Махито: Бүхнээ шавхъя, Итадори! Чи бид хоёрын нэгнээ хараах сүүлийн тохиолдол!
Тодо: Хөөе, хөөе. Намайг үлдээх нь үү?
Юүжи: Өөрийгөө тасалчхав уу?
Махито: Сүнс үржүүлэгч.
Өгүүлэгч: Эсэргүүцэл сул сүнснүүдийг нийлүүлснээр нэгдэл үүсгэнэ.
Махито: Полиморф сүнсний изомер!
Юүжи: Тэр юун хувиргасан хүн бэ?
Тодо: Бро бид хоёрыг торгоож чадаж байна гэхээр биеүдийнх нь хүчний хуваарилалт 2:8 байх. Мөн сулруулсан 2 нь үндсэн бие нь! Жинхэнэ биеийг нь брогоороо баттай бяц цохиулна даа! Хувиргасан хүмүүс 3 эсвэл сул 2-р зэрэг орчим гэж сонссон. Бушуухан бяц цохь, Тоодо Аой! Юу?
Юүжи: Тоодо!
Махито: Бассаны чинь шан!
Тодо: Үхчхэв үү? Тийм их хүчтэй байсан атлаа ердөө ганц цохилтоор уу? Тийм байх нь! Олон сүнсийг хормын дотор шатааснаар тэсрэлттэй хүч олж авсан хэрэг. Довтолгоонд тулгуурласан хувиргасан хүн байх нь. Тэр нь... Дахиад хоёр байна уу? Уучил, өрөвдөлтэй сүнснүүд минь.
Махито: Туг үстэй гориллоос зайгаа авч чадлаа. Энэ эрчээрээ буулгаж авна! Цк.
Тодо: Намайг жийх санаатай байсан юм уу даа?
Махито: Хоёр Полиморф сүнсний изомер түүнийг буулгаж авч чадаагүй юм байх даа? Түүнийг онож цохино гэдэг нэлээн чанга. Гэхдээ хүрээгээ тэлбэл би Сүкүнад хүрээд алуулчихна. Хаалтын техникүүд төвөгтэй. Хүрээнд түүнийг оруулахгүй байх санаагаа хэдийн ил болгочихсон. Итадорид нэг арга дахиж нөлөөлөхгүй биз. Тэгвэл яадаг юм билээ? Үүнийг зааж өгсөн нь... Хүрээ тэлэлт: Төгс төгөлдрийн цогцлолт!
Тодо: Энэ чинь амиа хорлохтой адил бус уу?
Махито: Үзээд алдах уу? 0.2 секундийн хүрээ тэлэлт!
Өгүүлэгч: Тоодо хүрээнээс өөрийгөө хамгаалах гэж Цүкүмо Юүкигээс сурсан Энгийн хүрээг идэвхжүүлэв. Үүнээс илүү хурдтайгаар Үндэслэлгүй хувиргалтыг гаргахаас өмнө Махитог зайлуулахаар Итадори дайран одов. Махито үүнээс илүү хурдтайгаар техникээ идэвхжүүлэв. Төрөлх хүрээ биежих болон техникийн идэвхжилт нь угтаа хоёр салангид алхам боловч нэгтгэсэн байв. Хар Гялбааны араас сэрсэн төлөвт боломжтой болсон хурдан үйлдэл.
Махито: Энэ удаад аюулгүй гэж бодож болно биз, Сүкүна? Чи юм чинь Итадоритой нөөц төлөвлөгөө байгаа л байлгүй? Тэгүүлэхгүй гэж мэд. Солигдохоос чинь өмнө Итадориг ална. Дуугүй эндээс харж бай.
Юүжи: Тоодо!
Махито: Юу вэ, эцэст нь загварлаг болгож байхад.
Өгүүлэгч: Хүрээг тэлсний дараа биед нь сийлэгдсэн техник нь түрхэн зуур унтарч, хэрэглэхэд бэрх болж ирэв. Махито үүнийг Сатозакура ахлах сургуулиас ниссэнийхээ дараа ойлгосон юм.
Махито: Хар Гялбаа! Тэр... совингоороо бүх хараагдсан энергиэ гэдсэндээ төвлөрүүллээ! Гэхдээ техник минь нөхөн сэргэлээ! Таших гар үгүй болсон! Энэ удаад баттай цааш харуулна! Айн? Айн? Айн?
Бичиг: Такада - "Клаймакс☆Жампин!" *Тоодогийн төсөөлөл
Махито: Баларсан!
Итадори: Хар гялбаа!
Тодо: Хормын төдийд ч гэсэн хүрлээ. Ингээд өнгөрсөн нь гайхамшиг.
Юүжи: Үлдсэнийг нь надад даатга, Тоодо! Баярлалаа, Тоодо!
Махито: Новш! Яг тэр мөчид бас нэг Хар гялбаанд оногдох гэж! Тэр горилл эцсээ хүртэл надаар даажигнах шив! Гэхдээ эцэст нь барьж авлаа. Миний сүнсний жинхэнэ мөн чанар! Жинхэнэ хэлбэрийг нь! Үндэслэлгүй хувиргалт... Гажуу Аллагын Эгшин зуурын Сүнсэн бие! Төрсөн өдрийн мэнд гэдэг нь байх аа, Итадори!
Юүжи: Өдийг хүртэлх арга хэмжээ авах хувирал биш байна. Юу нь өөр байна?
Махито: Хар гялбааг ашиглаад ойлгосон юм. Миний жинхэнэ, догшин сүнсийг.
Юүжи: Гайхчихлаа. Чамайг өөрийгөө илэрхийлэх төрлийн нэгэн гэж бодсонгүй.
Махито: Тийм шүү. Гэхдээ аялал одоо л эхэлнэ. Чамайг алаад би анх удаагаа энэ ертөнцөд төрнө.
Юүжи: Хатуу юм! Нүцгэн бие нь тэр үеэс илүү хатуу байна!
Махито: Хар гялбааг ашиглаад ойлгосон юм. Миний жинхэнэ, догшин сүнсийг.
Юүжи: Тийм учиртай байж ээ? Хараалын хувьд хувирахын өмнөхөөсөө огт ондоо түвшний нэгэн болчихсон байна! Түүнийг ялахын тулд өөрийн дээд хэмжээний хараагдсан энергийн Хар гялбаагаар
Бичиг: Хар гялбааг хүссэн үедээ хэрэглэж чаддаг хүн үгүй
Юүжи: цохихоос өөр аргагүй нь!
Махито: Хоромхон зуур хэрэглэсэн ч гэлээ Хүрээ тэлэлтийн дараагаар Хар гялбаанд оногдсон нь муу юм боллоо. Хоёул эрч хүчээр дүүрэн байх шив? Хар гялбааг хүссэн үедээ хэрэглэж чаддаг хүн үгүй. Гэхдээ одоогийн Итадорид Хар гялбааг хэрэглэж чадна гэж итгүүлж буй зүйл байгаад байна. Тийм бол... Хоцролттой юу?
Тодо: Хараал аа. Чи мэдэхгүй байна гэж үгүй. Гар гэдэг чимэг төдий. Алга ташна гэдэг сүнсний алга ташин хүлээн авалт юм!
Махито: Байршил солигдсонгүй?
Тодо: Харамсалтай л байна. Миний Бүүги Вүүги хэдийн үхсэн.
Юүжи: Хар гялбаа!
Махито: Болоогүй! Болоогүй! Хувиргасан хүмүүсийн нөөц дуусчхаж!
Юүжи: Хүлээн зөвшөөрье, Махито. Би бол чи. Би чамайг зөвшөөрмөөргүй байсан юм. Чиний хэлснийг ойлгоогүй дүр эсгэсэн юм. Одоо бол өөр. Зүгээр чамайг ална. Шинэ хараал болж дахин төрвөл тэрийг бас ална. Нэрээ өөрчиллөө ч, төрхөө өөрчиллөө ч ахин дахин ална. Одоо утга учир, шалтаг шалтгаан хэрэггүй. Энэ үйлдэлд утга олдох бол намайг үхсэний дараах хэдэн зуун жилийн дараа байж магадгүй юм. Би зүгээр нэгэн хүрдний том араанаас өөрцгүй биз. Зэврэх хүртлээ хараалуудыг алсаар байх болно. Тэр нь энэ дайн дахь миний үүрэг.
Махито: Гэто!
Гэто: Аврах уу, Махито?
Бичиг: 45-р анги Хувирал
Гэто: Урьдаас бэлдсэн хувь тавилан жинхэнэ хувь тавилан биш байж магадгүй. Гэхдээ хуурамч хувь тавилан холилдох мөч нь яах ч аргагүй жинхэнэ хувь тавилан болно. Дараагийн анги: "Хувирал, 2-р хэсэг."
Бичиг: Дараагийн анги Хувирал, 2-р хэсэг
Гэто: Дүр эсгэж байж л өсгөх зүйлс байх юм даа.
Back to episodes Go home