Masterful Cat Is Depressed Again Today 2

Юкичи: Би бол муур. Гэхдээ байдаг нэг муур биш. Олон зүйлд чадварлаг муур. Чадварлаг муур мэддэг.

Саку: Юкичи! Эзэн нь ирлээ! Айн? Хэдийн унтаа юу? Юкичи? Хөөе, Юкичи. Хөөе!

Юкичи: Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй! Тиймээс хүмүүс өдөр бүр компани гэх газар луу очин ажиллаж олсон мөнгөөрөө...

Бичиг: Муурын хоол

Юкичи: Муурын хоол авдаг. Өөрөөр хэлбэл хүнээ ажиллуулж хангалттай мөнгө олуулахгүй бол... бидэнд өлсөж үхэхээс өөр сонголт үгүй! Гэхдээ гасалмаар зүйл нь гэвэл... миний эзэн үнэхээр хэрэгцээгүй хүн. Гунигтай ч гэсэн тавилан юм даа. Гэхдээ... Тэр өдөр би шийдвэр гаргасан. Тэр цастай шөнө... Энэ хүн гэртээ аваагүй бол би өдийд энэ хорвоод байхгүй байсан биз. Хэдий тэр нь...

Саку: За, өнөөдрөөс энэ чиний гэр!

Юкичи: гэрээ хогоор дүүргэх төрлийн хүүн байсан ч гэсэн!

Саку: Юкичи, гэдсээ илүүл л дээ...

Юкичи: Хэдий тэр нь шүлсээ гоожуулж, тасраад унадаг төрлийн хүн байсан ч гэсэн! Шийдсэн. Хосгүй мэдлэг, авьяас заяасныхаа хэргийг гаргаж чадварлаг муурын хувьд бүхий л чадлаараа маргаашийн муурын хоолоо олж авна! Энэ бууж өгмөөр хэрэгцээгүй хүн энэ шалтгааны төлөө эсэн мэнд байх учиртай.

Саку: Юкичи... дахиад нэг шар айраг. Юкичи, хүнд байна... Ү-Үхэх нь!

Бичиг: Чадварлаг муур өнөөдөр дахин гутрав

Бичиг: Чадварлаг муур том болж өссөн нь

Саку: Хөөрхөн юм! Муужгай байх үеийн Юкичи! Хэдийн 3 жил өнгөрчээ. Тийм бий? Юкичи, ярих зүйл байна. Асуух зөв мөчөө алдаад байсан юм. Юкичи... Яагаад ийм том болсон юм? Бараг л баавгай шиг хэмжээтэй боллоо! Хөөе! Хаашаа явах нь вэ, Юкичи? Биш ээ! Бүдүүрсэн гэж санаа зовсон юм биш! Тэр ч бүү хэл бусад мууртай чиний өөхний хэмжээг харьцуулж болох эсэхийг ч мэдэхгүй байна. Тэгээд ч би анх удаа л мууртай болж байна. Санаснаас хамаагүй том болчихлоо л гэж бодоод... Яавч хэвийн хэмжээ биш. Тэгээд ч энгийн муур хоол хийж, цэвэрлэж, хувцас угааж чадахгүй. Өдрийн хоол хийж, хог гаргаж хаяна ч гэж бодохгүй байна. Цаг агаар шалгаж, заавал шүхэртэй явуулдаг. Ваннд халуун ус ч бэлдэж өгдөг. Өөр ч бас олон зүйл байна. Ямар ч байсан өөрөөр хэлбэл... Үргэлж асардагт баярладаг шүү! Хадуурчихлаа! Ямар ч байсан чи ийм том болсон шалтгаанаа мэдэх үү? Юкичи? Баярлалаа, Юкичи... Үнэхээр талархаж байна. Чамтай байгаадаа баяртай байна. Хөөе, Юкичи. Тийм бий. Яагаад юм бол доо? Интернетээс хайж үзсэн ч юу ч ойлгоогүй. Мэдэхгүй бол одоо яалтай билээ. Зүгээр байлгүй. Өдийг хүртэл асуудалгүй амьдарсан юм чинь. Ахлах чамтай уулзсан гэсэн нь сүйдтэй зүйл биш байх.

Оризүка: Өмнө нь уулзаж байсан удаатай.

Саку: Нээрэн одоо бодох нь ахлах их тайван байсан. Боломжгүй том хэмжээтэй муур харсан хүн шиг үйлдэл гаргаагүй. Сайн санахгүй байгаа ч Юкичиг муужгай байх үед манайд ирж байсан юм болов уу? Юкичиг аваад удаагүй байсан манай гэрт үү? Үгүй ээ! Юкичи, яах вэ? Хүний ой санамжийг арилгахад яавал дээр вэ? Ахлах энэ өрөөнд ирсэн байж магадгүй! Чамайг дөнгөж аваад байсан үеийн энэ өрөөнд! Миний оромжид тавтай морил! Юкичи! Бодохын төдийд битгий унаад өгчих! Хэрвээ тэгсэн байвал яана гэж бодсон юм. Энэ өрөө... жаахан... нэлээн... аймаар замбараагүй байсан... Уучлаарай! Дүүрэн хог дүүрэн гэр байсан! Арай чамд далайн хогоор хаягдлаар бий болсон үл мэдэгдэх бактери халдварлаад мутант болсон юм биш биз? Ёоё. Одоо бүтэхгүй. Ажилдаа явж чадахгүй нь. Ахлахтай энгийн яриа өрнүүлж чадахгүй санагдаж байна. Явж явж Оризүка ахлах шүү. Албадмал үйлийн эмгэгтэй гэж яригддаг хүн шүү дээ. Бүтэхгүй, бүтэхгүй, бүтэхгүй! Өдийг хүртэл ямар нүүрээрээ харж байсан байна аа? Хэрэг алга. Ичиж үхэх нь... Төлөө! Аанха, тийм шүү. Одоо болсон хойно яалтай билээ. Ууя!

Бичиг: Бүгдийг нь марттал алкохол хэрэглэжээ

Саку: Үгүй ээ! Юкичи, битгий агна! Битгий тастаад идчих!

Саку: Гэхдээ бушуухан нэг зүйл хий л дээ.

Бичиг: Шавжийн хор хэрэглэх ёстой муур. Хэрвээ бяцлаад албал эзэн нь үхтлээ айна

Хүү 1: Мах идмээр байна!

Эм 1: Хм?

Хүү 2: Үүнийг!

Эм 2: Болохгүй.

Охин 1: Ээж!

Эм 1: За, өнөө орой юу хийдэг юм билээ?

Эм 2: Айн? Баавгай юу? Үгүй, муур уу?

Эм 1: Үгүй байлгүй. Би ядраа биз. Ядаргаанд ороод хий юм хараад байна уу?

Эм 2: Энд шуугиан таривал толгойдоо юмтай гэж бодно.

Эм 1: Байцайн жинг харьцуулах муур байна гэж юу байх вэ дээ!

Эм 1/2: Тэр тусмаа... Яагаад Япон хормогч зүүгээ вэ?

Бичиг: Дэлгүүрийг үс болгохоос сэргийлж өмссөн "ариун цэврийн хормогч"

Рио: Менежер ээ! Дахиад өнөө муур хүрээд ирлээ. Яах вэ?

Эр 1: Юу? Менежерийн хувьд өнөөдөр хэдэн үг хэлье байз!

Рио: Аргагүй л менежер юм.

Эр 1: Үйлчлүүлэгч ээ!

Рио: Үйлчлүүлэгч?

Эр 1: Байнга үйлчлүүлдэгт баярлалаа! Сарвуу нь ямар хөвсгөр зөөлөн байсан бэ?

Рио: Манайхаар үйлчлүүлж болно гэсэн үг юм бий?

Эр 1: Мэдээж!

Рио: Менежер ийм болохоор л борлуулалт муутай байгаа юм шд. Муурын өмсгөлтэй хүн гэдэг нь тодорхой шд. Үйлчлүүлэгчид битгий гомдол гаргаасай билээ. Гэхдээ аягүй үнэмшмээр хөдлөх юм аа. Өмсгөлийнх нь цахилгаан хаана байгаа юм бол? С-Сэм ширтсэнд уучлаарай! Юу, наадхаа өөрөө оёсон юм уу? Үгүй ээ, наадах чинь биш! Гэхдээ өөрөө хийсэн нь мундаг юм аа! Барьц алдуулж байна шүү. Муурын өмсгөлтэй хачин хүн байтал. Нийт 2,560 иен болж байна. Онооны карттай бол харуулна уу. Муурын хоол авдаг үйлчлүүлэгчдэд Чүрүгийн шинэ дээжээс өгч байгаа л даа. Авах уу? Өөртөө авч байгаа юм шиг л баярлаж байна. Энэ хачин хүн үнэхээр барьц алдуулж чадаж байна шүү. Дараа дахин ирээрэй. Менежер ээ, түрүүлээд явлаа шүү. Айн? Нээрэн үү? Ганцаараа инээж байна. Заваан юм.

Эр 1: Өнөөдөр сайн ажиллалаа. Заваан гэж дуудахаа боль! Судалгааны хариуг уншиж байна! Үүнийг хар даа!

Бичиг: Зочны судалгаа. Муур их хөөрхөн байсан. Дахин үйлчлүүлнэ

Эр 1: Тэр муур манайд цагаар ажиллах болов уу?

Рио: Мэдэхгүй ээ. Сайхан амраарай.

Эр 1: Цэвдэг гэдэг нь!

Саку: Байзнаарай! Яагаад ингэж ширтээд байна? Наана чинь ямар нэг юм байна уу? Хөөе, Юикчи! Шавж уу, Юкичи? Яагаад уртаар санаа алдав?

Бичиг: Саяхан цэвэрлэсэн хэсэг аль хэдийн тосонд бохирдсон байхыг анзаарав

Саку: Бизнесийн хэлтсийн Фүкүзава байна. Болох газрын зөвшөөрлийг авсан. Тийм. Дэлгэрэнгүйг нь нэг файлд оруулаад явуулъя. Тийм. Очихоор нь нягтлаад үзээрэй.

Юүри: Саку сэнпай! D компани одоо дахин хуваарил гэнэ ээ!

Саку: Харъя даа.

Эр 1: За. Ойлголоо.

Эр 2: За, болсон байна. Чи өнөөдөр байдгаасаа илүү хурдан байх чинь.

Саку: Амралтын өдрөөр сайн амарсных юм болов уу? Нэг зүйл мартаад байх шиг санагдах юм.

Эр 2: Өө, Оризүка. Киотогоос сайн явж ирэв үү?

Оризүка: Дөнгөж сая ирлээ. Өршөөгөөрэй, ерөнхий менежер ээ. Фүкүзаватай түр уулзаж болох уу? Фүкүзава, D компанийн ажлыг зохицуулсанд баярлалаа. Одоо шууд хуралтай учраас чи Шибасакитай хамт...

Саку: Юкичи, яах вэ? Ахлах энэ өрөөнд ирсэн байж магадгүй! Санамааргүй байсан юм сан! Э-Эвгүй юм! Үнэхээр эвгүй! Алга болоод өгмөөр байна! Яг одоо харимаар байна! Энэ маягаараа заваан байранд суудаг хачин амьтан гэж бодох нь! Яг одоо хариад Юкичигийн хийсэн гёозаг идээд, шар айраг уумаар байна.

Бичиг: Зугтах

Саку: Төгсгөлд нь раамэн идэх юм сан.

Оризүка: Түрүү 7 хоногийн тооцоо...

Саку: Шарсан гахайн мах томоор уу? Гоё сонсогдож байна.

Оризүка: Үгүй ээ, түрүү 7 хоногийн С компанийн тооцоог ярьж байсан юм.

Саку: Айн?

Оризүка: Эцсийн хугацааны өмнөхөн байсан атал амжуулсан нь аминд орсон. Тооцоонд алдаа гараагүй, үйлчлүүлэгч их баяртай байсан. Чиний ачаар гэрээ аятайхан болж бүтсэн. Анх орохдоо чи газар ширтдэг байсан. Нэг их найдалтгүй харагддаг байсан ч сүүлийн үед шал ондоо хүн болжээ.

Саку: Айн? Т-Тийм өөрчлөгдсөн гэж үү?

Оризүка: Тийм. Зүс царай чинь нэлээн дээрдсэн. Өнөө муурын ач уу?

Саку: Үгүй ээ!

Эм 1: Айн? Юу болов оо?

Оризүка: Г-Гэнэт яав аа?

Саку: А-А-А-Ахлах үнэхээр манай муурыг мэддэг байх нь ээ? Хэзээ вэ? Яг хэзээ манайд очсон юм?

Оризүка: Санахгүй байгаа юм уу?

Саку: Тийм.

Оризүка: Эхлээд хэлэхэд очихыг хүссэндээ очсон юм биш шүү. Чамайг манайд ороод нэг их удаагүй байхад харих замдаа пабт шал согтуу байхад чинь санаандгүй таараад. Ийм байдалтай харьж чадах юм уу гэж асуутал чи бөөлжөөд намайг хүртэл хамтад нь хөөсөн. Үргэлжлүүлэх үү?

Саку: Ахлах аа! Гучин секундийн амьсгаа авах зай олгож болох уу?

Юкичи: Гучин секунд хүлээжээ.

Оризүка: Тэгээд гэрт чинь хүргэх болсон доо. Хөөе, битгий унтчих! Ирчихлээ. Түлхүүр чинь? Гэрт чинь хүн байгаа юм уу?

Саку: Байгаа!

Оризүка: Тэгвэл хонх дарлаа.

Саку: Хөөрхөн муур бий!

Оризүка: Тэжээвэр амьтан уу? Тэгвэл түлхүүрээ гаргаад ир.

Саку: За! За байз. Цүнх хаана байна?

Оризүка: Чи нээрээ. Сая муур хаалга онгойлгов уу? Үгүй байлгүй. Фүкүзава хаалгаа түгжихээ мартсан юм байх даа?

Саку: Би ирлээ, Юкичи! Өвдөж байна шдээ! Яаж байна аа?

Оризүка: Сая муур... Би ч нэлээн согтсон бололтой. Бушуухан харьж унтъя. Ийм л юм болсон.

Саку: Илүү эрт хэлэхгүй дээ.

Оризүка: Асуугаагүй байж.

Саку: Огт санахгүй байсан юм. Г-Гэхдээ саяны яриагаар бол... Т-Та манай үүднээс гэртээ харьсан юм бий? Өрөөн доторхыг хараагүй биз?

Оризүка: Санаа зоволтгүй. Арай ч тийм дүүрэн хог дунд эвгүй зүйл хийх санаа сэдэх эр гэж үгүй.

Саку: Үнэхээр харчхаж! Одоо хэтэрхий оройтсон ч гэсэн ачийг тань хариулахыг зөвшөөрөөч!

Оризүка: Шаардлагагүй ээ. Эмэгтэй туслахаа гэрт нь хүргэж өгсөн л төдий.

Саку: Яаж ингэж болох вэ дээ? Ямар ч хамаагүй зүйлд тусалъя! Юманд чинь явах ч юм уу?

Оризүка: Юманд явах аа?

Саку: Энэ маягаараа надад эвгүй шдээ!

Оризүка: Аан, тийм бий. Энэ сард... Тэгвэл нэг зүйл гуйчих уу?

Саку: Б-Болно шүү! Юу юм?

Оризүка: Энэ сарын сүүлийн Ням гарагт надтай хамт аквариум руу яв.

Саку: Айн? Би ирлээ, Юкичи. Одоохондоо хоол хэрэггүй. Түрүүлээд усанд орлоо. Бас сарын сүүлийн Ням гарагт гадуур гарна. Амралтын өдрөөр ажил төлөвлөсөнд юунд нь гайхаа вэ? Харин ахлахтайгаа аквариум руу цуг очихоор болсон юм. Далайн залхаг айдол Үмюү-Шигийн тоглолттой гэсэн. Юу? Чи мэддэг юм уу? Алдартай юм уу? Дуртай юм уу? Аль нь вэ?

Бичиг: Youtubo-с хайж байна

Саку: Г-Гайхмаар юм. Далайн Баннигийн бараанаас авчраарай гэж гуйлаа. Дахиад ялагдчихлаа!

Бичиг: Дараагийн ангид

Юкичи: Би бол чадварлаг муур. Чадварлаг муур мэддэг. Ханиад хүрэхээс сэргийлэхэд дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хоолондоо Витамин С, А-г агуулсан лууван, цэцэгт байцай хийх хэрэгтэй. Гэхдээ маш сайн унтах нь хамгийн чухал. Дараагийн ангид: "Чадварлаг муур асарч чаддаг."

Бичиг: Чадварлаг муур асарч чаддаг

Юкичи: Арчилгаатай эзэн шүү.

Back to episodes Go home