Оширо: Хурал урт байлаа!
Юүри: Гэдэс бүр хоржигночихлоо.
Оширо: Фүкүзава, чинийх ч хоржигносон шүү.
Саку: Сонсчихсон уу? Уучлаарай. Учир нь... Ийм өдрийн хоол хүлээж байгаа гэж бодохоор!
Юкичи: Өнөөдрийн Юкичигийн тусгай зоог.
Саку: Сайхан хооллоорой! Я-Яасан?
Оширо: Чи өдрийн хоолоороо эмэгтэйлэг гэдгээ гайхуулах гэдэг юм уу?
Юүри: Арай дээгүүр зиндааны залуутай гэрлэхээр онилж байдаг юм биш биз?
Оширо: Өнөөдөр ч бас гайхалтай болж.
Саку: Үгүй, үгүй, үгүй! Огтхон ч тийм биш!
Юүри: Тэгвэл үнэхээр дуртайдаа хийдэг юм уу?
Оширо: Гэхдээ гэрлэмээр л байдаг байлгүй дээ.
Саку: Гэрлэлт?
Юүри: Энэ ч юу ч бодоогүй хүний царай байна даа.
Оширо: Юм бодохгүй өдрийн хоолоо сонгож байх хооронд боломжоо алдана шүү.
Юүри: Нээрэн түрүүн очсон ганц бие хүмүүсийн үдэшлэг юу болсон бэ?
Оширо: Аан, тэр өдөр сүүлд нь хотоос ивээн тэтгэсэн ганц бие хүмүүсийн өдөрлөгт явсан юм байна.
Юүри: Тэгээд яасан?
Оширо: Юу...
Саку: Гэрлэлт? Дутуу дулимаг ч гэсэн...
Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав
Бичиг: Чадварлаг муур DIY ч чадна.
Саку: Гэрлэлт? Дутуу дулимаг ч гэсэн... Юкичиг авч очиж хуримлана аа?
Эр 1: Юкичи, өнөөдөр хоол хийж өгсөнд баярлалаа! Цамц хүртэл индүүджээ. Үнэхээр чадварлаг муур юм аа. Чамаас салах нь хамаагүй ч би Юкичигүй амьдрал руу буцаж чадахгүй нь.
Саку: Арай ч дээ! Юкичи бол миний муур! Дураараа юм ярихаа боль!
Эр 1: Юкичи ч гэсэн чиний өчүүхэн цалинтай амьдрал руу буцахгүй гэсэн. Наадхаа дүүргийн оффис руу явуулчхаарай.
Саку: Юкичи! Юкичи! Гэрлэхгүй! Юкичиг өгөхгүй!
Юүри/Оширо: Айн? Мөнгө ярьж байсан юм уу?
Саку: Аймшигтай юм бэ?
Оширо: Нээрэн Юри ямар залуу зүгээр вэ?
Юүри: Би юу? Би аавын комплекстой болохоор насаар ах, тэвчээртэй, эрхлүүлдэг хүн зүгээр. Баян бол бүр сайн. Бас гэрийн ажил цааргалахгүй хийчихдэг, цэвэрлэх ажилд муу намайг уучилдаг байвал зүгээр. Бас өдрийн хоол хийгээд өгдөг бол бүр сайн! "Заавал ногоо иднэ шүү" гэх ээж шиг эрэгтэй.
Оширо: Ойлгож байна.
Саку: Өдрийн хоол...
Юүри: Оршин байхгүй мөрөөдлийн залуу гэдгийг нь ойлгож байгаа.
Саку: Үгүй ээ, бодсоноос чинь түгээмэл байдаг байх шүү.
Юүри/Оширо: Айн?
Саку: Манайд байдаг шд. Муур л болохоос.
Юкичи: Тэвчээртэй гэрийн эзэгтэйн дүр төрх.
Саку: Хэрэв... Хэрэв гэж ярьж байгаа юм шүү. Хэрэв надаас хоёр дахин их цалинтай хүн чамайг авна гэвэл... Чи... Тээнэгэлзэлгүй юу? М-Муу сэтгэлгүй муур! Гурван секунд ч болов бодож болсонгүй юу? Нухацтай бодсоныхоо дараа шийдэмгий хаяж байгаа чинь ч гэсэн харгис юм! Шийдлээ! Би зэргээ сайжруулна! Цалингаа нэмүүлнэ! Унтах цаг? Би ямар өсөж яваа хүүхэд юм уу? Том хүнд хийхээс өөр аргагүй үе гэж байдаг юм! Т-Тийм биш ээ! Өнөөдөр зүгээр л нойр хүрч таарсан төдий! Маргаашаас шөнөжин сууна, за!
Саку; Юкичи: Гурван секундэд л унтсан байдаг юм.
Юкичи: Одоо ойлгосон байлгүй. Хав харанхуйд үл мэдэг сонсогдох төмрийн чимээ. Янз бүрийн ер бусын үзэгдэл бий болгож, тосгоныг ийм замбараагүй байдалд оруулсан самурайн сүнс алхаж байгаа юм болов уу даа? Өчигдөр орой бичсэн видео бичлэгийг нягталж үзээд...
Бичиг: Самурайн сүнстэй тосгон
Бичиг: Нууцлаг төмрийн чимээ
Юкичи: Пүрэв гарагийн тусгай аймшиг. Ирэх 7 хоногт ч мөн үзээрэй.
Саку: Т-Тийм ч аймаар байсангүй. Яах вэ? Жинхэнээсээ айчихлаа. Яагаад дахиад үзье гээд хэлчхэв дээ. Юу үздэг юм билээ? Энэ аймшгийн нэвтрүүлэг үү? Үгүй, Юкичи ч гэсэн сонирхоод байх шиг байхаар нь яаж ч чадсангүй.
Бичиг: Бодохгүйгээр дагасан
Саку: Айн? Айн? Аа, юу ч биш дээ! Аан, тийм! Шар айраг! Шар айраг өгөөч! Согтчихвол айхаа болих байх!
Эм 1: Ус тосож боллоо.
Саку: Үгүй ээ! Үгүй, үгүй, үгүй! Шар айраг! Шар айраг уучхаад оръё! Ванн дотор унтахгүй ээ! Нэмэргүй нь! Надад итгэх итгэл алга! Хүсэхгүй байна, хүсэхгүй байна! Өнөө орой усанд орохоо болилоо! Усанд орохоо алгасаад, шар айраг уугаад унтана! Байз. Юу болсон болоод ингэж байгаа юм? Муу шүү. Сүүлийн үед бүр л хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг байх боллоо. Аймшгийн нэвтрүүлэг үзээд усанд орохоос айсан гэдгийг минь мэдчихвэл... Муурын эзний хувьд хүндлэлээ алдана!
Юкичи: Анхнаасаа байгаагүй.
Саку: Самурайн сүнснээс хэн айсан гэж? Ёоё!
Бичиг: Өлгүүр
Бичиг: Жин
Саку: Муу шүү! Үнэхээр муу!! Айсандаа хий юм хараад байна уу? Гялс үсээ угаагаад гарах минь! Юу ч битгий бод. Март. Тэр самурайн сүнс хэнд хамаатай юм? Толгойгоо өргөтөл толинд сүнс байвал яана аа? Хэрэг алга! Яагаад ийм аймшгийн зүйлс бодоод байна аа? Том хүн иймхэн зүйлд айхгүй! Магадгүй!
Юкичи: Гарч ирэхээр нь гишгүүлэхээр тавьсан байв.
Саку: Сайхан усанд орлоо. Чимээтэй байсанд уучлаарай. За, ямар ч байсан шар айраг ууя. Сайн дулаацчихсан. Зүгээр, зүгээр. Хүйтэн байна! Ш-Шар айраг нэг амьсгаагаар залгилаад даарчхав уу даа? Юкичи, орондоо оръё оо! Х-Хамтдаа унтвал дулаахан шдээ! Одоо юу ч бодохгүй унтах минь. Зүгээр ээ. Би бол том хүн. Гурван секунд байхад унтчихна. Би бол том хүн! Би бол том хүн! Би бол том хүн! Би... Энэ юун чимээ вэ? Үнэхээр аймаар байна! Хүчээр унтаж чадахгүй нь! Юкичи харахаар явав уу? Эргэж ирэхгүй байна. Юкичи? Юкичи? Ю... Ю-Ю-Ю-Юу хийж байгаа юм? Бүтэхгүй! Бүтэхгүй! Бүтэхгүй! Хараагүй юм шиг байж чадахгүй ээ! Мартуулах гэж байна! Нээрэн муужгай байхдаа их ингэдэг байсан шүү. Зүгээр хийгээд уухад болох байтал. Заавал нуух шаардлагагүй шдээ. Илүү чөлөөтэй байж болно шдээ. Гадаа илүү болгоомжтой байх хэрэгтэй болохоос. Гэртээ чамайг илүү тухтай байгаасай гэж хүсэж байна. Аан, гэхдээ. Айлгаад байсан өнөө оройн аймшгийн нэвтрүүлгийн айдсыг үгүй хийчихлээ. Унтаж чадахгүй нь л гэж бодсон... Тийм биш шүү! Огт айсан юм байхгүй! Тэр нэвтрүүлгийг хуурмаг гэдгийг мэднэ! Дахиад нэг хундага! Бас амттан ч гэсэн хийгээд аль! Уучлаарай, чанга орилчхов уу? Саяхан ажлын дүүгээр харуулсан Иста дээрх зүйлийг харж байсан юм. Муур тэжээдэг хүний хаягийг үзэхээр мууртай болмоор санагддаг гэж. Үгүй, үгүй, тийм биш! Мэдээж Юкичи муур шүү дээ! Муур ч гэсэн... Кофе амттай харагдаж байна. Ю-Юу... Сүүлийн үед ахлах "муур чинь сайн байгаа юу" гэж асуух болсон! Т-Тийм! Маш сайн байгаа!
Оризүка: Тийм хог овоолго дунд амьдардаг хүн муур тэжээдэг гэж үү? Олигтой харж ханддаг л байгаа даа?
Саку: Яг манай ээж шиг чамайг олигтой тэжээдэг болов уу гэж сэжиглээд... Ахлах гайхмаар нь муурт дуртай юм байна лээ. Тиймээс иймэрхүү мууртай хүмүүсийн хаягаас харуулж, өдөр тутмын нэг хэсэг юм шиг мэдрүүлж чадвал сэжиглэх нь бага болов уу гэж найдаж байгаа. Я-Яасан бэ? Юунд биеэ халаагаад унав? А-Арай энгийн муурын хийх зүйлийг харуулах нь уу? Ю-Юкичи! Ашиглахыг чинь харж байгаагүй муурын маажуур байна! Хумс нь тээглээд эзэн нь салгахаас өөр аргагүй болсон бичлэг сая үзсэн юм.
Юкичи: Пийпаа тоглох лам.
Саку: Мэдсэн юм. Юкичи ч Юкичи хойно доо. Хүчээр энгийн муур шиг байх шаардлагагүй дээ. Юу хийж байгаа юм? Өө, энэ чинь яг алийг нь ч унагаахгүйгээр хажуугаар нь явах чадвар уу? Юу? Чадах юм уу? Чиний хөл энгийн муураас нэлээн том шдээ. Тэгвэл оролдоод үз! Хөөх. Гайхалтай... Гайхалтай ч гэсэн муурын төрх огт харагддаггүй ээ! Ер нь байз! Муур шиг гэдэг нь юу билээ? Энгийн гэж юу билээ? Бүр ойлгохоо байчихлаа.
Бичиг: Муурын холион бантан
Саку: Арай энгийн муур нь үнэндээ төсөөллийн амьтад юм биш биз? Энэ байдлаараа хэрэв ахлах муурын талаар асуувал бүдрэхээр шинжтэй. Хэчнээн Иста дээр муурын рийл үзлээ ч гэсэн. Хараад... Яасан? Хацраа төмбийлгөөд байна уу? Муур ингэж хацраа төмбийлгөдөг юм уу? Боль! Муурыг бүр ойлгохоо болих нь! Гэхдээ мууртай хүний хувьд бүрэн санал нийлдэг ганц зүйл бий шүү. Өөр ямар ч хөөрхөн муур харсан өөрийн муураа л хамгийн хөөрхөн нь гэж боддог. Ердөө үүн дээр л юм даа. Янзтай! Манай муурын хийдэг хоол хамгийн амттай нь гэж ярьж болдог байсан бол! Зөндөө их юм ярих сан! Баларсан, баларсан, баларсан! Гурван минутад гарахгүй бол! Юкичи, уучлаарай! Кофе л аваад... Ю-Юкичи! Уучлаарай! Дахиад шогшрох нь! Айн? Эвдэрчхэв үү? Уучлаарай! Ийм тэнэгийг минь үнэхээр уучлаарай! Зүрх сэтгэлийнхээ угаас харамсаж байна! Г-Гуйя! Гуйя, тайван байж үзээч! Дэлбэртлээ уурлачхаж! Ю-Юу хийж байна аа? Обой чинь ийм амархан хуулардаг билүү? Айн? Обой байж байна шд! Айн? Хоёр давхаргатай байсан юм уу? Нэг өдөр ийм зүйл болно гэж таамаглаж байж ээ?
Бичиг: Хуулж болдог обой
Саку: Суутан! Жинхэнэ төгс түрээслэгч! Барьцаа мөнгийг хамгаалагч бурхан! Бас цагаа олоогүй гэдгийг нь мэдэж байгаа ч үнэхээр хоцрох аюулд байна! Явлаа! Уучлаарай! Яваад ирье!
Юкичи: Сайн дараад. Дахиад сайн дарна. Тэгээд давтана. Хайчилна. Дахин наалт дууслаа. Төгс.
Эм 1: Та бүхний хамтын ажиллагаанд баярлалаа.
Саку: Би ирлээ, Юкичи! Өнөө өглөө үнэхээр уучлаарай! Уучлал болгож муурын хоол зөндөө авчирсан. Бүрэн шинэчиллээ гэж үү? Э-Энэ шүүгээ хаанаас гараад ирэв ээ? Хаалга нь модон хавтангаар хийгдэж! Арай энд байсан тавиур... Өөр зүйл болгочихсон юм уу? Чи ямар дархан биш дээ! Хөөрсөн харагдаж байна. Өөрийнхөө чадварт бүр хөөрчхөж! Авьяастай нь ч үнэн л дээ. Үнэхээр гоё байна. Өглөөний тамтай харьцуулахад оройны диваажин шиг байна. Миний гэр биш юм шиг л. За, нэмүүлье! Баярлалаа. Энэ гэрт намайг нэг юм буулгахаар бүр гоё болгоод байх шиг. Энэ талаар хэлээ залгисан нь надад өлзийтэй байх.
Юкичи: Өрөөний замбараагүй байдал сэтгэлийн замбараагүй байдлыг үүсгэнэ. Үүний дээр чадварлаг муурын хувьд өдөр тутмын цэвэрлэгээ заавал байх ёстой. Хичээнгүй цэвэрлэгээ маш чухал. Гэвч... Тийм байлаа ч! Хэрэв тултал нь цэвэрлэж, замбараанд нь оруулбал шоронгийн өрөө шиг хоосон өрөө л үлдэнэ. Энэ бол дундаж муурын л хийх зүйл. Гэр нь хариад амарч, эрч хүчээ нөхдөг газар билээ.
Саку: Гэр!
Юкичи: Заваан байх нь зөвшөөрөгдөшгүй ч хэт минималист байх нь сэтгэл ханамжгүй. Ялангуяа дүүфүү шиг тархитай миний хэрэгцээгүй хүнд хүртэл.
Саку: Дүүфүү толгойт... Ажилдаа явмааргүй байна.
Юкичи: Гэртээ эрч хүчээ нөхөх нь маш чухлын дээр эмх замбараагүйн босгыг давахгүйгээр тэнцвэрээ хадгална. Гэрэлтүүлэг болон интерьер дизайн дээрээ нарийн анхаарах хэрэгтэй. Нарийн анхаарсан ч гэсэн... Хичээл зүтгэл гаргахын оронд залхуурлын зам руугаа уруудах нь илүү хурдан байх шиг. Яг юу гэсэн үг юм бол доо?
Саку: Дахиж хэзээ ч эндээс холдохгүй ээ. Өнөөдөр ажлаасаа чөлөө авдаг юм билүү?
Юкичи: Орчинг нь илүү сайжруулах шаардлагатай бололтой. Өнөөдөр арома тос гэдгийг нь хайж олж, хэрэглэж үзье дээ.
Бичиг: Арома тос нь энгийн муурнуудад аюултай. Болгоомжтой хэрэглээрэй.
Саку: Амьсгалж чадахгүй нь...
Бичиг: Дараагийн ангид
Юкичи: Би бол чадварлаг муур. Чадварлаг муур мэддэг. Биеэ амраах үед мэдрэлийн системээ парасимпатик төлөвт оруулбал илүү үр дүнтэй. Биеийн үйл ажиллагааг удаашруулж, нөхөн сэргээх төлөвт оруулдаг. Унтахын өмнөх сунгалтын дасгал, халуун усанд хэвтэх нь мөн нөлөөтэй. Эсрэгээрээ стрессдэх нь тийм ч сайнгүй. Дараагийн ангид: "Чадварлаг муурт санаа зовох зүйлс их."
Бичиг: Чадварлаг муурт санаа зовох зүйлс их
Юкичи: Стресстэй юм аа.
Back to episodes Go home