Masterful Cat Is Depressed Again Today 13

Эхнэр: Дай, хөөрхөн гэдэг нь! Их зохиж байна!

Юкичи: Дай бол Оризүка ахлахын зээ дүү Юүмэ болон Юкичигийн олсон муур юм.

Юүмэ: Энэ муужгай!

Эхнэр: Бушуу зургийг нь авъя! Дахиад дагагчид чинь нэмэгдэх нь дээ. Дай? Зохиж байхад даа! Хувцас өмсөх дургүй юм уу? Үүнийг хийх гэж зөндөө хичээж байхад! Ураад тасалчих юм. Нөхөж болох болов уу? Юу? Яагаа вэ, Дай? Аан, хормогчоор тогломоор байгаа юм уу? Май! Тоглоомон хулганаас илүү хөөж байна! Дай зогсох бэлтгэлээ хийгээд байна уу? Байз! Одоохон бичээд авъя! За, өнөөдөр ч бас Дай зогсох бэлтгэлээ хийж байна.

Бичиг: Зорилго

Эхнэр: Д-Дай, сая алхсан уу? Худлаа байлгүй! Гоц юм байх даа! ТВ-р гарч ч мэдэх юм! Бичиж авсандаа баяртай байна! Мундаг шүү, Дай!

Бичиг: Алхсан?

Юүри: Саку сэнпай, энэ муужгайг мэдэх үү?

Саку: Муужгай?

Юүри: Иста дээр алдартай болж байгаа. Хоёр хөл дээрээ алхдаг муур!

Саку: Айн?

Юүри: Энэ муужгай хоёр хөл дээрээ явах бэлтгэл хийж эхэлсэн бололтой.

Саку: Үнэн байна. Алхах гэж оролдож байна. Гайхалтай юм!

Юүри: Хэтэрхий хөөрхөн гэдэг нь!

Саку: Ашгүй дээ. Юкичи биш байж.

Юүри: Зургийн цомог гаргах болов уу?

Саку: Хоёр хөл дээрээ алхдаг муур... Санаснаас хамаагүй олон байдаг юм байна. Мэдсэнгүй шүү.

Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав

Бичиг: Чадварлаг муур маргааш ч мөн гутарна

Эр 1: Сүүлийн үед...

Юүмэ: Юки, үүнийг чамд! Үмюү-Ши тоглолтын бэлэг! Чи яагаад Далайн туулайд тэгтлээ дуртай юм бэ? Голынх нь болохоор уу?

Далайн туулай: Миний хийж байгааг жаахан хүүхдүүд хүртэл хийж чадна! Дэлхий дээрх хамгийн хүчирхэг хоол!

Юүмэ: Аан, тийм! Тоглолтын бичлэгээс үзэх үү? Энэ удаад камер зөвшөөрсөн!

Далайн туулай: Хүмүүжилтэй хүүхдүүд ээ! Бид ирсэн учраас одоо айлтгүй ээ!

Юүмэ: Үмюү-Ши!

Далайн туулай: Ао Гайрай араатнуудыг амжиж хөлдөөхийн тулд бүгд хүчээ зээлдээрэй!

Юүмэ: Миний хоолой чанга байгаад уучлаарай!

Далайн туулай: Өнөөдөр миний хийх нь дэлхийн хамгийн хүчирхэг хоол болох онигири!

Эм 1: Чи үнэхээр онигирид дуртай юм аа. Өнгө нь ижилхэн болохоор тэр үү?

Далайн туулай: Тийм биш ээ! Онигирид олон зүйл оруулж болдог.

Эм 1: Зүйл гэж орцыг нь хэлж байна уу?

Далайн туулай: Тийм биш ээ! Сэтгэл юм! Хичээгээрэй гэсэн мэдрэмж! "Битгий ялагдаарай! Би дэргэд чинь байгаа!" Тиймэрхүү! Жижиг гартай хүүхдүүд аягандаа будаа хийгээд сэгсрэхэд болно. "Хичээгээрэй" гэж бодонгоо сэгсрээрэй!

Юүмэ: Онигири ч амттай шүү! Би амар загастай онигирид дуртай!

Далайн туулай: Базаад! Хичээгээрэй! Базаад!

Бичиг: Супермаркет руу орж юм авчээ

Юүмэ: Баяртай!

Эм 1: Маш их баярлалаа!

Эм 2: Маш их баярлалаа.

Саку: Өглөөний мэнд, Юкичи. Өнөөх хаачсан бэ? Аан, наадах чинь. Баярлалаа. Юкичи, тэрийг тавьчих л даа! Өчигдөр үзсэн дээ. Юу байсан билээ? Баярлалаа! Наадах чинь! Юкичи, тэр байна аа. Тэнд байгаа тэр... Наадах чинь! Юкичи! Амралтын хоёр өдөр Япон хэлээр ярихаа мартана гэж байх уу?

Оширо: Хэр бага ярьсан юм бэ?

Саку: Яагаад ч юм ямар ч нэр үг орж ирэхгүй нь.

Оширо: Хамт ганц бие хүмүүсийн уулзалтад очих уу? Аюултай гэдэг нь. Яваандаа чухал зүйлсээ мартаж эхлээд хоолойгоо ашиглахад төвөгтэй болно шүү.

Саку: Айн? Арай ч тэгж дордоогүй ээ! Ярихгүй байгаа юм биш. Хоолой ч гэсэн гарна.

Оширо: Ганцаараа амьдардаг байж хэнтэй ярьдаг юм? Аан!

Саку: Айн?

Оширо: Муур чинь. Мууртайгаа ярьдаг байх нь ээ!

Саку: Э-Энгийн л зүйл биз дээ?

Оширо: Эвгүйтэж дээ. Энэ маягаараа ТВ-тэйгээ ярьдаг болно доо.

Саку: Бүдүүлэг гэдэг нь! Өөртэйгөө ярьдаг юм биш ээ! Тэгээд бас тэгээд!

Юкичи: Нэг талын яриа.

Саку: Үгүй ээ, магадгүй ч юм уу?

Оширо: Магадгүй байхдаа яадаг юм? Болгоомжтой байхгүй бол зөнөх нь байна шүү дээ!

Эр 1: Хурдны галт тэрэг тун удахгүй ирнэ.

Оширо: Нээрэн утасныхаа хиймэл оюун ухаантай ярианы дасгал хийдэг хүмүүс байдаг гэсэн. Оролдоод үзвэл яасан юм?

Саку: За! Х-Хөөе, Широ!

Эм 1: Сайн уу.

Саку: Юу...

Эм 1: Уучлаарай. Сайн сонссогдсонгүй.

Саку: Асуулт бодож олж чадахгүй нь! Хөөе, Юкичи! Широгоос юу гэж асуух вэ?

Эм 1: Уучлаарай. Ойлгосонгүй.

Саку: Тийм шүү! Тархины ажиллагаа буурахаас сэргийлэх зорилготой учраас тархиа ашиглах тоглоом тогловол дээр юм байна! Шударгаар үзэлцье, Юкичи!

Юкичи: Төвлөрөл.

Саку: Хайч чулуу даавуу! Би яллаа! Ижил тоотой хөзөр байвал өөртөө авч үлдэнэ. Тэгвэл! Энэ бас энэ. Өө, зөрчихлөө. Дараад нь чиний ээлж. Аан, тийм тийм. Яг ингэж! Сайн байна шүү. Тийм, тийм.

Юкичи: Бүрэн ялав.

Саку: Д-Дахиад нэг...

Юкичи: Бүрэн ялалт хоёр.

Саку: Өөр тоглоом тоглоод үзэх үү дээ? Яваад аваад ирье!

Юкичи: Зургаан цагийн дараа.

Саку: За, бууж өгье. Угийн ялсан ялаагүй тархинд бэлтгэл болно. Ялах магадлалгүй бол ямар ч сонирхолгүй байна! Бүх тоглоомд ялагдлаа! Намайг залуудаа зөнөчихвөл асарч халамжлаарай, Юкичи! "Энэ" эсвэл "тэр" гэж байнга ярихад чи мэдээд олоод өгдөг юм чинь... Амралтын өдрүүдээр би ер олигтой яриагүй дээ? Амралтын өдрөөр л Японоор яаж ярихаа мартчихсан. Одоо ч тоглох юм уу?

Юкичи: Юкичигийн спартан тархины бэлтгэл шөнө дунд хүртэл үргэлжилжээ. Үүний дараагаар... Амар загастай будаа... өөхлөг загастай хоолыг нь Сардин загастай шөл. нэмэгдүүлсэн байна. Үридайкон.

Саку: Амттай байна! Сүүлийн үед загас л хоолонд хийх боллоо шүү.

Юүри: Уучлаарай. Уучлаарай.

Саку: Зүгээр дээ, Юүри. Тэр зэргийн жижиг алдааг хүмүүс дороо мартчихна. Жаахан аймаар байсан ч илгээгдэхийн өмнө засаж амжсан юм чинь. Аюулгүй, аюулгүй.

Оширо: Тийм шүү. Ихэнхдээ догь, чадварлаг байдаг шинэ хүнийхээ нулимсыг харах ховорхон боломж олдлоо!

Саку: Оширо! А-Алив, миний өдрийн хоолноос юм идэх үү?

Оширо: Юу байгаа юм?

Саку: Өнөөдөр шарсан хиамтай котлет, лууван, даливсын үндэс бас өндөгтэй омелет.

Юүри: Өндөгтэй омелет?

Оширо: Хариу өглөө! Өндөгтэй омелет өг! Ам руу нь чих!

Саку: Мэдлээ!

Юүри: Амттай юм!

Саку: Ашгүй дээ. Сэргээрэй.

Оширо: Надад ч гэсэн жаахан амсуулаач?

Саку: Оширо ч бас уу?

Оширо: Чи байнга ихэд амтархан идэж байгаа харагддаг. Үргэлж л идэж үзэхийг хүсдэг байлаа.

Саку: Ид дээ.

Оширо: Баярлалаа! Амслаа шүү! Үнэхээр амттай байна! Мундаг байна шүү, Фүкүзава!

Саку: Тийм байгаа биз?

Оширо: Яаж хийдгийг нь заагаад өг.

Юүри: Надад ч гэсэн заагаад өг!

Саку: Айн?

Оширо: Хэнээс сурсан юм?

Саку: Юу... Хэрэг алга! Үнэнийг хэлэхээс өөр арга алга!

Юүри: Саку сэнпай?

Саку: Энэ өдрийн хоолыг манай муур хийдэг. Би өөрөө огт хоол хийж чаддаггүй. Я-Яаж хийдгийг нь мэдэхгүй л дээ.

Оширо/Юүри: Айн?

Оширо: Хараад л орцынх нь хэмжээг мэдчихдэг гэж үү?

Юүри: Дээд зэрэглэлийн тогооч шиг л!

Оширо/Юүри: Гайхалтай!

Саку: Юу?

Эр 1: Галт тэрэг эцсийн буудал хүртэл өртөө бүрд зогсоно.

Саку: Тиймээс... Худлыг үнэн болгож хувиргахаас өөр аргагүйд хүрсэн дорд надад өндөгтэй омелет хийх аргыг зааж өгөхгүй биз?

Бичиг: Элсэн чихэр

Бичиг: Сой соус

Бичиг: Давс

Бичиг: Өндөг

Саку: Энэ хэд орц нь байх нь ээ. Майонез? Тэгээд хийх арга нь? Айн? Байз! Хэр их хийх юм? Пээ! Юу юм? Саяных хэр их байсан бэ? Бүгдийг нь хараад л хийчихдэг байсан юм уу, Юкичи? Өндөгтэй омелет хийх арга. Орцоос эхэлье. Хоёр өндөг, халбага элсэн чихэр, багахан давс, майонезоос нэг базаад, сой соус хоёр дусал.

Оширо: Хэн ойлгох юм бэ? Дахиад эхнээс нь!

Юкичи: Энэ уудам тэнгэрийн дор муур гэх амьтан үй олон амьдардаг. Харин эзнийхээ оронд хогоо авч хаядаг муур хэд байдаг бол? Надад даалгасан юм биш ч талархаасай гэж хүсэхгүй ч...

Саку: Өглөө гэхэд янзална аа.

Юкичи: Ядаж анзаар л даа!

Бичиг: * Үүдэндээ унтчихаж магадгүй гээд тэнд хөнжил, дэр тавьдаг байсан нь зуршил болсон

Юкичи: Ийм цэлгэр болчхоод байхад яагаад үүдэнд унтаад байна? Болохгүй! Болохгүй! Бушуухан өнөөдрийн хогийг гаргаж хаях хэрэгтэй! Үгүй бол үүр цайсны дараа тэр хүрээд ирнэ. Тэр чийртэй өвгөн...

Өвгөн: Муу тэнэг муур дахиад ирсэн үү?

Юкичи: Энэ өвгөн энэ хогийн цэгийг өөрийнх нь бүс гэдэг байрны эзэн! Муурт дургүй эсэхийг нь мэдэхгүй ч

Өвгөн: Зөндөө олон хөөгөөд байхад ахин дахин ирсээр байх юм аа!

Юкичи: намайг харах бүрдээ нүдэнд орсон өргөс шиг төвөгшөөдөг өвгөн байгаа юм!

Өвгөн: Харуулдаад байж байтал үнэхээр л гараад ирэх шив! Сая өөрийгөө их юманд бодоод санаа алдав уу? Муу хөөрүү муур!

Юкичи: Санаа алдалгүй яах вэ дээ!

Өвгөн: Яв! Яв! Яв! Яв! Энэ муур! Дахиад өөр нэг ууттай хог ийш нь аваад ирэх юм! Хогоо ч ялгаж мэддэггүй муур юм байж! Өнөөдөр ялгачихсан юм биш үү?

Юкичи: Тэр хэрэгцээгүй хүн, энэ өвгөний ачаар олж мэдсэн зүйл бий. Тэр нь би тэнэг муур биш. Бүр энгийн ч муур биш. Би бол бүх муур дотроос хамгийн чадварлаг нь гэдгээ!

Өвгөн: Эвгүй муур вэ?

Юкичи: Чадварлаг муур байхад чинь!

Өвгөн: Бас заваан гэж! Хүрээд ир! Усанд оруулъя! Хөдлөхгүй шүү. Болсон!

Юкичи: Энэ өс хонзонг үхэж байсан ч мартахгүй!

Өвгөн: Одооноос цэвэрхэн байгаарай.

Юкичи: Энэ хонзонг үхэж байсан ч мартахгүй!

Өвгөн: Хөөе! Уурлахаа боль! Үсийг чинь хатаахгүй бол ханиад хүрчихнэ!

Юкичи: Өнөөдөр ч үйлээ үзлээ шүү. Энэ бүгд тэгж яривал тэр хэрэгцээгүй хүний л буруу! Тэр хэрэгцээгүй хүн үүнийг их уух юм аа. Хүнд зориулсан чүрү юм байх даа? Гэхдээ л өдрөөс өдөрт бие нь муудаад байгаа юм шиг. Бараг ихэнх хогийг нь хаячихсан. Бүх хорхойг ч устгасан. Өдөр бүр цонхоо онгойлгож цэвэр агаар оруулдаг. Тийм атал яагаад энэ хүн... Бага ч болов дээрдэхгүй байна? Даарсан юм болов уу?

Саку: Юкичи... Дулаахан гэдэг нь. Хөвсгөр гэж.

Юкичи: Яагаад миний бие ийм жижигхэн юм бол?

Саку: Нам унтчихаж!

Юкичи: Дахиад л энэ үү? Энэ хуванцрын тэмдэгтэй байгаа учраас энэ уут руу хийе. Өнөөдөр цаг агаар гоё байна. Цонхоо онгойлгоё доо.

Эм 1: Ёоё! Энергигүй болчихлоо! Яагаад вэ?

Далайн туулай: Чи дандаа чихэр иддэг болохоор тэр шүү дээ.

Эм 2: Тийм. Тийм.

Далайн туулай: Амттай хоол бол хүчний эх үүсвэр! Гэхдээ идэж болдог бол юу ч байсан болно гэсэн үг биш. За, ТВ-н өмнө байгаа чи ч бас хамт хийгээрэй! "Хичээгээрэй" гэсэн мэдрэмжээ шингээгээрэй! Хамтдаа хийцгээе! Дэлхийн хамгийн хүчтэй болгох хоол! Онигири!

Юкичи: Юу вэ? Энэ юу вэ?

Далайн туулай: Өнөөдөр хамтад нь ногоотой мисо шөл хийе!

Эм 1: Гоё санаа байна!

Далайн туулай: За, та нар бэлэн үү?

Юкичи: Энэ... Энэ онигири гэдгийг идүүлбэл тэр хүн ийм төрхтэй болох болов уу? Дээрдэх болов уу? Хүлээж бай. Удахгүй хийж чадахаар болчихно. Би бол энгийн муур биш. Учир нь би

Бичиг: чадварлаг муур.

Юкичи: Чадварлаг муур учраас.

Бичиг: Би бол...

Эм 1: Баярлалаа! Дараа уулзъя!

Саку: Би ирлээ, Юкичи! Өнөө орой ямар хоолтой вэ?

Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав

Back to episodes Go home