Jijutsu S2 46

Бичиг: 23:28 Шибуяагийн замын урд

Панда: Кусакабэ? Хөөе! Кусакабэ! Олсон доо!

Күсакабэ: Панда. Сонссоноос шал өөр байна шд.

Панда: Айн?

Күсакабэ: Итадори л байхгүй юу.

Панда: Үгүй ээ, тэр Сүкүна байсан.

Күсакабэ: Биеийн удирдлага Итадорид бий. Тэгж яриад байсан биз дээ?

Панда: Ий...

Күсакабэ: Түрүүлээд хэлчихье. Гожо алга болж, Итадорид ямар ч шийдвэр гарах байлаа ч би лав та нарын талд орохгүй. Би Итадори Юүжиг цаазлахад саналаа өгнө.

Бичиг: 22:36 (Нутгийн цагаар) Малайз, Куала Лумпур

Мэй: Уучлаарай. Ядарсан байлгүй, Үй Үй. Өнөөдөр энэ чигтээ нэг оронд унтах уу?

Үиүи: Юу? Зохисгүй шүү дээ!

Мэй: Намайг зохисгүй байхад дургүй юм уу?

Үиүи: Яалаа гэж дээ!

Мэй: Уучлаарай, эргүүлж залгахгүй бол.

Үиүи: Эгч гэж нээрээ!

Мэй: Орой залгасанд уучлаарай. Аан, наана чинь өглөө болж байгаа байх л даа. Би юу? Куала Лумпурт. Тийм, Үй Үйгийн техникээр. Алуулах дөхлөө. Япон дахь хувьцаа, Токио дахь бүх үл хөдлөхөө зарсан нь дээр. Би хэдийн иенээ солиулчихсан. Тийм, нэн даруй. Хөгжингүй улс орнуудын аль нь ч эдгээр сөрөг үйл явдлуудаас ангид байхгүй л болов уу. Тийм байлаа ч Япон дэлхийд эдийн засгаараа 3-т явдаг хойно. Зохицуулах ажлыг даалгалаа шүү. Зүгээр ээ, талархах хэрэггүй. Урьдынх шигээ дотор нь байлгахад л болно. Цаашид ч мөн тусалж дэмжээрэй.

Кэчизү: Талх, талх, талх!

Юүжи: Яасан, ах аа? Бие нь тааруу байна уу?

Бичиг: 23:28 Шибуяа өртөө В3 давхар, Дэнэтошин тавцан

Чосо: Явах хэрэгтэй. Итадори Юүжи... Чи юу юм бэ? Мэдэх хэрэгтэй. Би юу юм бэ?

Гэто: Аврах уу,

Бичиг: 23:36 Шибуяа цагдаагийн хэлтэс Удагава цагдаагийн хэлтсийн балгас

Гэто: Махито?

Юүжи: Сая Гэто гэсэн үү? Эргүүлж өг! Гожо багшийг эргүүлж өг!

Гэто: Цулбуурт загасыг газар хөдлөлттэй холбоотой гэж мангас болгож Эдогийн дунд үе хүртэл үлгэрт ярьдаг байв. Газар доорх "Онамазу" хөдөлснөөр газар хөдлөлт болдог гэж итгэдэг байв.

Юүжи: Юу болчхов?

Гэто: Унасан гэж бодсон биз? Гаднаас харвал чи өөрөө л ойчсон юм шиг харагдсан. Хараал эзэмших техникийн хамгийн том хүчтэй тал нь сонголтуудын тоо юм. Хагас 1-р зэрэг эсвэл түүнээс илүү зэргийн хэд хэдэн хараалыг хэрэглэж, техникийг нь шинжилж, давж чадлаа ч гэсэн дахин шинэ хараал гаргахад хангалттай. Мэдээж цаг олголгүйгээр дайралтуудаар бөмбөгдөж чадна.

Юүжи: Иймхэн зүйл...

Гэто: Ноднингийн Зуун чөтгөрийн Шөнийн жагсаалд Шинжүкү, Киотод хүчээ хуваарилаагүй байсан болох ялах нь Оккоцу биш тэр байсан юм. Чамд ч бол хамааралгүй яриа байх л даа?

Юүжи: Эргүүлж өг!

Гэто: Би хүртэл аргагүй л юм даа гэж хэлмээр байна. Сүкүнагийн сав... чанга юм аа.

Махито: Мэдэж байсан. Би хүмүүс та нараас төрсөн юм чинь.

Гэто: Үргэлжлүүлэх үү дээ? Одоо айсуй ирэх ертөнцийн талаар?

Бичиг: 46-р анги Хувирал, 2-р хэсэг

Гэто: "Дээд урлаг" гэж юу байдгийг мэдэх үү? Хүрээнээс гадна тус тусын техникийн төгс илэрхийлэл шиг зүйл юм. Хараал эзэмших техникийн дээд урлаг бол Үзүмаки. Сорсон хараалыг нэг болгож маш өндөр нягтаршилтай хараагдсан энергиэр өрсөлдөгчөө цохино.

Юүжи: Юундаа инээгээд байгаа юм?

Гэто: Өө, уучлаарай. Гэнэт түүн шиг аашлаад эхэллээ гэж бодоод. Үзүмакигийн талаар ярьж байсан байх аа? Үзүмаки маш хүчирхэг ч Хараал эзэмших техникийн үндсэн хүч болох сонголтын тоог хаяхад хүрнэ. Гэхдээ эхэндээ тэгтлээ хорхой хүргэхгүй байсан юм. Зүгээр нэг зэрэг доогуур хараалуудыг дахин ашигладаг төдий л гэж бодсон. Гэвч тийм биш байсан. Жинхэнэ үнэ цэн нь хагас 1-р зэргээс дээгүүрх хараалыг Үзүмакид хэрэглэсэн үед тохиолдох— техникийнх нь мөн чанар юм. Шал балай юм аа. Чиний мэдэрсэн шинж тэмдгийг намайг анзаараагүй гэж бодоо юу?

Камо: Дохио! Бай нь... Нишимияагийн доор!

Маи: Цк.

Гэто: Мэргэн буучийн сум уу? Гоё юм. Би ч гэсэн хар шидтэнтэй тулалдахдаа галт зэвсгийг түлхүү ашигласан нь зөв гэж бодож байна.

Мива: Өсвөрийн сагсан бөмбөгийн багийн ахлагч байхдаа ээжээр үсээ хараар их будуулдаг байсан. Дунд сургуульд зөвлөхтэйгөө уулзаад сэлэм бүү хэл модон эсвэл хулсан сэлэм барьж байгаагүй атлаа шидтэн болохоор шийдсэн. Зогсолтгүй сэлмээ далайсан. Ээждээ дарамт болмооргүй байсан учраас. Зогсолтгүйгээр сэлмээ далайсан. Үхмээргүй байсан учраас тэр. Шинэ Сүүдрийн урлаг... Бүгдийг нь! Одоог хүртэлх туршлагаа айсуй ирэх ирээдүйг! Дахин сэлэм далайхааргүй болсон ч хамаагүй! Таталбар!

Гэто: Дээд урлаг: Үзүмаки.

Юүжи: Байз!

Гэто: Шинэ Сүүдрийн урлаг уу? Ашгүй дээ. Бага ч болов мэдлэгтэй хүн ирсэнд.

Мива: Кусакабэ ах!

Момо: Багш урд гарч ирвэл ямар ч утгагүй шдээ!

Утахимэ: Өөр яах байсан юм!

Панда: Итадори... Гэж бодоход болно биз?

Юүжи: Панда сэнпай!

Бичиг: Бас Киотогийн сурагчид

Панда: Ашгүй дээ, хэвийн болж.

Бичиг: Би горилл төлөвт байна

Камо: Тэр эр Гожо Сатору, Шоронгийн орныг авч яваа биз?

Панда: Тийм бололтой. Тэр олон нийтийн гайг авч явж байж юундаа баясдаг байна?

Камо: Хэн юм?

Панда: Гаднах нь бол Сүгүрү. Доторхыг нь мэдэхгүй ээ.

Гэто: Хөөе, Чосо.

Юүжи: Тэр...

Чосо: Надад гурван эцэг эх байсан. Миний ээж, ээжийг жирэмслүүлсэн хараал, мөн тэр дунд цусаа холилдуулсан... Ээжээр минь тоглосон... Үзэн ядам—

Гэто: Анзаарсан бололтой.

Чосо: Ийм учиртай байжээ! Камо Норитоши!

Күсакабэ: Камо?

Панда: Норитоши?

Камо: Би юу?

Момо: Юу? Юу болоод байна?

Утахимэ: Камо овгийн шившиг! Түүхэн дэх хамгийн адгийн шидтэн! Үнэн бол Гэтогийн дотор 150 гаруй настай нэгэн байж таарах нь.

Күсакабэ: Ер бусын хаалтын техникүүд, ер бусын хараагдсан хэрэгслийн эзэмшилт... Бие солих хараагдсан техниктэй хэргийн эзэн... Үнэмшилтэй болоод ирлээ.

Гэто: Камо Норитоши бол надад байсан нэрсийн л нэг. Хүссэнээрээ л дууд.

Чосо: Яаж... Яаж надаар Итадориг дүүг минь алуулах гэж зүрхлэв ээ?

Ураүмэ: Битгий оролц, 3-р зэрэг минь. Үүнээс илүү намайг бүү хүлээлгэ.

Чосо: Холд! Би ах нь байна! Миний техникийн сөрөг нөлөө. Цусан холбоотой дүү нарт минь ямар нэг зүйл тохиолдвол хэчнээн хол байсан ч мэдэрнэ. Дүү нар минь үхлээ. Үхэл. Энэ нь амьтай амьтны хувьд сүүлийн бөгөөд асар том өөрчлөлт. Би тэр мөчид нүднийхээ өмнө Итадори Юүжигийн үхлийг хүчтэйгээр мэдэрсэн. Өөрөөр хэлбэл Юүжи цусан төрлийн миний дүү гэсэн үг! Камо Норитоши биеэ сольж амьд явж ирсэн бол боломжгүй зүйл бол биш. Тийм бол би... бүх хүчээрээ ахын үүргээ гүйцэтгэх болно!

Камо: Цус удирдах техник? Юу гээч даралт вэ?

Ураүмэ: Хурдан юм! Энэ Цоо хатгах цус уу?

Чосо: Цк!

Гэто: Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Ядарсан биз дээ?

Чосо: Тийм бол юу гэж? Наадах чинь дүүгийнхээ өмнө амиа эрсдэлд оруулахгүй байх шалтгаан болох уу?

Панда: Зүгээр асуухад та хоёр нэгнээ танихгүй биз дээ?

Юүжи: Танихгүй бүү хэл бараг алуулах дөхсөн.

Панда: Тоодогоор эхлээд чи аюултай фермон ялгаруулаад байдаг юм биш биз?

Камо: Гэхдээ түүний ачаар үймээнтэй боллоо. Үүнийг давуугаа болгож авъя.

Юүжи: Тийм шүү.

Панда: Дахиад хоёр цөм байгаа би урдаа оръё. Бөөндөө дайрвал боломж гарах биз. Ямар ч үнээр хамаагүй Шоронгийн орныг авах л болно! Бөмбөр—

Ураүмэ: Мөсөн тогтоц: Мөсөн жавар.

Камо: Мөсний хараагдсан техник? Бүр ийм дээд түвшинд үү?

Панда: Хамаагүй хөдөлбөл бие хагарах нь!

Чосо: Цк!

Гэто: Битгий ал. Элч нар хэрэгтэй.

Ураүмэ: Бүгдийг нь амьд үлдээх шалтгаан болох уу?

Күсакабэ: Урвуу хараагдсан техник! Тэдний хар шид ондоо түвшнийх юм! Харимаар байна!

Чосо: Энэ зэргийн мөс юу ч биш! Урсах улаан жин!

Ураүмэ: Хэр зэргийн юм бэ дээ? Хэний бие гэж бодоо вэ?

Юүжи: Миний бие л хатууртлаа хөлдөөгүй байсан! Сүкүнатай холбоотой биз! Манай тал гэж бодоход болох биз?

Чосо: Тийм биш!

Юүжи: Айн?

Чосо: Би чиний ах.

Юүжи: Нухацтай хандаж болохгүй нь уу?

Чосо: Ямар ч байсан эхэндээ ингээд дуудаад үзэх үү? "Ах" гээд.

Момо: Хэрэгсэл удирдах техник: Салхин хадуур! Новш! Нүцгэн гараараа хааж байгаад сэтгэл гутралд орох нь! Итадори! Одоо хөдөлж чадах нь бид л байна! Утахимэ багшийг бэлтгэлээ хангах хүртэл цаг хожъё!

Ураүмэ: Элч бол... Итадори Юүжи ганцаараа байхад хангалттай биз дээ? Мөсөн тогтоц: Хөлдсөн хүрхрээ!

Юүжи: Алуулах нь!

Цүкүмо: Уулзалгүй уджээ, Гэто. Тэр үед асуусан асуултынхаа хариуг авъя. Ямар төрлийн эмэгтэй сонирхдог вэ?

Гэто: Цүкүмо Юүки!

Цүкүмо: Нэг хүний аз жаргал өөр хүний аз жаргалтай мөргөлдөхөд тэндээс зовлон гамшиг төрдөг ч зовлон зовлонтой мөргөлдөхөд бүр илүү зовлон бий болдог биз? Дараагийн анги: "Шибуяа хэрэг: Хаалга хаагдав."

Бичиг: Дараагийн анги Шибуяа хэрэг: Хаалга хаагдав

Цүкүмо: Өнөөдөр дулаан оронд бөх гэгч нь унтмаар байна.

Back to episodes Go home