Walkin on thin ice 10

Инсүгийн азтай өдөр 10р анги

Жүн:     Энэ ажил дуусах юм бол үнэхээр ажлаа болих юм уу. Үнэндээ ах аа таны сая тэнцсэн компаниас энэ ажил арай илүү орлоготой шүү дээ. Дахиад жоохон ажилласан ч болох биш үү?

Дун:      Насаараа ингэж амьдрах юм уу?

Жүн:     Үгүй л дээ. Хүссэн хэмжээндээ хүртэл мөнгө цуглуулчихаад гарвал.

Дун:      Тэр чинь хэд юм бэ? 1 тэрбум. 2 тэрбум. Зөвхөн мөнгөтэй болоод гарна гэж хэзээ ч байхгүй.

Эр:        Хуан Жүнхён оо хаана байгаагаа мэдэж байна уу? Хуан Жүнхён оо. Хэл ярианы бэрхшээл үүсчих шиг боллоо. Юутай ч энгийн тасагруу шилжүүлээд ажиглая. Асран хамгаалагчруу нь хэл хүргээрэй. Тархины СТИ хийх хэрэгтэй.

Жүн:     Ойлголоо.

Эм:       Хуан Жүнхён оо тасагтаа оръё. Хааччихав аа? Хуан Жүнхён оо. Хуан Жүнхён оо.

Эр:        Эмнэлэгийн камерт өөр юм бичигдээгүй байна.

Эм:       Сайн алхаж чадахгүй. Шокны урхаг үлдэц байгаа даа. Хаачсан юм бол оо?

Гён:      Ухаан оронгуутаа очих гэж байсан гэвэл.

Тэгү:     Тамхины наймаачид байж их л энэрэнгүй юм билээ. Ахынхаа өшөөг авна гээд балайраад эхлэвэл яана даа гэж бодож байсан юмсан. Комад орчихдог.

Гён:      Арай Кан Инсүрүү юу?

Утас:    Хамтрагч.

Эм:       Холбогдох боломжгүй байна.

Иг:        Бүгдийг хэлье. Гэрийн чинь гадаа байна. Гарч иртэл чинь хүлээнэ ээ... Одоо боль.

Нөх:      Хэн бэ?

Ё:          Клубийн цэвэрлэгч хийсэн нь дээр шүү дээ. Хүүхдийнхээ багшийн гэрт гэрийн үйлчлэгч.

Нөх:      Ёжү чамайг зургийн дугуйлангийн багшийн гэрт үйлчлэгч хийдэг гэж хэлсэн. Үнэн юм уу? Дугуйлангийн багш уу. Чи ч гэсэн хамтарсан байх нь ээ.

Утас:    Миний охин.

Кан:      2 утастай юм уу? Өгчих. Энэ 9 кг юм уу?

Ин:        Төлбөрөө бүрэн төлчихвөл үлдсэнийг нь өгнө өө.

Кан:      Тэрбумтан гэхээрээ 2 тэрбумыг бэлнээр нь халааслаад явж байгад гэж бодоо юу? Драма нээрээ хүмүүсийг бүр тэнэг болгоод байх юм.

Ин:        Тэгвэл наймаа байхгүй.

Кан:      Хамтрагч биш гэхвий гэсэн шиг хоёулаа түргэн ааштай юм аа. Хуучин хамтрагч ч юм уу? Анх харагдсанаасаа өөр юм аа мэргэжлийн юм байх гэсэн чинь. Анх удаа 2 тэрбум вон харж байгаа юм уу? Надад бас нэг болзол байна. Жэймс. Жинхэнэ нэр, яадаг хүн тэгээд яагаад надтай холбогдсон бэ гээд. Би ч гэсэн хэзээ ч алдагдалтай наймаа хийдэггүй. Бүх мэдээллийг нь өгөх юм бол бөөний худалдаачнаа ч мөнгийг чинь ч өгөөд явуулна аа.

Ин:        Ядах юу байх вэ дээ. Болж байна.

Иг:        Би тайлбарлая. Яагаад тэгсэн, юу бодож байсан гээд бүгдийг нь.

Ин:        Жэймс хэн бэ гэхээр.

Иг:        Миний хэлэхийг сонс.

Нөх:      Тийм ээ нэг л биш байсан. Би Инсүг мэднэ. Манай Инсү тэгэх хүн биш. Бүгдийг бүгдийг чи ийм болгосон.

Иг:        Миний хэлэхийг сонсоодох. Чиний эмчилгээ чиний тавьсан өр. Үнэхээр мэдэхгүй байгаа юм уу? Мэдэхгүй царайлаад байгаа юм уу? Чи л ийм болгоо биз дээ? Кан Инсү мөнгөнд шунасандаа ингэх үү? Чиний эхнэр анхнаасаа эмчилгээний төлбөр өр хоёроо л зохицуулчихвал болих гэж байсан. Мэдэж байна уу? Тийм болохоор тайвшраад наадахаа надад өг. Өгчих юм бол дахиад танай гэр бүлд юу ч тохиолдохгүй.

Нөх:      Наадахаа дахиад зарах гэж байгаа биз дээ? Би цагдаад хэлнэ.

Иг:        Кан Инсүг гавлуулах гээ юу?

Сү:        Аав аа авраарай. Нэг сонин хүн намайг бариж хориод.

Нөх:      Сү А.

Сү:        Аав аа авраарай. Аав аа айгаад байна аав аа. Аав аа намайг авраарай. Аав аа аав аа зүгээр үү? Яасан бэ? Намайг өршөөгөөч.

Гён:      Инён оо. Инён оо ухаан ороорой Инён оо.

Сү:        Амь өршөө. Намайг явуулчих л даа гуйж байна.

Гён:      Хурдан зугтаач.

Сү:        Багш аа.

Иг:        Сү А зүгээр үү?

Кан:      Юу гэнэ ээ?

Ин:        Мэдука клубд танилцсан. Хочийг нь Жэймс гэдэг тэрнээс өөр юм би ч гэсэн мэдэхгүй. Санаагаар болдог бол мэддэг юм шиг царайлаад бурмаар л байна. Би хүн луйварддаггүй л дээ. Ямар ч байсан болзлыг чинь хангаж чадаагүй болохоор өнөөдөр авч ирсэн барааныхаа үнийг л аваад явъя даа.

Кан:      Надаар тоглоод байгаа юм уу?

Ин:        Тавь. Цааш нь харуулах гээ юу? Би зүгээр мөнгө нэхсэн биш бараагаа өгөөд мөнгө авч байж ингэж харьцах ёстой юм уу? Намайг энд булах гээгүй л юм бол битгий зууралдаад бай новш минь... Жолоо ч оо хар хайрцгаа унтраагаагүй биз дээ?

Эр:        Тийм ээ хэлснээр чинь унтраагаагүй. Гэхдээ юу ч болоогүй ээ.

Ин:        Баярлалаа. Хурдхан явъя. Хурдлаарай.

Эр:        За.

Сү:        Ээж ээ авраарай.

Иг:        Сү А хурдан гар. Хурдал.

Гён:      Баруун тал. Баруун хавирга. Ослын үед хугарсан хавирга нь бороолж гүйцээгүй байсан юм.

Ин:        Сү А. Сү А юу болоод байна аа гараа яачихсан юм бэ? Чи яагаад?

Бухи:    Тэху.

Эр:        За.

Бухи:    Чи шалгасан уу? Хөөе хөөе хөөе новш оо. Хөөш новш минь. Энийг буцаагаад гарга.

Ин:        Зүгээр ээ зүгээр зүгээр.

Тэгү:     Сү Агийн ээж ээ таньдаг хүн чинь юм уу даа... Комад байгаа гэхээр мартчихсан байсан чинь. Чамайг салдаггүй тууштай гэдгийг бүр мартчихсан байжээ.

Гён:      Та зааж өгсөн шүү дээ. Цагдаа бол тууштай л байвал эцэстээ ялдаг гэсэн. Надад тэгж заасан. Яагаад? Та яагаад ийм болчихсон юм бэ?

Тэгү:     Сайхан амьдрах гэсэн шүү дээ. Гэхдээ энэ муу хорвоо дээр бүх хүн сайхан амьдарч чадахгүй шүү дээ. Тэгээд л зүтгэж явна шүү дээ. Тийм болохоор одоо ухахаа боль. Чи ингээд ухаад байх юм бол би ч гэсэн гэрийг чинь ухаад байхаас өөр аргагүй. Гэдсэн дэхь хүүхдээ хамгаалж чадаагүй ч амьд хүүхдээ хамгаалах хэрэгтэй тийм биз дээ? Гёнду. Их айсан уу?

Бухи:    Бэртэж гэмтээгүй юу?

Иг:        Тийм ээ.

Бухи:    Хохирогч охины сургуулийн зургийн дугуйлангийн багш гэл үү?

Иг:        Тийм.

Тэгү:     Чамруу дайрсан хүнийг өмнө нь харж байсан уу? Тэгвэл яагаад дайрсныг ч мэдэхгүй юу?

Бухи:    Яаж тийшээ очсон юм бэ? Багш аа.

Иг:        За.

Бухи:    Яаж мэдэж тийшээ очсон юм бэ?

Иг:        Хэнбуг замын 55. Хүн ухаан алдчихсан байна. Хүнд өвчтөн шүү хурдан ирээрэй.

Утас:    Сү А.

Иг:        Цас ороод машинаа тавьчихаад алхаад явж байсан чинь хүн хашгирахыг сонссон.

Бухи:    Гэр чинь хаана байдаг мю бэ?

Иг:        Чонгэ хороолол.

Тэгү:     Чамруу дайрсан хүн чамайг хулгайлсан даа. Тэр газарт юу хийж байсан юм бэ? Хариулаарай.

Ин:        Яагаад байгаа юм бэ? Миний охин хохирогч шүү.

Тэгү:     Охины чинь цүнхнээс олдсон. Энэ уутанд байсан бодисыг хайлуулаад охинд чинь шахах гэж байсан байна. Чи энэ жэллиний уутанд юу байгааг мэдэж байсан уу?

Сү:        Үгүй ээ.

Тэгү:     Тэгвэл яагаад энэ чамд байсан юм бэ? Тэгээд бас яагаад энийг айл болгонд хүргэж байсан юм бэ?

Сү:        Мөнгө өгнө гэхээр нь.

Тэгү:     Хэн? Хэн чамаар ийм юм хийлгээд мөнгө өгнө гэсэн юм бэ?

Иг:        Dropper хайж байна. Зурвас бичээрэй.

Сү:        Үнэхээр мэдэхгүй ээ. Апп энэ тэр дээр зар тавьдаг гэсэн. Тэгээд DM бичихээр хаяг зааж өгдөг.

Тэгү:     Чи юу хийсэн гэдгээ сайн мэдэхгүй байх шиг байна. Хар тамхи тээвэрлэсэн хэрэг. Ямар том гэмт хэрэг гэдгийг мэдэх үү?

Сү:        Би. Би.

Ин:        Мөрдөгч өө хүлээгээрэй. Хоёулаа түр ярилцаадах уу.

Тэгү:     Ким мөрдөгч өө.

Эр:        За.

Тэгү:     Байцаалтын өрөөрүү оруул.

Эр:        За. Ийшээ яваарай.

Тэгү:     Удахгүй ээ.

Бухи:    За явж болно оо. Багш аа.

Иг:        За.

Бухи:    Нэмэлт мэдүүлэг авах хэрэг гарвал эргээд холбоо барина аа.

Иг:        За.

Тэгү:     Адилхан байдалд ормооргүй байгаа бол яахаа зөв л шийдээрэй Жэймс. Харамсалтай л юм.

Ин:        Миний охин тийм юм хийхгүй. Чи л зохион байгуулсан биз дээ?

Тэгү:     Хүүхдийнхээ талаар юу ч мэддэггүй юм байна.

Ин:        Миний охины араас хүн тавьсан юм уу?

Тэгү:     Тэгээд би хянах ч үгүйгээр чамайг зүгээр орхих уу? Охиноороо хар тамхи заруулж байгаа ээжийг хараад би бүр ч их гайхсан шүү.

Ин:        Би, би биш шүү. Би үнэхээр сая болих гэж байсан.

Тэгү:     Би ч гэсэн болих гэж байсан. Үнэхээр болих гэж байсан. Ганц удаа л хийчихээд яг ганцхан хийчихээд л болино гэж бодож байсан. Өөр шигээ хүнийг хараад мэддэг гээ биз дээ?

Ин:        Илүү амархан их мөнгө олох арга байгаа гэхээр нь. Гэрийнхэн маань мэдэхгүй шүү.

Тэгү:     Үнэндээ би тэгэхэд мэдэрсэн л дээ. Магадгүй бид маш төстэй хүмүүс байж магадгүй. Ямар нэг зүйлийг дотроо хийчихээд дараад тэсээд байгаа чинь хуучны би юм шиг харагдсан гэх үү дээ. Гэхдээ тийм юм заавал тэсэрдэг жамтай. Миний үзэж туулснаар.

Иг:        Үнэхээр бүгдийг хийх юм уу. Тэгвэл та хулгайлсан бүх бодисоо надад аваад ир.

Ин:        Бүгдийг нь цааш нь харуулчихмаар байна.

Ээж:     Юүн Жинхи гараад ир.

Ин:        Миний охин миний гэр бүлээр оролдоод байгаа юмнуудыг.

Багш:    Та ингэж болохгүй шүү дээ.

Ин:        Дорд үзээд байгаа юмнуудыг бүгдийг нь. Дахиад хэн ч намайг оролдож чадахааргүй болмоор байна.

Тэгү:     Кан Инсү. Үнэхээр болих гэж байсан юм уу?

Эм:       Хоолны өрөө. Гал тогоо. Та суугаад үздээ.

Ин:        За. Сайхан юм аа.

Иг:        Тэгвэл үргэлжлүүлээд хамтрах уу.

Ин:        Тэгье ээ хамт ажиллая.

Бухи:    Гёнду. Чи зүгээр үү золиг минь.

Гён:      Ах аа.

Бухи:    За.

Гён:      Танд дарга мөнгө зээлүүлж байсан уу?

Бухи:    Өмнө нь өдрийн хоол идэхэд хэдэн удаа. Төлнө төлнө гээд л мартчихаад байгаа. Гэхдээ яасан юм бэ?

Гён:      Болгоомжтой байгаарай над шиг болов оо?

Бухи:    Хөөе Гёнду.

Тэгү:     Одоо чамд юу тохиолдох талаар хэлье. Охин чинь хүүхдийн хориход орно. Тэгээд нөхөр чинь дахиад химийн эмчилгээ хийлгэж байгаад нас барна. Яагаад гэвэл би татварын албанд чиний орлогын талаар гомдол гаргана. Тэгэх юм бол чи олсон мөнгөндөө хүрч ч чадахгүй. Байшингаа хүртэл банкинд алдана. Чи аягүй бол охиноо дагуулаад эндээс өөр газарлуу явж магадгүй. Тэгэх л байлгүй. Гэвч би чамайг хаа ч байсан хайж олно заавал хайж олно. Тэгээд хайж олоод чиний хайртай бүх зүйл чиний хамгаалах гээд байгаа бүх зүйлийг бүгдийг нь юу ч үгүй болгоно. Би тийм ажилдаа үнэхээр сайн шүү.

Ин:        Юу хүсээд байгаа юм бэ?

Гён:      Юу. Холбоо барих хэрэг гарвал. Ярих юм байвал эсвэл тусламж хэрэг болвол хэлээрэй. Би дууссан гэж одоохондоо бодохгүй байгаа.

Иг:        Хүлээгээрэй.

Ин:        Такси. Яагаад баригддаггүй юм бэ яагаад.

Сү:        Мэдээгүй. Сонин гэж бодсон л доо гэхдээ тийм юм байгаа гэж бодоогүй. Үнэн шүү. Би зүгээр л мөнгө хэрэг болоод.

Ин:        Чамд яахаараа мөнгө хэрэгтэй байдаг юм бэ?

Сү:        Сургалтын төлбөр. Урлагийн сургуульд ормоор байсан юм. Тэгээд өөрөө цуглуулах л гэж. Та аавын эмчилгээний зардлаас болоод хэцүү байгаа шүү дээ. Тэгээд л зүгээр. Ээж ээ би яана аа? Би хоригдох юм уу? Би үнэхээр шоронд орох юм уу? Ээж ээ уучлаарай.

Ин:        Үгүй ээ орохгүй. Ээж нь тэгж оруулахгүй. Ээждээ итгэ. Битгий санаа зов.

Сү:        Уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай.

Эмч:     Өвчтөнөөр дамжуулаад хэлүүлсэн ч танд хэлээгүй байжээ. Буурч байсан үзүүлэлт нь эргээд өсчихсөн байгаа. Тэгээд яг одоо дархлаа уначихсан байх үед элэгний үрэвсэл үүссэн болохоор шоконд орсон юм шиг байна. Эхний ээлжинд антибиотик эмчилгээ явна. Гэхдээ ухаан орсон ч гэлээ хорт хавдрын явц нь намжихгүй байж магадгүй.

Ин:        Яах ёстой вэ? Яах уу?

Эмч:     нүүрстөрөгчийн ион хорт хавдрын эмчилгээнд нөлөөтэй байгаа гэсэн судалгаанууд гараад байгаа гэхдээ манай улсад арай орж ирээгүй байгаа. Гэхдээ Пак Дужин өвчтөн одоо бол хими эмчилгээ хийх боломжгүй.

Эм:       Ээж ээ. Миний ээж. Үгүй ээ болохгүй.

Ин:        Эртээд харах нь ээ оосор нь муудчихсан байсан. Инсү чи үнэхээр сайн юм аа. Бүх юмыг сайн хийх юм аа гэдэг үг. Тэр цүнх л манайд байгаагүй бол. Тэгэхэд би зүгээр л цагдаад хэлчихсэн бол.

Иг:        Тэгсэн бол ингэж нөхрөө эмчлүүлэх ч боломж гарахгүй байсан. Цаг хугацааг буцаавал өөр сонголт хийж чадах юм уу? Би ч гэсэн ялгаагүй ээ. Уучлаарай. Бүх юмаа надтай хуваалцаж бай гэж би өөрөө хэлсэн байж би өөрөө тэгж хуваалцаж чадаагүй юм билээ. Юу ч гэж хэлсэн. Хэн ч сонсдоггүй болохоор хэзээнээс ч юм бэ хэнд ч өөрийн бодож байгаа зүйлээ хэлж чаддаггүй хүн болчихсон. Одоо ч гэсэн хаанаас эхлэж яаж хэлэх юм бэ мэдэхгүй. Би байна аа.

Эр:        Явлаа юу?

Бухи:    Та явах нь уу.

Тэгү:     Отгоноо яасан?

Бухи:    Эмнэлэгээс гарсан гэсэн. Маргааш болтол амар гэчихсэн.

Тэгү:     Сайн байна. За сайн ажиллаарай.

Бүгд:     Баяртай.

Бухи:    За баяртай.

Тэгү:     Сайн ажиллаарай.

Гён:      Болгоомжтой байгаарай над шиг болов оо?

Иг:        Би дараа нь бүгдийг зохицуулчихад болно гэж бодсон. Өшөөгөө авах гээд л таны асуудлыг хойшлуулаад байсан юм.

Ин:        Би ч гэсэн ялгаагүй л байсан юм шиг. Баярлалаа. Миний гэр бүлийг хамгаалсанд.

Иг:        Энэ headrest-нд байсан бодис. Хувийн сэйфэнд хадгалуулчихсан. Танд байж байг. Одоо эцсээ хүртэл бие биедээ итгээд зүтгэнэ шүү. Хуан Дунхёныг хөнөөсөн хүн бол Жан Тэгү. Тэр хүн Сү Аг шоронд оруулаад ч зогсохгүй. Өөрийг нь сэжиглээд эглэх юм бол гарцаагүй надад юм уу танд тохох нь ойлгомжтой. Ингээд насаараа чирэгдээд явна гэж байхгүй.

Ин.        Тэгвэл?

Иг:        Жан Тэгүг устгана. Устгая гээд байна. Өөрсдийнхөө нүднээс далд оруулъя. Манай мөнгийг солиж өгдөг хүмүүс дунд Хятадуудтай холбоотой хүн байгаа.

Арилжаа:    Санаа битгий зов. Асуудал байхгүй ээ.

Иг:        Мөнгө л өгөх юм бол хилээр нууцаар гаргаж бараа ч нууцаар оруулдаг. Тэгээд хүний амийг ч.

Ин:        Хөнөөдөг үү?

Иг:        Та Жан Тэгүг дуудаад аваад ирвэл үлдсэнийг нь тэр хүмүүс мэдээд зохицуулна. Тэгээд дахиад эргэж ирж чадахгүй.

Ин:        Үүрд үү?

Иг:        Тийм ээ үүрд.

Эр:        Өнөөдөр бас энд байх юм уу?

Эр2:      Байх ёстой байрандаа хүлээ гэсэн шүү дээ. Амьсгал давчдаад байна нэг орон зайд байх хэрэггүй гээд байна.

Эр:        Хурдхан хоол идчихээд ирье.

Эр2:      За тэгье ээ.

Ин:        Хань аа.

Нөх:      Хаачих гэж байгаа юм бэ?

Ин:        Хөл нүцгэн яваад ирж байгаа юм уу? Хань аа.

Нөх:      Тэр багшийн үгэнд итгэхгүй гэж бодож байсан. Зүгээр л чамаар хүчээр заруулж байгаа гэж, тэгж итгэхийг хүссэн.

Ин:        Үгүй ээ тийм биш би бүгдийг нь тайлбарлая.

Нөх:      Одоо хүртэл хангалтгүй байгаа юм уу? Тэгээд үргэлжлүүлээд байгаа юм уу? Яаж ч бодсон хүнд хийх юм хийхгүй юм гэж байдаг. Чамаас болоод Жинхигийн ээж тэдний гэр бүл яасныг мэдэх үү? Хүн үхнэ үү байна уу чамд хамаагүй юм уу? Чи тийм хүн юм уу?

Ин:        Тэгвэл чамд гэр бүл чинь үхнэ үү байна уу хамаагүй юм уу?

Нөх:      Юу?

Ин:        Бусад хүмүүс л зүгээр байвал Сү А бид хоёр үхсэн ч хамаагүй гэсэн үг үү?

Нөх:      Би тэгж хэлээгүй байна.

Ин:        Чи хүмүүст тарааж өгсөөр юу ч үгүй болсон манай гэрийг би хоолны газарт ажиллаж хүргэлт хийж бүтэн 15 жил дүүргэж ирсэн. Гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийсэн хүн нь сахиусан тэнгэр шиг чи биш. Би, би гээд байна. Тэгж байхад чи яаж, яаж намайг буруутгаж чаддаг юм бэ? Үнэхээр, үнэхээр чи бол ингэж хэлж болохгүй шүү дээ. Хэнээс болоод ийм юм болчихоод байгаа билээ?

Нөх:      Тийм ээ бүгд надаас болсон. Тэр багшийн хэлсэн үгэн дундаас наад үгэнд чинь л үнэхээр итгэмээргүй байсан.

Ин:        Хань аа би. Угаасаа энэ ажил дуусахаарр чиний хүссэнээр болно. Жоохон л хүлээчих.

Нөх:      Чи зогсож чадахгүй гэж байгаа бол би зогсооно. Ядаж л зогсооно.

Ин:        Болохгүй ээ яагаад байгаа юм бэ?

Эр:        Цагдаагийн газар байна.

Ин:        Болохгүй ээ. Болохгүй гээд байна. Би болино гэж хэлээ биз дээ? Үнэн гээд байна.

Эр:        Мэдээлэгч ээ та зүгээр үү? Байна уу? Та ярих боломжгүй байгаа бол ядаж байршлаа бидэнд заагаад өгчихвөл бид очлоо. Мэдээлэгч ээ мэдээлэгч ээ.

Ё:          Дарга аа.

Тэгү:     Би хүлээх үнэхээр дургүй.

Ин:        Нөхөртөө мэдэгдэлгүй гарч ирэх гээд л. 

Тэгү:     Авч ирсэн юм чинь.

Ин:        Надад байгаа нь ингээд л болоо.

Утас:    Арилжаачин.

Тэгү:     Хэтэрхий хямдхан өгч дээ. Кан Хүйримд. За яах вэ буцаагаад аваад ирсэн юм чинь. Надад та нарын талаар мэдэхгүй юм байхгүй гэж би хэлсэн дээ. Цаашдаа ч гэсэн амьсгалаа түгжээд л амьдраарай. Хайртай гэр бүлээ хамгаалмаар байгаа бол... Би та нарын араас зөвхөн хүн тавьсан байх уу?

Ин:        Зүгээр үү?

Гён:      Уучлаарай. Гүйлгээд.

Ин:        Хатдаггүй юм уу?

Иг:        Хятадуудтай холбоотой хүн байгаа. Мөнгө л өгөх юм бол хилээр нууцаар гаргаж бараа ч нууцаар оруулдаг. Тэгээд хүний амийг ч.

Ин:        Хөнөөдөг үү?

Иг:        Та Жан Тэгүг дуудаад аваад ирвэл үлдсэнийг нь тэр хүмүүс мэдээд зохицуулна.

Тэгү:     Нугалаад өгнө. Миний үгэнд ор. Тэд нарын биш.

Арилжаа:    Ёс зүйгүй л юм даа.

Тэгү:     Би мансуурдаг хүмүүст огт итгэдэггүй. Би өнөөдөр тасралтгүй шалгаж байсан хүмүүсээ наймаа хийж байхад нь баривчлах гэж байгаад надруу дайрсан тул аргагүй хамгаалалт хийсэн. Яаж байгаа юм бэ? Миний үгэнд орсон бол амьд үлдэнэ биз дээ? Аргалах гэж бөөн ядаргаа болох нь.

Иг:        Зугт. Зугтаач.

Тэгү:     Хувалз шиг новш.

10р анги төгсөв.

Дараагийн ангид:

Ин:        Хурдан зугтъя.

Иг:        Би зугтахгүй.

Нөх:      Чамайг зарж олсон мөнгөөр амьдар гэж байгаа юм уу?

Кан:      Айхтар юм аа. Эргүү минь та нар энэ удаад ялагдсан. 

Сү:        Багш аа.

Ин:        Биш байж магадгүй. Чи хэлсэн биз дээ? Хүний сул талыг атгаж байгаа бол тэр өөрийнх нь бас сул тал болно гэж.

Иг:        Хэргээ хүлээнэ.

Тэгү:     Харамсалтай нь би шудрага биш зүйлд хамгийн дургүй.

 

Back to episodes Go home