FBI 1

Дүрүүдэд:

Форестер - эр 

Кэлет - эм 

Рэйнс - эр 

Во - эм 

Эйгер - эм

Марзан  – эр

Жубал – эр

 

Олон улсын Холбооны мөрдөх товчоо

“Нисгэгч”

1-р бүлгийн 1 -р анги

Кэлет: Холбооны мөрдөх товчооны Кэлет байна. Тийм, тийм. Тэгсэн. Ойлголоо.

/БНУнгар улс, Будапешт хот/

Форестер: Тэгэхээр, хариу цохилтыг хийхдээ нэг гараараа бугуйн дээрээс, нөгөө гараараа бууных нь амнаас барьж аюулгүй болгоод, шууд нүүр лүү нь цохиод, өвдөг рүү нь өшиглөөд гүйцээ. Буудалцах бол аюултай шүү дээ залуус аа.

/Рендорсекийн цагдаагийн газар/

Кэлет: Скот, нөгөө онгоц Европт буусан байна.

/Хорват улс, Загреб хот/

Кент: Машинд суу. Намайг ийш нь хүргээдэх. Хэн нэгэн над руу ирвэл чи зохицуулна шүү.

Эр 1: Бэлэн

Эр 2: Тиймээ

/Олон улсын Холбооны мөрдөх товчоо/

Райнэс: Будапештийн цагдаагийн газар руу яаж явах вэ?

Кэлет: Эртхэн дуусгах хэрэгтэй байна, би Нью-Иорк явах ёстой.

Рэйнс: Юу болоод байнаа?

Форестер: Хамтын ажиллагаа маань зорьсондоо хүрнэ гэж найдаж байгаа

Рэйнс: Бид нар өнөөдөр шинэ төлөөлөгчтэй болсон гэдгийг мартаж болохгүй. Сиэтли -аас ирсэн. Би тэр эмэгтэйгийн юу бодож байгааг мэдмээр байна ...

Во: Тэр эмэгтэй юу бодно гэж?

Рэйнс: Тэр эмэгтэйг энд ирсэнд баярлаж байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй. Тиймээ... Андре Рэйнс.

Во: Камерон Во. Намайг шинэ хүн гэж битгий гоочлоорой. Би хэдий  ядарсан ч  сонор сэрэмжээ алддаггүй хүн шүү.

Форестер: Өө, бид ийм юмаар хөөцөлддөггүй. Скот Форестер. Энэ бол Жэми Кэлет. Тэгээд, энэ бол чи. Ингэхэд чи нислэгийн багийн талаар юу мэдэх вэ?

Во: Би дуудлага авахдаа чадах бүхнээ уншсан. Дэлхийгээр нэг тарсан 93 элчин сайдын яамд, консулын газруудад төлөөлөгч байна. Нислэгийн багууд хараат бус, бие даасан байдлаар ажиллаж Америкийн ашиг сонирхолд аюул занал учруулсан тохиолдол хэзээ, хаана гарснаас үл хамааран тэр даруй халуун цэг рүү очиход бэлэн байдаг. Нохойны талаар яриач?

Форестер: Өө, Танк бол Холбооны мөрдөх товчооны сургуультай нохой. Товчоо 2 жилийн дараа түүнийг тэтгэвэрт нь гаргаж, чөлөөт амьдрал руу нь илгээнэ дээ.

Во: Та үлдээхээр болсон уу?

Форестер: Тиймээ, Нохой тэтгэвэртэй гарахыг хүсч байгаа юм шиг харагдаж байна уу?

Во: тэгж харагдахгүй байнаа.

Кэлет: Тэр ороод ирлээ

Изобел: Форестер

Форестер: За Изобел, юу болж байна?

Изобел: Колин Кент гэгч этгээд дөнгөж сая Хорватын Загреб хотын ойролцоо газардсан. Бидний мэдэж байгаагаар онгоц Европт хүрэх хангалттай түлштэй байсан ч нислэгийн хянагч төхөөрөмж унтарснаас болоод Хорватын нутагт орж ирэх хүртэл нь хаана газардахыг нь мэдэж чадаагүй. Гэтэл тэр онгоцыг барьцаалаад 2 минутын өмнө Хорватын нэг жижиг аэродром дээр буучлаа. Бэлгийн мөлжлөг үйлдсэн этгээдүүдийн талаарх олон арван баримтуудыг аваад прокурорын хяналтаас оргон зайлах зорилгоор хууль бус нислэг үйлдсэн, бас алан хядагчын материал тэр дундаа хүүхэд хүчирхийллийн талаарх олон арван материалуудыг авч явсан байна. Тэр мангас энэ бүх гэмт үйлдлээ нуух зорилгоор бага насны охидын амийг хөнөөсөн.

Жубал: Холбооны нэг төлөөлөгчийн нөхцөл байдал хүнд байна. Бас  Кент 14 настай охиныг барьцаалан авч явсан.

Изобел: Би ямар муу зүйл болохыг хэлж мэдэхгүй, гэхдээ тэрний бугуйнд гав зүүлгэмээр байна.

Жубал: Бид нар луу залгаарай. Мэдэж байгаа бүх зүйлээ та нарт дамжуулах болно.

Форестер: За,  одоо явцгаая

Иан Лим: Сайн уу Жубал

Жубал:  Сайн уу

Иан Лим: Би Форестерийн талаар сайн зүйлс сонсож байсан. Гэхдээ би түүнтэй хамт ажиллаж байгаагүй. Тэр .. тэр бол манай хүн биз дээ, тийм үү?

Жубал: Хэрвээ би дайнд мөр зэрэгцэн тулалдах хоёр төлөөлөгч авч явах сонголт хийх болвол түүнийг авч явна.

Рэйнс: Татварын албаны мэдэгдэж байгаагаар, Кент гарааны бизнес болон хэдж сангуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

Форестер: Хэр ихийг оруулсан юм?

Рэйнс: Зуун далан саяыг өгч, авч байж.

Во: Тиймээс тэр түүнийг хүссэн газарт нь хүргэх хангалттай мөнгөтэй болсон. Тэгээд яагаад тэр хэрэгтэн шилжүүлэх гэрээтэй улс руу ниссэн юм бол?

Кэлет: Амьтнаар бол тэр агнагдсан.  Амьтдын хийдэг зүйл нь үнэр шиншилж явах биз дээ?

Во: Илүү тухтай газар луу зугтах

Форестер: Тэр Хорватад хөрөнгөтэй юм болов уу?

Рэйнс: Тайлагнаагүй байна лээ

Форестер: Найз , дараа нь?

/Хамтын ажиллагааны төв/

Жубал:   Сайн уу

Форестер: Тэхээр, бид Колин Кент Хорватад найз нөхөдтэй, ямар нэг тусгай хамгаалалттай газар байдаг гэж бодож байна.

Жубал:  Тийм байх, адилхан л бодож байгаа юм байна

Иан Лим: Би Колин Кентийн сүүлийн хорин жил гаруй хугацааны бүх фото зураг дээр нүүр таниулах ажиллагаа хийсэн.

Келли Моран: Тийн, тэгээд бид нар Хорватын цагаачлалын алба энэ тэртэй мэдээлэл солилцсон ...

Жубал: Энэ мэдээлэл биднийг Иван Купревич гэдэг этгээд рүү хөтөлсөн. Тэрний гол хөрөнгө нь 800 сая евро эргэлддэг супермаркетууд. Тэр залууд охидуудад дуртай бөгөөд Кентийн Нью Иорк дахь гэрт байнга зочилдог. Сүүлийн 7 жил гаруй хугацаанд тэднийх руу 26 удаа очсон.

/Иван Купревич/

Рэйнс: Купревич нийслэл хотын гадна талд 500 акр талбай бүхий эдлэн газар эзэмшдэг.

Форестер: Баярлалаа, Жубал. Миний мэдэж байгаа зүйл бол Эйгерийг галзууруулах байх. Европолд мэдэгдэе

Эйгер: Катрин Эйгер байна

Форестер: Форестер, Кеннет нар байна. Та хаанаас холбогдож байна?

Эйгер: Хорват дахь оффис дээрээ. Америкаас оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна.

/ ЕХ-ны хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны агентлаг, Хорват дахь оффис/

Форестер: Би яагаад залгасан гэхээр, бид Иван Купревичийг Загреб-д хайж байна. Тэр бол сэжигтний найз нь.

Эйгер: Хорватын цагдаатай хамтарч байгаа юу?

Форестер: одоогоор үгүй ээ, тэхдээ энэ талаар бодож байгаа Эйгер.

Эйгер: Скотт, бидэнд урд нь тохиолдож байсан зүйл шүү. Та нар орон нутгийн хүчний байгууллагуудтай хамтрах хэрэгтэй

Форестер: Тиймээ, Бидэнд өнөөдөр цаг алга

Эйгер: Тогтсон горимыг зөрчвөл би таныг хамгаалж чадахгүй шүү

Форестер: За ойлголоо, та ямар нэг зүйл бодно гэж найдаж байна. Баярлалаа

Эйгер: /хмм/

Купревич: /Хорват хэлээр/ энэ бол хувийн эзэмшил

/энэ бол хувийн өмч/

Форестер: Иван Купревич

Купревич: За?

Форестер: Бид нар таны найзыг хайж байна. Колин Кент гэж?

Купревич: Англиар би ойлгодоггүй

Форестер: Тэр хаана байна?

Купревич: энд би ганцаараа байна

Кэлет: англиар ярих шиг сонсогдлоо. Та яагаад арагшаа хараад байгаа юм бэ, хэн нэгэн наана чинь байгаан бишүү?

Купревич: /Хорват хэлээр/ Та нар явцгаа

 /Та нар явцгаана уу/

Форестер: Ганцаараа гэсэн үү, тийм үү?

Сипек: Хорватын цагдаа байна. Гарцгаа, яг одоо! Надад  та нарын Холбооны мөрдөх товчоо чинь хамаагүй

Форестер: Намайг сонсооч, энэ хүн оргодлын талаар мэдэж байгаа

Сипек: Би гар гэж хэлсэн шүү./Хорват хэлээр/ Уучлаарай, ноён Купревич

/Намайг уучлаарай. Ноён Купревич/

Форестер: Яагаад ингэж байгаан бэ?

Сипек: ноён Купревич бол маш чухал хүн.

Форестер: Тэнд чинь 14 настай охин хулгайлагдчихаад байна шүү дээ

Сипек: Тэр тэнд ганцаараа байна

Форестер: Чи түүний халаасанд орчихсон юм уу?

Сипек: Чи манай улсад ирчихээд намайг буруутгах гээд байна уу?

Форестер: Та миний асуултад хариулсангүй ..

Сипек: Явцгаая. Та нарт Будапешт рүүгээ аюулгүй явахыг хүсье. Хэрвээ манай иргэдийн хэн нэгийг дарамталсан үйлдэл ахин гаргах юм бол би өөрөө таныг онгоцонд чинь суулгана шүү.

/ АЖИЛЛАГАА-1/

Во: тэр баруун талд  байгаа залуу мөрдөгч байсан уу, хар үстэй? Сайн мэдэхгүй юм, гэхдээ тэр залуу бид нарыг мухардмал байдалд оруулсандаа ичээд байх шиг байсан.

Форестер: чи тэрийг уншаа юу?

Кэлет: Надад энд мэдээлэгч байгаа. Би түүнтэй холбоо баринаа. Хэрвээ тэр хэн нэгэнтэй чатлавал харагдах болно.

Форестер: Аанха

Рэйнс: Кэлет Европод олон мэдээлэгчтэй, Стази Зүүн Берлингийн 75-д  байсантай харьцуулахад.

Кэлет: Зарим нь шал дэмий, төвөгтэй байдаг

Форестер: холбоосоо харуул даа

Кэлет: за тэгье ээ

Форестер: бидэнд хэвлэгч хэрэгтэй байна.

Форестер: Энэ бүхэн хэзээ зогсохын болоо?

Рэйнс: Энэ бол бидний мэддэг хүмүүс. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр холбоо барих хаяг, үдэшлэгийн зургууд, паспортууд, баривчлах бичлэгүүдээс  эхлээд аль болох олон охидыг олж тогтоохын тулд хамтын ажиллагааны байгууллага зогсолтгүй ажилласаар байна. Хүний наймааны энэ үйл ажиллагааны хүрээ ... гайхмаар, бас өр өвдмөөр.

Форестер: Во Купревичийн эдлэн дээр байсан намхан цагдааг ярьж байсан, ичээд байгаа юм шиг харагдсан гээд. Тэрэнтэй уулзах уу?

Рэйнс: Тэгье ээ. Тэр мөрдөгч Магзан.

Форестер: Эйгер дээр оч. Намайг мөрдөгч Магзантай уулзуулаад өг гэж хэлээдэх. Үүнийг яаж хийх нь надад хамаагүй гэж байна гэж хэлээрэй. Яг одоо яв

Рэйнс: За, тэгье ээ

Форестер: Намайг бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг мөрдөх ажлаар Дорнод тэнгист 2 жилийн турш байсныг чи мэднэ. Тэнд ямар хүмүүс гэмт хэрэгт өртөж байгааг мэдэж байна уу? Словянь, Хорват, Словак, Украйн, Польш зэрэг зүүн европын охид эмэгтэйчүүд, танай охидууд Америк руу худалдаалагдаж, жигшүүрт эрчүүдийн золиос болсоор байна. Стриптиз үзүүлэх, порнограф, биеэ үнэлэх болон тэрнээс ч дор ажлыг хийж байна. Загребд яг одоо, бидний нүдэн дээр  Америкийн түүхэн дэх хамгийн харгис наймаачин байгаа бөгөөд тэр 14 настай охиныг барьцаалчихаад байна, Гэтэл бид та нарын тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй байна Та ойлгож байна уу?

Рэйнс: энэ бол Клара, энэ Магдалена. Охидууд Адриатын тэнгисийн дагуух хотод амьдардаг. 2 хоногийн өмнө завин дээр буудуулж амиа алдсан.  Энд тэрний бэлгийн мөлжлөгт өртсөн бусад хохирогчдын зураг байна. Каролина, Чесса, Лида, Элка.

Магзан: боль

/Олон улсын Холбооны мөрдөх товчооны Хэсэг/

/Скотт Форестер- Тусгай төлөөлөгч/

Форестер: Та надтай холбогдоорой

Магзан: (гүнзгий амьсгалав)

Дайнерс: (баяртай мэдээ)

Кэлет: Хорват яах вэ?

Хорват: Жэми. Чамайг хараад баярлаж байна шүү

Кэлет: Түрүүвчийг чинь бас дүүргэнээ

Хорват: Хөөх тиймүү

Кэлет: Тэрний нэр нь Колин Кент. Хаанахын юм шиг байна?

Хорват: Америк хүн

Кэлет:  Тэр залуу охидууд, мансууруулах бодис, согтууруулах ундаа бүхий багц үйлчилгээнд дуртай

Хорват: Би энэ хүнийг харж байгаагүй юм байнаа. Манай клуб-д байхгүй

Кэлет: Тэр хүн явуулж хүссэнээ авчруулдаг. Америк охидууд, залуу охидыг захиалж байна гэж сонссон. Тэгвэл над руу шууд залгаарай.

Хорват: Мэдээж

Кэлет:  Маш чухал шүү Хорват

Хорват: Ай-яа, Америк арга. Ха

Кэлет: тиймээ, энэ гарцаагүй миний арга

Ву: Чи Форестертэй хэр удаан хамтарч ажиллаж байгаа вэ?

Кэлет: Олон улсын үйл ажиллагаанд 5 жил

Ву: Чамд тэрний удирдах арга барил хэр санагддаг вэ?

Кэлет: хөтөлдөг

Ву: Кэй, надад ямар нэг чиглэл өгч туславал би хийх болно шүү. Амлаж байна

Кэлет: Энэ багт зэвсэг, техник, тандалт, ярилцлага, буулт зэрэг бүгдийг хийх чадвартай байх ёстой. Ажиллаад байж дээ, чамд асуудал гарахгүй ээ. Та нар юу хийв дээ?

Форестер: үрийг суулгасаан. Харин чи?

Кэлет: Миний эх сурвалж ойрхон байгаа. Ямар нэгэн юм мэдэгдвэл чамд хэлнээ.

Райнос: Райнос байна. Холбооны мөрдөх товчоо. Окэй, тэгье ээ бид тийшээ очъё. Эйгер байна. Европолын оффист бидний асуусан төлөөлөгч байгаа гэнэ.

Форестер: За ашгүй, явцгаая

/ ЕХ-ны хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны агентлаг/

Эйгер: Скотт Форестер, энэ хүн бол Омар Зидан, танай Нью Иорк дахь салбараас ирсэн.

ОА: намайг Оу Эй гэж дуудаж болно

Форестер: Уучлаарай, юу болоод байгааг тайлбарлаж болох уу?

ОА: Би Колин Кентийг агнахаар та нартай нэгдэж байна

Форестер: Тиймүү, намайг уучлаарай та цагаа дэмий л үрж  дээ, бидэнд хүүхэд асрагч хэрэггүй

ОА: би хүүхэд асрагч биш

Форестер: Та Изобелд түүнийг тэнд ... гэхдээ үгүй л болов уу

ОА:  Хөөе!  Ойлгож байна уу, Би энд та нарын ажлыг үймүүлэх гэж ирээгүй. Бас дэмий цаг нөгцөөх гэж ч ирээгүй. Би тодорхой шалтгаанаар энд ирсэн. Ойлгов уу? Би тэр залуугийн үйлдлийг ойроос харсан, өсвөр насны охидуудыг яаж хогийн сав шиг хаяж байгааг нь харсан.  Охидын нэгийг нулимж хаясны дараа тэр охины цус миний биеийг бүрхсэн. Гэтэл одоо тэр муу ахиад нэг өөр охиныг, 14 хөн настай охиыг аваад Атлантын далайг хөндлөн гулд явж байна. Тэхээр чи надад тусалвал тусал эсвэл холхон байгаарай, би өөрөө учрыг нь олох болно. Ойлгов уу?

Форестер: Оу Эй?

ОА: Яг тийм

Форестер:  Окей, Энэ бол Рэйнс. Харин энэ Кэлет. Тэр бол Во. Тэд танд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө

Рэйнс: Сайн уу

Рэйнс: Скотт

Магзан: Би охин хүүхэдтэй

Форестер: Ойлгож байнаа

Магзан: Миний охин эдгээр охидтой ойролцоо настай

Форестер: Тэгээд та бидэнд тусал л даа

Магзар: Энэ бол Ника. Колин Кентэд ашиглагдсан охидын нэг. Тэр бидэнд хандахаар нь би нааш нь дагуулаад ирлээ.

Форестер: Сайн уу Ника

Магзар: (Хорватаар ярив)

Форестер: Энэ хүнийг мэдэх үү?

Магзар: (Хорватаар ярив) Тийм гэнээ

Форестер: чи хэдэн настай вэ Ника?

Магзар: (Хорватаар ярив)

Ника: (Хорватаар ярив)

Магзар: 15-тай гэж байна

Ника: (Хорватаар ярив)

Магзан: “хохирогчдын мэдээллийг өгөх гэсэн юм” гэж байна

Ника: (Хорватаар ярив)

Магзан: Тэр Никатай секс хийсэн

Ника: (Хорватаар ярив)

Магзан: олон удаа, өдөр шөнөгүй. Бүр тоогоо алдсан гэж байна.

Форестер: үнэхээр харамсаж байна Ника

Магзан: (Хорватаар ярив)

Ника: (Хорватаар ярив)

Магзан:  “Тэр бол мангас. Хумсаа урт ургуулсан, тэрүүгээрээ миний биеийг урдаг байсан” гэнэ.

Ника: (Хорватаар ярив)

Магзан: “би яг амьтан шиг байсан. Тэр  хүссэн бүхний хийдэг. Намайг хашгирах тусам улам их инээдэг” гэнэ.

Форестер: Бид тэрнийг баринаа

Магзан: (Хорватаар ярив)

Форестер: энд

/Сладолид/

Магзан: Гаднаас ирсэн хүмүүст олон улсын эрхтэй утас хэрэгтэй байдаг. Япон, Англи, Америк утаснууд ажиллахгүй. Тиймээс би оператор компанитай нь холбогдож байна. Нэг баян Америк байршил тогтоох боломжгүй утас хайж байгаа юм байна, Гэгээн Маркийн талбайд хүргээд ир гэсэн. Тэрнийг би та нарын хайж байгаа хүн байх гэж бодож байна. (Хорватаар ярив)

Магзан: /нөгөө ярьж байсан утсаа энэ хүнд өгч чадах уу?/

Орлик: Тэгье ээ

Магзан: Тэр утсыг хүргээд өгье гэнээ.

ОА: ашгүй

Магзан: бид бүх программ хангамжийг хянах боломжтой болно.

Форестер: Сайн хэрэг. Баярлалаа

/баярлалаа/

Орлик: Зүгээр дээ.

Форестер: За, Кент нас бие хүрсэн эмэгтэйчүүдэд аюулгүй гэдгийг мэдэж байгаа юм чинь Во утсыг аваачиж өгье. Тэр хамгаалалтай л явж байгаа, тэд нарынх нь нэг л ирж авах байх. Би гэхдээ бүх зүйлд бэлэн баймаар байна. Рэйнс, Кэлет, Оу Эй хэдүүлээ зайнаас хяналт тавья, тэгээд шаардлага гарвал очиход бэлэн байдалтай байцгаая.

ОА: .... Түр хүлээгээрэй залуусаа. Бид нар Кентийг барихын тулд энэ утсыг ашиглах гэж байгаа биз дээ, тэхээр хэрвээ тэр өөрөө хүрээд ирвэл бид шууд баривчлана биз дээ?

Форестер: Үгүй ээ

ОА: Яагаад үгүй гэж?

Форестер: Тэрнийг барихаас илүүтэйгээр  тэрний шантааж хийгээд байгаа, авч явсан хэргийн материалууд нь бидэнд хэрэгтэй шүү дээ.

ОА: За ойлголоо, би тэр хэргийн материалуудыг анзаарсангүй. Залуусаа, Кент бол том “загас”. Тэрнээс олон юмны учиг тайлагдана. Тэхээр хэрвээ би тэрийг харвал 2 гарыг нь ард нь гавлаад хамгийн ойрхон байгаа элчин сайдын яам руу шууд аваад явна.

Форестер: Тэр хэргийн материалуудыг биедээ авч яваа эсэхийг бид одоогоор мэдэхгүй байгаа шүү дээ

ОА: Би тэрнийг дахиж алдмааргүй байна

Форестер: Тэгж болноо, гэхдээ би болно гэж хэлсэн нөхцөлд

Форестер: Оу Эй, хоёулаа түр ярилцаадахъя

Форестер: би таныг хувь хүнийхээ хувиар энэ асуудалд орооцолдсон гэж ойлгож байгаа. Би Захирлуудын зөвлөлтэй холбогдсоны дараа Измирт нэг хэрэг дээр ажилласан юм. Та аан гээд сонс доо. Тэхэд бид нар зэвсгийн наймаачдын дунд бүтэн сарын турш суусан. Тохиромжтой цагийг хүлээн  тэсвэр, тэвчээрээ барагдтал яг л шонхор шувуу шиг тэднийг ажиглаж байсан. Надаас дээгүүр тушаалтай хүн “Яв, тэрнийг баривчил” гэж үүрэг өгсөн, тэгээд бид түүнийг Туркийн нутаг дэвсгэр дээр баривчилсан юм. Тэрнээс болоод  бид тэдний ар талыг олж илрүүлэх боломжоо алдсан. Бидний таамаглаж байснаар ямар ч байсан “Пуужин харвагч” зарах асуудлыг таслан зогсоох ёстой байсан. 6 сарын дараа, тэд нар Истанбул дахь задгай зах руу гал нээсэн. 27 хүн нас барсан, тэдний 3 нь хүүхэд байсан. Хэрвээ бид нар тэр материалуудыг олж авч чадахгүй бол өөр хэн нэгний гарт орно гэсэн үг. Тэгээд магадгүй бид нарын хэзээ ч мэдэхгүй “махчингууд” зүгээр явсаар л байх болно. Тэд нар хэзээ ч хууль шүүхийн өмнө очихгүй. Тиймээ, та Кентийг барих байх, гэвч хэдэн арван гаж донтонгууд хүссэнээ хийгээд гадуур сэлгүүцээд явна шүү дээ. Тэгээд таны хамгаалахыг хүссэн нэгэнтэй адилхан бусад охидууд золиослогдох болно. Та энийг ойлгож байна уу? Бид бүгдийг нь барих хэрэгтэй байна, зөвхөн тэрнийг биш. Бид нарт ахиж хэзээ ч ийм боломж гарахгүй байж магадгүй шүү. Ойлгож байна уу?

ОА: За за ойлголоо

/АЖИЛЛАГАА 2/

Форестер: Энэ нөгөө гар утасны дэлгүүрээс авсан утас. Чи хамгийн сүүлд хэзээ өөрийнхөө “эмзэг, сул дорой” байдлыг мэдэрч байсан бэ?

Во:  Өө... анхны удаа ангийнхантайгаа Вест Пойнтын жагсаал дээр алхаж байсан үе л байх. Тэхэд над шиг шинэ сонсогч олон байгаагүй юм.

Форестер: Яг тэр мэдрэмжээрээ байх хэрэгтэй байна. Чи цагдаагийн офицер шиг харагдаж болохгүй, Куантикогоор дамжсан хүн шиг харагдаж болохгүй. Чи яаж буудах, яаж дэгээ шидэхийг мэддэг юм шиг харагдаж болохгүй штэ. Сул дорой, ямар ч хамгаалалтгүй хүн шиг харагдах ёстой шүү.

Во: би чаднаа

Форестер: Чи санаа зовох хэрэггүй. Бид нар чиний араас хараад байж байна.

Форестер: чи бэлэн үү?

Во: бэлээн

/Гэгээн Маркийн талбай, Хорват улсын Загреб хот/

Рэйнс: 2 эрэгтэй хүн холбогдож байна.

Форестер:  Кент үү?

Рэйнс:   Сөрөг

ОА: Муу новш минь чи хаана байна? Хаана байнаа чи?

Райнэс: Кент гарч ирлээ

Кэлет: тэр мөн үү?

Рэйнс:  мөн байна

Кэлет: тэр яагаад шинэ хүн сонгодгийг гайхаад байх юм

Рэйнс: Юуг нь?

Кэлет:  Кент залуу, царайлаг эмэгтэйчүүдэд дуртай.  Во-г хараад тэр өөрөө ирнэ гэж Форестер бодсон байх

Кент: Чи хүргэлтийн охин уу?

Во: /Хорватаар ярив/

/өдрийн сайхан өнгөрүүлээрэй, Ноёнтоон/

Форестер: Во Вэст Пойнтед хэл сурсан болохоор энийг чадна

Кэлет: за би тэгвэл өнөө орой хоолонд даахаас.

Райнос: Заа, тэр утсыг асаачихлаа! Дуудлага хийж байна

Кэлет: дугаарыг нь хардаа

Форестер: 3-80 улсын код

Эйгер: Украйных

Роша:  Колин Кент

Кент:  Роша сайд уу

Роша:  за, асуудлыг чинь сонсоё

Кент:  би Киев рүү аюулгүй нэвтрэх хэрэгтэй байна

Роша:  чи хаана байгаан?

Кент:  Загреб

Роша:  чи юу авчирч байгаан?

Кент: энэ дэлхийн хамгийн хүчирхэг хүнтэй холбоотой материал. Таны мэдэлд бүгд очих болно.

Роша: Горнжи Град, Лотрск цамхаг дээр 17 цагт миний хүмүүстэй уулзаарай

Кент: би зөвхөн тантай л уулзмаар байна. Та өөрөө намайг Украйн руу дагуулж орох хэрэгтэй.

Роша:  би 17 цагт тэнд очно

Во: Энэ хүн бол Украйны Батлан хамгаалах яамны дэд сайд Федир Роша, 58 настай, Зелинскийгийн талын хүн

Кэлет: Кент найзтайгаа хамт шинэ газар эзлэхээр явах гэж байна, гэхдээ энэ нь түр зуурынх гэдгээ тэр мэдэж байгаа. Бид тэрнийг барих болноо.

Форестер: Ммхан, Бодсоноосоо ч эрт баригдана

Кэлет: Тэхдээ тэр хаана ч байсан тусламж авч чадна

ОА: тэгээд тэр хэргийн материалуудыг хэрэгтэн шилжүүлэх гэрээнд нэгдээгүй улсад аваачиж худалдана

Кэлет: тэгэх л байх

Кэлет: Кэлет сонсож байна

Хорват:  мэдээлэл сонсмоор байна уу?

Кэлет:   надад хэл л дээ

Хорват:  Израйл бие хамгаалагч манай клубд өнжиж байна. Тэр чиний хайгаад байгаа Америк хүнд ажилладаг юм шиг байна. Тэр тайчигч найз охинтой. Бие хамгаалагч өөр хүүхэнтэй болзож байсан, охин тэрнийг хараад маш их уурлаж, өсөрхөж байсан.

Кэлет:  Хорват, гол юмаа ярь л даа

Хорват:  Тэр Америкийг хамтрагчтайгаа Грект уулзаж байна гэж хэлсэн

Кэлет: Грек гэсэн үү?

Хорват: Тийн, Грек

Форестер: за, анхааралтай байгаарай

Кэлет:  Бид нар одоо Лотрск цамхаг дээр  тэрнийг хянаад байж байна

Хорват:  Би мэдэж байгаагаа хэлье

Форестер: Кент гараад алхлаа, Оу Эй чам руу чиглээд явж байна

ОА: би тэрнийг харж байна. Тэр шууд цамхаг руу явж байна.

Рэйнс:  Бид  тэрний замыг яг мөшгөөд явж байна. Удахгүй бидэн дээр ирэх нь

Во:  бид анхааралтай харж байна

ОА:  Тэр цүнхтэй явж байна. Нөгөө материалууд байгаа байх. Бид нар дотогшоо орхуу?

Форестер: тэг

Рэйнс: Тэр буцаад явлаа, чамайг чиглээд Форестер

Форестер: юу гэсэн үг вэ, тэрнийг алдчихаж байгаамуу?

Кэлет: Грек

Форестер: Юу гэнээ?

Кэлет: Грек

Форестер: яваарай

Форестер: Хүлээгээрэй

Кэлет: тэр утсаа салгасангүй. Грик туннел руу орчихлоо

Форестер: Танк, бариарай

/ГРИК/

/АЖИЛЛАГАА -3/

Рэйнс: Энд хүлээе

Во: Чишш

Во:  тийш ээ

/хүмүүс шивнэлдэнэ/

Рэйнс: бүү хөдөл!

/сандралдах чимээ/

ОА: Одоо боллоо. Охин хаана байна? Аан? Тэр хаана байна, Санни хаа байна, муу гаж донтон минь? Охин хаана байна хэлээч?

Кэлет: Тэрэнд материал байхгүй

Во: Зогс! Бүү хөдөл!

Форестер: хэрэггүй шүү

Форестер: наадхаа тавь! Өвдөг дээрээ суу! Гараа толгойныхоо ард ав.

/ПОЛИКИЖА/

Эйгер: Энэ хүнийг баривчил. Тэрнийг шалга. Надад хэл

Форестер:  Окэй

ОА: тэнд

Рэйнс: Энэ видео бичлэгүүд байна. Шифрлэгдсэн байна, одоохон, ганц минут хүлээгээрэй

Сипек: (Хорватаар ярив)

/энэ юу  болж байна?/

/эд нар яагаад энд байгаад байгаа юм?/

Эйгер: /Германаар ярив/

/ Энэ хүмүүс ажлаа хийж байна /

/та одоо эд нарыг зөвшөөрөх ёстой/

Рэйнс: Би олчлоо

Сипек: Хорватаас яв гэж би та нарт хэлсэн шүү

ОА: Ээ бурхан минь, энийг хар даа

Рэйнс: Купревич байх шив дээ?

ОА: Тэнд Санни байна

Сипек: Би энийг мэдээгүй

/АЖИЛЛАГАА-4/

ОА: Охин хаана байна?

Купревич:  Сипек, наадхаа зохицуул л даа  (Хорватаар хэлэв)

Купревич: /Чи ингэхгүй шүү/

Купревич: /Алив ээ/

Купревич: /тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж/

ОА: Санни? Сайн уу, намайг Оү Эй гэдэг. Би Холбооны мөрдөх товчооны ажилтан. Чи зүгээр үү? Өвдөж байна уу? Би чамайг гэрт чинь хүргээд өгье. За алив явцгаая, алив, алив

Форестер: Хүн яаж ийм зүйл хийдгийг  би ойлгохгүй байна. Магадгүй, энийг чадахгүй нь миний хувьд сайн зүйл байх. Миний мэдэж байгаа нэг юм бол чи мансууруулах бодисын хамааралтай этгээд гэдэг нь  ямар ч эргэлзээгүй.  Одоохондоо инээд чинь хүрч л байна уу,  ял эдэлж шоронд орсныхоо дараа ертөнцийг огт өөр нүдээр харах болноо. Энийг хэлэхээр би энд ирсэн юм. Гаж донтон минь

Кент: За, .. яах гэж байна даа Төлөөлөгчөө. Эхлээд би өмгөөлөгч нартаа хандаж танхайрсан хэргээр чиний эсрэг зарга үүсгэнэ. Яахав чиний чадвар чинь хүрвэл чи хамгаалалтын ажилтан болж үлдэж магадгүй. Хоёрдугаарт, миний өмгөөлөгч нар эрүүгийн хэргээр мэргэшсэн Хорватын хамгийн сайн хуулийн фирмтэй хамтран ажилладаг. Тэд яг одоо Хорватын Хууль зүйн сайдтай утсаар ярьж байна. Намайг энэ улсаас гаргахгүй байх талаар. Тэхээр өнөө оройдоо би батлан даалтад гарах болно, тэгээд эдлэн газар луугаа явна. Сплит эсвэл Задарын аль руу нь очихоо хараахан шийдээгүй байна. Та нар наад асуудлаа шалгаж л бай, би энд байх хугацаандаа жил бүр танай ажил руу нэг шил дарс илгээж байнаа. Та намайг “амархан” гэж бодоод байх шиг байна тийм үү?

Кент: Явуулсан дарсыг маань ууна уу байна уу чиний өөрөө мэдэх асуудал

Форестер: Чамд хэлэх юм байгаа юу?

Кэлет: Мм. Арван минутын дараа АНУ-ын Ерөнхий прокурор Хорватын Хууль зүйн сайд руу утсаар ярьж хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцааны гэрээний 3-р зүйлд зааснаар таныг шилжүүлэн өгөх шүүх хурал хийлгүйгээр яаралтай хүсэлтийн дагуу шилжүүлэн өгөх асуудлыг шийднэ. Та  3-р зүйлд юу гэж заасан байдгийг мэдэх үү? Шүүгдэгчийг нийгэмд шууд аюул учруулж болзошгүй гэж үзвэл шилжүүлэн өгөх шүүх хурлыг хийлгүйгээр шилжүүлж болохоор заасан байдаг.

Форестер: Төлөөлөгч Зидан гадаа хүлээж байгаа, та түүнтэй хамт явах болно.

/ПОЛИЖИНА/

Жайгэр: Та нар Будапешт руу одоо явах гэж байна уу эсвэл Хорватын цагдаа нарыг дахиад уурлуулахгүй байх талаар би ямар нэг юм хийх ёстой юу?

Форестер: Эндээ хоноё гэж бодож байна

Эйгер: Тэгвэл би өндөржүүлсэн бэлэн байдалд байх нь дээ

Форестер: Товчоо биднийг Эспланаде-д байрлуулсан байна

Рэйнс: ашгүй

Во: Окэй

Рэйнс: болж байна

Форестер: Ингэхэд Во, танай Сиэтли дэх тусгай үүрэг гүйцэтгэгчээс и-мэйл ирсэн, чамайг асуудалтай байгаа гэж хэлсэн. Чамайг энэ ажил дээр 7 хоног өнгөрүүлсэн гэдгийг хэлсэн, өөр нэмж хэлэх юм бий юу?

Во: байхгүй ээ

Форестер: ойлголоо

Во: тэр  миний бүх юмыг илгээсний дараа намайг шилжүүлэх талаар та дахиад бодсон бол ...

Форестер: за, чамайг шилжүүлэхээс өмнө тэр над руу явуулсан. Сонс доо, би үргэлж л хатуу ширүүн, ууртай, сахилга баттай гэж бичигдсэн. Тэхдээ одоо хүртэл эндээ байсаар л байна.  Хэрэв та голын эрэг дээр удаан зогсвол дайснуудынхаа цогцосыг хөвж байхыг харна гэж тэд хэлдэг. Би өөрийгөө харсаар л байна. Хэрвээ чи өнөөдрийнх шигээ ажилламаар байвал, Кэлет чамд зааж сургах ёстой бүхнийг зааж, хангалттай сургаж чадна, чиний карьер ч өсч дэвжинэ.

Во: Би чаднаа

Форестер: Сайн байна

Изобел: “Саарал шонхор” ажиллагаа өнөөдөр 20 гаруй гаж донтоныг баривчилсанаар эхэлжээ.

Жубал: Бид тэр новшнуудыг гэрээс нь ,оффисоос нь, сандал дээрээс нь сугалж гаргаад камерын өмнө авчирсан.

Изобел: 28 этгээд байсныг бүгдийг нь олж баривчилсан. Хэнийг ч үлдээгээгүй. Бүгдээрээ сайн ажиллалаа.

Жубал: Сайхан дуусгалаа

Изобел: Чи сайн байлаа

Жубал: боллоо

Лакрокс: Мэгги, Давгүй юу?

Мэгги: зүгээр дээ

Лакрокс: Би чамаас уучлалт гуйх ёстой. Би түүнийг үхчихлээ л гэж бодсон, тэгэх ёсгүй байж ... миний буруу байсан, ... намайг уучлаарай

Мэгги: Би ч гэсэн сайн зохицуулаагүй. Тэр ямархуу байна?

Лакрокс: тэр гайгүй байнаа. Бүрэн сэргэхэд хугацаа орно. Оклохомад гэр бүлийнхэн нь байгаа, түүнд санаа тавих байх

Мэгги: ашгүй дээ

Лакрокс: харин тийм

Мэгги: мм, Ханна- Би ээжийнх нь талаар сонссон. Хэр удаан эзгүй байх юм бол?

Лакрокс: Мэдэхгүй байна

Мэгги: Чамд нэмэлт хүч хэрэгтэй бол би хэдэн нэр хэлж болно шүү

Лакрокс: Баярлалаа, Чи Маяамигаас ирсэн Кристин Гэйнсийг мэдэх үү?

Мэгги: мэднээ

Лакрокс: Би манай багт орох уу гэж тэрнээс асуусан, тэхдээ ..

Мэгги:  Болж л байна, тэр ч бужигнуулна даа

Лакрокс: тийм үү

Мэгги: Би түүнтэй түр ярилцвал болох болов уу чи юу гэж бодож байна?

Лакрокс: Тэр дуртай байх байхаа

ОА: ... бид тэрнийг барьсан

Андриа: Үнэхээр их баярлалаа. .. Бурхан минь гэж, баярлалаа, баярлалаа

Форестер: Сайн уу найз минь, за ингээд яваарай..

Кэлет: Сайн уу

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/1р анги төгсөв/

 

 

 

 

 

 

Back to episodes Go home