Walkin on thin ice 7

Инсүгийн азтай өдөр 7р анги

Босс:    Гомдолтой байгаа биз дээ? Насаараа нохой мэт ажилласан ч ганц байр авчихаж чадахгүй нийгэм. Энэ нийгэм бидэнд итгэл найдвар өгөхгүй бүх юмыг маань булаадаг. Тэгж байхад яагаад зөвхөн бид л зөв сайн амьдрах ёстой юм бэ? Энэ бол зүгээр л цагийн ажил хүргэлтийн ажил. Эндээс авч байгаа мөнгөө шагнал гэж бод. Та бүхэнд амьдралаас өгч байгаа үнэтэй шагнал... Эцэст нь чи чадлаа. Баяр хүргэе.

Эр:        Баярлалаа. Энэ ажлыг хийгээд бүх зээлээ дарж дууссан. Таны ач. Баярлалаа.

Босс:    Би юу ч хийгээгүй ээ чи л хичээж ажилласан. Бүгд харсан биз дээ? Та нар ч гэсэн Жон Ү шиг болж чадна. Тийм болохоор заавал амжилттай ажилд орж эндээс гараарай ойлгосон уу?

Бүгд:     За ойлголоо.

Дун:      Гаднаас нь харахад бол аймар царайтай ч тийм аймар хүн биш.

Жүн:     Зодож цохидоггүй биз дээ?

Дун:      Зодож цохихгүй ээ битгий санаа зов. Явцгаая.

Эм:       Жон Ү өнөөдөр ажлын чинь эхний өдөр шүү дээ бэлдэхгүй юм уу? Жон Ү. Жон Ү.

Дун:      Захирал аа миний дүү байгаа юм. Жүнхён оо мэндлээрэй.

Босс:    Жүнхён уу. Сайн байна сайн байна.

Эр:        Зүүн өмнөд азиас хар тамхи хууль бусаар оруулж ирэн борлуулж байсан бүлгийг цагдаа нар баривчилсан байна. Эд нар өнгөрсөн хугацаанд ажилд орохоор бэлдэж байгаа хүмүүсийн хар тамхины худалдаанд татан оруулсныхаа дараа амь насыг нь хохироох замаар үйл ажиллагаагаа явуулж байсан байна. И Сан А сэтгүүлч сурвалжлах болно.

Эм:       Фэнтом гэж нэрлэгддэг энэ хар тамхины бүлэг бол зүүн өмнөд азийн филопон зэрэг нийлмэл хар тамхийг хүнсний бүтээгдэхүүн гэж өнгөлөн далдлаад дахин савлан манай улс болон Японруу нууцаар гаргаж байсан байна. Ерөнхий зохион байгуулагч иргэн А-гийн ажиллуулдаг хоолны газраас хэдэн тэрбумын үнэ хүрэх хар тамхи болон бэлэн мөнгө мөн өнгөрсөн 16ны өдөр таксафоны бүхээгт байхдаа машинд мөргүүлэн амиа алдсан хохирогчийн гар утас олдсон байна.

Тэгү:     Энэ удаагийн автын ослын хохирогчийн биеэс олдсон бодисын найрлага дээр үндэслэн хар тамхины ул мөрөөр шалгасны эцэст Фэнтомтой холбоотой гэдэг нь тогтоогдсон бөгөөд тухайн бүлэг нь өнгөрсөн хугацаанд ажилд орохоор хайж байгаа хүмүүсийг хар тамхины худалдааны ажилд татан оруулсныхаа дараа амийг нь хөнөөх замаар бүлгийнхээ ул мөрийг нууж байсан болов уу гэж таамаглаж байна. Энэ удаагийн мөрдлөгөөр ил болоод байгаа хар тамхи нууцаар хил давуулах, тээвэрлэх, авто тээврийн осол гээд нийт 4 удаагийн хүн амьны хэрэг ч гэсэн Фэнтомын үйлдсэн хэрэг гэж таамаглаж байна.

Эм:       Хэргийн газарт хамт байсан  тус бүлгийн Вьетнам гаралтай 5 гишүүнийг ч гэсэн саатуулан хэрэгт холбогдолтой нь нодлогдвол прокурорын байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.

Бичиг:   Амралтын өдөр гэхэд 100сая вон. Өгөхгүй бол.

Ин:        Тэгвэл энэ чинь.

Иг:        Яг хэн.

Бүгд:     Жан Тэгү. Жан Тэгү. Жан Тэгү. Жан Тэгү.

Дарга:   Харагдах байдал түр зуурынх ч чадвар бол үүрдийнх гэдэг үг манай Жан даргад зориулсан үг байх.

Бухи:    Тийм шүү царайлаг юм аа.

Тэгү:     За болно оо болно.

Дарга:   За барих хүмүүсээ бүгдийг нь барьчихсан юм чинь хурдан тайлангуудаа өгөөд шууд мэдээлэл хийгээд үнэлгээгээ сайн аваад урамшууллаа ч авцгаая. Цол нэмэх хэрэгтэй.

Бухи:    Баяртай.

Бүгд:     Баяртай.

Бухи:    Дарга аа.

Тэгү:     Балайрч байх юм аа балайраад.

Бухи:    Яаж байна аа ?

Тэгү:     За ажлаа хий зүгээр суусан гэж цалин өгдөг гэж бодоо юу? Ажлаа хий.

Бүгд:     За. За.

Бухи:    Өнөөдөр хамт хооллохгүй юм уу? Дарга аа. Хамт ууж идье л дээ.

Ин:        Хаана байна? Ойлголоо. Хаана байна аа харагдахгүй байна.

Иг:        Өө наанаа стоп. Наанаа түр зогсож бай. Болчихлоо машинруу хүрээд ир.

Ин:        Юу хийж байгаа юм бэ?

Иг:        Сайн хараарай. Энэ бол сүрдүүлэгчийн явуулсан зураг. Энэ нь саяхан дарсан зураг. Тэр өдөр эндээс бид хоёрыг ажиглаж байсан гэсэн үг. Гараа бас яачихсан юм бэ?

Ин:        Яагаа ч үгүй ээ. Тэгвэл тэр өдөр Дунхён, Дунхёны дүүгээс гадна өөр хүн байжээ.

Иг:        Машин харсан уу? Санаж байна уу?

Ин:        Үгүй ээ.

Иг:        Юм санаа юу?

Ин:        Үгүй ээ санаагүй сонин санагдаад. Тэр өдөр эндээс бид хоёрыг ажиглаж байсан юм бол яагаад зүгээр байж байгаад гэнэт одоо ингэж сүрдүүлээд байгаа юм бол? Фэнтомынхноос цагдаа нарт баригдаагүй эсвэл зугтаасан хүн байгаа болов уу?

Иг:        Байгаа бол шууд ирээд бодисоо авъя гэх байлгүй. 100хан саяыг нэхэхгүй шүү дээ. Бидний ойр хавьд байгаа хүн байвал. Бид хоёрын таньдаг хүнрүү явуулна гэсэн. Хувийн утсанд зурвас ирсэн. Тэгэхээр биднийг ойроос ажиглаж байгаа гэсэн үг. Магадгүй бидний таньдаг хүн ч байж магадгүй.

Ээж:     Улирлын шалгалтан дээр хүртэл Сү Агийн ард орох юм уу? Чи одоо яахаараа тэдний охиноос ганц ч юман дээр илүү гарч чаддаггүй юм бэ? Чи ер нь юугаар дутсан юм бэ? Сургалт, гэрийн багш. Өдий хүртэл чиний төлөө ямар их мөнгө зарцууллаа даа.

Жинхи: Мөнгө мөнгө одоо болиод өгөөч. Би сургалт гэрийн багш бүгдэнд нь дургүй. Та өөрөө л яв гэсэн байж яагаад ингэж надаас юм хүсээд байгаа юм бэ? Тийм хайран байгаа юм бол бүгдийг нь буцаагаад ав. Зүгээр намайг ч гэсэн гаргаад хая. Би таны охин болж төрөхийг хүссэндээ төрсөн юм уу?

Ээж:     Юүн Жинхи.

Жинхи: Би ч гэсэн зүгээр л тэдний охин болчихмоор байна. Мэдэж байна уу?

Ээж:     Юүн Жинхи.

Иг:        Сүрдүүлээд байгаа хүнийг би олъё. Та эхлээд мөнгө бэлд.

Ин:        Би ганцаараа 100саяыг уу? Амралтын өдөр хүртэл хэдхэн хоног байна. Надад яаж тийм их мөнгө байх юм бэ. Эхлээд та мөнгөнөөсөө өгчихөж болохгүй юм уу? Тэр хэрийн мөнгө байгаа биз дээ? Байхгүй юм уу? Юу ч уу? Тоглож байгаа байлгүй дээ. Тэр их мөнгөөр байр авчихсан юм уу?

Иг:        Би нэг бүрчлэн тайлагнах ёстой юм уу?

Ин:        Одоо уурлах ёстой хүн нь хэн билээ дээ? Тэгээд одоо яах юм бэ? Бодсон юм байгаа юм уу?

Иг:        Би ганцаараа мөнгө олоогүй биз дээ?

Ин:        Нөхрийн эмчилгээний зардалд хүрэхгүй. Би анхнаасаа яах гэж энэ ажлыг хийлээ? Тэгээд тэр сүрдүүлсэн хүнийг олсон ч мөнгөө эргүүлээд олно гэсэн баталгаа байхгүй. Тэр мөнгөнд хэзээ ч хүрч болохгүй. Юу ч болж байсан болохгүй.

Иг:        Тэгвэл ганц л арга байгаа юм байна.

Ин:        Үгүй ээ би одоо дахиад ийм юм хийж чадахгүй.

Иг:        Мөнгө өгөхгүй бол гэрийхэнрүү чинь зургийг явуулна гэсэн өөр арга байгаа юм уу? Ямар ч байсан мөнгө өгье. Тэр нь хамгийн найдвартай. Тэр хооронд нь би тэр новшийг заавал олно оо тэгэх үү.

Ин:        Үгүй ээ 15 сая нь шатчихаж. Би нээрээ солиорсон байх аа. Хайран юм. Энийг одоо яана аа ёстой. Энэ одоо яагаад шатдаггүй байна аа.

Ээж:     Хаана байна?

Аав:      Чи яаж энд?

Ээж:     Мэдэн будилахаа боль. Томилолтоор явна гэж хэлэх болгондоо энд ирдгийг чинь мэдээд ирж байна.

Аав:      Намайг мөшгөсөн юм уу?

Ээж:     Намайг байсаар байхад ийм балиар юм хийсэн талаар чинь л одоо ярих ёстой. Хаана байна? Хаана байна? Тэр хүүхэн чинь хаана байна? Гараад ир гэж хэл. Хаана байна.

Аав:      Миён оо. Ян Миён. Одоо боль. Энд эмэгтэй хүн байхгүй. Энд зүгээр, зүгээр ганцаараа баймаар санагдаад ирдэг газар.

Ээж:     Юу?

Аав:      Чамтай баймааргүй санагдаад.

Бичиг:   Байн байн авах төвөгтэй юм аа. Энэ удаад 30г авч болох уу?

Ин:        Бага багаар л зарахаар болсон юмсан. 2 нугалаж төлвөл шууд хүргэлт хийгдэнэ.

Эм:       Пак Дужины хими эмчилгээ дууслаа.

Ин:        Баярлалаа. Зүгээр үү?

Эр:        Хэн гэдгийг нь мэдчихлээ нодлин нас барсан юм байна. Хуурамч бүртгэлтэй бололтой.

Иг:        Энгийн хүн биш гэсэн үг юм байх даа.

Эр:        Мэдэхгүй ээ. Одоо интернетээс хайлт хийхэд л дугаараа нууцлах арга, өөр хүний нэр дээр дугаар авах арга гээд бүгд гараад ирнэ. Хууль зөрчих чинь хууль мөрдөхөөс амар болсон нийгэм шүү. Гэхдээ тэр хүн юу явуулсан болоод ингэж хайгаад байгаа юм бэ? Асууж ч болохгүй юм уу? За өөр асуух юм бий юу.

Иг:        Сүүлийн дуудлагын жагсаалт. Дуудлага хийсэн байршил.

Эр:        Тэрний зардал 2 дахин их. Окэй.

Иг:        Чи муу нээрээ ёстой алах нь ээ.

Эм:       Янзтай янзтай Пак Сү Агийн талаар Юүн Жинхи цуурхал тараасан гэнэ ээ.

Эм2:     Хөөх тийм үү? Тэр хоёр чинь найзууд биз дээ?

Эм:       Баталгаатай. Сая Чүй Юүжоноос сонссон.

Эм2:     Шал утгагүй юм аа. Солиотой юм биш үү? Хажууд нь байхдаа салж хагацахгүй юм шиг аашлаад байдаг байж ардуур нь муулаад.

Эм:       Угаасаа л тийм.

Жин:     Сү А би чамд санаа зовоод л хэлсэн Чүй Юүжон л тэгж олон юм яриад яваа юм.

Сү:        Чи ч гэсэн ээж шигээ юм аа. Өөрийнхөө бурууг хэлэхгүй бусдад буруугаа тохоод.

Жинхи: Тэгвэл чиний ээж хэр мундаг юм бэ? Чи ч танай ээж ч үнэхээр зөв амьдарсан юм бол яагаад бүгд ардуур чинь тийм юм ярих уу?

Эр:        Шилжүүлэг биш бэлэн мөнгө гэсэн билүү?

Иг:        Тийм.

Эр:        Авто машин худалдан борлуулсан үнэ НӨАТ нэмэгдээл 65сая вон.

Ин:        Би хэлээ биз дээ? Ганцаараа 100саяыг чадахгүй гэж. Багш та юу хийгээд байгаа юм бэ? Яг хайж байгаа юм уу?

Иг:        Сүрдүүлээд байгаа хүнийг тийм амархан олчихно гэж бодоо юу?

Ин:        Мөнгө ч гэсэн адилхан шүү дээ. Ойрын хүн юм шиг байна гэсэн биз дээ? Тийм бол ойроосоо хайгаад үзээч. Үзэн яддаг хүн олон л байх даа.

Иг:        За арав арван саяыг гаргая за юу.

Сонжэ: Юу болоо вэ? Өөрөө ирж борлуулалт хийгээд. Зүгээр л шууд энд борлуулалт хийсэн ч болох байх даа. Миний мэддэг прокурор ах илүү цагаар ажиллах болгондоо мансуурдаг шүү дээ. Тэгэхээр бүр байцаалт нь хачин сайхан бичигддэг гэсэн. Би ч гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэрэглэж үзье. Бид нарыг өдөрт хэчнээн нэхэмжлэл бичдэгийг мэдэх үү? Чиний орлого бут авна шүү.

Иг:        Ийм болохоор л Хүйрим чамайг эргүү гээд байдаг юм байна.

Сон:      Тэр чинь төрөлхийн сүржигнүүр болохоор хошигнол ч ойлгохгүй. Гэхдээ чамайг жийчихсэн гэл үү? Чиний тухай ам нээхээр л солиороод байсан даа. Угаасаа л өөрийг нь инээдтэй байдалд орууллаа энэ тэр гэсэн байлгүй дээ. Би ч гэсэн дээр үед нэг удаа амлалтаа зөрчсөн гээд хэдэн сар блоклуулсан. Өөрийнхөө хийсэн юмыг таг мартчихдаг байж бусдын хийсэн юмыг огт мартахгүй. Ёстой өөдгүй амьтан.

Эр:        3р улирлын менежментийн тайлан, засгийн газрын хөрөнгө оруулалттай төслийн төлөвлөгөө, ТУЗ-н хурлын тэмдэглэлийг бүгдийг нь уншиж өөрийн болгох хэрэгтэй... ТУЗ-н хуралд анх удаа орж байгаа болохоор ерөнхийлөгч маш их зүйл хүлээж байгаа шүү захирал аа.

Кан:      За баярлалаа дарга аа. Одоо явна болно оо. Жоом. Жоом. Жоом.

Иг:        Гаа. 24 цагийн турш лавлаж болно. Өндөр чанартай. Агууламж сайтай. Хамгаалалт чанга.

Кан:      Хаа байна? Хаана байна? Хаана байна аа. Олчихлоо.

Ах:        Кан Хүйримд баригдсан аа?

Иг:        Тийм байх магадлалтай юу л гэж. ТУЗ-н гишүүд дунд манай хүн байгаа гэсэн биз дээ?

Ах:        Тэрийг чи илүү сайн мэднэ биз дээ? Байнга хажууд нь хамт байсан.

Иг:        Асуудал гараад ойрд холбоо бариагүй.

Ах:        Ямар асуудал. Юу гэдгийг нь мэдэхгүй ч наадах чинь чиний талаар мэдсэн бол аль эрт манай компанид ямар нэг юм болчих байсан. Эсвэл аавтай шууд холбогдоно. Чиний ажил яг бүтэж байгаа юм уу? Ирэх долоо хоногт Austin-тай уулзана гэж хэлэх юм бэ? Бид Тү Эн холдингсийн хувьцаа дор хаяж 0,5%-г эзэмшиж байж жижиг хувьцаа эзэмшигчдийг ч Austin-г ч ятгаж чадна гэдгийг мэддэггүй юм уу? Бид нарынх хаанаа ч хүрэхгүй.

Иг:        Би ч гэсэн мэднэ.

Ах:        Мэдэж байгаа хүн тэгээд. Энэ нурах юм бол ганц чи дуусахгүй чи ард нуугдаад бүгдийг миний нэр дээр хийсэн. Анхнаасаа дахиад чамтай зууралдах ёсгүй байсан юм. Чи дандаа бусдын амьдралыг нураадаг гэдгээ мэдэх үү? Амралтын өдөр гэхэд мөнгө орж ирэхгүй бол би болино шүү. Тэгж ойлгоорой.

Иг:        Ах аа. Ах аа...Ядаж байхад яг одоо. Ямар новш нь юм бол оо.

Захи:    Инсү юу хийгээд байгаа юм бэ?

Ээж:     Ядарсан харагдаж байх чинь царай чинь яачихаа вэ? Өчигдөр юу хийсэн юм бэ? Тэр оюутан багштай хамт хоносон юм уу?

Ин:        Юу гэнэ ээ?

Ээж:     Би хүүхдүүдэд хичээл зааж олон хүнтэй уулзаж байсан гэхдээ хүн төлөвшсөн харагдах тусмаа нэг буруу эргэвэл том асуудал тарьдаг. Ар дагзруу бол бүр ч хүчтэй цохидог. Чи яг тэгж харагдаад байдаг юм надад. Тэгээд ч тэр үү чи аль эртнээс л миний нүдэнд өртөөд байдаг юм. Яг сэдэрчихсэн хумс шиг. Би тийм юмыг заавал авч байж санаа амардаг юм. Маргааш уулзъя сонирхолтой юм болно.

Бичиг:   Авчихсан шүү. Ирэх долоо хоногт ч гэсэн өгөөрэй.

Сү:        Ээж. Гэртээ байсан юм уу? Хоолоо идсэн үү? Нөгөө надад нэг асуудал байна аа.

Ин:        Хоолоо гаргаад идээрэй ээж нь хурдхан гарчихаад ирье.

Иг:        Хэн ээ? Жинхигийн ээж үү?

Ин:        Нээлттэй хичээл дээр тэгж эвгүй байдалд ороод зүгээр байна гэж байх уу? Та бид хоёрын тухай нотлох баримт олох гэж байгаад тэр шөнө харсан байвал яах уу?

Иг:        Гэхдээ тэр айл чинь баян айл биз дээ?

Ин:        Энэ хорвоо дээр мөнгө хэрэггүй хүн хаа байсан юм бэ? Өөрийгөө хар л даа хэчнээн зуун сая байсан ч нэмээд хэрэгтэй байгаа биз дээ? Одоо над шиг мөнгө хэрэгтэй байгаа хүн хаа байна? Тийм ээ тэрийг мэдэж байгаа болохоор л мөнгөөр сүрдүүлсэн байна. Тэр л хамгийн төгс өшөө авалт болохоор. 7 хоног бүр 100 сая гэнэ үү. Тэгээд намайг энэ юмаа үргэлжлүүл гээд байгаа юм уу? Ёстой нээрээ. Жинхигийн ээжийг дуудаж байгаад шударгаар ярих уу. Ганц удаа харж үзээч миний буруу гээд гуйх уу? Үгүй ээ. Зөөлөн дугарах юм бол улам л намайг дээрэлхэх гэж үзнэ. Тэгвэл яах вэ. Одоо яах уу?

Иг:        Одоо боль оо. Өчигдөр унтаж амарсан биз дээ? Арай зурвас авснаасаа хойш унтуугүй юм уу? Солиороо юу? Тэгж байгаад үхнэ шүү дээ.

Ин:        Унтаж чадахгүй байна. Зүгээр сууж ч чадахгүй байна. Унтах гэхээр л нэг юм аа зүүдлээд байна. Гэр бүлийнхэн маань бүгдийг мэдсэн харцаар надруу харж байгаа зүүд. Багш аа би байна аа Сү А маань мэдчих юм бол би тэгэх юм бол үхнэ ээ. Тэгж байхаар үхсэн нь дээр.

Эр:        Миний хүүг өршөөгөөч. Та хэлэх юм бол би юу ч байсан бүгдийг хийе. Гуйж байна. Ерөнхийлөгч өө. Ерөнхийлөгч өө. Гён аа.

Иг:        Сайн бодоод үз. Мэдээж таны хэлж байгаа шиг тэр профессор хүүхэн сүрдүүлж байж болно. Хэрвээ биш байх юм бол бид хоёр бүр ч балрана. Өөр санаанд орох хүн байхгүй юу? Зурвас ирэхээс өмнө сонин зүйл болсон ч юм уу? Таны талаар асууж сонирхсон хүн ч юм уу. Жижиг зүйл байсан ч хамаагүй ээ. Хүрээгээ тэлээд үзье.

Тэгү:     Одоо хүртэл тайлангаа бичээгүй юм уу?

Гён:      Бодистой цүнхийг олоогүй болохоор.

Тэгү:     Тэгвэл бид нар Ду Гёнманы хоолны газраас юу олсон юм бэ?

Гён:      Тийм энгийн мөс биш тэд нарын алдсан шинэ мөс. Ду Гёнман Хуан Дунхёныг тэрнээс болоод хөнөөсөн. Хуан Дунхёныг бодисыг олчихоод нуугаад араар нь нууцаар зараад.

Тэгү:     Вьетнам бүлгийн залуус бүгдийг нь хэлчихсэн. Тэр бол Японы VIP  нарт зориулагдсан бараа гэсэн. Тэгэхээр олонгуутаа л шууд Японруу явуулсан байгаа шүү дээ.

Гён:      Тэгвэл ядаж мэдүүлэг.

Тэгү:     Яаж? Холбоо барьдсаг байсан хүн нь нуугдчихсан.  Ду Гёнман ингээд амаа тас жимийгээд дуугүй байх эрхээ эдлээд байхад яах юм бэ? Даргын хэлснийг сонсоогүй юм уу? Хурдан цэгцэл гээд байна. Одоо энэ хэргээс гадна өчнөөн юм овоорчихоод байна. Үлдсэнийг нь цаадуулдаа шилжүүл. Бид хийх юмаа бүгдийг хийсэн.

Иг:        Тэгэхээр цагдаа нар гэрт чинь ирсэн гэсэн үг. Бодис энэ тэр бас миний талаар асуусан.

Ин:        Тийм. Гэхдээ юу ч олоогүй ээ. Би сайн нуусан. Үнэн шүү.

Иг:        Намайг ч хуурсан. Би юу гэж хэлсэн бэ? Юу ч болж байсан надад хэлээрэй гээд өч төчнөөн удаа давтаж хэлсэн биз дээ? Тийм том асуудлыг нууж байгаа юм уу?

Ин:        Үгүй ээ би нуух гэсэн юм.

Иг:        Хэлчихвэл больё гэх байх гээд хэлээгүй биз дээ? Ёстой хувиа бодсон хүн юм. Өөрөө мөнгө олох ёстой болохоор бусад хүн баригдана уу байна уу хамаагүй гэж байгаа юм уу?

Ин:        Яасан муухай хэлдэг юм бэ? Харин ч та л жинхэнэ хувиа бодсон хүн биз дээ? Өдий хүртэл надаар ажил хийлгээд өөрөө зүгээр суугаад мөнгө авч байгаа биз дээ? Хаанаас олсон бодис юм бэ энэ тэр гээд надаас хариуцлага нэхээд байсан байж. Өөрөө харин гэрээгээ санаж байгаа юу? Хоёр тал бизнест оруулсан хувь нэмрээсээ хамаараад ашгаа хэрхэн хуваах талаар дахин ярилцах боломжтой. Сурталчилгаа, хүргэлт, борлуулалт гээд бүгдийг нь би хийж байхад 7/3. Тэгчихээд мөнгөгүй гэнэ. Нөхрийн минь эмчилгээний мөнгөнд хүргэж байгаа юм бол сүрдүүлээд байгаа хүнийг чи олох ёстой юм биш үү? Тэр цагдааг ч гэсэн миний буруу л гэж бодож байна уу? Анхнаасаа тэд нар манай гэрт яах гэж ирсэн гээч. Чиний наад утасны дуудлагын жагсаалтаас болоод ирсэн. Чамаас болсон гээд байна чамаас.

Иг:        Тэр нөхцөл байдлыг та үүсгэсэн гэдгээ санахгүй байна уу? Бодисоо солиж намайг чадсан хүн хэн билээ.

Ин:        Дунхён яасан? Би ятгаж чадна гээд байхад ухаан самуурч байгаад хоёуланг нь алдаад эцэст нь.

Иг:        Яасан үргэлжлүүл л дээ. Үхэлд хүргэсэн биз дээ гэж хэлмээр байгаа биз дээ? Үнэн санаа чинь тэр. Тэр үгийг л хэлмээр санагдаад байсан хэрэг.

Ин:        Тийм. Тийм нөхцөл байдалд хэнтэй утсаар ярих хэрэгтэй байсан юм бэ. Тэр мөнгийг юунд ашиглаад байгаа юм бэ? Намайг аль хүртэл ашиглах санаатай байгаа юм бэ? Намайг мэдээгүй гэж бодоо юу? Анхаарал тавиж байгаа юм шиг царайлж хүн турхирдаг чинь надаар энэ юмыг байнга заруулах л гэсэн зорилготой биз дээ? Үгүй юм уу? Тэгчихээд намайг бүгдийг нь хэл гэсэн үү? Өөрөө юу ч хэлэхгүй юм байж. Би яахаараа хэлж байх ёстой юм бэ? Энийг хамтрал гэх юм уу? Шудрага биш байна.

Иг:        Тэгээд энэ бүхэн ямар ч гэмгүй Кан Инсүг ашигласан миний буруу юм уу? Гэхдээ эхлээд над дээр ирсэн хүн нь та. Намайг ашигласан хүн нь хэн бэ? Тийм их гомдолтой байгаа юм бол та оролцохоо боль. Одоо би ганцаараа өөрөө мэдээд ажиллана.

Ин:        Яах санаатай байгаа юм бэ? Хөөе. Хөөш. Тэ ээ дураараа бол. Би ч гэсэн өөрөө зохицуулна.

Сү:        Энэ танай гэр юм уу? Чиний жинхэнэ амьдардаг газар.

Юүжон: Би анхнаасаа худлаа хэлэх гээгүй. Жинхи намайг тэнд амьдардаг гээд буруу ойлгочихсон. Би бол юу ч хэлээгүй.

Сү:        Сургалтын төлбөр яасан юм бэ?

Юүжон: Юу?

Сү:        Тэрийг бас чи хулгайлсан уу?

Бухи:    Гёнду юу? Хар тамхинд ирээд их том болжээ. Гэхдээ хичээж ажиллаж байвал сайн юм биш үү? Сайн биш байх нь.

Тэгү:     Нэг л сонин бодистой зуураад байгаа санагдаад.

Бухи:    Тийм дээ. Тэр бодистой цүнхийг олох гээд улайраад байсан л даа. Байнга л цагтаа тараад явчихдаг хүн чинь илүү цагаар ч их суусан.

Тэгү:     Нөгөө фэнтом.

Бухи:    За.

Тэгү:     Тэд нар өдий хүртэл цагдаагийн мэдээллийг яаж аваад байсныг мэдээгүй биз дээ?

Бухи:    Тийм.

Юүжон: Үнэхээр. Үнэхээр хүүхдүүдэд хэлэхгүй юм уу? Намайг энд амьдардгийг ч гэсэн үү?

Сү:        Хулгайлсан юмаа бүгдийг нь буцаагаад тавьчихвал.

Юүжон: Яагаад, яагаад намайг харж үзээд байгаа юм бэ? Тэгээд яагаад нүүр чинь улайгаад байгаа юм бэ?

Сү:        Юу вэ? Улайгаагүй байна.

Юүжон: Наад нусаа арч аа. Пак Сү А энэ хэн бэ? Энэ Игён багш биш үү?

Сү:        Хөөе.

Юүжон: Энэ хардаа Пак Сү А зурсан байна.

Сү:        Хөөе Чүй Юүжон.

Юү:       Чи Игён багшид сайн юм биш үү? Тэгж байгаад булаалгана шүү.

Жин:     Юу яриад байгаа юм бэ? Игён багш надад сайн.

Сү:        Хөөе надад сайн шүү дээ.

Жин:     Үгүй ээ Игён багш надад.

Сү:        Хүн бүрт хар өнгө байдаг. Гэхдээ тэр чиний бүх юм биш биз дээ?

Юү:       Ууч. Уучлаарай.

Сү:        Гэхдээ чи түрүүн юун хүргэлт хийгээд байсан бэ?

Юү:       Юу?

Эм:       Дандаа бэлэн мөнгөөр төлөх юм аа.

Ин:        Тэгж болохгүй юм уу?

Эм:       Үгүй л дээ. Энэ 7 хоногийн ор хоногийн мөнгө арай хүрэхгүй байна. 153000вон.

Ин:        Маргааш гарахдаа өгье.

Эм:       За.

Нөх:      Би өөрөө чадна шүү дээ.

Ин:        Маргааш гарах бүртгэлээ хийлгэнэ. Эмчид баяртай гэж хэлнэ хийх юм өчнөөн байхад чи ганцаараа яаж амжуулах юм бэ? Би ч гэсэн маргааш эцэг эхийн хурал дуусангуут шууд ирэх ёстой.

Нөх:      Чи завгүй байвал би ганцаараа явж болно.

Ин:        Ийм биетэй байж автобусаар явах гээ юу? Үгүй ээ. Миний хэлэх гэсэн үг.

Нөх:      Миний хэрэглэдэг химийн тариа даатгалд багтдаггүй юм билээ. Ёжү чамайг зургийн дугуйлангийн багшийн гэрт үйлчлэгч хийдэг гэж хэлсэн. Үнэн юм уу? Тэрүүгээр миний эмнэлэгийн төлбөрийг төлж хүрэх юм уу.

Ин:        Хань аа.

Нөх:      Надад хэлэх үг байхгүй юу?

Ин:        Хурдхан ариун цэврийн өрөө ороодохъё. Чи одоо ингээд байх юм уу? Дансны нууц дугаар чи сольсон уу?

Иг:        Ажил их байна гээ биз дээ? Тэгээд л багасгаад өгч байна. Багасгасан ч гомдоллох юм уу?

Ин:        Юу?

Иг:        Таны хэлдэг зөв. Ажилласныхаа хэмжээгээр авах хэрэгтэй. Одоо худалдан авагчтай харьцах, хүргэлт гээд бүгдийг би хийнэ. Та бодисоо л савла.

Ин:        Чи гэнэт.

Иг:        Эсвэл цүнхтэй бодисоо надад өгөөд өөрөө гар. Тэгмээргүй байгаа биз дээ?

Ин:        Новш чинь.

Иг:        Dropper сонирхож байгаа бол зурвас бичээрэй... Цагдаагийн газар. 10 сарын 17ны өдөр. Ким Мин Ү цагдаад Жэймсийн талаар мэдээлэл өгсөн. 10 сарын 22. Мэдузагийн захирал залгасан.

Захи:    Манай Жэймс хаана байна?

Иг:        Цагдаа нар яриулсан байх.

Ин:        Цагдаа чиний наад утасны дуудлагын жагсаалтаас болоод ирсэн. Чамаас болсон гээд байна чамаас.

Иг:        11 сарын 10. Цагдаа Кан Инсүгийн гэрт ирсэн. 11 сарын 16. Хуан Дунхён. Хуан Жүнхён Кан Инсүгийн гэрт орсон. Хуан Дунхёны утаснаас мөнгөний хорхойн зурвасыг олсон. Мөнгөний хорхой. Фэнтомын мэдээлэгч үү?

Эм:       Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна.

Иг:        Мөнгөний хорхой. Фэнтомын мэдээлэгч. Цагдаа? Цагдаа.

Юүжон: Dropper болмоор байна.

Сү:        Юу хийгээд байгаа юм бэ? Гэртээ харихгүй юм уу?

Юү:       Явна. Надад доггбүгги аваад өг.

Сү:        Өөрөө мөнгөтэй байж.

Юү:       Сүндэ. Сүндэ аваад өг.

Эм:       За одоо хангалттай танилцсан болохоор шууд санал хураая. Сургууль дээр хамгаалах камер тавихыг зөвшөөрч байгаа хүмүүс гараа өргөөрэй. Би ч гэсэн дэмжинэ. Эсэргүүцэж байгаа хүн 3. Сү Агийн ээж ээ. Сү Агийн ээж ээ чи гараа өргөөгүй. Зөвшөөрч байгаа юм уу эсвэл эсэргүүцсэн үү?

Ин:        Би эсэргүүцэж байна. Ангид суурьлуулахаар хүүхдүүдийн хувийн орон зайн асуудал үүсэх биш үү? Ид эмзэг нас нь шүү дээ.

Ээж:     Гэмт хэргээс хамгаалах зорилготой биз дээ? Хулгайчийг ч олоогүй. Нотлох баримт үлдээж байж л дараа нь мэдэн будилаж чадахгүй. Тэр нь хүүхдүүдийн хүмүүжилд илүү хэрэгтэй биш үү? Тэгээд саяхны нөгөө хэрэг бас байгаа биз дээ? Яагаа вэ хар тамхи зардаг байсан ах дүү хоёр. Насанд хүрээгүй хүүхдүүдэд ч гэсэн зарсан гэсэн. Тийм болохоор бид нар шиг насанд хүрсэн хүмүүс илүү анхаарал тавиж харж хянах хэрэгтэй. Тийм хүмүүсийг хүүхдээс хол байлгах хэрэгтэй. Гэхдээ Сү Агийн ээж нас барсан гэмт хэрэгтнүүдтэй хамт ажиллаж байсан биз дээ? Би ч гэсэн чамаас болоод тэр дэлгүүрээр орж гарч байгаад царайг нь хэд хэд харсан. Ёстой энгийн залуу байсан. Бүр төсөөлөө ч үгүй.

Ин:        Юу хэлмээр байгаа юм бэ?

Ээж:     Зүгээр л энэ хорвоо үнэхээр аймар шүү. Бүгд чам шиг цэвэр ариун гэнэн царайгаар муу зүйл хийдэг.

Эм:       Юу. Хүмүүс ээ бүгдээрээ түр завсарлах уу. Бие засаад ирье.

Бүгд:     Тэгье тэгье.

Эм2:     Үгүй ээ тэгээд одоо бүр ч их санаа зовдог болоод байна. Тэрийг сонссон уу? Тийм ээ.

Бүгд:     Гоё доо.

Инён:    Сайхан хооллоорой.

Бухи:    Алив. Аа би чинь амгүй юм байна. Үгүй ээ зүгээр ээ би өөрөө аягалаад идье.

Тэгү:     Энийг ид ээ энийг ид.

Бухи:    Баярлалаа. Энэ зүгээр байгаа биз.

Иг:        Жан Тэгү. Гэр бүлийн хүчирхийлэл, хувьцааны хөрөнгө оруулалт бүтэлгүйтсэн зэргээс болж 2017 онд гэр бүлээ цуцлуулсан. Чүй Гёнду. Банкны зээл 320 сая. Хүү нь 2сая 300. Аавынх нь эмнэлэгийн төлбөр сар бүр 8 сая 700вон. Шалтаг бас зориг байгаа бол хөдөлгөнө дөө. За ах аа.

Ээж:     Айсандаа дагаад гараад ирээ юу?

Ин:        Арчаагүй царайлж хүн шар махтай нь хатаагаад байлгүй зүгээр хүсээд байгаа юмаа хэл.

Ээж:     Арчаагүй ээ? Надад тэгж хэлж болох юм уу? Чи ямар зоригтой юм бэ. Эсвэл юмнаас айдаггүй юм уу.

Ин:        Тэр шөнө байна.

Ээж:     Хэлсэн биз дээ? Би жижиг сажиг хогийг зайлуулж байж санаа амардаг.

Ин:        Тэгвэл тэгвэл чи үнэхээр.

Ээж:     Ингээд л би камер суулгая гээд байгаа юм. Би ёстой үнэхээр ингэхийг хүсээгүй. Тал нь чин сэтгэл шүү. Өө бодоод байсан чинь ээж аав нарын групп чатанд биш хүүхдүүдийн байдаг групп чатанд оруулъя. Тэр нь бүр найдвартай юм байна тийм ээ?

Эр:        Дужин аа эмнэлэгээс гарч байгаад баяр хүргэе.

Нөх:      Баярлалаа.

Эр:        Дахиад энд битгий ирээрэй. Битгий ирээрэй.

Эр2:      Баяр хүргэе. Дахиад битгий өвдөөрэй. Эрүүл байгаарай.

Нөх:      Баяралалаа өвөө.

Инсог:  Ах аа үзлэгт орох гэж ирэхдээ ирээрэй.

Нөх:      Тэгнэ ээ Инсог оо чи  ч гэсэн удахгүй гарна аа.

Инсог:  За.

Нөх:      Ах нь дараа шоо авч өгнө өө.

Инсог:  Баярлалаа.

Ин:        Хүн өөрт тохиолдоно гэж байгаагүй зүйлтэй учрахдаа хийнэ гэж төсөөлж ч байгаагүй юмаа хийхдээ өөрийн үнэн төрхийг ухаарч ойлгодог.

Эм:       Яана аа эгч ээ эгч ээ та зүгээр үү? Амьсгалаарай эгч ээ эгч ээ.

Арилжаа:    За чиний гуйсан юм. 100саяын үйлчлүүлэгч мөнгө цуглуулагч хүртэл хэрэгтэй байна гэсэн. Хүнд итгэдэггүй хүн бололтой байсан. Уулзах газар нь пүрэв гараг бүрийн үдээс хойш 5 цагт. Өнөөдөр юм байна.

Эр:        Эдийн засаг муу байхад хамгийн түрүүнд хүндэрдэг газар бол сурталчилгаа бас барилга. Толгой компанийн хувьцаа 3ны 1 болоод буурчихсан. Манай холдингс ч гэсэн аюултай.

Эр2:      Удахгүй төсөл танилцуулах гэж байхад тэрийг авах гэж хүчлэх хэрэгтэй юм уу?

Эр3:      Ийм нөхцөлд дахиад нэг шуугиан дэгдэх юм бол хамгаалалтын багц ч аюулд орно. Ийм тайван байх цаг биш.

Эр2:      Шал дэмий бэлэн мөнгөний эргэлт гацаах юм хийгээд яах вэ л гэж байна. Одоо бидний анхаарах ёстой зүйл дараагийн хөрөнгө оруулалт татах ажил. Тийм биз дээ? Гүйцэтгэх захирал аа.

Эр:        Гүйцэтгэх захирал аа зүгээр үү?

Ах:        Ав л даа. Онц байдал гээд байна.

Иг:        Ходооч.

Эм:       Юу вэ?

Ин:        Яагаад өөр зураг байхгүй байна аа. Ян Миён биш юм уу?

Эм:       Ян профессор оо.

Эм2:     Жинхигийн ээж ээ зүгээр үү? Аль эмнэлэг юм бэ. Яана аа?

Иг:        Чи мөнгөний хорхой биз дээ?

7р анги төгсөв.

Дараагийн ангид:

Тэгү:     Та нарын энэ харц ёстой гоё. Би ч гэсэн чамайг анх хараад таниагүй.

Иг:        Чи арай.

Ин:        Одоо шууд борлуулалтаа болих хэрэгтэй. Энэ ажлаас хүртэл халагдвал өөр ажиллах газар байхгүй.

Иг:        Та болимоор байгаа юм уу?

Сү:        Чиний хийж байгаа хүргэлтийн ажил хэдийг өгдөг юм бэ?

Гён:      Мөнгөний хорхой гэж хэн юм бэ?

Тэгү:     7 хоногт 200саяыг. Бүгдийг нь бэлэн мөнгөөр.

Ин:        Нэрийг нь яаж мэддэг юм бэ тэгвэл арай.

Тэгү:     Тэр хүүхэд бидний хамгаалалт. Эвгүйтвэл бүх хэргээ тохчихно.

 

Back to episodes Go home