Walkin on thin ice 8

Инсүгийн азтай өдөр 8р анги

Тэгү:     10вон ч үлдээхгүй бүгдийг нь булаагаад авч байж юу гэнэ үү ганцаараа өсгөх эрх эзэмшинэ ээ? Би зөвшөөрөл авч байж хүүхэдтэйгээ уулзах юм уу? Ийм шийдвэр гэж юу байсан юм бэ?

Эр:        Бид ч гэсэн чадах бүхнээ хийсэн. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал.

Тэгү:     Хүчирхийлэл гэнэ шүү би ганц л удаа түлхсэн.

Эр:        Тэрнээс гадна дундын хөрөнгийг дур мэдэн үрсэн чинь гэр бүл цуцлах гол шалтгаан гэж үзсэн. Хувьцаанаас болоод алдсан байр авах эрх.

Тэгү:     Төлчихөд болоо юм биш үү?

Эр:        Балиар үнэртэй юм аа.

Бухи:    Үйлээ үзэж баривчлаад яах вэ дээ. Тамхи зардаг новшнууд удаан ч суухгүй гараад дахиад л хийдэг юмаа хийнэ. Тэр машиныг нь хардаа. Би бодитоор нь анх удаа харж байна. Хорвоо нээрээ шудрага биш юм аа тийм ээ.

Эр:        Мөрдөгч нар аа сайн ажиллаарай.

Ээж:     Хүүхдүүдийн байдаг групп чатанд оруулъя.

Гён:      Каннынд байдаг ээжээс чинь өөр гэр бүл байхгүй гэсэн байна. Холбоо бариад өгөх үү? Барьцааны төлбөрийн асуудал ч байгаа. Биш юм болов уу? Хувийн юмнаас нь эхлэ л гэсэн дээ. Би асуудал гарвал заавал шийдэж байж салдаг зантай л даа. Хүлээгээрэй. Юу вэ. Анх таныг voice fishing хийдэг байсан юм байх гэж бодсон ч энэ он сар өдөр анхаарал татаад байсан. Хаа нэг газар харсан ч юм шиг. Яагаад гэвэл 10 сарын 8 бол танай бүлгийн Ким Буннамын нас барсан өдөр л дөө. Тэр сарын 16 бол Мэдузагаас таны алдсан бодис олдсон. Тэгээд 11 сарын 16. Хуан Дунхёны нас барсан өдөр. Санаандгүй тохиолдол 3 удаа давтагдвал тэр хүн гэмт хэрэгтэн. Миний хамгийн их хүндэлдэг ахын хэлсэн үг байгаа юм. Ямар ч байсан ингээд харах юм бол урд өдөр нь хаах эсвэл гүйцэтгэх өдөр. Арын тоо нь төлбөрийн хэмжээ ч юм шиг. Мөнгөний хорхой гэж хэн юм бэ? Ийм мэдээллийг цаг тухай бүрт нь хэлж өгч чадах хүн. Цагдаа юм уу?

Тэгү:     Ирчихсэн үү?

Иг:        Чи мөнгөний хорхой биз дээ?

Ин:        Ян Миён биш.

Тэгү:     Энийг хүртэл мэдчихлээ. Мундаг юм.

Иг:        Фэнтомоос мөнгө аваад цагдаагийн мэдээллийг задлаж байгаад тэд нар хэрэггүй болохоор бид хоёрыг ашиглаж мөнгө салгах гээ юу.

Тэгү:     Тийм ээ зөв. Та хоёр 7 хоног бүр надад тус 100сая вон өгч байхад болно. Би та нарын арыг даагаад өгнө. Хэн хэндээ ашигтай биз дээ? Юунд нь ингэж уурласан юм бэ?

Иг:        Мэдэхгүй байгаа бололтой. Чамайг цагдаа гэдгийг би мэднэ шүү.

Тэгү:     Чи л харин юм мэдэхгүй байгаа бололтой. Чи Кан Хүйримээс өшөөгөө авах бодолтой биз дээ? Та нарын энэ харц ёстой гоё. Таашаал, урам мэдрэгддэг ч гэмээр юм уу? Санахгүй байгаа юм уу? Сана л даа 10 жилийн өмнө.

Иг:        Чи арай. Чи арай.

Тэгү:     Одоо гадарлаж байна уу? 10 жилийн өмнө хэргийн тайланг жоохон эргүүлж тойруулж үзээд чиний араас хэд дагасан чинь шууд л хариу нь гараад ирсэн. Яах вэ дээ миний хариуцаж байсан хэрэг биш болохоор санахгүй ч байж магадгүй. Би ч гэсэн чамайг анх хараад таниагүй. Их том болжээ. Тэгээд маш их өөрчлөгджээ. Чи ч, би ч. Тэр өдөр Фэнтомын залуусыг бодисоо аваад гарч ирэхийг хүлээж байсан юм. Тэгсэн харин ухаангүй болчихсон гарч ирсэн. Тэр үед л үнэ цэнийг чинь олж харсан.

Иг:        Үнэ цэн ээ?

Тэгү:     Та нар их сургуулийн оюутан ба гэрийн эзэгтэй. Хэнд ч сэжиг төрүүлэхгүй, туршлагатай, борлуулах чадвар сайн. Тэгээд маш зоригтой гүйцэтгэх чадвар. Хуан Дунхёны утсыг тэнд оруулаад тавьчих гэж. Фэнтомын төв цэг тэр гэдгийг яаж мэдсэн юм бэ? Тэр хоолны газрыг би ч мэддэггүй байсан.

Иг:        Хуан Дунхёныг хөнөөсөн хүн бас чи биз дээ?

Тэгү:     Тэгээд дээр нь маш гярхай цэвэрхэн. Би нээрээ хүн танихдаа сайн юм аа. Сайн бичигдсэн байна. Чи хүнээр тоглох дуртай биз Жэймс. Гэхдээ би ч гэсэн тэрэнд маш дуртай.

Ё:          Сү А сайн идэх хэрэгтэй байх шүү. Ид хичээл ихтэй байгаа юм чинь.

Сү:        Гоё юм бэ.

Нөх:      Баярлалаа.

Ё:          Мах таргалуулахгүй ээ.

Сү:        Баярлалаа.

Ё:          Сайн идээрэй.

Нөх:      Чи маханд дуртай шүү дээ.

Сү:        Харин тийм.

Нөх:      Сайн идээрэй.

Сү:        Гоё юм аа.

Ё:          Инсү ирчихсэн үү? Хурдан нааш ир хоолоо ид. Бушуухан нааш ир.

Нөх:      Хань аа яасан бэ?

Ин:        Юу ч болоогүй ээ.

Сү:        Ээж энэ ёстой гоё амттай байна. Хурдан нааш ир.

Ё:          Амттай байна уу? Хурдан нааш ир ээ. Энийг гэртээ нэг нэгээр нь дарсан шүү.

Бухи:    За хүлээж бай утас дугараад байна. Эргээд залгана аа. Гуаннамын цагдаагийн хэлтсийн хар тамхины тасаг. Аан за. За. За. За ойлголоо. Одоо очлоо. Новшнууд дандаа тарахын өмнө мансуураад заваараад байх юм.

Гён:      Юу болсон юм бэ?

Бухи:    Мэдэхгүй ээ яаралтай тусламжаар хүргэгдсэн өвчтөнөөс хар тамхи хэрэглэсэн юм шиг байна гэнэ. Өнөөдөр хуримын ойн өдөр шүү дээ юу гэж хэлдэг юм билээ.

Гён:      Би оччих уу.

Бухи:    Хөөе Чүй Гёнду.

Гён:      Юу?

Бухи:    Чамд хайртайг маань мэдэх үү мэдэхгүй юу?

Гён:      Мэдэхгүй.

Бухи:    Одоо мэдээд авчихад л болно шүү дээ. Алив. За баярлалаа. Би дараа гоё хоол авч өгнө өө сайн ажиллаарай.

Гён:      Болгоомжтой яваарай.

Бухи:    Баяртай.

Бичиг:   Хэнбүг эмнэлэгийн яаралтай тусламж. Ян Миён.

Ах:        Яагаад өдөржин таг болчихдог юм бэ?

Иг:        Ажилтай байсан юм.

Ах:        Энэнээс илүү чухал ажил гэж юу байсан юм бэ? Austin ямар их уурласан гээч. Хэлсэн хугацаанаас өмнө шуугиан дэгдээд өөрийг нь хохироочихлоо гээд бөөн юм болж байна.

Иг:        Тайвшир л даа. Ганц л өөрчлөлт орж байна. Уулзалт товлоод өгөөрэй. Би маргааш холбоо барья.

Эр:        Аль групп юм бол? М электроникс. С групп. Тү Эн биш үү? Гүйцэтгэх захирал болсон гээд өнгөрсөн сард нийтлэл бичигдээд байсан. Тү Эн юм бол Кан Хүйрим байна. Тү Эн холдингсийн хувьцаа байгаа бол хурдхан зараарай.

Кан:      Хаана байна? Утсаа яагаад авахгүй байгаа юм бэ? Тоглоод байгаа юм уу? Утсаа ав гээд байна. Ав л даа. Ав, ав гэж байна. Аваачээ.

Ин:        Уучлаарай. Миний бие өвдөөд ажилдаа очиж чадахгүй нь ээ. Үгүй ээ уучлаарай.

Захи:    Инсү гэнэт ингэж.

Аав:      Яаж тэгж чаддаг байна аа? Бусдад ч гэр бүлийнхэндээ ч гэсэн зааж сургаад багш гээд гайхуулаад байсан хүн яадаг гэнэ үү? Хар тамхиа?

Ээж:     Аяархан ярь л даа. Эмнэлэг дээр байна шүү дээ.

Аав:      Ичиж байна уу? Чанга дугарахаар ичээд байна уу? Би л ичиж байна. Би одоо яаж хүний нүүр харах уу? Хавийн хамаг хүн мэдчихээд байна.

Ээж:     Хань аа. Хань аа. Яах гэж ирсэн юм бэ? Сайхан харагдаж байна гэж бахаа хангах гээ юу? Энэ бүгд чамаас болж байгаа юм. Чи л байгаагүй бол би тэнд.

Ин:        Тэр яахаараа миний буруу байдаг юм бэ?

Ээж:     Юу?

Ин:        Би чамайг мансуур гэсэн юм уу? Бүгдийг л чиний өөрийн чинь сонголт биз дээ? Тэр яахаараа миний буруу байдаг юм бэ?

Ээж:     Тэгээд чи буруугүй юм уу? Хүн галзууруулаад байлгүй миний утсыг өгчихөөд зайл. Тэрийг чи аваад явсан биз дээ?

Ин:        Чамд байвал аюултай юм биш үү? Илүү сайн мэдэж байгаа байлгүй дээ. Мансуурсан ч гэсэн хаанаас худалдаж авсныг л нотлож чадахгүй бол гэм буруугүй гэж үзэж ч магадгүй. Угаасаа гудамнаас олсон гэж хэлсэн ч цагдаа нар тийм биш гэж хэлж чадахгүй. Гэхдээ утсыг чинь олчих юм бол цагдаа нар дороо л хаанаас худалдаж авсныг чинь олчих биш үү?

Ээж:     Тэгээд?

Ин:        Би хэзээ ч олж чадахааргүй болгоод өгье.

Ээж:     Тэгвэл миний бодисыг ч гэсэн чи аваад явсан юм уу? Цагдаа нар олоогүй гэсэн. Чи наймаалцах гэж ирсэн байх нь ээ. Утас бодис 2г устгаад өгье багштай завхайрсан талаар дуугүй байж гэж. Үнэхээр айхтар юм аа. Яг хэдэн нүүртэй юм бэ? Чи ёстой таалагддаггүй байсан. Хүний өмнөөс бариад үзүүлчих ганц ч юмгүй байж жаргалтай царайлж байгаа чинь үнэхээр дургүй хүрмээр байдаг байсан. Гэхдээ одоо бол тийм ч их дургүй хүрэхгүй байна. Чамайг ч гэсэн авах юмгүй гэдгийг мэддэг болсон болохоор.

Ин:        Чи мэдэх үү? Би чиний оронд байсан бол хэзээ ч.

Гён:      Сайн байна уу?

Эм:       Дахиад хүрээд иржээ.

Гён:      Тийм ээ. Ян Миёныг ухаан орсон гэхээр нь.

Эм:       Та дагаад яваарай.

Кан:      Яагаад утсаа авдаггүй юм бэ. Зүгээр л хорхой барих гэж байхад бүгдээрээ хэтрүүлээд. Үнэхээр байсан юм аа. Царай чинь байдгаараа барайчихаж. Чи бас манай компанийн хувьцааг авсан юм уу? Үнэн бололтой. Битгий санаа зов. Өнөөдөртөө багтаагаад бүх мэдээг дарна. Дараа сард хөрөнгө оруулалтаа авчихаар шууд л хувьцааны үнэ өсчихнө.  

Иг:        Дараа сард аа? Уг нь хойтон байсан биз дээ?

Кан:      Өчигдөр болсон юмнаас болоод наашлуулах байх аа. Шуугианыг шуугианаар дарна. Чи манай компанийн бизнес төлөвлөгөөний хуваарийг хүртэл мэдэж байсан юм уу? Үнэхээр их хувьцаа авчээ дээ. Гэхдээ авч ирээгүй юм уу?

Иг:        Гаа юу? За яах вэ чи хүсэж байгаа бол хүссэн үед чинь өгье. Гэхдээ оронд нь хэдэн үдэшлэг хийгээд өг. Тэрэн дээрээ миний NFT-г танилцуулаад өгвөл сайн байна.

Кан:      Чи зураг хүртэл зурдаг юм уу? Ямар ч байсан найзуудаа танилуулаад өг гэсэн үг биз дээ?

Иг:        Би хэрэглэчдээ нэмэгдүүлээд чи санаа зовох юмгүй хангалт авна. Хэн хэндээ ашигтай биз дээ?

Кан:      Бүгд болж байна. Гэхдээ хөрөнгө оруулалт орж иртэл би чив чимээгүй байх ёстой.

Иг:        Тэгвэл одоо яах вэ дээ.

Кан:      Гаа яах юм бэ?

Иг:        Чив чимээгүй байна гээ биз дээ?

Кан:      Байз аа. Гаа өгчих л дөө.

Иг:        Орныхоо доогуур ухаад үзэхгүй юу?

Эм:       Танд харууц нь хачин их таалагджээ дээ. Хэмжээ, нэмэлт нөхцөл сайтай өөр байрнууд үзүүлээд байхад ийшээ л орно гээд байх юм. Заавал энд орох гээд байгаа шалтгаан байгаа юм уу?

Тэгү:     Угаасаа минийх. Алдаа гаргаад алдчихсан юм.

Эм:       Өө тэгвэл эргүүлээд авч байгаа юм уу? Мундаг юм аа.

Тэгү:     Их хичээж амьдарсан л даа. Кан Хүйрим чамайг хэн гэдгийг мэдээгүй байгаа биз дээ? Гэрийнхэн чинь хүртэл гэрээсээ хөөгөөд холбоогоо таслачихсан. Ганцаараа өдий хүртэл явсан. Би л ганц үг хэлчихвэл 10 жилийн төлөвлөгөө чинь нурна. Ямар утгагүй санагдах бол доо. Тийм болохоор өшөөгөө авмаар л байгаа юм бол миний хий гэснийг л хий. Битгий сагсалзаад бай.

Иг:        Ах аа төлөвлөгөөгөө яаравчлах хэрэгтэй байна. Austin-тай би өөрөө уулзъя. Одоо цаг байхгүй.

Ин:        Яагаад цаг байхгүй гэж. Austin гэж хэн юм бэ?

Иг:        Яах гэж ирсэн юм бэ?

Ин:        Жинхигийн ээж.

Иг:        Дахиад нөгөөхөө ярих юм уу?

Ин:        Сүрдүүлэгч биш хэрэглэгч байсан юм байна. Манай хэрэглэгч. Байнгын үйлчлүүлэгч.

Иг:        Баталгаатай юм уу? Өдий болтол тэрийг мэдээгүй юм уу? Тийм юм гэж байх уу?

Ин:        Гэрлүүгээ хүргэлт хийлгээгүй болохоор мэдээгүй. Хүргүүлж байсан хаягийг нь шалгасан чинь сургуулийн ойролцоо байсан юм билээ.

Иг:        Ёстой нэмэр болохгүй юм аа.

Ин:        Одоо шууд борлуулалтаа болих хэрэгтэй. Цагдаа нар аль хэдийн шалгаад эхлэчихсэн. Өнөөдөр Жинхигийн ээжтэй уулзах гээд цагдаа ирж байна билээ. Манай гэрт ирж байсан хүмүүсийн нэг нь.

Иг:        Хэн? Жан Тэгү.

Ин:        Биш ээ арай залуухан хүн нь. Нэр нь.

Иг:        Чүй Гёнду.

Ин:        Нэрийг нь яаж мэддэг юм бэ? Үгүй ээ арай цагдаа нар сүрдүүлээд байгаа юм биш биз дээ?

Тэгү:     Одоо Кан Инсүг чи хариуцна. Тэр хүүхэн бидний хамгаалалт. Бодис ч гэсэн тэрэнд байж байг. Эвгүйтвэл бүх хэргээ тохчихно. Гэхдээ өөр юм бодохооргүй сайн хянаж байгаарай. Ойлгосон уу?

Иг:        Үгүй ээ. Биш байсан.

Ин:        Тэгээд хэн юм бэ?

Иг:        Тэрийг мэдэж байсан бол би ингээд байж байх уу? Тийм болохоор наймаагаа болиж чадахгүй. Хоёулаа 7 хоног болгон тэрэнд 100саяыг өгөх ёстой. Ямар ч байсан шинэ хаяг нээе. Тодруулагчийг одоо мэдчихсэн байх. Та савлагаагаа өөрчил. Хүргэлтийг бол шидэгч нар хийж байгаа. Дараа нь тэр профессор авгайгийн гар утас.

Ин:        Тэр нь надад байгаа.

Иг:        Тэгвэл болоо. Утас нь байхгүй юм чинь сэргээж чадахгүй. Худалдан авсан баримт байхгүй болохоор нэгжих зөвшөөрөл авч чадахгүй. Бид нарыг олж чадахгүй.

Ин:        Та өөр л байна даа. Эрсдэл үүсэхээс хайчин их айдаг байсан байж.

Иг:        Нөхцөл байдал ийм байхад өөр арга байхгүй шүү дээ.

Ин:        Тийм болохоор сүрдүүлээд байгаа хүнийг олох хэрэгтэй. Олж байж л тохиролцох уу эргүүлээд сүрдүүлэх үү арга олно биз дээ? Одоо наймаа чухал биш.

Иг:        Тийм үү? Та болимоор байгаа юм уу? Яасан? Охины чинь найзын ээж тийм болчихоор одоо л гэмших харуусах сэтгэл төрөө юу.

Ин:        Үгүй ээ тэгээд насаараа ингэж амьдрах юм уу? Бид ямар нэг зүйл хийх тусам бусад хүмүүс яадгаа алдаад байна бид ч гэсэн.

Иг:        Бид угаасаа яадгаа алдчихсан байсан анхнаасаа шүү. Тэр профессороос болоод ингээд байгаа юм уу? Балай юм. Угаасаа дургүй байсан биз дээ? Хуан Дунхён тэр новш бол өөрөө амьд гарах гээд таныг боомилож байсан хүн. Үнэхээр тийм хүний өмнө гэмшээд байгаа юм уу? Ингэж дүр эсгэхээр сайн хүн болчихсон юм шиг байна уу? Битгий андуураад бай. Яасан ч гэсэн та бол гэмт хэрэгтэн шүү. Хүн гэж нээрээ. Юу ч байсан хамаагүй хийнэ гээд л сөгдөөд байсан. Амьсгаа авахтайгаа болсон гээд ингээд шал өөр болчихож байгаа юм. Би бол танд ямар ч мэдрэмж төрж байсан тоохгүй. Зүгээр л миний замд саад болоод байлгүй хий гэснийг л хий. Эхлэлийг та тавьсан байж болох ч төгсгөлийг нь би хийнэ. Нэр Ян Миён. Мүнган их сургуулийн хуулийн сургуулийн профессор. Танай дүү хэргийг нь хариуцаж байгаа. Манай үйлчлүүлэгч болохоор өөрөө мэдээд аятайхан зохицуул. Ар даана гэсэн биз дээ? Мөнгө авсан бол ажлаа хий.

Тэгү:     Тэр профессор mint candy үйлчлүүлэгч байсан юм уу?

Гён:      Тийм ээ. Тийм юм шиг байна.  

Тэгү:     Мартаад байх шиг байна mint candy нас барчихсан. Фэнтом бүлгийн гишүүн Хуан Дунхён. Ду Гёнманаас нууцаар бодис зарж байгаад амиа алдсан биз дээ? Үхсэн хүн эргээд босоод ирсэн гээд байгаа юм уу хаашаа юм бэ.

Гён:      Үгүй ээ тэгээгүй юм.

Тэгү:     Тэгээд.

Гён:      Анхнаасаа Хуан Дунхён биш байсан бол яах уу? Ду Гёнман ч гэсэн Хуан Дунхёныг хөнөөгөөгүй гээд байгаа.

Тэгү:     Тэд нар угаасаа л тийм. Хорихруу очоод үз л дээ хэргээ хүлээх хүн байна уу?

Гён:      Гэхдээ хэрвээ, хэрвээ шүү дээ Хуан Дунхён mint candy биш Ду Гёнман ч гэсэн Хуан Дунхёныг хөнөөгөөгүй гэвэл. Зөвхөн Ян Миён биш ээ Игсан, Чонжү, Пүсан, Инчон, Мапу. Тайлангууд дээр гаатай чихэр шиг хэлбэртэй мөс гэж дурьдагдсан газрууд. Манай хэргийг хаагдсанаас хойш. Би ч гэсэн мэднэ ээ. Цахим орчинд зарж борлуулдаг хүмүүс өчнөөн олон байгаа. Адилхан хэлбэртэй байлаа гээд Фэнтомынх гэж баталгаатай хэлж чадахгүй гэдгийг.

Тэгү:     Тэгээд.

Гён:      Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжилгээнд оруулмаар байна. Өөр бодис байвал би дахиж хөөцөлдөхгүй. Хэрвээ ижилхэн бодис байвал манай хэрэг дуусаагүй байгаа гэсэн үг. Тэр алга болсон бодисыг хадгалаж байгаа гэмт хэрэгтэн, магадгүй Хуан Дунхёныг хөнөөсөн гэмт хэрэгтэн өөр хүн ч байж магадгүй.

Тэгү:     Сэжигтэн.

Гён:      Юу? Сэжигтэн одоохондоо.

Тэгү:     Эхлээд сэжигтнээ олоод ир. Юм олж байж дээшээ орж чичрэнэ биз дээ?

Гён:      Баярлалаа дарга аа. Гэхдээ энэ талаар Пак мөрдөгч та хоёроос өөр хүнд хэлмээргүй байна. Манай багаас мэдээлэл алдагдаад байх шиг байна.

Тэгү:     Юу?

Гён:      Хуан Дунхёны зурвасуудыг уншиж байгаад ойлгосон юм. Тэрийг бас тайлан бэлдээд тайлагнана аа.

Тэгү:     Гёнду битгий хэт их зүтгэ. Хэтэрхий зүтгэж байгаад унах юм бол эргээд босоход хэцүү шүү. Харамсалтай л юм.

36:37

Сү:        Ээж ээ цус.

Ин:        Санаа зоволгүй хичээлдээ яв аа. Хоцорлоо гэсэн биз дээ?

Сү:        Үгүй ээ гэхдээ.

Нөх:      Тийм ээ хань аа би хураая. Чи амар. Уучлаарай. Би янзалчихъя.

Ин:        Гуйж байна юу ч битгий хий. Чи юу ч хийж чадахгүй. Та нар намайг зүгээр байлгаад өг л дөө гуйж байна больчих.

Ау:        Амласан өдрөөсөө өмнө шуугиан дэгдээснээс болоод Тү Эн холдингсийн хувьцаа хүмүүс завшаад би л мөнгөө алдлаа. I don’t trust to you.

Иг:        Тү Эн констракшны бэлэн мөнгийг зохицуулах гээд толгой компани болох холдингс нь бэлэн мөнгөөр дутаж байгаа. Гарцаагүй хувьцаагаа барьцаалж зээл авах гэж зүтгэнэ.

А:          You are getting ahead of yourself. So whats next?

Иг:        Хувьцааны үнэ огцом унавал Тү Эн холдингсийн хувьцаа тэр өдрөө л шууд шал үнэндээ хүрж хүчээр худалдаж авах гээд захиалга орж ирж эхлэнэ. Бид тэр үеийг л ашиглах ёстой. Гол нь энэ бол зөвхөн бидний мэдэж байгаа мэдээлэл. Шуугиан тарих хүн нь би.

А:          Хэзээ вэ?

Иг:        12 сарын 8. ТУЗ-н хурлын асуудлыг дарах гээд ирэх жил гэж төлөвлөж байсан Тү Эн холдингсийн хөрөнгө оруулагчдын хурал эхлэнэ. Кан Хүйрим гүйцэтгэх захирал удирдана. 1 их наядын үнэлгээтэй улсын хөрөнгө оруулалттай төслийг танилцуулах болохоор хэвлэл мэдээллийнхэн, засгийн газрын хүмүүс ч оролцоно. Тэгээд тэр өдөр ажиллагаа эхлэх юм бол 40%. Үгүй ээ 1% байхад л Тү Энийг зальгиж чадна. Тэгээд Austin та төлөвлөгөө амжилттай болсон ч бүтэлгүйтсэн ч алдаад байх юм байхгүй биз дээ? Make money or become the biggest shareholder.

Ах:        Мөнгө ороод ирсэн байсан. Зээл авсан юм уу?

Иг:        Машинаа зарчихсан.

Ах:        Одоо 4000 ширхэг л байхад зориж байсан хувиа эзэмшиж чадна.

Иг:        4000 ширхэг гэхээр.

Ах:        Тийм ээ 200сая л байхад болно. Бусад бүх бэлтгэлийг бэлдчихсэн. Чадах уу?

Иг:        Хөрөнгө оруулагчдын уулзалт болтол яаж ийгээд зохицуулна. Битгий санаа зов. За явлаа.

Ах:        Гэрлүү нэг ирэхгүй юу. Удахгүй ээжийн төрсөн өдөр.

Ин:        Austin Kim M&A зөвлөгч. Яагаад ийм хүнтэй. Сонжүн констракшн. Сонжүн констракшн. Адилхан юм байна.

Иг:        Өөрийнхөө гэр бүлээс хүртэл холбоогоо таслаад удаж байна.

Утас:    Ах.

Захи:    Ойрд ухаан санаа нь самуу байсан. Одоо л Инсү шиг харагдаж байна даа.

Ин:        Сон Ёл оо.

Дэл:      За.

Ин:        Би удахгүй ээ.

Дэл:      Юу? Хаачих гэж байгаа юм бэ?

Захи:    Юу вэ? Хаачих нь уу. Инсү, Инсү.

Кан:      Энэ зурагнуудыг хэн зурсныг мэдэх үү? Энэ зурсан шүү дээ. Зураг худалдаж авбал урамшуулалд нь гаа өгнө.

Сон:      Бүгдэнд нь линк явуулчихсан байгаа шалгаад үзээрэй.

Кан:      Ийм юмыг хаанаас ч олж чадахгүй шүү.

Иг:        Юу хийж байгаа юм бэ?

Кан:      Чи надтай танилцаад нээрээ төрөл арилжиж байна шүү.

Иг:        За Чусоны үе биш дээ.

Кан:      Ялгаагүй л биз дээ? Үгүй юу?

Иг:        Өмнө нь ч гэсэн чи ингэж хэлж байсан даа.

Кан:      Би юу? Хэзээ?

Иг:        Дээр үед. Чиний санаж чадахгүй бүүр дээр үед.

Эм:       Сайн байна.

Гён:      Хүн байна уу? Хүн байна уу? Эхнэр тань байна уу? Өмнө нь нэг ирсэн. Цагдаа байна.

Юүжон: Би өөрийнхөө мөнгөөр авсан шүү.

Сү:        Хэрэглээний зардлаа чи өөрөө даадаг юм уу? Ганцаараа амьдардаг юм уу?

Юүжон: Хааяа ээж, ээжийн найз залуу ирдэг. Манай ээж уушийн газарт ажилладаг. Ичээд хүнд хэлдэггүй. Угаасаа чи мэддэг болчихсон.

Сү:        Ичээд байх юу байдаг юм бэ? Профессор байснаас хоолны газрын кассчин ичмээр, хоолны газрын кассчингаас уушийн газрын хүүхэн ичмээр үү? Ингээд л харьцуулаад байвал хамгийн доор нь юу байх бол. Миний бодлоор хамгийн ичмээр зүйл бол энэ бүхнийг харьцуулж ярьдаг хүмүүс.

Юү:       Чи яг ээж шигээ юм аа. Нээлттэй хичээл дээр их мундаг байсан.

Сү:        Чиний хийдэг хүргэлтийн ажил байна аа юу хүргэдгээ мэдэхгүй гэл үү?

Юү:       Өөр өөр байдаг юм аа. Телеграммын чатаар өгдөг. Би нэг л удаа задлаж үзсэн. Нөгөө том хүний тоглоом мэднэ биз дээ?

Сү:        Хэрэггүй ээ хэрэггүй.

Юү:       Тэрнээс хойш дахиад задлаж үзээгүй. Яасан сонирхоод байгаа юм уу?

Сү:        Үгүй ээ зүгээр л. Хэдийг өгдөг юм бэ?

Ин:        Тэр чинь юу гэсэн үг вэ?

Захи:    Чамайг болохоор л би өдий хүртэл чиний аяыг их харсан. Урьдчилгаа цалин хүртэл өгөөд нөхрөө асрах ёстой гэхээр чинь цагийг чинь хүртэл өөрчилж өгсөн. Гэхдээ ингэж болохгүй биз дээ? Энэ 7 хоногт л гэхэд хоцролт, зөвшөөрөлгүй гадагшаа гарсан тохиолдол 2 боллоо. Би муухай зан гаргаагүй чи л муухай загнаж байна.

Ин:        Өдий хүртэл бусад ажилчид ирэхгүй нэмэлт цагаар ажиллах хэрэг гарвал би байнга л оронд нь гардаг байсан. Танд хувийн ажил гарвал захиалга өгнө төлбөр шилжүүлнэ гээд би бүх ажлыг амжуулдаг байсан шүү дээ яаж. Үгүй ээ тэгэхээр.

Захи:    Хэн хэн нь гомдолтой байсан бололтой ашгүй дээ. Чи ч гэсэн өөртөө таалагдсан ажил олж ажиллаарай.

Ин:        Би энд 5 жил гаран ажилласан. Банкнаас гараад. Намайг ямар бодолтой ажилладаг байсныг та сайн мэднэ шүү дээ. Энэ ажлаас хүртэл халагдвал өөр ажиллах газар байхгүй.

Эм:       Гадаа их хүйтэн байна уу? Харин тийм. Баримт авах уу?

Захи:    Өнөөдөр хүртэл ажилласан цалинг чинь шилжүүлчихсэн. Маргаашнаас ирэх хэрэггүй.

Ин:        Захирал аа надад ганцхан удаа боломж олгооч. Миний буруу.

Захи:    Агуулахын түлхүүр чипээ Сон Ёлд хураалгаарай.

Ин:        Захирал аа.

Гён:      За би явъя даа. Баярлалаа. Санаандгүй тохиолдол 3 удаа.

Эцэг:    Хёгоос сонссон. Зургаа зурсаар байгаа гэл үү? Оройтсон ч гэсэн их сургуульд оржээ.

Ах:        Шилдэг төгсөгч болж байгаа гэсэн.

Иг:        Арай төгсөөгүй байгаа.

Эцэг:    Тийм үү?

Эх:        Сайн байна. Их хичээжээ.

Ах:        Хэлмээр юм байвал хэл.

Иг:        Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эцэг:    Аваач. Баярлалаа. Идээрэй. Чи ч гэсэн.

Ах:        За.

Эцэг:    Яасан?

Эх:        Амттай байна уу?

Эцэг:    Гоё гоё.

Эх:        Сайн идээрэй.

Иг:        За.

Эцэг:    Ээж чинь чамд зориулаад тусгайлан бэлдсэн шүү.

Иг:        Би хийгээд өгье.

Эх:        Би бие засаадахъя.

Ах:        Аав сайхан дарс ирсэн гээд байгаагүй билүү?

Эцэг:    Өө тийм. Аваад ирье. Нэг нэг татъя.

Эр:        Өмнөх эхнэр чинь хүүхдээ дагуулаад өөр хүнтэй гэрлэх эсвэл гадаадад цагаачлаж байгаа тохиолдолд өсгөх эрхийг дахин тогтоолгох хүсэлт өгч болно.

Тэгү:     Миний зөвшөөрөлгүйгээр 2ууланг нь хийх гэж байгаа гэвэл би хүүгээ буцаагаад авч болно биз дээ?

Эр:        Тэрэн дээр.

Тэгү:     Юу хэрэгтэй юм бэ.

Эр:        Тодорхой оршин суух газар. Эд хөрөнгийн бүртгэл хэрэгтэй. Аль болох хурдан бичиг баримтаа бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Хүүхдээ дагуулаад хил давахаас өмнө шүү.

Эцэг:    Чи одоо зүгээр гэсэн биз дээ? Тэгээд л ир гэсэн шүү дээ яагаад байгаа юм бэ?

Эх:        Би ч гэсэн зүгээр л гэж бодсон гэхдээ яг уулзахаар болохгүй байна.

Эцэг:    10 жил шүү дээ Гён ч гэсэн сэтгэл амар байгаагүй л байлгүй. Бүгд өнгөрсөн зүйлс одоо зүгээр л мартъя л даа.

Эх:        Болдог байсан бол ингэхгүй шүү дээ.

Эцэг:    Хань аа.

Эх:        Наад Гён чинь хүний амь хөнөөчихсөн.

Иг:        Явлаа.

Ах:        Гён аа. Гён.

Тэгү:     Цаашдаа 7 хоногт 200саяыг. Бүгдийг нь бэлэн мөнгөөр.

Эм:       Энэ мөрдөгч дахиад хүрээд иржээ. Бараг гэр бүл нь юм биш үү? Эсвэл маш чухал гэмт хэрэгтэн байх.

Бичиг:   Жэймс үү. Кан Инсү юу.

Гён:      Бүх үнэнийг мэдэж байгаа хүн чи л байна даа.

Ах:        Одоо 4000 ширхэг л байхад зориж байсан хувиа эзэмшиж чадна.

Иг:        4000 ширхэг гэхээр.

Ах:        Тийм ээ 200сая.

Иг:        Ямар ч байсан одооноос цуглуулаад дараа нь Жан Тэгү. Кан Инсүгийн хувьд жоохон гэмшиж байгаа ч.

Ин:        Аавыгаа дуурайгаад.

Иг:        Бүгд дуусахаар эргүүлээд өгөх болохоор тэр болтол жоохон тэсээрэй. Мөнгө явуулчихлаа... Нөгөөх чинь 200 сая болгочихсон. Энийг л та аргалаарай.

Ин:        Гэнэт бодогдсон. Энэ ажлыг эхлэхийн өмнө болон одоо. Аль нь илүү муу вэ гэж.

Утас:    Хамтрагч.

Эм:       Хэд хэдэн удаа хойшлуулахад чинь за гээд хүлээсан шүү дээ. Энэнээс цааш бол чадахгүй. Үлдэгдэлээ төлж дуусаагүй юм чинь гэрээгээ цуцлалаа.

Эм2:     Захирал аа хүлээгээрэй. Үгүй ээ.

Ин:        Гэхдээ ганц баталгаатай зүйл бол бүх аз болон бүх азгүйтэлд шилжих цэг гэж байдаг.

Ин:        Гүйцэтгэх захирал аа. Тэр бүхнийг би ганцаараа туулна гэж хэзээ ч байхгүй.

Сү:        Ээж яасан?

Нөх:      Харин ээ ажил гарсан гээд үүрээр гарсан.

Сү:        Аав аа би өглөөний хоол идэхгүй ээ.

Нөх:      Болчихлоо шүү дээ идчихээд яваач.

Сү:        Явчихаад ирье.

Бухи:    Юу вэ? Ийм эрт ирчихсэн юм уу?

Гён:      Ирчихсэн үү. Дарга дахин шалгахыг зөвшөөрсөн юм аа.

Бухи:    Тийм үү?

Гён:      Тасгийн даргыг ятгахын тулд тайлан бэлдээд ир гэсэн. Ах аа.

Бухи:    За.

Гён:      Та энэ тайланг нэг шалгаад өгөөч. Би айгаад байна.

Бухи:    Аваад ир ээ. Кан Инсү.

Гён:      Жэймс. Хуан Дунхён. Ян Миёнтой холбоотой цорын ганц хүн нь энэ хүн.

Тэгү:     Миний мөнгө хаана байна?

Иг:        Дахиад жоохон хугацаа өгчих.

Тэгү:     Чи Кан Инсүтэй хуйвалдцсан уу.

Бухи:    Юу вэ?

Эр:        Дотоод хяналтын алба. Жан Тэгү ахлах дэслэгч байгаа юу.

Тэгү:     Та нар бүгд дууссан. Намайг хаа хүрч чадахыг одоо хараарай.

Иг:        Энд яаж%

Ин:        Багш аа би хэлсэн биз дээ? Их гярхай гэж. Миний үгийг ч анхаарч сонсдоггүй л дээ. Нэг мэдэхэд шалдаа буудаг гэж өөрийгөө хэлсэн бололтой. Тэгэхэд үнэхээр цагдаа шиг санагдаад ийм гэж төсөөлсөнгүй. Өөр шалтгаанаар намайг барих гэж байсныг ч мэдэхгүй.

Тэгү:     Мөнгөөр тоглосон хүн өөрөө юм уу? Миний мөнгө хаана байна?

Ин:        Асуулт чинь буруу байна. Тэр яахаараа чиний мөнгө байдаг юм бэ? Миний цуглуулсан мөнгө.

8р анги төгсөв.

Дараагийн ангид:

Тэгү:     Би үнэхээр биш ээ.

Эр:        Би бүгдийг засна аа.

Иг:        Надад төлөвлөгөө байсан гээд байна.

Ин:        Оройтсон.

Кан:      Нэг авгай ирээд надад зарна гэсэн.

Тэгү:     Хэтэрхий хичээх хэрэггүй гэж хэлээ биз дээ?

Сү:        Ээж ээ.

Нөх:      Чи юу хийчихсэн юм бэ?

Ин:        Та нарын хүсээд байгаа юм тэр бодис л биз дээ.

Иг:        Устгана. Би.

Нөх:      Зугт.

Иг:        Бууж өгөхгүй.

 

Back to episodes Go home