Doraemon 2025 53-54

Дораэмон хүүхэлдэйн кино 53-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Багш

Нобитагийн ангийн багш

Захирал

Нобитагийн сургуулийн захирал

Тагнуулууд

Нобитаг авч явахаар ирсэн тагнуулууд

 

Гурван төлөв.

Нобита: Халуун байна шүү.

Салхи үлээвэл жаахан сэрүүхэн болох байх даа.

Хүйтэн шалан дээр тэнийж хэвтээд

өдрийн унтлагаа хийе.

Яана аа!

Дораэмон:    Хөөе, сонин юм шидээд байх хэрэггүй шүү.

Унтчихаж.

Арай гэж шингэн болоод тухтай унтаж байхад даа.

Нобита: Шингэн?

Дораэмон:    Тийм ээ.

Бие маань ус шиг болчихсон байгаа.

Тэгэхээр хэвтэхэд усны цөөрөм шиг

тархан дэлгэгддэг юм.

Ямар сэрүүхэн юм бэ.

Нобита: Хөөх.

Дораэмон:    Жишээ нь, тэр мөсөн чихэр ч гэсэн адилхан шүү.

Одоо бол хатуу төлөвтэй байгаа ч,

хайлмагц шингэн болчихно.

Харин тэр хайлсан ус ууршвал,

хий төлөвт орно.

Хатуу, шингэн, хий — эдгээр гурвыг

бодисын гурван төлөв буюу

“гурван биет” гэдэг юм.

 

Гурван төлөв.

Нобита: Гурван төлөв өө?

Энийг нэг ширхэг уувал шингэн болно,

хоёр ширхэг уувал хий болно.

Нэг цагийн дараа буцаад хэвэндээ орно!

Нобита: Сонирхолтой юм!

Би ч бас туршиж үзье!

Яагаад ч юм, ус шиг болоод байна.

Дораэмон:    Өөөө, түр хүлээгээрэй.

Дуугай байгаарай, асгарах гээд байна шүү дээ.

Нобита: Ямар сайхан мэдрэмж вэ.

Ээж:              Нобита!

Ванн угаагаад өгөөч.

Нобита: Тийм шүү!

Ээжийг айлгая.

За!

Ээж ээ!

Дораэмон:    Аа, хөөе!

Болохгүй шүү!

Гүйгээд хэрэггүй.

Аа, хөөе.

Болохгүй нь ээ.

Ээж:              Юу болоод байна аа.

Шал тэр чигээрээ ус болчихсон байна.

Дораэмон?

Дораэмон:    За.

Ээж:              Гэр дотроо усаар тоглож болохгүй шүү.

Сайн цэвэрлээд арчаарай, за юу?

Дораэмон:    За.

Нобита: Нэг л бие хөнгөрсөн юм шиг

санагдаж байна.

Дораэмон:    Мэдээж, жаахан хэсэг чинь

шаланд шингээд орчихсон юм чинь.

Ээж:              Нобита!

Ванн угааж байгаа юу?

Нобита: За алив.

Ээж:              Нобита?

Нобита?

Аа, алга байна.

Энэ хүүхдийг дээ.

Нобита: Бэро бэро бээ!

Дораэмон!

Дораэмон:    Хүлээ.

Баларлаа.

Тийшээ шүү дээ.

Нобита?

Нобитад одоо огт хэрэглүүлэхгүй.

Нобита: Шингэн болчихсон болохоор тэр шүү дээ!

Энэ удаа хий болвол асуудалгүй шүү дээ!

Дораэмон:    Болохгүй!

Дахиад тоглоом шоглоом хийх гэж

ашиглана биз.

Аа!

Аа, хөөе.

Буугаад ир!

Нобита: Энэ чинь сайхан байна шүү.

Би яг үүл болчихсон юм шиг байна.

Дораэмон:    Хурдан доошоо буугаад ир.

Нобита: Баяртай.

Дораэмон:    Салхинд хийсээд явчихвал

ахиж буцаад ирж чадахгүй шүү!

Нобита: Өнөөдөр чинь салхи байхгүй шүү дээ.

Аюултай байлаа шүү.

Тэр хар утаатай холилдвол

аймар юм болно доо.

Сайн боллоо.

Хөөе!

Хоёул:           Нобита!

Нобита: Аюултай шүү дээ!

Хэрвээ би хий биш байсан бол

бэртэх байлаа шүү дээ!

Жайан:  Хөөе, Нобита.

Мөрөөдөхөө боль, хурдан бөмбөг

буцаагаад өг.

Сүнэо:          Тийм шүү!

Тэр чинь миний бөмбөг.

Буцаагаад өг.

Эрэгтэй:       Хөөе!

Дахиад л хэрүүл өдөж байна уу?

Хүлээгээрэй.

Түр хүлээ.

Сүнэо:          Аймаар байлаа шүү.

Нобита!

Чамаас болоод аймаар байдалд орж,

бөмбөгөө алга болгочихлоо.

Яах болж байна?

За одоо Жайантай учраа ол.

Жайан:  Надад даатга!

Бэлдээд.

Сүнэо:          Боллоо, алга болчихлоо.

Нобита: Би хий болохоор барьж чадахгүй шүү дээ.

Жайан:  Би харьлаа.

Сүнэо:          Жайан!

Би ч бас.

Жайан:  Нобита, дагахаа боль.

Нобита: Би ч бас энд амьдардаг.

Жайан:  Аа, чамайг даа. Май!

Нобита: Би чинь хий гэж хэлсэн биз дээ!

Түр хүлээгээрэй.

Хамт тоглоё л доо.

Жайан:  Одоо чи дотогш орж чадахгүй биз.

Нобита: Хийг чинь хааж чадахгүй шүү дээ.

Жайан:  Юм олж идье дээ.

Нобита: Өршөөгөөрэй, орлоо шүү.

Жайан:  Нобита!

Нобита: Би түрүүлээд өрөөнд чинь орлоо.

Жайан:  Хөөе!

Дураараа орж болохгүй!

Яасан замбараагүй болгочихсон юм бэ?

Нобита!

Нобита: Энэ мангаг уншихыг хүсэж байлаа.

Жайан:  Хүний мангаг дураараа үзэхээ боль.

Боль!

Нобита: Хийг чинь барьж болдоггүй юм шүү дээ.

Аа, бүр залхчихлаа.

За энэ удаа...

Жайан:  Зүгээр байгаач, Нобита!

Нобита: Энэ чинь уйтгартай байна!

Энэ ч бас!

Энэ бас!

Аа!

Сонирхолтой зүйл олчихлоо6

Ийм олон 0 оноотой шалгалт байх гэж!

Энийг ээж чинь харвал яах бол доо...

Яана даа...

Жайан:  Гуйя, Нобита.

Ээжид битгий хэлээрэй.

Гуйж байна.

Нобита: Хөгжилтэй байна даа.

Жайаныг өөрийнхөө өмнө толгой бөхийлгөж чадлаа.

Одоо тийшээ очъё.

Сүнэо:          За, ээж ээ.

Ямар сайхан үнэр вэ!

Амттай харагдаж байна.

Сайхан хооллоорой.

Юу вэ, дураараа орж ирээд, хүний хоолыг идээд...

Өршөөхгүй дээ.

Нобита!

Доош буу.

Нобита: Амттай байна. Амттай байна.

Сүнэо:          Аа, миний амттан!

Нобита:ф      Сэтгэл ханалаа.

Одоо харья даа.

Сүнэо:          Чамайг даа!

Чамайг тоос сорогчоор

соруулна даа.

Болчихлоо, болчихлоо.

Нобита: Сүнэо, сайхан хооллолоо.

Баяртай.

Сүнэо:          Уур хүрч байна. Миний амттан!

Нобита: Ходоод дүүрэн байхлаар...

нойр хүрээд явчих юм аа...

Салхи гарч байна.

Салхинд хийсээд явчихвал буцаад

хэвэндээ орж чадахгүй.

Аврагдлаа...

Салхи зогсохгүй бол нуугдах хэрэгтэй...

Хаана нэг газар...

Аврагдлаа...

Нөгөө юу... гадаа хүчтэй салхитай болохоор гадаа гарч чаддаггүй ээ.

Салхи зогсох хүртэл түр энд

байлгаж өгөөч.

Шизүка:       Хурдан гар.

Нобита: Удахгүй 1 цаг болоод буцаад хэвэндээ

орохоороо явчихна аа, тэгэх үү?

Хэвэндээ орчихлоо.

Шизүка:       Юундаа байгаад байгаа юм? Юугаа хараа вэ?

Гаж донтой юм.

Дораэмон:    Нобита, сэрээрэй.

Юу болчихов оо?

Юу гэнэ ээ?

 

 

Зүүдний дэр.

Дораэмон:    Нобита, хэзээ хүртэл унтах гэсэн...

Нобита хэнээр ч дуудуулалгүйгээр

сэрчихлээ.

Нобита: Өглөөний мэнд, Дораэмон!

Өнөөдрөөс шинэ хичээлийн жил эхэлж байна.

Ээж:              Нобита?

Зуны даалгавраа хийсэн үү?

Нобита: Бүгдийг нь хийчихсэн.

Ээж:              Гайхалтай.

Нобита: Цаг байгаа юм чинь...

хичээлээ жоохон давтъя.

Дораэмон:    Хачин юм аа...

Нобита: Юу хийгээд байгаа юм бэ?

Дораэмон:    Урьдчилж давтана гэдэг чинь

Нобита шиг санагдахгүй байна.

Бүх зүйл хэт сайхан байна.

Энэ зүүд байж магадгүй шүү.

Нобита: Юу?

Дораэмон:    Нобита, сэрээрэй, сэрээрэй.

Сэрээч ээ. Сэрээрэй гэж байна шүү!

Сэрээ гээд байна!

Нобита: Яг л зүүд байжээ...

Дораэмон:    Өнөөдөр чинь зуны амралтын

сүүлийн өдөр шүү дээ.

Даалгавраа хийгээгүй л биз дээ.

Хурдан хий.

Нобита: Даалгавар бол асуудал биш ээ.

Хараач, бүгдийг нь хийчихсэн.

Хийгээгүй байна.

Хийгээгүй, хийгээгүй, энийг ч хийгээгүй,

тэрийг ч хийгээгүй байна.

Яг сайхан болж байсан юмсан...

Дораэмон дунд нь сэрээчих юм аа.

Дораэмон:    Өө, ийм зүүд байжээ...

Тэгвэл уучлаарай...

За!

Тэгвэл сайн юм өгье.

Зүүдний дэр.

Нобита: Зүүдний дэр ээ?

Дораэмон:    Зүүд болон бодит байдлыг сольдог багаж шүү.

Нобита: Тийм зүйл хийж болдог гэж үү?

Дораэмон:    Хэвтээд үз.

Нобита: Өмнөх зүүдээ үргэлжлүүлж чадах болов уу?

Дораэмон:    Болно оо.

Нобита: Үнэхээр өмнөх зүүдний үргэлжлэл үү?

Дораэмон:    Бүх зүйл яг хэвэндээ орсон байгаа.

Нобита: Өнөөдрөөс шинэ хичээлийн жил үү?

Дораэмон:    Тийм ээ.

Нобита: Үнэн байна!

Даалгавраа ч бүрэн хийчихсэн байна.

Явчихаад ирье.

Дораэмон:    Сайн яваад ирээрэй!

Тэр чинь...?

Шизүка, Өглөөний мэнд!

Юу болсон бэ, Шизүка?

Шизүка:       Яарахгүй бол болохгүй!

Жайан:  Аа, болохгүй ээ.

Сүнэо:          Хэрвээ Нобита ирж байгаа бол

хоцорч байна гэсэн үг.

Нобита: Түр хүлээ...

Шизүка:       Цаг болоогүй гэж үү?

Сүнэо:          Нобита сургуульдаа явж байгаа болохоор

яасан ч байсан хоцорчихлоо гэж бодлоо.

Жайан:  Дэмий гүйсэн байна шүү дээ.

Чи л сонин юм хийсэн болохоор шүү дээ.

Нобита: Сонин гэж юу яриад байгаа юм бэ?

Зориуд эрт ирсэн байтал...

Багш:            Өглөөний мэнд!

Дахиад нартайгаа дахин уулзаж байгаад

багш нь баяртай байна.

Гэхдээ даалгавраа хийгээд ирсэн үү?

Юу, Нобита дахиад л мартчихсан уу?

Нобита: Үгүй ээ, хийчихсэн.

Багш:            Мартсан хүн босоод зогсох  ёстой доо.

Нобита: Гэхдээ хийгээд ирсэн.

Багш:            Тийм үү?

Тэгвэл урьдын адил очоод зогс.

Юу!?

Нобита: Багш арай дэндүү юм аа.

Хийчихсэн гээд хэлээд байхад.

Багш:            Уучлаарай.

Чамайг хийж ирээгүй байх гэж

бодсон юм.

Гэхдээ буруу байвал яах ч аргагүй шүү.

Хөөе, бүгдийг нь сайн хийсэн байна.

Халуурч байна уу?

Өчигдөр ямар нэг хачин юм идсэн үү?

Жайан:  Нобита даалгавраа хийсэн гэж үү?

Худлаа байх.

Сүнэо:          Хэн нэгнээр хийлгэсэн л байх.

Нобита: Хөөе, больцгоо.

Багш:            Аа, Нобита?

Хаашаа явж байгаа юм?

Нобита: Эрт харьж байна.

Үнэхээр тааламжгүй байна.

Өмнөх нь дээр байж.

Дораэмон:    Тэгвэл, дахиад унтах уу?

Нобита: Тэгье.

Уур хүрээд унтаж чадахгүй байна.

Дораэмон:    Унтахгүй бол өөрчлөгдөхгүй шүү дээ.

Тэгвэл, би чамд дуу дуулж өгье

Нобита: Зуны амралтын сүүлийн өдөр үү?

Дораэмон:    Тийм ээ!

Нобита: Даалгавар ч бас ийм их үлдсэн байна.

Боллоо.

Өмнөх рүүгээ буцсан байна.

Гэхдээ тэгвэл дахиад даалгавраа

хийхгүй бол болохгүй юу?

Дораэмон:    Мэдээж шүү дээ.

За.

Хэтэрхий төгс хийвэл дахиад л

эргэлзэх байх.

Нобита: Мэдэж байна.

Ямар ч байсан над шиг хүн

төгс хийж чадахгүй байх аа.

Саяных дээр байсан ч юм уу?

Дораэмон:    Хурдан өөрчлөгдөх юм аа.

Нобита: Зүүдээ миний хүссэнээр өөрчилж

болох уу?

Дораэмон:    Боломжгүй биш л дээ...

Нобита: Тэгвэл, би маш ухаантай болмоор байна.

Тэгээд бүгд намайг хүндэлдэг.

Ийм ертөнцөд амьдрахыг хүсэж байна.

Дораэмон:    Үнэхээр сонирхолтой санаа байна.

За боллоо.

Босоорой, Нобита.

Нобита: Юу ч өөрчлөгдөөгүй юм шиг

санагдаж байна.

Дораэмон:    Сургуульдаа яваад үз.

Бүгд чамайг хүндэтгэх болно.

Зүүдний дэр авч яваад яах гэсэн юм?

Нобита: Унтахдаа хэрэглэнэ ээ.

Багш:            Нобитагийн чадварыг хараад би маш их

сэтгэл хөдөлж байна.

Захирал:       Өө, Нобита шиг гоц авьяастан байх нь

ховор тохиолдол шүү.

Багш нарт заадаг багш болохыг

таниас хүсэж байна.

Нобита: Жаахан хэтрүүлсэн байна.

Багш:            Аа, түр хүлээгээрэй, Нобита.

Та хаашаа явж байна вэ?

Нобита: Сургууль гэж тэнэг юм байна.

Тиймээс би явлаа.

Явж болохгүй юу?

Хоёул:           Үгүй ээ, үгүй!

Маш зөв шүү.

Эмэгтэй 1:   Хөөх, Нобита байна.

Эмэгтэй 2:   Тэр мөн үү, хөөх.

Эмэгтэй 1:   Хардаа, хардаа!

Эмэгтэй 2:   Мөн байна.

Гайхалтай юм аа.

Эмэгтэй 1:   Уначихлаа!

Эмэгтэй 2:   Ямар гайхалтай уналт байв аа.

Би.

Тэр шууд явчихлаа.

Хүчтэй юм аа.

Нобита хүчтэй юм аа.

Гайхалтай.

Сүнэо:          Нобита?

Нобита?

Нобита: Юу?

Сүнэо:          Бэйсболд орж тоглоод өгөөч.

Жайан:  Бид ялагдах гээд байх шиг байна.

Нобита: Хурдан бол яахав тэгье.

Чанга яригч:       Пинч хиттэр, Нобита.

Сүнэо:          Гайхалтай!

Шизүка:       Хичээгээрэй, Нобита.

Нобита: Хурдан тоглоорой.

Хүүхэд: За ойлголоо, шидлээ.

Жайан:  Болчихлоо.

Шизүка:       Гайхалтай!

Харагдахгүй болчихлоо.

Сүнэо:          Агуу хоум ран!

Нобита минь, тэр бөмбөг хиймэл дагуул

болох байх аа.

Шизүка:       Энэ бол мянган дахь хоум ран.

Нобита үнэхээр авьяастай юм аа.

Эрэгтэй:       Нобита!

Би мэргэжлийн бэйсболын скаут байна.

Манай Жайант багт орохгүй биз?

Нобита: Сонирхолгүй байна аа.

Эрэгтэй:       Гэрээний үнэлгээ арван тэрбум доллар.

Нобита: Хангалтгүй байна аа.

Сурьалжлагч:Нобита буцаад ирлээ.

Нобита: Өнөөдөр хэвлэлийн хурал болохгүй.

Ээж:              Гэртээ тавтай морил.

Хөнгөн зууш бэлэн боллоо.

Аав:               Нобита!

Өнөөдөр Ерөнхий сайд тантай

заавал уулзахыг хүсэж байна гэнэ.

Нобита: Дараа болъё доо.

Өнөөдөр би завгүй байна.

Аав:               Нобита манай хүү болохоор бид Японы

хамгийн азтай хүмүүс юм аа.

Ээж:              Та юу хэлж байна аа.

Дэлхийн хамгийн азтай хүмүүс шүү дээ.

Аав:               Тийм ээ!

Нобита: Судалгааны явцад байсан Ангараг гариг руу

илгээх пуужингаа дуусгахгүй бол

Зүүд хэт хэтрүүлэгтэй болоод

инээдтэй санагдаж байна.

Гэхдээ, яг одоо энэ бол

бодит байдал шүү дээ.

Тагнуул:       Нобита юу?

Нобита: Та нар хэн бэ?

Тангнуул:     Бид Майцуба Бүгд Найрамдах Улсын

тагнуулууд байна.

Бид таныг өөрийн улс руу аваачиж

нууц зэвсэг хийлгэх болно.

Нобита: Тоглоом хийх ээ боль.

Зэвсэг энэ тэр надад хэрэггүй!

Тагнуул:       Тэгвэл таныг алах хэрэгтэй болно доо.

Нобита: Туслаарай.

Яах вэ?

Тийм ээ!

Үүнийг зүүд болгоё.

Унтаж чадахгүй байна.

Уучлаарай, надад унтуулах дуу дуулж өгөөч.

Дораэмон?

Тагнуул:       Ядаргаа юм. Ингээд унтуулчихъя.

Дораэмон:    Нобита, сэрээрэй.

Хэзээ хүртэл унтах гэсэн юм бэ!

Нобита! Нобита!

Нобита: Аюултай байлаа шүү.

Аа, гэхдээ энэ ертөнцөд даалгавар...

Яасан байгаа бол?

Энэ ч бас!

Энэ ч бас!

Энэ ч бас!

Энэ ч бас!

Бүр нэгийг ч хийгээгүй байна.

Өмнөх зүүдтэйгээ сольё.

Юу вэ?

Энэ зүгээр л дэр байна шүү дээ.

Хурдан зүүдний дэрийг өгөөтөх.

Дораэмон:    Юу яриад байна?

Нобита: Зүүд болон бодит байдлыг солих дэр.

Тэр байхгүй бол асуудал үүснэ.

Маргааш шинэ хичээлийн жил эхэлнэ шүү дээ.

Дораэмон:    Би тийм дэр мэдэхгүй ээ!

Нобита: Зүүдний дэр... Юу?

Дораэмон:    Тэгээд зуны амралтын одоо талаас

илүү нь үлдсэн байгаа шүү дээ.

Нбита:          Юу?

Тэгвэл тэр зүүд байсан гэж үү?

Гэхдээ одоо энэ бүгд зүүдний дэрээр

харж буй зүүд юм болов уу?

Тэгвэл эхнийх нь жинхэнэ байсан гэж үү?

Юу? Юу? Юу? Юу?

Тэгээд аль нь зүүд юм бэ?

Дораэмон хүүхэлдэйн кино 54-р анги

Дүрүүд

Дүр

Тайлбар

Дораэмон

Ирээдүйгээс ирсэн цэнхэр өнгийн робот муур

Ноби Нобита

Гол дүрийн хүү сайхан сэтгэлтэй

Минамото Шизүка

Нобитагийн хамгийн сайн найз охин

Сүнэо

Нобитагийн ангийн хүү, Жайантай нийлж Нобитаг дээрэлхдэг

Года Такэши (Жайан)

Нобитагийн ангийн хүү, том биетэй

Сэваши

Дораэмоны анхны эзэн. Нобитагийн ач.

 

Дораэмоны дуу.

Жайан:  Өө, Нобита?

Удахгүй эхлэх болохоор ирээрэй.

Нобита: Юу?

Хөөх!

Хоёул:           Жайан ирлээ.

Ээж:              Түр хүлээгээрэй.

Жайан:  За.

Ээж:              Нобита, доор Такэши ирсэн байна...

Өө, байхгүй байх чинь.

Юу хийж байгаа юм?

Ийм газар ороод...

Такэши ирчихсэн хүлээж байгаа шүү.

Нобита: Байхгүй гээд хэлчих ээ.

Ээж:              Худлаа хэлж болохгүй!

Нобита: За.

Ээж:              Уучлаарай.

Нобита удахгүй ирнэ ээ.

Жайан:  За, хүлээж байна аа.

Нобита: Хөөе, яах вэ?

Жайан жинхэнээсээ тоглолт хийж гэж

байх шиг байна.

Дораэмон:    Тийм дуу сонсохоос илүү...

Нобита: Мангастай тулалд гэж хэлүүлэх нь

амар байна.

Ямар нэг аргаар түүний тоглолтыг зогсоох

хэрэгсэл гаргаад өгөөч.

Дораэмон:    За!

Аа, тийм.

Тэр байгаа.

Биш. Энэ ч бас биш.

За...

Хаана хадгалсан бил ээ?

Нобита: Цэгцтэй хадгалахгүй яасан юм бэ!

Дораэмон:    Уучлаарай уучлаарай.

Жайан:  Хэр удаан хүлээлгэх гэсэн юм? Миний дууг

сонсохыг хүсэхгүй байгаа юм уу?

Нобита: Явъя аа.

Дораэмон:    Ямар ч байсан түрүүлээд явж бай.

Араас чинь аваад очъё.

Нобита: Найдлаа шүү.

Хурдан ирээрэй.

Нобита: Дораэмон!

Ирэх болоогүй юу?

ШИзүка:       Хэн нэгэн туслаач.

Сүнэо:          Онцгүй байна.

Шизүка:       Ашгүй дээ.

Бүгд:             Тийм шүү, тийм.

Нобита: Ашгүй дууслаа.

Сүнэо:          Тэнэг ээ. Юу яриад байгаа юм бэ?

Аа, үнэхээр сайн байлаа шүү.

Жайан:  Би уйтгартай залуу байж болох ч,

дуу дуулахаар өөртөө итгэлтэй болдог.

Сүнэо:          Үгүй ээ, Жайаны дууг хэзээ ч сонссон

сэтгэл хөдөлгөм байдаг шүү дээ!

Жайан:  Өө, тийм үү?

Сүнэо:          Тийм ээ.

Жайан энэ эрчээрээ дуучин болж чадна шүү.

Жайан:  Үнэн үү?

Сүнэо:          За, өнөөдөртөө ингээд дуусгая.

Жайан:  Миний урлагийг ойлгож байгаа биз дээ?

Сүнэо:          Т, т, т, тэгэлгүй яахав.

Жайан:  Дахиад нэг дуу сонсуулъя.

Дораэмон:    Олчлоо.

Хурдалгуй бол, Нобита тэд нар

хэцүү байдалд байгаа байх.

Аймшигт дуу хоолой байна.

Аймшигтай хүчтэй байна. Алив.

Яг л хэн нэгний аман дотор орчихсон

юм шиг санагдаж байна.

За яадаг ч байсан хурдлахгүй бол

болохгүй.

Хөөе би ирлээ.

Хурдан аваад ирлээ.

За, энийг ав.

Энийг ашиглаад дуулаарай.

Жайан:  Баярлалаа!

Сэтгэл зүрхний найз минь.

Тэгвэл, хүссэнээрээ дуулъя.

Нобита: Дораэмон, чи яагаад микрофон өгчихөв?

Бидэнд туслахаар ирнэ гэсэн юм биш үү?

Дораэмон:    Зүгээр ээ, хар даа.

Жайан:  Бүгд цугларсан учраас, эхнээс нь дахин дуулъя.

Гурав аа ий.

Дораэмон:    Энэ микрофон бол Дуу Арилгагч Микрофон.

Дуулж буй хүнд сонсогдох ч бусад хүмүүст

огт сонсогдохгүй.

Хүүхэд: Сайн боллоо!

Хүүхэд: Бид аврагдлаа!

Бүгд:             Банзай!

Бүнгд::  Сайн байна, сайн байна.

Сонсогдохгүй байгаа нь үнэхээр сайн байна.

Шизүка:       Гайхалтай!

Нобита: Баярлалаа.

Чиний ачаар бүгд аврагдлаа.

Дораэмон:    Тэрний дууг сонсох нь үнэхээр хэцүү шүү

тийм ээ?

Нобита: Ямар нэг зүйл болоо юу?

Дораэмон?

Дораэмон:    Юу ч биш ээ.

Гэнэт дуу дуулмаар санагдчихлаа.

Нобита: Чи дуул дуул.

Жайаны дараа дуулвал, яаж ч муу дуулсан

дажгүй сонсогдох байх шүү.

Дораэмон:    Муу байна шүү.

Тэгвэл ингээд.

Ямар гоё дуу хоолой вэ!

Нобита: Гайхалтай дуу хоолой байна.

Жайанаас илүү муу байна.

Дораэмон:    Тийм гэж үү?

Нобита: Дахиж битгий сонсуулаарай.

Дораэмон:    Чи урлаг ойлгодоггүй юм уу?

Жайан!

Тэгэхээр, чи урлаг ойлгодог гэж

бодож байна уу?

Адилхан урлагийн хүн болохоор.

Жайан:  Мэдээж.

Дуртайгаараа дуулаач. Би чамайг сонсоё.

Дораэмон:    Юу? Үнэн үү?

Жайан:  Болиорой. Дотор муухайраад байна.

Би дуучин болж чадна аа.

Урлаг ойлгодог хүн л ойлгодог юм байна.

Өөр хэн нэгэнд сонсуулъя.

Шизүка:       Дораэмон?

Дораэмон:    Миний дууг сонсоод өгөөч.

Шизүка:       Юу? Дораэмоны дуулахыг анх удаа

сонсох нь ээ.

Сүнэо:          Сонсъё.

Сэтгэгдэл ямар байна?

Сүнэо:          Юу муу гэх үү...

Шизүка:       Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

Сүнэо:          Хэт их өдөөхгүй байх нь дээр байх.

Шизүка:       Сэтгэл хөдөлчихлөө.

Сүнэо:          Дуучин болох түвшний сайн байна.

Дораэмон:    Шударга үг сонсоход сайхан байна шүү.

Шизүка:       Чи од болно!

Сүнэо:          Би гарын үсэг авах болов уу?

Нобита: Юу?

Үнэн үү?

Дораэмон:    Тийм ээ.

Шизүка, Сунэо, Жайан бүгдээрээ

миний дуулах чадварыг магтсан.

Итгэл үнэмшил төрлөө.

Нобита: Худлаа, тийм биш ээ.

Тийм дуу хоолойтой байхад.

Дораэмон:    Өнөө орой тоглолтоо хийнэ ээ.

Нобита: Юу? Тэрийг больсон нь дээр ээ.

Бүгдэнгийнх нь төлөө.

Дораэмон:    Бүгд сонсохоор ирнэ гэсэн.

Харин чи?

Нобита: Очно оо.

Дораэмон:    За, бэлтгэл хийе.

Нобита: Сонин юм. Өөр болчихсон юм шиг.

Ээж:              Хачин дуу гаргаад байгаа хэн бэ?

Дораэмон уу? Боль.

Нобита: Ээж ээ, хүлээгээрэй.

Түр хүлээ.

Ээж:              Маш төвөгтэй байна. Хурдхан болиул.

Нобита: Дораэмон их сонин байна.

Уурлуулвал аюултай шүү.

Ямар нэг юм хийгээтэх.

Нобита: Дораэмон өөр байна гэдэг чинь...

Дораэмон:    Жайан удахгүй тоглолт эхлэх болохоор

ирээрэй. Жайан?

Жайан:  Би байхгүй, байхгүй, байхгүй.

Дораэмон:    Жайан?

За тэгвэл дуудъя.

Жайан:  Би явмааргүй байхад яагаад?

Дораэмон:    За түрүүлээд явж байгаарай.

Жайан:  Үгүй ээ.

Дораэмон:    Дараа нь.

Дараа нь.

Сүнэо:          Яагаад? Юу вэ? Би явмааргүй байна.

Дораэмон:    Бүгдээрээ цуглаарай, тоглолт эхэллээ шүү.

Бүгд:             Хаашаа явж байгаа юм бэ?

Жайан:  Юу вэ? Нобита золиг ирээгүй байна.

Сүнэо:          Зугтчих аа юу?

Шизүка:       Муухай юм аа, Нобита.

Бүгд хэцүү байдалтай байхад.

Хүүхэд: Өршөөхгүй дээ.

Тийм шүү.

Дораэмон:    За удаан хүлээлгэчихлээ.

Тоглолт одоо эхэллээ.

Эхэллээ.

Нобита: Хурдлаарай. Тийшээ.

Сэваши: Сонин юм аа. Саяхан хэвийн болсон юмсан.

Эвдэрчихсэн юм болов уу?

Нобита: Хурдал. Хурдал.

Сэваши: Айхтар хоолой байна.

Яаж ийж байгаад унтраах хэрэгтэй.

Ашгүй дээ.

Жайан:  Ашгүй сайн боллоо.

Сэваши: Та бүхэнд төвөг удчихлаа.

Баяртай.

Нобита: Засаж болох уу?

Царцаа байна.

Сэваши: Тийм үү? Царцаанаас болсон байна.

Дораэмон:    Юу, Сэваши яагаад ирээ вэ?

Нобита: Яагаад гэж асуух хэрэггүй.

Сэваши: Дораэмоны биен дотор царцаа ороод

цахилгааны гэмтэл гарсан бололтой.

Дораэмон:    Сайхан дуу байна.

Нобита: Дуу хөгжим гэж ийм л байх ёстой.

 

Жүжигт асаагуур.

Ээж:              Нобита, ээж нь оройноос нааш ирэхгүй.

Гэрийн даалгавараа зэргээ сайн хийгээрэй.

Нобита: Заа.

Ээж:              Хариулахдаа дандаа сайн байх юм аа.

Дораэмон, найдлаа шүү.

Дораэмон:    За.

Хоёул:           Болгоомжтой яваад ирээрэй.

Дораэмон:    За, Нобита.

Нобита: Тийм ээ.

Өнөөдөр өдөржингөө унтаж чадах нь ээ.

Ээж гадуур гарах үед сэтгэл амар

унтана даа.

Хангалттай сайхан унтая даа.

Дораэмон:    Ойлгомжтой.

Нобита: Даалгавар хийх ямар ч сонирхолгүй байхад.

Гэнэт даалгавар хийгээд эхлэх чинь.

Яагаад вэ?

Дораэмон:    Хэрэггүй зүйл гэж бодохгүй байна шүү.

Тэгээд хамгийн чухал нь Нобита надад

Дораяаки худалдаж авч ирэх хэрэгтэй.

Нобита: Тийм мөнгө байхгүй шүү дээ.

Юу вэ... хөл... гэнэт...

Дораэмон:    Тийм тийм, яг төлөвлөгөөний дагуу.

Нобита: Миний бие гэнэт...

Энэ мөнгөөр дораяаки...

худалдаж ав гээд байна.

Үгүй ээ, үгүй. Сайтар цуглуулсан

мөнгө минь.

Дораэмон:    Өрөвдмөөр болохоор ингээд больё доо.

Нобита: Наадах чинь юу вэ?

Дораэмон:    Жүжигт асаагуур.

Энэ бол асаагуурт оруулсан зохиол.

Нобита: Зохиол оо?

Дораэмон:    Жүжиг, кино зэрэг шиг бичсэн зохиол юм.

Нобита: Хэвтэж байсан Нобита үсэрч босоод

ширээ рүүгээ явна.

Тэгээд босоод мөнгөний гахайгаа аваад

Дораяаки худалдаж авахаар явна.

Тэгэхээр энэ асаагуур бол чинь

дуртай зохиолоо бичээд ийшээ хийхээр...

Дораэмон:    Бичсэний дагуу бүгд өрнөж эхэлнэ.

Нобита: Сонирхолтой юм аа. Надад түр зээлдүүлээч.

Юу бичдэг юм бил ээ?

Тийм. Дораэмон өнөөдөр сэтгэл санаа сайхан

байгаа болохоор гэрийн даалгавар хийж өгнө.

Тэгэхээр нь би болохгүй ээ, даалгарваа

өөрийнхөө төлөө өөрөө хийнэ ээ гэтэл...

Би хийж өгнө өө.

Дораэмон:    Хөөе.

Нобита: Ингээд боллоо.

Дораэмон:    Өнөөдөр сэтгэл санаа сайхан байна. Гэрийн

даалгаврыг чиний оронд хийж өгье.

Нобита: Болохгүй ээ. Даалгавраа өөрөө хийнэ.

Өөрийнхөө төлөө шүү дээ.

Дораэмон:    Зүгээр ээ, би хийгээд өгье.

Нобита: Юу?

Даалгавар хийж өгөхгүй юм уу?

За хийгээрэй.

Дораэмон:    Зохиолоо энэ хүртэл л бичсэн шүү дээ.

Нобита: Аа, тийм үү? Тэгвэл...

Дораэмон:    Хангалттай. Тэрний оронд мөрөөдлийн гоё

зохиол бичвэл яасан юм?

Нобита: Мөрөөдлийн зохиол гэж үү?

Олчлоо.

Би бол гол дүр. Мэдээж Шизүка бол баатар.

Жайан, Сүнэо нар бол хотын хууль

журмыг зөрчдөг дээрэмчид.

Дораэмон:    Барууны зохиол байх нь ээ.

Нобита: Би бол тэнүүлч баатар.

Дораэмон:    Янзтай юм аа.

Нобита: Барууны хот. Хүчирхийлэл, дээрэмд

идэгдсэн газар.

Шизүка:       Аймшигтай юм. Бүдүүлэг аашлахаа боль.

Нобита: Хотын үзэсгэлэнт охин.

Тэр хууль бус бүлэглэлин эсрэг ганцаараа

тэмцэнэ.

Хууль бус зүйл хийгч Жайан ах дүүс.

Сүнэо:          Ээ, ах дүүс юм уу?

Нобита: Тэгтэл нэгэн буутай этгээд хажуугаар нь

өнгөрч байна.

Больцгоо.

Юу вэ? Чи хэн бэ?

Энх тайвныг хамгаалагч

тэнүүлч баатар байна.

Болчихлоо. Энэ зохиол гоё биш байна уу?

Хүчирхийллийг би тэвчихгүй.

Юу гэнэ ээ?

Хатагтай та хол байгаарай.

Би энэ муу хүмүүсийг хөөж явуулна.

За, үнэхээр найдвартай хүн юм аа.

Дораэмон:    Өөрийгөө хичнээн гол дүр болгосон ч

хамаагүй.

Өөрийнхөө тухай ингэж ярьж чадаж байна аа?

Нобита: Би ч янзтай байна шүү.

Хормын төдий Нобита бүх муу хүмүүсийг

буудаж унагав.

Шударга ёс ямагт ялдаг даа.

Тэгээд хамгийн сүүлийн хэсэг.

Нобита явах гэж байв.

Хаашаа явах гэж байгаа юм?

За, энэ бол хязгаар үгүй аялал юм.

Төгсөв.

Хүлээ. Намайг дагуулаад яв л даа.

Нобита болон Шизүка нар гар гараасаа

хөтлөлцөөд хамтдаа алхав.

Сэтгэл хөдөлмөөр юм аа.

Дууслаа. Энэ зууны хамгийн агуу бүтээл.

Дораэмон:    Одоо туршиж үзэх үү?

Нобита: Ингэхэд манай жүжигчид хаана байна?

Дораэмон:    Байдаг газраа байгаа байх аа.

Шизүка:       Болиоч.

Жайан:  Чи муу.

Нобита: Аль хэдийнэ эхэлчихсэн юм уу?

Жайан:  Хөөе, Ноби нохой. Миав миав гэж хэл дээ.

Шизүка:       Нобита! Такэши, Сүнэо хоёр...

Нобита: Ноби нохой гэж юу юм?

Шизүка:       Дагшундын талаар л даа.

Жайан:  Нааш ир, нааш ир Ноби нохой.

За хөлөө өг. Хөлөө өгөөч ээ.

Аан тийм. Энийг сунгаж үзье.

Нобита: Алив. Хийе.

Жайан:  Сунгаад...

Нобита: Больцгоо.

Нобита, Жайаныг өшиглөлөө.

Жайан:  Яаана гэнэ ээ?

Шизүка:       Зүгээр үү, Нобита?

Дораэмон:    Асаагуураа хараахан асаагаагүй байгаа

шүү дээ.

Нобита: Асаа л даа.

Больцгоо.

Жайан:  Юу вэ, хэн бэ?

Нобита: Энх тайвныг хамгаалагч тэнүүлч баатар.

Болчихлоо.

Жайан:  Бид бол таваг, нулимасгүй хууль бус хүмүүс.

Дораэмон:    Таваг аа?

Нобита: Ханзаа буруу биччихэж.

Хүчирхийллийг би тэвчихгүй.

Сүнэо:          Нэрээ хэл.

Жайан:  Хэлээч.

Нобита: Хатагтай, хол байгаарай.

Энэ чинь одоо юу вэ?

Дораэмон:    Санваартан биш хатагтай шүү дээ.

Баярлалаа биш гуйя шүү дээ.

Шизүка:       За, хөгжилтэй байна шүү.

Дораэмон:    Найдвартай гэж бичиж гэж байгаад

андуурчихсан уу?

Гэхдээ хөгжилтэй байгаа болохоор зөв л дөө.

Энэ зохиол хэцүүхэн юм аа.

Бөөн алдаа байна шүү.

Нобита: Нөхцөл байдлыг ойлгочихдоггүй

юм байх даа?

Дораэмон:    Зөв сайхан бичсэн бол болох байсан шүү дээ.

Хэрэгсэлд буруу байхгүй.

Жайан:  Юун хачин ойлгохгүй юм яриад байгаа юм?

Сүнэо:          Тэнд байна.

Чи өнөөдөр үхсэн гэж мэдээрэй.

Нобита: Туслаарай.

Хурдлаарай.

Дораэмон:    Энийг хийе.

Нобита: Туслаарай.

За, анхны байрлал руугаа буцаарай. Зохиолын

дагуу одоо буутай хэсэг гарна.

Тулааны өмнө хот даяараа нам гүм болов.

Хоёулангийнх нь гар ташаан дээрх

буундаа хүрэв.

Бан, бан!

Ингээд хот амар тайван болов.

Миний хийх зүйл дууслаа.

Тэгээд энх амгаланг олсон

хотын иргэд баярлацгаана.

Дораэмон:    Юу гээд биччихсэн юм бол оо?

Баярлаж буй хот оо?

Шизүка:       Хаашаа явах гэж байгаа юм?

Нобита: За, миний аялалд хязгаар гэж үгүй.

Салхи хаашаа гэнэ, зүрх минь хаашаа дуудна

тийшээ очно. Цаг агаараас болно.

Дораэмон:    Анхаарч явна биз дээ?

Нобита: За одоо Шизүка араас ирээд надтай ярилцана.

Шизүка:       Хүлээгээрэй.

Нобита: Тийм, тийм.

Шизүка:       Намайг аваад яваач.

Нобита: Ээ, энд ирээд барьж авна гэж

байх ёстой доо.

Дораэмон:    Энэ сүүлийн хэсэг дээр Нобита биш

Ноби нохой гээд биччихсэн байна.

Зурлага алдсан байна шүү.

Нобита: Хамгийн гоё хэсэг нь байхад...

Дораэмон:    Юу гэнэ ээ?

Хүлээ. Намайг аваад яваач гээд

Ноби нохой Шизүка хоёр хөтлөлцөөд явна аа?

Өөрөө бичсэн болохоор гомдоллож

чадахгүй нь дээ.

 

 

Back to episodes Go home