Юкичи: Оройн хоол цуглуулахаар явж байна.
Бичиг: Намайг үрчилж аваач
Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав
Бичиг: Чадварлаг муурт санаа зовох зүйлс их
Юүмэ: Юки! Энд юу хийж байгаа юм? Би юу? Би... яг юу хийж байлаа? Аан, тийм! Өргөж авах хүн хайж байсан юм! Энэ муужгайд! Энэ хайрцагт хаягдсан байсан. Би авмаар байсан ч манай байранд тэжээвэр амьтан зөвшөөрдөггүй. Эмээгийн хараа муу учраас тэжээж чадахгүй гэсэн. Тиймээс энэ муужгайг хүн авах хүртэл хамт байх гээд. Үгүй! Харихгүй ээ! Огт хүйтэн биш байна! Харихгүй! Харихгүй! Яасан ч харихгүй! Би энд амьдарлаа! Муужгай яасан юм бол оо? Гэдэс нь өлсөө юу? Юки, сүү гарах уу?
Юкичи: Би чинь эр муур!
Рио: 2,318 иен болно. Айн? Муужгай төрүүлсэн юм байх даа?
Бичиг: Сүүний сав
Бичиг: Муурын сүү
Юүмэ: Хөөх, ууж байна! Хөөрхөн юм! Үнэхээр л... Би өөрөө тэжээмээр байна. Тэгвэл өдөр бүр би сүү өгч, нэг орон дээр унтана. Тэгээд өдөр бүр тоглож хэзээ нэг өдөр Юкигээс том болохоор нь... Хамт Үмюү-Шигийн тоглолтыг үзнэ! Бороо орж байна. Муужгай норох нь! Миний хүрэм рүү ороорой! Х-Хаашаа явах нь вэ?
Эмээ: Яана аа, яана аа! Хөөрхөн юм бэ? "Намайг үрчилж аваач" гээд биччихэж. Энэ муужгайг үрчлэх хүн хайж яваа юм уу?
Юүмэ: Эмээ та үрчлэх үү?
Эмээ: Манай байранд нэг муужгай үрчилж болдог ч би нэлээн хөгширсөн байдаг. Найзуудаасаа асууж үзье. Шокичигийн гэрлэсэн зээ нь муужгай тэжээмээр байгаа гэнэ. Ирж автал нь гэртээ байлгаж байя.
Юүмэ: Муужгай, баяртай. Сайн сууж байгаарай! Юки. Муужгай намайг мартах болов уу? Хөөх, ууж байна! Хөөрхөн юм! Үнэхээр л... Би өөрөө тэжээмээр байна.
Эмээ: Ирж автал нь гэртээ байлгаж байя.
Юүмэ: Муужгай, баяртай. Сайн сууж байгаарай!
Эм 1: Юүмэ! Нэг юм оллоо! Хаашаа явчихсан юм бэ?
Юүмэ: Ээж!
Эм 1: Хэлэлгүй яваад өгч болохгүй шдээ! Түрүүний муужгайгаа яасан бэ?
Юүмэ: Юкигийн найзын найз нь...
Юкичи: Аварга муур жаахан хүүхэд хулгайлав
Бичиг: Бяцхан охин уйлж, хүчтэй эсэргүүцсэний улмаас олджээ. Хэрэгтэн баригдсан. Мөрдлөгийн үеэр хэрэгтэн "Надад үнэхээр түүнийг идэх санаа байгаагүй" гэж мэдүүлсэн байна
Эм 1: Юкид бөөн төвөг удчихлаа. Муужгайд гэр олж өгсөнд ч гэсэн баярлалаа.
Юүмэ: Юки, баярлалаа! Дараа дахиад цэцэрлэгт амьдаръя!
Бичиг: Хөрш эмээ "Юкичи шиг том болох болов уу" гэж бодсоныхоо дараа өөрөө тэжээдэг ч юм уу гэж бодож үзжээ.
Эмээ: Энэ хавьд гаж донтон байна ий? Манай энэ хавьд ийм зарлал анх удаагаа л наагдаж байна. Аймаар юм. Саку өнөөдөр ч бас оройтож ирнэ биз дээ? Зүгээр байгаа даа? Чи түүнийг өртөөн дээр хүлээгээд байж чадахгүй. Бушуухан хэрэгтнийг барьж аваасай билээ.
Эр 1: Галт тэрэг бүрэн дүүргэлттэй ирж байна.
Рио: Тавтай морил. Энэ хүн ойрын үед их ирэх боллоо шүү. Аюулгүй байдлын шүгэл бас нулимс асгаруулагч? Аан. Нээрээ эмэгтэйчүүдийг онилдог гаж донтон яваад байгаа гэж сонссон. Өглөөний хурлаар менежер дурдсан юм байна. Маш их баярлалаа. Айн? Энэ муурын хувцас дотор арай эмэгтэй хүн байна уу? Хижээл насны эр л гэж бодож байлаа.
Бичиг: Охид рүү халдаж буй гаж донтон манай хороололд гарч ирлээ! Сэжигтэй зүйл харагдвал мэдэгдэнэ үү. Хэрэгтний талаар: 30-50 насны эрэгтэй. Хар цамц, саарал пүүз. Зөвхөн урт хар үстэй эмэгтэйчүүдийг онилдог. Хар өнгийн бэйсболлын малгайтай. Холбогдох утас XXX-XXX-XXXX Куроёоши цагдаагийн газар
Рио: Хөөе! Юу хийж байна аа?
Эр 1: Хөөе, юу гэхийг минь сонсчих л доо!
Рио: Х-Хүн байвал туслаарай!
Эр 1: Орилох шаардлага байхгүй шүү дээ, Рио! Салахын өмнө дахиад жаахан ярилцъя! Баавгай?
Рио: М-Муур?
Эр 1: Чи тэнэг юм уу? Ийм том муур юу гэж байв л гэж дээ!
Рио: Чамд тэнэг гэж дуудуулмааргүй байна! Энэ талыг чинь л үзэн яддаг!
Эр 1: Амаа тат! Зүгээр наашаа хүрээд ир, тэнэг ээ! Чи муу юу вэ? Өдөөд байна уу? Муу тэнэг баавгай!
Рио: Хөөе! Юу хийгээд байна аа? Х-Хүн туслаарай!
Эр 1: Орилох шаардлага байхгүй шүү дээ, Рио! Чи муу юу вэ? Өдөөд байна уу? Муу тэнэг баавгай! Ёоё... Чи юу хийж байна аа? Алчихна шүү!
Саку: За. Бичиж авлаа. Яах гэж байна? Одоо шууд хариад дахиж энэ хавиар эргэлдэхгүй гэж ам өчгөө өгөх үү? Эсвэл хамт цагдаагийн хэлтэс дээр очих уу?
Эр 1: Д-Дахиж хэзээ ч ирэхгүй!
Саку: Дорой хүн байсан нь яамай даа! Мэл гайхлаа! Юун шуугиан болоод байна гэтэл Юкичи байжээ. Та хоёр бэртээгүй биз? Явуулсан нь болсон байгаа? Хойноос нь хөөх үү?
Рио: Ю-Юу л даа, баярлалаа. Нойтон хамуу шиг салж өгдөггүй.
Саку: Чамтай хаа нэгтээ уулзсан билүү?
Рио: Тийм! Супермаркетад худалдагч хийдэг, Нишино гэдэг. Эгч та их хүчтэй юм. Ямар хүн юм бэ?
Саку: Үгүй дээ, харин ч бүр чадахаа байж.
Бичиг: Бүрэн хөшив...
Саку: Арай та хоёр танилууд юм уу?
Рио: Тийм. Манай супермаркетын байнгын үйлчлүүлэгч.
Бичиг: Хөшсөн хэвээрээ...
Бичиг: ...муурын ширтэлтээр
Саку: Цагдаагийн машин! Цагдаа ирчихлээ! Юкичи, зугтъя! Биш ээ, харья!
Рио: Ю-Юу...
Саку: Нишиногийн гэр хаашаа вэ?
Рио: Би үлдээд ердийн хосын маргаан байсан гэж тайлбарлая.
Бичиг: Одоо ч гүйцэд ойлгоогүй хэвээр
Рио: Муур тань байвал төвөгтэй учраас явахгүй юу даа.
Саку: Т-Тийм дээ. Баярлалаа. Тэгвэл бид ингээд явъя даа. Юкичи, явъя! Бушуул л даа! Дөрвөн зүг рүү давхихгүй дээ!
Рио: Алдчихлаа. Нэрийг нь асуух байсан юм сан.
Эм 1: Өнгөрсөн 7 хоногоос К мужийн
Саку: Маргааш ч хамаг бие буларна даа.
Эм 1: Куроёоши хотын цуврал халдлагын талаар мэдээлсэн билээ. Сэжигтэн болох 50 орчим насны эрийг баривчилжээ.
Бичиг: Хэрэгцээгүй муур
Саку: Куроёоши гэж энэ хавь шүү дээ. Арай энэ хэргээс болж намайг тосож байсан юм уу?
Эм 1: Хохирогчид бүгд сэжигтэнтэй ямар ч холбоогүй эмэгтэйчүүд байжээ.
Саку: Бас яагаад түрүүнээс хойш урвайчхаа вэ? Чи ийм биш сэн дээ. Одоо зүгээр дээ. Баярлалаа. Гэхдээ дасгал хийгээд бүр өлсчихлөө. Хурдан сэргэдэг гэдэг нь! Өнөө орой ямар хоолтой вэ?
Юкичи: Хэдэн өдрийн дараа.
Рио: Менежер, тэр муурын нэрийг мэдчихсэн шүү.
Эр 1: Юу? Н-Надад ч гэсэн хэлчих.
Рио: Яг хэлж харагдаач.
Эр 1: Чи арай дэндүү цэвдэг үү?
Рио: Хувийн мэдээлэл юм чинь.
Эр 1: Удахгүй уйлуулах юм байна л даа!
Юкичи: Би бол муур. Гэвч энгийн муур биш. Улирал хамаарахгүй цастай шөнө...
Саку: Очих газаргүй бол манайд очих уу?
Юкичи: Ингэж үг хэлсэн өвөрмөц хүн байсан юм. Би ихэд заваарсан тэнэмэл муур байлаа. Амьдрах хугацаа бага үлдсэн гэсэн бэлтгэлтэй байсан боловч...
Саку: Нэрийг чинь... за байз. Юкичи гэвэл яаж байна?
Юкичи: Тэр хүний тухайн үедээ бодож олсон нэр нь хачнаар оносон юм шиг санагдаж би тэр мөчөөс байрны муур болох нь гэдгээ мэдэрсэн юм. Гэсэн боловч тэр нь миний эндүүрэл байсан юм.
Саку: За! Одооноос энэ чиний гэр.
Юкичи: Авчирсан газар нь хог цуглуулах цэг байсан юм. Энэ хүн хогийн цэг дээр амьдардаг юм байх даа? Гадаанаас бол хамаагүй дулаахан, аюулгүй байх шинж ч бол байна.
Саку: Өлсөж байгаа байлгүй. Муужгай юм чинь сүү уух болов уу? Энэ сүү гурван сарын өмнө хугацаа нь дуусчхаж! Шар өнгөтэй болчхож. Бяслаг уу?
Юкичи: Аюултай! Энэ хүн аюултай юм байна!
Саку: Өөр идчих зүйл байна уу? Хөргөгчид хатаасан арваалж хийсэн билүү? Амар загас байна! Хараагүй гээд бодчихъё...
Юкичи: Зугтах минь!
Саку: Юкичи, тийшээ явж болохгүй! Болгоомжтой! Юкичи, зүгээр үү? Ашгүй дээ. Бэртээгүй биз? Ёоё...
Юкичи: Э-Энэ хүн... өөрийнхөө биеэр намайг хамгаалав уу?
Саку: Уучлаарай, сүүлийн үед завгүй байсан юм. Гэр жаахан заваан байгаа байх.
Юкичи: Хорон бүхний үндэс.
Саку: Дөт дэлгүүрээс муурын хоол аваад ирье.
Юкичи: Ийм цастай орой... Ийм ядарсан царайтай байж...
Саку: Хүйтэн байна!
Юкичи: Эзэнгүй муур мэддэг. Энэ бол хэт туйлдсан хүний төрх. Бусдад сайхан хандах эрч хүчгүй байгаа байж. Яаж би нэг мэдэхэд унтчихав аа?
Бичиг: Юкичигийн үүр
Юкичи: Яагаад хүн мөлжиж буй над шиг амьтан илүү гэрийн эзэн шиг унтаж байна аа? Бас тэр дэр, нөмрөх юм нь юу вэ? Тэр арай ихэнхдээ энд унтдаг юм байх даа? Над шиг тэнэмэл муурыг хаячихгүй дээ. Тэгэхээр нэг шөнө гэртээ хонуулсан ачийг нь яаж хариулдаг юм билээ?
Эр 1: Манай галт тэргээр үйлчлүүлсэнд баярлалаа. Дараагийн галт тэргийг хүлээнэ үү.
Саку: Хоцорлоо! Костюмтайгаа унтчихаж! Өглөөний мэнд, Юкичи! Уучлаарай, би ажилдаа явахгүй бол! Үнэр дарагч! Үнэр дарагч! Шүршүүрт бас орохгүй бол! Худлаа байлгүй! У-Угаалгын өрөөнд ж-ж-ж-ж-жоом байна!
Юкичи: Өвөлдөө ч жоомонд хамгийн тааламжтай орчин байх даа.
Саку: Яах вэ? Хоцрох нь! Шавжийн хороо хааш нь хийлээ дээ? Шавжийн хор! Шавжийн хор!
Юкичи: Зайлуулж дууслаа.
Саку: Бурхан!
Юкичи: Би бол муур.
Саку: Шүршүүр! Б-Баярлалаа, Юкичи!
Юкичи: Тийм бий. Энэ хүн шавжаас айдаг юм байна.
Саку: Бэртээгүй биз? Тий тий. Уучлаарай, сүүлийн үед завгүй байсан юм. Гэр жаахан заваан байгаа байх. Яваад ирье, Юкичи. Ирэх замдаа муурын эд зүйлс авчирна аа.
Юкичи: За, яв даа. Унтаад хоол идсэн болохоор нэлээн тамир тэнхээ орчихлоо. Эзэн ажлаасаа ирэхээс өмнө би бас жаахан ажил хийе дээ.
Саку: Үүнийг идэх үү?
Юкичи: Энэ орой Юкичи Чүрүтэй танилцсан юм.
Бичиг: Дараагийн ангид
Юкичи: Чадварлаг муур мэддэг. Муурын дуртай муурын ургамлыг өөрөөр Энокоро өвс гэдэг. Энокорогийн Япон нэрийг нохойноос авч байсан. Нохой? Дараагийн ангид: "Чадварлаг муур маш алдартай."
Бичиг: Чадварлаг муур маш алдартай
Юкичи: Нохой?
Back to episodes Go home