Төслийн тодорхойлолт: “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Үе тэнгийн дээрэлхэлт хүүхдийн эрхийн зөрчил болох нь” сэдэвт 4 интерактив контент бүтээх төсөл.
Контентийн хэлбэр: Анимэйшн
Насны ангилал: 11-12 нас
Контентын анги: 2
Контент 2-ийн нэр: “Сэтгэл хөдлөлийн ертөнц”
|
Дүрийн тодорхойлолт |
|
Гол дүр: 1. Жийн: Асуудлын шийдлийг олдог, шинийг сэтгэгч, чиглүүлэгч, орчныг сайжруулагч, 2. Мона: Нөхцөл байдалд уялдуулан сайжруулах арга зам санал болгодог, дэмжигч, чиглүүлэгч 3. Лүлү: 12 настай ягаан арьстай даруухан охин. Зори-ийн ангийн хүүхэд. Ажиглагч, 4. Дээрэлхүүлэгч хүү Зори: Зураг зурах дуртай хүү. Гэвч аав ээж нь дэмждэггүй. Зургаар дотоод ертөнцөө илэрхийлэх дуртай даруухан хүү. Туслах дүрүүд: 5. Дээрэлхэгч хүү Болд: Дээд ангийн хүү, туйлбаргүй, уур бухимдлаа хянах чадваргүй гэртээ гарсан асуудал, аавдаа загнуулсан хямралаас болон сургууль дээрээ ирж бусдыг дээрэлхэн орчиндоо сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Аав нь цэргийн хүн учир түүнийг хатуу чанд зоригтой байхыг үргэлж хүсэж шаарддаг. 6. Дагалдагч хүү Борхүү: Дээд ангийн хүү, Болдыг даган хүчтэйгээ мэдэрдэг ч жинхэнэ хүч, ухаан гэх зүйлийн утгыг нь андууран явж буй хүү. 7. Ажиглагч охин Амина: Ангийн ажиглагч хүүхдүүдийн нэг, Лүлү, Зори 2-ын ангийн хүүхэд. Онц сурлагатай манлайлагч охин. |
|
Хоолой |
План тавилт/Дүрс |
|
Өгүүлэгч: “” |
Ерөнхий гарчиг унших |
|
“Сэтгэл хөдлөлийн ертөнц” |
2-р анги: Дэд гарчиг мөн унших |
|
1-Р ХЭСЭГ: СУРГУУЛИЙН ОРЧИНД |
|
|
Борхүү: Зори андаа гараад ир. /нэр цохон худал найзархан дуудна./
|
Хичээл ид дундаа өрнөж байх ба бүх хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлэн нам гүмд хичээлээ хийж сууна. Удалгүй завсарлагааны хонх дуугарч анги чимээ орж эхэлнэ. Ангийн хүүхдүүд яарч сандран гадагш гарцгаана. Зори ганцаар их тавгүй бөгөөд сандарсан айдастай ийш тийш харж байгаад зургийн дэвтрээ яаран цүнхэлж буй нь дүрслэгдэнэ. Удалгүй хаалгаар дээд ангийн нэг хүүхэд шагайн гараар дохино. Зори эргэлзэнгүй хараагүй царайлж сууна. Лүлү энэ бүхнийг холоос харан ажиглан сууна. |
|
Болд: Одооноос энэ минийх за юу бацаанаа?
Зори: Юу, яагаад… Та нар хүний юмыг хамаагүй авч болохгүй шдэ. /Сулхан хэлнэ./ Болд: Одоо минийх болсоон андаа, яасан олон юм ярьдаг болцынбэ. /зандрангуй хэлнэ/ -Чи муу ойрд мөнгө цуглуулж ирэхгүй байна аа. Хохино шүү, давраад байгаарай. Дараагийн удаа би цүнхнээс чинь биш чамаас л авчымаар байнадааа.../түүнд ойртон занангуй ийн хэлэнгээ гараараа далайснаа болино./
Болд, Борхүү нар: хоржоонтой инээлдэнэ. |
Зори коридорт гарч очиход Болд түүнийг мөрлөн олны хэсгээс зайдуу газарруу чиглүүлэн явахыг заана. Хүнгүй газар очин Зори-гийн малгайтай цамцнаас зулгаан түүний цүнхийг мултлан авч цүнхийг нь сэгсэрч газарт шиднэ. Унасан эд зүйлсээс мөнгийг нь авахыг дагалдагч “Борхүү”-д дохин хэлнэ. Мөн Зори-гийн зургийн дэвтрийг дээрэлхэгч хүү булаан авч сонирхон үзэнгээ хэлнэ.
Зори-гийн газарт унасан байсан эд зүйлсийг хөлөөрөө тараана. Тараах үеэр Зори-н зурсан зурагнаас нэг хуудас салхинд хийсэн одно. Зори-г эд зүйлсээ цуглуулахаар тонгойход түүнийг түлхчихээд хоёул цааш инээлдэн алхана. Зори чимээгүйхэн ганцаар юмаа цуглуулан үлдэнэ. Лүлү сэтгэл эмзэглэн тэднийг холоос ажиглан харж зогссон болж таарна. Салхинд хийссэн хуудас Лүлүгийн хөлд ирж бууна./ |
|
2-Р ХЭСЭГ ОРЧИН - СУРГУУЛЬ: ЗУРГИЙН АНГИД |
|
|
Лүлү: Жийн Мона 2 байсан бол яах байсан бол? /гэж санаа алдахад/ Мона: Зурсан зураг чинь муухай болчихсон уу? Чи Зүгээр үү? /Шидэт гэрэл цацран Мона Жийн нар зургийн хавтангийн хажуунаас гарч ирнэ./ Лүлү: Өөөв хэхэ та хоёр уу, би яг та 2-ыг бодож байлаа. Ашгүй, ашгүй. ярилцах юм байсанын./цочин баярлангаа хэлнэ./ Жийн: Энэ чиний зурсан зураг уу? /Зори-н зурсан зургийг заан асууна/ Лүлү: Үгүй ээ, манай ангийн хүүхдийнх. Дээд ангийнхан түүнийг ангиас дуудаж, дээрэлхэн дандаа мөнгө нэхэн, зарим зүйлсийг нь булааж авдаг. Бас заримдаа зодож дээрэлхдэг. Энэ зураг тэр дээрэлхүүлдэг хүүхдийн зурсан зураг.
|
Лүлү сургуулийнхаа зургийн өрөөнд ганцаар орон сууж Зори-н зурсан зургийг дэлгэж харангаа уртаар санаа алдана. /Зургийн агуулга: Ангидаа өвдгөө тэврэн суусан байх ба ойр орчны хүмүүс нь саарал өнгөтэй бөгөөд түүнийг бүгд үл анзаарч хоорондоо хөгжилдөж байгааг харуулсан зураг байна./
Шидэт гэрэл цацран Мона Жийн нар зургийн хавтангийн хажуунаас гарч ирнэ. Тэд Зори-н зурсан зургийн талаар болон түүний асуудлыг хэлэлцэнэ.
|
|
Мона: Аан, Тэгээд л чи яахаа мэдэхгүй, гунигтай байгаа юм байна. Лүлү нэг зүйл асууя, чи нуулгүйгээр яг өөрт төрж буй сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг хичээгээрэй. Лүлү: Төрж буй сэтгэл хөдлөл гэнээ, би чадах болов уу, аймар ичээд байна аа. Та хоёр намайг битгий шоолоорой за юу. Жийн: Ангийн чинь хүүхэд дээрэлхүүлж байхад чамд ямар санагдсан бэ?, Лүлү: Ямар санагдсан гэж үүү!!!!!!!! Ааааан…. Мона: Өөөх тэгвэл бүр амархан. Энэ хар даа... |
Лүлү охин Жийн, Мона нарт өөрийн зургаан сэтгэл хөдлөлийг зурсан самбараа тэдэнд харуулна. |
|
Лүлүгийн сэтгэл хөдлөлүүд: Уурлах - “Шууд очоод л 'Та нар болиоч ээ? манай ангийн хүүхдийг дээрэлхэхээ боль!' гээд хашгирмаар, уур хүрдэг. Гуниглах - “Над шиг жаахан охин яаж өөрөөсөө өөр хүүхдүүдийг хамгаалах юм бэ? Би юу ч хийж чадахгүй.” гэж бодогдохоор гунигтай байдаг. Айх - “Намайг очвол бас л дээрэлхэх байх, чимээгүй байсан нь дээр. Чшшш!!” гэж бодоод айдаг. Гайхах - “Нэг сургуулийн хүүхдүүд байж, доод ангийнхнаа яаж ингэж дээрэлхдэг байна аа. Бусад хүүхдүүд харж байгаа ч яагаад мэдээгүй царайлаад байгаа юм бол оо, бид нэгнээ хамгаалахгүй байж болно гэж үү” гэж бодон гайхдаг. Баярлах - “Чи зоригтой шүү дээ. Бүх хүүхэд хамгаалуулах эрхтэй! Ээж аав, багш, нийгмийн ажилтнаас тусламж гуйгаад.” найздаа тусалж чадвал гоё доо. Жигших – "Доод ангийн хүүхдүүдээ дээрэлхчихээд юу ч болоогүй юм шиг яаж инээж чаддаг байна аа" гээд бүр тэднийг харахаас дургүй хүрдэг. |
Лүлүгийн зурсан сэтгэл хөдлөлүүд амь орон дэлгэцэнд өөрсдийгөө үгээр илэрхийлнэ.
|
|
Лүлү: Аан оллоо оллоо, намайг ч гэсэн дээрэлхэнэ гэж бодоод айгаад байсын байна. Тэгээл яаж туслахаа мэдэхгүй байж. Мона: Лүлү сайн байна, энэ чинь шүү дээ, Хамтдаа чиний айдсыг даван туулаад танай ангийн хүүхдэд тусалцгаая. Лүлү: Айдсаа даван туулах аа? би мэдэхгүй шүү дээ. Жийн: Тийм ээ, чи зоригтой байж чадна. Чимээгүй холоос ажиглалгүй. Харин тухайн сэтгэл хөдлөлөө илэрхийлж, зөв үйлдэл хийж чадвал өөртөө болон найздаа тусална. Жишээ нь чиний уур хүрвэл хэн нэгэнрүү дайралгүй, харин түүнтэй ярилцаж болно. |
Лүлү зургаан сэтгэл хөдлөлөөсөө Айдас-н зургийг хажуудааа тэврэн зогсоно. |
|
Мона: Бид хүүхэд бүрийн хамгаалагч байхыг хүсдэг. Хүүхдүүд та нар ч бие биенээ хамгаалах хангалттай хүчтэй. Жийн: Бид чамтай хамт шүү. Чиний асуудлыг шийдэхэд туслах итгэж болох томчууд ч бас зөндөө байгаа. Гол нь чи заавал өөрийн итгэж болох том хүнд хандаарай. Хүүхэд бүр хамгаалуулах эрхтэй. Мона: Өөөв, Хүн ирж байх шиг байна бид ингээд явлаа удахгүй уулзъя. / ая намсан хөлийн чимээ сонсогдоно./ Мона, Жийн: баяртай. |
|
|
3-Р ХЭСЭГ ОРЧИН: СУРГУУЛИЙН КОРИДОРТ |
|
|
Лүлү: Чи зүгээр үү? алив. Хоёулаа зургийн дугуйланд хамт явдаг даа /ичингүйрэн хэлнэ./ Бас нэг анги хэхэ. Би саяхан шилжиж ирсэн.
|
Сургуулийн коридорт Болд, Зори-г хүчтэй мөрлөн газарт унагасны дараа Борхүүтэй хамт инээлдэн цааш алхана. Үүнийг холоос анзаарсан Лүлү яаран гүйн ирнэ. Тэр Зори дээр гүйн ирээд босоход нь тусална. Тэднийг ийн ярихтай зэрэгцэн хичээлийн хонх дуугарна. Зори охины хойноос ичингүйрэн доош харан ангийн зүг алхана. |
|
4-Р ХЭСЭГ ОРЧИН: АНГИД |
|
|
Борхүү: Зори андаа гараад ир. Борхүү: Зори хөөе, гараад ир гэж байгаа юм биш үү. Хурдлаач. Болд: Гаръя гээд байгаа юм биш үү. /тэсгэл алдан зэвүүцэнгүй хэлнэ/ |
Ангийн ихэнх хүүхдүүд байхгүй үеэр Зори болон Лүлү, ангийн охин Амина нар ангидаа сууж байгаа харагдана. Зори сандрангуй бас айдастай нэгэн зүйлийг сараачин зурж сууна. Энэ үеэр Болд Зори-н ангийн хаалгыг налан зогсоно.
Ангийн хаалгаар шагайн Борхүй Зори-г дуудна. Зори нэг л итгэлгүй доош харан айж сандарсан харагдана. Зори итгэл муутай ч босож зүрхлэхгүй үеэр Болд, Борхүү нар улам түүнийг хүчилнэ. Харин Лүлү Зори-г хамгаалж анх дуугарна.
|
|
Лүлү: Зори гармааргүй байхад та хоёр яах гээд байгаан бэ?/айсан ч нуух гэж оролдон хэлнэ/ Болд: Арай арай. /мушилзан хэлээд үргэлжлүүлэн/ Бацаанууд дуугүй байцгаа айн. Амина: Бацаанууд гэнэ үү, чинийхээр доод ангийнхан чинь бүгд бацаан, тэгээд бас дээрэлхэж болно гэсэн үг үү? Өөрсдийгөө бүүр том ах гээд бодцынмуу хаашаан?. Борхүү: Өө гал гал, /итгэж ядан зэвүүцсэн өнгөөр/ Чи Зори-г яагаад хамгаалаад байгаан, найз охин нь юм уу? Зори бол бидний хайртай дүү айн. Алив хурдал аа хурдан гаръя. /Зори-д хандан хэлнэ./ Амина: Та хоёр болиоч. Дүү гэчихжээ бас, Зори дургүй байхад нь хүчээр дагуулж явах гэж байгааг чинь бид бүгд харжына. Ангидаа тайван баймаар байхын... |
Ангийн арын сандал дээр нуруу цэх эрхэмсэг сууж байсан Амина анх дуугарна.
|
|
Лүлү: Тийм шүү…Дээд анги гэхээрээ бусад хүүхдүүдийг айлгаж, дээрэлхэх нь Том ахын шинж биш!!! Харин ч өөрийгөө ч таниагүй, бусдад буруу үйлдэл гаргаж байгаа хулчгар хүний шинж. Амина: Дахиад ийм зан гаргавал “Захиралын өрөөнд” уулзацгаая даа… Борхүү: Өөрийгөө ч таниагүй хулчгар гэнэ үү бла бла бла энэ ангийн охидууд чинь харин… /Ангиас гарах зуураа ийн үглэнэ./ Болд: Алив хурдлаа гаръя… /Борхүүд хандан хэлнэ./ |
Энэ үеэр ангийн хүүхдүүд гаднаас нэмэгдэн орж ирнэ. Болд Борхүүг нудран гадагш гарахыг заана. Тэднийг гарсан хойно Зори Лүлүтэй юм ярьж ангийхан нь харин тэдэн рүү анхаарлаа хандуулна. Мөн Зори-н зургийг харж магтаж Зори баяртай байгаагаар харагдана. |
|
5-Р ХЭСЭГ ОРЧИН: СУРГУУЛИЙН ГАДНА |
|
|
Болд: Аав…та..надад….надад
|
Дээрэлхэгч хүү Болд гэртээ ирэхэд аав нь хатуу чанд цэргийн хүн харагдана. Аав нь буйдан дээр сонин барин суусан харагдах ба Болд-г ширүүхэн дээш доош харна. Болд бохир болсон хувцасаа хараад жаахан нуух гэж оролдоно. |
|
Болд: Би аавд уурласан уураа Зорид гаргачихсан юм байх даа, Нээрээ л уур хүрэх нь бусдыг дээрэлхэх шалтгаан биш шүү дээ, би үүнийг мэдэхгүй байжээ. Одоо тэгвэл би яах вэ???????........ерөөсөө явж аавтайгаа ярилцана аа /гэж хэлнэ./
|
Болд зөөлөн царайтай байснаа жаахан ууртай болж ууртайгаар өрөөрүүгээ ороод хаалгаа чанга хаана. Өрөөндөө орж ирээд шууд цүнхээ орлуугаа шиднэ./Жийн Болд-д харагдахгүйгээр Зори-н дэвтрийг Болдын цүнхнээс унаган “том хар дүрснээс айгаад суусан хүүхдийн зураг”-тай хэсгийг нээн тавина./ Болд дэвтрийг ууртай аваад шидэх гэж байснаа зургийг харан болино. Болд хуудсыг эргүүлтэл дэвтэрт бугын гэр бүлийг зурсан байх ба бүгд өөр өөр тийш харсан харагдана. Бяцхан хугаш ямар нэг зүйлийг хэлэхийг хүссэн царайтай. Дараагийн зурагт бяцхан хугаш сургууль дээрээ Баавгайн бүлэглэлд хоолоо дээрэмдүүлж дээрэлхүүлж, зодуулж буй дүрслэл байна. Болд дэвтрээс дээшээ хартал урд нь толь байна. /Мона Болдыг толинд харах үед шид ашиглан Болдыг араа шүдээ арсалзуулсан ууртай баавгайн дүрс болгон өөрт нь харагдуулна. Камер эргэн Болдын царайг харуулахад тэр их гунигласан харагдана./ Дараагийн зураг дээр нь Баавгай болон бусад амьтад бүгд эвтэй найртай ойд байгаагаар зурсан байна. Болд дэвтрээс ойд эвтэй байгаа амьтдын зургийг салган авч ханан дээрээ наана. Наасан зураг гэрэл цацран тодрон харагдана. /камер зурган дээр төвлөрөөд сцен хаагдана./
|
|
Нэмэлт жижиг төгсгөл сцен: Маргааш нь сургуулийн гадаа Болд Зори-д дэвтрийг нь өгч байгаа нь холоос харагдана. Дэвтрийн 1 хуудаст СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЕРТӨНЦ, УУЧЛААРАЙ ЗОРИ гэсэн бичиг харагдах ба Камер аажмаар холдоход Жийн Мона Лүлү гурав холоос харан баяртайгаар зогсож харагдана. |
|
Back to episodes Go home