Masterful Cat Is Depressed Again Today 12

Оширо: Даваа гараг. Муухай. Ядарч байна. Ажилламааргүй байна. Одоо болтол өдөр болоогүйд итгэж чадахгүй нь. Харимаар байна.

Юүри: Уйтгарт Даваа гараг юм биз дээ? Миний зовуурьт мэдрэмж ч тэсвэрлэхийн арга алга.

Саку: Тийм. 7 хоногийн эхний өдөр ч хэцүү шүү.

Оширо: Харин Фүкүзава л 7 хоногийн эхний өдрөөс л ажилдаа эрчтэй байх юм. Өглөөнөөс хойш л соргог байсан.

Юүри: Лазантайгаа тэмцдэг үү?

Саку: Айн? Тиймэрхүү зүйл байхгүй ээ.

Оширо: Арай маш ховрын энзим энэ тэр уугаад байгаа юм биш биз?

Юүри: Бурхны гартай бариач эмч дээр очоод байгаа юм уу?

Саку: Яаж төсөөлөөд байгаа юм бэ дээ? Тэмцдэг үү гэж үү?

Юкичи: Ням гарагийн орой.

Саку: Ирэх нь! Тэр ирэх нь! Даваа гараг ирэх нь! Хэн ирж болно гэсэн юм бэ? Хоёрхон өдөр амардаг атал таван өдөр ажилла гэх чинь хачин биз дээ? Дахиж дүүрэн хүнтэй галт тэргэнд чихцэлдмээргүй байна!

Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав

Бичиг: Чадварлаг муур гэрээ орхино?

Юкичи: Ням гарагийн оройн үргэлжлэл.

Саку: Дахиж дүүрэн хүнтэй галт тэргэнд чихцэлдмээргүй байна! Даваа гараг ирэх нь! Хэн ирж болно гэсэн юм бэ? Хоёрхон өдөр амардаг атал таван өдөр ажилла гэх чинь хачин биз дээ?

Эм 1: Сазаэ байна!

Саку: Сая Сазаэгийн хоолой сонсогдлоо. Дуусжээ!

Юкичи: Ням гараг аа гэж.

Саку: Баасангийн орой руу буцмаар байна! Эсвэл дараагийн Баасан руу шилжмээр байна! Өдөр бүр Бямба байсан ч болоосой! Юу хийгээд... Гоё үнэртэж байна. Баярлалаа, тайвширчихлаа. Чиний сарвуунаас яагаад ийм аз жаргалын үнэр үнэртдэг юм бол оо? Нарны үнэр шиг хэрнээ жаахан чихэрлэг.

Бичиг: Ямар үнэртэйг нь баттай мэдэхгүй

Саку: Попкорн шиг ч юм шиг. Энэ үнэр, дулааныг нь аваад явах юм сан. Хүн төрөлхтний халаасалж авч явах нь ухаалаг утас биш муур юм биш үү? Тэгвэл дүүрэн галт тэргэнд бага ч болов... Дүүрэн галт тэрэг? Дүүрэн галт тэрэг ээ? Даваа ирэх нь!

Юкичи: Гурван цагийн дараа...

Саку: Хөдөө амьдрах юм сан. Хотын ийм завгүй амьдралын хэв маягаар биш. Хоёрхон галт тэргэнд бүх зорчигчид нь багтах хангалттай зайтай тайван хэв маягаар амьдрах юм сан. Засвар хийсэн хуучин байшин үргэлж гоё санагддаг байсан. Чиний хоолоор Япон хоолны ресторан нээгээд л. Ойд ногооны жижиг талбай гаргаад л.

Юкичи: Ой. Баавгай.

Анчин: Баавгай байна!

Юкичи: Ангийн осол!

Саку: Айн? Дургүй байна уу? Муур гэртээ дасдаг гэдэг нь үү? Нойр хүрэхгүй нь. Шар айраг ууж болох уу? Дараад нь шүдээ угаана аа. Гэхдээ энэ маягаараа унтах шинж алга! Энэ тухтай гоё чичиргээ юу вэ?

Юкичи: Даалгавар амжилттай.

Саку: Сүйдтэй зүйл хийдэг гэж бодохгүй л байна. Энэ гээд хэлчих зүйл гэвэл Ням гарагийн орой бүр муур минь тэврүүлдэг гэх юм уу?

Оширо: Эзэн нь явах дөхөхийг мэдээд наалддаг гэсэн үг үү Хөөрхөн юм аа!

Саку: Үгүй ээ, тийм төрлийн муур биш ээ.

Юүри: Муур ч эм шиг л амьтан даа. Муурын сарвуу, хүржгэнэх нь хүнд их сайн  нөлөөтэй гэсэн. Сарвуунаас нь гардаг феромон нь хүнийг тайвшруулах нөлөөтэй гэж уншсан юм. Хүржгэнэх нь стресс тайлах, шарх эдгээх, дархлааг хүртэл дэмжих нөлөөтэй. Ийм үр нөлөөтэй учраас муурын эмчилгээг ашиглах судалгаа хүртэл байдаг.

Оширо: Муур хэтэрхий энерги сайтай амьтан уу? Би мууртай болдог юм билүү?

Саку: Би...

Юүри: Гэрлэлт чинь оройтно доо.

Саку: Муурын эмчилгээнд ороод байжээ.

Оширо: Юу?

Юкичи: Хүн бүр мууртай байх ертөнц.

Саку: Ингээд бүх асуудал шийдэгдэх юм биш үү? Би суутан юм байх даа?

Юкичи: Тэнэг хүнийг харах харц.

Эм 1: Маш их баярлалаа.

Саку: Сүүлийн үед Юкичи хачин хэмнэлтэй чимээ гаргах болсон. Гэрийн ажил хийхдээ ч юм уу, сайхан зантай байх үедээ их ингэх болов. Хамааралгүй аялаад байна даа гэж бичиж үзсэн боловч... Аквариумд болсон тоглолтоос хойш цомгийг нь их сонсоод нэг зүйл анзаарсан. Үмюү-Шигийн дуунд хоршуулж бийтбокс хийгээд байна! Мөн одоо амандаа дуугаргаад байгаа нь!

Эм 1: Далайн нялцгай биетүүдээс өөр ч гэсэн Бид... Бид... Далайн айдолууд!

Саку: Энэ бүгд дебют цомог "Далайн нялцгай биетүүд биш" байна! Их авьяастай юм! Бас гоё дуу шүү. Би ч бас дуртай. Хэлмээр байна. Гэвч чадахгүй нь! Өмнө нь Юкичигийн бүжиглэж байгаа нь их хөөрхөн байхаар нь зургийг нь дартал...

Саку давхар: Үгүй, үгүй, үгүй шүү!

Саку: Дэлбэртлээ уурлаад дахиж бүжиглээгүй тохиолдол бий.

Саку давхар: Устгахгүй! Устгахгүй!

Саку: Дахиад шоолоод байна гээд бодчихвол дахиж бийтбоксыг нь сонсохгүйд хүрнэ. Шоолсон юм шиг харагдуулахгүй байхад л болох юм биш үү? Тийм. Жишээлбэл... Ямар гоё бийтбокс вэ? Сэтгэл хөдөлчихлөө! Тийм, гарцаагүй уурлах юм байна. Хайнгадуухан ая аялчихдаг юм билүү? Далайн нялцгай биетүүдээс өөр ч гэсэн! Санамсаргүйгээр хүсэлт тавих уу? Дараад нь "Гүнжид бас давсны жагсаал"-ыг сонсмоор байна. Шууд бийтбоксын тулаанд дуудчих уу? Нэмэргүй. Дургүйг нь хүргэхгүй байх арга олдохгүй нь. Бас би бийтбокс хийж байгаагүй. Дэмий үйлдэл хийвэл сэтгэлээ нэг хаавал дуусна л гэсэн үг. Сэтгэлийнх нь хаалгыг нээх Ама-но-Иватог нээхээс илүү хэцүү байх биз. Ана-но-Ивато?

Эм 1: Далайн нялцгай биетүүдээс өөр ч гэсэн Бид... Бид... Далайн айдолууд! Энэ далай, тэнгэр ч бас.

Саку: Өгөөш үмхчихлээ! За, нэгдээрэй Юкичи!

Эм 1: Дэлхийг бүхэлд нь хамгаалж харуулна!

Саку: Юкичи? Юкичи?

Бичиг: Гучин секунд ухраав

Саку: Энэ биш ээ. Ийм зүйл байгаагүй юм аа! Хөөе! Үүний дараа хүчээр хоёр цаг бэлтгэх болсон юм.

Юкичи: Чимээ гаргаж байгаагаа өөрөө анзаараагүй.

Саку: Би ирлээ, Юкичи. Хэдийн хязгаартаа хүрлээ. Юу ч хийж чадахгүй нь. Хоол идэх ч тэнхэл алга. Э-Энэ чинь гахайн махтай шөл, хоккэ загас, Хятад салатны үнэр байна! Сайхан хооллоорой! Амттай юм! Ядарсан үед Юкичигийн хоолыг гүйцэх зүйл алга. Дулаахан байна. Энэ шөлнөөс дахиад байна уу? Айн? Юу вэ? Өнөөдөр нэгийг нэмж ууж болох юм уу? Яагаа вэ? Амралтын өдөр! Өдөржин залхуурна аа! Ёоё! Яасан бэ? Жаахан налуулахад яадаг юм бэ? Юуны төлөө ийм сайхан үстэй билээ дээ? Харамч гэдэг нь! Хөөрүү аашилсныг минь уучлаарай! Муурын үс өөрийнх нь төлөө байлгүй яах вэ дээ! Уучлаарай!

Юкичи: Ням гараг.

Саку: Сайхан унтлаа. Хэдийн үд болчхож. Юкичи? Айн? Дэлгүүр орсон юм байх даа? Өглөөний хоол хүлээж байж. Сайхан хооллоо...

Юкичи: Юкичигийн түрийвч.

Саку: Айн? Айн? Айн? Түрийвч нь үү? Мөнгөтэй байна! Айн? Юкичи мартаад гараа юу? Халуурсан юм болов уу? Амьтад эргэн тойрноосоо өвдсөнөө нуудаг гэдэг. Үгүй, үгүй. Түрийвчээ мартсан төдийд арай сүржигнээд байх шиг. Айн? Гэхдээ... Юкичи өвдсөн бол хаашаа авч явбал дээр юм бол? НАСА? Юкичи! Нишина!

Рио: Тавтай... Юкичигийн... У-Уулзалгүй уджээ.

Саку: Тэр үед орхиод явсанд уучлаарай.

Рио: Х-Хүн байвал туслаарай!

Эр 1: Баавгай?

Рио: Чамд тэнэг гэж дуудуулмааргүй байна!

Эр 1: Муу тэнэг баавгай!

Саку: Тэр явдлын дараагаар зүгээр үү?

Рио: Тэр өдөр тусалсанд тань үнэхээр их баярлалаа. Таны ачаар намайг хоргоохоо больсон. Талархлаа илэрхийлэхийг минь зөвшөөрөөч!

Саку: Үгүй, үгүй. Тэгэх хэрэггүй дээ. Харин би л цагдаа нарыг чамд даатгасан.

Рио: Ю-Юу л даа, нэрийг тань асууж болох уу?

Саку: Аан, Фүкүзава гэдэг. Нэг л Юүритэй анх уулзсан үеийг санагдуулчихлаа.

Юүри: Сэнпай.

Рио: Фүкүзава... Тэгвэл Юкичигийн нэр нь Фүкүзава Юки—

Саку: Тийм ээ. Намайг хүү байсан бол гэрийнхэн тэгж нэрлэх гэж байсан юм. Өө, тийм! Юкичи энд ирээгүй биз?

Рио: Т-Тийм, ирсэн. Тэнд манай менежер их халуун дотноор хүлээж авч байсан.

Эр 2: Дахин манайхаар үйлчлүүлсэнд тань баярлалаа! Өнөөдөр асуудал тулгараагүй биз?

Саку: Яагаад?

Эр 2: Өнөөдөр ч бас манайд муурын хоол дүүрэн байгаа!

Рио: Менежер муурт дуртай хүн байгаа юм. Уучлаарай.

Саку: Үгүй ээ, зүгээр ээ.

Эр 2: Манай бараануудыг тухлан сонирхоорой!

Саку: Хүнсний дэлгүүрт муур оруулсанд уучлаарай.

Рио: Менежер зөвшөөрдөг юм. Гомдол авч байгаагүй болохоор зүгээр гэж бодож байна. Харин ч хүмүүс баярладаг.

Саку: Т-Тийм бий. Тэгвэл ашгүй дээ. Хамт амьдардаг атал надад мэдэхгүй зүйлс олон юм. Нэг мэдэхэд надаас илүү энэ хавьдаа танил болж. Гэхдээ ядаж менежертэй мэнд мэдье дээ. Эзнийх нь хувьд.

Рио: Байзнаарай. Болж өгвөл нуугдсан нь дээр. Түүнд Юкичигийн мэдээллийг өгөөд үүнээс илүү их хайрладаг болчихвол бүр сэжгийн юм болно.

Саку: Танил гэх хэмжээнээс хэтэрсэн бололтой.

Рио: Эцэст нь нэг юм суларсан бололтой.

Саку: Хөөе, Юкичи!

Рио: Сайн ажиллалаа.

Саку: Түрийвчээ орхисон байхаар чинь аваад ирлээ. Мөнгөгүй бол худалдаж авч чадахгүй шүү дээ.

Рио: Мөнгө? Юкичи сүүлийн үед... Картаар тооцоогоо хийдэг болсон шд.

Саку: Бэлэн мөнгөгүйгээр үү?

Рио: Баярлалаа. Онооны урамшуулал эхлүүлснээс хойш шууд ашиглаж эхэлсэн. Онооны карт, купон их сурцтай ашиглаж байгаа.

Саку: Аймшигтай муур юм! Яаран дүгнэлт хийсэн боловч сүйдтэй юм байгаагүй нь яамай даа. Чамайг юмаа мартсан эсвэл халуурсан болов уу гэж бодоод. Чамайг үзээд оношлох малын эмч ч ховор байлгүй. Ирээдүйд яадаг юм билээ? За яалаа гэж! Энэ чинь энгийн л амьтны эмнэлэг байна шүү дээ! Муужгай байхад чинь ганц л авчирч байсан. Бушуухан харья. Гэдэс өлсчихлөө! Ховор нь гараад ир л дээ!

Юкичи: Бэлэн мөнгө аваад ирсэн учраас

Саку: Ховор нь гараад ир л дээ!

Юкичи: Үмюү-Шигийн автомат машинаар азаа үзэх зөвшөөрөл Юкичид өгсөн юм. Би бол муур. Тэр цастай шөнөөс хойш хачирхан боддог зүйл бий. Яагаад хэн ч энэ хогийн цэг рүү ирж хогийг нь ачдаггүй юм бол? Үүний дээр яагаад энэ хүн ийм заваан орчныг огт тоолгүй өнөөдөр ч бас үүдэн дээрээ унтаад байна?

Саку: Айн? Өглөө болчихсон уу? Уучлаарай, Юкичи! Өлссөн байлгүй дээ! Одоо муурын хоол, ус бэлдье!

Юкичи: Намайг арчлахаа ер мартдаггүй хэрнээ.

Саку: Бушуулъя, бушуулъя!

Юкичи: Өөрийгөө ер олигтой арчлахгүй. Тэнэмэл муур мэддэг. Өөрийгөө арчилж чаддаггүй амьтан удалгүй үхдэг.

Саку: Яана аа! Нэг товч нь уначхаж! За, хэнд хамаатай юм!

Юкичи: Энд үлдлээ ч намайг чирээд л үхнэ. Боломж гарахаар нь эндээс явсан нь дээр.

Саку: Яваад ирье!

Юкичи: Ямар гоё тохироо вэ? Эндээс явах бол одоо л гардаг цаг!

Эмээ: Гоё өдөр байна шүү.

Юкичи: Энэ хүн ууттай хог барьчихсан явна. Өнөөдөр хог хаядаг өдөр байх нь! Хэсэг харж хандсаных нь ачийг хариулж ганц уутыг авч гаръя даа. Амархан л юм байна шд. Хэн ч чадчих юм байна. Дахиад нэгийг авъя. Биш ээ, биш! Би яах гэж буцаж орох гээд байгаа билээ?

Эмээ: Өө, баларсан юм. Саку хаалгаа онгорхой орхичхож. Тэр хүүхэд ерөөсөө цэвэрлэгээ хийдэггүй болохоор.

Юкичи: Тэр хүнийг Саку гэдэг байх нь.

Эмээ: Ядаж хаалгыг нь хаая даа.

Юкичи: Тэгж үз. "Саку." Энэ нэрийг санаад авъя. Дахин хэзээ ч уулзалдахгүй байж магадгүй ч гэсэн.

Саку: Хоцорлоо! Костюмтайгаа унтчихаж! У-Угаалгын өрөөнд ж-ж-ж-ж-жоом байна! Юкичи... Муурын хоол аваад ирсэн шүү. Очих газаргүй бол манайд очих уу?

Эмээ: Сая нэг зүйл гүйгээд явчихсан уу?

Юкичи: Юу вэ? Тэр хүний тэнэг царайг бодсон чинь бие өөрөө хөдөлчихлөө. Тийм бий. Энэ газар хэдийн миний гэр болсон байх. Өөрийгөө арчилж чаддаггүй амьтан удалгүй үхдэг. Хамт үхнэ гэж яасан ч байхгүй. Тийм бол өөрийгөө арчлах хүртэл нь өөрийн сарвуугаар арчлахаас.

Саку: Би ирлээ. Хоол бас бус зүйл авчирлаа.

Юкичи: Гэхдээ эндүүрэх хэрэггүй шүү, хэрэгцээгүй хүн гуай.

Саку: Цадталаа идээрэй. Сүүлийн үед их идэх боллоо шүү. Том болж байгаагийнх юм болов уу?

Юкичи: Бүгд маргаашийн муурын хоолны төлөө! Эхлээд өөрөө тэр хаалгыг онгойлгодог болох хэрэгтэй!

Бичиг: Дараагийн ангид

Юкичи: Чадварлаг муур мэддэг. Онигириг хүнсний ороолт, аягаар амархан хийж болдог. Оролдоод үзээрэй. Дараагийн ангид: "Чадварлаг муур маргааш ч мөн гутарна."

Бичиг: Чадварлаг муур маргааш ч мөн гутарна

Юкичи: Маргааш ч мөн төвөгтэй эзнээ арчилна даа.

Back to episodes Go home