Инсүгийн азтай өдөр 9р анги
Бүгд: Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай.
Эр: Та нар холд л доо.
Эр2: Зүгээр үү? Босоод ир.
Эр3: Болохгүй ээ болохгүй. Эрүүл явж болохгүй гэсэн дүрэм байдаг юм. Тийм ээ? Тийм биз дээ? За нэг татчих.
Эр4: Энийг уугаад дуусчихвал чамайг явууллаа.
Бүгд: Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай. Уугаарай.
Эр4: Зүгээр үү? Хөөе.
Эр5: Холдоочээ. Хөөе. Хөөе ээ.
Тэгү: Нас барсан хүүг чи дагуулж ирсэн бодисыг бас чи авч ирсэн гээ биз дээ? Тэнд байсан бүх хүн тэгж хэлээд байна. Одоо зүгээр л хүлээн зөвшөөр.
Эр: Сүйт бүсгүйн тал алуурчны ахтай охиноо суулгаж чадахгүй сүйгээ цуцлая гэсэн. Тү Эний зүгээс чамаас болоод Кан Хүйрим хэрэгт татагдаад байна гээд хамтарсан төслөө зогсооно гээд байна. Аавын компани дампуурдаг дээрээ тулчихаад байна. Чи юу хийснээ одоо ойлгосон уу?
Эр5: Ах аа би үнэхээр хөнөөгөөгүй. Итгэ л дээ.
Эр: Тэгвэл яагаад нас барсан хүү та хоёроос л бодис илрээд байгаа юм бэ? Үнэхээр залхаж байна. Чамтай дахиад уулзахгүй ээ.
Эм: Өнөөдөр үдээс хойш 2 цагт Сөүлийн Жунну дүүргийн Тү Эн зочид буудалд Тү Эн группийн Кан Гүнам ерөнхийлөгчийн хүлээн авалтанд улс төр эдийн засгийн чухал хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд ялангуяа Кан ерөнхийлөгчийн ууган ач хүү гэгддэг Кан Хүйрим гадаадад сурч байгаа ч энэ арга хэмжээнд оролцохоор ирсэн нь олны анхаарлыг татаж байна. Кан ерөнхийлөгч албан ёсоор өв залгамжлагчаа танилцуулж байгаа хэрэг болов уу гэсэн таамаг яригдаж байна. Арга хэмжээнд оролцож байгаа нэг хүн Кан ерөнхийлөгч өв залгамжлагчийн талаар ямар нэг зүйл яриагүй бөгөөд гэр бүлийн эв нэгдлийн талаар маш их ярисан бөгөөд ууган ач хүү нь ирсэн нь утга учиртай болов уу гэж харж байгаа гэжээ. Үүний зэрэгцээ Кан ерөнхийлөгч хүлээн авалтын турш баяр хөөртэй байсан бөгөөд зочид бүртэй нэг бүрчлэн мэндлэж маш тайван байдалтай байсан юм.
Ах: Огт өөрчлөгдөөгүй байх шив. 6 жилийн дараа ирээд хэлж байгаа юм нь дахиад л миний хийсэн хэрэг биш ээ гэж байх юм.
Иг: Надад итгэдэггүйг чинь мэднэ ээ. Би батлаад өгье. Би чадна.
Ах: Яаж? Шал утгагүй төлөвлөгөөгөөрөө юу? Тү Эн ямар жижигхэн мухлаг юм уу? За яах вэ чиний хэлдгээр Austin гэл үү хэн гэлээ тэр компанийн анчинг татаж оруулаад хянуулж шалгуулаад эсэргүүцэл үзүүлээд цагийг нь тохируулж байгаад хувьцааг нь худалдаж авлаа гэж бодъё. Гэхдээ бид нар хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэхийн тулд Тү Эний гол компани холдингсынх нь хувьцаанаас дор хаяж 0,5% эзэмших ёстой. Тэр ямар их мөнгө гэдгийг чи мэдэх үү?
Иг: 8 тэрбум.
Ах: Чи аавын компанийн мөнгөнд санаархаж ирсэн юм уу?
Иг: Тэгэх байсан бол таньруу ирэх ч үгүй байсан.
Ах: Тэгээд яах юм бэ? Тэр их мөнгийг хаанаас олох юм бэ?
Иг: Байдаг юм билээ. Тэр их мөнгө олох арга.
Эм: Шалгаж үзэхгүй юм уу?
Иг: Юу болсон юм бэ? Ямар нэг юм болоо юу? Хаана байгаа юм бэ? Утсаа ав л даа.
Ин: Тийм ч чухал биш ээ. Үргэлжлүүлье ээ.
Эм: Гадаадад сурахад виз элсэлтийн материал гээд бэлдэх юм ихтэй болохоор хугацаа их ордог. Их яаруу байгаа бол эхлээд хэлний бэлтгэл гээд тэнд нь очоод элсэлтэндээ бэлдэх арга ч бас байдаг. Тэгэхийн тулд F1виз хэрэгтэй. Гэр бүлээрээ бүгд явах уу?
Тэгү: Чамайг хэн гэдгийг Кан Хүйримд хэлсэн ч хамаагүй гэж байгаа юм биз дээ? Зугтана гэж саналтгүй. Чамайг хаана байгааг би мэднэ.
Кан: Жэймстэй ямар харилцаатай билээ?
Ин: Дарга цэрэг.
Кан: Юу?
Ин: Цаадах чинь жижиглэнгийн худалдаачин. Би бол бөөний худалдаачин.
Тэгү: Миний мөнгө хаана байна?
Иг: Дахиад жоохон хугацаа өгчих.
Тэгү: Чи Кан Инсүтэй хуйвалдцсан уу.
Тэгү: Та нар бүгд дууссан. Намайг хаа хүрч чадахыг одоо хараарай. Миний мөнгө хаана байна?
Ин: Чиний мөнгө биш ээ гэж хэлсэн биз дээ? Би үхэх юм бол бодис ч гэсэн алга болно шүү.
Тэгү: Энэ хорвоо дээр тэрнээс өөр бодис байхгүй юм уу?
Ин: Одоо шууд бэлэн мөнгө болгох боломжтой нь энэ бодис л байгаа. Танд яг одоо мөнгө хэрэгтэй байгаа биз дээ? Би ч гэсэн өөр шигээ хүнийг хараад шууд таньдаг л даа. 10 минутын дотор бууж ирэхгүй бол цагдаа дуудаарай гэчихсэн.
Тэгү: Чи овоо сонирхолтой юм аа.
Ин: Тэгээд энд ирж байж гар хоосон ирэх үү? Та нарын хүсээд байгаа зүйл бол тэр бодис биз дээ? Тэгвэл мөнгөө өгөөд худалдаад ав. 2 тэрбум. Жинхэнэ үнэ цэнтэй нь харьцуулвал үнэгүй шахуу.
Тэгү: Сайн мэддэггүй юм шиг байна. Надад бодис хэрэгтэй байсан бол аль эрт булаагаад авчих байсан.
Ин: Бүх эрсдлийг надад үүрүүлээд мөнгийг нь л авах юм уу? Одоо тэгнэ гэж байхгүй. Үнийг нь төлөөд бүгдийг нь аваад яв.
Тэгү: Одоо шууд танай гэрийг шатааж ч чадна. Даваад гарч чадах юм уу?
Ин: Тэгэх юм бол бодис ч байхгүй болно. Даваад гарч чадах юм уу?
Бухи: Та хаана байна? Баларсан шүү дотоод хяналтаас орж ирээд бөөн юм болж байна.
Ин: Намайг бодлоо өөрчлөхөөс өмнө хурдан шийдвэрээ гаргасан чинь дээр шүү.
Иг: Галзуураа юу? Энэ хүнийг хэн гэж бодоо вэ? Цагдаа шүү дээ. Өөрийгөө цэвэрхэн мултлаад бид хоёрыг эргүүтүүлэх арга өчнөөн олон янз байгаа.
Ин: Чи тийм сайн мэддэг байж намайг хуурсан юм уу?
Иг: Надад төлөвлөгөө байсан гээд байна. Та л жоохон хүлээчихсэн бол болчих байсан юм.
Ин: Хэдий болтол хүлээх юм бэ? Намайг мөнгө бэлдэж байх хооронд чи сүрдүүлэгчийг олно гээ биз дээ? Би дэлгүүрээсээ халагдаад нөхрийнхөө эмчилгээний мөнгийг хүртэл өгсөн. Унтаж ч чадахгүй ажиллаж байж зээлээ төлөх нь битгий хэл хоол аваад идчих мөнгө ч алга. Би энэ солиотой юмыг хийж хамгаалах гэсэн бүхэн минь нурж байхад чи энэнтэй гар нийлж намайг хуурч байдаг. Миний, миний үнэхээр тэвчихгүй байгаа зүйл бол чи, хэн хүнээс илүү миний нөхцөл байдлыг мэдэж байгаа чи, чи намайг хуурсан.
Иг: Үгүй ээ хуураагүй ээ.
Ин: Би бодож байснаасаа илүү чамд итгэсэн бололтой. Энэ хорвоод итгэх хүн мундсан биш өөрийнхөө зорилгоос өөр юу ч боддоггүй хүнд.
Иг: Кан Инсү би тайлбарлая. Яагаад тэгсэн, юу бодож байсан гээд бүгдийг нь.
Ин: Оройтсон.
Эр: 2021 оны 12 сарын 1ний өдөр хар тамхины тасгийн Жан Тэгү ахлах дэслэгч, Чүй Гёнду ахлах ахлагчтай холбоотой мэдүүлгийг эхлүүлж байна. Жан Тэгү ахлах дэслэгч байна уу?
Бухи: Үгүй ээ алга. Ямар хэрэг гарсан юм бэ?
Эр: Дотоод хяналтад мэдээлэл ирсэн. Ахлах ахлагч Чүй Гёнду гэж хэн билээ?
Гён: Би байна.
Эр: Түр биднийг дагаад яваарай.
Бухи: Үгүй ээ.
Эр: Фэнтом Ду Гёнманы хамгийн сүүлд биткойноор шилжүүлсэн шилжүүлгийг бэлэн мөнгөнд шилжүүлвэл ойролцоогоор 40сая. Эндээс харах юм бол 11 сарын 29ний өдөр хуурамч бүртгэлтэй данснаас 40 сая вон гарсан байгаа биз. Тэгээд яг тэр өдөр өөрөө банкнаас мөнгө авч байгаа бичлэг.
Гён: Энэ бол тийм мөнгө биш ээ буруу ойлгоод байх шиг.
Эр: Чүй мөрдөгч та Ду Гёнманы цэрэг Хуан Дунхёнтой бичилцсэн зурвас ч гэсэн таарч байгаа.
Гён: Энэ яахаараа минийх гэж. Минийх биш.
Эр: Өөрийн чинь шургуулганаас гараад байхад уу?
Гён: Юу. Буруу ойлгоод байх шиг байна. Фэнтомын мэдээлэгч өөр хүн. Мөнгөний хорхой гэдэг. Ду Гёнманаас асуугаад үзэхэд болно.
Эр: Ду Гёнман ч гэсэн царайг нь харж байгаагүй гэсэн. Ийм юм болохвий гээд нууц нэрээр харилцаж байсан байлгүй.
Гён: Би бүгдийг нь тайлбарлаад өгье. Энэ яасан бэ гэхээр.
Тэгү: Тийм юм болж байгаагүй. Би хаанаас мөнгө олж тийм их мөнгийг доод хүндээ өгөх юм бэ? Одоо амьдарч байгаа байрны барьцаа ч 40сая хүрэхгүй байхад.
Гён: Үгүй ээ гарцаагүй надад өөрөө бэлнээр 10сая вон өгсөн. Татварын асуудлаас болоод даргын танилынх нь дансаар мөнгө зээлүүлсэн.
Эр: Тэгвэл Жан ахлах дэслэгчийг мөнгө зээлэхийг эсвэл зээлүүлэх талаар яриж байгааг харсан сонссон хүн байгаа юм уу?
Тэгү: Зээлийн хүүнээсээ болоод хэцүү байгааг нь бол мэдэж байсан. Гэхдээ л фэнтомоос хахууль авсан гэхээр л. Миний анзааргагүйгээс болсон байна. Би илүү анхаарах ёстой байсан юм.
Эр: Үгүй ээ тэгвэл гэрч өөр нотлох баримт ч байхгүй гэсэн үг биз дээ? За энийг хар. Жан ахлах дэслэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн энэ баримтаас харах юм бол нодлин хүртэл өөрийн эзэмшилд байсан машин байрны барьцааг салсан эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн цалингийн ихэнх хэсэг хүүхдийн тэтгэмжинд гардаг юм байна. Өөрөө ч мөнгө өгөөгүй гээд байна. Одоогийн байдлаар бол чиний мэдүүлгийг батлаад өгөх нотлох баримт огт алга. Хэрвээ чиний хэлж байгаа үнэн юм бол Жан ахлах дэслэгч санаатайгаар чамайг гүтгэсэн гэсэн үг. Багийнхаа хүнийг яах гэж гүтгэх юм бэ? Ямар шалтгаанаар вэ? Ямар нэг хариу хэлээдэх л дээ.
Бичиг: Ганцаараа хийсэн үйлдэл гэж үзэхэд хүндрэлтэй.
Эр: Чүй мөрдөгч өө. Чүй мөрдөгч өө.
Гён: Багийн дарга, дарга байсан байна.
Тэгү: Бодисоо өгчихөөд үхэх хэрэгтэй юм биш үү новш оо.
Бичиг: Ким Мин Ү.
Тэгү: Та нарын бодисыг хэрэглэж байгаад баригдсан хүний нэр.
Утас: 11 сард 1,6%. Дээд тал нь 40сая авах боломжтой.
Тэгү: Хэнбүг замын 32н 55. Ногоон хаалгатай байшин. Унтлагын өрөөний хөнжил дотор.
Гён: Дарга аа энэ юу юм бэ?
Тэгү: Надад яах вэ их хэмжээний мөнгө хэрэггүй.
Гён: Заавал төлнө өө.
Гён: Яаж? Та яаж?
Тэгү: Эхнэр хүүхдээ бод.
Гён: Манай гэр бүлийг яачихсан юм бэ?
Тэгү: Одоо чиний дансыг царцаачихсан байгаа. Үлдсэн тэтгэмжээ хамгаалмаар байгаа бол ухаантай л байгаарай. Тэр чамд бас эхнэр хүүхдэд чинь хэрэгтэй шүү.
Эр: Яагаад байгаа юм бэ?
Тэгү: Зүгээр зүгээр юу ч болоогүй. Зүгээр ээ. Тэгээд л хэтэрхий хичээх хэрэггүй гэж хэлээ биз дээ? За өмгөөлөгч өө маргааш гэхэд бичиг баримтаа бэлдчихнэ ээ. Өө тэгэлгүй яах вэ. Саад болох зүйлсийг бүгдийг нь одоо зайлуулж байна. Тийм ээ. За. Би байна. Өнөөдөр гэхэд ямар нэг юм олохгүй бол чи ажилгүй шүү ойлгосон уу?
Инён: За за.
Багш: Та нар шалгалт дууссан гээд зүгээр тэнээд байлгүй ном уншаарай.
Бүгд: За.
Багш: Тэгээд өнөөдөр ирээгүй хүүхдүүдтэй холбоо бариж чадсан хүн багшдаа хэлээрэй за.
Бүгд: За.
Багш: За шалгалт өгөх гээд хичээсэн шүү баяртай.
Эр: Новш.
Эм: Боль боль. Битгий л дээ. Хайр аа хайр аа хайр аа хайр аа.
Сү: Өнөөдөр яагаад ирээгүй юм бэ... Жинхи чи хэдий болтол хичээлдээ ирэхгүй юм бэ?
Эр: Захирал аа.
Арилжаа: Эртээд хэлсэн юмыг үргэлжлүүлээд байх уу.
Иг: Тийм. Гэхдээ хэд хоног наашлуулмаар байна.
Утас: Кан Хүйрим.
Тэгү: Одоо шууд танай гэрийг шатааж ч чадна. Даваад гарч чадах юм уу?
Ин: Зүгээр ээ Инсү.
Сү: Ээж. Намайг авах гэж ирсэн юм уу?
Ин: Тийм. Шалгалт өгөх гээд ядарсан уу миний охин. Сайн байлаа.
Сү: Сайн өгсөн байх аа.
Ин: Тийм үү? Сайн байна. Юу идмээр байна.
Сү: Гоё хоол.
Дун: За май.
Жүн: Та өөрөө ид.
Дун: За болно оо.
Жүн: Ах аа. Тэнцчихжээ.
Дун: Нээрээ юу? Жүнхён оо.
Жүн: Ах аа.
Кан: Муу балай хөгшин. Хумсын чинээ хувьцаа зарсан гээд үнсний сав шидэж гэнэ.
Иг: Юу гэсэн үг юм бэ?
Кан: Чамаас бодис авах гээд бэлэн мөнгө хэрэг болоод хэдэн хувьцаа зарчихсан юм яасан?
Иг: Хэр ихийг.
Кан: Яасан чи буцаагаад авч өгөх юм уу? Тэр яах вэ гаа өгөөдөх бүгд дуусчихсан.
Иг: Одоо байхгүй.
Кан: Өө унагачихлаа. Гар бүр хүчгүй болчихжээ. Тэгвэл одоо яая гэх вэ дээ. Хамтрагчруу чинь залгахаас.
Иг: Хамтрагч аа?
Кан: Нэг авгай ирээд надад зарна гэсэн. Тэгсэн би чамаас хэтэрхий үнэтэй авчихсан юм билээ. Байнга мөнгөөр зодоод дээр нь чиний зургийг хүртэл худалдаж авсан биз дээ?
Иг: NFT-р мөнгөө угааж болно гээд баярлаад байсан хүн нь чи шүү.
Кан: Мэдэхгүй ээ бүгд ядаргаа. Эхлээд бодис бариж ирсэн хүн нь эзэн шүү. Ойлгосон уу?
Иг: Кан Инсү яаж Кан Хүйримийг мэдчихэв.
Ин: Өөрийнхөө зорилгоос өөр юу ч боддоггүй хүнд.
Утас: Апп ачааллах. И Гён. Кан Инсү.
Иг: Би энэ авгайг хэтэрхий дутуу үнэлчихжээ. Ах аа Тү Эний Кан ерөнхийлөгчийн хувьцааны мэдээллийг хурдан шалгаадах. Кан Хүйрим хэрэг тарьчихсан юм шиг байна.
Кан: Яадаг хүн гэхээрээ хувьцааны талаар ярихаар л ингэж хүлээж аваад байдаг юм бэ? Чи манай компанийн бизнес төлөвлөгөөний хуваарийг хүртэл мэдэж байсан юм уу? Үнэхээр их хувьцаа авчээ дээ. За дарга аа.
Эр: За захирал аа.
Кан: Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг аваад ир.
Сү: Өөрийгөө үнэлэж үзсэн. Дундаж оноо өссөн байна.
Ин: Миний охин сайн байна.
Сү: Гэхдээ Жинхи цагаан хуудас өгсөн. Хэд хоног хичээлдээ ч ирэхгүй байгаа. Тэр байранд амьдардаг хүүхдүүдээс сонссон. Тэдний ээж ажлаасаа халагдаж байгаа гэсэн. Аав нь ч гэртээ ирэхгүй байгаа. Утсаа ч авахгүй чатандаа ч хариулахгүй байгаа. Сайн ойлгохгүй юм. Жинхигийн ээж муу юм хийсэн нь үнэн гэхдээ зөвхөн тэдний ээж муу юм хийгээгүй шүү дээ. Хэрэглэж байгаа хүн байгаа бол зарж байгаа хүн ч гэсэн байгаа тийм ээ ээж ээ?
Эм: Солиотой юм уу? Ногоон гэрэл харахгүй байгаа юм уу? Яаж яваад байгаа юм бэ?
Дун: Уучлаарай.
Ээж: Бүгд чамаас болсон.
Тэгү: Миний мөнгө хаана байна?
Сү: Ээж ээ. Яасан бэ ээж ээ.
Ин: Түр, түр өөр юманд анхаарчихжээ.
Сү: Ойрд их сонин байна. Ямар нэг юм болсон юм уу? Энэ чинь.
Ин: Чиний сурмаар байна гээд байсан сургууль шүү дээ. Чиний дуртай зураач бас энд сурсан биз дээ?
Сү: Сурмаар байна гээд орчих сургууль биш ээ.
Ин: Орж чадна гэвэл явах уу?
Юү: Ажил ороод ирлээ явж чадах уу?
Сү: Ээж би хүнтэй уулзах ёстой байснаа мартчихаж. Хариж байгаад ярилцъя.
Ин: Хэн юм бэ? Сү А.
Сү: Явчихаад ирье.
Ах: Өнөөдөр мэдээлэл тавигдахаар нь л мэдлээ.
Иг: Гол асуудал нь Кан ерөнхийлөгч Кан Хүйримийн зарснаас хоёр дахин ихийг худалдаж авсан гэсэн.
Ах: 0,07%. Дор хаяж 1 тэрбум. Арай хийж 0,5% хүргэж байхад. Ингэх юм бол Austin бас жижиг хувьцаа эзэмшигчдийн хувийг бүгдийг нийлүүлсэн ч Тү Эний хувийг давж чадахгүй. Austin бидний анх санал тавьсан хэмжээнээс илүүг авахгүй гэсэн. Хувьцааны үнийн зөрүүнээс ашиг хийхэд л хангалттай гэж байгаа байх. Хөрөнгө оруулагчдын хурал удахгүй болох гэж байхад хэдхэн хоногийн дотор хаанаас 1 тэрбумыг олох юм бэ. Миний шууд бэлдэх боломжтой мөнгө нь нэг хоёр зуун сая. Сонжүн констракшны мөнгийг ч гэсэн гаргадаг юм уу гэж бодсон. Тэрэнд нь хүртэл гар хүрэх юм бол анхнаасаа энийг эхлүүлсний хэрэг байхгүй болчихно.
Иг: Тэрийг би яаж ийгээд.
Ах: Гён оо. Одоо больё. Анхнаасаа хоёулаа барахгүй юмаа онилсон байж. Чи ч би ч чадах бүхнээ хийсэн. Явлаа. Аавтай хамт талбайруу явах ёстой. Аав эртээд чамайг явчихлаа гээд их санаа нь зовсон. Ингэсэн ингээгүй хэзээ нэг цагт аав чамайг уучлана аа.
Эм: Сэрчихсэн үү? Асран хамгаалагч чинь хааччихав?
Эр: Асран хамгаалагч аа?
Эм: Аав чинь. Утсаар ярингуут шууд ирсэн. Гүйгээд ирж байх шиг байсан. Хүүе хаачих нь вэ.
Эр: Аав аа аав аа аав аа уучлаарай. Би бүгдийг засна аа. Амлаж байна. Аав аа. Би амлаж байна. Аав аа. Аав аа. Аав аа. Аав аа. Аав аа.
Иг: Би, бууж өгөхгүй.
Бичиг: Зарлан дуудах хуудас.
Салах өргөдөл.
Жин: Би яваад ирлээ. Ээж. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Яана аа ээж ээ.
Эр: Та миний хэлсэн бүгдийг сайн сонссон биз дээ?
Нөх: Тийм ээ.
Эр: Өнөөдөр ярисан зүйлийг асран хамгаалагчдаа хэлээд дахиад хэвтэхдээ заавал хамт ирээрэй.
Аав: Хань аа. Хань аа.
Эр2: Биеийн байдал нь.
Эр3: Ухаангүй. Нойрны эм хэтрүүлэн хэрэглэсэн байгаа. Хурдхан оруулъя.
Аав: Хань аа. Хань аа.
Нөх: Яагаад ийм зүйл асуугаад байгаа юм бэ? Манай эхнэр Жинхигийн ээжийн асуудалтай холбоогүй биз дээ?
Гён: Кан Инсү шууд бол холбоогүй.
Нөх: Тэгвэл алсуураа холбоотой гэсэн үг юм уу?
Гён: Би ч гэсэн тэрийг л асуух гэсэн юм.
Эр2: Угаалга бэлдээрэй.
Эм: За.
Эр2: За угаалга эхлэнэ. Хөшгөө хаагаад өгөөрэй.
Жин: Ээж ээ, ээж яана аа. Ээж үхэх юм уу? Үхчих юм уу?
Аав: Юун үхэх юу гэж үхдэг юм бэ? Хариад ээжийнхээ юмыг бэлдээд ир. Бичиг баримт хувцсыг нь.
Жин: Надаас надаас болоод ээж.
Аав: Хурдал аа.
Эр4: Бага сартай болохоор мэдээгүй байсан бололтой харамсалтай байна.
Эм: Хаана байгаа юм бэ? Баларсан. Энэ гэртээ амьдарч болохгүй гэж байна. Үнэн юм уу? Хань аа бие өвдөөд байна. Цус гараад байна асуудал үүсчих шиг боллоо.
Эм2: Хуан Жүнхён ухаан орсон болохоор таньруу холбоо бариж байна. Та хурдан эмнэлэгрүү ирээрэй.
Ин: Хүн айлгачих юм аа.
Ё: Би бүр айчихлаа хөөе.
Ин: Яах гэж ирсэн юм бэ?
Ё: Өнөөдөр дарга үзүүлэх өдөр биз дээ? Дээрдсэн юм болов уу гээд л. Гэхдээ эд нар юу юм бэ? Гадаадруу явах юм уу? Нээрээ юу? Яагаад гэнэт. Эмчилгээнээс болоод уу? Чи тэгээд надад хэлдэггүй юм уу?
Ин: Заавал хэлэх ёстой юм уу?
Ё: Үгүй ээ чиний асуудал бол миний асуудал шүү дээ.
Ин: Туслаж байгаад баярлалаа гэхдээ манай гэрийн асуудал.
Ё: Тэгвэл мөнгө. Америкт даатгал үйлчлэхгүй. Сү Агийн сургууль яах уу?
Ин: Битгий санаа зов. Би өөрөө мэдэж байгаа. Миний нөхөр миний охин биз дээ? Болгоомжтой яваарай. Дараа холбоо барья... Яана аа? Сү Агийнх яалаа? Хүрээд ирсэн үү? Дахиад л хаалгаа түгжээгүй явчихсан байна. Эмнэлэг юу гэж байна.
Нөх: Юу хийж байгаа юм бэ?
Ин: Хань аа Сү Агийн пасспорт байхгүй байх юм. Дахиад авсан биш билүү?
Нөх: Тэрүүгээр яах гэсэн юм бэ?
Ин: Гадаадад сурахад мэдээж.
Нөх: Гадаадад сурах аа? Сү А гадаадад сурах юм уу?
Ин: Аа нөгөө сайхан боломж олдсон юм аа. Алдах юм бол дахиад явж чадахгүй газар болохоор би яараад шийдчихсэн.
Нөх: Дураараа шийдсэн ганц асуудал чинь энэ биш л байх. Хөрөнгө оруулалтын цагаачлал 2 тэрбум. Энэ чинь бүр явах төлөвлөгөө биз дээ? Тэгээд намайг эмчилгээний түүхээ авч ир гэсэн юм уу? Тайлбарлаадах л даа. Хаанаас 2 тэрбумтай болсон юм бэ? Яагаад цагдаа нар Жинхигийн ээжийн хэрэгт чамайг холбоотой гэж бодоод байгаа юм бэ? Бид яагаад эндээс явах ёстой юм бэ? Чи юу хийчихсэн юм бэ?
Ин: Нөгөө.
Нөх: Маргааш юм уу?
Ин: Яаралгүй явъя гэж бодсон ч одоо тийм боломжгүй байна. Энэ хэсэгтээ байрлах байр түрээсийн машин гээд бүгдийг нь чиний нээр дээр захиалчихсан. Сү А та хоёрын сурах сургалтын төвд бүртгүүлчихсэн байгаа. Ярилцлаганд нь заавал ороорой. Тэгж байж л виз авч чи эмнэлэгт үзүүлж чадна.
Нөх: Хань аа.
Ин: Үгүй ээ чи намайг нэг ч удаа алдаж байгаагүй гэж хэлсэн. Тийм болохоор ганц удаа итгээд явчих тэгэх үү? Би дараа бүгдийг нь тайлбарлая.
Нөх: Одоо хэлэхгүй бол би хаашаа ч явахгүй.
Ин: Зүгээр л хэлснийг маань хийчих. Гэр бүлийнхээ төлөө л ингэж байгаа болохоор гуйж байна. Гуйж байна зүгээр амаа татаад миний үгэнд ороодох л доо.
Ё: Энд яагаад би байдаггүй билээ? Энд бас.
Ин: Туслаж байгаад баярлалаа гэхдээ манай гэрийн асуудал. Миний нөхөр миний охин биз дээ?
Сү: Ингэх юм бол дороо баяжих юм биш үү?
Юү: Баяжих хэрэгтэй. Тэгээд би жинхнээсээ энд амьдрана. Энд амьдрах юм бол чи зочлож ирээрэй.
Сү: Чи найр хийх юм уу.
Юү: За тэгнэ ээ. Би ёстой 100 жорлонтой байранд орно оо.
Ин: Юу хийгээд утсаа авдаггүй юм бэ.
Кан: За яах вэ наймаа хийе. Одоо уулзъя.
Иг: За.
Кан: Одоо ирвэл чамаас авъя. Сүүлийн боломж шүү. Энд наймаагаа хийе. Намянжү Жондан иб Гилсон зам 455.
Гён: Уучлаарай намайг санаж байна уу? Тэнд байсан Хуан Жүнхён өвчтөн ухаан орсон гэж надруу бичсэн байсан. Одоо хаана байгаа юм бол?
Эм: Аа тэр нөгөө.
Юү: Тусласанд баярлалаа. Өнөөдөр л туслачих. Сайхан ажил болохоор алдмааргүй байна.
Сү: Гараа хугалаж таарах юм даа. Танайх өгсүүр юм билээ л дээ. Энэ гэхдээ юу юм бол? Жинхэнэ резинэн чихэр биш байлгйү дээ.
Юү: Нойрны эм эсвэл тураах эм энэ тэр байх. Бид нар мөнгөө л авчихад болоо. Гэхдээ чи авсан мөнгөөрөө юу хийх юм бэ?
Сү: Нууц. За сайн тараагаарай. Маргааш уулзъя.
Юү: Мөнгөтэй болж байгаад доггбүгги идье.
Сү: Явлаа.
Юү: Bye.
Ин: Та нарын хүсээд байгаа юм тэр бодис л биз дээ.
Инён: Юу вэ. Хэн бэ?
Сү: Болчихлоо.
Эр: За ирчихлээ.
Утас: Миний охин... Дарга... Шинэ хүн.
Жин: Уучлаарай. Би мэдээлэл өгөх гэж ирсэн юм.
9р анги төгсөв.
Дараагийн ангид:
Нөх: Гар. Би заавал тэгнэ.
Кан: Надад ч гэсэн болзол байна. Жэймс.
Нөх: Зугт.
Тэгү: Магадгүй бид их төстэй хүмүүс байж магадгүй.
Сү: Ээж ээ би яана аа?
Иг: Ингээд насаараа чирэгдээд явна гэж байхгүй.
Ин: Миний охин миний гэр бүлээр оролдсон юмнууд. Бүгдийг нь цааш нь харуулмаар байна.
Back to episodes Go home