Masterful Cat Is Depressed Again Today 9

Эм 1: Дуудлага хүлээн авах боломжгүй байна. Дохио дуугарсны дараа дуут шуудан үлдээнэ үү.

Саку: Байна уу? Юкичи? Уучлаарай, өнөө орой хоол хэрэггүй шүү. Харин өнөө орой гэнэт...

Бүгд: Төлөө!

Эр 1: Уучилна биз. Гэнэтийн гаралт болсон ч гэсэн ийм олон хүн цуглана гэж санасангүй.

Оризүка: Нарита захирал ийм л нэр хүндтэй хэрэг.

Эр 1: Ярианы фигуртэй хэвээрээ л байх шив дээ. Өнөө орой сайн ууна шүү.

Эр 2: Захирал аа, битгий унтчих л даа!

Оризүка: Та хэд ч бас болгоомжтой хариарай.

Эм 1: Түрүүлээд явлаа шүү.

Оризүка: Явъя.

Юүри: Сүүлийн галт тэргээр амжих бололтой.

Оширо: Гэнэт цуглараарай гэхээр нь юу болох бол л гэж бодлоо.

Саку: За, би ч харилаа. Сайн ажилласан шүү.

Бүгд: Сайн ажилласан шүү.

Эр 1: Фүкүзава өнөөдөр ямар сайн даав аа?

Оширо: Оризүка ахлах тэр хоёр өмнөөс авч уугаад биднийг нэг их уулгасангүй.

Юүри: Тэгж их уучхаад ер уусан шинж алга.

Эр 2: Гайхалтай.

Саку: Би ирлээ, Юкки! Санасан шүү!

Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав

Бичиг: Чадварлаг муур маш алдартай

Саку: Өнөө оройн хоолоо идээгүйд уучлаарай. Захирал гэнэт ууя гээд... Битгий хаяарай. Маргааш иднэ. Энэ зөөлөн үнэр юуных вэ? Хясаатай мисо шөл! Элэг амь орж байх шиг. Бас...

Юкичи: Нүүр цэвэрлэгээ.

Саку: Манай захирал архи үнэхээр сайн даадаг. Уулгаад байхад л ер тасарч унадаггүй юм. Ажилчид нь өглөө эрт хуралтайг мэддэггүй юм байх даа?

Юкичи: Шүршүүр. Усны хамгаалалттай, унах юм бол бэлэн байдалд. Хатаагч. Рамунэ. Рамунэгээр глюкоз авна.

Бичиг: Рамунэгээр глюкоз авна (шарталтаас сэргийлнэ)

Юкичи: Халуун рибос цай.

Саку: Гоё үнэртэж байна.

Юкичи: Бүтэн биеийн массаж. Нүүрний маск. Таван минут. Арьсны үнэр дарагч шингэн. Уурын индүү. Спортын уух ус. Нүдний халуун маск. Дууслаа.

Саку: Өглөөний мэнд, Юкичи. Уучлаарай. Өнөөдөр өглөөний хоол идэхгүй ээ. Гэдэс дотор муу байна. Байз! Энэ юун гоё үнэр вэ? Сайхан хооллоорой!

Бичиг: Хясаа очазүкэ (дарсан өргөст хэмхтэй)

Юкичи: Хясаа очазүкэ.

Саку: Хясаа, ногоон сонгино, цагаан гаа амтагдаж байна. Архи уудаг хэн бүхний хамгийн ариун эрдэнэс. Өглөөний мэнд, Юүри.

Юүри: Ө-Өглөөний мэнд.

Саку: Яагаад мангас харсан юм шиг ширтээд байна? Түрүүлээд хурлын өрөөг бэлдсэн байгаа шүү.

Юүри: Гарцаагүй бусад хүмүүсээс ондоо элэгтэй байх. Архи шингээх чадвар хэтэрхий сайн юм.

Саку: Арай шартаа юу? Рамунэ өгье.

Юүри: Аан, баярлалаа. Өв дамжсан үнэт зүйл шиг нандигнана аа.

Саку: Аймаар гэдэг нь. Биеэ барь л даа.

Юүри: Тийм их уучхаад яаж ийм сэргэсэн байдалтай ажил дээрээ ирдэг байна аа? Шартах нь бүү хэл хавагнаж, унжсан арьс алга.

Саку: Эцэст нь идэж байна.

Юүри: Таны өрөөнд камер тавих юм сан.

Саку: Боль л доо!

Юүри: Муурын... Муурын ганц ч үс алга! Яаж ингэж муурын үс наалдахгүй байх боломжтой гэж?

Саку: Аан, тэр үү? Манай муур үс өнхрүүлэгч хэрэглэх хоббитой юм шиг л байдаг юм. Т-Тийм биш ээ! Өөрөө үс өнхрүүлэгч хэрэглэдэг муур биш шүү!

Юүри: Аан, зарим муурнууд тэгдэг байх.

Саку: Айн? Байдаг юм уу?

Юүри: Тийм.

Саку: Тийм байж ээ? Ширтэх... Тийм бий. Зарим муурнууд тэгдэг байх нь.

Юкичи: Үс болон үнэр.

Саку: Би ирлээ, Юкичи! Өнөөдөр оройн хоол үхрийн махтай строганов биз дээ? Гадаа хүртэл гоё үнэртэж байна. Бас энэ юун анхилам үнэр вэ? Өнөөдөр угаалга хийгээд, наранд гараад, талхны машинд талх барьж ээ? Талх хаана байна? Амттай байна! Чиний үсийг үнэрлээд л өдөржин юу хийснийг чинь мэдэх цэгт оччихож дээ. Зөөлрүүлэгчээ хүртэл сольсныг чинь. Миний талаарх бодол чинь өөрчлөгдөв үү?

Бичиг: Гаж донтон гэж харах харц

Эм 1: Маш их баярлалаа.

Эмээ: Өглөөний мэнд, Юкичи. Байрны захирамж. Дахиад жаахан том болоо юу даа? Аан, тийм. Сайн дурын хүмүүс хүрэлцэхгүй байх шиг байна лээ. Би ч гэсэн оролцож байгаа учраас чи хүсвэл хүрээд ирээрэй.

Эр 1: Аан, цэвэрлэгээний шинэ сайн дурын хүн үү? Муурын туслалцаа хүртэл авахаар байдалтай л байна. Жинхэнэ муур байна шд! С-Сүүлийн үеийн муурнууд нэлээн том болдог болжээ!

Эр 2: Хөөе, хөөе. Түүнд таарах бээлий байгаа юм уу? Өөрөө аваад иржээ. Тийм бол сайн.

Эмээ: Юкичи хүрээд иржээ.

Эр 1: Чиний танил юм уу?

Эмээ: Юкичи байгаа юм. Их авхаалжтай муур болохоор нэлээн нэмэр болно. Маш хүчтэй!

Эр 2: Ийм гараар уу даа? Муурын туслалцаа хүртэл хэрэгтэй байна гэж хэлсэн ч гэсэн... Хөөе, хөөе байзнаарай! Т-Түр байз л даа! Эргэлзсэнд уучлаарай. Наад том хайчаараа яах гэж байгаа юм бэ? Айн? Хөөе, дахиад эхлэх нь! Дахиад уу?

Юкичи: Муур!

Эр 1: Нэмэртэйгээр барах уу гэмээр ажилтай юм биш үү?

Эмээ: Аргагүй л Юкичи мөн дөө.

Эр 1: Одоо хүртэл зүүдлээд байгаа юм шиг. Хуваариас хамаагүй эрт цэвэрлээд дуусчихлаа. Удаан хугацааны дараах гейтбол тогловол яасан юм бэ? Чи тогтоохдоо хурдан юм гээч.

Юкичи: Энэ өдрөөс хойш тоглогчдын тоо дутуугаас завсарлаад байсан гейтболын баг дахин сэргэсэн юм.

Саку: Наадах чинь юу вэ? Цэвэрлэгээний шинэ багаж уу?

Юкичи: Хуучин гейтболын цохиураа түүнд өгчээ.

Эмээ: Юкичи! Муужгай танайх руу гүйгээгүй биз? Дай! Тэнд байжээ! Б-Барьж байгаарай! Цонхтой хаалгаар нүх гаргаад гарчих шиг боллоо! Юкичи, баярлалаа. Дай чамтай уулзахыг хүссэн байх. Танихгүй байгаа юм уу? Түрүүн чи нэг бяцхан охинтой олсон муур шүү дээ. Гэр бүлийнхэн нь аялах хойгуур би харж байгаа юм. Чамайг санаж байгаа бололтой. Намайг бол бүр мартчихсан байна лээ. Өө, яана аа. Би түр гарах хэрэгтэй байгаа юм. Уучлаарай, энэ муурыг сагсанд нь хийчихгүй юу? Юкичи хамт бай гэж байгаа юм уу? Тэгвэл баярлана шүү. Байраа харж байгаарай. Муурын эд зүйлс тэр цаасан уутанд байгаа. Найдлаа шүү, Юкичи.

Юкичи: Хийх зүйлгүй бол тайвширдаггүй муур. Хүчээр ахин дахин хийхээр болсон юм.

Эмээ: Би ирлээ. Юкичи, Дай! Далайн байцай, хатаасан амар загас авчирлаа. Гайгүй сууцгааж байв уу? Юкичи? Өө, хөөрхий. Үнэхээр чадварлаг муур шүү.

Саку: Би ирлээ! Өлсөж байна, Юкичи! Хөвсгөр гэж жигтэйхэн. Дахиад шогшрох нь. Айн? Айн? Айн? Айн? Айн? Айн? Юу болоо вэ, Юкичи? Толгойгоо цохио юу? Сарвуу нь гоё мэдрэгдэж байна.

Эм 1: Дай хоёр хөл дээрээ явах бэлтгэл хийгээд байгаа юм шиг санагдахгүй байна уу? Хөөрхөн юм!

Эр 1: Яваандаа хоёр хөл дээрээ алхдаг болох байх аа! Иста дээр түүнд хаяг нээж өгье!

Эм 1: Тэгье! Тэгье!

Оширо: Юүри! Өдрийн цайндаа орох нь уу? Орой орж байх чинь.

Юүри: Оширо.

Оширо: Цуг идэж болох уу?

Юүри: Мэдээж. Саку сэнпайг хүлээж байсан юм. Хурал нь удаад байх шиг.

Оширо: Дахиад Фүкүзава юу? Сүүлийн үед Фүкүзаваг ганц бие үү гэж хамтран ажиллагсад их асуух боллоо. Фүкүзаваг ганц бие хүмүүсийн уулзалтад авчраач гээд л.

Юүри: Уулзалт зохион байгуулж байгаа юм уу?

Оширо: Хааяадаа л.

Юүри: Намайг ч гэсэн дуудаарай. Хэн асууж байна? Өөр хэлтсийнх үү?

Оширо: Ойлгож байна. Үзэсгэлэнтэй, бусадтайгаа нийтэч, ажилдаа сайн, амттай хоол хийдэг. Архи сайн даадаг, уусныхаа маргааш өглөө нь ч цэмбийчихсэн байдаг.

Саку: Маш их баярлалаа. Үгүй, үгүй. Тийм, шийдэгдсэн гээд бодчиход болно.

Юүри: Саку сэнпай ч өндөр үзүүлэлттэй л дээ.

Оширо: Гэхдээ... Анх шилжиж ирэхдээ яг л тэс өөр хүн шиг байсан.

Юүри: Дэлгэрэнгүй яриад өгөөч.

Оширо: Фүкүзава 3 жилийн өмнө жилийн дундуур орж ирсэн. Үргэлж цонхигор, алдаа гаргаагүй хэр нь хачнаар сандарч тэвддэг байсан. Нэг иймэрхүү. "Уучлаарай. Уучлаарай."

Юүри: Юу? Нээрэн л тийм байгаагаар төсөөлж чадахгүй нь.

Оширо: Жаахан санаа зовоод үе үе харахлаар... Сонин л юм. Нэг өдөр гэрийн онигири өдрийн хоолондоо авч ирэх болсон. Үнэнийг хэлэхэд хэлбэр дүрсгүй л онигири байсан. Их жаргалтайгаар идэж байсан даа. Үүний дараагаар шал өөр хүн шиг ажилдаа улам сайжрах болсон. Өөртөө итгэлтэй болсных уу тэгшхэн суух болж, царай зүс нь ч улам дээрдсэн. Тэр онигирид аюултай бэлдмэл орсон болов уу гэж би сэжиглэж байна.

Юүри: Ямар ч үндэслэлгүй сэжиглэл юм биш үү?

Оширо: Аан, уучлаарай. Төсөөллийг чинь эвдчихэв үү?

Юүри: Үгүй дээ. Яахав, жаахан этгээд л санагдлаа. Үнэнийг хэлэхэд би ажил хайж явах үеэсээ л Саку сэнпайг мэднэ.

Оширо: Аан тийм байж ээ?

Юүри: Тийм. Нэг галт тэргэнд их таардаг байсан. Үргэлж гоё хувцасладаг, цэх зогсдог үзэсгэлэнтэй эмэгтэй байна даа гэж. Ажил дээр гарахаараа би ийм хүн болно доо гэж түүнийг биширч явсан үе ч байсан. Гэхдээ...

Оширо: Гэхдээ?

Юүри: Тэр хүн үнэндээ зүүрмэглэж байсан байна лээ! Өглөө бүр! Зогсоогоороо!

Оширо: Юу?

Юүри: Бүр юмнаас бариагүй зогссон хэвээрээ найгасан ч огт унадаггүй!

Юүри давхар: Гайхалтай...

Оширо: Юунаас ч барилгүй юу?

Юүри: Тэрийг анзаараад нурууны булчин сайтай хүн байна л гэж бодсон.

Оширо: Яаж вэ? Ямар нэг дасгал юм байх даа? Цагаа үр бүтээлтэй ашиглаж байгаа ч гэмээр.

Бичиг: Ажлаас гэр хүрэх хугацаа+нойр+нурууны дасгал

Оширо: Айн? Тэгээд санаандгүй энэ компанид танилцсан юм уу? Гайхалтай! Хувь тавилан байх! Гэрлэвэл яасан юм?

Юүри: Арай ч тийм тохиолдол гэж байхааргүй биз дээ? Үүний дараагаар ч галт тэргэнд олон таарах болсон. Надад гаж донтон дарамт үзүүлж байхад анзаарч барьж өгсөн нь Саку сэнпай байсан.

Саку: Болино уу. Дараагийн буудал дээр надтай буугаарай.

Эр 1: Чи муу юу гэсэн бэ?

Оширо: Б-Барьсан? Юу вэ? Яаж тэр вэ?

Юүри: Тийм, мэдээжийн юм шиг хэрэгтний гарыг мушгисан даа.

Саку: Хамт очих уу?

Эр 1: Тавиач ээ!

Юүри: Т-Тэгье!

Оширо: Тэр өмнө нь Японы Батлан хамгаалах хүчинд ажиллаж байсан юм болов уу?

Эр 1: Үнэхээр уучлаарай!

Юүри: Тэр үед нэр, холбогдох дугаарыг нь хүчээр хэлүүлж аваад талархал болгож оройн хоолонд урьсан. Хаана ажилладгийг нь мэдээд ийшээ анкетаа өгсөн дөө.

Оширо: Чи нэг санасан бол заавал хүрч байж салдаг хүн бололтой. Тийм бий. Тэгээд л дотно байдаг байх нь. Мэдээгүй байж. Үзэсгэлэнтэй, бусадтайгаа нийтэч, ажилдаа сайн, бүр зодоонд хүртэл сайн байх нь. Би олон талаараа гүйцэхгүй бололтой.

Юүри: Супер хүн шиг байгаа биз?

Оширо: Тэглээ ч гэсэн дахиад өөр юм гарч ирнэ дээ.

Юүри: Түүний гайхмаар нууц ч юм уу? Арай ч үүнээс илүү өөр нууцууд байхгүй байлгүй дээ.

Саку: Ө-Өршөөгөөрэй. Баригдчихлаа! Уучлаарай! Дараа сайтар цэвэрлэнэ! Цэвэрлэх учраас эргүүлээд өгчих!

Бичиг: Дараагийн ангид

Юкичи: Чадварлаг муур мэддэг. Шарталтаас сэргийлэхийн тулд ходоодоо дүүргэж, шингэнээ сайн авах хэрэгтэй. Гэвч тэр хүн үргэлж... Дараагийн ангид: "Чадварлаг муур гэрээ харж чаддаг аа?"

Бичиг: Чадварлаг муур гэрээ харж чаддаг аа?

Юкичи: Тэр хүнд санаа зовж байна.

Back to episodes Go home