Masterful Cat Is Depressed Again Today 3

Юкичи: Би бол муур. Өөрөө хэлэх нь ч хаашаа юм. Өөрийгөө нэлээн чадварлаг муур гэж боддог. Ийм надад хүртэл зовнил байдаг. Тэр нь...

Бичиг: Миний эзэн (27 настай эмэгтэй)

Юкичи: Эзэн маань одоо болтол хог ялгаж чаддаггүй нь байна!

Бичиг: Одоо болтол хог ялгаж чаддаггүй

Бичиг: Тэнэг

Бичиг: Усан толгой

Юкичи: Шатаах хог руу хуванцар хог хийнэ! Хуванцар хогийг савны хог руу!

Бичиг: Хаяхын өмнө дахин хогоо ялгадаг муур

Юкичи: Яагаад вэ, хомо сапиенс? Эндхийн хэрээ хүртэл хогийг хэрхэн ялгах талаар түүнээс илүү мэддэг нь юуных вэ?

Бичиг: Шатаах хог

Бичиг: Хуванцар хог

Бичиг: Хуванцар сав

Юкичи: Ёстой нэг. Яаж ийм хэрэгцээгүй хүн авдаг компани байдаг байна аа? Хэрэв ажлаасаа халагдах юм бол бушуухан түүнийг орхиод явах минь.

Саку: Ю-Юкичи! Хамбург стейкийн сүмсний жороо сольсон юм уу? Үнэхээр суутан юм! Үнэхээр амттай байна! Энэ юу вэ? Заавал дахиад хийгээрэй! Аз жаргал гэж энэ байх!

Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав

Бичиг: Чадварлаг муур асарч чаддаг

Эр 1: ...удахгүй тавцан талын 2-р замаар ирнэ.

Эм 1: Өглөөний мэнд.

Эм 2: Болгоомжтой яваарай!

Хүүхэд: Сайн уу?

Саку: Хөөе, Юкичи. Ийм зүйл чамаас асуух нь хачин байж магадгүй... Гэхдээ гуйя! Надад хоол хийхийг зааж өгөөч? Хормогч бас олон хэрэгсэл авсан. Гуйя! Гуйж байна, багш аа! Аягатай гоймон болгож идэхээс өөрийг мэдэхгүй хөгширмөөргүй байна! Түрүү 7 хоногт санасан юм! Хэрэв чи үгүй бол би өөрийгөө ч авч явж чадахгүй хэрэгцээгүй хүн юм гээд!

Бичиг: Гэр нь түрүү 7 хоногт

Бичиг: Сая санав

Саку: Бас... Манай компанийн ажилчид намайг сайн хоол хийдэг төрлийн эмэгтэй гэж бодох болсон.

Эм 1: Хөөх, Фүкүзава амттан хийж чаддаг байх нь ээ?

Эр 1: Гарын дүйтэй байна шүү. Фүкүзава өдөр бүр өдрийн хоол авчирдаг.

Эр 2: Сайн эхнэр болно доо.

Саку: Би ер хоол хийж чаддаггүй!

Эм 1: Чи өөрийгөө муу тогооч гэж байгаа бол бид бүр хэрэг алга юм байна.

Юүри: Амттай юм... Сэнпай! Эхнэр минь болооч!

Саку: Үгүй, үгүй, үгүй, үгүй. Жинхэнэ төрх минь баригдах хүртэл бага ч болов төсөөлөлтэй нь ойртуулж авмаар байна. Тийм учраас! Зорилго бол өөрийн өдрийн хоолыг өөрөө хийж сурах! Тусалж дэмжээрэй! Гэхдээ үнэхээр энгийнээс нь эхэлье.

Бичиг: Хоосон будаа түүхий өндөгтэй.

Саку: Айн? Энэ үү? Жаахан хэцүү биш үү? Өндөг хагална гэсэн үг биз дээ? Үгүй, үгүй! Тоглосон юм! Арай ч дээ. Би хүртэл өндөг хагалж чадна шдээ! Алив ээ! За! Өндөг бариад авлаа! Одоо яах билээ?

Бичиг: Аягатай будаан дээр өндөг хагална.

Бичиг: Дээрээс нь сой соус нэмнэ.

Бичиг: Сонгино нэмж болно.

Саку: Байзнаарай! Эхний алхмын заавар нь ингээд л болоо юм уу? Яаж өндөг хагалах юм бэ?

Бичиг: Аягатай будаан дээр өндөг хагална.

Саку: Юуных нь сармагчин хүртэл хийж чадна вэ? Хальс нь нэмэлтээр хийсэн юм шиг үйрээд орчихлоо! Б-Бага зэргийн кальци болох байлгүй. Үгүй ээ, өндөгний хальс чинь салмо- юу ч билээ орсон учраас аюултай биз дээ? Айн? Юкичи, мундаг гэдэг нь! Яаж энэ сарвуугаараа савх бариад байна? Яаж тэр вэ? Болчихлоо! Хоосон будаан дээрх түүхий өндөг! Гайхалтай! Жинхэнэ! Аягатай гоймонгоос өөр анх удаа өөр хоол хийж үзлээ!

Бичиг: Харц нь харууслаар дүүрэв

Саку: Амттай харагдаж байна!

Бичиг: Дусаах...

Саку: Ямар нэг... Илүү амархан хоол байхгүй юм уу? Өндөг хагалж, сой соус хийхгүй амархан хоол байна уу? Нээрэн ийм хоолны жорын ном манайд байсан билүү? Би ийм зүйл аваагүй дээ. Юкичи жор харалгүй хийчихдэг юм чинь. Гэхдээ нэг л энэ номд орсон хоол идсэн санагдахгүй байх юм. Энэ бүгд чиний муужгай байхдаа хийж өгсөн хоолнууд биш үү? Яагаад нуусан юм? Ичих зүйл байхгүй шдээ. Дурсамж сэргэчихлээ. Дороо мэргэжлийн тогооч болсон болохоор чинь мартаж орхиж. Эндээс хараад нэг нэгээр нь хийдэг байжээ. Хөөе, Юкичи. Удаан хугацааны дараа үүнийг идмээр байна! Юкичигийн хамгийн анх хийж өгч байсан будааны ороомог! Амттай харагдаж байна! Яаж ийм сарвуугаараа гурвалжилж чаддаг байна аа? Яаж хийдэг юм? Бүтэлгүйтсэн түүхий өндөгтэй будаагаа Юкичи дараад нь зутан болгожээ. Хөөе, Юкичи. Утасны дугхийхийг яаж зогсоодог юм? У-Уучлаарай! Зүгээр үү? Явчхаад ирье!

Бичиг: Угаалгад сальфетка үлдээсэн байв

Бичиг: Хатаахын өмнө алчуураа хүчтэй сэгсэрвэл даавуун доторх бөөгнөрлийг тэгшилж, хөвсгөр болгодог.

Бичиг: Сэргэв

Бичиг: Дахин угаав

Бичиг: Дансны дэвтэр

Бичиг: Чүрү

Бичиг: Дансны дэвтэр дэх хадгаламжаа хараад тайвшрал олж авдаг муур

Эм 1: Одоогоор гадаах цаг агаар санаанд оромгүй аадар бороотой байна. Борооны үүл үргэлжлэн томорсоор шөнөдөө улам ширүүн бороо орно гэж таамаглаж байна. Хөрсний гулгалтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй болов уу. Яарч явахад нь төвөг удсанд уучлаарай. Та байнга эвхдэг шүхэртэй явдаг уу?

Саку: Аан, тийм. Байнга дөт дэлгүүрээс шүхэр авдагт загнуулаад одоо байнга авч явдаг.

Эм 1: Дөт дэлгүүрийн шүхэр гэрт овоорохдоо амархан шүү!

Саку: Тийм шүү.

Эм 1: Гэрт нь шүхэр бэлдээд тавьдаг хүнтэй нь ашгүй дээ.

Саку: А-Аан, тийм шүү. Үргэлж талархдаг.

Эм 1: Бороо ширүүсэх гэж байх шиг. Болгоомжтой байгаарай. Завгүй үедээ ярилцлага өгсөнд баярлалаа! Ингээд үргэлжлүүлээд алдартай булан руугаа оръё!

Саку: Юкичи, би ирлээ. Я-Яагаа вэ? Өнөөдрийн зоог нэг л тасархай байх чинь! Амттай харагдаж байна! Гоё зүйл болоо юу? Бүр, дээд зэргийн шар айраг уу? Болох юм уу? Маргааш дахиад бороотой юм уу? Арай ч дээ! Төлөө! Өглөөний бороо айхавтар байсан шүү! Юкичи! Гоё зүйл авч ирсэн шүү.

Бичиг: Энэ бол муурын ургамал.

Саку: Хөөе, яаж бариад байна аа!

Эм 1: Өглөөний мэнд.

Эр 1: Сайн уу?

Эм 2: Бараг өглөөний 06:50 болж байна. Өнөөдрийн цаг агаар улс даяар нарлаг байна.

Эм 2: Угаалга хийхэд тохиромжтой.

Бичиг: 7 цагаас өмнө

Эм 2: Өнөөдрийн нарыг үр дүнтэй ашиглаарай.

Бичиг: Жилийн турш орой унтаж, дахин унтчих вий гэхээс эмээдэг зуршилтай

Саку: Ө-Өглөөний мэнд.

Эм 2: Маргаашаас агаарын даралт буурч сэрүүн температурт орно. Гадуур хувцсаа авч яваарай.

Саку: Ү-Үгүй ээ! Халуураагүй! Зүгээр л өнөөдөр эрт сэрж таарсан юм. Бүдүүлэг гэдэг нь... А-Айн? Хачин юм аа. Эвдэрсэн юм биш үү? Огт халуун...

Бичиг: Зүгээр ажлаасаа чөлөө ав!

Саку: Үгүй, үгүй! Өнөөдөр чухал өдөр! Хөөе! Г-Гуйя... Өнөөдөр... өнөөдөр амарч болохгүй! Өглөөдөө гурван хуралтай шүү дээ! Зүгээр ээ! Энэ зэргийн халуунд амарч болохгүй чухал өдөр байдаг юм! Энгийн үед "амрах юм сан, амрах юм сан" гэж хэлдэг ч гэсэн тэгсэн ч ажилчин ангийн хувьд хариуцлага гэж юм бий. Тий, тий, тий! Тий, тий, тий! Ахлах аа, өглөөний мэнд. Фүкүзава байна. Тийм. Тийм. Уучлаарай. Найдлаа шүү. Хагас өдрийн чөлөө авлаа. Яалтай билээ. Битгий шогшроод бай л даа. Өдөр гэхэд халуунаа дарахгүй бол. Хөлс. Хөлрөх хэрэгтэй. Халуун ногоотой хоол идээд, халуун усанд орчихвол... Битгий зогсоох гээд бай л даа, Юкичи!

Бичиг: Тийм үйлдэл ядаргаанд оруулах сөрөг үр дагавартай

Саку: Юкичи... Юкичи, хаана байна? Муурын хоол аваад ирсэн. Энэ удаад хичээж ажиллана аа. Муурын хоол зөндөө авч өгнө.

Эр 1: Шар зураасны ард зогсоно уу.

Саку: Баларсан, одоо цаг хэд болж байна? Ажилдаа явах хэрэгтэй. Халуун нэлээн буусан бололтой. Гэхдээ л жаахан ядраад байна. Эцэст нь бүтэн өдрийн чөлөө авав.

Бичиг: Дараагийн ангид

Юкичи: Би бол чадварлаг муур. Чадварлаг муур мэддэг. Далайн нялцгай биетүүд нь бүрхүүлээ алдаж хувьссан далайн гастроподын төрөл юм. Өөрөөр хэлбэл эмгэн хумсны аймагт харьяалагддаг. Толгой дээрх дайвар нь эвэр шиг харагддаг тул "далайн үхэр" гэж нэрлэх нь ч байдаг. Энэхүү далайн нялцгай биетээс айдол хамтлаг Үмюү-Ши санаа авсан байдаг. Цаг дууссан? Дараагийн ангид: "Чадварлаг муур аквариумд очсон нь."

Бичиг: Чадварлаг муур аквариумд очсон нь

Юкичи: Хүлээж тэсэхгүй нь.

Back to episodes Go home