба.
Дораэмон: Чи бол миний сайн найз шүү. Цаашдаа ч бид найзууд байх болно.
Нобита: Ашгүй дээ.
Ээж: Нобита, түрүүний далайн хав... Хөөх, бүр буулгачихжээ.
Нобита, дораэмон: Ашгүй дээ!
Нобита: Эцэст нь дэлхий сүйрэх аюулаас аврагдлаа шүү дээ!
Дораэмон: Ашгүй дээ.
Нобита: Тийм ээ, үнэхээр ашгүй.
Ээж: Хэт их зурагт үзжээ дээ?
Энбан: Сая Юүфо шиг зүйл харагдсан даа. Хааччихав? Хаашаа явчхав аа? Юүфо! Юүфо, наашаа ир л дээ! Юүфо!
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Пэсо |
Нохой |
|
Киобо/ Атчан |
Пэсогийн эзэн |
|
|
Киобогийн ээж, шидэгч, баригч, үндсэн шүүгч, шүүгч, Эр 1, 2. |
Гарчиг: Дороны навч.
Эр 1: Аль хэдийн хав харанхуй болчихжээ.
Эр 2: Хар даа, гэр байна!
Эр 1: Бид замдаа төөрсөн аялагчид байна! Биднийг гэртээ1 шөнө хонуулаач?
Эр 2: Хөөх, уулын гүнд ийм амттай архи,сайхан хоол байх гэж.
Эр 1: Яг л зүүд шиг байна шүү. Гэр байхгүй байна!
Эр 2: Илбэнх байж! Илбэнхэд хулхитуулчихлаа!
Эр 1: Өчигдрийн тэр амттай хоол зүгээр навч л байж шүү дээ!
Нобита: Эртний хүмүүс ч тэнэг юм аа.
Дораэмон: Яагаад вэ?
Нобита: Илбэнх хүмүүсийг хуурдаг гэдэгт үнэнээр итгэдэг байсан гэхээр л...
Дораэмон: Үнэндээ хуурч чаддаг байсан шүү.
Нобита: Юу?
Дораэмон: Одоо тэр чадвар нь багассан ч гэлээ илбэнх аюулд орлоо гэж мэдрэх үедээ тусгай нэг долгион цацах чадвартай байсан юм. Тэрийг нь хүн тархиараа мэдэрвэл байхгүй юм харагдаж, самуурчихдаг гэсэн үг.
Нобита: Хөөх, үнэн гэж үү?
Дораэмон: Худлаа!
Нобита: Чамайг даа!
Дораэмон: Ирээдүйн эрдэмтэд яг тийм туршилт хийсэн нь үнэн юм шүү!
Нобита: Үнэхээр үнэн үү?
Дораэмон: Дороны навч! Үүнийг толгой дээрээ тавихад л тэр долгион ялгардаг.
Нобита: Хөөх, наадхаа түр зээлээч?
Дораэмон: Чи зүүх хэрэггүй ээ. Үүнийг илбэнхийн тархины хэлбэрт тааруулж хийсэн юм.
Нобита: Юу вэ, шал сонирхолгүй юм. Туршиж үзмээр л байна шүү дээ. Илбэнх үү?
Дораэмон: Ёстой бодлогогүй хүн шүү. Би илбэнх биш шүү! Мууран робот юм шүү! Байз даа. Заавал илбэнх гэлтгүй нохой ч байж болно шүү дээ. Илбэнх ч тэр нохой ч тэр хоёулаа л нохойн төрөл шүү дээ.
Нобита: Алив, туршаад үзье! Хачин л юм даа.
Шизүка: Нобита, энэ чинь яг ямар шидтэй юм бэ?
Нобита: Намайг дахиад л дооглоод байна уу!
Дораэмон: Амжилтгүй болох нь угаасаа ойлгомжтой шүү дээ!
Нобита: Яагаад?
Дораэмон: Хэлсэн биз дээ? Хууралт гэдэг нь аюул нүүрлэх үед, өөрийгөө хамгаалах арга гэж. Пэро шиг жаргалтай нохойд тийм зүйл хэрэггүй биз дээ?
Нобита: Тийм байх нь ээ. Тэгвэл азгүй нохо йхайх хэрэгтэй юм байна даа.
Шизүка: Байгаа шүү, байгаа. Үнэхээр өрөвдмөөр нэг нохой байдаг юм. Хар даа. Түүнийг Пэсо гэдэг юм.
Дораэмон: Яагаад ч юм цоглог биш байх чинь?
Шизүка: Салхилуулахаар цэцэрлэг рүү ч авч явдаггүй юм. Тэгээд өдөржин хүлээстэй байдаг даа. Заримдаа бүр хоол ч өгдөггүй. Өрөвдөөд хааяа нэг намайг амттан өгөхөөр Пэсог эзэн нь загнадаг гээд л бод. Хоол гуйлгачилж аваад хүн ичгэвтэр байдалд орууллаа гээд уурлана шүү дээ.
Киобогийн ээж: Атчан, хичээлээ хийж дууссан уу? Атчан!
Шизүка: Тэр хүн эзэн нь. Түүнийг Догшин гэж хочилдог юм.
Нобита: Үнэхээр л догшин хүн шиг харагдаж байна шүү.
Шизүка: Тийм болохоор хэн ч түүнтэй харьцахыг хүсдэггүй.
Киобо: Новш гэж! Ямар дарамттай юм бэ!
Шизүка: Ямар нэг юм таалагдахгүй бол хамаг уураа тэр Пэсод л гаргачихдаг юм.
Нобита: Арай ч дээ!
Дораэмон: Ямар муухай эзэн бэ!
Нобита: Чшш!
Шизүка: Зүгээр дээ.
Киобо: Новш гэж!
Сунэо: Хонэкава тоглогч гайхалтай тоглолоо! Болохгүй газар луу ч орчихлоо доо. Яаж ч гуйсан буцааж өгөхгүй нь тодорхой.
Киобо: Хэн бэ? Хүний гэрт зөвшөөрөлгүй орж ирээд! Намайг ойртонгуут л цаашаа ум хумгүй зугтчих юм аа.
Шизүка, Нобита, дора: Хөөх, солигдчихлоо!
Киобо: Би хүлэгдээд, харин энэ нохой зогсож байна гэж байх уу даа! Хөөе, энд гинж зүүгээдэх. Ингэвэл болох юм байна. Пэсод чадуулчихлаа шүү дээ!
Нобита: Түүнд үнэхээр хөгжилтэй байх шиг байна.
Шизүка: Тэр анх удаа л өөрийнхөөрө өгадагш гарч байна шүү дээ.
Ноби, Дора: Болохгүй ээ, болохгүй.
Сунэо: Ирж байна! Миний хойноос ирчихлээ! Амь өршөө л дөө. Өө, баярлалаа.
Киобо: Хөөе! Гинж тайлаад аль! Чөтгөр ав! Үүнийг хэзээ ч мартахгүй дээ, Пэсо! Би заавал хариугаа авна даа!
Баригч: Газардуулчих шив!
Нобита: Ямар хурдан юм бэ?
Дораэмон: Нохой юм чинь дээ.
Сунэо: Ялчихлаа!
Жайан: Гайхалтай байлаа.
Киобо: Чөлөөтэй алхаж ччадахгүй байх гэж дээ. Чөлөөтэй алхаж чадахгүй байна гэдэг ч гунигтай юм даа. Энэ магадгүй Пэсогийн өшөө авалт ч байж болох юм. Би түүнийг их зовоосон шүү дээ. Хэрвээ тийм бол би үүрд энэ хэвээрээ байна байх.
Нобита: За, алив! Үзүүлээд өгье.
Шизүка: Нобита! Хичээгээрэй!
Жайан: Нобита, гүйгээрэй! 100 жилд нэг л тохиох амжилт шүү!
Шүүгч: Гарчихлаа.
Шизүка: Аргагүй л.
Нобита: Мундаг байна!
Доарэмон: Дахиад тойроод гүйчихлээ.
Шизүка: Мэдээж түүнд ингэж гүйх нь сайхан байлгүй яах вэ дээ.
Дора, Ноби: Тийм шүү.
Сунэо: Сайхан цохилт байлаа.
Жайан: Манай Жайанс багийн дасгалжуулагч болооч.
Киобо: Пэсо, явцгаая. Хөөх! Сайн байна, Пэсо! Сайн жаал шүү. Гижиг хүрээд байна аа. Тийм үе ч байсан шүү дээ.
Сунэо: Сайхан барилаа.
Нобита: Тэгэхээр 1 өдөр сайхан л тоглолоо.
Шизүка: Гэхдээ Пэсо одоо яах бол оо?
Нобита: Буцаад нохой болчихвол ахиад л дээрэлхүүлнэ дээ.
Шизүка: Тэгвэл энэ чигээрээ үлдэж болох болов уу?
Киобо: Цохих бол цохь! За, үргэлж миний зоддог шиг зод л доо! Пэсо... Пэсо. Намайг уучлаарай, Пэсо.
Ноби, дора: Бид ирлээ!
Ээж: Нобита, Дора та 2 цаг хэд болж байгааг мэдэж байна уу, ер нь? Нобита, өнөөдөр тооны шалгалтын дүн ирэх ёстой биз дээ?
Нобита: Дорон-дорон! Дорон-дорон! Дорон-дорон!
Дораэмон: Тэгээд л хүн дээр ажиллахгүй гэж хэлсэн биз дээ?!
Ээж: Нобита, хаалгаа онгойлго!
Нобита: Дораэмон, ямар нэгэн юм хий л дээ!
Киобогийн ээж: Атчан! Атчан, хоол болчихлоо! Хаашаа явчихдаг байна аа?
|
Дораэмон |
Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур |
|
Ноби Нобита |
Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй |
|
Минамото Шизүка |
Нобитагийн хамгийн сайн найз охин |
|
Сунэо |
Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг |
|
Года Такэши (Жайан) |
Нобитагийн ангийн хүү, том биетэй |
|
Ноби Тамака |
Нобитагийн ээж |
|
Роботон бурхан |
|
|
Эмэгтэй1, 2, 3, эр1, 2, 3, сувилагч, |
Гарчиг: Роботон бурханд тусламжийн гараа сунгаач!
Нобита: Ямар сайхан байна аа. Өнөөдөр бол хэвтээд л байж баймаар өдөр байна шүү.
Жайан: Алив, холд!
Нобита: Яаж байна аа?
Жайан: Энд би сууна.
Нобита: Хөөе! Би энд түрүүлээд хэвтэж байсан юм шүү!
Жайан: Тэгээд юу гэж?
Сунэо: Юу гэж?
Нобита: Шударга бус байгаа юм биш үү! Энэ шавар хоолой зөвхөн чинийх биш!
Жайан: Өөр юу гэмээр байна?
Сунэо: Тэнэг л байна даа. Жайаны өөдөөс хэдэрлэж л байдаг!
Нобита: Муу нь өөдөлж, зөв нь уйлж байх ч гэж дээ! Энэ хорвоо буруу байна! Шударга ёс үхээд, бурхан устчихсан юм уу?
Дораэмон: Бурхан уу... яг ч байхгүй биш л дээ. Роботон бурхан.
Нобита: Энэ үү? Ерөөсөө бурхан шиг харагдахгүй л байна даа.
Дораэмон: Сэтгэлийг нь л шалгаж байгаа юм! Үлгэрүүд дээр их гардаг биз дээ? Орох оронгүй хөгшин хүнийг авартал тэр нь үнэндээ бурхан байгаад, гурван хүслийг нь биелүүлдэг гэж.
Нобита: Тэгээд хүслийг нь биелүүлнэ гэж үү? Сайн байна уу, та өлсөөгүй биз? Рамэн ч юм уу хийж өгөх үү?
Дораэмон: Чи бол болохгүй шүү. Мэдсээр байж хийсэн сайхан сэтгэл чинь хүчингүй.
Нобита: Юу вэ, шал сонирхолгүй юм. Гэхдээ сайхан сэтгэлтэй хүн шагнагдана гэдэг чинь сайн хэрэг шүү.
Дораэмон: Тэгвэл, хөдөлгөөд өгье дөө.
Нобита: Эргүүлдэг болохоор хуучных бололтой. Хөдөлж байгааг нь харахад бурхан маань авхаалжтай хөөрхөн л юм байна.
Дораэмон: Хар даа, хэн нэгэн ойртож ирэхэд түүнийг шалгаж үздэг юм.
Нобита: Бурхантай тааралдчихсан байж ёстой азгүй хүн байна даа. Хэн ч анзаарахгүй байна шүү.
Дораэмон: Анзаарах ч үгүй, зүгээр л яарч яваад өнгөрнө.
Сунэо: Хөөх?
Жайан: Тэр юу вэ?
Сунэо: Заваан хүүхэлдэй л байна!
Дораэмон: Бурхан өрөвдмөөр харагдаж байна шүү.
Нобита: Одоо бурхан хүмүүст хэрэггүй болсон цаг үе юм болов уу? Хөөе, хөөе.Эвдэрчхэв үү?
Дораэмон: Энерги нь дуусчихсан байна.
Нобита: Ямар төвөгтэй юм бэ. За, алив л дээ! Бурхан минь!
Дораэмон: Хэтэрхий их эргүүлчихлээ! Яадаг билээ,би гүйцэж чадахгүй нь.
Эм 1: Хөөх, заваан юм бэ.
Эр 1: Өмнө нь авсан биз дээ?
Эр 2: Май!
Сувилагч: За, хурдан эдгээрэй.
Шизүка: За. Ёстой азгүй юм аа. Тоглолтод оролцох гэж ямар их бэлдлээ дээ. Хөөх. Ямар сонин хүүхэлдэй вэ. Хэн нэгэн хаячихсан бололтой. Хөөрхий дөө.
Роботон бурхан: Би маш их өлсөж байна.
Шизүка: Шарсан талх, цайтай байхад болох уу?
Роботон бурхан: Юу ч байсан болно оо.
Шизүка: За, май. Чи үнэхээр өлссөн байна шүү.
Роботон бурхан: Өнөөдөр их ажилласан байх.
Нобита: Хөөе, бурхан минь!
Дораэмон: Аан, тэнд байна!
Нобита: Шизүка бурханд тусалсан байна шүү дээ.
Шизүка: Нобита, Дора хоёр уу?
Нобита: Шизүка ч сайн хүн юм аа.
Дораэмон: Чамд заавал сайхан зүйл тохиолдох болно оо.
Роботон бурхан: За, ингээд...
Шизүка: Юу болоод байна аа?
Дора, Ноби: Болчихлоо!
Роботон бурхан: Би бол бурхан. Сайхан сэтгэлтэй чамд 3 хүслийг чинь биелүүлж өгье.
Шизүка: Нөгөө... Тэгвэл энэ хурууг минь эдгээгээд өгөөч? Маргааш төгөлдөр хуурын тоглолттой юм л даа. Тэгтэл хаалганд хавчуулчихсан.
Нобита: Гэхдээ наадах чинь арай л...
Шизүка: Тэр ч тийм л дээ. Эмч бол эдгэх гэж долоо хононо гэсэн. Яагаад ч амжихгүй болчхоод байна л даа.
Роботон бурхан: Дагаад яваарай.
Нобита: Одоо яах бол?
Дораэмон: Бурхны юу бодож байгааг мэдэх юм алга даа.
Роботон бурхан: За, ирчихлээ.
Нобита: Юу вэ, манай гэр байна шүү дээ!
Шизүка: Бороо орчихлоо!
Ээж: Яана аа, угаасан хувцаснуудаа оруулахгүй бол ч...
Шизүка: Эгч ээ, би тусалъя.
Ээж: Уучлаарай.
Шизүка: Зүгээр дээ. Яана аа!
Ээж: Яасан бэ?
Шизүка: Гараа гаргаж чадахгүй байна.
Нобита: Үгүй байлгүй дээ!
Ээж: Энэ чинь юу болоод байна аа?
Нобита: Би ч бас мэдэхгүй л байна.
Шизүка: Хар даа, эдгэчхэж!
Дора, Ноби: Хөөх, үнэхээр үү?
Дораэмон: Аан, тийм байж! Энэ чинь миний хатаах гэж өлгөсөн цаг хугацааны даавуу шүү дээ! Энэ хуруунд нь орооцолдсоноос болж.
Нобита: Цаг хугацаа зөвхөн хуруунд нь л нөлөөлөөд эдгээчихэж шүү дээ!
Шизүка: Ашгүй дээ! Ингээд маргааш тоглолтод орж чадахаар боллоо шүү дээ!
Дораэмон: Сайн юм боллоо шүү!
Шизүка: Бурхан минь, үнэхээр их баярлалаа.
Робот бурха: 2 дахь хүсэл чинь юу вэ?
Шизүка: Харин л дээ. Тоглолтод шинэ хувцас өмсөж гармаар байсан юм л даа. Энэ хүсэл минь хэтэрхий үрэлгэн байна уу?
Робот бурхан: Дагаад яваарай. Энд зогсоорой.
Нобита: Бурхан минь, арай ч дээ!
Дораэмон: Арай л байна шүү!
Эр 3: Уучлаарай. Онцгүй юм болчихлоо, үнэхээр уучлаарай. Би энүүхэнд байдаг хувцасны дэлгүүрийн эзэн байгаа юм. Шинэ хувцсаар солиод өгье.
Шизүка: Шинэ хувцас аа?
Эр 3: Тийм ээ.
Ноби, дора: Ашгүй дээ! Үнэхээр сайхан зохиж байна шүү.
Шизүка: Маш их баярлалаа. Үнэхээр баяртай байна.
Робот бурхан: 3 дахь хүсэл чинь юу вэ?
Шизүка: Одоохондоо хангалттай. Дараа хэзээ нэгэн цагт хүсье. За, бурхан минь баярлалаа. Баяртай.
Жайан: Тийм байх нь.
Сунэо: Түрүүний өшиглөсөн хүүхэлдэй бурхан байж шүү дээ!
Жайан: Хөөе, Сунэо.
Сунэо: За, мэдэж байна аа.
Жайан: Хөөх, энд хүүхэлдэй уначхаж!
Сунэо: Хөөрхий дөө! Юу гэнэ ээ ?Өлсөж байна гэж үү?
Жайан: Аан тийм үү?
Сунэо, Жайан: Тэгвэл дотогш орцгооё!
Сунэо: Усанд ороорой.
Жайан: Гэдэс, нурууг чинь үрээд өгье.
Сунэо: Хоол бэлэн боллоо. За, зөндөө идээд, сайхан хооллоорой.
Жайан: За, амаа ангайгаарай.
Сунэо: За, сайн идээрэй.
Жайан: За, май. За, май. За, май....
Сунэо: Ахиад байгаа шүү.
Робот бурхан: Болно, болно, гэдэс хагарах нь байна.
Сунэо: Тэгвэл бидний 3 хүслийг сонсох уу?
Жайан: Сонсоно биз дээ?
Робот бурхан: Би бол бурхан. Надаас юу хүсэж байна?
Жайан: Фүняко-Фүнягийн 10 комик ном хүсэж байна!
Сунэо: Ийм утгагүй юм хүсэхээ болиоч ээ! Түүнд хоол өгсөн нь би шүү дээ!
Жайан: Надтай яаж харьцана гэнэ ээ!
Сунэо: Юу гэнэ ээ?
Жайан: За, үзье л дээ!
Сунэо: Чи муу гахай бол!
Жайан: Чи өөрөө гахай бол!
Робот бурхан: За тэгэхээр...комик, гахай, бас дахин гахай байх нь.
Жайан: Хөөе, Дораэмон!
Дораэмон: Бурхны хийсэн хэрэг болохоор ямар ч арга алга даа.
Нобита: Ямартай ч муу хүн эцэст нь шийтгүүлдэг л юм шүү дээ.
Жайан, Сунэо: Гуйя, ямар нэгэн юм хий л дээ!
Шизүка: Такэши, Сунэо хоёр уу даа?
Жайан: Шизүка, бидэнд туслаач.
Сунэо: Тусал л даа.
Шизүка: Бурхан минь, миний 3 дахь хүсэл бол энэ хоёрыг буцаагаад хэвийн болгоод өгөөч?
Робот бурхан: Бололгүй яах вэ.
Жайан: Хэвийн болчихлоо!
Сунэо: Тэглээ! Энэ чинь л миний сайхан царай шүү дээ.
Жайан: Шизүка, маш их баярлалаа. Баярлалаа!
Сунэо: Шизүка яг бурхны шиг юм!
Нобита: Шизүка ч арай л эелдэг юм аа.
Сунэо: Шизүка, хайртай шүү.
Шизүка: Юу вэ, арай ч дээ!
Back to episodes Go home