Эр 1: Тийм, тэр асуудлын талаар түрүү 7 хоногт и-мэйл илгээсэн...
Саку: Халуун рашаан эсвэл Япон сакэ?
Юүри: Тийм. Танд аль нь илүү гоё вэ?
Саку: Айн? Гэнэт яасан бэ?
Юүри: Ирэх 7 хоногт зугаалгатай шүү дээ. Бэлтгэж эхлэхгүй бол.
Саку: Айн?
Юүри: Арай та компанийн зугаалгатайг мартчихсан юм биш биз?
Саку: Компани? Бүр мартчихаж!
Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав
Бичиг: Чадварлаг муур гэрээ харж чаддаг аа?
Саку: Компанийн зугаалга? Бүр мартчихаж! Нээрэн хуваарь тарааж байсан шдээ.
Юүри: Энэ жил та анх удаагаа явах гэж байгаа биз дээ? Оширо хэлсэн юм.
Оширо: Бла, бла, бла.
Саку: Аан, тийм. Манай компани хоёр жилдээ нэг зугаалдаг. Өмнөхөд нь муур маань хараахан муужгай байсан болохоор.
Юкичи: Муужгай байх үе нь.
Юүри: Тийм бий. Энэ удаад зүгээр юм уу?
Саку: Дахиад алгасъя гэж бодтол бүгд намайг хүчээр болиулчихсан.
Эм 1: Заавал явах ёстой!
Эр 1: Чамгүй оройн цэнгээнээс амьд үлдэхгүй!
Эм 1: Битгий биднийг хаяач!
Саку: Татгалзаж чадаагүй.
Юүри: Ширээн доогуур тасраад унахгүй байхад хэрэгтэй л дээ. Одоо ямар жаахан муужгай биш. Нэг шөнөдөө бол гайгүй байлгүй. Хоёр жорлон тавьчихвал зүгээр байх.
Саку: Нэг өдөр бүү хэл нэг сар явсан ч бараг зүгээр дээ.
Юкичи: Одоо муужгай байхаа больсон муур.
Юүри: Айн?
Саку: Аан, юу ч биш. Гэхдээ зугаалгаар яваагүй хэдэн жил болоо вэ? Японы сакэтэй царцмаг!
Юүри: Нээрэн та ерөөсөө зугаалгаар яваагүй юм байна шүү.
Саку: Тийм.
Юүри: Би бас дотоодоор аялаагүй удсан болохоор тэсэн ядан хүлээж байна.
Саку: Тийм бий.
Юүри: Энэ газар их алдартай гэж сонссон.
Саку: Юүри гадаадаар аялах их дуртай, тийм ээ? Улсаас нэг ч удаа гарч байгаагүй юм байна.
Юүри: Аялах тийм дургүй юм уу?
Саку: Үгүй ээ, тийм биш. Зүгээр л... нэг мэдэх нь... Юу л даа. Хамгийн сүүлд ахлах ангийн зугаалгаар л явсан юм байна.
Юүри: Х-Хамтдаа хөгжилтэй явъя!
Бичиг: Хуваарь
Бичиг: Харих замдаа авсан Рү-бү сэтгүүл
Саку: Тиймээс... Бүтэн хоёр хоног явах нь байна. Ганцаараа зүгээр байгаа даа? Авхуулмаар байгаа зүйл байна уу? Шаардлагатай бол өөрөө авчих байх л даа. Хэрэв ямар нэг хэрэг гарвал утсаар холбоо бариарай. Аль болох хурдан эргэж ирнэ ээ. Асуудал гарвал хөршөөс зөвлөгөө авна аа? Тэр ч тийм дээ. Т-Тэгвэл юмыг яаж мэдэх вэ гээд бэлэн мөнгө орхичихъё. Өө, тийм! АТМ карттай шүү дээ.
Юкичи: Өрхийн санхүүгийн менежмент бүрэн.
Саку: Надад харин аяллаар авбал зохих зүйл байгаа билээ? Нэг шөнө л хонох юм чинь ганц Бостон цүнхтэй байхад болох биз. Айн? Цүнхээ хаана хийсэн билээ? Юкичи? Бүрээсээр хамгаалсан байжээ. Баярлалаа. Дараад нь хувцас. Юу өмсдөг юм билээ? Хөөе, Юкичи. Хмм Энэ байхад болох болов уу? Хүйтэн байх болов уу? Ийм ноолууран цамц байсан билүү? Гадуур өмс гэж авсан юм уу? Баярлалаа, Юкичи! Би бараг хоёр өдөр Юкичигүй байх нь. Зүгээр байгаа? Би байхгүй байлаа ч асуудалгүй байх Юкичитэй харьцуулахад Юкичигүйгээр би ачаагаа ч баглаж чадахгүй нь. Би бодсоноос илүү балрах юм биш үү? Үүний дээр ердөө ганц шөнө атал ганцаардана даа гээд хэлбэл... Дахиад л уурлах байх даа. Юкичи.
Юкичи: Зугаалгын өдөр.
Саку: За, явлаа шүү. Сэтгэлээр уначихлаа. Явмааргүй байна. Бараг хоёр өдөр Юкичигийн хийсэн хоолыг идэхгүй нь байна. Хоол хийхгүй учраас түүнд амар ч байж мэднэ. Энэ юун цаас вэ? Арай захидал уу? Арай Юкичи хүртэл ганцаардана гэж боджээ дээ? Сэтгүүлийн хайчилбар? Юу өгөх гэж байгаа юм бол доо гэж бодтол бэлгийн жагсаалт байж ээ? Хэр их догдолсон байсан юм бэ? Бүр бүгдийнх нь газрын зургийг гаргачхаж! Детальтай гэдэг нь! Ажлаараа явж байгаа учраас бүгдийг нь авч чадахаа мэдэхгүй байна. Битгий их юм хүлээгээрэй! Яваад ирье!
Оризүка: Фүкүзава яасан юм бол?
Юүри: Ахлах сургуулиасаа хойш зугаалгаар яваагүй гэсэн.
Оризүка: Тэр юун хайчилбарууд юм бол?
Юкичи: Жагсаалтын зүйлсийг судалж байна.
Оширо: Яасан, Фүкүзава? Дотор муухайраа юу?
Саку: Аан, үгүй ээ. Зүгээр. Уучлаарай.
Оширо: Догдолсондоо замын талдаа ядарчхав даа.
Саку: Юу гэж дээ. Тэгтлээ догдолсон юм алга.
Оширо: Нуух гээд яах вэ дээ. Мэдээлэл хэдийн тарчихсан. Чамайг энэ зугаалгад хэт догдолж сэтгүүлийн хайчилбар луу ширтээд л байсан гэж. Айн? Худлаа байлгүй. Нээрэн юм уу? Таачихсан уу, Фүкүзава? Тал нь тоглоом байсан шдээ.
Саку: Юкичигийн хийж өгсөн захисан зүйлсийн жагсаалт. Сайн хартал нутгийн гоо сайхны бүтээгдэхүүн бас согтууруулах ундаа. Дандаа миний дуртай зүйлс л байв. Явмааргүй байсныг минь анзаарчихсан байх даа. Би... би ямар хэрэгцээгүй эзэн бэ?
Оширо: Хоёр жорлон бэлдэхээ мартчихсан юм уу?
Эм 1: Зорьсон газартаа тун удахгүй хүрэх гэж байна. Автобус бүрэн зогсох хүртэл босохгүй байхыг анхааруулъя.
Оширо: Хүйтэн байна!
Саку: Юкичи... Өдийд түр амарч байгаа болов уу?
Юкичи: Хийх зүйлгүй болсон байв. Сакугийн үнэр.
Эр 1: "Үд болж байна" дээр домогт гэрийн эзэгтэй Тама дахин заах гэж байна. Өнөө орой ч хийж болох түргэн жорын булан! Өнөө оройн жороор оройн уухад төгс тохирох амттан! Тиймээс...
Эм 1: Ээж! Дахиад баавгайн гудас байна!
Эм 2: Тийм байна.
Юкичи: Хийх зүйлгүй болсон байв.
Рио: Айн? Юкичи ч уг нь оройгоор ирээд байдаггүй дээ.
Бичиг: Дөнгөж ажлаа дуусгасан
Рио: Оройн хоолны материал цуглуулж явна уу? Жаахан урвайчихсан юм уу? Муурын өмсгөлийнх нь цаанаас мэдрэгдэхээр. Дан муурын хоол байх юм. Энэ оройн хоол нь юм байх даа? Тэр эгч эзгүй байгаа юм болов уу? Үгүй ээ, тийм байлаа ч гэсэн яагаад...
Эм 1: Маш их баярлалаа.
Рио: Юкичи, түр хүлээгээрэй! Хүсвэл үүнийг авна уу. Менежерээс зөвшөөрлийг нь авсан учраас авч болно.
Бичиг: Амталгааны шар айраг
Рио: Эгч хурдан эргэж ирээсэй. Гэхдээ амьтны хоол идэх нь тийм ч сайнгүй гэж бодох юм. Баяртай. Хурдан эргэж ирээсэй. Ирээсэй... ирээсэй...
Саку: Юкичи! Юкичи!
Юкичи: Хоёр дахь өдөр нь. Бухимдлаа цэвэрлэж тайлдаг төрлийнх.
Эм 1: Тавтай морилно уу!
Оширо: Гар сүмс болчихлоо!
Саку: Байзнаарай, салфетка байж магадгүй.
Бичиг: Алкохолгүй арчуур
Юкичи: Санах ч үгүй байгаа нойтон салфетка.
Юүри: Ёоё! Хөл холгочихлоо!
Саку: Зүгээр үү? Шархны лент аваад ирдэг байж.
Юкичи: Санах ч үгүй байгаа шархны лент, цэвэрлэх бодис.
Юүри: Үүнд тань үнэхээр баярлалаа! Хэнд залбираад байгаа юм?
Оширо: Фүкүзава бүр зогтусчихсан харж байх юм.
Юүри: Юу харж байгаа юм?
Саку: Эндхийн хормогч олсон юм.
Юүри: Өө, тийм байна. Ийм зүйлс бас байдаг байх нь.
Саку: Тэр маннекенд байгаа хормогчийг зарах эсэхийг нь асууна аа. Өршөөгөөрэй!
Эм 1: Нөөц бий. Бэлэг шиг боолгох уу?
Саку: Үгүй ээ, гэртээ ашиглах юм.
Юүри: Их баяртай харагдаж байна.
Оширо: Япон хормогчид дуртай гэж мэдсэнгүй.
Саку: Хүлээлгэчихлээ.
Оширо: Захирал аа? Нарита захирал?
Эр 1: Гарын алчуур нэгийг өгөөч.
Оширо: Тасраад унав уу?
Эр 2: Бүрэн тасарчээ.
Оширо: Алив! Оройн 21:17 цагт захирал зодог тайлав!
Эр 1: Өрөө рүү нь зөөцгөө!
Эм 1: Оризүка ахлах! Фүкүзава! Маш их баярлалаа!
Оризүка: Фүкүзава, дахиад уух уу?
Саку: Үгүй ээ, өнөөдөртөө ингээд болих минь. Хальт гарч агаар амьсгалъя даа.
Оризүка: За.
Саку: Ядарчихлаа. Урт байлаа. Өдөр, оройн хоол амттай байсан ч Юкичигийн хоолыг идмээр байна шүү. Юкичигийн хийсэн мисо шөл уумаар байна! Очазүкэ идмээр байна! Байнга уусны дараа хийж өгдөг хоол байхгүй байх ч гэж дээ! Хоосорч байна! Өрөвдөлтэй байна!
Оризүка: Энд байжээ, Фүкүзава.
Саку: Оризүка ахлах! Сайн ажиллалаа!
Оризүка: Сая толгой сэгсрээд байв уу даа?
Саку: У-Унагасан зоосоо хайж байсан юм аа.
Оризүка: Өнөөдөр нэлээн хурдтай уугаад байсан болохоор өдийд бөөлжиж байх вий гээд харахаар ирсэн.
Саку: Айн? Би тэгсэн юм уу?
Оризүка: Өөрийгөө живүүлэх гэж байгаа юм шиг л байсан.
Саку: Ю-Юу гэж дээ! Тэгж хэтрүүлж уухаа болсон шүү дээ.
Оризүка: Захирлаасаа түрүүлж тасрах нь л гэж бодсон.
Саку: З-Зүгээр ээ!
Оризүка: Нээрэн муур чинь сайн байгаа юу? Гэнэт яасан бэ?
Саку: Ахлах гэнэт муурыг маань асуусан болохоор л!
Оризүка: Түүнд ямар нэг юм тохиолдоо юу? Уучлаарай.
Саку: Юу ч болоогүй л дээ! Гэрээ харж байгаа!
Оризүка: Муур ганц шөнөдөө бол харихгүй байсан ч зүгээр юм уу?
Саку: Манай муур бол яах ч үгүй гэж бодож байна. Харин ч би байхгүй бол бүр амар байх.
Оризүка: Тийм биш байлгүй дээ. Муурыг гэрээсээ салдаггүй гэдэг ч өмнө нь манай тэжээдэг байсан хар муур... Фүкүзава? Чи нээрэн... Фүкүзава Сакугийн өрөө энэ байх аа?
Юүри: Тийм...
Оширо: Тийм!
Юүри: Түүнд ямар нэг юм болоо юу?
Оризүка: Чиний харж байгаачлан тасраад унахаар нь аваад ирлээ.
Оширо: И-Ингэж тэврээд үү?
Оризүка: Өөр яах байсан юм? Хөөе, биеэ бариач Фүкүзава!
Бичиг: Юката нь доошилж
Бичиг: Таавчиг нь унажээ
Юүри: Сайн ажиллалаа. Орхиод яваад өглөө. Яах вэ? Архины хордлогод орчихгүй байлгүй дээ?
Оширо: Унтаж байгаа нь, царайны өнгө нь тэгж харагдахгүй юм. Хөөх, сэрчихлээ!
Юүри: Т-Та зүгээр үү?
Оширо: Юм хайгаад байна уу?
Юүри: Ус уу? Ус уусан нь дээр, сэнпай!
Саку: Үгүй ээ, миний утас. Олчихлоо. Гэртээ байгаа муур луугаа залгая.
Оширо: Муу шүү! Фүкүзава ухаанаа алдчихаж! Түргэн тусламж дуудах уу?
Юүри: Сэнпай! Биеэ барь л даа!
Юкичи: Урьдын адил чийдэнгээ асаадаггүй муур.
Саку: Юкичи юу? Би байна! Оройн хоолоо идсэн биз?
Оширо: Фүкүзава жинхэнээсээ залгачхав уу?
Юүри: Сэнпай хэтрүүлж уужээ.
Саку: Бэлгээ хүлээж байгаарай. Бушуухан гэртээ хоолоо идмээр байна. Чамгүйгээр ганцаардаж байна шүү. Б-Баяртай! Сайхан амраарай!
Оширо: Болчихсон уу?
Юүри: Оширо!
Оширо: Энэ удаад өнхрөөд уналаа!
Юүри: Зүгээр үү, Саку сэнпай!
Саку: Манай муур дэндүү хөөрхөн!
Оширо: Төгсгөл нь. Аймаар юм!
Юүри: Мууртай хүмүүсийн түгээмэл асуудал байгаа юм!
Оширо: Унтаад өглөө!
Юүри: Сэнпай, ус! Бас шүдээ ч угаагаагүй шдээ!
Оширо: Өчигдөр орой ч сонирхолтой зүйл олж харсан шүү.
Саку: Уучлаарай.
Юүри: Оширо, муухай гэдэг нь. Саку сэнпай тэгж согтоод, шартана гэдэг ховорхон л хэрэг! Өчигдрөөс хойш бие нь муу байсных биз!
Саку: Тийм биш. Үнэхээр тийм биш. Санааг чинь зовоосонд уучлаарай.
Юүри: Үнэхээр эмнэлэг рүү явахгүй зүгээр юм уу даа?
Саку: Тийм, зүгээр. Гэртээ хариад хоол идчихвэл дээрдчихнэ ээ.
Оширо: Одоо хагас өдөр байгаа шд.
Саку: Эцэст нь гэртээ ирлээ. Удаан хугацаанд шарталттай ийм хол аялаагүй юм байна. Юкичи яаж байгаа бол? Хаалганы урд намайг хүлээж байх болов уу? Шартсанд бухимдаад дахиад санаа алдах болов уу? Би ирлээ, Юкичи!
Бичиг: Дараагийн ангид
Юкичи: Чадварлаг муур мэддэг. Хоолны дэглэм барихад биеийн хүчний дасгал чухал. Булчингийн масс нэмэгдвэл илүү их калор шатааж өөх нэмэгдэхгүй. Дараагийн ангид: "Чадварлаг муур эрүүл мэндэд ч мөн анхаардаг."
Бичиг: Чадварлаг муур эрүүл мэндэд ч мөн анхаардаг
Юкичи: Мэдээж хэрэг.
Back to episodes Go home