Инсүгийн азтай өдөр 12р анги
Ин: Хань аа.
Сү: Аав аа.
Ин: Хань аа. Хань аа.
Сү: Аав аа.
Ин: Хань аа. Хань аа. Хань аа ухаан ор л доо.
Тэгү: Одоо л овоо тэнцэж байх шиг байна. Одоо амьдрал чинь жинхэнэ там болно. Яг минийх шиг.
Ин: Түргэн дуудаарай түргэлээрэй.
Сү: За.
Ин: Хань аа. Зүгээр ээ ухаан ороорой ухаантай байгаарай.
Сү: Аав маань. Хэнбүг хороолол 32н.
Ин: Болохгүй ээ.
Сү: Хурдан ирээрэй.
Ин: Болохгүй ээ болохгүй болохгүй.
Сү: Аав аа.
Ин: Үгүй ээ нүдээ нээ. Болохгүй ээ. Хань аа.
Сү: Аав аа. Яана аа? Аав аа.
Ин: Хань аа. Хань аа. Хань аа.
Гён: Пак Бухи дэслэгч тэгээд Пак Дужин амиа алдсан.
Нөх: Пак Дужин.
Гён: Тийм. Кан Инсүгийн нөхөр. Хэн хэнийг нь Жан Тэгү хөнөөсөн. Одоохондоо баригдаагүй байгаа.
Иг: Юу гэсэн.
Гён: Тийм болохоор одоо бүх юмаа үнэнээр нь хэл. Тэгэхгүй бол би хэзээ ч шоронгоос гарч чадахгүй болгоно шүү.
Ё: Баярлалаа.
Инён: Кан Инсү. Таныг хар тамхи худалдаалсан хэргээр баривчлаж байна. Та дуугүй байх эрхтэй мөн өмгөөлөгч авах эрхтэй. Таны хэлсэн бүх үг шүүх дээр таны эсрэг ашиглагдаж болно. Та ойлгосон уу?
Ё: Зүгээр ээ Сү А.
Гён: 4ний үүрээр Жан Тэгү Сөүлийн захын нэгэн ууланд осолд орсон. Тэр газарт буу ашигласан ул мөр үлдсэн байсан. Тухайн үед мэдээлэгчтэйгээ уулзаж байхад өөрлүү нь дайрсан гэж мэдүүлэг өгсөн. Тэр өдөр Кан Инсү хэргийн газарлуу чиглэсэн улсын чанартай замаар зорчсон. Маргааш нь гүперээ шинээр сольсон. Тэр өдөр та хоёр Жан Тэгүтэй хэргийн газарт хамт байсан. Шалтгаан нь та 3 хамт гаа зарсан.
Ин: Энийг хэн?
Ё: Сү А. Жоохон юм идэх хэрэгтэй.
Сү: Эгч ээ ээж яаж, яаж тийм зүйл.
Ё: Битгий уйл. Битгий уйл за. Болно. Чи аавтайгаа их адилхан юм аа. Битгий уйл.
Гён: Тэр чухал юм уу? Гол нь хэн хэнийг чинь хар тамхи тээвэрлэж борлуулсныг нотлох нотлогоо байгаа. Хүнд ял онооно.
Иг: Жан Тэгү бид хоёрыг хөнөөх гэж байсан буудаад балайраад байхаар нь энэ эгч амьд гарах гээд л машинаараа мөргөсөн. Гэхдээ бид түргэн дуудсан.
Гён: Та 3 яаж байгаад хамт борлуулж эхлэсэн юм бэ?
Иг: Би хамт заръя гэсэн юм аа.
Ин: Үгүй ээ.
Иг: Гэрээсээ бодистой цүнх олсон гэдэг үгэнд цагдаа итгэх үү? Нэгэнт ийм болсон юм чинь нүдээ тас аниад нөхрийнхөө эмчилгээний зардлыг ол. Гэхдээ дунд нь болино гээд байхаар нь би сүрдүүлж байгаад болиулаагүй.
Ин: Юу гэсэн үг вэ.
Иг: Бүгд үнэн шүү дээ.
Ин: Үгүй ээ би одоо дахиад ийм юм хийж чадахгүй.
Иг: Би бол танд ямар ч мэдрэмж төрж байсан тоохгүй. Зүгээр л миний замд саад болоод байлгүй хий гэснийг л хий. Эхлэлийг та тавьсан байж болох ч төгсгөлийг нь би хийнэ. Жан Тэгү фэнтомоос мөнгө аваад мэдээлэл өгч байсныг мэднэ биз дээ? Мөнгөний хорхой гэдэг нэрээр. Тэгээд мөрдлөг өөрт нь ойртоод ирэхээр Фэнтомыг устгаад бид хоёрыг сүрдүүлж эхлэсэн. Хуан Дунхён гэдэг залууг ч гэсэн Жан Тэгү хөнөөсөн. Би энэ эгчийг хуурч байгаад бүх төлөлтийг нь төлүүлсэн.
Ин: Чи тэрийг дараа нь надад тайлбарласан биз дээ?
Иг: Одоо хүртэл надад итгээд байгаа юм уу? Би юу гэж тэр мөнгийг эргүүлж өгөх юм бэ? Хуурч байгааг ч мэдэхгүй хамт хэргээ хүлээе гээд надаас гуйж гувшаад ёстой шал тэнэг байсан. Тэгээд л нөхөр чинь хүртэл үхсэн биз дээ?
Ин: Боль.
Иг: Энэ чигээрээ явбал охинтойгоо ч гэсэн хэзээ ч уулзахгүй дээ. Амьдралаа ч ёстой баллалаа даа.
Ин: Яаж? Чи яаж?
Гён: Кан Инсү сууна уу.
Инён: Тийм ээ Кан Инсү суу. Тайвшраад суу л даа.
Иг: Ийм болохоор л энгийн хүмүүстэй орооцолдож болдоггүй юм. Бүгдийг нь хэлсэн болохоор одоо ял тохиролцоно биз дээ?
Дарга: Хилээр гарах эрхийг нь хаачихсан. Очиж болох газарт нь отолтонд суугаад байхад үзэгдэж харагдахгүй юм. Энэ Жан Тэгү новш одоо хааччихав аа? Одоо алдах юм бол хулгайн завиар гараад ч хамаагүй гадагшаа зугтана даа. Тэгээд зугтчихвал хэзээ ч бариж чадахгүй.
Гён: Би яаж ийгээд арга хайж олно оо.
Ин: Хуруу нь яаж байна? Эмнэлэг юу гэж байна. Ямар нэг гаж нөлөө байхгүй гэсэн биз дээ?
Сү: Тэр чухал юм уу?
Ин: Мэдээж шүү дээ зураг зурдаг гар шүү дээ.
Сү: Миний хүргэлт хийж байсан зүйл таны бодис байсан биз дээ? Тэрнээс чинь болоод аав нас барсан. Би таныг ч өөрийгөө ч уучлаж чадахгүй байна.
Ин: Үгүй ээ Сү А. Огтхон ч огтоосоо чиний буруу биш. Бүгд ээжийнх нь буруу.
Сү: Би хайртай хүмүүсээ бүгдийг нь алдсан. Дахиад таныг хармааргүй байна. Энийг л хэлэх гэж өнөөдөр ирсэн.
Ин: Сү А. Сү А. Сү А. Сү А. Сү А.
Инён: Кан Инсү ухаан ороорой. Ухаан орох ёстой шүү. Ухаан ор л доо Кан Инсү.
Гён: Намайг хар тамхины багт ирээд 7 хоносны дараа билүү дээ. Мансуурахын тулд үр хүүхдээ зарсан аав баригдсан. Тэгэхэд ёстой их цочирдож байсан. Хэдэн сар болсон чинь элбэг тохиолддог зүйл байсан юм билээ.
Иг: Юу хэлмээр байгаа юм бэ?
Гён: Кан Инсүг сүрдүүлж хар тамхи заруулсан гэдэг үгэнд чинь бараг л итгэх шахлаа. Үнэндээ бол чи бүх хэргийг үүрээд ч хамаагүй Кан Инсүд тусламаар байгаа биз дээ? Гэхдээ би зүгээр байхгүй бол яах уу?
Иг: Та надад нэг өртэй баймаар юм.
Гён: Тийм болохоор боломж олгоё.
Инён: Жан Тэгүг дууд. Ямар ч хамаагүй аргаар.
Гён: Одоо Кан Инсүд ч гэсэн энэ талаар хэлж байгаа. Хэр сайн хамтарч ажилласнаас шалтгаалаад мөрдлөгийн чиг өөрчлөгдөнө.
Эр: Цагдаагийн байгууллага хамтрагч цагдаагаа хөнөөсөн мөн хээл хахууль авсан хэргээр шалгагдаж байгаа Жан Тэгү ахлах дэслэгчийг эрэн сурвалжлаж байна. Сөүлийн Каннамын цагдаагийн хэлтсийн алба хаагч ахлах дэслэгч Жан Тэгү өнгөрсөн 6ны өдөр 6ны өдөр 16 цагийн үед Сөүлийн цагдаагийн газарлуу хүргэгдэж байхдаа хамт ажилладаг цагдаагийн алба хаагч нарын амь насыг хөнөөгөөд зугтсан юм байна. Цагдаагийн байгууллага ахлах дэслэгч Жан-гийн тухай мэдээлэл болон гэрэл зураг зэргийг багтаасан зурагт хуудас тараан түүнийг баривчлахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Эр2: 11ний үүрээр 1 цагт Масан боомт. Цагаан өнгийн ачааны хөлөг онгоц.
Тэгү: Окэй. Бөөрөнхий. Бөөрөнхий. Бөөрөнхий. Бөөрөнхий.
Инён: Үнэхээр ингэж болох юм уу? Сөүлийн цагдаагийн газар мэдчихвэл зүгээр байхгүй дээ.
Гён: Тэд нар хүртэл оролцоод эхлэх юм бол дарга биш ээ Жан Тэгү хэзээ ч ирэхгүй. Угаасаа манай хэрэг байсан. Заавал бид нар өөрсдөө барих хэрэгтэй. Асуудал гарвал би хариуцлага хүлээнэ.
Инён: Та нэг л өөр болчихсон юм шиг ээ.
Гён: Тийм үү? Ашгүй дээ.
Эр: Одоо алдах юм бол бүгд ажилгүй болно гэж бодоод ухаантайхан байцгаая.
Хүү: Аав аа, аав аа туслаарай. Аав аа.
Ин: Хүүгээ авармаар байгаа бол одоохон давхиад ир. Хаана байгааг мэднэ биз дээ?
Тэгү: Мингюү хаана байна? Миний хүүг аваад ир.
Иг: Ээж нь аваад явчихсан.
Ин: Мингюү уучлаарай. За ээждээ оч. Өнөөдөр хилээр гарна.
Гён: Жан Тэгү буугаа хая. Одоо цагдаа нар Жан Тэгүгийн хүүгийн сургууль болон гэр тэгээд хуучин эхнэр болон эхнэрийнх нь нөхрийн ажлын ойролцоо отолтонд сууж байгаа ч Жан Тэгү тэрийг мэдэж байгаа.
Иг: Тэгээд одоо бид хоёрыг.
Гён: Тийм ээ Жан Тэгүг дуудаж авч ир. Ямар ч хамаагүй аргаар. Буугаа хая.
Иг: Эгч ээ.
Гён: Кан Инсү битгий өдөөрэй.
Ин: Чам шиг юманд хүүхэд өсгөх эрх байхгүй. Чи хэзээ ч Мингюүэй уулзаж чадахгүй. Уулзаж чадахгүй. Шоронд үүрд ялзрах болохоор.
Гён: Кан Инсү холд. Кан Инсү.
Инён: Дарга аа.
Эр: Жан Тэгү буугаа хая.
Тэгү: Битгий хөдлө.
Эр: Жан Тэгү буугаа хая.
Гён: Инён оо. Хаалгаа нээ. Түргэн тусламж дуудаад нэмэлт хүч дууд.
Эр: За.
Тэгү: Чи бүр аль хэдийн араатан болоо шив.
Иг: Та зүгээр үү?
Тэгү: Чи ч би ч.
Ин: Үгүй ээ. Болохгүй ээ. Болохгүй ээ.
Эр: Би хаягийг нь явууллаа эрлийн баг явуул. Хурдан явуул аа.
Эм: Шинэ хүн ирлээ дээ.
Ин: Сайн байна уу? Энэ.
Бичиг: Хайртай шүү Сү А. Чи бол ээжийнхээ хамгийн үнэтэй эрдэнэ юм шүү.
Бичиг: 1 жилийн дараа.
Эм: Наашаа наашаа.
Иг: Санасныг бодвол хурдан суллагджээ. Ингээд уулзсан шар гозойчихлоо. Битгий ингэж хараад бай. Би харамсахгүй байгаа. Угаасаа нэг их гомдоод байгаа юм ч алга. Би илүү их мөнгө авсан шүү дээ. Танд ажил даалгаад.
Ин: Үнэхээр харамсахгүй байна уу? Чамд заавал хийх ёстой ажил байсан шүү дээ.
Иг: Зүгээр л би ч гэсэн ядаж ганц удаа юу ч бодохгүй ямар ч тооцоо бодохгүй таны төлөө ямар нэг зүйл хиймээр байсан юм танд хамгаалах ёстой зүйл байгаа. Хурдан очиж Сү Атай уулз. Одоо энд уйлвал хачин харагдана гэдгээ мэднэ биз дээ? Тэгээд одоо хүртэл намайг мэддэггүй юм уу? Би тэгж хүний төлөө өөрийгөө золих хүн мөн үү?
Кан: Сайн байна уу? Тү Эн холдингсийн гүйцэтгэх захирал Кан Хүйрим байна. AI үйлдвэрлэлийн төсөл маань сүүлийн хөрөнгө оруулалтын зөвлөгөөн дээр хамгийн их анхаарал татсан төсөл байсан. Өнөөдөр та бүхний хүлээлтэнд хүрэх байх гэж найдж байна. Бичлэгийг ч гэсэн төсөлдөө тохируулаад хиймэл оюун ухаанаар бэлдсэн байгаа. Хамтдаа үзэцгээе.
Эр: 1 их наядын төсөл. Инсаны хиймэл оюун ухааны ирээдүй... аялацгаая. Эхлээд.
Кан: Би ганцаараа сандраагүй байсан байна.
Эр: Эндээс хиймэл оюун ухааны удирдлагатай роботоор технологийн шинэчлэл хийгдэхээс гадна. Гаа энэ мөс мөн биз дээ? Солиотой юм аа. Хаанаас олсон юм бэ?
Эр: Хаа хаа.
Кан: Унтраа. Унтраа гээд байна.
Эр: Энэ бичлэг үнэн үү?
Эм: Хар тамхи хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна уу?
Эр: Улс төрийнхэнтэй холбоотой юу? Бичлэг дээр байгаа өөрөө мөн биз дээ?
Эр2: Хэрэглэгчдийнхээ жагсаалтыг солилцоно гэсэн болзлоор ял тохиролцъё.
Иг: Прокурор оо та загасчин гэж сонсож байсан уу? Хар тамхины албаныхан хэдэн жилийн турш хайж байгаа дундын борлуулагч. Тэрнээс ч илүү том юм нэмээд өгөх болохоор дахиад жоохон ярилцъя.
Эр: Энэ бичлэг үнэн үү? Энэ бичлэгний талаар тайлбар өгөөч.
Эм: Мансуурсан байсан уу?
Эр: Улс төрийнхөн холбоотой юу? Энэ бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байна уу?
Кан: Яаж суллагдсаныг чинь мэдэхгүй байгаа ч чи эргээд орохоор боллоо доо. Санаатайгаар хорлох, хүчээр хар тамхи хэрэглүүлсэн, дүрс бичлэг эвлүүлсэн гээд бүгдийг нь хүлээн зөвшөөрөх юм бол би уучлая.
Иг: Үгүй гэвэл.
Кан: Амьддаа суллагдахгүй шүү дээ. Гэр бүлийнхэн чинь эсэн мэнд үлдэх үү? Дараа сард хүлээлгэж өгөх ёстой 5 барилга байгаа юм билээ. Хүн явуулаад хойшлуулаад өгөх үү? 2 долоо хоног л хойшлуулахад бөөн нөхөн төлбөрт унана. Танайх шиг жижигхэн компани бол ганц сар болоход л дампуурна даа.
Иг: Тэр үед ч гэсэн иймэрхүү байсан байх нь. 10 жилийн өмнө найзыг минь хөнөөчихөөд надад бүх хэргээ тохоход.
Кан: тэр чинь осол байсан шүү дээ. Маш санаандгүй азгүй осол.
Иг: Тийм ээ чи хийчихээд чамаас бусад нь бүгд азгүйтсэн осол.
Кан: Ямар муухай зуудаг юм бэ?
Иг: Чи хэтэрхий сайн амьдарч байх юм даа.
Кан: Гэхдээ одоо яана аа өшөө авах гэж байгаа юм бол олигтойхон юм хийхгүй дээ. Хар тамхи уу? Би өөрөө хэлэх тиймхэн л юм. Манайх шиг компанийг ганхуулах гэж байгаа бол би биш манай өвөө мансуурах хэрэгтэй шүү дээ. Нэг муу гүйцэтгэх захирал нь мансуурсны төлөө хүмүүс том группийн хувьцаагаа зарахгүй. 1000 вон. Чиний жүжигний дараа манай хувьцаа ердөө хэдэн 1000 воноор л буусан гээд байна эргүү минь. Цагаа үрж байх юм. Явлаа үлдсэн асуудлаа өөрөө сайн даана биз.
Иг: Анхнаасаа мэдэрдэг байсан юм та нар үнэхээр өөдрөг юм. Гэмт хэрэг хийсэн ч тэрнийхээ төлөөсийг төлнө гэсэн айдас байхгүй. Би ганц чиний мансуурсныг задлах гэж тэгж өөрийгөө зовоох юм уу? Би зүгээр л байсан нэг юмаа задалсан. Тэрбумтны ач зээ нарын мансуурал. Хүмүүс сайн мэдэхгүй ч шууд л дарж ороод унших хов жив төдий.
Кан: Бид хэд мансуурч байгаад жоохон асуудал үүсчихсэн юм. Сүйдтэй асуудал байгаагүй ээ. Зүгээр л хэдэн чихэр байсан чинь нэг нь. Мэднэ биз дээ? Цагдаа хүртэл ирээд л бүгд алуулах нь дээ гэсэн чинь.
Иг: Тэр л ганцаараа алуулжээ дээ.
Кан: Ганц тэрнийг л шоронд суулгахаар зохицуулчихсан байсан. Сайхан амьдарч байгаа байлгүй дээ.
Иг: Гэхдээ тэр сонирхоод уншсан хов жив нь группийн тэргүүний оролцсон хүн амьны хэрэг болоод задарчихвал.
Эм: Тү Эн холдингсын Кан Хүйрим гүйцэтгэх захирал олон жилийн өмнө нас барсан А хүүгийн хүн амьны хэрэгт холбогдсон нь ил болж цагдаагийн шалгалт эхлэх гэж байна. Үүнд Тү Эн группийн ерөнхийлөгч Кан Гүйнамын хээл хахуулийн хэрэг нэмэлтээр задарч олныг цочирдуулаад байна.
Эр: Хар тамхичин алуурчин групп Тү Энийг татан буулга.
Бүгд: Татан буулга. Татан буулга. Татан буулга.
Эр: Алуурчин гэр бүл Кан Гүйнамыхан одоохон ажлаа өг.
Бүгд: Ажлаа өг. Ажлаа өг. Ажлаа өг.
Иг: Олон нийт шуугиад байвал тэр үед засгийн газар хөдлөнө. Та нарт 1 их наядыг өгөх гээд байсан дээд хүмүүс чинь.
Кан: Битгий инээд хүргээд бай. Нэгэнт шийдэгдсэн төслийг ийм юмнаас болоод цуцлах юм шиг байна уу?
Иг: Уг нь цуцлуулана гэж бодож байсан юм. Гэхдээ цуцлагдахгүй байсан ч хамаагүй гол нь тэгж харагдахад л болно.
Эр: Захирал аа.
Иг: Та нарын авсан хувьцаа барьцаалсан зээл. Хувьцааны үнэ унах юм бол хамгийн хямд үнээр зарах ёстойг мэднэ биз дээ? Урд өдрийн хувьцааны үнээс 30% буураад. Доод үнээр 3 өдөр явахад л танай компанийн хувьцаа 10000 вонруу буугаад ирнэ.
Кан: Чи энэнд санаархаж байжээ.
Иг: Би яагаад бүгдийг нь хамт дэлгээгүй байх уу? Жижиг галыг томруулахын тулд байнга өрдөх хэрэгтэй.
Эм: Засгийн газрын зүгээс Тү Эн холдингсийн хэрэгжүүлж байсан гол төслүүд дээр бүхэлд нь дахин шалгалт оруулж зарим нэг төслийг цуцлаж магадгүй болоод байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох ажилтан нь засгийн газрын дэмжлэг зогсвол Тү Эн холдингсийн бэлэн мөнгөний эргэлтэнд хүндрэл үүсэж магадгүй гэж санаа зовж байгаагаа хэлжээ.
Иг: Хамгаалалтын эрх эдлэдэг 30%. Тэрнээс 1% үгүй ээ 0,5% л дутахад танай тэр мундаг компанийн эзэн нь өөрчлөгдөнө. Тэр 0,5% хэнд байгаа бол?
Кан: Новш.
Эр: Захирал аа.
Кан: Тавь. Тавь.
Эр: Захирал аа.
Иг: За одоо хуц даа. Юмыг яаж мэдэх вэ дээ би уучлах ч юм билүү?
Кан: Дарга аа битгий л дээ өвөөтэй яриулаад өг л дөө. Утсаа авахгүй байна шүү дээ. Би бүгдийг залруулж чадна. Тийм болохоор энэ хэргийг л дараад өгвөл.
Эр: Одоо олон нийтийн хандлага муу байгаа тул хамаагүй хөдлөж болохгүй.
Кан: Тэгээд одоо намайг хаях гээд байгаа юм уу? Амаа татаад одоо шууд өвөөтэй яриулаадах. Яриулаадах л даа. Хаачих нь уу?
Ми: Өөрийнхөө байж байгааг хараач дээ. Хамт байхыг хүсэх үү?
Кан: Хөөе хөөш. Чи хүртэл намайг дорд үзэх нь үү?
Ми: Яагаад байгаа юм бэ?
Кан: Хөөрхөн хөөрхөн гээд байхаар давраад байгаарай. Жүжиглээд байлгүй босоод ир. Босоод ир гээд байна. Өвөө би биш. Өвөө, өвөө намайг авраач дээ. Өвөө, өвөө. Өвөө.
Эр: Хар тамхи хэрэглэсэн худалдсан хэргээр шалгагдаж байгаа сэжигтэн Кан-ыг болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөсөн хэргээр баривчлаад байна. Хохирогч нь иргэний Каны үерхдэг бүсгүй бөгөөд 2сая дагагчтай алдартай инфлүүнсэр гэдэг нь ил болж олныг цочирдуулаад байна. Үүнээс гадна цагдаагийн байгууллага иргэн Каны дуу бичлэгт үндэслэн 10 жилийн өмнө зуны байшинд хар тамхи хэрэглэн амиа алдсан А хүүгийн хэргийг дахин шалгаж байна. А хүүгийн хэргийн нотлох баримтыг нуун дарагдуулж хуурамчаар зохион байгуулсан гэж сэжиглэгдэж байгаа Тү Эн-ий Кан ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал хийн өөрийгөө буруугүй гэж мэдэгдэн.
Эр2: Өршөөл хүсэж байна.
Эр: Кан Хүйримийн хэргийг үнэн мөнөөр нь тогтоож өгнө үү гэжээ.
Эр2: Энэ хэрэг бол Кан Хүйрим гүйцэтгэх захирал асны хувь хүнтэй холбоотой хэрэг бөгөөд 10 жилийн өмнөх хэрэгт намайг холбоотой гэж байгаа нь бүхэлдээ худал мэдээлэл. Тү Эн групп Кан гүйцэтгэх захирал асаны мөрдлөг шалгалтанд бүхэлд нь хамтран ажиллана гэдгээ амлаж байна.
Эр: Одоо Тү Эн холдингсийн хувьцааны үнэ огцом унаж хөрөнгө оруулагчдын санааг зовоогоод байна. Энэхүү хэрэг Тү Эн группийн охин компаниудын хувьцааны үнэнд ч гэсэн муугаар нөлөөлж болзошгүй тул хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байна.
Иг: Би хэлсэн биз дээ? Би тэгж өөрийгөө золих хүн биш гэж. Гэрт чинь очсон чинь хэн ч байгаагүй. Одоо энд байрлаж байгаа юм уу?
Ин: Тийм. Бие чинь яаж байна? Гэр бүлтэйгээ уулзсан уу?
Иг: Та хэвээрээ байна шүү. Шууд наашаа ирж байна. Энийг өгөх гээд. Баярлалаа таны ачаар төлөвлөсөн юмаа хийж чадсан. Хувьцаагаа зараад үлдсэн мөнгө нь. Овоо их үлдсэн. Хүүг нь хүртэл тооцоод өгч байгаа шүү. Сү Атай дахиад уулзсан уу? Надаар туслуулах юм байхгүй юу? Миний чадах зүйл байвал. Хурдал. Хурдал аа. Эгч ээ хурдан гараач. Сү А зүгээр үү? Хурдан зугт. Энэ чигээрээ явбал охинтойгоо ч гэсэн хэзээ ч уулзахгүй дээ. Амьдралаа ч ёстой баллалаа даа. Жан Тэгүг одоо хүртэл олоогүй байгаа. Хэрвээ та үнэхээр хүсэх юм бол.
Ин: Тийм юм байхгүй ээ. Чи надад маш их тусласан. Хангалттай. Эхлэх ч хэрэггүй байсан юм гэхдээ хамт байсан хүн маань чи байсан нь их аз. Чамайг сайхан амьдраасай гэж хүсэж байгаа. Намайг ч Жан Тэгүг ч хамт хийсэн бүх юмаа мартаад. Гён аа. Жаргалтай амьдраарай.
Иг: За би жаргалтай амьдрана аа таны санааг зовоохгүй. Тийм болохоор та ч гэсэн миний санааг зовоолгүй жаргалтай амьдраарай.
Ин: За.
Иг: Явлаа шүү.
Инён: Жан Тэгүг одоо март аа бүтэн 1 жил өнгөрчихөөд байна.
Гён: Өнөөдөр сүүлийнх нь.
Инён: Өнгөрсөн 7 хоногт ч гэсэн ингэж хэлчихээд. Байна уу? Тийм ээ мөн байна. Юу? Нээрээ юу? Жан Тэгүгийнх байж болохоор цогцос олдсон гэнэ ээ. За одоо шууд очлоо.
Юү: Тэр үед чамайг хуурсанд уучлаарай. Чамтай хамт хийвэл би арай гайгүй хүн юм шиг санагдаад байсан юм. Үнэхээр уучлаарай.
Сү: Мэдсэн ч бай мэдээгүй ч бай хийсэн нь өөрчлөгдөхгүй. Чи дажгүй байгаа юу.
Юү: Намайг байрлуулж байгаа айл хамаагүй гоё. Манай гэрийг бодвол тайван унтах газартай ээжийн найз залуутай дахиад уулзах ч шаардлагагүй. Жинхигийн ээж аав салаагүй гэсэн. Хөдөө амьдарч байгаа гэсэн.
Сү: Тийм үү?
Юү: Чи ээжтэйгээ яасан? Битгий удаан үзэн ядаарай. Би танай ээжийг бол ойлгож байгаа. Зүгээр л чамайг бага шаналаасай л гэж.
Ё: Инсү юу? Хэзээ суллагдсан юм бэ?
Ин: Саяхан. Өнгөрсөн хугацаанд Сү Аг харж байсанд үнэхээр баярлалаа. Би ойрмогхон хурдан байр олоод.
Ё: Танай хадам ах өсгөж чадахгүй гэсэн. Одоо би Сү Агийн хууль ёсны халамжлагч. Манай Сү А ч гэсэн зөвшөөрсөн.
Ин: Тэр өдөр манай нөхрийг чи эмнэлэгрүү авч явсан гэл үү? Намайг цагдаад хэлсэн хүн ч гэсэн чи юм уу?
Ё: Ийм нөхцөлд хүртэл чи тийм юм асуумаар байгаа юм уу?
Ин: Намайг найз гэж ер нь бодож байсан уу?
Ё: Тийм ээ чи дэндүү сайхан болохоор чам шиг болох юмсан гэж хүсдэг байсан. Одоо бол тийм биш. Дахиад холбоо барилгүйгээр ирэх хэрэггүй.
Ин: Ёжү.
Ё: Сү А одоо зураг зурахаа больсон. Үгүй ээ зурж чадахгүй. Яс нь бороолсон ч хуруу нь өвдөөд байна гэсэн. Сэтгэл зүйн гаралтай гэсэн. Аргагүй байлгүй дээ тийм ээ?
Нөх: Ганцаараа ч гэсэн сайхан амьдрах гээд хичээж байгаа чинь мундаг санагдсан. Тэгээд л гэрлэсэн. Хүн хараавал хамт сонсоод юм шидвэл хамт онуулъя. Гурвуулаа л хамт байх юм бол зүгээр ээ.
Ин: Хань аа.
Сү: Би хайртай хүмүүсээ бүгдийг нь алдсан. Дахиад таныг хармааргүй байна.
Ин: Хань аа.
Ах: Их ядарлаа.
Ээж: Тэр үед чамд итгэж чадаагүйд уучлаарай.
Аав: Хүү минь. Ашгүй хүрээд ирлээ.
Ах: Эргэж ирсэнд баяр хүргэе дүү минь.
Ин: Игёнд.
Эр: Дууссан тийм ээ?
Ин: Тийм ээ.
Эр: Хөдлөлөө шүү.
Эр2: Араг ясны ойр хавьд шавьж үүсэж ялзраагүй. Нодлин өвөл л нас барсан болов уу? Яаруулаад байхаар чинь эхлээд шүднийх нь зургийг шалгасан. Таарч байна. Жан Тэгү мөн. Цогцос сум нэвтэрдэггүй хантаазтай байсан болохоор цээжний яс хугараагүй. Буудуулж нас барсан гэхэд тиймхэн.
Гён: Тэгвэл нас барсан шалтгаан нь юу вэ?
Эр2: Баруун талын дунд чөмөгний ясанд хутганы мөр үлдсэн байхыг бодоход тэр шархнаас болсон үрэвсэл эсвэл цус алдалтаас болсон байх. Гэхдээ одоо бол нотлоход хэцүү л дээ. Үхэх гэж байж тэрийг авах гээд явж байдаг тууштай гэх үү тэнэг гэх үү?
Тэгү: Новшнууд аа би ялсан. Би ялсан шүү новшнууд аа. Мингюү аав нь ялсан. Жоохон л хүлээж бай. Аав нь удахгүй очиж авна аа. Би байгаагүй бол тэр эмэгтэй тийм болохгүй байсан уу? Үгүй ээ тэр эмэгтэй хэзээ нэг цагт хэн нэгнийг хөнөөнө эсвэл үхэлд хүргэх л байсан. Учир шалтгаан энэ тэр чухал биш. Эхлэсэн л бол үргэлжилдэг юм. Амьдрал гэдэг чинь тийм л зүйл. Би ч чи ч ялгаагүй.
Эр: Өнөөдрийн гол мэдээ. Сү У уулнаас олдсон араг яс эрэн сурвалжлагдаж байсан Жан Тэгү ахлах дэслэгч мөн гэдэг нь батлагджээ. Жан ахлах дэслэгч асан нь хар тамхи тээвэрлэсэн худалдсан хамтрагч цагдаагийнхаа амь насыг хөнөөсөн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд цогцос олдсон Сү У уул нь Жан ахлах дэслэгч асны сүүлд байсан газар мөн юм байна. Цагдаа нар түүний үхлийн гол шалтгаан болон уг хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө шалгалтын ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Ин: Грател шулмыг бүх хүчээрээ зуухруу түлхлээ.
Эр: Чи аятайхан бариач.
Эр2: Уучлаарай.
Эр: За шилбэ.
Эр2: Шилбэ. Би массажны газрын ахлах байсан.
Эр: За сайхан бариад өгөөрэй. Нөгөө тал нөгөө тал.
Эр2: Нөгөө тал.
Эр: Хөөе шинээ аятайхан унтаачээ. Юу вэ? Хянагч, хянагчийг дууд. Хянагч аа. Хянагч аа. Хянагч аа. Хянагч аа.
Иг: Шулам аймшигтай муухайгаар чарлан шатаж үхжээ. Ах дүүс шулмын эрдэнэсийг аваад эргэн ирж жаргалтай сайхан амьдарчээ.
Ах: Айхтар асуудал харагдахгүй байна. Гэрээгээ байгуулъя.
Аав: За.
Ах: Дахиад нэг гэрээ.
Аав: Миний ажлын өрөөнд байгаа. Сэйфний хажууд.
Ах: Аа за.
Иг: Би аваад ирье. Ярилцаж бай.
Ах: Баярлалаа.
Ин: Гэвч үнэхээр жаргасан болов уу?
Бичиг: Харилцан тохиролцоо.
Ах: Юу болсон бэ? Аав аа.
Иг: Энэ юу юм бэ? Тү Энтэй яагаад ийм тохиролцоо хийсэн юм бэ?
Ах: Хамтарсан туслан гүйцэтгэгч. Гадагш задлахгүй үүрд нууцлана. Энэ бүгд юу гэсэн үг юм бэ? 2011 оны 11 сар гэхээр энэ чинь Гён-ы найзын нас барсан үе биз дээ?
Ээж: Юу болоод байгаа юм бэ?
Иг: Миний хийсэн хэрэг гэж бодож байсан бол Тү Энийг ийм санал тавихад хачин юмдаа гэж бодоогүй юм уу?
Ах: Аав аа. Та арай Гёныг гүтгүүлснийг мэдээд тохиролцсон юм уу?
Иг: Үгүй биз дээ? Үгүй шүү дээ.
Аав: Гён аа энэ бол.
Иг: Үгүй гэж хэл л дээ.
Аав: Тэгэхэд өөр арга байгаагүй. Компани маань яг сүйрэх гэж байсан. Ганц чамаас болоод гэр бүлээрээ үхэж болохгүй биз дээ? Би хамгийн зөв сонголтоо л хийсэн.
Иг: Тэр чинь тэгээд намайг худалдах байсан юм уу?
Аав: Бүгд өнгөрсөн зүйлс. Одоо тэр талаар яриад ямар утга байгаа юм бэ.
Иг: Утга аа? Би өдий хүртэл яаж амьдарлаа. Бүгдийг байранд нь оруулчихвал тэр новшнуудаас хариугаа авчихвал намайг тийм хэрэг хийгээгүйд итгэх байлгүй. Хэтэрхий хэцүү арчаагүй санагдаад үхмээр санагдаж байхдаа хүртэл ганц энийг л бодож тэссэн. Энэ ямар утгатай юм бэ гэж үү?
Аав: Хэн тэг гэсэн юм бэ? Би тэг гэж хэлээгүй биз дээ? Яагаад заавал тэгэхэд тэнд байгаад яагаад тэр айлтай орооцолдож намайг ийм байдалд оруулаад байгаа юм бэ? Яагаад?
Ах: Аав аа.
Аав: Яав? Чи муу.
Иг: Тэр үед чи намайг хаясан юм байна. Тэрийг чинь ч мэдэхгүй би эргүү юм шиг.
Ах: Игён.
Аав: Тийм ээ алчих. Ал.
Ах: Гён аа. Гён аа. Игён.
Эр: Сайн ажиллалаа.
Ин: За баярлалаа. Захирал аа сарын 1сая 800 гэсэн дээ.
Эр: Наадахаа их юм гэж бод. Ял эдлэж байсан байж. Дургүй байвал болихгүй юу.
Ин: Шулмыг зуухруу хийчихээд тэд зүгээр болсон болов уу? Хайртай охин Сү Адаа. Сү А энэ захиаг бичиж байхад яг одоо цонхны цаана цас чимээгүйхэн бударч байна. Чи энэ улиралд их дуртай байсан даа. Сэвсйитэл дарсан цасан дунд гүйгээд тоглож байсныг чинь санаж байна. Хаанаас нь эхлэх ёстойгоо мэдэхгүй байна. Аавыг чинь ухаан алдсаны дараа нэг их удалгүй гэрээс бодистой цүнх олсон. Болохгүй ээ. Их эргэлзсэн ч гэсэн гэр бүлээ хамгаална гэсэн ганц бодлоор л. Тэр мөчид би юу ч байсан хийх ёстой гэж өөрөө өөрийгөө ятгасан. Өршөөгдөх эрх ч байхгүй гэдгээ мэднэ. Гэвч Сү А ээжийгээ хэзээ ч уучлахгүй байж болно гэхдээ чи өөрийгөө уучил. Сү А юунаас ч битгий татгалз. Дахиад хайртай зүйлээ битгий алдаасай гэж хүсэж байна. Сү А чи бол хэзээд миний охин. Үргэлж чамайг бодож явдгийг минь битгий мартаарай. Чи хэзээ ч ганцаараа биш шүү. Ээж нь үүрд чамайг хайрлана. Хэзээд чамайггаа хүлээнэ.
Эр: Юугаа харж явдаг юм бэ?
Эм: Хүүшээ.
Эр: Өө уучлаарай. Үхэх чинь дутаа юу. Яадаг эргүү вэ. Солиотой новш вэ.
Утас: Ах.
Ин: Нэг удаа хязгаарыг давсан хүн ижил нөхцөл байдал үүсэхэд дахиад хязгаарыг давахгүй байж чадах болов уу?
Утас: Миний охин.
Төгсөв.
Back to episodes Go home