Marchaahai 1

 

Төслийн тодорхойлолт: “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Үе тэнгийн дээрэлхэлт хүүхдийн эрхийн зөрчил болох нь” сэдэвт 4 интерактив контент бүтээх төсөл.

Контентийн хэлбэр: Анимэйшн Насны ангилал: 11-12 нас Контентын анги: 1

Контент 1-ийн нэр: “Зогсоо, сонс, сайндъя”

 

Дүрийн тодорхойлолт

1.    Лүлү: 12 настай ягаан арьстай даруухан охин. Шавьж хорхой цуглуулах сонирхолтой амьтанд юу юунаас хайртай. Үргэлж жижиг цүнх үүрч явах ба гудманд таарсан сонин содон шавжийг сонирхон цүнхлэх дуртай.

2.    Лүлүгийн ээж: халамжтай, охиноо дэмждэг.

3.    Дээрэлхэгч охин Эми: Ангийн онц сурлагатан багш нарт сайхан сэтгэгдэл төрүүлэхэд анхаардаг боловч ангийн найзуудаа ялгаж харьцдаг. Өөрийн гэсэн тодорхой бүлгийн лидер, түрэмгий.

4.    Дагалдагч хүү 1,

5.    Дагалдагч охин 1,

6.    Жийн – Бяцхан шидтэн. Асуудлын шийдлийг олдог, шинийг сэтгэгч, чиглүүлэгч, орчныг сайжруулагч (найз нь)

7.    Мона – Бяцхан шидтэн. Нөхцөл байдалд уялдуулан сайжруулах арга зам санал болгодог, дэмжигч, чиглүүлэгч (найз нь)

8.    Зори- буюу ангийн ажиглагч хүүхэд. 2-р ангийн гол дүрийн хүү.

 

 

Хоолой

План тавилт/Дүрс

-“Бяцхан хамгаалагчид”

- “Гинжийг тасал”

Ерөнхий гарчиг унших

-   Нэгдүгээр анги

-   “Зогсоо, Сонс, Сайндъя”

1-р анги: Дэд гарчиг мөн унших

1-Р ХЭСЭГ: Орчин Лүлүгийн өрөөнд

 

Лүлү: Шинэ сургууль шинэ эхлэл би найзтай болох болов уу? Урьд нь би олон найзтай байсан юм чинь гайгүй ч юм уу? Гэхдээ яг хичээлдээ явна гэхээр сандраад байна.

/Тэмдэглэл дээр бичсэн текстийг уншина./

Лүлү: шинэ сургууль аа гэж /санаа алдан, амандаа бувтнах маягаар ийн хэлнэ/

Цонхоор нарны туяа тусаж өрөөгөөр аажуухан яваад цаашаа хараад зогсож байгаа ЛҮЛҮ дээр очоод камер зогсоно. ЛҮЛҮ цүнхээ цэгцэлж, формын хувцсандаа элдэв янзын цох, соно зэрэг энгэрийн тэмдгүүдийг зүүнэ. Мөн ханан дээр Лүлү найзуудтайгаа авахуулсан зургууд байх ба бүх зурган дээрх тэдний төрх хөгжилтэй бөгөөд зугаатай харагдана. Охин ширээнийхээ ард өөрийн тэмдэглэлийг барин суух ба камер дөхөн тэмдэглэлийг тодруулна. Тэмдэглэл

Ээж: Өглөөний мэнд ЛҮЛҮҮ, за хэр байна даа? шинэ сургуульруугаа явахад бэлэн үү?

Лүлү: Мхн, гэхдээ жоохон сандаржийн

Ээж: Зүгээр дээ, миний охин олон найзтай болж чаднааа…

Лүлү: баярлалаа ээжээ :))

Төд удалгүй хаалга зөөлөн тогших чимээ сонсогдох ба охины ээж орж ирнэ.

2-Р ХЭСЭГ ШИНЭ СУРГУУЛЬД: КОРИДОРТ

Сургуулийн коридорт хүүхдүүд: янз бүрийн зүйл ярин шуугилдана.

Дагалдагч охин: Хөөх, тэрний арьс нь ягаан гоё өнгөтэйнмаа./Анхны сэтгэгдэлээ нуулгүй хэлнэ./

Дээрэлхэгч охин Эми: Ёо.. арай арай. Харь гаригийн хүн шиг л хачин харагдаж байна даг/Дагалдагч охинруу ундууцан хэлнэ./

Дагалдагч охин: Мм нээрээ тийм ч юм уу /хоолойгоо засан, сандран хэлнэ/ Дагалдагч хүү: Хэй тэр харь гарагийн хачин амьтан гараг андуурцан явж байгаа юм биш үү, хаа хүрэх гэж байгаан…/бусдад сонсогдохуйц чангаар хэлнэ./

Охид нийлэн: Инээлдэнэ...

Сургуулийн коридороор ханын самбарууд байрлах ба нэгэн хоосон бөгөөд уранхай, тасархай цаасны үлдэгдлээр дүүрэн хажуу тийш хазайсан самбарны дээр “сургуулийн дүрэм” хэмээн гарчигласан байна. Лүлү энэ коридороор алхан ангируугаа явах ба коридорын хоёр талаар зогсох хүүхдүүд түүнийг ширтэн шивэр авир хийн хоорондоо инээлдэнэ. Хэдэн хүүхдүүд түүний зургийг даран инээлдэнгээ ярилцана.

/Лүлү гайхах, айх зэрэгцэн ангируугаа хурдан хурдан алхан орж хамгийн арын сандалд сууна. Удалгүй, завсарлагааны хонх дуугарч орчин солигдоно./

Орчин: Сургуулийн цайны газар

 

Дээрэлхэгч охин Эми: Шинэ охиоон? чиний арьс яагаад ийм хачин өнгөтэйн, Паах энэ хараа энгэрээрээ дүүрэн шавж хорхой зүүцэн байна.  Эмэгтэй хүүхэд байж яаж ийм юм цуглуулдаг байна аа /хэмээн охины энгэрт дураараа хүрнэ./

Лүлү: Өөөөх, /айж сандран цочирдсон өнгөөр дуу алдана./

Охид хөвгүүд нийлэн: бахтай нь аргагүй шоолж инээлдэнэ.

Сургуулийн цайны газар байх ба Лүлү хоолны ширээний ард сууна. Дээрэлхэгч охин, дагалдагч 2-тойгоо нийт гурвуул ирнэ. Тэд Лүлү-д дөхөн түүнийг элдвээр хэлэн охины энгэрийн зүүлтийг цохиж унаган шоглоно.

3-Р ХЭСЭГ ОРЧИН: ОХИНЫ ӨРӨӨ

Лүлү: бага зэрэг мэгшин уйлна.

Мона: өнөөдөр дажгүй юу? хэр байв аа? /чатыг унших/

Лүлү: Шинэ сургуулийн эхний өдөр муухай байсаан/чатыг унших/

Жийн: Юуууу яагаад??? /чатыг унших/

Лүлү: Шинэ ангийнхан намайг бусад хүүхдээс өөр арьстай гараг андуурсан харь гарагийн хүн тэгээд бас шавьж түүдэг хачин сонирхолтой гэсэн. /чатыг унших/

Лүлү: Ер нь бусдаас өөр арьс…, эмэгтэй хүүхэд гэхээр шавьжинд дуртай байж болохгүй гэхээр ер нь…/Монологи/

Охин ширээнийхээ ард санаашран утсаа барин сууна. Хацрыг нь даган нулимс урсана. Найзуудтайгаа чатална. Дэлгэцэн дээр чатны хэсгийн зураглал гарсан байна.

Жийн, Мона: Дүррү дүррүүү

Лүлү: Хөөх та хоёр чинь хүрээд ирж байгаа юмуу /хөөрч баясан хэлнэ./ Жийн: Чамайг нэг л гунигтай байх шиг болохоор бид 2 хүрээд ирлээ Мона: Хөөрхөн мона хөгжилтэй мона. Бид үргэлж чамд туслахад бэлэн.

Жийн: Хмм, шинэ ангийхан чинь чамайг арьсны өнгөөр чинь шоолж гадуурхсан гэв үү? Тэр чинь мэдээжийн хэрэг буруушдээ. Хүн бүр өөр өөрийн онцлогтой. Өнгө зүс, сонирхол болон бусад ялгаатай байдлаар нь нэгнийгээ гадуурхаж болохгүй. Хүүхэд бүр хайрлуулж, хамгаалагдах эрхтэй.

Мона: Хэн нэгэнд ямар нэгэн хоч нэр өгч болохгүй. Лүлү хэн нэгэн чамд хоч өгч, дээрэлхвэл зоригтойгоор “Надад хоч нэр өгч, дээрэлхэхээ одоо Зогсоо! Бид нэгнийгээ Сонсож ойлгон, Сайндах хэрэгтэй” гэж заавал хэлээрэй.

/тог тог хэмээн цонх тогших чимээ сонсогдоно. Хартал шидэт гэрэл цацран Жийн, Мона хоёр ирсэн байв. Тэд цонхны тавцан дээр нисэн ирж сууна./

Охины өрөөнд бяцхан хамгаалагчид болох “Жийн, Мона” нар ирэн түүнд хүүхдийн эрх болон үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх зөвлөгөө аргуудыг зааж өгнө.

 

Мона: Чи юунд дуртай байхаа өөрөө бүрэн сонгох эрхтэй.

Жийн: Бас чи өөрөөрөө байхдаа хамгийн күүл.^^

Лүлү: Мэдэхгүй юм даа, Жийн Мона минь.

Мона: Дуугүй байвал дээрэлхэлт улам л хүчтэй болдог. Хэрвээ бүгд тэвчээд байвал улам л хэцүү болно. Зөвийг хэлэх зориг гаргах нь чиний дотоод хүч шүү дээ

Лүлү: Гэхдээ би яаж тэр олон танихгүй хүүхдийн дунд ингэж хэлэхийн????

Лүлүгийн ээж: Хоолоо идээрэй/нөгөө өрөөнөөс дуудна/

Мона: Лүлү, буруу зүйлийг удаан тэвчиж болохгүйг санаарай!!! арга замыг чи өөрөө олж чадна./Сандран хэлнэ/

Жийн: За баяртай бид явалгүй болохгүй нь /хурдан хэлнэ/ Лүлү: Баяртай..

 

 

 

Харилцан яриан дундуур Лүлүгийн ээж Лүлүд хоолоо идэхийг сануулсан хоолой сонсогдоно.

 

 

Мона          бяцхан          нөмрөгөө  дэвэн   Жийн         шидэт ороолтныхоо хүчийг ашиглан нисэн одно.

Лүлүгийн ээж: Хоолоо идээрэй. /ахин сануулна./

Лүлү: Зааа ойлголоо.

Лүлү өөртөө ийн хэлнэ: Би өөрийгөө хамгаалах ёстой, хүүхдүүдийн хийж байгаа буруу зүйлийг зүгээр өнгөрөөж болохгүй юм байна. Хүүхэд бүр гадуурхалт, дээрэлхэлтгүй аюулгүй орчинд суралцах эрхтэй. Ммхн. /Монологи/

/Дүрс хаагдана./

4-Р ХЭСЭГ ОРЧИН: СУРГУУЛИЙН КОРИДОРТ

Дагалдагч хүү: Энийг хардаа инээдтэй байгаа биздээ хаха/Зургийг харан шоолж инээн Лүлү-д түүнийг шоглосон зургийг атгуулна./

Лүлү: Та нарт би ямар буруу зүйл хийсийн,/Дээрэлхэгч бүлгийхэн үл тооно. / - Би та нарыг яасын,

Дээрэлхэгч хүүхдүүд: Улам чангаар өөр зүйлийг ярилцан хоорондоо инээлдэнэ.

Лүлү үргэлжлүүлэн: Намайг гадуурхахаа боль, энэ дээрэлхэлтээ ЗОГСОО, миний дуртай зүйлд бусад хүүхдүүд ч гэсэн дуртай байх албагүй, хүүхэд бүр өөршдээ Дээрэлхэгч хүүхдүүд: Юуууу /гайхан цочирдон уулга алдана./

Дээрэлхэгч охин Эми: Саяхан шилжиж ирсын байж яасан их юм ярьдын,

Эффект ашиглан охины зургийг тойруулан дүүрэн жоомоор дүүргэсэн мөн харь гаригийн хүн болгон өөрчилсөн зургийг анги нийтэд харуулан энийг хардаа шинэ охиныг илэрхийлбэл яг л ийм зүйл болж байна гээч. /Зургийг харан шоолж инээн Лүлү-д түүнийг шоглосон зургийг атгуулна./

 

Зори: Та..та нар боль оо, энэ чинь гэхдээ арай хэтэрч байгаан биш үү. Бид нараас өөр байлаа гээд гадуурхаж болохгүй шдээ. Харин ч шинээр шилжиж ирсэн охиныг ойлгож, ангидаа дасахад нь туслах хэрэгтэй биздээ.

Дээрэлхэгч охин Эми: Та хоёр чинь, ёоооооооё /байж ядан ундууцан хэлнэ/ Дагалдагч   хүү: Аа…               нөгөө…  Лүлү…               бид нар  муухай               зүйл        хийжээ. Уучлаарай./итгэлгүйхэн хэлнэ./

Лүлү: Уучлал гуйсанд баярлалаа.

Сургуулийн хана дүүрэн наасан Лүлү-н зургийг өөр бусад хүүхдийн төлөөлөл болох Зори аван харж эсэргүүцэн Лүлү-н талд орно. Буруу зүйл хийж буйг нь үгээрээ илэрхийлэх үед дагалдагч хүүхдүүд бага зэрэг итгэл алдан хийж буй зүйлдээ эргэлзэж эхэлнэ.

Хүүхдүүд буруугаа ойлгох үеэр дэлгэцэнд ундуй сундуй байсан “Сургуулийн дүрэм” гэх ханын самбарт “Бид нэгнээ ойлгон хүндэлж бусдынхаа өөр байдлыг хүлээн зөвшөөрнө.” гэх дүрмийг байрлуулан Жийн далий самбарыг тэгшлэн шид ашиглан янзалж буй нь дүрслэгдэнэ./

5-Р ХЭСЭГ ОРЧИН: СУРГУУЛИЙН ГАДНА

Дээрэлхэгч охин Эми: Аааа энэ хүртэл над дээр ирэх гэж….

Мона: битгий сандраарай би бол Мона

Жийн: Харин би бол Жийн

Мона: Бид бол бяцхан хамгаалагчид.

Жийн: Бид хоёр чамтай ярилцах гэж ирлээ. Чи Лүлү-г яагаад гадуурхсан юм бэ? Чамд өөрт чинь ч гэсэн хэцүү биш байна уу?

Дээрэлхэгч охин Эми:Мммм… одоо бодохоор би магадгүй өөрийхөөрөө байгаад нь атаархаад тэрийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байсан байх лдаа(өөртөө итгэлгүйхэн хэлнэ)

Дээрэлхэгч охин Эми сургуулиас гаран хүнгүй буланд өвдгөө тэврэн газар сууна. Жийн Мона нар охин дээр ирнэ. Дээрэлхэгч охин ЭмиЭмиЖийн Монаг харан ихээхэн цочирдоно. Гэвч түүний асуудлыг хамт шийдэхээр ирсэнд нь талархан тайвширч эхэлнэ.

Мона: Чи Лүлү-г гадна төрх, сонирхлоор нь шоолоход Лүлүд ямар байсныг бодоод үзээрэй. Бусдыг гадна төрх болон сонирхлоор нь шоолж дээрэлхэх нь тэр хүнийгээ ч, бас чи өөрийгөө ч маш их шархлуулдаг.

 

 

Жийн: Хүүхэд бүр өөр өөрийн сонирхол, хүсэл мөрөөдөлтэй байдаг. Зарим нь Шавьжинд дуртай, номонд дуртай, спортод дуртай гээд л …Чамтай яг адилхан хүүхэд өөр хаана ч байхгүй…

Дээрэлхэгч охин Эми: Би буруу зүйл хийжээ. Одоо гэхдээ намайг бүгд муу хүн гэж бодож байгаа байх даа…

Мона: Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй ээ. Зоригтой хүн л алдаа гаргасан ч суралцаж өөрчлөгдөхийг хүсдэг… өөх тэр хардаа Лүлү ирж байна.

Жийн: хэхэ бид хоёр тэгвэл явлаа. Баяртай.

 

Лүлү: Чи энд байсынмуу…

Дээрэлхэгч охин Эми: Чи яах гэж над дээр ирж байгаа юм? Хариугаа авах гэж байна уу? (гомдолтой өнгөөр хэлнэ)

Лүлү: Үгүй ээ, надад чамтай муудалцах хүсэл ерөөсөө байхгүй. Би шинэ сургуульдаа эв найртай л баймаар байна.

Дээрэлхэгч охин Эми: Уг нь ч би ингээл ангийхантайгаа муудалцаад яваад байдаг хүн биш л дээ. Үүнээс хойш би чамайг арьсны өнгө болон сонирхлоор чинь гадуурхахгүй ээ. Болж байна уу?

Лүлү: Тохирлоо. Гэхдээ, чамд би ямар ч буруу зүйл хийгээгүй байхад чи намайг шоолсон чинь ёстой муухай байсан. /Инээмсэглэн/

Дээрэлхэгч охин Эми: намайг уучлаарай. Би чамайг шоолчхоо больчихвол  чамд бууж өгч байгаа юм шиг харагдах байх гээд л… Гэхдээ ингэж хэллээ гээд чамтай найз болох гээд байгаа юм биш шүү, за.

Лүлү: Ойлголоо. Хоёулаа сайндсан гэж ойлгож болох уу?

Дээрэлхэгч охин Эми: Тэгэж ойлгож бас болноо

Лүлү: Ммм болох л юм

Дээрэлхэгч охин Эми: Болох л юм /Охид хамтдаа хөгжилтэй инээлдэнэ./

Лүлү        Дээрэлхэгч        охины араас ирэн ярилцаж ойлголцоно.

Төгсгөлд нь:

Жийн, Мона: баяртайгаар хамт инээнэ.

Модны мөчир дээр Жийн, Мона нар хөлөө савчуулан аз жаргалтайгаар тэднийг харан суун дэлгэц хаагдана.

 

МИНИ 3 ТОГЛООМЫН ТЕКСТ: Тоглоом 1

 

Лүлү: “Надад тусламж хэрэгтэй байна. Би хэнд хандахаа мэдэхгүй байна.”/Охин бага зэрэг гунигтайгаар хэлнэ/

Тоглоомын агуулга: Өгөгдсөн дүрсэнд таарах дүрсийг байрлуулснаар охины дэвтэр дээрх зургууд тодрон харагдах (дээрэлхэлтэд өртсөн үедээ хэнд хандаж болох тухай ойлголт)

1.  Мона: “Өөрийнхөө дотны найзтай ярилцаарай.”

2.  Мона: “ Гэр бүлтэйгээ ярилцаарай”

3.  Мона: “Багш болон нийгмийн ажилтандаа хандаарай.”

4.  Мона: “Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаарай.”

 

Тоглоом дуусах үед:

Лүлү: Тусламж хэрэгтэй үед хэнд хандаж болохыг мэдэж авлаа, баярлалаа!

тоглоомын төгсгөл

Тоглоом 2

 

Жийн: - “Найзуудаа, үе тэнгийн дээрэлхэлт нь олон янзын хэлбэр, төрлүүдтэй байдаг. Хамтдаа энэ тоглоомоор дамжуулан бага ч болов ялгаж таньж сурцгаая.!”

 

Жийн: Үе тэнгийнхэний дунд ямар ямар дээрэлхэлтүүд байдаг юм бол............................................................................... !!!!!

Тоглоомын   агуулга:             Жишээ             өгүүлбэрүүдийг             ангилан тааруулах (үе тэнгийн дээрэлхэлтийн хэлбэрүүдийг таних)

Мона /Хоолой бүгдийг уншина/:

1.        Тоглож байна гээд нэгнийхээ толгойруу цохих. /бие махбодийн/

2.        Биед нь халдан эд зүйлийг нь булаах. /бие махбодийн/

3.        Харь гарагийн хүн шиг хачин юм хэмээн шоолох. /үгийн/

4.        Нэгнээ зүй бус үгээр хараах, сүрдүүлэх. /үгийн/

5.        Урьдаас ярилцан зориудаар нэгнээ гадуурхан ганцаардуулах. /нийгмийн/

 

 

6.    Хэн нэгнийг албаар тоглоомд оруулахгүй байх. /нийгмийн/

7.    Чиний зургийг хараад бусад хүмүүс шоолохоор болгон өөрчилж интернетэд нийтэлжээ. /цахим/

8.    Хүний зургийг өөрчилж, зүй бус агуулгаар солин бусдад тараах. /цахим/

9.    Бие махбодийн дээрэлхэлт

10.    Үгийн дээрэлхэлт

11.    Нийгмийн дээрэлхэлт

12.    Цахим дээрэлхэлт

 

Мона /Зөв үед/: Зөв байна.

Мона /Буруу үед/: “Дахиад сайн бодоод үзээрэй?”

Мона: “Хуурамч хаяг нээж хүн гутаах, эсвэл тэр хүн шиг болж “тоглох” нь инээдтэй зүйл огт биш.

Мона: Зүгээр тоглож байна гээд хэн нэгэнд нэр хоч өгөх нь тоглоом биш.

 

Жийн: Найзуудаа, надтай хамт үе тэнгийн дээрэлхэлтийн олон янз хэлбэрийг ялган ангилсанд баярлалаа.

тоглоомын төгсгөл

Тоглоом 3

 

Жийн: “Найзуудаа, өөрийгөө ойлгох, хайрлах аялалд тавтай морил!”

Тоглоомын агуулга: Хөзөр дээрх зураг ижилсүүлэх буюу memory matching (ялгаатай байдлаа таних)

 

Мона: “Ижил картыг эвлүүлээрэй”

 

Лүлү: “Өөрийгөө байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөөрэй.

Лүлү:“Өөрийнхөө өвөрмөц төрх, зан чанарыг үнэлж “Би өөртөө хайртай” гэж хэлээрэй. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, давтагдашгүй гэдгийг бүү мартаарай.” Лүлү: “Хүн бүр өөр өөр зүйл сонирхдог.

 

 

Лүлү: “Чиний дуртай зүйлд бусад хүмүүс дургүй байлаа гээд хэн ч чамайг гадуурхаж дээрэлхэх ёсгүй.”

Лүлү: “Сөрөг бодлоо эерэгээр өөрчилье.”

Лүлү: “Би бусдаас өөр”, “Тэд надад дургүй” гэж бодохын оронд зоригтойгоор ‘Сайн уу?’ гээд инээмсэглэн мэндлээрэй.”

Лүлү: “Эелдэг бөгөөд зоригтой байгаарай.”

Лүлү: “Чи аливааг шударга бөгөөд зоригтой илэрхийлж чадвал бусад хүмүүс чиний бодлыг хүндэтгэнэ. Бусдын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандъя.”

Лүлү: “Хүн бүрийн сонирхол өөр өөр.”

Лүлү: “Ялгаатай байдал биднийг онцгой болгодог, харин ижил зүйлс нь биднийг холбоотой болгодог.”

 

Жийн: “Өөрийгөө хайрлах нь өөртөө итгэхийн эхлэл юм. Чи бол цорын ганц”

Тоглоомын төгсгөл

 

Back to episodes Go home