Masterful Cat Is Depressed Again Today 1

Саку: Ёоё!

Эм 1: Болгоомжтой яваарай.

Хүүхэд: Өглөөний мэнд.

Эр 1: Удахгүй тавцан талын 1-р замаар хурдны галт тэрэг ирнэ. Шар зураасны ард зогсоно уу.

Эм 1: Өршөөгөөрэй.

Эр 1: Бидэнтэй хамт аялж байгаад баярлалаа. Дараагийн галт тэргийг хүлээнэ үү.

Эм 1: Өнөөдөр манай өртөөг сонгосон танд баярлалаа.

Оризүка: Өнөөдөр хоёр уулзалттай. Материалыг нь бэлдсэн байгаа. Бас намайг томилолтоор явахаас өмнө шийдвэрлэх дөрвөн асуудал байна.

Эм 1: Өршөөгөөрэй! Энд бууна!

Юүри: Саку сэнпай! Өдрийн хоолоо идэхгүй юм уу?

Саку: Ю-Юүри! Цочоочих юм!

Юүри: Юм нуугаад байна даа.

Саку: Айн?

Юүри: Сэнпай, ажлын компьютероор болзооны сайт руу орохоо болимоор юм.

Саку: Тийм биш!

Юүри: Дэлхийн хамгийн том муур? Ийм зүйл хайгаад юу болоо вэ? Пээ, том юм.

Саку: Мэйн Күүн гэдэг бололтой. Үнэнийг хэлэхэд мууртай болсон юм. Ерөнхийдөө хэр том болдог юм бол доо гээд.

Юүри: Сэнпай, жаахан болгоомжгүй байна шүү.

Саку: Айн? Ю-Юу тэр вэ?

Юүри: Ганц бие байж тэжээвэр амьтантай болбол гэрлэж чадахгүй гэдэг юм шүү дээ!

Саку: Айн? Гэрлэх тухай сэдвээс холдъё оо!

Эр 1: Шибасаки. Үдээс хойших хурлыг 30 минутаар урагшлуулжээ.

Юүри: Айн?

Эр 1: Уучлаарай.

Саку: Өдрийн хоолоо идье.

Юүри: Сэнпай, муур чинь!

Саку: За?

Юүри: Хэрэв тэжээж чадахааргүй байвал хэлээрэй. Аав ээжтэйгээ ярилцвал өргөөд авчих байх.

Саку: Аан. Баярлалаа. За, өдрийн хоол. Тэжээж чадахааргүй болбол уу? Нээрэн л тийм байдаг байх даа. Би ирлээ! Юкичи? Хөөе, Юкичи! Хэрэв энэ муур энгийн муур байсан бол шүү дээ. Ёстой нэг! Дахиад харанхуйд цэвэрлэж байсан юм уу? Гэрлээ асаагаад цэвэрлэ гээд байхад! Уурлачхаа юу? Яасан орой ирдэг юм бэ? Ирдэг цагаас нэг их ялгаагүй л байна шд. Премиум Баасан? Наадах чинь фантази шүү дээ, Юкичи. Наадах чинь яасан гэж—

Бичиг: Хүв хүйтэн зоог

Саку: Уучлаарай! Уучлаарай, Юкичи!

Юкичи: Оройжин хүлээлээ.

Саку: Одоо идлээ! Жаргалтай байна шүү. Нойр хүрчихлээ. Нойр... Халцгай! Халцгай! Халцгай! Халцгай! Харгис муур! Амь орлоо, амь орлоо! Өнөөдөр өдрийн хоол ч бас амттай байсан шүү, Юкичи. Өдөр бүр баярладаг шүү! Усанд орсны дараа шар айраг л уумаар санагдах юм даа. Энэ арай шарсан тахиа, утсан бяслаг уу? Юкичи, үүнийг идэж болох уу? Болохгүй юм уу? Маргаашийн өдрийн хоол юм уу? Тийм бий. Тэгвэл яалтай билээ. Их амттай харагдаж байгаа ч маргааш болтол тэсэхээс. Тийм бий. Өдрийн хоолных байх нь. Айн? Өөр юм хийж өгөх юм уу? Бушуу үсээ хатаагаад ирье! Хөөх! Бяслагийн гоё үнэр! Их амттай харагдана! Баярлалаа, Юкичи! Сайхан хооллоорой! Эдамамэ бас орчхож. Ямар нууц амт вэ? Чи хэдэн удаа ходоодыг минь баярлуулж байж санаа чинь амрах юм бэ?

Юүри: Ганц бие байж тэжээвэр амьтантай болбол гэрлэж чадахгүй гэдэг юм шүү дээ!

Саку: Айн? Хэн хамаатай юм! Юкичи! Дахиад нэг шар айраг! Дахиад уумаар байна!

Юкичи: Янзтай.

Эр 1: 07:55!

Эм 1: Өнөөдрийн өглөөний мэнд дуугаар?

Саку: Шарсан тахианы үнэр... Амьсгалж чадахгүй нь! Ажилдаа явмааргүй байна! Ажилламааргүй байна! Өнөө өглөө хамгийн түрүүнд ерөнхий менежертэй уулзалттай атал бичиг цаасаа хараахан дуусгаагүй! Тэгээд ч өдөр бүр уулзалттай байх хэрэг байна уу? Өнөөдөр гарцаагүй илүү цагаар ажиллана даа. Явцын тайлангаа утсаараа явуулаад байж болдоггүй юм уу? Үүнийг нэг бүрчлэн хэвлэж явуулах ямар хэрэг байна? Галт тэрэг дүүрэн хүнтэй! Өвдөж байна! Дүүрэн согтуу хүмүүс явдаг! Үнэхээр гармаар байна! Юкичи! Миний тал зөвхөн чи... Айн?

Юкичи: Сайтар түгжээрэй.

Охин: Ээж, хар даа!

Эм 1: Ховорхон юм! Баавгайн дэвсгэр!

Охин: Баавгай!

Эр 1: "Үд боллоо" эхэлж байна. Юуны түрүүнд маш алдартай "Жорын хатан хаан"-аас эхэлье.

Эм 1: Өнөөдөр ядаргаа, стресст орсон хүмүүст зориулсан жорыг танилцуулна. Зүссэн үхрийн мах, зуны ногоотой тамир оруулах карри! Бүгд сайтар тэмдэглээд аваарай. Ингээд орц, яаж хийхийг нь харуулъя. Эхлээд улаан лоолио хальслаад гурвалжин хэрчинэ. Чинжүүгээ цуулж хэрчээрэй. Хайруулын тавгандаа оливийн тосоо халаасны дараа сармисаа хийнэ. Халуун ногоонд дуртай хүмүүс халуун чинжүүг хүссэнээрээ нэмээрэй. Сармисны үнэр гараад эхлэхээр үхрийн мах, чинжүүгээ хийгээд давс, перцээр амтлаарай. Махны өнгө борлоод ирэхээр халбага дарсны цуу хийгээрэй. Алкохол шингэсний дараа улаан лоолио нэмээд гялс болгоорой. Нэг халбага каррины нунтаг хийгээд чимх нунтаг яншуй нэмээд болоо. Хийгээд үзээрэй!

Юкичи: Цээжиллээ! Усанд дургүй. Төгс болсон. 2-р хэсэг.

Эм 1: Дуудлага хүлээн авах боломжгүй байна. Дохио дуугарсны дараа дуут шуудан үлдээнэ үү.

Саку: Байна уу? Юкичи, сонсож байна уу? Ажил дээр асуудал гараад. Шөнөжин суух болохоор хоол хэрэггүй. Уучлаарай!

Бичиг: Энэ үеэр компани дээр

Эр 1: Хөөе, нэг нь! Бичиг баримтын өрөө рүү яваад А компанийн өмнөх бичиг цаасыг аваад ир!

Эр 2: Дата болгоод ахлах руу явуулаарай! Ийм үед цаасгүй болчхож байгаа юм уу? Цаас хаана байлаа?

Эм 1: Маргааш өглөө гэхэд дуусах юм уу?

Саку: Дуудлага? Гэрээс нь үү? Юкичи? Эргүүлж залгасан юм байх даа? Б-Байна уу? Шогшров уу?

Эр 1: Фүкүзава хүнийхийг давсан хурдаар хөдлөөд эхэллээ!

Эр 2: Хувьсаж байна!

Эр 1: Фүкүзава хувьсаж байна!

Юкичи: Шөнийн гурав дахь галт тэргээр амжсан гэдэг.

Саку: Юкичи. Нар шиг үнэртэж байна.

Юкичи: Нэко чигүра. Өөрөөр нэко цүгүра гэдэг. Уламжлалт гараар хийсэн муурын ор юм.

Юүри: Манай өмнөх муур хэрэглэж байсан юм. Хүсвэл хэрэглэхгүй юу.

Саку: Юри үүнийг өгсөн юм. Д-Дуулга? Я-Яалтай билээ. Юри чамтай уулзсан биш. Юкичи? Наадах чинь боломжгүй! Таалагдсан бололтой.

Бичиг: Маргааш нь

Саку: Хөөх. Өнөөдөр бас өдрийн хоол бэлджээ! Баярлалаа! Энэ цаасан уут юуных юм? Айн? Үгүй байлгүй. Юрид чигүра өгсний талархал юм уу? Хөөх, мадлен жигнэмэг! Үгүй нээрээ! Үнэхээр хайхрамжтай муур шүү! Гоё үнэртэж байна! Амттай гэдэг нь дамжиггүй! Айн? Надад байхгүй юм уу? Харамч!

Юүри: Айн? Би авч болох юм уу? Хариуд нь юм авсанд уучлаарай.

Саку: З-За...

Юүри: Хөөх, арай гэрийн жигнэмэг юм уу?

Саку: Т-Тийм!

Юүри: Гайхалтай!

Саку: Гэрийн амттан зүгээр байгаа?

Юүри: Баяртай байна!

Эм 1: Хөөх, Фүкүзава амттан хийж чаддаг байх нь ээ?

Эр 1: Гарын дүйтэй байна шүү.

Саку: Т-Тийм биш!

Юүри: Амттай байна!

Эр 2: Фүкүзава өдөр бүр өдрийн хоол авчирдаг.

Эр 1: Сайн эхнэр болно доо.

Эм 1: За боль доо. Өдрийнхөө хоолыг өөрөө хийгээч!

Саку: Үгүй ээ, тэр...

Бичиг: Өдрийн хоолоо өөрөө хий~ (ЛОЛ)

Саку: Б-Би хийгээгүй гэж хэлэх хэцүү боллоо...

Эр 1: Тийм шүү.

Эм 1: Ядаж тэр зэргийн байх хэрэгтэй.

Эр 1: Би ч гэсэн өөрөө хийж үздэг юм билүү?

Саку: Үгүй! Б-Би ер хоол хийж чаддаггүй!

Юүри: Юу ярина вэ? Ийм сайн хийдэг юм байж.

Эм 1: Чи өөрийгөө муу тогооч гэж байгаа бол бид бүр хэрэг алга юм байна.

Саку: Үгүй, үгүй, үгүй...

Юүри: Үнэн шүү.

Саку: Наадхыг чинь хийсэн нь манай муур... "Наадхыг чинь хийсэн нь манай муур..."

Юүри: Айн? Юу ярина вэ?

Эм 1: Фүкүзава этгээд хүн юм уу даа?

Саку: Б-Би хийсэн юм.

Юүри: Юмаар хатгасан юм уу?

Саку: И-Интернетээс хайж үзээд...

Юүри: Айн?

Саку: Далан худалч болчихлоо байна! Уучлаарай, Юкичи! Тэр ч бүү хэл энгийнээр бодвол боломжгүй шүү дээ. Муур гэрийн бүх ажлыг хийнэ гэдэг. Яагаад өдийг хүртэл бодоогүй юм бол? За! Ямар ч байсан гадуур Юкичигийн талаар ярихгүй байя.

Оризүка: Өнөө муур сайн сууж байгаа юу? Түрүүний гуйсан бичиг баримтууд. Бас С компанийн хүссэн тооцооны талаар.

Саку: А-Ахлах, сая юу гэсэн бэ?

Оризүка: С компанийн хүссэн тооцоо гэлээ. Хугацаа дуусах болоогүй ч нөгөө талаас...

Саку: Ү-Ү-Үүний өмнө!

Оризүка: Муурын талаар уу?

Саку: Тийм! Мууртай болсон нь үнэн л дээ...

Оризүка: Түрүүн муурын талаар ярьсан болохоор чинь л. Баярлалаа.

Саку: Айн? Ахлах муурыг маань мэддэг байж ээ?

Оризүка: Өмнө нь уулзсан удаатай. Уучлаарай, дуудлага ирлээ. Байна уу? Оризука байна.

Саку: Уулзсан удаатай? Эцэст нь ярилцаж амжилгүй томилолт руугаа яваад өглөө.

Бичиг: Даруй компанийн гадуур хурал руу явсан

Оризүка: Баяртай.

Саку: Дараа уулзах нь хамгийн эртдээ дараа 7 хоногт. Санаа зовоод унтаж ч чадахгүй нь! Ингэж санаа зовбол амралтын өдрөөр амарсан ч болохгүй дээ. Би ирлээ, Юкичи. Пээ, ямар гоё үнэртэж байна аа! Өнөө орой хоол юу вэ? Шар айраг уумаар байна! Бөх гэгч нь сайн унтлаа. Цэнхэр гэрэлтэй шил.

Эмээ: Хөөх? Сайн уу, Юкичи. Дахиад том болоо юу даа? Өглөөнөөс хойш ажилтай байх чинь. Соёлтой гэж. Минийхийг хүртэл зөөсөнд баярлалаа. Юкичи байхаар хог овоорохгүй амар юм. Саку чамайг гэртээ авчраад хэдэн жил болов доо? Тэр хүүхэд айхавтар цасан шуургаар бие муутай муужгай авчрахад эсэн мэнд өсгөх байгаа гэж санаа зовдог байсан. Пээ. Зүгээр үү?

Саку: Ойроос олж ирсэн юм.

Эмээ: Ийм том болно гэж хэн санах вэ. Мундаг! Мундаг! Өө, тийм. Үүнийг аваад ир. Дахиад зөндөө бэлэг авсан.

Юкичи: Хатаасан далайн байцайд дуртай.

Саку: Өглөөний мэнд. Гоё үнэртэж байна. Далайн байцайтай бөөрөнхий мах! Идмээр байна!

Бичиг: Далайн байцайтай бөөрөнхий мах

Саку: Сайхан хооллоорой! Амттай юм! Юкичигийн хийсэн бөөрөнхий мах тасархай шүү! Нэмүүлье! Яагаад вэ? Харамч! Зөндөө хийснийг чинь мэднэ! Шар айраг уудаг юм билүү? Амралтын өдөр юм чинь!

Бичиг: Биеийн жин

Саку: Сайхан хооллолоо... Үгүй, наашаа битгий ир! Наад аюултай зэвсгээ буулга! Үгүй! Муу харгис муур! Үгүй, тавь!

Бичиг: Алхам 0

Бичиг: Алхам 1

Бичиг: Эзэнтэй жингээ үзнэ

Саку: Буулга! Аймаар! Аймаар! Аймаар! Жин аймаар!

Бичиг: Алхам 1

Бичиг: Алхам 2

Бичиг: Эзнийг буулгаад дахин хэмжинэ

Бичиг: Алхам 1

Бичиг: Хасна

Бичиг: Алхам 2

Бичиг: Эзний жин

Саку: Айн? Нэмэгдчихэж үү? Үгүй ээ! Эмчийн үзлэг удахгүй болно шд!

Юкичи: Өнөө оройноос Юкичигийн хоол дэглэмтэй болж өөрчлөгдөв.

Бичиг: Дараагийн анги

Юкичи: Би бол чадварлаг муур. Чадварлаг муур мэддэг. Эрүүл мэнд, өсөлтөд хэрэгтэй кальци нь шингээхэд хэцүү. Шингээлтэд сайн D витамин оролцсон хоол идсэн нь зүйтэй. Хулд загас, майтакэ мөөгийг санал болгож байна. Дараагийн ангид: "Чадварлаг муур том болж өссөн нь" Үүнийг ч мөн санал болгож байна.

Back to episodes Go home