Саку: Яасан бэ, Юкичи? Өчигдөр ажлаас чөлөө авчихсан болохоор. Өнөөдөр унтуулчих л даа. Тэр айдолын арга хэмжээ сарын сүүлийн Ням гарагт шдээ... Ням...
Оризүка: Аан, тийм бий. Энэ сард... Тэгвэл нэг зүйл гуйчих уу?
Саку: Б-Болно шүү! Юу юм?
Оризүка: Энэ сарын сүүлийн Ням гарагт надтай хамт аквариум руу яв.
Саку: Өнөөдөр шд! Ёоё! Одоо цаг хэд болж байна?
Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав
Бичиг: Чадварлаг муур аквариум руу явсан нь
Саку: Арав! Өглөөний арав болж байжээ. Ашгүй дээ. Амжихаар байна. Баярлалаа. 14:00 цагт уулзахаар тохирсон. 13:00 жаахан өнгөрөөд гаръя даа. Энэ юуны үнэр билээ? Дурсамж сэргэчихлээ.
Юкичи: Баярын сэкихан.
Саку: Тийм биш! Өнөөдрийнх болзоо энэ тэр биш ээ! Гэхдээ иднэ ээ. Өнөөдөр ахлах гуйгаад хамт л арга хэмжээнд очих юм. Нэмүүлье! Уртасгасан ажилтай адилхан. Дуулж байна уу? Нээрэн аквариум руу костюмтай явах хачин болов уу? Амралтын өдөр ч юм чинь. Энгийн хувцаслахад болно биз?
Бичиг: Өмссөн
Бичиг: Үрчгэр
Бичиг: Хуучирсан унтлагын хувцас
Саку: Х-Хамгийн сүүлд энгийн хувцас аваад хэдэн жил болсон билээ? Арай ч гэрийн хувцастай очих нь хаашаа юм! Ядаж өчигдөр ажиллахгүй байсан бол! Үгүй ээ, баттай унтах байсан биз. Аан, энэ! Олон жилийн өмнө ажлын хүний хуримд очихдоо өмссөн даашинз! Болох байгаа? Албаны даашинз биш юм чинь! Аз ч миний талд байна шүү! Мах ч бас миний талд... Юкичи! Өнөөдөр костюмтай очихоос өөр аргагүй нь. Өглөө ажилтай байсан гэж л хэлэхээс. Айн? Хөөе! Юки... Таарчихлаа! Юу болох нь энэ вэ? Арай гуйвал хулууг сүйх тэрэг болгож чадах уу? Аан, юу ч хэлээгүй ээ. Үнэхээр баярлалаа, Юкичи. Ирэхдээ Чүрү авч ирнэ ээ. Наадах чинь юу юм? Хэрэггүй ээ! Охиныхоо анхны болзоонд догдолсон ээж шиг байхаа боль л доо! Яваад ирье! Ирээд иднэ шүү. Боогоод хөргөгчид хийчих.
Юкичи: Ойлголоо.
Бичиг: Хулуун сүйх тэрэг
Юкичи: Биппиди-боппиди-бүү!
Бичиг: Эцсийн аялал
Оризүка: Цагтаа ирлээ шүү, Фүкүзава. Сэтгэгдэл төрлөө. За, явах уу?
Саку: Х-Хэн юм бол?
Оризүка: Тоглосон юм. Энэ хүүхэд бол миний зээ Мэй. Ихэнхдээ манай аав ээж хардаг ч өнөөдөр завгүй юм. Тэгээд миний ээлж ирсэн хэрэг.
Саку: Тэгээд л аквариумд иржээ дээ.
Юүмэ: Үмюү-Ши ирнэ!
Оризүка: Юүмэ Үмюү-Шигийн улаан фен нь. Тэгээд л хүчээр энд авчруулсан хэрэг. Би үнэнийг хэлэхэд хүүхэд сайн харж чаддаггүй. Чиний санал цагаа олсон шүү. Юүмэ, өнөөдөр энэ эгч цуг тоглоно.
Юүмэ: Гоё доо!
Саку: С-Сая сонсгохыг хүсээгүй хэсэгт чихийг нь дарчих шиг болох юм. Тийм бий. Би хүүхэд харах нь ээ. Гэхдээ би ч гэсэн хүүхэд харж байгаагүй. Яах вэ?
Юүмэ: Эгч ээ! Таны тууз хөөрхөн юм аа.
Юкичи: Зүрхээ булаалгасан чимээ.
Саку: Ө-Өнөөдөр сайхан хөгжилдье, Юүмэ! За! Явъя, ахлах аа!
Юүмэ: Ахлах аа!
Оризүка: Фүкүзава, амархан гэдэг нь.
Саку: Юүмэгийн цүнх хөөрхөн юм аа! Муурын цүнх байна.
Юүмэ: Тийм! Би муурт дуртай! Харин эгч та?
Оризүка: Авсан биз дээ?
Саку: Булшаа ухчихлаа!
Юүмэ: Гоё юм аа! Ямар муур юм? Хөвсгөр үү?
Саку: А-Аан, хар бас том...
Юүмэ: Тиймэрхүү юу?
Саку: Айн? Хм? Аа!
Оризүка: Уучлаарай, утсаар ярьчхаад ирье.
Саку: С-Саяных Юкичи байсан уу? Яагаад ирэв? Бас яаж орж ирэв? Ахлахыг утсаар ярих хооронд очиж нягталмаар байгаа ч Юүмэгээс холдож болохгүй байдаг! Байзнаарай? Юүмэ?
Юүмэ: Ямар хөвсгөр муур вэ?
Саку: Юүмэ! Юүмэ, болохгүй ээ! Танихгүй хүн дагаж болохгүй!
Юүмэ: Хүн биш!
Саку: Танихгүй муур ч дагаж болохгүй! Юкичи! Яагаад энд ирэв ээ? Шогшрохоо боль! Гэснээс яаж ирсэн юм? Галт тэргэнд суугаа юу?
Юүмэ: Муур таныг Юүки гэдэг юм уу? Нэрийг нь цээжилчихлээ! Мэддэг муур байна!
Охин: Тэрийг хар даа!
Хүү 1: Пээ! Ямар том юм бэ?
Хүү 2: Зургийг нь авъя!
Саку: Муу шүү! Юкичи, зугтаарай!
Хүү 1: Уучлаарай, ах аа!
Охин: Харъя, харъя!
Хүү 2: Хөөх, догь юм аа!
Саку: Гайхмаар асуудалгүй байх чинь?
Юүмэ: Загас!
Саку: Хөөе, Юкичи! Санаа амар загас ширтэж байх цаг мөн үү? Жинхэнэ шуугиан болохоос өмнө бушуу яв!
Оризүка: Фүкүзава, уучлаарай.
Саку: З-За! Баларсан!
Оризүка: Бушуу төв тайз руу нь явах уу?
Саку: З-За!
Юүмэ: Эргээд ирэв үү?
Саку: Айн? Юкичи хаана байна? Алга! Юкичи? Х-Хаашаа явав аа, Юкичи?
Эм 1: Үмюү-Шигийн арга хэмжээнд орох хүмүүс хоёр эгнээнд ороод зогсоорой!
Эр 1: Үмюү-Шигийн арга хэмжээ удахгүй эхэлнэ.
Юүмэ: Эгч ээ, муур хаачсан бэ?
Саку: Х-Харин ээ! Яасан юм бол?
Юүмэ: Мууртай хамт үзмээр байна!
Оризүка: Муур аквариумд авчирч болохгүй шүү дээ.
Саку: Уучлаарай!
Оризүка: Нээрэн Фүкүзава энэ хамтлагийг мэдэхгүй билүү?
Саку: Үгүй ээ, тэр үеэс хойш Youtubo дээр олон зүйлийг нь хайж үзсэн.
Үмюү-Ши: Далайн айдол!
Саку: Үүний ачаар зарим дуунуудаас үгийг нь харахгүй дуулж чадахаар болсон. Бүжгийг нь ч бас чадна.
Оризүка: Нухацтай юм аа.
Саку: Муухай гэдэг нь! Чи Үмюү-Шигийн юунд нь дуртай вэ?
Юүмэ: Хоол нь юм болов уу?
Оризүка: Угтаа бол боловсролын нэвтрүүлгээс эхэлсэн хамтлаг л даа.
Саку: Тийм гэж үү?
Оризүка: Далайн хүнс идсэнээр хүчтэй болж дэлхийг эзлэх санаатай харь гарагийн мангас Гайрай араатнуудтай тулалддаг. Далайн нялцгай цагдаа Үмюү-Ши урагшаа! гэсэн алдартай хүүхдийн нэвтрүүлэг байдаг.
Саку: Дахиад энэ нэвтрүүлгийг бичиж аваа юу?
Бичиг: Суваг сурах дуртай
Саку: Тиймээс Юкичи мэддэг байжээ. Юкичи гэнэт алга болчих юм. Зүгээр байгаа?
Юүмэ: Болоогүй юм байх даа?
Саку: Тэр яахав. Яагаад хүрээд ирсэн юм бол? Өнөөдрийн талаар болзоо гэж бодсон байх шиг байсан. Надад санаа зовоод ахлахыг ямар залуу гэдгийг харахаар ирэв үү?
Эм 1: Тэр юу вэ? Муур уу?
Эм 2: Галзуу! Зураг авч болох болов уу?
Эм 1: Том юм!
Юкичи: Үйлчлүүлэгч ээ, арга хэмжээний үеэр зураг авах хориотой.
Эм 1: Үнэхээр уучлаарай!
Эм 2: Арай энэ удаагийн арга хэмжээнд гарч ирэх Гайрай араатан уу?
Эм 1: Аан, тийм байж магадгүй!
Саку: Яагаад дагаад ирэв ээ? Гэрэл асаагаагүй дээр бушуу харь! Надад санаа зоволтгүй, зүгээр ээ! Зорилго нь энэ байжээ!
Үмюү-Ши: Эношимагийнхан сайн байна уу?
Юүмэ: Сайн байна уу?
Бүгд: Сайн байна уу?
Үмюү-Ши: Далайн нялцгай биетүүдээс өөр ч гэсэн Бид... Бид... Далайн айдолууд!
Саку: Санаа зовоод олигтой ч үзсэнгүй...
Далайн туулай: Дараад нь Үмюү-Шигийн уламжлалт асуулт хариултын цаг!
Гүзээлзгэнэ: Бүх асуултад зөв хариулбал цөөн тооны бараанаас хожих боломжтой! Бүгд хичээгээрэй!
Аканэ: Эхэлье!
Далайн туулай: Оролцохыг хүссэн нь гараа өргөөрэй!
Юүмэ: Би!
Эм 1: Би! Би!
Саку: Хөөе, гараа өргөхөө болиоч!
Гүзээлзгэнэ: За! Тэгвэл эхний оролцогчоор костюмтай царайлаг аав!
Юүмэ: Хөөх! Гүзээлзгэнэтэй сүү байна!
Саку: Айн?
Аканэ: Тэгвэл асуулт! Энэ зураг дээр байгаа нялцгай биетүүдийн нэр нь?
Оризүка: Нэг дэх нь Коолман. Хоёр дахь нь Ишигаки Рюүгү. Гурав дахь нь Хицүжи Кантэн.
Саку: Ахлах? Ийм зүйл сонирхдоггүй юм шиг харагддаг атал тээнэгэлзэлгүй хариулж байна. Үнэхээр нарийн мэдэж байна.
Далайн туулай: Бүгдийг нь зөв таалаа! Баяр хүргэе!
Гүзээлзгэнэ: Хүссэн нэг зүйлээ аваарай.
Оризүка: Тэгвэл үүнийг авъя.
Юүмэ: Май. Авсан шүү, Юүмэ. Амьд тоглолт дээрээс авах цөөн тооны Гүзээлзгэнэтэй сүүний нялцгай биет! Баярлалаа, Каору авга ах!
Оризүка: Яасан, Фүкүзава?
Саку: Юу ч биш дээ, Каору авга ах аа.
Оризүка: Дуугүй бай.
Далайн туулай: Өнөөдөр ирсэнд баярлалаа! Дараа уулзъя!
Бүгд: Баяртай!
Юүмэ: Баяртай! Зугаатай байлаа.
Оризүка: Тийм шүү.
Саку: Ахлах үнэндээ хүүхэд харахдаа сайн юм биш үү?
Оризүка: Юу ярина вэ? Миний амралтын өдөр халдчихаад байхад. Миний хувьд тэр л Гайрай араатан.
Саку: Гэхдээ хар л даа. Түүний дуртай зүйлийг нь санаж байна шүү дээ. Энэ нь л хангалттай гэж бодож байна!
Оризүка: Ийм байхад хангалттай гэж үү?
Саку: Юүмэг яаж баярлаж байгааг нь хар л даа! Юүмэ дахиад алга болчхов уу?
Оризүка: Юүмэ!
Саку: Юүмэ!
Оризүка: Юүмэ!
Саку: Юүмэ, хаана байна аа?
Юүмэ: Энд байна!
Оризүка: Юүмэ!
Саку: Энд байжээ! Ашгүй дээ.
Оризүка: Уучлаарай, Фүкүзава. Нэг мэдэхэд гараас алдуурчхаж.
Саку: Үгүй ээ, төөрөөгүй нь ашгүй дээ. Юүмэ, одоо сайн хөтлөлцөж явъя. Юун сагс барьчхаа вэ? Өмнө нь харсан санагдаад байх юм.
Юүмэ: Сая Юки өгсөн юм.
Оризүка: Юки?
Саку: Аан, миний найз байгаа юм! Сая ахлахыг ярьж байх хооронд санаандгүй таараад. Уучлаарай!
Оризүка: Тийм бий. Яагаад уучлалт гуйна вэ?
Юүмэ: Үүнийг бүгдээрээ идээрэй гэсэн юм.
Оризүка: Гайхалтай. Чиний авчирдаг өдрийн хоолтой адилхан юм.
Юүмэ: Эгч ээ! Дахиад надтай тоглох уу?
Саку: Мэдээж! Надад ч бас их гоё байлаа!
Юүмэ: Тэгвэл дараад нь Юкиг авчраарай! Дахиад хөвсгөр биеийг нь тэвэрье!
Саку: Айн?
Оризүка: Хөвсгөр?
Саку: А-Асууж үзье. Юки... Юки, ирсэн үү? Сендвич амттай байсан шүү. Галт тэргээр аквариумд ирнэ гэж санасангүй. Ториттерт чамайг оруулсан бол яах байсан юм? Юу? Юкичи! Юкичи, яасан бэ? Үгүй ээ! Битгий үхээч! Тэгж хэтрүүлэхээр ядарсан байлгүй дээ. Аюулгүй байгаа бол яамай даа. Гэхдээ Юкичигийн унтаж байгаа төрхийг ойрд хараагүй юм байна. Өнөө орой сайн унтаж амраарай.
Бичиг: Маргааш өглөө нь
Саку: Уучлаарай!
Бичиг: Түүнд авсан Үмюү-Шигийн бараагаар уучлалт гуйж байна
Бичиг: Далайн туулайн түлхүүрийн оосор
Үмюү-Ши: Далайн нялцгай биетүүдээс өөр ч гэсэн Бид... Бид... Далайн айдолууд! Энэ далай, тэнгэр ч бас...
Саку: Дахиад ТВ-р Үмюү-Ши гарч байх шив...
Үмюү-Ши: Дэлхийг бүхэлд нь хамгаалж харуулна! Гайрай араатнуудыг дарсны дараах идэх амттан хамгийн амттай нь! Цагдаа Үмюү-Ши!
Саку: Үгүй шүү, үгүй шүү! Устгахгүй ээ!
Юкичи: Азын муур.
Эр 1: Тэр муур үнэхээр манайд ажиллахгүй юм байх даа?
Юкичи: Менежерийн төсөөлөл.
Рио: Хүнс зардаг дэлгүүрийн менежер байж юугаа л яриад байна даа?
Эр 1: Тэр муур ирэхээр борлуулалт үргэлж нэмэгдэх юм! Жинхэнэ азын муур шиг санагдах юм! Жинхэнээсээ өдөр бүр ирээсэй гэж хүсэх юм!
Рио: Дэлгүүрийн гадаа "муур ажилд авна" гээд зар тавивал яасан юм?
Эр 1: Наадах чинь!
Рио: Тоглосон юм.
Эр 2: М-Муур? Юу гэсэн үг вэ?
Эм 1: "Муур байж болно" гэж юу гэсэн үг вэ? Инээдтэй юм!
Юкичи: Хачин зарлал Ториттер дээр нэлээн түгээд авжээ. Зүгээр ээ.
Оширо: Фүкүзава чи мууртай байх аа?
Саку: Т-Тийм...
Оширо: Найзын муур хөдөлгөөн дутагдаад таргалчихсан. Танайх гайгүй юу? Ямар нэг дасгалын төлөвлөгөө бий юу?
Саку: Айн? Т-Төлөвлөгөө?
Юүри: Тоглоомоор их тоглуулах гэдэг ч юм уу?
Саку: Аан.
Юүри: Муурын цамхаг авдаг ч юм уу?
Саку: Аан... Манай муур алийг нь ч хийдэггүй. Тэгээд ч чөлөөтэй гарч ордог болохоор зүгээр байх аа.
Юүри: Огтхон ч зүгээр биш! Хаалгаа түгждэггүй юм уу?
Юкичи: Тэсэж чадахгүй.
Саку: Ойрд мөр их хөшиж байна шүү. Юкичи, манайд өвчин намдаах наалт бий юу? Гоё байна! Гоё тэнийгээд, сарвуу чинь гоё дулаахан юм. Наадах чинь! Илүү чанга дар! Наанаа, наанаа! Юкичи, чи мэргэжлийн бариач болооч! Хумсаа! Хумсаа далд хий! Зоогдоод байна! Наад зөнгөө тэвч л дээ!
Юкичи: Өнөө бээлий.
Саку: Хөөе, Юкичи. Нэлээн удаан зовниод. Чиний хэрэглэдэг усны бээлий хүнд зориулаагүй биз дээ? Иймийг гадуур зардаггүй байх аа? Тийм бол арай... Хөөх, өөрийн материалаар хийжээ!
Бичиг: Ус нэвтэрдэггүй сунгалттай
Саку: Бээлий авдаг үнэг байдаг гэж сонссон ч хийдэг муур байх гэж! Айн? Энэ загвар нь юм уу? Бүр загварыг нь хүртэл хийгээ юу? Дэлгүүр нээ л дээ! Том муурнуудад зориулсан дэлгүүр!
Бичиг: Юкичигийн хийвэл зохих ажил
Саку: За, манайхан. Явъя.
Бичиг: Хүүхэд асрагч
Бичиг: Дараагийн ангид
Юкичи: Би бол чадварлаг муур. Чадварлаг муур мэддэг. Хөрсөн ч амттай байх өдрийн хоол, зоог бэлдэхэд арга байдаг. Өөхийг нь хатууруулахгүйн тулд хар мах сонгох. Хөрсөн ч амтыг нь алдагдуулахгүйн тулд хэвийн хэмжээнээс илүү амтлах. Хөрсөн хоолыг илүү амттай болох өөр аргууд ч бий. Дараагийн ангид: "Чадварлаг муур төрсөн өдөрт хүртэл явдаг."
Бичиг: Чадварлаг муур төрсөн өдөрт хүртэл явдаг
Юкичи: Бэлтгэлээ бүрэн хангасан.
Back to episodes Go home