USk-12

After 3 years of marriage she decided to get pregnant and leave. But he began to chase her fiercely!

Үргэлжлэх хугацаа: 126мин

Орчуулсан Ж.Тамир

 

Дүрүүд:

Эхнэр: эм, Шан Чэнжоугийн эхнэр Жиан

Шан: нөхөр Шан Чэнжоу

Ү: эр, Шан Чэнжоугийн үеэл

Ха: эм, хадам ээж

Чу: эм, Жиан Яаны найз

Ли: эм, Ли Хуан Шан Чэнжоугийн нарийн бичиг

Э: эм, Ли Хуаны эх

Ши: эм, Ши Жиажиа

Ю: эр, Ши жиажиагийн ах, хүчирхийлэгч

 

 

Ү:  Ноён. Орох уу?

Шан: 4. 2. Чи яах юм?  Гурав бас хоёр. Болчихлоо.

Ли: Чэнжоу ах ёстой мундаг юм аа. Чэнжоу ах аа, та мундаг шүү.

Эр: Шан хатагтай, та яах гээд  байгаа юм бэ?

Эхнэр: Гардана.

Ү: Бэр эгч ээ, та энд юу хийж байгаа юм?  Бейсболын цохиур барьчихсан.

Ли: Жиан авхай, эрчүүд тоглож л байдаг шд. Өдөр болгон араас нь хөөцөлдөөд яах юм? Тан шиг араас нь хөөцөлдөөд байвал улам л зугтаана шд.

Эхнэр: Ли Хуан. Сарвуугаа Шан Чэнжоугийн гараас татахгүй бол таслаад хаячихна шүү.

Ли: Чэнжоу ах аа, хар л даа.

Эхнэр: Эрчүүдийн араас гүйхээс өөр юм мэдэхгүй байж, намайг шүүмжилсэн үү? Хүний хэл ойлгохгүй.

Ли: Чи... чи. Хүн нүүр өгч байхад. Шулам. Шен, Жиан овгийн гэрлэлтийг далимдуулаад Чэнжоу ахтай гэрлэсэн чинь тэр л биз. Тэр чамд хайргүй юм чинь. Чи хичнээн хичээсэн ч, тэр чамдтай унтахгүй.

Ү: Ах аа. Болиулахгүй бол эгч үхэх нь байна.

Шан: Одоо хангалттай.

Эхнэр: Надтай хүүхэдтэй болохгүй бол эд нарыг зодож алахаас өөр арга алга. Чамтай наалдах тусам би зүгээр өнгөрөөхгүй. Хоёр ирвэл хоёуланг нь зодно.

Шан: Хэн хүссэн нь надаас хүүхэдтэй болдоггүй юм.

Эхнэр: Шан Чэнжоу, ганц удаа буулт хийж болохгүй юу? Хүүхэдтэй болчихвол чиний юу хийх надад ямар ч хамаагүй. Тэгвэл надад чамайг дагаж явах шалтаг ч байхгүй болно.

Шан: чи яасан гэж миний хүүхдийг гаргах гээд байгаа юм? Хүүхдийн хувьд ээж гэдэг маш чухал. Сайн сонс, миний өмнө сөхөрч суугаад гуйсан ч, би зөвшөөрөхгүй. Зайл.

Эхнэр: За яах вэ. Шан овогтой хүүхэд байхад л болно. Шан овогтой нь ганц чи биш.

Ү: Яан эгч ээ. Амь өршөө.

Эхнэр: Эсээ зээлүүлчих. Хоёулаа хүүхэдтэй болъё.

Ү: Аан?  Тэгж яаж болдог  юм бэ?

Эхнэр: Яагаад болохгүй гэж?

Ү: Үгүй ээ, Яан эгч ээ. Хүүхэдтэй болно гэж ярих хэрэггүй. Би хүүхэдтэй болохын тулд гал, усаар явахад ч бэлэн. Гэхдээ хүүхэдтэй болмоор байгаа бол ахаас асуусан нь дээр байх.

Шан: Золиг чинь, юу гэнэ үү? Хүүхэдтэй болмоор байгаа юм биз дээ? Явъя. Гэртээ харья. Эхлээд усанд ороод бусад эрчүүдийн үнэрнээсээ сал.

Эхнэр: Шан ноёныг надтай хамт шүршүүрт орох гэсэн юм байх л гэж бодсон чинь андуурсан байж. Шан ноён намайг өөр эр хүнд хүрсэн  гэж санаа зовниж байгаа бол санаа зовсон байж.

*****************

Эхнэр: Яагаад бүгд юмаа баглаад байгаа юм? Юу болоо вэ?

Эм: Мэдээгүй юм уу? Даалаан бүгдийг нь цомхотгосон.

Эхнэр: Юу болсон юм? 

Эм: Шан группээс хүн явуулж, Жунчигаас хөрөнгөө татаж байгаагаа мэдэгдсэн. Жунчи удахгүй хоосорно.

Ву: /Жунчи хуулийн компаний захирал/  Ли нарийн бичиг ээ, та ерөнхий менежерт хэдэн аятайхан үг хэлээд өг л дөө.  Жаахан ятгаад өгөөч дээ, тэгэх үү. Дахиад ганцхан боломж өгчих л дөө.   

Эхнэр: Ву Лю. Шан груп яагаад хөрөнгөө татаж байгаа юм?

Ву: Чэнжоугийн бяцхан амраг, Ли Хуан манай Жунчийд байдаг нэг хүн Шан ноёны уурыг хүргэсэн гэж хэлж байна. Тэр муу золиг, жаахан юм байж бурхан шиг аашлах юм.

Эхнэр: Намайг Ли Хуаныг зодсон гээд Шан Чэнжоу хөрөнгөө татаж байгаа юм байх даа. Тэрний өшөөг авч байгаа юм уу?  Ву Лю, Жунчи хуулийн компани дампуурахгүй. Надад итгэ.

Ву: За за, чи явж ажлаа хий.

Эхнэр: шан Чэнжоу, харж л байгаарай.

**********************

Шан:  Боль.

Эхнэр: Шан Чэнжоу. Чадахгүй бол зүгээр л хэлчих. Тэгвэл би чиний өмнөөс удмыг чинь залгуулах хүүхэдтэй болгох хүн олчихно.

Шан:  Хямдхан амьтан.

Эхнэр: Би хямдхан биш байсан бол чамтай гэрлэх үү? Чиний оронд орж чадах байсан уу? Хоёр хөлтэй эрээс илүү гурван  хөлтэй мэлхий олох л хэцүү байх. Шан Чэнжоу,  заавал чамтай байх албагүй. Хөөе.

Шан:  Жиан Яан. Гараа авахгүй юу?

Эхнэр: Чи өөр эмээс болж намайг хорлож байгаа бол би чиний гурав дахь хөлийг зүгээр орхихгүй.

Шан:  Юугаа яриад байгаа юм?

Эхнэр: Мэдэхгүй царайлж байна уу? Чиний амрагийг зодсон гээд... Жунчи компанид уураа гаргана гэнэ ээ? Бүгд чам шиг баян байдаг гэж бодоо юу? Тэр хүмүүс ч гэсэн гэр бүлээ тэжээх ёстой биз дээ?

Шан:  Утас дуугарч байна. Хурдан тавь... байна?

Т: Шан захирал аа. Яаралтай ажил гарчихлаа. Та ирэх хэрэгтэй байна.

Шан: Компани орж ирчихээд, чамтай яриатай шүү.

Эхнэр: Явж л байхгүй юу. Чу Чи, явж юм ууя.

*******************

Чу:  /Чу Чи, Жиан Яаны найз/  Яан арь. Чэнжоугаас зүгээр л салчихаач. Эр хүнээр дутсан биш дээ.

Эхнэр: Чи мэдэхгүй байх. Тэр үед түр хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан болохоор би амалчихсан  юм. Би гурван жилийн дотор жирэмсэлж, хүүхэдтэй болно гэж. Тэгэхгүй бол сална гээд амалчихсан.

Чу:  Арай ч дээ.

Ши: /Ши Жиа Жиа, Ши овогтын охин/ Шан Чэнжоугийн тухай байна. Хар л даа.

Эхнэр: Компани дээр ажил гарчихлаа гээд байсан чинь. Ингэх гэж явсан юм байна л даа. Надад худлаа хэлж. Явъя. Очиж тооцоо бодно. 

Ши: Хөөе. Энэ чинь, Жиан Яан биш үү? Яасан? Чэнжоу ах чамтай унтахгүй, Ли Хуан эгч рүү явчихаа юу? Тэнд харууслаа тайлж байгаа байлгүй.

Эхнэр: Сайн нохой замд хөндөлсдөггүй юм.

Ши: Хэнийг хэлээд байгаа юм? Танай ээж чинь ичгүүргүй амьтан байсан. Шан ах юу бодож чамайг Чэнжоу ахтай гэрлүүлдэг байна аа? Шан ахын оронд орж, нийгмийн байр сууриа өсгөхийг хүсээ юу?  Шан ахын оронд орж, нийгмийн байр сууриа өсгөхийг хүсээ юу? Аан?

Чу: Ши Жиа Жиа, амаа мэдээрэй.

Ши: Буруу юм хэлчихээ юу? Танай Жиан овогтынд дахиад асуудал гарсан гэсэн. Энэ удаа ээж чинь өөрийгөө зарна гэж байна уу?

Эхнэр: Ши Жиа Жиа... ямар нэг юм болох юм бол би чамайг хамт чирэх болно.

Ши: Жиан Яан. Чи намайг цохисон уу? Яах гээ вэ?

Эхнэр: Зайл.

******************

Чу:  Яан арь. Дараа тэр гурвыг тахир дутуу болгоно шүү.

Эхнэр: Чу арь. Дараа. Дараа зүүн гараараа эхлээд цохино шүү.

Шан: Машинд суу.

Эхнэр: Надад битгий хүр. Заваан амьтан. Битгий хүрээд бай.

Шан:  Маяглахаа боль. Өчигдөр Ли Хуаныг зодсон. Өнөөдөр Ши Жиа Жиа. Шан эзэгтэй гэсэн нэр авсан болохоор хүссэнээ хийж болно гэж бодоо юу?

Эхнэр: Тэгэхээр, надаас болсон гэж байгаа юм уу? Ши Жиа Жиа намайг аавтай чинь мөнгөний төлөө тохиролцсон гэж олон хүний нүдэн дээр доромжилсон.

Шан:  Тэгээд юу гэж? Жиан Яан, бид хоёр хүүхэдтэй болсон ч бай, үгүй бай хамаагүй. Би чамаас жилийн дараа сална. Ингэж хичээх хэрэг байхгүй за юу? Ингэх тусам чинь дургүй хүрээд байна.

Эхнэр: Намайг тэрнээс болж чамтай гэрлэж, бас хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэж бодоод байгаа юм уу?

Шан:  Тийм биш гэж үү?

Эхнэр: Шан Чэнжоу. Би чамд нууцаар дурлаад олон жил болж байна... Шан Чэнжоу, надад ингэтлээ дургүй юм уу?

Шан:  Жиан Яан, яг  одоо үнэхээр...

Эхнэр: Өөдгүй амьтан.

Шан:  Болиоч.

Эхнэр: Надад уурлана гэнэ ээ? Эр юм байж эмзэг гэдэг нь.

Шан: Намайг алах гээ юу?

***************

Эм: Шархандаа ус хүргэж болохгүй. Гурван хоног тутамд боолтыг нь солиулаарай.

Эхнэр: Баярлалаа. Баярлалаа.

Эм: Хэрэг болбол хонх дараарай.

Эхнэр: Ийм ч эмзэг байх гэж.

Шан: Энэ эмнэлэг манай Шан овогын эмнэлэг. Аав, ээж хоёр юу болсныг удахгүй мэднэ гэж мэд. Шан эзэгтэй, хадам аав, ээж хоёртоо юу гэж тайлбарлая гэж бодож байна даа?

Эхнэр: Чи... өөр эмнэлэгт очихгүй яасан юм?

Шан: Мөнгөө хэмнэж байна.

Эхнэр: Шан Чэнжоу. Чи үнэхээр... хэлээдэх. Чи юу хүсээд байгаа юм?

Шан: Хашгичихаа боль. Нойр хүрээд байна.

Эхнэр: Би... би би...

Шан: Юу хийгээд байгаа юм? Босооч.

Эхнэр: Босохгүй. Миний ч гэсэн нойр хүрээд байна. Унтах юм уу,  үгүй юу?

Шан: Чи...

Эхнэр: Над руу хараад үзээрэй. Болгоомжтой л байгаарай.

Шан: Жиан Яан. Гурван жилийн өмнөөс яагаад намайг үзэн ядаад байгаа юм? Яагаад намайг алах гэж оролдсон юм? ....

Ли: Чэнжоу ах аа, туслаарай.

*****************

Ли: Чэнжуо, ах аа. Туслаарай.

Ха:/хадам ээж/  Муу өөдгүй эм. Зугтана гэнэ ээ. Чамайг алчихъя л даа. Алчихъя. Муу өөдгүй эмийг алчихъя. Хөөе. Та хоёр үргэлжлүүл, үргэлжлүүл. Ээж нь энэ новшийг гаргаад хаячихъя. Явъя, хурдан эндээс гар.

Эхнэр: Юу хйигээд байгаа юм? Туслахгүй юм уу?

Шан: За. Ээж ээ. Тайлбарлаад өг.

Ха: Өөрийнхөө нүдээр хараа биз дээ. Юу тайлбарлуулах гээ вэ?

Ли: Эгч ээ, Чэнжоу ах бид хоёр таны бодсон шиг биш....

Ха: Хэн чамайг Чэнжоу гэж дууд гэсэн юм?

Ли: Шан захирал бид хоёр таны бодож байгаа шиг биш ээ. Бид хоёр дарга, ажилтан хоёр. Шан захирал аа, мөнгө, эрх мэдэлгүй ч гэсэн надад  нэр хүнд гэж байдаг юм. Эгч өнөөдөр намайг ингэсэнд би гомдолтой байна.

Ха: Яан Яан. Айх хэрэггүй. Өнөөдөр санамсаргүй юм болчихлоо. Би ямар зөөлөн хүн билээ дээ. Хар даа. Энэ  удам дамжсан бугуйвч.

Эхнэр: Ээж ээ, энэ нөгөө 300саяын үнэтэй бугуйвч мөн үү?

Ха: Чамайг авмаар байна гэвэл ээж нь онгоц, хи буу байсан ч аваад өгнө.

Шан: Ээж ээ.

Ха: Дуугүй бай. Муу өөдгүй золиг. Энэ эмийг хар. Энэ эмийн байж байгааг хар да. Ухаангүй,  царай муутай. Гуравдугаар охин гэж нэрлэж байгаад харин ч баярла.

Ли: Эгч ээ. Намайг хүндэтгээч.

Ха: Хүндэтгэх ээ? Гайгүй байлгүй. Миний хүүг урхидаж, хадам ээжийнх нь хуулийн компаниас хөрөнгийг нь татуулчихаад, юу гэнэ вэ? Яан Яаныг хүртэл ажлаа хийх аргагүй болгчихоод...

Шан: Аан?

Ха: Хамаг мөнгийг нь авчихаад. Чи хаанаасаа ийм зоригтой болчихоо вэ? 

Шан: Юу болоод байгаа юм? Юун мөнгө? Би хөрөнгөө татаагүй шд.

Ха: Чи биш гэнэ ээ?  Муу шулам. Чи тэгсэн үү? ... Өнөөдөр лам миний бэр, хүү хоёрын дунд хорон санаат шулам оржээ гээд байсан, чи байсан байх нь ээ? Чи байсан байж.

Ли: Хөрөнгөө татлаа гээд яадаг юм? Жиан Яан уржигдар намайг зодсон. Би яагаад хариугаа авч болдоггүй юм?

Ха: Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Чи хэн юм? Яан Яантай барьцаад байгаа юм уу? Хойшид манай Шан овог ганцхан Яан Яаныг л хүлээн зөвшөөрнө. Чи хэн юм? Чи...

Шан: Хөөе хөөе хөөе.  Ээж ээ. Тайвшир  л даа. Тайвшир... Хурдан яв.

Ха: Шан Чэнжоу. Чи ч үнэхээр сохор юм даа. Байж байгааг нь.

Шан: Ээж ээ. Ли Хуан бид хоёр тийм харилцаатай биш ээ. Шалтгаантай болоод тэрнийг ажилд авсан юм.

Ха:Ямар шалтгаан байдаг юм? Яан Яан чиний эхнэр. Чи үүргээ ухамсарлах ёстой. Эхнэртээ үнэнч байх ёстой. Иймэрхүү хэрэггүй амьтдад боломж олгож болохгүй. Та хоёр өнөөдрөөс манай гэрт хамт амьдар.

****************

Ха: Бугын чивэр, далайн мөгөөрс, гоижи гээд бүгдийг нь хийсэн. Шан Чэнжоу, өнөөдөр яасан ч зүгээр өнгөрч чадахгүй.

Ү: Бэр эгч ээ, та ирээ юу? Ах хаачаа вэ?

Эхнэр: Дээд давхарт.

Ү: Та хоёр сайдчихаа юу?

Эхнэр: Сайн юм алга. Надад алим арилгаад өг.

Ү: За. Эгч ээ, манай ах сайн хүн биш. Өнгөрсөн жил хоёр олон эмэгтэйтэй холбогдож байсан. Танд л гэж хэлэхэд... та эртхэн салаад өөр хүнтэй гэрлэсэн нь дээр дөө.

Шан: Тэгээд чамтай гэрлэх үү? ...  Тэгээд чамтай гэрлэх үү?

Ү: Таныг зөвшөөрөх юм бол би эгчтэй шууд л гэрлэнэ.

Ха: Золиг чинь. Юугаа яриад байгаа юм? Жаахан юм байж. Яан Яан бэр эгч чинь. Наад амаа мэдэж яриач.

Ү: Зүгээр л тоглож байхад даа.

Ха: Тоглож болохгүй гэж байна. Хурдан хүрээд ир. Гуравдугаар ахдаа шөлийг нь авчраад өг.

Ү: Юун шөл?

Ха: Ах, бэр эгч хоёр чинь өнөө шөнө хүүхэдтэй болно. Ахад чинь тамир тэнхээ оруулдаг шөл хийсэн. Өнөө шөнө ах, бэр эгч хоёр чинь хүүхэдтэй болно. Хурдан явъя.  

Шан: Хаачих гээ вэ? Хөөе. Жиан Яан, чамайг ийм дур булаам гэж мэдээгүй юм байна. Зичи хүртэл санаархаж байдаг.

Эхнэр: Шан Чэнжоу, бурхан ид гэж ам заяасан болохоос, цуу яриа тараа гэж өгөөгүй юм шүү. Шан Зичи бид хоёрын харилцаа Чу Чи бид хоёрын харилцаанаас өөрцгүй. Яасан? Хардаад байгаа юм уу?

Шан: Хэтрүлэхээ боль. Ялгадас идэх байсан чамайг хардахгүй.

Эхнэр: Хөх инээд хүргэчихлээ байна.

Шан: Юу гэнэ ээ?

***************

Эхнэр: Хөх инээд хүргэчихлээ байна.

Шан: Юу гэнэ ээ?

Эхнэр: Шан Чэнжоу. 

/яриа нь Хятадаар, Англиар аль алинаар нь байхгүй байсан/

*****************

Шүршүүрт ус дуугарна

/яриа нь Хятадаар, Англиар аль алинаар нь байхгүй байсан/

Эхнэр: Намайг хүссэндээ ингэж байна гэж бодоо юу? Өөр сонголт байсан бол надад ч бас ингэх хүсэл алга. Чамайг хүүхэдтэй болъё гэж гуйж гувших хүсэл надад ч алга. Шан Чэнжоу, намайг жирэмсэн болгочихвол хойшид чи юу хүссэнээ хийж болно. Ли Хуантай амрагийн харилцаатай байсан ч би хараагүй царайлна.

Шан: Жиан Яан. Чи намайг ингэж боддог байсан юм уу?

Эхнэр: Тийм биш гэж үү? Чиний нүдэнд би мөнгөний төлөө өөрийгөө зарсан хүүхэн биз дээ? Надад ч адилхан. Чи зүгээр л хүүхэдтэй болох багаж.

Шан: За яах вэ. Хүүхэдтэй болохыг тэгж их хүсээд байгаа юм биз дээ? Тийм үү? Тэгье л дээ. Өнөөдөр хүслийг чинь биелүүлээд өгье.

Эхнэр: Хүүхдийг нь л төрүүлээд өгчихвөл чи бид хоёр өргүй болно.

Т: Шан захирал аа. Ли нарийн бичиг амиа хорлочихож. Та очих хэрэгтэй байна. Шан захирал аа. Шан Захирал аа.

Эхнэр: Яваад үзээрэй. Явуулахгүй...

Шан: Тавь.

Т: Шан захирал аа. 

Шан: Тавь.

Т: Шан захирал аа.

Шан: Жиан Яан, хүний амь. Ингэхээ боль.

Эхнэр: Тэрний амь надад ямар хамаатай юм?

Т: Шан захирал аа.

Шан: Чи хүүхэдтэй болмоор байгаа биз дээ? Амалъя. Би долоо хоног болгон ирнэ. Юу болоод байгаа юм?

Т: Ли нарийн бичиг амиа хорлосон. Азаар үзлэг хийж байсан сувилагч эрт олж мэдсэн байна лээ. Тантай холбоо барьж болохгүй байсан болохоор би хүрээд ирлээ.

Шан: За.

Ха: Явуулахгүй. Яан Яан чиний эхнэр. Тэр эм үхсэн ч чамд ямар ч хамаагүй.

Шан: Ээж ээ.

Ха: Яасан? Явмаар байна уу? Эхийнхээ үгэнд ч орохгүй юм биз дээ? Би чамайг...

Эхнэр: Ээж ээ. Зүгээр явуулчих. Дургүй хүнийг хорих ямар хэрэг байна. Шан захирал аа, болгоомжтой яваарай.

***************

Ха: Яан Яан. Чи ингэхэд юу сэдээд байгаа юм? Чэнжоу чиний нөхөр. Ингээд явуулчих юм бол тэр үнэг шиг эм өвөртөө оруулчихна.

Эхнэр: Хайртай байлаа гээд яах юм? Надад хайргүй юм чинь. Юу ч хийсэн нэмэргүй. Ээж ээ. Хүний амь илүү чухал. Хүүхэдтэй болоход оройтохгүй.

Ха: За яах вэ. Та нар өөрсдөө мэдцэгээ.

Шан: Явъя.

Ш: Яан Яан. Миний мөрийг зээлэх үү?

Эхнэр: Явж унт.

Ү: Шан Чэнжоу. Эрт орой хэзээ нэгэн цагт чиний хайрлахгүй байгаа юмыг өөр хэн нэгэн хайрлах болно доо.

******************

Ли: Чанжоу, уучлаарай. Миний буруу гэдгийг мэдэж байна. Зүгээр л эгч, Жиан авхай хоёр надад тэгж хандахыг хараад би тэссэнгүй. Би хувийн асуудлаас болж Шан компаний оруулсан хөрөнгийг нууцаар татах ёсгүй байсан юм. Би буруугаа мэдэж байна.

Шан: За яах вэ. Нэгэнт өнгөрсөн болохоор энэ удаа мартъя. Дахиад ийм юм болох ёсгүй шүү.

Ли: Намайг уучилж байгаа юм уу. Ашгүй дээ, Чэнжоу.

Шан: Талархах хэрэггүй. Гурван жилийн өмнө чи намайг галаас аварсан болохоор энэ удаа хариуг нь барьсан гээд бодчих. Сайн амраад ав. Би явлаа.

Ли: Хөөе... Надад хангалттай асуудал байна. Ээж ээ, төвөг удахаа боль л доо.

********************

Эхнэр: Ву Лю. Энэ хэргийг надад өгч байгаа юм уу?

Ву: Тийм ээ.

Эхнэр: Яагаад? Би салалт хариуцдаг шд, ийм хэргийн туршлага байхгүй. Би чадахгүй.

Ву: Чадна аа. Чи юу ч байсан чадна. Чи манай компани ирээдүйд эмэгтэйчүүдэд үйлчилдэг сайн компани болно гэж хэлсэн байх аа. Энэ их  том боломж. Энэ хэрэгдээр ялалт  байгуулчихвал чи алдартай болно. 

Эхнэр: Би чадах бүхнээ хийнэ ээ. Ву Лю, боломж олгосонд баярлалаа.

Ву: Хөөе. Ядаж үйлчлүүлэгчтэйгээ уулзчихаад шийдэхгүй юм уу?

Ван: Жиан өмгөөлөгч өө, сайн байна уу. Намайг Ван Цуйцуй гэдэг. Ву өмгөөлөгч таныг миний охины хэргийг авна гэж хэлсэн. Энийг хар даа. Энэ нотлох баримтууд.

Эхнэр: Би авахгүй ээ.

Ван: Бидний өгсөн мөнгө хүрэхгүй гэж үү?

Эхнэр: Би... та нарт илүү туршлагатай өмгөөлөгч хэрэг болно.

Ван: Өөр өмгөөлөгч хайж үзээгүй юм биш ээ. Надад хэн ч туслахыг хүсэхгүй байна. Надад өөр арга үнэхээр алга, Жан өмгөөлөгч өө. Бид хоёрт туслаач дээ. Яа, хурдан Жиан өмгөөлөгчөөс гуй. Жиан өмгөөлөгчөөс гуй.

Эхнэр: Ийм жаахан байж...

Э: Муу эм. Муу эм, гараад ир. Хаана байна?

Эм: Энэ одоо хэн бэ? Жиан өмгөөлөгчийг алгадаж байдаг?

Эр: Жиан өмгөөлөгч хүргэнийг нь өдөөд байгаа гэсэн. Тэгээд ингэж байгаа юм.

Эр2: Жиан өмгөөлөгч ийм хүн байсан юм уу?

Эхнэр: Эрүүгийн хуулийн 246-р зүйлд зааснаар бусдыг доромжилж, хүч хэрэглэсэн, худал хэлж бусдыг гүтгэсэн бол дээд тал нь гурав хүртэл жилээр хорино гэсэн байдаг. Одоо би цагдаа дуудна.

Э: цагдаа дуудна гэнэ ээ. Өнөөдөр цагдаа нар ирсэн ч чамайг хамгаалж чадахгүй за юу, муу өөдгүй эм. Чи эр хүн өдөх дуртай байх аа? За яах вэ. Чиний ямар хүн болохыг би энд байгаа эрчүүдэд харуулаад өгье.

Я: Тавь. Тавь гэж байна. Холд...

Э: Юу вэ? Зайл цаашаа.

Ван: Шиао Яа. Шиао Яа. Шиао Яа. Шиао Яа, яасан бэ?

Эхнэр: Галзуураа юу? Би танай хүргэнийг таних ч үгүй. Шиао Яа.

********************

Э: Энэ мууг дээ.

Эм: Зогс. Энэ хүнийг хурдан гарга.

Эр: Мэдлээ.

Эхнэр: Юу болоод байна аа?

Ван: Шиао Яа багтраатай. Хүндрэх юм бол эм нь ч үйлчилдэггүй юм. Шиао Яа. Би ядаж байхад эмийг нь авчрахаа мартчихаж. Яах вэ? Яах вэ? Шиао Яа. Яах вэ?

Эхнэр: Түргэн дуудъя.

Ван: Шиао Яа. Шиао Яа, тэсээрэй.

Эхнэр: Түргэн үү? Багтраатай хүн ухаан алдчихлаа.

Ван: Хурдан эмнэлэг явъя.

Э: Намайг тавь. Явуулахгүй. Би энэ эмтэй учраа олж дуусаагүй байна.

Ван: Манай Яаяа багтраатай. Хурдан эмнэлэгт очихгүй бол баларна. Явуулчих л даа.

Э: Сөхөрч суугаад уучлалт гуй.

Эхнэр: Та хэтэрч байна шүү.

Э: Би яасан гэж? Чи намайг яах юм? Өмгөөлөгч хүн байж, хууль зөрчих гээ юу?

Эхнэр: Энэ хүний түвшинд очиж болохгүй. Өдөөн хатгасан ч тэвч.

Э: Цаашаа... Хөөе... Чиний охин ч бас эрчүүдийг урхидаж явдаг амьтан байх нь ээ. Энийг хүмүүст харуулах хэрэгтэй юм байна.

Ван: Болиоч. Боль.

Эр: Ийм жаахан байж. Ийм гэж бодсонгүй.

Эр: Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг байх аа. Ээжээсээ сурсан байлгүй.

Я: Ээж ээ, би зүгээр ээ. Шиао Яа, зүгээр. 

Ван: Жиан өмгөөлөгч өө.

Э: Юуг нь нуусан юм? Гэнэтхэн хүнээс ичихээ мэддэг болоо юу? Охиноос чинь өөрөөс нь болж байгаа юм. Өөрөө эрчүүдийг урхидчихаад, өмгөөлөгч хөлсөлж, гомдол гаргах гээ юу? Та нар бүгд адилхан, харх, хорт могойнууд.

Эм: Юугаа хийгээд зогсоод байгаа юм? Хурдан энэ галзуу эмэгтэйг чирээд гаргаач.

Э: Намайг тавь. Сайн сонс, надад хүрээд үзээрэй. Итгэнэ үү байна уу, манай хүргэн танай компанийг дампууруулаад өгнө гэж мэд.

Эм: Бид нар танаас айх юм шиг байна уу? Мана Жунчийд Шан групп хөрөнгө оруулдаг юм. Танай хүргэн тэргүүн баян Шан Чэнжоугаас илүү хөрөнгөтэй, илүү эрх мэдэлтэй хүн үү?

Э: Тийм ээ. Манай хүргэн Шан группийн захирал, энэ хотын тэргүүн баян ШанЧэнжоу.

Эм: Юу?

Эр: Өө,  эгч ээ бид нар мэдсэнгүй. Уучлаарай.

Эр: Та ийшээ суу.

Эр эр: Та ийшээ суу. Ийшээ суу...

Э: Та нар энэ эмийг бодох нь ээ, ухаантай юм.

Эр: тэгэлгүй яах вэ. Шан ноён манай хотын тэргүүн баян. Та тэрний хадам ээж нь юм чинь. Миний хадам ээж гэсэн үг.

Э: Тэгвэл би та хоёрт боломж олгоё.

Эр: Хэл хэл.

Э: Энэ эмийг энэ хуулийн компаниас хөөж явуул. Энэ хотоос хөөж гарга. Бушуулаач.

Эр: Жиан өмгөөлөгч... ааштайгаараа алдартай болохоор... ярвигтай л даа.

Э: Намайг амархан гэж бодоо юу?

Эхнэр: Та сая танай хүргэнийг Шан Чэнжоу гэдэг гэсэн. Танай охин хэн юм?

Э: Үнхэлцэг чинь хагарах байлгүй. Миний охин тэрний нарийн бичгийн дарга нь. Тэр хоёр удахгүй хуримаа хийнэ.

Эхнэр: Сайн байна.

Э: Чи... намайг алгадна гэнэ ээ?

Эр: Жиан Чан, чи Шан захирлын хадам ээжийг алгадчихлаа шд.

Эхнэр: Тийм ээ. Яг зөв.

Э: Жиан Яан. Би одоохон утсаар яриадахъя. Харж л байгаарай, чи Шан захирлын ээжийг алгадсан шүү.

Эхнэр: Дураараа бол.

Э: Байна уу?

********************

Ли: Ээж ээ. Ээж ээ. Таныг хэн ийм болгочихов оо?

Э: Тэр эм, намайг зодчихлоо.

Ли: Чэнжоу ах аа. Жиан Яаны уурыг хүргэсэн гэдэгээ би мэдэж байна. Гэхдээ би аль хэдийн уучлалт гуйчихсан шд. Миний ээжийг ингэх хэрэг байгаа юм уу?

Шан: Жиан Яан. Уучлалт гуй.

Э: Үгүй ээ. Миний өмнө сөхрөөд уучлалт гуй. Үгүй бол танай хуулийн компанийг дампууруулж, Чэнжоу чамайг энэ хотод ажиллах аргагүй болгоно гэж мэд.

Эр: Жиан Яан, хурдан сөхрөөд уучлалт гуй. Ганц чамаас болоод хуулийн компанийг дампууруулж болохгүй шд.  

Н : Яан Яанаас болоогүй шдээ.

Эр: Гэхдээ л Ли Хуаныг ээжийг алгадсан нь үнэн шд.

Н : Та нар юу яриад байгаа юм?

Ли: Жиан авхай, уучлалт гуйх юм бол ээж бид хоёр энэ хэргийг мартъя.

Эхнэр: Тийм бол... миний сургамж дутуудсан юм шиг байна. Миний өмнө байн байн гарч ирээд дургүй хүрч байх чинь.

Ли: Чэнжоу ах аа. Жиан авхайг хар л даа.

Э: Түй...

Шан: Одоо болно оо. Намайг Жунчийг яаж ч чадахгүй гэж бодоо юу?

Эхнэр: Оролдоод үз л дээ.

*****************

Шан: Хангалттай. Чиний ард ээж байгаа болохоор хүссэнээ хийж болно гэж бодоо юу?

Эхнэр: Чи юу яриад байгаа юм? Шан Чэнжоу, тархи чинь ажилладаггүй юм бол хэрэгтэй хүнд нь өгчихөөч. Энэ галзуу эмэгтэй, энд орж ирээд намайг алгадсан. Намайг Ли Хуан та хоёрын дундуур орж, гэр бүл үймүүлсэн, нууж амраг гэж буруутгасан. Хэлээдэх. Хэн чиний амраг юм?

Э: Амаа тат. Чэнжоу, Хуан Хуан хоёрын гэрлэлтийг үймүүлдэг чи хэн юм?

Ли: Ээж ээ. Чимээгүй.

Э: Энэ эмээс айх хэрэггүй. Дахиад Чэнжоуд ойртдог л юм бол хувцасыг чинь тасчиж хаяад, чамайг таарсан эр болгонтой унтуулна гэж мэд.

Эхнэр: Тэг л дээ. Чадах үгүй чинь харж л байя.

Шан: Зогс.

Эхнэр: Шан Чэнжоу, яагаад ганц удаа миний талд зогсож болдоггүй юм? Ли Хуан чамд тийм чухал юм уу?

Ли: Шан Чэнжоу, миний төлөө Жиан Яаныг загнах гэж байгаа юм бол уу? Надад сэтгэлтэй гэсэн үг үү?  Чэнжоу ах аа.

Шан: Хэлээдэх. Ли Хуан миний эхнэр гэж хэн хэлээ вэ?

Э: Хуан Хуанд сайн байдаг биз дээ. Сайн биш юм уу?

Шан: Гудамжинд явж байсан нохой хооллосон төдий. Яасан, энэ нохойг би гэртээ аваачих ёстой юу?

Э: Юу гэж байгаа юм?

Шан: Юу гэж байгаа гэнэ ээ? Ли Хуан бид хоёрт анхнаасаа эцсээ хүртэл дарга, албат хоёроос өөр ямар ч харилцаа байхгүй гэж байна. Хэзээ ч өөр харилцаа байгаагүй. Тэрэнтэй гэрлээгүй, хойшид ч гэрлэхгүй гэдгийг сайн ойлго.

Э: Чи...

Шан: Харин чи...

Эхнэр: Шан Ёэнжоу, намайг илчилж болохгүй шүү. Би яаж Жунчийд ажиллах юм бэ?

Шан: Энэ хүн бид хоёр...

Эхнэр: Би авга эгч нь.

Н : Авга эгч ээ? Тэгвэл яагаад гараасаа бариад байгаа юм?

Эхнэр: Дүүдээ санаа тавьж байна.

Н : Өө, тийм үү? Чи надад гэрлэчихсэн гэж хэлж байсан байх аа?

Эхнэр: Бэлэвсэрсэн. Нөхөр маань эрт нас барсан.

Шан: Дураараа ярьж байх шив. Би хэзээ үхсэн юм?

Эхнэр: Намайг гурван жил бэлэвсэн эм шиг амьдар гэж хэлсэн хүн хэн билээ?

Э: Хуанхуан. Одоо яах вэ?

Ли: Юу яах вэ гэж? Хурдан явъя. Чэнжоу ах аа. Ээжийн ой ухаан сүүлийн үед орж гараад байгаа. Тэгээд  л ийм юм болчихлоо. Би хурдан эмнэлэгт аваачиж үзүүлсэн нь дээр юм шиг байна.

Э: Тийм ээ, тийм.

Эхнэр: Байз. Хүн доромжилж, зодчихоод... ингээд явчихна гэж бодоо  юу?

Ли: Жиан авхай, би уучлалт гуйсан шд. Өөр яалгамаар байгаа юм? Арай сөхөрч суугаад гурван удаа мөргө гэх гээгүй биз дээ?

Эхнэр: Яг зөв. Гэхдээ миний өмнө биш. Тэр хоёрын өмнө сөхөр.

Э: Энэ хоёрын өмнө би яасан ч сөхрөхгүй.

Эхнэр: Түрүүн яаснаа мартаа юу? Би олон юм ярихгүй. Энэ өрөөнд хаа сайгүй хяналтын камер байгаа. Хийсэн үйлдэл болгоныг чинь бичээд авчихсан. Сөхрөөд уучлалт гуйхгүй бол би шүүхэд годол гаргана. Мартсанаас, ээж нь хэрэг үйлдсэн бол хүүхдэд нь ч гэсэн нөлөөлдөг юм.

Э: Чи... энийгээ хар.

Эхнэр: Би өөрийгөө хамгаалсан. Хоёр өөр хэрэг. Гурав.

Ли: Ээж ээ.

Эхнэр: Хоёр.

Э: Чи...

Ли: Намайг хэрэгт холбох гээ юу? Хурдал.

Э: Үгүй ээ. Би яаж...

Эхнэр: Нэг...

Э: Уучлаарай.

Ли: Уучлаарай... байна уу? Жиажиа, өнөө орой завтай юу? Хоёулаа ярилцъя.

******************

Ван: унт унт. Жиан өмгөөлөгч өө. Өнөөдөр тусалсанд баярлалаа. Шиао Яаг зүгээр болохоор би дагуулж очоод талархалаа илэрхийлнэ ээ.

Эхнэр: Зүгээр ээ. Үйлчлүүлэгчээ хамгаалах миний үүрэг. Шиао Яа, миний үйлчлүүлэгч болохоор би хамгаалсан юм.

Ван: Үйлчлүүлэгч ээ? Та манай хэргийг авна гэсэн үг үү?

Эхнэр: Тийм ээ. Би туслахын тулд чадах бүхнээ хийнэ ээ.

Ван: Шиао Яа. Бид хоёр аврагдлаа. Ээж нь заавал хариуг нь авна. Шиао Яа. Ээждээ итгээрэй.

****************

Эхнэр: Солиороо юу? Яагаад хүн айлгаад байгаа юм?

Шан: Хуулийн компаний үүдэн дээр яав л гэж. Яасан? Намайг хараасан болохоор араас чинь ирсэн  гэж бодоо юу?

Эхнэр: Надад айгаад байх юм байхгүй. Үхэхээс юунаас нь айх юм?

Шан: Хор идчихсэн юм уу, ярьж байгааг нь?

Эхнэр: Шалгаад үз л дээ. Хор идсэн байна уу, үгүй юу?

Шан: Өдөж байх шив.

Эхнэр: Өдөж байна. Тэгээд яах юм? Хөөе. Тавиач... Шан Чэнжоу, юугаа хийгээд байгаа юм?

Шан: Намайг өдсөн биз дээ? Хүслийг чинь биелүүлэх гэж байна. Эхнэр нөхрийн үүргээ биелүүлье.

Эхнэр: Шан Чэнжоу жинхнээсээ хүсээгүй байлгүй дээ. Байна уу.

Чу: Яан Яан. Намайг авраарай.

Эхнэр: Юу?

***************

Эм: Шархандаа хүрэхээ боль. Ус хүргэж болохгүй, өдөрт гурван удаа тосоо түрхэнэ шүү. Хэрэг гарвал дуудаарай. Жиан авхай, дараа хүн зодохоор бол урьдчилаад хэлчихэж байгаарай.

Эхнэр: Энэ удаа би биш шдээ.

Чу: Чи хэнийг зодсон юм?

Эхнэр: Шан Чэнжоу.

Чу: Хүндлэл.

Эхнэр: Битгий ярианы сэдэв өөрчлөөд бай. Хэлээдэх. Юу болоод байгаа юм?

Чу: Хэдэн хүнтэй жаахан маргасан төдий. Зүгээр ээ. Намайг авахаар ирсэнд баярлалаа.  Чи байгаагүй бол би балрах байлаа.

Эхнэр: Хэн юм?

Чу: Мэдэх хэрэггүй гээд байхад даа. Чи мэдэхгүй байсан нь дээр. Зүгээр ээ. Дахиад асуух хэрэггүй.

Эхнэр: Зүгээр биш ээ. Чамайг дээрэлхэж байгаа бол намайг дээрэлхэж байна гэсэн үг. Хэлээдэх. Хэн ингэсэн бэ?

Чу: Хэлээд хэрэггүй байх аа.

Эхнэр: Хэлэхгүй бол, би өөрөө олоод мэдчихнэ.

Чу: Намайг хэлбэл тэд нар дээр очихгүй гэж амал.  

Эхнэр: За за. Хэлээдэх. Би яасан ч очихгүй. Аан...

Чу: Ши Жиажиа л байхгүй юу. Эртээдийн явдлаас болоод өс санаж байгаа юм.  Над руу хүмүүс явуулсан байна лээ.

Эхнэр: Юу гэнэ ээ?

Чу: Хөөе. Чи очиж, төвөг удахгүй гэж амалсан байх аа? Ши овогтынх Жиан, Шан овгийн дээр гарахгүй ч гэсэн тийм амар юм биш шүү дээ.

Эхнэр: За за. Ойлголоо. Жорлон орчихоод ирье.

****************

Эм: Жиан авхай. Жиан авхай. Гуйж байна. Та орж болохгүй. Орж болохгүй. Жиан авхай, манай залуу авхай гэртээ байхгүй ээ. Уулзах хэрэгтэй бол та дараа ирж болно шдээ. Жиан авхай. Манай авхай үнэхээр гэртээ байхгүй ээ. Уулзах хэрэгтэй бол та дараа ирээрэй.  

Эхнэр: Хурдан яваад Ши Жиажиаг дуудаад ир! Хурдан яваад Ши Жиажиаг дуудаад ир.

Ши: Хэн орилоод байгаа юм бэ?

Эхнэр: Хүрээд ир.

Ши: Ир гэхээр чинь би очих ёстой юу? Битгий мөрөөд. Чу Чигаас болоод ирсэн байх. Уг нь чам уу хүн явуулж, зодуулъя гэж бодож байсан юм. Чу Чийг тийм азгүй гэж хэн мэдлээ. Тэр хүмүүстэй тараад чиний өмнөөс зодуулчихсан байна лээ... хөөе...

Эхнэр: Сая хэлсэнээ дахиад хэлээдэх.

Ши: Жиан Яан. Энэ Ши овогтын өргөө гэдгийг сана. Үхмээр байна уу?

Эхнэр: Ши овог гэнэ шүү.

Ши: Чи муу... чамайг... зүгээр өнгөрөөхгүй дээ... Юугаа хараад байгаа юм? Хурдан явж тусламж дуудаач.

Эхнэр: Эцэг эхээ дуудах гээ юу? Хэнийг ч дуудсан нэмэргүй. Чу Чийг яасан тэрэн шиг болгоод өгье.

Ши: Болиоч. Чамаас болж байгаа юм. Ли Хуанаар яах гэж оролдсон юм?  Чи муу... энэ манай гэр шүү... ёоёо... хурдан зайл...

Эхнэр: Ли Хуан та хоёр хуйвалдсан юм биз дээ.

Эм: Зогс.

Ши: Ээж ээ. Ээж ээ. Аав аа. Өвдөж байна.

Ш: Жиан Яан. Чи яасан их зоригтой юме?  Миний охиныг зодно гэнэ ээ? 

Эхнэр: Танай Ши овгийн хүмүүжил тааруу болохоор... охиныг чинь сургаж байна.

Ши: Аав аа. Би айгаад байна.

Эр: Манай Ши овогтын хэрэг. Танай Жиан овог оролцох болоогүй. Жиажиа. Чамайг яаж зодсон. Хариуг нь яг адилхан өг.

Ши: Аав аа. Би...

Эр: Байж байгааг нь. Ээжийгээ сайн хараад сурч ав.

Эм: Өнөөдөр, би чамайг сайн сургаад өгөмз.

Эхнэр: Олон юм яриад байлгүй хурдан эхэл.

Ш: Гайгүй дээ. Харж л байгаарай. Харамсана аа гайгүй.

Шан: Шан Чэнжоу, миний эмэгтэйд хүрч болно гэж хэн хэлээ вэ?

Ш: Чэнжоу, энэ эмд ёс суртахуун гэж алга. Манай Ши овогтынд ирээд дураараа загнаж байна. Чиний нэр хүндийг үгүй хийж байна.

Ши: Чэнжоу ах аа. Намайг зөндөө зодсон. Сайн сургаад өг. Хэдэн удаа алгадаад өг. Мартахгүй болтол нь чанга алгад. Чэнжоу ах аа. Манай Ши овогтын гэрт дайрч орж ирээд, намайг зодсон. Ээж аав хоёрын өөдөөс үг сөрөөд байсан. Хэтэрч байгаа юм биш үү.

Шан: Тэгээд яадаг юм? Яасан? Гар чинь өвдөж байна уу?

********************

Эхнэр: Халуурсан юм бол уу?

Шан:  Юу хийгээд байгаа юм?

Эхнэр: Шан Чэнжоу намайг өмөөрч байна.  Хачин л юм даа, юу болоод байна аа? Энэ үнэн гэж үү?

Ш: Чэнжоу, энэ чинь юу гэсэн үг вэ? Жиажиаг яасныг нь хар л даа. Чи чинь зөв бурууг ялгахаа болио юу?

Эр: өнөөдөр манай Ши овогтынд тайлбар өгөхгүй бол та нарыг явуулахгүй гэж мэд.

Эр: Хурдал. Бүгдийг нь бүсэл.

Эр: Шан Чэнжоу. Юу болоод байгаа юм?

Шан: Би л наадахыг чинь танай Ши овгийнхноос асуумаар байна.

Эр: Хэтэрхий дээрэлхээд байгаа юм биш үү?

Шан: Тэгээд юу гэж? Би эхнэрийнхээ эвдэлсэн юмны үнийг төлчихнө. Гэхдээ эмчилгээний төлбөрөө өөрсдөө төлөөрэй. Манай эхнэр ч гэсэн гэмтчихсэн байна. Алив, харъя. Зүгээр үү? Хайр нь эмнэлэгт хүргээд өгөх үү?

Эхнэр: Хайр аа. Миний гар өвдөөд байна. Эмнэлэгт очихгүй бол эдгэхгүй  юм шиг байна. Ши Жиажиа. Дахиад тэгэх юм бол... хайр аа. Миний гарыг эмчид үзүүлээд өг.

Эр: Явъя.

Ш: Хөөе. Хөөе. Шан Чэнжоу... эхнэртээ дургүй гээгүй билүү?  Яагаад Жиан Яаныг өмөөрөөд байдаг билээ?

Ши: Би...мэдэхгүй ээ.

****************

Шан: Хүн өөрийг нь аварч байхад... аврагчдаа ингэж ханддаг юм уу?

Эхнэр: За яах вэ.

Эм: Шан эзэгтэй. Энийг танд даатгая.

Эхнэр: Хн. Өнөөдөр надад тусалсан болохоор чинь тусалж байгаа юм шүү. Хариуд нь биеэ өгч болох л юм.

Шан: Чамаас болоод ийм болчихоод байхад... хурдан хүүхэдтэй болгож өг гэж байгаа юм уу? Өөдгүй гэдэг нь.

Эхнэр: чи хэвтэж байхад л болно. Үлдсэнийг нь би хийчихнэ. Санаа зовох хэрэггүй.

Шан: Ярьж байгааг нь.

Эхнэр: Шан ноёнтон, баярлалаа. Намайг Ши овогтынд очсон гэж яаж мэдсэн юм?

Шан: Чу Чи хэлсэн юм.

Эхнэр: хичнээн дордсон ч гэсэн Ши овогтынх энэ хотод олон жил болсон олны танил айл.

Шан: Хичнээн тийм байсан чи миний, Шан Чэнжоугийн эхнэр. Чамайг дээрэлхэж байгаа бол миний нүүр рүү алгадаж байгаагаас ялгаагүй.

Эхнэр: Өөр шалтган байхгүй юу?

Шан: Өөр ямар шалтгаан хэрэгтэй  юм?  Арай намайг чамаас болж Ши овогтынд очсон гэж бодоод байгаа юм биш биз дээ? Жиан Яан. Хэтэрхий их юм хүсэх хэрэггүй. Жиан Яан...

Эхнэр: Өвдсөн үү? Тийм бол сайн байна. Мартах хэрэггүй шүү. Хн...

Шан: Чамайг бусдад дээрэлхүүлэх вий гээд улаан гэрэл ч тоохгүй хар хурдаараа очсон гээд хэлчихвэл... Жиан Яан... надад дургүй чинь хүрэх байх даа.

*****************

Ши: Ёоёо. Өвдөж байна.

Эм: За за. Одоохон...

Ши: Ээж ээ. Аав аа. Жиан Яанд зодуулчихаад байхад зүгээр өнгөрөөх юм уу?

Эм: Юу гэж дээ. Ахыгаа ирэхээр нь хэл. Ах чинь яахаа мэдэж байгаа.

Ю: Жиажиа яагаа вэ?

Ши: Ах аа. Ашгүй та ирчихлээ. Ах аа, энийг хар даа. Хурдан очоод Жиан Яаныг сургаад өг.

Ю: Жиан Яан ингэсэн юм уу?

Ши: Намайг зодсон. Бас аав ээж хоёрын өөдөөс хэрэлдээд байсан. Ээж аав хоёр нүүр хийх газаргүй болчоод байна.

Эм: Яг үнэн. Юүфэн. Чи манай Ши овогтын өшөөг авах ёстой шүү.

Ю: Жиан Яан. Манай Ши овогтоор оролдохоор яадгийг үзүүлээд өгнө өө.

Эр: Юүфэн. Аавд нь хэлэх юм байна. Миний хүү, Чинши хотод хийсэн хэргээ хурдан далдлах хэрэгтэй байна. Тэр Жиан Яан тэр ээж, охин хоёрын хэргийг өмгөөлөхөөр болсон гэж би сонссон. Тэр Жиан Яаны ард Шан овог байгааг мартаж болохгүй. Болгоомжтой байдаг юм шүү.

Ю: Санаа зоволтгүй. Зүгээр л надад даатгачих.

******************** 

Эхнэр: Ши Юүфэн? Шиао Яаг хүчиндсэн хүн... байна уу?

Ван: Жиан өмгөөлөгч өө.

Эхнэр: Шиао Яагийн ээж ээ.

Ван: Би нэхэмжлэлээ буцаахаар шийдсэн. Өнгөрсөн хугацаанд тусалсанд баярлалаа. Баяртай.

Эхнэр: Яагаад? Шиао Яагийн ээж ээ. Шиао Яагийн ээж ээ. Шиао... Хөөе, хүлээгээрэй. Энэ өрөөнд байсан өвчтөн хаана байгаа вэ?

Эм: Гарчихсан.

Эхнэр: Хэзээ тэр вэ?

Эм: Хагас цагийн өмнө гарах бичиг баримтаа бүрдүүлж дуусаад гарсан.

Эхнэр: Баярлалаа. Шиао Яагийн ээж гэнэтхэн гомдлоо буцаасан нь сэжигтэй байна. Олж уулзах хэрэгтэй.

Ю: Жиан Яан. Юунд ингэтэл яараа вэ? Надад тэврүүлэх гэж яараа юу? Шиао Яаг хайж ирээ юу? Хайх хэрэггүй. Чи олж чадахгүй.

Эхнэр: Чи тэр хоёрыг яасан бэ?

Ю: өчүүхэн заль хэрэглээд...  Ирсэн газар руу нь буцаагаад явуулчихсан. Жиан Яан, сайн сонс. Миний хэрэгт хошуу дүрэхээ боль.

Эхнэр: Болихгүй гэвэл яах вэ?

Ю: Шан Чэнжоу бүтэн жил гэртээ ирдэггүй. Чи дандаа ганцаараа байдаг. Хоосон өрөөнд ганцаараа байх юу нь сайхан байх вэ. Ганц шөнийг надтай өнгөрөөгөөд, надад сайн үйлчлэх юм бол би чамд анхаарал тавьж болох юм.

Эхнэр: Шан Чэнжоуг араар нь тавих гээ юу?

Ю: Хэдхэн удаа яав л гэж. Сайн бодоод үз. Би чамайг сайн жаргаана аа.

Эхнэр: Ши Юүфэн. 

Ю: Яасан? Надтай унтаж үзмээр л байгаа биз дээ?

Ли: Чэнжоу. Хар даа. Тэр Жиан авхай биш үү? Тэр хажууд нь байгаа хүн хэн бэ? Үнсэлдээд байгаа юм биш үү?

Эхнэр: би сүүлийн үед юу хийж байгааг чи мэдэх үү?

Ю: Юу юм?

Эхнэр: Хүнтэй ярих дургүй болоод байгаа. Тийм болохоор миний дургүйг хүргэсэн хүмүүс нэг л амсана.

Шан: Жиан Яан.

Эхнэр: Шан Чэнжоу.  Эмнэлэг дээр юу хийж байгаа юм?  Өө, бяцхан амрагтайгаа явж байх шив. Яасан? Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх гэж ирээ юу? Эсвэл эрэгтэйчүүдийн эмч үү?

Шан: Би хэлсэн байх аа. Бид хоёрын дунд юу ч байхгүй.

Ли: Тийм ээ, Жиан авхай. Буруугаар ойлгох хэрэггүй. Шан ноён бид хоёр өвчтөн эргэхээр ирсэн. Хөөх. Ши компаний захирлын ганц хүү биш үү? Сая Жиан авхайтай их л дотно харагдаад байсан. Юу болох нь энэ вэ?

Эхнэр: Яасан хэрэгт дуртай юм? Сая гадаа бууц ачсан машин явж байсан. Очиж амтыг нь үзэхгүй юм уу?

Ли: Чи... танд санаа зовоод л тэгж байна.

Эхнэр: Хн. Чамд хамаагүй. 

Шан: Одоо болно. Хэлээдэх. Та хоёр ямар холбоотой юм?

Ли: Их л дотно харагдаад байсан даа. Ши ноён, Жиан авхай хоёр...зүгээргүй юм бол уу?

Эхнэр: Хөөе. Завхай амьтан... манай нөхөр юм асуугаад байна.

Ю: Шан Чэнжоугаар оролдож болохгүй. Эхлээд эндээс явах хэрэгтэй. Жиан Яан. Надад баригддаг юм бол чамайг... Жиан авхай бид хоёрын дунд үл ойлголцол гарсан төдий. Би явлаа. Баяртай.

Эхнэр: Ёоёо...

Шан: Хаачих гээ вэ? За, ээж ээ.

Ха: Чэнжоу, Яан Яаныг дагуулаад хурдан гэртээ ир. Энд том хэрэг мандаад байна.

Шан: За, ойлголоо.

Эхнэр: Ээж юу гэж байна?

**************************

Ли: Ши ноёнтон, хоёулаа тохиролцъё.

**********************

Шан: Ээж ээ. Чухал зүйл гээд байсан, энэ байсан юм уу?

Ха: Тийм. Хүүхэдтэй болох чухал биз дээ? Ээж нь хурдан ачийгаа тэвэрмээр байна. Хурдал хурдал хурдал. Энэ шөл шөнөжин үйлчилнэ. Та хоёр бушуу уу. Тэгвэл би ирэх жил ачтай болно гэсэн үг.

Эхнэр: Ээж ээ.  Надад ийм юм хэрэггүй ээ. Чэнжоуд л сайн уулга. Тэрэнд  илүү хэрэгтэй.

Шан: Ээж ээ. Хүүхэдтэй болох чинь хоёр хүний хэрэг. Тийм болохоор аль аль нь ууж байж л нөлөөлнө шд. Тийм ээ, ээж ээ?

Ха: Тийм ээ, тийм. Та хоёр хоёулаа уу.

Эхнэр Шан:  Би очъё.

Ха: Зогс. Ээж нь очъё. Ээж нь. Та хоёр наанаа суугаад шөлөө уу. Тэгээд хурдан ажилдаа орцогоо...  

Эхнэр: Чи...

Шан: Одоо болсон. Гашуун байна. Чи өөрөө уу.

Эхнэр: Шан Чэнжоу намайг гашуун юмнаас айдгийг мэддэг байх нь ээ.

Ха: Муу өөдгүй хог. Дахиад манай Яан Яан, Чэнжоу хоёрын дундуур орох гээ юу? Бушуул, бушууу яв.

Ли: Жиан Яан Чэнжоугийн хүүхдийг төрүүлчихвэл байр суурь нь бэхэжнэ гэсэн үг. Надад ямар ч боломж үлдэхгүй. Холдооч... Чэнжоу. Чэнжоу. Жиан Яан та хоёр хүүхэдтэй болж болохгүй. Гурван жилийн өмнө яасныг нь мартаа юу? Чамайг алах дөхсөн шд.

Шан: Амаа тат.

Ли: Чэнжоу. Би чиний төлөө л хэлж байна. Жиан Чан шиг хорон санаатай хүн чиний эхнэр байх эрхгүй.

Эхнэр: Дахиад хэлээдэх.

Шан: Дэмийрч байгаа юм. Тоох хэрэггүй. Алив, явъя.

Эхнэр: Дүлий гэж бодоо юу?

Шан: Гар.

Ха: Хөөе хөөе. Чэнжоу. Хаачих нь вэ? Зогс. Яан яан.

Эхнэр: Ээж ээ.

Шан: Гурван жилийн өмнө би анхааруулсан байх аа. Бүгдийг нь март гэж. Тэгж чадахгүй бол... чамайг дахиад нийслэлд ирж чадахгүй болгоно гэж хэлсэн. Анхааруулаагүй гэж хэлэх эрх чамд байхгүй. Хариуцлагаа өөрөө үүр... бас... Жиан Яанд сайн байна уу, үгүй юу миний хэрэг.  Дахиад Жиан Яанаар оролдоод үзээрэй.

Ли: Надад ингэж хэлж байдаг. Тэрэнд хайртай юм уу? Вэн Вуюуг мартаа юу?

Шан: Миний дургүйг хүргэх хэрэггүй.

Эхнэр: Миний бие таагүй байна. Би орж амарлаа.

Ха: Тэр муу өөдгүй хогоос болоод Яан Яан дахиад уурлачих шиг боллоо. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ли: Жиан Яан. Чэнжоу өмөөрлөө гээд зүгээр өнгөрнө гэж мөрөөдөх хэрэггүй. Харж л байгаарай. Муу алуурчин.

Ха: Тэр  өөдгүй эм, явчихсан уу? Сайн юм болж. Тэгээгүй бол би зүгээр өнгөрөөхгүй байсан юм.

Шан: Одоо болно оо. Ээж ээ, явъя.

Ха: Чэнжоу. Эхнэртэйгээ сайхан амьдармаар байгаа бол хурдан хүүхэдтэй бол л доо. Чамайг хичнээн удаан хүлээх юм. Ээжид нь муу совин татаад байна. Яваад өгвөл яах юм?

Шан: Ээж ээ. Тэгж бодох хэрэггүй. Тэгэхгүй.

******************

Ли: Чэнжоу. Жиан Яан та хоёр хүүхэдтэй болж болохгүй. Гурван жилийн өмнө яасныг нь мартаа юу? Чамайг алах дөхсөн шд.

Шан: Амаа тат.

Эхнэр: Ли Хуан яагаад намайг Шан Чэнжоуг алах дөхсөн гэж хэлдэг билээ? Энэ хоёр надаас юу нуугаад байгаа юм бол? Шан Зичи. Гурван жилийн өмнө Шан Чэнжоуд юу тохиолдсоныг надад хэлээд өг.

Ү: Ааан. Яагаад гэнэтхэн ахыг асуугаад байгаа юм? Тэрэнд хууртаа юу?

Эхнэр: Дэмий юм ярихаа боль. Шан Зичи, миний үйлчлүүлэгчийн байгаа газрыг олоод өг. Хурдан байх тусмаа сайн. Өөдгүй амьтан. Надад баригдаад үзээрэй. Тэгэх юм салахдаа чамайг хоосон үлдээнэ гэж мэд.

Шан: Жиан Яан. Шан овогтын өмгөөлөгчийг дийлнэ гэж бодоо юу? Хар л даа. Надтай тэрсэлдэхээр ингэж байгаа юм.

Эхнэр: Хаашаа хараад байгаа юм?

********************

Эхнэр: хаашаа хараад байгаа юм?

Шан: Яасан, нөхөр нь эхнэрээ харж болохгүй гэж үү?

Эхнэр: тонил. Ли Хуан дээрээ очихгүй юу. Надаас хол бай. Яах гээд байгаа юм? Өнөөдөр чамтай тоглох сонирхол алга. Хурдан холдохгүй юу?

Шан: Өнөөдөр энэ залуу ноён чамд сонирхол төрөөд байна.

Эхнэр: Шан Чэнжоу. Надаар тоглох сайхан байна уу? Чи хүсвэл хүүхэдтэй болж, хүсэхгүй бол болохгүй юу? Өөр хүнд хүрсэн гараараа надад хүрэхээ боль.

Шан: Сайн сонс. Би өөр хүнд хүрээгүй. Чи миний анхных. Би өнөөдөр эмнэлэгт хүн эргэх гэж очсон. Тэнд Ли Хуантай таарсан. Би өөр тайлбар тавимааргүй байна. Чиний нөхөр болохоор үл ойлголцол гаргахгүйн тулд хэлж байгаа юм. Жиан Яан. Хүүхэдтэй болохыг хүсээд байсан байх аа? Тэгвэл өнөөдөр олдсон боломжийг ашиглаад ав.

Эхнэр: Тэгвэл өнөө шөнө унтахгүй шүү.

Шан: Тэр чамаас л шалтгаална.

****************

Эхнэр: Ингээд санасандаа хүрчихлээ. Ёоёо. Ямар аймаар өвдөж байна аа?

Шан: Юу хийгээд байгаа юм?

Эхнэр: Одоо боль оо.

Шан: Өчигдөр орой хэн шөнөжин хийнэ гээд, гайхуулаад байлаа? Яагаад түрүүлээд ухаан алдчихаж байгаа юм?

Эхнэр: Тийм сайн юм бол ганц хүч хэрэглээд байх хэрэггүй. Чадвар байх хэрэгтэй шд.

Шан: Хэн чадваргүй гэж? Орой эртхэн ирээрэй. Чадвар гэж юу байдгийг харуулаад өгөмз.

Эхнэр: Тэгье л дээ. Айна гэж бодоо юу?

Шан: Дүр эсгэж гэнэ.

Эхнэр: Цус сорогч. Цус сорогч шиг хаа сайгүй шимээд хаячихаж. Нуруу нуруу.

****************

Ү: Сайн уу. Энэ таны асуусан юм. Энд бүх мэдээлэл нь байгаа. Халуунд юун ороолт зүүчихсэн юм?

Эхнэр: Шан Зичи, үхмээр байна уу?

Ү: Ах та хоёр... салахгүй болж...

Эхнэр: Салах нэг хүний мэдэх хэрэг биш. Энийг дараа ярилцъя. Би өчигдөр гурван жилийн өмнө юу болсныг олж мэд гэсэн байх аа.

Ү: Гурван жилийн өмнө... манай Шан овогтын нэр дээр байдаг ресортод галд шатах дөхсөн. Тэр үед Ли Хуан тэрүүгээр явж байгаад аварсан байна лээ. Тэгээд л ах Ли Хуанд сайн байдаг байх.

Эхнэр: Юун гал гардаг билээ? Тийм том хэрэг гарсан байхад би яагаад мэдээгүй байдаг юм?

Ү: Тэр үед богино холбоос үүссэнээс болж гал гарсан гэж байсан. Гэхдээ энэ хэргийг их сайн нууцалсан байна. Би ч гэсэн өчигдөр л мэдэж авсан. Би өөр юу олсныг мэдэх үү?

Эхнэр: Худлаа яриад үзээрэй. Хэл. Ли Хуан. Ши Юүфэн.

Ю: Жиан өмгөөлөгч өө. 3хоногийн дараа манай дүүгийн 20 насны ой болно. Тэр өдөр би бас Шан Чэнжоугийн чухал төслийг булааж авна. Чи тэгээд ирж зүрхлэх үү?

Эхнэр: Ши ноён өөрийн биеэр урьж байхад би яаж очихгүй байх билээ?

Ю: Сайн байна. Тэгвэл гурван хоногийн дараа уулзъя.

Ү: Тэр муу санаатай амьтан яав ч сайн юм мэдээгүй байх. Очиж болохгүй ээ.

Эхнэр: Яахыг нь харж л байя.

*****************

Ши: Манай гэрт ирж зүрхэлнэ гэнэ ээ? Тэр даашинз нь... Жиан Яан.  

 Ү: Чи...

Ши: Чэнжоу ахыг өвөртөө оруулаад ханахгүй, дүү нь болох Шан Зичийг хүртэл урхидчихаа шив.

Ү: Амаа мэдэж яриарай.

Ши: Үнэнийг нь хэлж байна. Хаа ч явсан эрчүүдийг өдөж явдаг. Эцэг эх чинь яаж хүмүүжүүлсэн юм. Хөөе. Таг мартчихаж. Танай Жиан овогтынхон бүгд ийм хүмүүс болохоор... охин нь ийм байхаас ч яах вэ.

Эхнэр: Хүний эцэг эхийг доромжлох бүдүүлэг гэдгийг мэдэхгүй юу?

Ши: Яасан, зүгээр л хэлж байна шд. Хэлчихсэн хүнийг яах юм? Сайн сонс, эртээд би ямар ч бэлтгэлгүй байсан болохоор чамд боломж олдсон. Өнөөдөр, энд дээд зиндааныхан бүгд цугласан байгаа. Чи намайг зодож чадахгүй юм чинь. Эхгүй өссөн хүн хүмүүжилгүй байхаас ч яах вэ.

Эхнэр: Бүс дутуу болохоор онцгүй харагдаж байна. Жиажиа. 

Ши: Чи... яах гээд  байгаа юм?

Эхнэр: Чи мартсан юм шиг байна. Би сануулаад өгье.

Эм: Тавиач. Жиан Яан. Жиажиаг тавь.

Эхнэр: Ойлголоо, эгч ээ.

Ши: Ээж ээ. Намайг дахиад дээрэлхээд байна.

Эм: Жиан Яан. Чи манай Ши овогтынд ахин дахин ирж доромжилж байна. Манай Ши овогтыг үхсэн гэж бодоо юу?

Эхнэр: Яалаа гэж дээ, эгч ээ. Та амьд мэнд, сайхан л харагдаж байна шд.

Эм: Чи...

Эм2: Ийм жаахан юм байж яасан бүдүүлэг юм? Галзуу юм уу? Шан овогтын бэр болохоор ингэж болно гэж бодоо юу?  Чамд хэлчихье. Нөхөртөө хаягдчихаад уйлах цаг ирнэ ээ, гайгүй.

Эхнэр: Та хэн болоод, хэнийг сургаад байгаа билээ?

Эм2: Би...

Ш: Бид нар ахмад настай болохоор л чамд үг хэлж байна. Эмэгтэй хүн нөхрөө халамжилж, дэмжиж, хүүхдээ өсгөх ёстой. Тэгж байж л аз жаргалтай амьдардаг юм. Чи Шан Чэнжоутай суугаад хоёр жил гаран болж байгаа байх аа? Өдий болтол хүү төрүүлээгүй байж, юугаараа гайхуулаад байгаа юм?

Эм2: Эгч ээ. Хүүхэдтэй болох чинь тийм амархан юм уу? Хөөе. Хүүхэдтэй болж чадахгүй байгаа юм уу?

Ш: Шан ноёнтой гэрлээд хоёр жил болж байгаа мөртлөө жирэмсэлдэггүй гэж байна лээ.

Эр: Хөөе. Саяхан өөр хүнтэй явж байсан хүн яаж жирэмсэн болох юм?

Ү: Амаа татацгаа. Олон юм яриад байвал та нарыг зүгээр өнгөрөөхгүй шүү.

Ш: Зичи, Жиан Яаныг өмөөрөх хэрэггүй. Ахтайгаа адлхан болох гээгүй л юм бол...

Ү: Та...

Эхнэр: Та нар намайг хоёр жил хагас хүү төрүүлээгүй гэлээ. Энэ миний асуудал. Би ямар та нар биш. Хөгшин тахиа амархан өндөглөдөг гэдэг байх аа? Тийм үү, Шу Ванлин хатагтай? Нэгэнт ам нээснийх, Жиажиагийн аавд ихэр хүүхэд төрүүлж өгсөнөө тэгээд хэзээ хэлэх гэж байна даа?

Эм: Ихэр хүүхэд гэсэн үү?

Эхнэр: Эгч ээ. Таны яриад байгаа аз жаргал сайн найзтайгаа нөхрөө хуваалцахыг хэлж байгаа юм уу?

Эм2: Эгч ээ.

Ш: Муу өөдгүй хог.  Чи байсан байх нь ээ? Чамд үзүүлээд өгье л дөө.

Эм2: Эгч ээ, тийм биш ээ. Эгч ээ, миний хэлэхийг сонс л доо.

Ши: Ээж ээ, би тусалъя.

Эм2: Эгч ээ, битгий л дээ. Битгий л дээ. Туслаарай. Туслаарай.

Ши: Ээж ээ, би...

Ү:  Тухтай суугаад, зодолдохыг нь хар.

Эхнэр: Би зүгээр л өмгөөлөгч хүний хувиар шударга ёсыг тогтоож, бодит байдлыг хэлсэн төдий. Энэ Ши овогтын хэрэг. Чу Чигийн өмнөөс хариуг нь авч байна.

Эм2: Туслаарай. Туслаарай.

Эр: Юу вэ? Юу хийгээд байгаа  юм?

Ш: Ши Жиачэн, чи... талархаж мэдэхгүй өөдгүй амьтан.

Эр: Тавиач.

Ю: Ээж ээ, юу болоод байгаа юм бэ?

Ш: Намайг араар тавьсан байна. Тэр эмтэй хамт. Ихэр хүүхэд нь тэрнийх гэж байна.  

Эхнэр: Ши захирал аа, би гэр бүл салалт хариуцсан өмгөөлөгч. Ши эзэгтэйгээс салахаар бол над дээр ирээрэй. Би хямд үнээр тусална шүү.

Ю: Жиан Яан. Чиний хямдрал хэрэггүй. Энд салах гэсэн хүн алга.

Эхнэр: Уучлаарай. Би жаахан  түргэдчихэж.

Эр: Хөөе. Шан захирал ирж байна. Эмэгтэй хүнтэй ирж байна.

*******************

Ли: Чэнжоу. Жиан авхай ирчихэж.

Эхнэр: Шан Чэнжоу сайн байна. Ши овогтынхныг арай гэж аргалж байхад, чи хүртэл... өөдгүй амьтан.

Ли: Зичи ноёнтон ирсэн юм шиг байна. Тэр хоёр их дотно харагдаж байна. Тэр хоёрыг хосууд гэж бодохоор байна.

Шан: Тийм бол эмнэлэгт очиж нүдээ үзүүл.

Ү: Яан Яан. Хаачих нь вэ?

Эхнэр:  Нүд бузартчихлаа байна. Явж нүдээ угаая.

*******************

Шан: Зичитэй энд ирнэ гэж яагаад надад хэлээгүй юм?

Эхнэр: Чи ч  гэсэн хэлээгүй биз дээ? Яасан, Ли Хуан та хоёрт саад болно гэж айгаа юу?

Шан: Жиан Яан, сайн сонс. Биеэ зөв авч явсан чинь дээр шүү. Шан Зичигээс зайгаа барь. Чи бэр эгч нь.

Эхнэр: Хөөх. Бүр атаархчихлаа. Шан Чэнжоу.  Чамайг Ши овогтынд хэн уриа вэ? Даанч чиний хэлээд байгаа амлалтыг өгч чадахгүй нь дээ. Гадаа ургадаг зэрлэг цэцэг ямар олон гээч... бас нас нь залуу, цус нь шингэн...

Шан: Жиан Яан, чи нохой  юу?

Эхнэр: Олон нийтийн газар. Шан захирал аа, толгой эргүүлэх хэрэггүй. Хүний цаг үрээд.

******************

Ли: Жиан Яаныг хэн ч биш болгох юм бол  би Шан группийн тендерт оролцох, хамтан ажиллах гэрээг өгч болох юм.

Ю: Шан Чэнжоу... чам шиг нарийн бичиг байдаг ...  энийг аз гэх үү, эз гэх үү?

Ли: Ши Юүфэн. Намайг шоолох хэрэггүй. Шиао Яаг хүчиндсэн хэрэг чинь Жиан Яаны гарт байгаа. Үнэнийг мэдчихвэл тэр... яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Энэ хэргийн учрыг хурдан олохгүй бол чи үхсэнээс ялгаагүй. Чи өөрөө л мэд.

Ю: Ли нарийн бичиг. Амаа татаж яв.

Ли: Жиан Яан. Ингэж миний гарт ордог байж. За, Жиажиа. Арван минутын дараа ирж, шоу үзээрэй.

Ю: Хэн чамайг надтай тэрсэлд гэсэн  юм? Аан?

Эхнэр: Хүрээд үз л дээ. Шан Чэнжоу чамайг зүгээр өнгөрөөхгүй.

Ли: тэр үед чи юу ч биш болчихсон байх юм чинь. Чамайг улам ихээр үзэн ядна.

Эхнэр: Би ядаж л тэрний эхнэр. Харин чи... нууц амраг байх ч эрхгүй. Тэрний оронд ч орох эрх байхгүй.

*******************

Эхнэр: Ли Хуан. Бид хоёр салсан ч, тэрний хувьд чи зүгээр л хог. Чи хэзээ ч намайг орлож чадахгүй.

Ли: Цаг хожих, хүн ирж аврахыг хүлээж байгаа юм уу? Аан? Битгий мөрөөд. Ши Юүфэн. Энийг чамд даатгая. 

Ү: Ах аа. Яан эгч алга болчихлоо. Түрүүнээс хойш хайгаад олдохгүй байна. Утсаа ч авахгүй байна.

Шан: Юу?

Эхнэр: Туслаарай.

Ю: Шан Шан Шан Шан Шан Шан...

*****************

Ши: Хөөх. Чэнжоу ах энэ ичгүүргүй амьтныг гардаа юу? Ичих нүүргүй амьтан миний ахыг урхидаж байгаад Чэнжоу ахад бариигдчихаж.

Ш: Чэнжоу. Жиан Яан ийм олон хүнтэй газар ингэж байдаг. Чиний нэр нүүрийг уландаа гишгэж байна. Ийм байхад өмөөрөөд л байх уу?

Ши: Тийм шдээ, Чэнжоу ах аа. Хурдан энэ ичих нүүргүй амьтнаас сал. Тэгэхгүй бол Шан группийн нэр хүнд унана.

Эхнэр: Чэнжоу.  Ши Юүфэн надад эм уулгачихаж. Би тэсэхгүй нь...

Шан: За. Одоохон, удахгүй гэртээ харина аа.

Ү: Ах аа.

Ш: Чи...

Ү: Дагуулаад ирлээ.

Шан: Шан Чэнжоу миний эмэгтэйн эсрэг хуйвалдаж байдаг. Та нар үхсэн гэж мэд. Сайн сонс. Өнөөдрөөс Ши овогтынхтой хамтарч ажилласан хэн ч бай, манай Шан группийн дайсан гэсэн үг.  Бас Ши Юүфэнийг хөлийг хугал.

Ш: Шан Чэнжоу. Жиан Яанаас болж... манай Ши овогтын эсрэг босч байгаа юм уу? 

Шан: Бас... Ши овогтын байшинг нуруу. Нүд хорсож байна.

Ш: Юу гэнэ ээ?

Эр: Эхэл.

Эхнэр: Шан Чэнжоу. Үргэлж ийм байдаг бол хичнээн сайхан.

****************

Шан: Яасан? Дээрдэж байна уу? За. Тэгвэл үргэлжлүүл.

Эхнэр: Хоёулаа хүүхэдтэй болъё. Тэгэх үү? Шан Чэнжоу дахиад эзэмдүүлчихэж.

Шан: Энийг ид.

Эхнэр: Шан Чэнжоу. Толгой чинь зүгээр үү? Өндөгөө хордуулчихаагүй биз?  Намайг хордуулж алчихаад, амрагтайгаа гэрлээх гэж байна уу?  

Шан: Санаа зоволтгүй. Бүгдийг нь хордуулах байсан ч, чамайг хордуулахгүй. Тэгвэл чи сүнс болж эргэж ирээд, миний оронд орж, намайг зүгээр байлгахгүй байлгүй. Май.

Эхнэр: Амттай болж. Шан Чэнжоу. Ярих юм байна. Бид хоёр хоёр удаа унтсан. Би жирэмсэн болчихсон байж магадгүй.  Би урьдчилаад хэлчихье. Хойшид таарч тохирохгүй болоод салах юм бол хүүхдээ би авна шүү.

Шан: Жиан Яан. Чамд хүүхдээс өөр бодох юм алга уу?

Эхнэр: Юу?

Шан: Байна?

Эр: Шан захирал аа, бүгдийг нь таны хэлснээр зохицуулсан. Ли нарийн бичиг эсэргүүцээд байна. Одоо компани дээр ирчихсэн шуугиан тариад байна.

Шан: Ойлголоо. Хүүхэдтэй болоод явчихна гэж бодож байгаа бол... мөрөөдөх ч хэрэггүй.

Эхнэр: Хөөе. Юу гэж байгаа юм?

**********************

Ли: Чэнжоу, намайг яагаад хөөж байгаа юм? Намайг үхэн үхтэлээ хамгаална гэсэн биз дээ?

Шан: Надаар заавал хэлүүлмээр байгаа юм уу?  

Ли: Би... би...

Шан: Шан группийн тендерийн баримтыг ашиглаж Ши Юүфэнтэй хуйвалдаж, Жиан Яаныг хорлохыг оролдсон. Намайг мэдэхгүй гэж бодоо юу?

Ли: Тийм ээ. Би авсан. Би энийг яасан ч зөвшөөрөхгүй. Би атаархаад байна. Тэр Жиан Яан чамайг алах гэж байсан хүн. Гэтэл чи тэрэнтэй гэрлээд, халамжлаад байна. Чэнжоу. Чамайг хэн ч над шиг хайрлаж чадахгүй. Яагаад намайг харахгүй байгаа юм бэ?

Шан: Ли Хуан. Жиан Яан бид хоёрыг хэрэгт, чи оролцох хэрэггүй. Чамд сүүлчийн боломж олгоё. Шан группээс хурдан яв. Шанхайгаас ч яв. Жиан Яанаас хол бай. Үгүй бол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Ли: Жиан Яанаас болж намайг ингэж байгаа юм уу?

Шан: Чирээд гарга.

Эр: Мэдлээ.

Ли: Чи... Үгүй ээ... намайг тавь. Тавь гэж байна. Намайг тавь. Тавиач. Тавь гэж байна.

Шан: Шиао Хан.

Эр: Шан захирал аа.

Шан: Мэс засал хийлгэх цаг ав.

Эр: Таны бие өвдөө юу?

Шан: Үрийн сувагаа боолгоно.

**********************

Ү: Яан Яан. Үнэхээр ахтай хамт амьдрах юм уу?

Эхнэр: Шан овогтынх Жиангийнд хөрөнгө оруулалт хийхдээ намайг Шан Чэнжоутай гэрлэж, хүүхдийг нь төрүүлж өгнө гэсэн болзол тавьсан. Би яаж амалснаасаа буцах юм?

Ү: Хүүхэд гаргахад л болох юм биш үү? Эсвэл... надад жаахан гомдолтой ч гэсэн би тусалъя. Миний овог Шан юм чинь...

Эхнэр: Боль. Чам шиг хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна.

Ү: Би гомдлоо мэд үү.

Эхнэр: Хөөе. Сонс доо. Намайг ахаасаа салгах гээд байгаа юм уу. Яасан? Надад сайн болчихсон юм уу? ... Намайг ахаасаа салгах гээд байгаа юм уу? Яасан? Надад сайн болчихсон юм уу? Чу Чи бид хоёрын  харилцаатай адилхан. Чи... ахдаа сайн болчихсон. Тэгээд тийс харилцаа хүсээд байгаа юм байна.

Ү: Жиан Яан. Юу яриад байгаа юм бэ?

Эм: Байшин дээрээс хүн үсрэх гэж байна.

Ван: Сайн байцагаана уу. Намайг Ван Цуйцуй гэдэг.

Эхнэр: Шиао Яагийн ээж байна.

Ү: Юу? 

Ван: Хуулийн компаний өмгөөлөгч Жиан Яан өнчин охин, бэлэвсэн ээж болсон бид хоёрыг дээрэлхсэн. Хүний ёс мэдэхгүй, авлига авдаг. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой биз дээ? Би хүлээн зөвшөөрч чадахгүй. Өнөөдөр... би өөрийнхөө амиар охиныхоо төлөө шударга ёсыг тогтоох болно. Нөхөд өө. Энэ хүнийг сайн хараад ав. Миний өмнөөс шударга ёсыг тогтоож өгөөрэй.

Ү: Энэ нөгөө хаана байгааг нь олоод өг гээд байсан эмэгтэй биш үү? Юу болоод байна аа?

Эхнэр: Мэдэхгүй ээ. Хурдан очиж харъя. Явъя.

Ү: Жиан Яан.

*******************

Шан: Жиан Яан. Жиан Яан. Зүгээр ээ. Битгий ай.

Эхнэр: Шан Чэнжоу. Тэр миний нүдэн дээр үхчихсэн. Би яахаа мэдэхгүй байна. Яагаад вэ?

Шан: Зүгээр ээ. Би энд байна.

Эхнэр: Хаана байгааг нь эртхэн олсон бол... Шиао Яагийн ээж үхэхгүй байсан. Надаас л боллоо. Надаас л болсон.

Шан: Энэ хэрэг чамтай хамааралгүй. Чи мэдэж байгаа шд.

Эхнэр: Би яахаа мэдэхгүй  байна.

Шан: ОДоо болно оо. Би энд байна. Би үргэлж дэргэд чинь байна. Шиао Яагийн ээжийг хэн нэг нь заналхийлсэн байх. Тэгээд л  өөр арга байгаагүй байх.

Эхнэр: Шиао Яа. Ши Юүфэн байж таараа. Шиао Яагаар сүрдүүлсэн байх. Тэгээгүй бол... Шиао Яа хаана байна аа?

Шан: Санаа зовох хэрэггүй. Би Шиао Яаг хайлгахаар хүн явуулчихсан. Ши Юүфэний тал удаан тэсэхгүй. Санаа зовох хэрэггүй. Сайн амраад ав.

Эхнэр: Шиао Яагийн ээжийн оршуулга...

Шан: Би санаа тавина аа.

Эхнэр: Шан Чэнжоу... баярлалаа.

Шан: Надад баярлалаа гэж хэлэх хэрэггүй ээ. Үгэнд ор.

Эхнэр: Миний дэргэд байх уу?

Шан: Тэгье ээ.

Эхнэр: Байна уу?

Ю: Жиан Яан. Чамаас болж хүн үхчихээд байхад чи яаж унтаж чадаж байна аа?

Эхнэр: Ши Юүфэн, чи муу араатан. Новш.

********************

Ю: Жиан Яан, Чамаас болж хүн үхчихээд байхад чи яаж унтаж чадаж байна аа?

Эхнэр: Ши Юүфэн, чи муу араатан. Новш.

Ю: Юу? Тэр хүн чамаас болж үхсэн. За юу?

Я: Ээж ээ. Та хаана байна аа?

Эхнэр: Чи юу хүсээд байгаа юм?

Ю: Нэг саяын чек, онгоцны хоёр тасалбар яаралтай бэлдээд, нэг цагийн дотор авчирч өг. Сайн сана. Цагдаа дуудаж,  Шан Чэнжоуд хэлж болохгүй. Ганцаараа ирээрэй. Үгүй бол Шиао Яа чамаас болж үхсэн хоёр дахь хүн болно гэж мэд.

Эхнэр: Чи...

Шан: Жиан Яан.

*********************

Эхнэр: Чиний хүссэн юм, энэ байна. Шиао Яаг тавь. Шиао Яаг  явуул.

Ю: Явуул аа. Энэ тийм амархан дуусна гэж бодоо юу? Аан?

Эхнэр: Шиао Яаг явуулах юм бол би чамайг гадаад руу гаргаж өгье. Урд нь болсон хэргийг ч гэсэн мартана. Чи ингээд зугтах юм бол Шан Чэнжоу мэдээд араас чинь хөөнө. Тэгвэл чи  зугтаж чадахгүй.

Ли: Ши захирал аа. Тэрний  үгэнд итгээд байгаа юм уу? Тэрнийг тоох хэрэггүй. Зүгээр л ал! Зүгээр л алчих. Ши захирал аа. Хөл чинь хэнээс болж ийм болгосон билээ? Ши овогтынх хэнээс болж дампуурсан билээ?  Жиан Яаныг тэгээд зүгээр орхих гэж байгаа юм уу?

Эхнэр: Ли Хуан.

Ли: Би буруу юм хэлээ юу? Жиан Яан, чи үхэх ёстой. Чэнжоу намайг чамаас болж хөөсөн. Ши овогтынх ч бас дампуурсан. Энэ юу ч биш... Вэн Вуюу чамаас болж эмгэнэлтэйгээр амиа алдсан.

Эхнэр: Вэн Вуюу? Вуюу гурван жилийн өмнө нас барсан. Надтай ямар хамаатай юм?

Ли: Тийм ээ. Тэр үхсэн. Чиний тавьсан галаас болж үхсэн. Тэр үед аз таарч би Чэнжоуг авраагүй бол тэр ч гэсэн одоо цогцос болчихсон байгаа.

Эхнэр: Чи юу яриад байна аа?

Ли: Юу? Чи дүр эсгэсээр л байх уу?

Эхнэр: Нислэг чинь үүрийн 4 цагт. Хурдан явахгүй бол оройтно.

Ю: Ли Хуаны хэлдэг үнэн байж. Чамайг зүгээр орхиж болохгүй юм байна.

Эхнэр: Юу сэдээд байгаа юм? Энэ хотын хамгийн баян эмэгтэйгээр наадмаар байна уу?

Эр эр: Тийм ээ.

Ю: Хувцасыг нь хурдан тасчиж хая. Тэрүүгээр хүссэнээрээ тоглож болно.

Эхнэр: Цаашаа. Хойшоо... тавь...

Ю: Чиний эд нартай зугаацаж байгаа бичлэгийг хийсний дараа их зантай хэвээрээ байхыг чинь харъя л даа.

Эхнэр: Тавь гэж байна. Гараа тат. Ши Юүфэн. Ши Юүфэн. Чи муу...

Ю: Чи  их ухаантай байх аа.

Эр: Битгий хөдлөөд бай.

Эхнэр: Ши Юүфэн. Болгоомжтой...

Шан: Зүгээр үү?

Эхнэр:  Яасан орой ирдэг юм.

Шан: Заримдаа чамайг өөрөө алчихмаар санагдах юм. Тэгвэл өдөр болгон чамд санаа зовохгүй амар болох байх.

Эхнэр: Чадах юм уу?

Шан: Зөрүүд гэдэг нь. Зүгээр үү?

Эр: Шан захирал аа. Бүгдийг нь зодчихсон байна шд.

Шан: Ши Юүфэн, Ли Хуан хоёрыг цагдаад өгч, хуулийн дагуу шийдүүл. Бас... тэр охиныг хурдан торноос гарга.

Эр: Мэдлээ.

Ли: Хан ах аа. Хамт ажилладаг байснаа бодоод намайг чимээгүй явуулчих. Тэгэх үү?

Эр: Залуу эзэгтэй Шан захиралд маш чухал. Чи хэн ч биш.

****************

Шан: Юу хийгээд байгаа юм? Миний шарх багадаад байна уу? Дахиад намайг гэмтээх гээ юу?

Эхнэр: өвдөж байна уу?

Шан: Чи юу гэж бодож байна? Чи өөрөө оролдоод үзэх юм уу?

Эхнэр: Үнсвэл өвдөхгүй.

Шан: Арай... дахиад хүүхэдтэй болох гээд ингээд байгаа юм биш биз?

Эхнэр: Нөхөр нь байж эхнэртээ итгэж болдоггүй юм уу?

Шан: Зүгээр л секс хиймээр байгаа бол татгалзах юм алга. Харин ч сайхан өглөө болох нь.

Ха: Яан Яан. Босоорой...

Шан: Юу хийгээд байгаа юм бэ?

Ха: Хоёулаа байсан юм уу? Та хоёр үргэлжлүүл, үргэлжлүүл. Ашгүй дээ, ашгүй. Ингэхэд энэ хүүхэд яагаад байж байдаг билээ? Ямар нэг юм болсон юм бол уу?

*******************

Шан: Ээж ээ. Та тэгж их уйдаад байгаа юм уу?

Ха: Тийм. Хийх юм олдохгүй байна. Хурдан надад ач хүү төрүүлээд өг.

Шан: Түрүүнийх шиг орж ирээд байвал яаж ач хүүтэй болох юм?

Ха: Яадаг билээ. Надаас болоод “айчихсан” уу?

Шан: Аан?

Ха: Тэр ч муу шүү.  

*****************

Ха: Яадаг билээ? Надаас болоод “айчихсан” уу? Тэр ч муу шүү. Угаасаа сайнгүй байсан юмыг... надаас болоод айчихлаа. Баларлаа. Баларлаа. Ач хүүтэй болох өнгөрлөө.

Эхнэр: Ээж ээ. Үнэндээ Шан Чэнжоу... таны бодож байгаа шиг биш ээ.

Ха: Яан Яан. Мэднэ ээ. Чи Чэнжоуг бодсондоо л тэгж байна. Гэхдээ... Яан яан. Чи жаахан л тэвччих. Дахиад жаахан л...

Эхнэр: Ээж ээ, тэгж ярих хэрэггүй.

Шан: Яв яв яв.

Ха: Шан Чэнжоу. Яаж байгаа юм? Наад шөлөө хурдан уу. Биеэ сайн бодож бай. Яан Яантай аятайхан харьцаж бай...

Шан: Ээж ээ. Энэ шөлийг Яан Яанд уулгах хэрэгтэй. Би ганцаараа уугаад нэмэргүй шд. Алив...

Ха: Яан яан. Жирэмсэн болчихоо юу?

Эхнэр: Ходоодноос болсон байх. Би өчигдөр юу ч идээгүй.

Ха: Зүгээр ээ. Удахгүй жирэмсэн болчихно оо. Яан яан, хоёулаа өдөр Чэнжоугийн картыг аваад дэлгүүр хэсье. Жирэмсэн эмэгтэй, нярай хүүхдэд хэрэгтэй юмнууд авна аа.

Эхнэр: Хэтэрхий эртдэхгүй  юу?

Ха: Юу гэж эртдэх юм? Ээжийнхээ үгэнд ор. Золиг минь, хурдан картаа өг. Яан яан миний ач хүүг төрүүлэх хүн.

***************

Ха: Ядарч байна уу? Өдөржин дэлгүүр хэсчихлээ.

Эхнэр: Зүгээр ээ, ээж ээ. Дараа ингэж их юм авахгүй шүү.

Ха: Яан яан. Энэ чинь бүгд хэрэгтэй юмнууд.

Эхнэр: Яасан бэ?

Ха: Дахиад л гэдэс эвгүйрхээд байна. Би угаалгын өрөө орчихоод ирье. Эндээ хүлээж бай.

Эхнэр: Ээж ээ,  болгоомжтой яваарай.

Ха: За. За.

Эхнэр: Шан Зичи, би Вэн Вуюуг харах шиг боллоо.

********************

Ү: Вэн Вуюу мөн ч  юм шиг. Гэхдээ гурван жилийн өмнө үхчихсэн биз дээ? Бид нар оршуулганд нь оролцсон шд.

Эхнэр: Тэр яаж үхсэн юм? Тэр үед Вэн овогтынх тодорхой тайлбар хэлээгүй. Үхлийнх нь шалтгааныг хэлэхгүй байсан шд.

Ү: Вэн Вуюуд юунд ингэтэл санаа зовсон юм? Ах тэрэнд их сайн байсан байх аа.

Эхнэр: Би буруу юм асуугаа  юу?

Ү: Тэрний тухай мэдэж яах юм?

Эхнэр: Тэрний үхэл... надтай холбоотой байж магадгүй гэсэн бодол төрөөд байна.

Ү: Аан?

Эхнэр: Лин Хуан  намайг Шан Чэнжоуг алах дөхсөн гэж олон удаа хэлсэн. Тэгэхээр... тэр жил гарсан гал... надтай холбоотой байж магадгүй.

Ү: Яалаа гэж дээ. Бид нар бүгдээрээ хамт өссөн. Чи яасан гэж тэд нарыг шатаах юм?

Эхнэр: Энэ их сэжигтэй байна. Би явлаа. Чи олон хүн таньдаг юм чинь надад сураглаад өг.

******************

Эхнэр: Яагаад хэрэг болчихоор юм ганц ч байдаггүй байна аа?

Шан: Нээрэн, маргааш сургуулийн ой болно. Чи юу... юу харж байгаа юм?  

Эхнэр: Юу ч биш. Унтъя. Яах гээд байгаа юм?

Шан: Чи сая юу үзсэн бэ?

Эхнэр: би бичлэгээс суралцаж байна. Унтах уу?

Шан: Тавь. Уйтгартай юм. Унтлаа.  

*****************

Эр: Шан Чэнжоу Жиан Яаны нөхөр юм байна шд. Сургуульд байхад мөнхийн дайснууд байсан.

Эм: Хоёулаа авъяастай, бас царайлаг. Хар л даа, сайхан харагдаж байгаа биз дээ.

Эр: Хөөе хөөе хөөе. Шан Чэнжоу Вэн Вуюуд сайн байсан биз дээ? Вэн Вуюу нас бараад хэдхэн жил болж байхад. Өөр хүнтэй болчихсон байна шд.

Эм: Шан Чэнжоу Вэн Вуюу хоёр тэр үед үерхдэггүй байсан. Дэмий юм ярих хэрэггүй.

Шан: Миний нэрийг бодох хэрэгтэй шүү.

Эхнэр: Миний нэрийг Шан Чэнжоу гэдэг нохой идчихсэн.

Шан: Сүүлийн үед чи байнга  нойрмоглох болж. Жирэмсэн болчихсон юм уу?

*******************

Эр: Сургуулийнхаа элит сурагчдыг өнөөдөр сургуулийнхаа 50жилийн ойн баярт хүрэлцэн ирснийг харах сайхан байна. Бас та бүхний өгсөн хандивт талархаж байна. Одоо... та бүхэндээ хандивын мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна. Шан Зичи зургаан сая.   Жиан Яан 6сая. Шан Чэнжоу хорин саяыг хандивласан байна. Вэн Юуву 6саяыг хандивласан байна.

Эр2: За за захирал аа. Та андуурсан байх. Вэн Вуюу нас барчихсан шдээ.

Эр: Юу? Энд бичсэнээр...

Эр2: Вэн... Вэн... Вэн Вуюу.

Вэн: /Вэн овогтын охин/ бүгдээрээ сайн уу. Намайг Вэн Вуюу гэдэг. Чэнжоу. Уулзалгүй удсан байна.

Эхнэр: Үхээд гурван жил болсон хүн гэнэтхэн амилчихдаг, сонирхолтой л юм.

*******************

Эр: Чи Вэн Вуюу мөн юм уу? Чэнжоу. Чи... мэдэж байсан уу?

Вэн: Чэнжоу ч гэсэн та нар шиг намайг гурван жилийн өмнө үхсэн гэж бодож байсан. Харамсалтай нь тэгээгүй л дээ. Миний гурван жил өдөр бүр боддог байсан хүн...

Эхнэр: Шан Чэнжоу.   Та хоёр харцаа салгаж чадахгүй байх чинь. Би юу гэж ойлгох вэ? Та хоёр зай тавьж өгөөд, ярилцах боломж өгөх юм уу?

Шан: Жиан Яан. Төвөг удах хэрэггүй.

Эхнэр: Бид хоёр салаагүй байгаа. Битгий л мартаарай даа.

Шан: Жиан Яан.

Вэн: Жиан Яан, яасан бэ? Намайг эргэж ирсэнд дургүй байгаа юм уу? Санаа битгий зов. Би Чэнжоу та хоёрт саад болохгүй.

Эхнэр: Саад болсон ч зүгээр. Надад хамаагүй.

Эм: Хөөх. Вэн Вуюу ирэнгүүт Жиан Яан айгаад яваад өглөө. Шан Чэнжоуд хаягдана гэж айгаа юу?   Зүгээр ээ, би гэрт чинь очиж салют буудуулж өгөмз. Тэгвэл илүү их ичих байх даа.

Эхнэр: Хүн муулах сайхан байна уу?

Эм: Жиан Яан, галзуу юм уу?

Шан: Жиан Яан.

Вэн: Ёоёо... Миний толгой... эргээд байна...

Шан: Хөөе...  

Вэн: Миний бие одоо ч сул байгаа.  Цусан дахь сахрын хэмжээ байнга багасаад байдаг юм. Чэнжоу, намайг уучлаарай. Надаас болоод Жиан Яан буруугаар ойлгочихлоо.

Шан: Зүгээр ээ.

Вэн: Чэнжоу. Би дахиад уучлалт гуймаар байна. Тэр үед намайг аврахад миний хөл хугарчихсан, хаа сайгүй түлэгдсэн шархтай байсан. Харахаас ч аймаар. Хүний нүүр рүү эгцэлж харж чадахгүй байсан. Чиний царайг харж чадаагүй, тэгээд аав ээж хоёроос намайг үхсэн гээд хэлчих гэж гуйсан юм. Чамаас нуух гэсэн юм биш шүү.

Шан: Зүгээр ээ. Чи зүгээр бол боллоо.

Вэн: Нэрээн, Чэнжоу. Тэр үед хэн гал тавьсаныг би харсан. Чамайг тэрэнтэй суучихна гэж би төсөөлөөгүй. Жиан Яан чи бид хоёрыг үерхдэг гэж буруугаар ойлгоод гал тавьж, алахыг  завдана гэж бодоогүй.

Шан: Чи буруу ойлгосон юм шиг байна. Жиан Яан тийм хүн биш.

Вэн: Зүгээр ээ. Их... аль хэдийн өнгөрсөн хэрэг юм чинь. Тэгээд ч, Жиан Яан одоо чиний эхнэр болсон. Тэрнийг хамгаалах чинь аргагүй. Оронд нь би нэг жижигхэн юм гуйж болох уу?

Шан: Зүгээр ээ.

Вэн: Бээжингийн шинэ дүүргийн төслийг авмаар байна. Чи надад тусалж чадах уу?

Шан: За яах вэ.

Вэн: Хөөх. Миний дуртай бялуу байна. Май. Чэнжоу, чи амтлаад үз. Ид л дээ...

****************

Эхнэр: Ли Хуанаас арай гэж салж байхад. Бас Вэн Вуюу гараад ирлээ. Хар багын хайр. Шан Чэнжоу... Аав аа. Өнөөдөр юу болоод гэнэтхэн залгадаг билээ?

Аав: Яан Яан, сая Чэнжоу ирээд ирээд явлаа. Бээжингийн шинэ дүүргийн төслийг Вэн Вуюуд өгөөч гэж байна. Чи энийг мэдэж байсан уу?

Эхнэр: Юу?

******************

Эхнэр: Аав аа. Шан Чэнжоу манай Жиан овогтын төслийг Вэн Вуюуд өг гээ юу?

Аав: Бид нар Чэнжоуд өртэй. Чэнжоу, Вэн Вуюу хоёр хамт ирээд гуйсан. Дээр нь тэр олон захирлуудын өмнө гуйсан болохоор би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй, зөвшөөрчихлөө. Одоо бүгд манайхыг шоолж байна. Чэнжоу та хоёрыг салах гэж байгаа гэж ярьж байна. Аав ээж хоёр нь чамд санаа зовоод байна.

Эхнэр: Аав аа. Санаа зовох хэрэггүй. Би зүгээр. Би завтай болохоороо ээж та хоёр дээр очино оо.

Аав: За за. Яан яан. Хэрэг гарвал аав ээж хоёртоо хэлээрэй. Бид хоёр чиний талд шүү.

Эхнэр: За. Тэгнэ ээ. Шан Чэнжоу. Чи яагаад миний гэр бүлээр оролдож байгаа юм?  

Шан: Юу болоо вэ?

Эхнэр: Гарын үсэгээ зур.

Шан: Жиан Яан. Юу хийгээд байгаа юм бэ?

Эхнэр: Юу хийснээ чи өөрөө мэдэж байгаа биз дээ. Шан Чэнжоу, чи тэр эмэгтэйг дагуулаад миний аав дээр очиж төслийг нь булаасан. Чи ч аргагүй сайн юм аа.

Шан: Шинчен дүүргийн төсөл Вуюугийн Вэн овогтынд эргэж ирээд авч байгаа анхны төсөл. Тэрний хувьд их чухал...

Эхнэр: Вэн Вуюугийн анхны төсөл манай Жиан овогтынд ямар хамаатай юм? Чамд ичих нүүр байна уу?

Шан: Хэн нь ичих нүүргүйг мэдэхгүй юу? Жиан Яан сайн сонс. Жиан овогтын энэ төслөөс холдуулсанд харин ч баярла. Шан овгийнхон оролцсон бол ингээд өнгөрнө гэж бодоо юу?

Эхнэр: Тэгвэл манай Жиан овогтынх Шан ноёнд талархах хэрэгтэй гэх гээ юу?

Шан: Үгүй бол...

Эхнэр: Шан Чэнжоу... бөөлжис цутгаж байна.

Шан: Хаачих гээ вэ?

Эхнэр: Чамд хамаагүй.

Шан: Ганц төсөл шдээ. Ингэх сүржигнэх шаардлага байгаа юм уу?

Эхнэр: Ганц төсөл өө? Шан Чэнжоу, намайг сохор гэж бодоо юу? Тэрийг ирснээс хойш бүгд тэрнийг чиний хайртай хүн гэж ярьж байна. Намайг хаяны гэдгийг чинь бүгд мэдэж байгаа. Намайг явуул. Би  ч гэсэн чамайг явуулъя.

Шан: Жиан Яан. Чи надад хүүхэд гаргаж өгнө гэж амалсан.

Эхнэр: Вэн Вуюу ирчихсэн юм чинь чамд хүүхэд гаргаад өгөх биз.

Шан: Тэрнийг ярихаа боль л доо. Надад итгэж болохгүй юу? Би тэрэнтэй ямар ч холбоогүй.

Эхнэр: Залхаж байна. Шан Чэнжоу. Бид хоёр гэрлээд гурван жил болох гэж байна. Өөрөөсөө асуугаад үз. Ээж чинь намайг чамтай унт гэж хичнээн удаа ятгасан бэ? Чи хэдэн удаа гэртээ ирсэн бэ?  Би хэдэн удаа Ли Хуанд тусалсан бэ? Чи манай ээж, аав дээр хэдэн удаа очсон бэ? Чи миний нөхөр. Чи надад юу өгсөн юм? Бас миний аав... чиний хадам аав. Чиний хувьд ахмад настан. Чи олон хүний нүдэн дээр миний аавыг доромжилчихоод Жиан овогтыг яаж Шанхайд оршин тогтно гэж байгаа юм? Хүмүүс юу гэж ярьж байгааг мэдэх үү?  

Шан: Яах гээ вэ?

Эхнэр: Энэ бөгжийг хийсэн хүн энэ бөгжийг зүүх юм бол хэзээ ч тайлж болохгүй гэсэн. Шан Чэнжоу. Энэ миний хариулт.

Шан: Ван Вуюуд чамайг гал тавьсан гэсэн нотлох баримт байгаа гэсэн болохоор л... чамаас сална гэж хэзээ ч бодож байгаагүй.

***************** 

Ү: Яасан бэ?

Эхнэр: Хүүхэд.

Ү: Явъя.

Эр: Шан захирал аа. Эзэгтэй жирэмсэн юм уу? Түрүүн гэдсээ бариад хүүхэд гээд байсан. Би тусалъя гэж бодсон ч, Шан ноён аваад явчихсан.

Шан: Жирэмсэн  гэж үү? За яах вэ. Гурван жил тэвчсэний эцэст ... ийм юм болж... жирэмсэн болчихож. Хаана байгааг нь мэдээд ир.

Эр: За, би шалгаад ирье.

********************

Эм: Санаа зовох хэрэггүй. Гэхдээ хойшид сэтгэл хөдлөлөө хяна. Сэтгэл санааны байдал ч гэсэн хүүхдэд нөлөөлдөг юм. Гэдсэнд чинь байгаа ч гэсэн бүгдийг нь мэддэг гэсэн үг.

Эхнэр: Баярлалаа, эмч ээ. 

Ү: Ахад жирэмсэн гэдэгээ хэлэхгүй юм уу?

Эхнэр: Вэн Вуюуг эргэж ирэхээс өмнө би энэ хэвээрээ амьдарсан ч яах вэ гэж бодож байсан. Одоо бол чадахгүй. Миний нөхрийн сэтгэлд өөр эмэгтэй байгаа... миний хүүхдийг хайрлахгүй нь ойлгомжтой байхад, яаж тийм газар өсгөх юм?

Ү: Хүүхдээ төрүүл. Би чамд тусална. Явъя.

Шан: Юу хийгээд байгаа юм? Жирэмсэн болоо юу?

Эхнэр: Үгүй.

Шан: Үгүй ээ? Тэгвэл энд юу хийж байгаа юм?

Эхнэр: Шан Чэнжоу. Жаахан ухаантай байж болохгүй юу? Жирэмсэн биш бол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж болдоггүй юм уу? Сарын тэмдэг оройтсон. Яасан? Итгэхгүй байна уу? Эмчээс асуу л даа.

Шан:  Хэрэггүй. Манай Шан овогтын эмнэлэгт очиж үзүүлье. Явъя.

Эхнэр: Явахгүй.

Шан: Яасан? Айгаа юу?

Эхнэр: тэрний оронд иргэний бүргэлийн газар очиж гэрлэлтээ салгуулъя.

Шан: Жиан Яан. Би чамайг олон жил мэднэ. Чиний юу бодож байгааг ч тэр. Мэдэхгүй гэж бодоо юу? Эхлээд гэрлэлтээ салгуулаад, хүүхдээ төрүүлээд. Өөрөө авах гэж байгаа биз дээ? Миний хүүхдийг авах гээ юу? 

Эхнэр: Чи миний төлөө юу хийсэн юм? Нөгөө олон хүүхнүүд дээрээ очихгүй юу. Битгий горьд.  

Шан: Сайн сонс. Надад өөр эмэгтэй байхгүй. Чи хичнээн хичээсэн ч, би салахгүй. Дэмий юм ярихаа боль.

Эхнэр: Шан Чэнжоу. Яах гээд байгаа юм? Намайг буулга.

Шан: Хөдлөхөө боль. Явж үзүүлье.

Эхнэр: Шан Чэнжоу...

************************

Эмч: Шан захирал аа. Эхнэр чинь жирэмсэн биш байна.

Шан: Жирэмсэн биш ээ? Андуурсан байх. Манай эхнэрт жирэмсний эрт үеийн хэд хэдэн шинж тэмдэг  илрээд байгаа.

Эмч: Хоосон шинж тэмдэгүүд. Өөр эмнэлэгт очоод үзүүлээд үз.

Шан: Жиан Яан.Дахиад намайг хуурах гээ юу?

Эхнэр: Чи л өөрөө үзүүлнэ гээд байсан биз дээ? Би чамд өөр юм хэлсэн үү? Амаа тат. Ашгүй дээ. Баярлалаа, эмч ээ. Эмч ээ, Шан Чэнжоуд жирэмсэн гэдэгээ мэдэгдмээргүй байна. Та нууж өгч туслаач. Өнгөрсөн удаа танд тусалсны хариу гээд бодчих.

Эмч: За.

Шан: За. Тэгвэл эхнэр бид хоёр явлаа.

Эмч: За. Шан захирал аа. Болгоомжтой яваарай.

Шан: Явъя.  

Вэн: Ли эмч ээ. Жиан Яан, үнэхээр жирэмсэн биш юм уу?

Эмч: Жирэмсэн. Гэхдээ яагаад Шан Чэнжоуд хэлэх хэрэггүй гэснийг нь мэдэхгүй.

Вэн: Сайн хэрэг байна. Шан эзэгтэй болох боломж надад байгаа гэсэн үг.

Шан: Жиан Яан. Буугаад ир.

Эхнэр: Иргэний бүргэлийн газар очиж, салах өргөдөл гаргана. Жолооч оо, явъя.

Шан: Жиан Яан. Байна?

Эхнэр: Миний хүү. Одооноос ээж нь чамтай байна аа.

******************

Му: Цагийг чинь үрчихлээ. Чэнжоу, гурван жилийн өмнө галаас болоод Вуюугийн хоолой гэмтсэн. Гадаадад байхад гайгүй байсан. Энд ирээд өвдчихнө гэж бодсонгүй. Бие нь муудаад чамайг дуудаад байсан. Тэгээгүй бол би чамайг дуудахгүй байсан юм.

Шан: Тэр үед Вуюу надад хүчилтөрөгчийн маскаа өгөөгүй бол ийм болохгүй байсан.

Му: Тэр үед хэн нь Вуюу та хоёрыг тэгж хэрцгийгээр алах гэж оролдсоныг мэдэхгүй юм. Мэдэх юм бол би яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

Шан: Эгч ээ. Утсаар ярьчихаад ирье.

Му: Тэг тэг...

Эм: Сайн байна уу. Таны залгасан дугаар тэжээлээс салсан байна. 

Му: Чэнжоу, ороод ир. Вуюу сэрчихлээ.

Ү: Шан Чэнжоу. Салахгүй бол би чамайг салгана даа.

Эм: Таны залгасан  дугаар тэжээлээс салсан байна.

Эр: Шан ах аа, таны шалга гэсэн юмыг шалгачихлаа. Нотлох баримтыг таны имейл хаягаар явуулчихсан.

***************** 

Шан: Жиан Яан. Жиан Яан.  Жиан Яан. Жиан Яан. Зичи, яасан бэ? Жиан Яан гэртээ байхгүй байна.

Ү: Үхчихсэн. Чандарлачихсан.

Шан: Худлаа ярихаа боль. Тэр хаана байна?

Ү: Мэдмээр байгаа бол гарын үсэгээ зур. Тэгвэл би хэлж өгье.  

Шан: Жиан Яан бид хоёрын хэрэг. Чиний оролцох хэрэг биш.

Ү: Жиан Яан байгаагүй бол намайг чиний хэрэгт оролцоно гэж бодоо юу? Би худлаа хэлээгүй. Үхлийн ирмэг дээр байсан. Чамайг Вэн Вуюу руу явсны дараа тэрэнд ямар байсныг мэдэх үү? Такситай явж байгаад том машинтай мөргөлдсөн. Арын суудал дээр гацаад, үхэхээ хүлээж байсан. Гэтэл чи... нөхөр нь байж чи хаана байсан юм?

Шан: Ос...осолд орсон юм уу? Би мэдээгүй.

Ү: Тэр хамаагүй. Гарын үсэгээ зураад, тэрнийг явуул.

Шан: Зурахгүй. Би зурахгүй. 

Вэн: Чэнжоу, эмч намайг гарч болно гэсэн. Чи ирж намайг авах уу?

Ү: Тэгье. Би ахтайгаа очиж авъя. Жиан Яаны осол зүгээр нэг осол байсан гэж бодож байна уу?

***************

Му: Манай Вуюу чамаас салахаа байж. Чамайг хармаар байна гээд амар заяа үзүүлэхээ байлаа.

Вэн: Ээж ээ. Дэмий юм ярихаа боль л доо. Чэнжоу эхнэртэй хүн. Хамаагүй тоглоом хийж болохгүй.

Шан: Вэн эгч ээ. Бодож байж ярьсан нь дээр. Гурван жилийн өмнө Вэн Вуюу миний амийг аварсан болохоор л би ингэж байна. Би эхнэртээ хайртай.

Вэн: Чэнжоу, буруу ойлгох хэрэггүй. Ээж угаасаа л юм бодолгүй хэлчихдэг хүн. Мартсанаас, Зичи ирнэ гэсэн яасан? Яагаад ирэхгүй байгаа юм?

Ү: Би ирчихлээ. Тэр хүнийг холдуул.

Му: Яаж байна аа? Тавиач.

Вэн: Ээж ээ.

Му: Намайг тавь гэж байна.

Вэн: Шан Зичи. Юугаа хийгээд байгаа юм?

Ү: Чамайг цагдаагийн газар аваачих гэж байна.

Вэн: Намайг цагдаад өгнө өө. Би хэрэг хийгээгүй. Намайг яасан гэж барьж байгаа юм? Чэнжоу. Зичи чиний дүү. Энэ юу яриад байгаа юм?

Шан: Вэн Вуюу. Юу хийснээ чи өөрөө сайн мэдэж байгаа.

Вэн: Би... би яасан гэж? Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Ү: Ойлгохгүй байсан ч хамаагүй. Би сануулаад өгье.

Вэн: Би таван саяыг өгье. Жиан Яаныг цааш нь харуулаад өг. Тэрнийг энэ хорвоогоос зайлуулаад өг.  Энэ худлаа. Шан Зичи, Жиан Яан хоёр намайг гүтгэх гэж хйисэн байх. Чэнжоу. Чэнжоу, итгэх хэрэггүй. Чэнжоу. Намайг яагаад ингэж байгаа юм бэ? Хэний ачаар өнөөдөр амьд байгаагаа мартаа юу?

Шан: Амаа тат. Тэр үед Жиан Яан бид хоёрыг холдуулахын тулд чи санаатай гал тавьж, албаар надад амьд гарах боломж олгосон. Надад Жиан Яаныг алуурчин гэж гурван жил итгүүлсэн. Ван Вуюу. Тэр галд чи үхэх ёстой байсан юм.

Вэн: Тийм биш ээ, Чэнжоу. Би гал тавьсан бол би яаж хагас үхдэл болж жүжиглэх юм?

Ү: Энийг “өөрийгөө гэмтээж, бусдыг хорлох” гэдэг юм.

Му: Манай Вуюу сайхан сэтгэлтэй хүүхэд. Юу гэж хүн хорлодог юм? Тэр Жиан Яан их зантай, хүнийг байнга дорд үздэг. Олигтой амьтан яав ч биш.

Шан: Ам руу нь алгад.

Эр: Амаа тат.

Вэн: Ээж ээ.

Эр: Хол бай.

Вэн: Шан Чэнжоу. Яана гэнэ ээ? Вэн овогтынхоос айхгүй байна уу?

Ү: Вэн овогт уу? Энийг хар. Вэн овогтынд юу тохиолдсоныг хар.

*******************

Вэн: Энэ... ийм байх ёсгүй. Та нар юу хийчихсэн юм?

Шан: Өнөөдрөөс Шанхай хотод Вэн овогтынх гэж байхгүй. Вэн Вуюу чиЖиан Яаныг яаж хорлосон бэ? Би чамд нэг нэгээр нь эргүүлж өгнө. Үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөж, хийсэн хэрэгтээ гэмш.

Вэн: Шан Чэнжоу. Намайг ингэж болохгүй.

Шан: Гурав хоногийн дотор Жиан Яаныг ол.

Эр: Мэдлээ.

*******************

Шан: Байна?

Эр: Шан захирал аа, залуу эзэгтэйг олчихлоо... Шан захирал аа, залуу эзэгтэйг олчихлоо.  

Ү: Шан Чэнжоу. Галзуураа юу?

Шан: Замаас холд. Намайг хүчлэх хэрэггүй.

Ү: Намайг алдаггүй л юм бол Жиан Яаныг чамд өгөхгүй. Чамайг харахыг ч хүсэхгүй байгаа. Ойлгов уу? Тавь... Шан Чэнжоу.

Ха: Шан Чэнжоу. Чи яах гээд байгаа юм?

Шан: Ээж ээ. Намайг уулзуулчих л даа.

Ха: Чамд тийм эрх байгаа юм уу? Зичийг хурдан тавь.

Шан: Тавиад үзээрэй.

Ха: Яах гээд байгаа юм? Намайг энд үхүүлмээр байна уу?  

Шан: Тавь. 

Ха: Чэнжоу. Яан Яаныг зүгээр л явуулчих.  

Шан: Тэгж их хүсээд байгаа бол...

Эхнэр: Шан Чэнжоу. Би чамд олон жил сайн байсан...  Шан Чэнжоу. Энэ миний хариулт... Шан Чэнжоу. Ингээд дуусгая.

Төгсөв.

Back to episodes Go home