Цүкүмо: Санаж байна уу? Дэлхийгээс хараал байхгүй болгох аргыг? Аль ч аргыг нь сонгосон бай хүн төрөлхтөн дараагийн шат руу дэвших болно. Тэгэхээр, Ларуэг хөдлөх хугацаа хожихгүй бол. Хүн төрөлхтний дараагийн шат нь хараагдсан энергиэс ангижрах.
Гэто: Тийм биш. Хараагдсан энергийг оновчтой болгох.
Юүжи: Би алийг нь ч ойлгодоггүй ээ.
Гэто: Наад төлөвлөгөөгөө 12 жилийн өмнө Зэнин Тожи үхэхэд больсон гэж бодсон юм сан.
Цүкүмо: Гэтотой ярьж байсан юм сан. За, хамаагүй дээ. Анхны санаа руугаа буцаж орсон. Бас чиний төлөвлөгөөнд том сул тал байна. Бусад орнуудад Японтой харьцуулахад хар шидтэн, хараалууд цөөн байдаг. Оновчтой төлөвлөгөөнд чинь Тэнгэний хаалт зайлшгүй байх ёстой. Тэнгэнийг ашиглаж хараагдсан энергийг оновчтой болгоно гэдэг нь зөвхөн энэ улсын иргэд л хар шидтэнүүд болно. Хараагдсан энерги гэгч зүйлийг Япон дангаараа эзэмшинэ гэсэн үг. Супер хүчтэй бусад орнууд үүнийг дуугүй хараад суухгүй. Мах цустай хүмүүс энергийн эх үүсвэр болно. Ямар золгүй явдал авчрахыг төсөөлөхөд амархан биз ээ. Наадах чинь миний зорьдог баримтлалаас тэс хөндлөн ертөнц.
Гэто: Тэгээд юу гэж? Тэгээд ч бидний зорилго ондоо. Би лав хараалгүй ертөнц, ямар ч энх тайвныг хүссэн юм алга. Шидтэн бус хүмүүс, шидтэнүүд, хараал... Эд бүгд бололцоонууд юм. Хүн төрөлхтөн гэх хараагдсан энергийн хэлбэрийн. Гэхдээ хараахан ийм байх учиргүй. Хүн төрөлхтний бололцоог өөрийн гараар бий болгох гэж оролдсон. Гэхдээ энэ нь бүтээгүй. Надаас бий болох зүйлсэд миний бололцоог давж гарахгүй. Хариулт нь үргэлж эмх замбараагүйн дотор бүүдгэр гэрэлтэж байсан. Ойлгож байна уу? Миний бүтээх байсан нь миний хяналтаас давсан эмх замбараагүй байсан юм. Хэдийн техникээ задалж дууссан.
Цүкүмо: Махито гэх хараал байгаа биз дээ? Сүнсэнд хөндлөнгөөс оролцож чадах техниктэй нэгэн!
Юүжи: Түрүүн тэр сорчихсон шд.
Цүкүмо: Нээрэн үү?
Гэто: Үндэслэлгүй хувиргалт.
Цүкүмо: Тэнгэний хаалт... биш байна, энэ чинь... Техникийн автомат идэвхжүүлэлт үү?
Гэто: Талархаж байна, Итадори Юүжи. Хараал эзэмшилтээр соруулсан хараалын техник нь соруулсан цагаасаа сайжрал нь зогсдог. Чамтай хийсэн тулаанаар Махито сайжирсан. Уг нь Жогог хүсэж байсан ч яалтай билээ.
Цүкүмо: Юу хийчхэв?
Гэто: Түрүүлж тамгалсан хоёр төрлийн хар шидтэн бус хүмүүст автоматаар Үндэслэлгүй хувиргалтыг идэвхжүүллээ. Итадори Юүжи шиг хараагдсан биет залгиулсан хүмүүс, Ёшино Жүнпэй шиг хараагдсан техниктэй хэдий ч тархиных нь бүтэц хар шидтэн бус хүнийх шиг хүмүүс. Тус тусынх нь тархийг хар шидтэнд зориулж тохируулсан. Эхнийхэд нь сав байх хүчийг өгсөн. Дараагийнхад нь техникээ идэвхжүүлэх чадвар олгосон. Харин... Одоо тэдгээр хараагдсан биетүүдийн тамгыг суллалаа. Тамгалахад миний хараагдсан энергид өртөөд сэхээнд орсон хүмүүс байсан. Удахгүй нүдээ нээх биз. Тэднийг одооноос хараагдсан энергийг гүнзгий ойлгуулахын тулд хооронд нь алалцуулна. Миний хичээнгүйлэн сонгосон хүмүүс бас хараалууд байгаа юм. Мянган хорон санаатай Итадори Юүжиг сул тавьсан гээд ойлгочих.
Цүкүмо: Мянга уу? Хуучинсаг юм аа. Бас хүний ухамсрыг дутуу үнэлж байна даа. Хүч өгөгдлөө гээд хүмүүсийг хоорондоо алалцана гэж бодоо юу?
Гэто: Юманд дэс дараа гэж байдаг юм. Тэр зэргийн бэлтгэлийг би базаахгүй байна гэж юу байх вэ дээ. Асуулт чинь гүехэн болоод эхэллээ.
Цүкүмо: Дургүй хүргээд байна, бөөндөө нийлээд пойлдчихъё!
Юүжи: Одоо хөдөлж чадахгүй байна л даа...
Гэто: Яасан, Ураүмэ?
Ураүмэ: Урвуу хараагдсан техникээр биеэ эдгээчихсэн... Энэ... Хор уу?
Чосо: Цоо хатгах цусаар миний цустай холилдчихсон. Мэдээж шд.
Момо: Байз, Майгийн халхлалт алга. Тэнд манай талынхан байж магад.
Цүкүмо: Аой болон буутай охин бас хослолтой охиныг миний хамтрагч хамгаалж байгаа. Эндхийнх биш болохоор.
Панда: Хөдөлж чадах нь уу?
Камо: Аанха. Би биеийнхээ дулааныг тохируулж чадна. Асуудалгүй.
Күсакабэ: Би лав боллоо.
Гэто: Ярьж дуусаагүй байна шүү. Миний тараасан хараагдсан биетүүд нь мянган жилийн турш миний нууцаар гэрээ байгуулсан шидтэнүүдийн үлдэгдэл юм. Гэхдээ надтай гэрээ байгуулсан нь зөвхөн шидтэнүүд биш. Яахав, тэдгээр гэрээнүүд энэ биеийг олж авахад хүчингүй болсон болохоос.
Цүкүмо: Арай...
Гэто: Энэ бол цаашид бий болох ертөнц. Баяртай, Итадори Юүжи.
Юүжи: Гожо багш аа!
Гэто: Чамд найдлага тавьж байгаа шүү. Сонсож байна уу, Сүкүна? Дахин эхэлж байна. Хар шидийн алтан үе, Хэианы эрин шиг.
Хөтлөгч эр: Дараах бичлэг нь өнгөрсөн өдөр Токиод болсон хэргийн үеэр тохиолдлоор өөр явдлын талаар авч байхад бичигдэж таарчээ. Үүнийг үзнэ үү.
Хөтлөгч эм: За байз, цахилгаан тасарснаас хойш 10 орчим минут юм уу даа? Цахилгаан тасарсан байдал одоо ч үргэлжилсээр.
Өвөө: Их л айхавтар зүйл болоод байна даа.
Эмээ: Хуурамч мэдээ биш үү?
Хөтлөгч эм: Станцтай холбогдож чадахгүй, шалтгаан нь одоо ч тодорхойгүй,
Өвөө: Гэхдээ дандаа ийм л мэдээ яваад байна даа.
Эмээ: Хмм... би өнөө орой оройтох учраас хөргөгчид байгаа хоол идээрэй.
Хөтлөгч эм: яг юу болоод байгааг огт мэдэхгүй байна.
Өвөө: За.
Ажилтан эр1: Бүх 23 дүүрэг бараг арчуулсан.
Ажилтан эм: Ерөнхий сайдын байрыг оролцуулаад ЗГХЭГ-н аюулгүй байдал тодорхойгүй хэвээр байна.
Ажилтан эр2: Улс төрийн цэвэрлэгээ! Утгаараа цэвэрлэгээ боллоо!
Эр1: Яаж ч багаар тооцоолсон бай дор хаяж 5 сая иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Ажилтан эм2: Зочид буудал, зуслангийн газар, эзгүй байрууд гээд хамгийн бага дэд бүтэцтэй байсан ч ашиглаж болох бүхнийг ашигла.
Ажилтан эм3: Түүнээс илүүтэй иргэдэд юу гэж тайлбарлах юм бэ?
Эр2: Шалтгааныг нь мэдэхгүй байж мэдэгдэл гаргах утгагүй биз дээ?
Хөтлөгч эм: Засгийн газраас хараахан ямар ч мэдэгдэл гаргаагүй байна. Зүгээр нэг дэд станцын доголдол байв уу? Эсвэл терроризм уу? Эсвэл... газар хөдлөлт ч юм уу, байгалийн гамшиг болов уу?
Эр3: Хуйвалдааны онолчид ч арвалзаж байна даа.
Хөтлөгч эм: Аль нь ч байлаа гэсэн шалтгаан тодорхойгүй тул
Эмэгтэй1: Утсаа болиод надад тусалчихгүй юу?
Хөтлөгч эм: олон нийтэд ил болохоос нааш хүлээхээс өөр аргагүй нь.
Эр3: Ойлголоо доо.
Ажилтан эр1: Баттайгаар аюулгүй гээд зарлах нь Окутама, Оүмэ, Акируно, Хачиожи, Мачидо болон хэд хэдэн арлууд байна.
Ажилтан эр2: Одоогоор л биз дээ? Суллагдсан хараалуудын тоо арван саяас лав буухгүй.
Ажилтан эм2: Хотын дүүрэг бүрд нүүлгэн шилжүүлэх тушаал гарга гэх гээ юу? Дараагаар нь нэвтрэх хориотой дүүргүүдийг зарлана. Жинхэнэ хүн амгүй бүс болгоно.
Ажилтан эм: Түүнээс илүүтэй мэдэгдлээ яах юм бэ? Хэн хийх юм?
Ажилтан эр1: "Хэн" биш, "яаж" мэдэгдлээ хийх юм гээч. Нарийн бичгийн даргатай одоо ч холбоо барьж чадахгүй нь уу?
Ажилтан эм2: Аа, чадаагүй л байна. Туслахтай нь ч холбоо барьж чаддаггүй.
Ажилтан эр3: Яавал дээр вэ?
Ажилтан эр4: За, за. Дарга нар учрыг нь олох биз. Бид ямар ч байсан яам бүртэй холбогдъё.
Эр1: Иений уналт зогсохгүй нь ээ.
Эм2: Ядаж л экспортод сайн биз дээ?
Эр1: Японы бизнесийн холбоо таг уу?
Ажилтан эм4: Бүгд үхчихвэл лоббидох манатай болно шдээ.
Ажилтан эр1: Ерөнхий сайдыг Осака руу шилжүүл! Энэ маягаараа хараалууд хаа сайгүй олноороо үймээн тарина! Ихэнх хар шидтэнүүд хотын нүүлгэн шилжилтэд томилогдсон байгаа одоо, хэзээ мөдгүй болно!
Ажилтан эм: Ийм хэмжээнд цахилгаангүй байхад бусад улсын цэрэг арми нэвтэрч ч мэднэ!
Ажилтан эр2: Тийм. Айн? Аан, үгүй. Тийм. Ойлголоо. Хараалын оршин тогтнолын талаар зарлах юм гэнэ.
Ажилтан эр3: Айн? Хараалын оршин тогтнолыг нийтэд зарлана аа? Нээрэн яриад байгаа юм уу?
Ажилтан эр2: Хараалыг зөвхөн Токиод бий болдог гэж зарлах гэж байгаа бололтой.
Ажилтан эр4: Ард иргэдийн хараагдсан энергийг Токио руу чиглүүлж хараалын дэгдэлтийг Токиод хязгаарлах гэж байгаа юм бий?
Ажилтан эр1: Тиймээс онгоцны буудал баригдсаны дараа Итамиг нүүлгэн шилжүүлэх боломжит газар гэж санал болгосон юм шд!
Ажилтан эр5: Энэ нь дээр юм биш үү? Касүмигасэки ажиллагаатай байсан бол энэ шийдвэрт хүрч чадахгүй шд.
Хөтлөгч эм: Дахин сүүлийн үеийн мэдээг хүргэе. Өмнөх шигээ цахилгааны тасралт үргэлжилсээр байгаа ба хэнтэй ч холбоо барьж чадахгүй байна. Ямар ч албан ёсны мэдэгдэл гараагүй ба шалтгаан тодорхойгүй. Энэ хэр удаан үргэлжлэх нь-
Эр2: Юу? Юу байв аа? Хөөе!
Бичиг: Түр хүлээнэ үү
Эмэгтэй2: Айн? Энэ юу вэ?
Эмэгтэй3: Кино юу?
Дарга: Мэйжигийн эринд баригдсан эзэн хааны ордны орчимд төвлөрсөн хаалт. Бакумацугийн эринд Токиог нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан Оддын булшны дээгүүр байрлах хаалт. Эдгээрийг хил хүртэл хүчээр өргөжүүлэх болно.
Шулам: Хүрээд ир. Хүрээд ир. Энд аюултай шүү. Халуун ус бэлдчихлээ. Дуу дуулж ч чадна шүү.
Эм1: Ээж яах юм?
Шулам: Ээж нь ч, аав нь ч, эгч нь ч, дүү нь ч, багш нь ч бүгд энд бий.
Эм1: Надад дүү байхгүй. Бас багшдаа дургүй.
Шулам: Надад дүү байхгүй ээ. Бас багшдаа дургүй.
Эм1: Зүгээр үү? Юм уух уу?
Шулам: Өгөөч?
Оккоцү: Уучлаарай. Айлгачихсан уу? Бэртээгүй биз? Хүнтэй хамт байсан уу? Ээж нь ч юм уу, аав нь ч юм уу?
Эм1: Мэдэхгүй.
Оккоцү: Энд дан үйлчилгээний барилгууд л байна, энэ хавийн хүүхэд биш бололтой. Зөндөө алхсан уу? Тийм бий. Их хичээжээ. Харж чадаж байгаа юм бий? Болохгүй ээ, Рика. Битгий хэтрүүл.
Цүкүмо: Уучлаарай. Тэр үед тээнэгэлзчихлээ. Нөхцөл байдал үүн дээрээ тулчихсан учраас боломжийг нь олгоод байдлыг ажъя гэж бодлоо. Анзаарсан уу? Би та нарын тал ч яг биш. Зүгээр л дэлхийгээс хараалыг устгах гэсэн даруухан үзэсгэлэн гоо эмэгтэй. Уучлал болж чадахгүй л байх. Тэнд байсан хүүхдүүдийг би болон миний хамтрагчид хариуцан хүргэж өгнө. Би ч гэсэн Тэнгэнтэй нүүр тулах цаг болж. Чи яах юм?
Удирдагч1: Сайн ажиллалаа, Оккоцу.
Оккоцү: Талархах шаардлагагүй учраас шууд гол яриандаа орцгооё. Ингээд намайг та нарын тушаалыг дагахыг ойлгосон биз дээ?
Удирдагч2: Хараал өчнөөнөөр нь хороолоо гээд ямар ч нотолгоо болохгүй.
Оккоцү: Тэгвэл гэрээ энэ тэр байгуул л даа. Гожо багшийн шавь байх нь хамаагүй. Тэр Шибуяад Инүмакигийн гарыг тасалсан. Итадори Юүжиг би алъя.
Бичиг: Хар шидийн удирдлагын мэдэгдэл
Бичиг: 1) Гэто Сүгүрү амьд үлдсэн нь нотлогдов. Түүний цаазын ялыг сэргээж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Бичиг: 2) Гожо Саторуг Шибуяагийн хэрэгт хамссан гэж үзэж түүнийг Хар шидийн нийгэмлэгээс хасав. Үүнчлэн түүнийг тамгаас чөлөөлөх гэсэн аливаа оролдлогыг гэмт хэрэгт тооцно.
Бичиг: 3) Яга Масамичиг Гожо Сатору, Гэто Сүгүрү нарыг өдөөн турхирч, Шибуяагийн хэрэгт хүргэсэн хэргээр цаазаар авах ял оноов.
Бичиг: 4) Итадори Юүжигийн түдгэлзүүлсэн цаазаар авах шийдвэрийг хүчингүй болгож, ялыг нэн даруй гүйцэтгэнэ.
Бичиг: 5) Онц түвшний хар шидтэн Оккоцу Юутад Итадори Юүжиг цаазаар авах үүрэг оноов.
Бичиг: 47-р анги Шибуяа хэрэг: Хаалга хаагдав
Бичиг: Үргэлжлэл бий
Back to episodes Go home