Гароу: Новш. Боолт доторх нь юу вэ? Сэжгийн юм. Дахиж баригдах юм бол үхсэн гэж мэдээрэй.
Тарэо: Хөгшин ах аа, яаж эндэхийг мэдсэн юм?
Гароу: Мангас болохоор.
Мангас 1: Нэр хүндээ өсгөх цаг түүнийг ал!
Мангас 2: Айн? Энэ залуу чинь... Баатрын ангууч...
Гароу: Зорьсон өшөө авалтаа хийчихлээ. Надад энэ газарт хийх зүйл үлдээгүй болохоор хурдхан явлаа. Дагаж явах бол дуугүй дагаад яв.
Тарэо: Хүлээ! Тийм хурдан гүйж чадахгүй ээ, хөгшин ах аа. Ийм бэртэлтэй хөдөлж болж байгаа юм уу? Хаа нэгтээ нуугдаад амарсан нь дээр байх.
Гароу: Бидний хаана байгааг мэдэж байгаа. Тийм хүчтэй мангас байгаа. Зогсох юм бол ар араасаа алуурчид ирнэ шүү. Азаар тэд ч завгүй байгаа тул ганц намайг хөөхийн тулд хүчээ үрэх хүсэлгүй байгаа бололтой. Замдаа таарсан дайсныг л устгаад хамгийн дөт замаар гарцад хүрнэ.
Тарэо: Нөгөө... Үнэндээ өөр нэг барьцааны хүн бий. Надтай нас чацуу!
Гароу: Хэнд хамаатай юм?
Тарэо: Түүнд туслаад өг!
Гароу: Сонсож бай... Юу буруугаар ойлгоод байгааг чинь мэдэхгүй ч. Би чамд туслах гэж ирээгүй. Юу...? Энэ одоо юу вэ? Тэнэг. Битгий эргэж хараад бай. Удаан алхаад наашаа ир... Зүрхний цохилт хурдсаж, арьс хүйт дааж байна Энэ гарцаагүй улаан дохио. Энэ хүчтэй. Одоо энд тулалдахаас зайлсхиймээр байна.
Тарэо/Гароу: - Хөгшин ах...\N- Чшш! Чимээгүй.
Гароу: Өдөөн хатгах хэрэггүй... Удаанаар алх... өдөөн хатгахгүйгээр... Яв... Гэхдээ битгий гүй... Болж байна... бидний араас ирэхгүй байна. Дайсагнахгүй бол болох бололтой. Энэ хэвээрээ тулалдах шаардлагагүй бололтой. Ёоох... Энэ хүртэл зайгаа авсан байхад аюулгүй.
Бичиг: (Мангасын хаан)
Супер хулгана: Хөөе, хөөе чи одоо юу вэ? Эцэстээ хүний талд орохоор шийдсэн гэж ойлгож болох нь ээ?
Бичиг: (Аюулын түвшин: Чөтгөр)\N(Супер хулгана)
Онцгой эвэрт: Энэ чинь баатрын ангууч байх аа?
Бичиг: (Аюулын түвшин: Чөтгөр)\N(Оцнгой эвэрт)
Онцгой эвэрт: Чи жаахан хөөрчих шив.
Шүршүүр толгойт: Хурдан бидний талд орох хэрэгтэй байж дээ, баатрын ангууч аа!
Бичиг: (Аюулын түвшин: Чөтгөр)\N(Шүршүүр толгойт)
Шүршүүр толгойт: Чи хүсээд байвал хүний биед хортой химийн бодис шахаад өгье. Ямартай ч үх! Энэ хүчтэй юм!
Тарэо: Гайхалтай... Хөгшин ах аа... Улам хүчтэй болж байна...
Гароу: Өө...!
Шүршүүр толгойт: Баатрын ангууч гэж том дуугарах хүчтэй л юм.
Гароу: Би ганцаараа олон хүнтэй тулалдаад дасчихсан л даа.
Шүршүүр толгойт: Бидний түвшин чөтгөр гэгддэг байтал!
Гароу: Тэгвэл минийх Луу юм байлгүй.
Супер хулгана: Хөөе, хөөрөхөө боль. Аюулын түвшин: Луу бол мангасын холбооны захирагчдыг л хэлнэ. Чам мэтийн харьцуулагдах юм биш.
Онцгой эвэрт: Бас хэдийн ялчихсан гэж бодоо юу? Гэнэн юм! Үх! Миний эвэр дэлхийн хамгийн хатуу нь.
Гароу: Бүгд сүйдтэй зүйл... Баларлаа.
Тарэо: Хөгшин ах аа, баларлаа.
Онцгой эвэрт: Туслаарай!
Гароу: Дэлхийн хамгийн хатуу эвэр биш байсан юм уу?
Супер хулгана: Почи...
Шүршүүр толгойт: Муу шүү. Захирагчийг уурлуулчихлаа.
Гароу: Энэ захирагч гэж үү? Нохой юм биш үү!?
Шүршүүр толгойт: Манайх устгах хүчээр эрэмбэлэгддэг.
Гароу: За, тэгэхээр яах вэ?
Бичиг: (Аюулын түвшин: Луу)\N(Хэт өссөн Почи)
Гароу: Хөөе, наадах чинь юу вэ!
Шүршүүр толгойт: Миний хурдан сэргэх хүч дахин сэргэж чадна.
Сайтама: Газар хөдлөлт үү? Газар хөдлөлтийн төв нь хаана байгаа бол? Энийг уншчихаад дахиад эргүүлд гаръя даа.
Гароу: Энэ мангасын холбооны захирагчийн хүч үү? Тэгэхээр энэ Аюулын түвшин: Луу!! Одооноос хуваагдаж явъя! Яагаад зүгээр зогсоод байгаа юм? Хурдхан яваач!
Тарэо: Үгүй ээ. Би ганцаараа чадахгүй!
Гароу: Тэгээд юу гэж? Надад хамаагүй.
Тарэо: Гэхдээ...
Гароу: Чи хөлд тээг болоод байхаар би хүртэл аюулд орно! Арай гэж аврагдсан биз дээ? Үлдсэнийг нь өөрөө аргал! Хаашаа хараад байгаа юм?! Ямар байна? Жаахан ч гэсэн... Хэт ойрхон байна...
Бичиг: (Үхэл)
Гароу: Үхэх нь! Новш гэж, ийм газарт. Мангас түвшний баатартай тулалдмаар байна гэж хэлсэн ч. Мангастай тулалдмаар байна гэж хэлээгүй шүү! Кола уумаар байна. Дөнгөж замынхаа талд явж байтал! Энэ төгсгөл... Хөөрч гэнэ, муу хөгийн нохой! Суу... нохой минь!! Хамгийн хүчтэй цохилт минь ч нөлөөлөхгүй байна! Нэлээн доод давхар хүртэл уначихлаа. Новш гэж. Хурдхан дээшээ буцахгүй бол. Юу... хөдөлж чадахгүй нь.
Гёро-Гёро: Юу унаад ирэв гэж бодтол. Чи халдагч байжээ? Гайхалтай юм. Чи миний хүлээлтэд хариуллаа. Гарцаагүй амьд байж. Баяртай байна.
Гароу: Эд зүйлсийг алсаас удирдах хүч... бодлоор удирдах хүч үү? Гёро-Гёро... Яаж над руу хүмүүсээ дайруулж чадав аа? Чамаас болж төвөгтэй зүйлстэй хутгалдсан. Энэ удаад юу вэ? Хөдөлж чадахгүй нь...
Гёро-Гёро: Эсэргүүцээд нэмэргүй. Хараагүй байх хэсэгхэн хугацаанд их өсжээ.
Гароу: Хөөе... яг одоо энэ хүлээсээ тавь... Үгүй бол...
Гёро-Гёро: Жаахан ярилцах уу?
Бичиг: (Аюулын түвшин: Луу)\N(Гёро-Гёро)
Гёро-Гёро: Одоогийн чамайг хагас мангас гэж хэлэх байх. Тийм байсан ч Почигийн энергийн сумыг тэсэх наад бие чинь... аймшигтай юм. Гэхдээ хангалтгүй байна. Би чамайг хамгийн хүчирхэг мангас болгон өсгөж чадна.
Гароу: Чи намайг өсгөнө гэнэ ээ? Бодлоор удирдах хүчээ зааж өгөх гээ юу?
Гёро-Гёро: Миний зааж чадах нь онцгой хүч эсвэл тулааны урлаг биш. Мангас болохын нууц урлаг. Шулуухан хэлбэл хүний хувьд үхлийг хэд хэдэн удаа давтах. Бие, оюун санаанд энгийн бус дарамтыг өгөх болно. Энгийн бөгөөд их хэцүү. Туршилтын хархууд минь дорхноо үхчихдэг юм. Өөрийнх нь түвшинд тохирох тамыг мэдрүүлэх нь чухал.
Гароу: Хэдэн удаа туршиж байсан юм шиг ярьж байх шив.
Гёро-Гёро: Хэдэн удаа гэх юм биш. Тоож барамгүй их хүн, мангасыг ашиглаж үзсэн юм. Хүнийг мангас болгож чадаж байсан ч тэр авьяаст нь л тохирох өөрчлөлт орж байсан. Түүнээс илүү өсөлт гаргаж байгаагүй. Тэр өсөлтийн хязгаарыг нь давах арга байгаа эсэхийг мэдэхийг хүссэн. Мангасаар мангасыг хооллож цус болон үсийг шилжүүлэн суулгаж, хүчээр үржүүлэгт оруулж. Байж болох бүх зүйлийг хийж ирсэн. Түүний үр дүнд үхлийг давснаар нэг шат ахиж болохыг мэдсэн. Олон давтах тутамд тэсрэлттэй өсөлт харуулдаг. Бүтэлгүйтсэн цогцсоор уул босож. Үр дүнд анхны амжилттай бүтээл гарсан... Тэр нь мангасын хаан Орочи-сама. Гэхдээ чамд түүнээс илүү бололцоо бий. Зандалчин хаантай учирсны үр дүнд чи дахиад нэг ханыг давсан. Мангас болох үйл явц чинь удаанаар урагшилж байгаа. Гайхалтай хүчтэй болсон байна. Миний бэлтгэлийн программыг дагавал Чи Орочи-сама... Үгүй ээ түүнээс ч илүү мангас болж чадна. Надтай нэгд. Хамгийн хүчирхэг мангас болж баатруудыг энэ ертөнцөөс зайлуулъя. Чиний мөрөөдлийг биелүүлж өгье.
Гароу: Чиний тус хэрэггүй. Цаашид надтай хутгалдах хэрэггүй.
Гёро-Гёро: Миний хараанд өртсөн цагаасаа чамд татгалзах эрх байхгүй болсон.
Гароу: Тэгээд ч би чам шиг араас нь бүхнийг хараад суудаг амьтдад хамгийн дургүй. Барь сууриас нь татаж унагамаар санагддаг юм.
Гёро-Гёро: Ярьж байх шив. Хуруугаа ч хөдөлгөж чадахгүй байгаа байж. Энэ бол миний бодлын хүч. Онцгой хүчтэй шулам гэгддэг Тацүмаки, Фүбүкиг ч давах. бурхны ариун бүсийн хүч.
Гароу: Бага багаар... бага багаар... Дасаад эхэллээ.
Гёро-Гёро: Яагаад хөдөлж чадаж байгаа юм?
Гароу: Хэн мэдлээ? Энийг л эрч хүч гэдэг байх даа.
Гёро-Гёро: Дасан зохицох чадвар нь хэвийн бус юм. Түүнийг нохой шиг сургах амархан биш бололтой. Өвдөлт мэдрүүлж хүчээр сургаад өгье.
Гароу: Сүйдтэй хүчтэй биш юм биш үү? Энийг мангасын холбооны дээд захирагч гэвэл инээдтэй юм. Биетийг нисгэх мөчид чинь хүлээс тайлагдана. Чи нэг удаад нэг л чадвараа хэрэглэж чаддаг. Тиймээс л хурдан хамгаалж чадна. Бас айдас ч болохгүй. Онцгой хүчнээс чинь айхгүй байна. Дундаж мангас нь чи л байна! Над шиг гоц авьяастныг чам шиг амьтан сургана гэдэг чинь хөөрчихсөн бодол! Яг унахдаа чамтай уулзсандаа баяртай байна. Мангасын холбооны тархийг бяцалчихвал үлдсэн нь өөрөө нурж унах биз. Агналаа шүү.
Гёро-Гёро: Одооноос баатрууд ирэх гээд байхад. Битгий их ядраагаарай. Би ч бас эрч хүчээ хадгалж үлдмээр байна. Тиймээс... Орочи-сама! Түүнийг дуусгачих!
Гароу: Юу?
Гёро-Гёро: Аз хүсье.
Гароу: Чи муу.
Сайтама: Энэ хүрээд дуусаж байгаа юм уу? Үргэлжлэлийг нь сонирхож байна шүү. Дахиад л чичиргээ болон чимээ. Уншиж байгаа манга минь бодит болж байгаа юм шиг л санагдаж байна. Нээрэн дайсны байгууллагын ар гэх мэт зүйлс аймаар хүчтэй байдаг нь бодит ертөнцөд болохгүй юм даа. Сүүлчийн босс шиг зүйл оршдоггүй.
Мангасууд: Хүлээ. Одооноос балрах гэж байна...
Сайтама: Манганаас ялгаатай нь бодит байдал сонирхолгүй юм аа.
Гёро-Гёро: Орочи-сама! Түүний ашиглах төлөвлөгөөтэй болохоор битгий алаарай. Өө? Одоо ч босож байгаа юм уу? Наад чармайлт чинь хаанаас гардаг юм? За одоо хамаагүй л дээ. Эвэр нь Орочи-самаг хүнээс мангас болох үед анх илэрсэн хэсэг. Хүрээ урттай бөгөөд хүссэнээрээ удирдана. Хүчтэй байгаа биз дээ?
Гароу: Асуудалгүй ээ. Биед минь түрүүн ч нүх гарсан болохоор.
Гёро-Гёро: Хурдан болж байна.
Гароу: Бултаад байвал ямар ч үр дүнгүй. Хүн байсан бол сул тал нь ч адилхан биз. Том байг устгаад өгье. Юу вэ...?! Хөөе! Нохой мангасын араас өтний босс уу? Баларлаа.
Гёро-Гёро: Дээд зэргийн халууныг энгийн мэт тэсэж байх шив. Туйлын биет болон дахин төрсөн Орочи-саматай... одоогийн чи дүйцэхгүй болохоор бууж өг.
Гароу: Инээд хүргэхээ боль. Би гоц авьяастай болохоор нэг дайралтдаа олон удаа өртөхгүй. Одоо нөхцөл байдлыг эргүүлэх болохоор сайтар хар. Энэ гарцаагүй хүчтэй. Гэхдээ тэгээд л болоо. Мангасын хаан гэж хэлэгдэхэд дутаж буй зүйл байна.
Гёро-Гёро: Дутуу зүйл?
Гароу: Огт аймшигтай биш байна. Айдас нь хангалтгүй байна.
Гёро-Гёро: Хмм...
Гароу: Би та нарт өгье... айдас гэгч зүйлийг. Биеийн хүчний зөрөөг арга барилаараа нөхнө. За, ай! Худлаа байлгүй дээ? Надтай адилхан байрлал.
Гёро-Гёро: Гоц авьяастан нь ганц өөрийгөө гэж бодоо юу? Чиний хөдөлгөөн, арга барилыг нэг харвал хуулбарлаж чадна. Орочи-самаг дахиад хүчтэй болгочихсон бололтой.
Орочи: Хүссэнээр чинь айдсыг мэдрүүлээд өгье.
Гароу: Миний хөдөлгөөнийг нэг хараад хуулбарласан гэнэ ээ? Миний тулалдах арга барилд тохируулж байх гэж. Сайхан сэтгэлтэй юм аа. Харамсах болно доо!
Гёро: Баатрыг ялахыг хүсэх хүслэн. Мангас болох хүчтэй бишрэл. Тийм байж мангас шиг хүсэл, шунал огт байхгүй. Хүн байхаа хаяж чадахгүй байна уу? Цэвэр ариун сэтгэлтэй байх тусам дотоод зөрчилдөөн үүсэж, зүрх сэтгэлийн хагархай үүсэх амархан. Цаг өгч, бага багаар няцлаад өгье. Нууц хөзөр их байх тусмаа сайн. Баатрын холбоо ч S зэрэглэлээс дээших хөзөр ч нууж байж магадгүй.
Сайтама: Гарцаагүй доороос чимээ гарч байна. Гэхдээ одоо чимээгүй болчхож.
Бичиг: (Нээх)
Back to episodes Go home