Инсүгийн азтай өдөр 11р анги
Ин: Тэнгэрээс мөнгөтэй цүнх унаад ирдэггүй юм байх даа. Манайд ийм цүнх байсан билүү?
Эр: Сар бүр 200сая воны ашиг олж байсан байна.
Ин: Сар бүр 200 сая аа? Энэ үү? Би гэр бүлийнхээ төлөө бол бүгдийг хийнэ. Болохгүй ээ. Юугаа ч булаалгахгүй. Хэн ч үхэхгүй. Хамт ажиллая. Хоёулаа хамтарч ажиллая.
Ми: Зарах хүн бол өчнөөн л байгаа. Гэхдээ энэ хавьд тэрнээс илүү аюулгүй хүн байхгүй шүү.
Иг: Хоёр 7 хоногийн дотор 100 сая. Олоод ирэх юм бол дахиад ярицлъя.
Ин: Тэгье.
Иг: Наймаа хийх ямар байв.
Ин: Миний мөнгийг өгөөдөх новшнууд аа. 200саятай л болчихвол би болино.
Иг: Үргэлжлүүлээд хамтрах уу.
Ин: Хамт ажиллая. Хүн амиа алдчихаад байна.
Иг: Тэгээд энэ ажлыг юу ч болоогүй юм шиг мөнгө олж байгаад жаргалтай дуусдаг гэж бодоо юу. Битгий андуураад бай. Яасан ч гэсэн та бол гэмт хэрэгтэн шүү.
Сү: Жэймс гэдэг хүн муу хүн биз дээ? Та биш.
Ин: Би одоо дахиад ийм юм хийж чадахгүй. Гэнэт бодогдсон. Энэ ажлыг эхлэхийн өмнө болон одоо. Аль нь илүү муу вэ гэж. Одоо мөнгө хэрэгтэй юм биш үү? Намайг энд булах гээгүй л юм бол битгий зууралдаад бай новш минь.
Тэгү: Чиний хайртай бүх зүйл чиний хамгаалах гээд байгаа бүх зүйлийг бүгдийг нь юу ч үгүй болгоно.
Иг: Устгая гээд байна. Өөрсдийнхөө нүднээс далд оруулъя.
Эр: Инсү. Хардаа. Амттай байна уу?
Охин: Та найздаа мөнгөө зээлчихсэн болохоор манайх нүүж байгаа юм уу? Ээж хэзээ эргэж ирэх юм бэ?
Эр: Инсү. Хүн байна аа мөнгө байхгүй байсан ч сэтгэл зүрхээрээ ядуу байж болохгүй.
Охин: Сэтгэлээрээ ядуу гэж юу юм бэ?
Эр: Хуваахгүй бусдын юмыг булааж шаналгах.
Охин: Тэгвэл байрны эзэн эгч, миний ширээний найз таны найз бас сэтгэлээрээ ядуу юм уу? Би тэр хүмүүст дургүй. Сэтгэл зүрхээрээ ядуу хүн муу хүн юм байна.
Эр: Тийм ээ.Тийм болохоор миний охин битгий тийм болоорой. Бусад хүмүүс чамд тэгж хандсан ч гэсэн чи битгий тэгж байгаарай. Амлаж чадна биз дээ? Амла.
Бухи: Юу вэ? Эмч ээ. Эмч ээ. Ашгүй хугарсан юм байхгүй гэсэн. Тэр завсар бас үүрээд шидчихсэн юм уу?
Тэгү: Би энд яаж ирсэн юм бэ?
Бухи: Нэг хүн түргэн дуудсан гэсэн. Ёстой азтай. Тэгээгүй байсан бол та аль хэдийн нөгөө ертөнцрүү явах байлаа. Багтаа засал хийлгэдэг юм уу? Энэ жил яагаад ийм юмнууд байнга тохиолдоод байна аа? Гэхдээ тийм орой яах гэж тэнд ганцаараа очсон юм бэ?
Тэгү: Мэдээлэгчээс мэдээлэл ирэхээр нь очсон чинь хуурсан байж.
Бухи: Мэдээлэгч үү? Мэдээлэгч хэн юм бэ?
Тэгү: Хэлвэл чи таних юм уу?
Бухи: Гэхдээ байцаалтан дээр бол хэлэх хэрэгтэй шүү. Та буу хүртэл ашигласан.
Тэгү: Хяналтын камер яасан?
Бухи: Машин ирж очоод байдаг газар биш. Харанхуй болохоор юм ч харагдахгүй юм билээ. Арай хийж ганцыг олоод шалгуулах гээд өгчихсөн. Хэрэгтэй юм олдох үгүйг мэдэхгүй л байна.
Тэгү: Би энд ирээд хэд хоносон бэ?
Бухи: 2 хоносон.
Тэгү: Юу? Миний гар утас яасан?
Бухи: Олоогүй.
Тэгү: Машин яасан?
Бухи: Юу?
Тэгү: Миний машин.
Бухи: За хүлээгээрэй. За. Хэн ирсэн ээ?
Тэгү: Юу вэ? Яасан?
Бухи: Хуан Жүнхёны хүн хулгайлсан хэргийн хохирогчид тусласан хүн.
Тэгү: Тэр яасан юм бэ?
Бухи: Хэлтэс дээр ирчихсэн байна гэнэ ээ. Мэдүүлэг өгнө гээд. Ах аа ингэж болохгүй ээ. Тархи хөдлөх чинь энгийн зүйл биш. Инён бид хоёр мэдээд шалгачихна. Та эмнэлэг ороод жоохон амарчих.
Инён: Дарга аа.
Эр: Дарга аа.
Инён: Бие нь дээрдээгүй байгаа биш үү?
Бухи: Мэдэхгүй ээ ажлаа хийцгээ.
Иг: Ашгүй зүгээр байна.
Тэгү: Эргүү новш вэ. Шоронд орох гээд бүр байж ядаж байх шив. Үнэхээр хийгээд өгөх үү?
Иг: Тэг. Хэргээ хүлээнэ.
Бичиг: 2 хоногийн өмнө.
Ин: Зүгээр үү?
Иг: Та зүгээр үү?
Ин: Хурдан зугтъя. Энэ амьд байх юм бол бид амьдрах аргагүй.
Иг: Би нэг юм хийх ёстой. Насаараа зугтах хүсэл ч алга.
Ин: Ухаантай бай. Амь наснаас чинь илүү өшөө авалт чухал юм уу?
Иг: Тийм. Тийм ээ би тэр өдрөөс хойш амьдарч байна гэж бодож байгаагүй. Хэзээ ч мартагдаггүй. Тэр юу ч биш өөрийнхөө нандигнадаг бүхнийг бүгдийг нь алдсан. Би зугтахгүй.
Ин: Болохгүй ээ болохгүй. Чи хүний амь хөнөөгөөгүй гэдгээ батлах гэж өдий хүртэл зүтгэсэн гэсэн биз дээ? Тэгчихээд тэрнээс болоод хүний амь хөнөөх юм уу?
Иг: Та ч гэсэн сая Жан Тэгүг хөнөөх гэж байсан биз дээ?
Ин: Үгүй ээ чамайг л аврах гэж байсан юм. Чинйи хэлдгээр энэ хүн бол цагдаа. Хүмүүс хайна.
Иг: Амьд орхичихвол манай гэр бүл амиа алдана. Энэ новш үхэхгүй бол хэзээ ч дуусахгүй.
Ин: Хэргээ, хэргээ хүлээе.
Иг: Чи зүгээр байна гэж байхгүй. Зугтах газар ч байхгүй. Зүгээр хэргээ хүлээгээд ядаж ялаа бууруулъя л гэж байна. Юмыг яаж мэдэх вэ бүх үнэнээ хэлэх юм бол ялаас мултрах ч юм билүү?
Тэгү: Бүх үнэнээ хэлнэ ээ.
Иг: Тэр өдрийн осол. Тэнд яах гэж очсон. Тэнд хэн байсан бэ гээд. Гэхдээ энэ талаар ярихын тулд эхлээд өөрсдийнхөө харилцааг ярих хэрэгтэй. Хаанаас эхлэж ярих уу? Өөрийг чинь сүрдүүлсэн зурвас илгээснээс эхлэх үү? Үгүй ээ эхлээд Хуан Дунхёныг хөнөөснөөс эхлэх юм байна.
Тэгү: Намайг сүрдүүлээд байгаа юм уу?
Иг: Энэ сүрдүүлэг болдог юм байна. Одоо л сэтгэл санааг чинь ойлгочихлоо. Наад царай чинь надад ёстой их таалагдаж байна.
Тэгү: Та нарын энэ харц ёстой гоё. Таашаал, урам мэдрэгддэг ч гэмээр юм уу?
Иг: Байнга хармаар санагдуулдаг.
Инён: Гэхдээ энэ хоёр танилууд юм уу?
Тэгү: Андуурахад хэмжээ бий шүү. Чам шиг гэмт хэрэгтэнд хэн итгэх юм бэ?
Иг: Тийм л байх. Нотлогоо байгаагүй бол.
Тэгү: Би өнөөдөр тасралтгүй шалгаж байсан хүмүүсээ наймаа хийж байхад нь баривчлах гэж байгаад надруу дайрсан тул аргагүй хамгаалалт хийсэн. Яаж байгаа юм бэ? Миний үгэнд ороод 7 хоног бүр 200 саяа өгч байсан бол амьд үлдэнэ биз дээ? Аргалах гэж бөөн ядаргаа болох нь.
Иг: Энэ байхад надад итгэх хүн их л гарах байлгүй дээ. Бүгд ил болох юм бол хүүгээ өсгөх эрх байтугай дахиад уулзаж ч чадахгүй байх. Сайн мэдэхгүй байгаа байх. Чи биднийг мэддэг шиг бид бас чамайг сайн мэднэ шүү. Хэргээ хүлээе гэж үнэнээсээ хэлсэн үү? Бид л дуусна.
Ин: Үгүй ч байж магадгүй. Чи хэлсэн биз дээ? Хүний сул талыг атгаж байгаа бол тэр өөрийнх нь бас сул тал болно гэж. Жан Тэгү ч гэсэн ялгаагүй. Тийм болохоор зүгээр л жүжихэд болно. Жан Тэгү зүгээр харж сууж байгаад хэргийг маань хүлээлгэхгүй.
Иг: Чи өөрөө илүү сайн мэдэж байгаа байлгүй. Өдий болтол болсон бүх зүйл ил болоход хэн илүү их хохирох вэ гэдгийг. Одоо наймаалцах бодол төрөв үү?
Инён: Юу?
Тэгү: Сонсоогүй юм уу? Пак Сү Агийн хэргийг хаа гээд байна.
Инён: Үгүй ээ.
Тэгү: Өөрөө мэдээгүй гээд байна. Санаачилсан хүн нь Юүжон ч гэлүү тэр хүүхэд. Хорилоо ч гэсэн 1 дугаартай ял л өгнө. Хэрэг нээлээ гээд цагийн гарз.
Инён: Тэгвэл яагаад Пак Сү Аг дага гэсэн юм бэ? Хар тамхины бүлэгтэй холбоотой байж магадгүй гэсэн болохоор би.
Тэгү: Олон хэлмээргүй байна. Одоо гар.
Бухи: Яасан?
Инён: Мэдэхгүй ээ. Түрүүний хүн юу гээд хэлчихсэн юм бэ? Гэнэт л Пак Сү Агийн хэргийг хаа гээд байна.
Эм: Ашгүй хувилаагүй байна. Яаж байгаад ингээд бэртчихсэн юм бэ?
Нөх: Зүгээр л уначихсан юм аа.
Эм: Ирчихсэн үү?
Иг: Өөрийн чинь Кан Хүйримээс авч ирсэн бодисыг би эргүүлээд өгье. Тэгээд тэнцсэн гэж бодъё.
Тэгү: Угаасаа миний юмыг эргүүлж өгөөд наймаалцах юм уу?
Иг: Машин дотор чинь байж байсан бол хэргийн газраас хураагдаад өөрийг чинь ч гэсэн байцааж байгаа. Харин ч баярлах ёстой юм биш үү?
Тэгү: Тэгээд л та нар миний амийг аварсан бахй нь ээ.
Иг: Амьд үлдсэн дээр нь бодистой үлдсэн гэхээр ашигтай наймаа шүү дээ. Одоо ингээд дуусгая. Дахиад бид хоёртой орооцолдоод яах вэ. Арай хийж амьд үлдсэн хүн амиа хамгаалах хэрэгтэй. Өөрөө мэдээд зохицуулна биз. Тэр зэргийн чадал байгаа биз дээ?
Тэгү: Аймшиггүйгээр.
Бичиг: Пак Сү А.
Ин: Уучлаарай аав аа. Таны хэлсэн шиг амьдарч чадсангүй. Өршөөгөөрэй. Гэсэн ч наана чинь очоод хэлснээр чинь амьдрахын төлөө хичээнэ ээ.
Иг: Бидний хүссэнээр болсон. Сү Агийн хэргийг хаасан. Бодисоо хуваагаад болоо. Дахиад биднээр оролдож чадахгүй. Жан Тэгүгийн тэр сандарч байгаа царайг та ч гэсэн харах ёстой байсан юм. Ямар сайхан байсан гээч.
Ин: Харин тийм би ч гэсэн хармаар л байлаа.
Иг: Бодисыг би өөрөө хүргэж өгье. Тэр болтол танд байж байг. Япон явчихаад хэзээ ирэх юм бэ?
Ин: Анх 2уулаа тохирсон доо. Надад 200сая байхад л болно гэж. Жан Тэгүд явуулаагүй миний хувьд Кан Хүйримээс авсан 1 тэрбум нь чиний хувь. Нөгөөдөр чиний хэлсэн эцсийн өдөр биз дээ?
Эм: Хүлээгээрэй.
Бичиг: Голд арт галерей шалгаад үзсэн нь дээр байх шүү.
Кан: Голд арт галерей. Муу сайн юмнууд.
Утас: Таны хүргэлт хийгдсэн.
Тэгү: Мингюү.
Охин: За бид хоёр түрүүлээд явлаа. Баяртай.
Тэгү: Аа аав нь уначихсан юм аа.
Хүү: Ээж удахгүй ирнэ ээ.
Тэгү: Энийг өгчихөөд л явна аа. Эртээд өгч чадаагүй. Аав нь өдөр болгон ийм юм өгч чадна. Чиний өрөөг дүүртэл. Мингюү Америк явалгүй аавтайгаа хамт амьдрах уу? Нааш ир.
Иг: Жан Тэгүд яаралтай мөнгө хэрэгтэй байсан. Тэгэхээр биткойноо бэлэн мөнгө болгосон гэсэн үг. Хамаатан садных нь нэрээр шалгаад ч данс олоогүй. Тэгэхээр тэр их бэлэн мөнгийг хаана нуусан байх уу? Сайн хайгаад үз ээ. Өөрөө Жан Тэгүгээс өөр байх.
Гён: Фэнтом 5 жилийн өмнө гарч ирсэн мөрдлөг хийж эхлээд 3 жил. Дарга тэр үеэс эхлээд холбогдсон бол наймаа бүрт дор хаяж 5сая. 3 жилийн турш хахууль авсан гэвэл тэр их бэлэн мөнгө хаана байх уу? Мөнгө. Дарга бол мөнгөө хаана хадгалах бол?
Ё: Үнэхээр ингээд явчих юм уу? Инсү тийм зүйл хийгээд байхад уу?
Нөх: Чи зогсож чадахгүй гэж байгаа бол би зогсооно.
Ин: Болохгүй гээд байна. Би болино гэж хэлээ биз дээ?
Ё: Таны бэртсэн ийм байдалтай байгаа бүгд. Инсүд уур чинь хүрэхгүй байна уу?
Нөх: Надад уурлах эрх байгаа юм уу? Тэгээд ямар ч буруу зүйл хийсэн байсан гэр бүл шүү дээ. Би хэзээ ч гэр бүлээ хаяж чадахгүй.
Ё: Би яах уу?
Нөх: Чи миний гэр бүл юм уу?
Ё: Өдий хүртэл тэгж амьдарсан юм биш үү?
Нөх: Гэр бүл нь Инсүг тэгдэг юм уу? Инсүгийн жинхлэх боломжийг тэгж булаасан биз дээ? Тэгэхэд би яагаад юу ч хэлээгүй вэ гэхээр ажлаа дээр нь газар дээрх ганц найзаа алдчихвал эхнэр минь дэндүү шаналах байх гээд дугараагүй. Пэг ахлах аа. Гэр бүлийнхээ асуудлыг би өөрөө мэдчихье. Дахиад битгий оролцоорой. Инсү Сү А хоёрт ч битгий юм хэлээрэй.
Ё: Дарга аа.
Нөх: Гаргаж өгөхгүй шүү.
Ё: Инсү буруу зүйл хийж байхад яагаад намайг хаяж байгаа юм бэ?
Ин: Би тэгэхэд мэдээгүй байсан. Миний түүхийн төгсгөл хэн нэгний хувьд эхлэл гэдгийг.
Гён: Каннамын цагдаагийн газрын мөрдөгч Чүй Гёнду байна.
Эм: За.
Гён: Доод давхрын Жан ахлах дэслэгч бэртээд эмнэлэгт хэвтэж байгаа.
Эм: Ээ золиг.
Гён: Та хаалгыг нь нээгээд өгвөл би юмыг нь аваад явъя.
Эм: За тэгье бууцгаая.
Бухи: Тэгээд. Үнэн юм уу? За ойлголоо.
Инён: Яасан бэ? Ямар нэг юм болсон юм уу?
Бухи: Ер нь л багтаа нэг засал хийлгэе дээ.
Эр: Чүй ахлах ахлагчийн шүүгээнээс олдсон гар утасны дуудлагын дохиог шалгаж үзэхэд бүгд Чүй ахлах ахлагчийн тухайн үед байсан газартай таарч байсан. Энэ нь Чүй ахлах ахлагчийг буруутай гэж үзсэн гол нотлох баримт байсан. Гэхдээ Чүй ахлах ахлагчийн хүсэлтээр тухайн цаг мөчид хар тамхитай тэмцэх багийн бүх гишүүдийн байршлыг шалгаж үзэхэд нэг л хүн Чүй ахлах ахлагчийн байсан газар бүрт байсан байна. Тэр бол Жан Тэгү ахлах дэслэгч та.
Тэгү: Нэг баг бараг л хамтрагч шахуу юм чинь ойлгомжтой биш үү?
Гён: Албаар миний байсан газарт л тэр утсаа ашигласан. Асуудал үүсэх юм бол бүх хэргээ надад тохох гээд.
Тэгү: Ёстой амандаа орсноо бурж байна аа. Хөөе Чүй Гёнду арын албанд ажиллаж байхад чинь авч ирж чамд итгэл хүлээлгэсэн хүн бол би. Урвасан нь чи.
Гён: Урвах аа?
Эр: Чүй ахлах ахлагч тайвшир.
Гён: Би өөрийг чинь үнэхээр хүндлэж байсан мэдэх үү? Энэ хүн шиг л болно гэж бодож байсан.
Тэгү: Ийм юм сонсоод суугаад байх ёстой юу? Надад өөр тайлбарлаад байх юм байхгүй юм шиг ээ.
Гён: Тэгвэл танай гэрээс олдсон 800сая вон юу вэ? Мөрдлөг, байцаалт бол тэр орон зайнаас сэжүүр олох зорилготой байдаг гэж үргэлж надад хэлдэг байсан. Тэгээд би олчихлоо. Тэр хуучин өрөөнд зөвхөн тэр хананы цаас шинэ юм билээ. Мэдээж хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгагдаагүй. Одоо тайлбарла л даа.
Тэгү: Мэдэхгүй. Надад тийм их мөнгө байсан бол яах гэж түрээсийн байранд амьдрах юм бэ? Мэдэхгүй.
Гён: Тийм юм гэж.
Тэгү: Тэр яах вэ чи зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрсэн юм биш үү? Хаалга нээлттэй байна гэж байхгүй. Цонх хагалаад орсон юм уу? Тэгж цуглуулсан нотлох баримт бүгд хууль бус.
Гён: Шүүх дээр тийм л байх дотоод хяналтанд бол ашиглаж болно. Тэгээд би тэр өдөр Пак мөрдөгчийн гуйлтаар эмнэлэгт хэвтэж байгаа таны ачааг авах гэж очсон. Байрны эзэн эмээ өөрөө хаалга нээж өгсөн. Бүх зүйл таны санаснаар болно гэж бодсон уу? Хорвоо дээр тийм зүйл байхгүй шүү Жан Тэгү гуай.
Тэгү: Их том болжээ. Аль эрт ийм болохгүй дээ.
Гён: Сайн сурсны ач л даа.
Дарга: Жан Тэгүг сэжигтнээр татаж байгаа. Сөүлийн цагдаагийн газарлуу шилжүүл гэсэн чи хүргэж өгөөд ир.
Бухи: За. Сонин санагдаад асууж байгаа юм шүү. 3 жилийн өмнө анх фэнтомын жижиг гарыг барихад нэг их удалгүй миний машинаас мөнгө олдсон доо. Тэрнээс болоод хэсэг ажлаа ч хийгээгүй. Та биш биз дээ? Мөн байх нь. Тэрийг нь ч мэдэхгүй.
Тэгү: Яасан? Хоол ундны мөнгө гээд өгөхөөр бөөн баяр болж авчихаад одоо болохоор гомдоод байна уу? Одоо хөдлөсөн болов уу?
Ах: Болчихлоо.
Эр: Хүлээгээрэй. Орж болохгүй ээ.
Ах: Та нар юу вэ? Юу.
Кан: Уулзаагүй уджээ. Гэртээ байгааг нь ч мэдэхгүй ямар их хайв аа. Царайг нь харсан чинь санаанд орчихлоо. Аавтайгаа хамт сөгдөөд өршөөгөөч гээд гуйж байсныг чинь. Тэгэхэд ганц удаа харж үзээч юу ч байсан бүгдийг хийнэ гээд гуйгаад байсан чинь ах дүү хоёр хамтдаа ардуур гөлчгий шиг аашлажээ. Удам юм байх даа? 0,5%. Гол хувьцаа эзэмшигчийн эрх аваад намайг хөөе гэж бодоо юу?
Бичиг: И Хёг.
Кан: Том мөрөөдөх юм аа. Тэр хүүхэн бас нэг тал уу? Бодисыг та нар эргүүлээд аваад явчихсан юм биш үү?
Ах: Юу яриад байгааг чинь огт ойлгохгүй байна.
Кан: Амаа тат. Дүү чинь одоо хаана байна?
Иг: Өвлийн амралтын өмнөх сүүлийн хичээл юм байна.
Бүгд: Ийм хурдан уу.
Утас: Ах.
Иг: Хүлээгээрэй. За.
Багш: Сү Агийн ээж ээ ийм юмаар яах нь вэ зүгээр л хүрээд ирэхгүй.
Ин: 50000воноос хэтрэхгүй ээ зүгээр ав аа.
Багш: Баярлалаа. Гэхдээ Сү А одоо Япон явчих юм бол дахиад Солонгост ирэхгүй юм уу.
Ин: Чиний хэргийг зохицуулсан. Юүжон ч гэрчилсэн. Зургийн багш чинь ч тусласан.
Сү: Баяртай гэж хэлчихээд л ирье. Баяртай л гэе.
Эр: Тэр булан.
Кан: Сурприз.
Иг: Кан Хүйрим.
Кан: Жэймс уулзаагүй уджээ. Үгүй ээ Игён оо гэж дуудах уу? Хориход байхдаа өндөр болчихсон юм уу? Би хараад таниагүй шүү дээ.
Иг: Чи одоо.
Кан: Гэхдээ айхтар юм аа, чиний өрөө. Үнэндээ би жоохон баярласан шүү хайрлуулсан мэдрэмж гэмээр юм уу? Тийм болохоор би хариу болгоод нэг бэлэг өгмөөр байна. Чамд таалагдаасай.
Иг: Юу?
Инён: Игён уу? Каннамын цагдаагийн хэлтсийн хар тамхины баг. Өөрийг чинь хар тамхи худалдаалсан хэргээр баривчлаж байна.
Кан: Ямар байна? Таалагдаж байна уу? Би өөрөө харах байсан юм. Харж чадсангүй хайран юм.
Инён: Баривчлаарай.
Кан: Эргүү минь та нар энэ удаад ялагдсан.
Инён: Та дуугүй байх эрхтэй өмгөөлөгч авах эрхтэй.
Эр: Гар утсаа өгөөрэй.
Инён: Өөрийн чинь хэлсэн бүх үг шүүх дээр таны эсрэг ашиглагдаж болно.
Бүгд: Юу вэ? Яана аа? Яана аа?
Сү: Багш аа.
Кан: Хурдан цэвэрлэ.
Бухи: Удахгүй очлоо. Сайн байцаагдаад эдлэх ёстой ялаа эдлээд гараарай.
Тэгү: Гёндугийн зөв.
Бухи: Юу?
Тэгү: Энэ хорвоод санаагаар болдог юм байхгүй.
Эм: Зургийн багш уу.
Бухи: Новш.
Тэгү: Яав? Юу? Яасан?
Ин: Хань аа биеийг чинь сайн тэнхрээгүй гэдгийг мэднэ ээ гэхдээ одоо үнэхээр цаг байхгүй. Япон юм чинь удахгүй оччихно. Энэ нисэх орохоосоо өмнө дансандаа хийгээрэй. Эмчилгээний зардалд бас очоод хэрэглэхэд хүрчихнэ. Хэн ч олж чадахааргүй аргалчихсан болохоор санаа зовох хэрэггүй за.
Нөх: Чи яах уу? Чи явахгүй юм уу?
Ин: Би явж чадахгүй.
Нөх: Тэр багш ч гэсэн үү?
Эм: Солиотой зургийн багш үнэхээр хар тамхи зардаг юм уу? Тийм үү? Юүн Жинхигийн ээж багшийн үйлчлүүлэгч байсан гэнэ ээ. Юу вэ? Бүр мэдээ гарч байна. Яана аа?
Ин: Үгүй ээ би хамт явж байгаад баригдах юм бол Сү А та хоёр хил гарч чадахгүй байж магадгүй. Сү А та хоёр түрүүлээд очиж бай. Эндхийг цэгцлээд би ч гэсэн удахгүй араас чинь очно.
Нөх: Би чамайг орхиж явахгүй.
Ин: Хань аа.
Нөх: Чамайг зарж олсон мөнгөөр амьдар гэж байгаа юм уу? Би тэгж чадахгүй ээ тэгж байхаар үхсэн нь дээр.
Ин: Юун хачин юм ярьдаг юм бэ? Би чамайг аврах гэж юу хийсэн билээ дээ?
Нөх: Харин тэгээд яагаа вэ. Би үнэхээр чамайг ийм байдалд оруулан байж амьдрахыг хүсэх байсан гэж үү? Үнэхээр тэгж бодсон юм уу? Надад аймшигтай байна. Тэр үед эмнэлэгийн дээвэр дээр зүгээр үхчихсэн бол.
Ин: Үгүй ээ. Үгүй үгүй тийм биш. Надад, надад чи хэрэгтэй байсан юм. Миний амьдралд чи байхгүй гэдгийг би тэвчиж үнэхээр чадахгүй. Тэгээд л би тийм юм хийсэн. Хоёулаа хоёулаа шунаж болно шүү дээ. Насаараа юунд ч шуналгүй амьдарсан. Сү Аг, чамайг, энэ байшингаа авчихаж болохгүй гэж үү?
Нөх: Инсү хоёулаа бүхнийг хаяад явъя.
Ин: Битгий утгагүй юм яриад бай. Чиний эмчилгээг яах юм бэ? Тэнд яаж амьдрах юм бэ? Дор хаяж энэ хэрийн мөнгө хэрэгтэй шүү дээ.
Нөх: Байхгүй байсан ч болно. Өдий хүртэл бид сайхан амьдарсан шүү дээ. Тийм болохоор бүгдийг хаяад явцгаая. Тэгж байж л дуусна. Бүгдийг хаяад ялаа эдлээд тэгээд явъя. Би хүлээнэ. Хүн хараавал хамт сонсоод юм шидвэл хамт онуулъя. Сү Ад жоохон хэцүү байх гэхдээ гурвуулаа л хамт байх юм бол зүгээр ээ.
Эр: Уучлаарай хэлэх үг алга даа.
Инён: Яана аа Пак мөрдөгч яагаад үхэх ёстой гэж.
Эр2: Эмч ээ ганц удаа дахиад ганцхан удаа.
Эр: Уучлаарай.
Инён: Хамт барина гэж надад амласан биз дээ? Яагаад амласандаа хүрэхгүй байгаа юм бэ?
Нөх: Хоёулаа очиж хэргээ хүлээе. Би хамт явъя.
Ин: Яаж.
Тэгү: Ус хийгээд өг. Ус.
Нөх: Хэн бэ?
Тэгү: Хаа нэг тийшээ явах нь уу.
Нөх: Өөрөө хэн бэ?
Ин: Хань аа. Хань аа.
Тэгү: Сэтгэл санаа маш муу байна. Тийм болохоор миний асуусан асуултанд зүгээр хариул за юу. Нөгөө мөнгө үү? Бодис яасан? Бодис.
Ин: Энэ хувийн сэйфэнд хадгалчихсан байгаа. Энд хаяг нууц дугаар бүгд байгаа. Энд. Би худлаа хэлээгүй ээ. Нээрээ шүү наана чинь бүгд байгаа.
Тэгү: Гэхдээ тооцоо зөрөөд байх юм. Харамсалтай нь би шудрага биш зүйлд хамгийн дургүй.
Ё: Тэр муу Чүй ахлах өөрөө тооцоондоо алдчихаад яагаад надад уурлаад байгаа юм бэ? Гэрээт ажилтан гээд дээрэлхдэг юм уу. Аман дээрээ л ялгадаггүй гэнэ. Эд нар хэзээ бид хоёртой хамт хоол идэж байсан юм бэ?
Ин: Тийм ээ.
Ё: Чүй ахлах хоолоо ч иддэггүй бололтой. Би түрүүлээд явлаа.
Ин: Хоолоо идчихээд яв аа. Дуусаагүй байна шүү дээ.
Ё: Идчихээд очоорой.
Ин: Энэ удаад бас тэнцэхгүй л байх даа.
Нөх: Сууж болох уу?
Ин: Тийм ээ.
Нөх: Инсү мөн тийм ээ?
Ин: Тийм ээ.
Нөх: Би хүний нөөцийнх болохоор ажилдынхаа нэрийг сайн мэднэ ээ.
Ин: Аа за.
Нөх: Бүгд сайнаар хэлдэг юм билээ. Юм бүр дээр шудрага хичээж ажилладаг гээд.
Ин: Надад өөр хийж чаддаг юм байхгүй л дээ.
Нөх: Тэр чинь л мундаг шүү дээ. Хичээж ажиллах чинь хамгийн хэцүү зүйл. Хүн бүр тэгж чадахгүй.
Ин: За.
Нөх: Наашаа.
Бүгд: Аа за. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу?
Нөх: За танилцаарай. Энэ хүн Сун ахлах надтай хамт ажилд орсон. Тэгээд энэ хүн Ким ахлах. Тэгээд тэр хүн бол Юүг ахлах.
Эр: Таны талаар их сонссон. Хөөрхөн юм аа.
11р анги төгсөв.
Дараагийн ангид үйл явдал байхгүй.
Back to episodes Go home