“Godzilla Vs Kong”
Хохьмой арлын хаа нэгтээ.
Конгийг тогтоох байгууламж. Монаркын 236-р байгууламж. Хохьмой арал.
00:03:13.942
Эм: Анхааруулга биодомын зөрчил.
Ха: Доктор Андрюс та сая харав уу?
Ан: Энэ газар тэрнийг удаан тогтоож дийлэхгүй нь ээ.
Ха: Бид тэрнийг шилжүүлэх өөр шийдэл олох хэрэгтэй.
Ан: Энэ арал л тэрнийг гадаад ертөнцөөс тусгаарлаж байсан. Хэрвээ тэр явбал годзилла тэрний араас ирнэ. 2 альфа титан байж болохгүй. Тэдний эртний өрсөлдөөний онол бүр Ивичүүдийн домгоос л эхтэй.
Ха: Цаг өнгөрөх тусам тэр улам л том болж байна. Энэ орчин тэрнийг удаан барьж дийлэхгүй. Энэ хэтэрхий тогтворгүй.
Ан: Хөөе.
О: Тэр ууртай байна.
Ан: Яваад хүлээж бай, хонгор минь. Эндээс явах нь тэрний хувьд үхэл л гэсэн үг.
Ха: Хааныг өөртөө санаа тавьж чадахгүй гэж бодоо юу?
Ан: Өөр арга байх л ёстой.
Эр: Энэ амьтдын гарал үүслийг тогтоох нь хүн төрөлхтнийг оршин тогтнох эсэхэд зайлшгүй хамаатай. Дэлхийн дотоод хэсэг өргөн уудам хонгилууд мөн агаарын халааснуудтай бөгөөд хоорондоо нягт холбоотой байдаг. Адмирал өөрийн експедицийг байгуулж, нууц ертөнцийн үүдийг олох аялалаа эхлүүлсэн. Энэ аяллын зорилго нь нийт хүн төрөлхтний төлөө Антарктид дах нуугдмал эрдэнэсийг нээн илрүүлэх явдал байлаа. Алга болсон багийн гишүүдийг ахин хэн ч хараагүй юм. Юу болсон талаар өнөөг хүртэл ямар ч мэдээлэл байхгүй. Тэнд бидний төсөөлж ч чадахааргүй тийм амьтдын экосистем байдаг. Харин тэрийг олж болох газар бол энэ арал юм.
00:06:29.775
Годзиллагийн эсрэг Конг.
А: Сайн уу, үнэнч сонсогчдоо. ТТР, Титаны үнэн подкастын 245-р дугаарт тавтай морил. Өнөөдөр чухал өдөр. Магадгүй энэ миний хийх сүүлийн подкаст ч байж магадгүй. Бас сонсооч би өнгөрсөн 7 хоногт ингэж хэлснээ мэднэ ээ, тэрний өмөн ч хэд хэдэн удаа ингэж хэлсэн байх. Гэхдээ сонс, хамгийн чухал нь энэ. Апекс Кибернетиксийг 5 жил нууцаар ажигласныхаа дараа, эцэст нь би бүгдийг дэлгэх гэж байна. Энэ ямар нэг муу зүйл болоод байна. Би юу гэдгийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ би ийшээ нууцаар нэвтэрч, хөдлөшгүй нотлох баримтууд татаж аваад, энэ корпорацийн асар том хуйвалдааныг илчлэх болно. Тийм ээ, та нар намайг шүгэл үлээгч гэж болно оо. Гэхдээ би зүгээр ч нэг шүгэлдэхгүй. Юу гэхээр энэ энгийн нэг дусаал биш. Энэ бол үер. Бас надад итгээрэй, энэ үер Апексын бүх худлыг илчилж гаргах болно. Итгэлтэй байж болно шүү.
Апекс Кибернетикс, Пенсакола Флорида.
Эр: Апек Кибернетиксд тавтай морил. Энэ цэгээс цааш зөвшөөрөлгүй хүн нэвтрэх хориотой.
Эр2: Би Апекс Кибернетиксыг анх байгуулахад, бид хүний хязгаарыг давах шинэ арга замыг мөрөөддөг байлаа. Роботик, хүний тархи, хиймэл оюун ухаан. Цаашид бид ямар зоригтойгоор шинэ ирээдүйг мөрөөдөхийг хэн мэдэх билээ? Намайг Уолтер Симмонс гэдэг. Би Апексийг удирдаж хүн төрөлхтнийг дараагийн эрин лүү дагуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Бид хаашаа ч явахгүй. Бас та ч гэсэн.
А: Энд байна уу, хонгор минь. Үгүй ээ наадхаа битгий ид. Биед чинь үнэхээр муу шүү. Наадуул чинь бүгд генетикийн өөрчлөлттэй. 2 толгой ургачихвал хэрэгтэй байж мэдэх л юм. Тэгэхээр бол надад хэлээрэй, би өөрөө ч байгаа ганц толгойгоо яаж гэж байна.
Эр: Бэрни чи энд байх ёсгүй.
А: Чи энд биднийг яг юу хийдэг юм бол гайхаж байсан уу? Бид үнэндээ юу хийдгийг.
Эр: Чи яагаад энд байгаа юм? Энэ инженерын байх газар биш.
А: Яагаад гэвэл тэднийг төхөөрөмжөө шинэчлэтэл нь би хүлээх хэрэгтэй болсон юм л даа. Тэгээд л энэ нөгөө….Тооны машины горим энээ тэрээ гээд л. Цаг гаран болох байх, магадгүй тэрнээс ч илүү. Тэгээд л миний толгой намайг энэ хавиар алхаж шинэ найзуудтай бол гэсэн юм л даа.
Эр: Өө…
А: Өө, одоо бид шинэ найзууд болсон юм чинь, би чамтай юмаа хуваалцаж болно биз дээ, тийм үү? Энэ хавьд л байх ёстой доо. Энэ миний өөрийнхөө цэцэрлэгээс хийсэн гар ариутгагч байгаа юм. Үнэхээр гайхалтай шүү. Хэрэглэж байсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Тийм ээ, энэ энийг хар даа. Энд байгаа зүйл бол дээрээ дуу бичлэгийн дэд процессортой радио сүлжээний төхөөрөмж. Хаанаас авсныг минь таа даа. Алив ээ.
Эр: Надад хамаагүй ээ.
А: Талх шарагч. Талх шарагчнаас авсан юм. Энийг хар л даа.
Эр: Би угаалгын өрөө орох хэрэгтэй байна.
А: Эхнийх нь суваг уу эсвэл 2 дах нь уу? Учир нь 2 бол, тэр алимнаас л болсон байх. Хөөе чи миний хийсэн гар ариутгагчийг хэрэглэмээр байна уу?
Эр: Би зүгээр ээ.
А: За за, би зүгээр л эндээ байж байя. За за, тийм ээ. Аа алив харцгаая. Вүү… Нээгээрэй. Тэд Хонг Конг руу юу тээвэрлэж байгаа юм бол оо? 33-р )дэд) түвшин гэж юу юм бол оо? Юу гээч нь…
Ра: Нүүлгэн шилжүүлэлт, титан илэрлээ.
Ра Эм: Энэ сургуулилт биш. Апексийн бүх ажилчид яаралтай аюулгүй….
А: Энэ миний сэжүүр, энэ л миний сэжүүр.
Эр: Нэг эгнээнд ороод хоргодох байр луу явцгаагаарай. Хөдлөөд!
Эр2: Тэд нууцаа хадгалахын тулд хоргодох байрны оронд цианидан капсулууд ашигласан, гэхдээ тэрийг нь хаана байгааг хэн ч мэдэхгүй болохоор миний үгийг сонсох хэрэггүй.
Эр3: Хоёрдугаар түвшний ажилтнууд, энэ замаар! Явцгаая, явцгаая!
А: Тийм ээ, энэ замаар.
У: Цаг нь боллоо. Бид одоо явах хэрэгтэй.
00:11:13.775
Ра эм: Нүүлгэн шилжүүлнэ үү!
А: Нэг удаад нэг давхар, за. Үгүй ээ.
Эр: Хөөе чи! Нэвтрэх үнэмлэх чинь хаана байна?
А: Юу гээч,гамшгийн үед нэвтрэх үнэмлэхний талаар ярьж байгаа чинь үнэхээр мэргэжлийн бус юм. Бид нүүлгэн шилжүүлэлтийн талаар ярилцаж байх ёстой. Ёоо! За за! Бурхан минь гэж! Өө үгүй ээ, энэ ямар чөтгөр нь вэ?
________________
Эр: Энэ бол CNN-ийн шуурхай мэдээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн 4-р флот өчигдөр АНУ-д болсон гэнэтийн Годзиллагийн дайралтаас үүдэн зүүн эрэг дэх хүчээ хөдөлгөж эхэлжээ. Нэгэн цагт хүн төрөлхтний хувьд баатар гэгдэж байсан аварга титан ийнхүү Флоридагийн Пенсакола руу дайрсан нь тогтоод байсан энх тайвныг нураан унагалаа. Хэдийгээр Апекс Кибернетиксийн АНУ дах удирдах төв хохирол их амссан ч гэлээ, дэлхийн засгийн газрууд сүүлийн 3 жилийн хугацаанд титан анх ирсэн үзэгдэлд яаран арга хэмжээ авахгүй байгаа юм. Компаний захирал Уолтер Симмонс ийм яриа өгсөн юм.
У: Бид нэгдэж байж л илүү аюулгүй дэлхийг бүтээнэ. Годзилла бол хүн төрөлхтний хувьд аюул. Харин Апекст энэ бүгдийн учрыг нэг мөр олох төлөвлөгөөтэй байна.
Эм: Өнөөдөр үдээс хойш 2 цагт багш болон сурагчдад мэдээлэл олгох хурал болох тул бүгд оролцоно уу. Мөн багш нар энэ 7 хоногт уртасгасан цагаар ажиллах ба сурагч нэг бүртэй тулж ажиллах юм.
А: Эргээд тавтай морил үнэнч сонсогчид оо. Титаны үнэн подкастын 246-р дугаар. Бурхан минь гэж би тэнд байсан. Годзиллаг Апекс руу дайрахад. Би тэнд юу босныг харсан. Тэр дахин гарч ирэхдээ тодорхой нэг л байгууламжийг устгасан нь тохиолдол гэж та нар бодож байна уу? Ха ха үгүй дээ, үгүй, үгүй, үгүй, үгүй. Тийм тохиолдол гэж байдаггүй юм.
Монаркын гамшгийн үеийн хуаран. Пенсакола Флорида.
Эл: Аав аа, би танд хэлээд байна. Бидний харахгүй байгаа зүйл тэрнийг өдөөн хатгаад байна. Тийм биш бол Годзилла яагаад өөр титан байхгүй байхад энд гарч ирнэ гэж?
Аав: Тэр подкаст толгойг чинь хогоор дүүргэж байна. Чи хичээл дээрээ байх ёстой.
Эл: Би туслах л гэсэн юм.
Аав: Надад тусалмж хэрэггүй. Би чамайг л аюулгүй байлгамаар байна. Би тэр мангасуудтай эвтэй байх хэрэгтэй байсан. Гэтэл хамгийн сайн төлөвлөгөө маань дөнгөж сая нурчихлаа. Надад өөр бодсон юм алга. Миний санаа зовох ёстой хамгийн сүүлчийн хүн бол чи л байна.
Эл: Годзилла биднийг аварсан. Та ээжтэй тэнд байсан. Та харсан. Та тэрэнд яаж эргэлзэж чадаж байна аа? Ямар нэг сэжүүр байх л ёстой.
Аав: Тийм юм байхгүй.
Эл: Та тэрийг мэдэхгүй шүү дээ.
Аав: яагаад гэвэл амьтад яг хүмүүс шиг өөрчлөгддөг. Харин одоо Годзилла тэр хүмүүсийг гэмтээж байна. Бас яагаад гэдгийг нь бид мэдэхгүй. Тиймээс одоо чи болиод өг тэгэх үү?
Эл: Гэрт уулзая даа, аав аа.
А: Та нар миний онолыг мэдмээр байна уу? Мэдээж мэдмээр байгаа. Тэгээд л та нар энд байгаа шүү дээ. Алив ээ, энэ бүгд сэжүүр бас онолын л тухай. Өө хүлээ, надтай хамт байгаарай. Би та бүгдийг 6-р анги хүртэл чинь буцаах болно за юу? Годзиллаг өдөөгдсөн үедээ л дайрдаг. Сэжүүр нь энэ. Пенсакола бол Апексийн далайн эрэг дээрх дэвшилтэт роботикын лабароторитай цорын ганц төв. Энэ чинь л гол сэжүүр нь. Бас энэ бүгдийг нэмэх юм бол хариулт нь, Апекс бол энэ бүх асуудлын амин зүрх нь.
Онолын шинжлэх ухааны Дэнхэм их сургууль, Филадэлфиа, Пенсилван.
Э: Танд юугаар туслах вэ? Хэрвээ та цаг товломоор байвал миний ажлын цаг 9 өөс 5 цаг хүртэл.
У: Гуйя, доктор Линд…
Э: Юу гээч чөтгөр нь…
У: Та бид 2 шиг хүмүүс, бид ердийн цагаар ажилладаггүй биз дээ, тийм үү? Би тантай л ижил хөндийн дэлхийн онолд татагдсаар ирсэн. Тэр газар бүх титануудын төрсөн газар гэдэг таны онол үнэхээр гайхалтай. Ном чинь үнэхээр биширмээр байсан шүү.
Э: Өө тийм үү? Хэрвээ хүсвэл манай гэрт зарагдаагүй 30 хайрцаг ном байгаа шүү.
У: Уолт Симмонс.
Э: Хэн гэдгийг чинь мэднэ ээ, эрхэм ээ. Нэр төрийн хэрэг.
У: Үгүй дээ, надад л нэр төрийн хэрэг. Яг л одоогийн нөхцөл байдал шиг. Годзилла өмнө нь бидэн рүү шалтгаангүйгээр дайрч байгаагүй. Аюултай цаг үе иржээ, Доктор Линд. Би таныг Апексийн технологийн ахлах ноён Рэн Сэкизаватай танилцуулахыг зөвшөөрнө үү. Тэрэнд танд үзүүлэх нэг сонирхолтой зүйл байгаа. Манай шинэ хиймэл дагуулаас авсан соронзон дүрслэл. Энэ юу болохыг та мэднэ байх, тийм үү?
Э: Хөндий дэлхий.
У: Бидний хөл доор орших ямар ч далай тэнгисээс уудам экосистем.
Э: Энэ энергийн дохио асар их байна.
Рэ: Гожирагийн гаргаж байсантай бараг л ижилхэн хэмжээтэй.
У: Нар манай гарагийн гадаргийг тэтгэж байхад, энэ энерги дэлхийн хөндийг тэтгэж, улмаар бидний түрэмгий титан найзууд шиг хүчирхэг амьдралыг бий болгодог. Хэрвээ бид энэ хүчийг гартаа оруулж чадвал, бид Годзиллатай өрсөлдөхүйц хэмжээний зэвсэгтэй болно. Энийг олоход надад таны тусламж хэрэгтэй байна.
Э: Би энэ ажилд тохирох хүн эсэхээ мэдэхгүй л байна. Та сэтгэгдлүүдийг нь уншсан уу? Дэмий физиктэй холилдсон шинжлэх ухааны уран зөгнөл. Тэд миний оффисыг хаана байрлуулсныг хар л даа. Би лимбэний ангийн яг эсрэг талын хонгилд байна. Тэгээд ч би Моранкд ажиллахаа больсон. Бас хөндий дэлхий рүү нэвтрэх нь боломжгүй зүйл. Бид оролдож үзсэн.
У: Ахын чинь тухайд харамсаж байна. Тэр жинхэнэ анхдагч байсан юм.
Э: Баярлалаа.
У: Тэгэхээр манай бүх төхөөрөмжүүд тэнд амьдрах таатай орчин байгааг харуулж байгаа. Тэгээд ахын чинь даалгаварт яг юу нь буруу болсон юм бэ?
Э: Тэд нэвтрэх гэж оролдохдоо татах хүчний урвуу хүчтэй мөргөлдсөн. Бүхэл бүтэн гарагийн татах хүч ганцхан секундын дотор өөрчлөгдсөн. Тэд хормын дотор л няцлуулсан.
У: Хэрвээ бид Апексынхан ямар ч татах хүчийг давж чадах гайхалтай хөлөг бүтээсэн гэвэл та та яах вэ? Хөндий дэлхийн агаарын хөлөг. Хийв. Бидний хөндий дэлхийн аяллыг боломжтой болгосон, Доктор Линд. Энэ аяллыг бид танаар ахлуулмаар байна. Надад туслаач, бид бүгдэд туслаач. Өвсөн дундаас энэ зүүг олох нь бидний Годзиллагийн эсрэг тэмцэж чадах хамгийн сайн сонголт.
Э: Тэгэхээр надад нэг санаа байж магадгүй ээ, гэхдээ үнэхээр солиотой санаа.
У: Би солиотой санаануудад дуртай. Тэд л намайг баян болгосон юм.
Э: Та нар генетикийн санах ойг мэдэх үү? Энэ бол бүх титанууд хувьслын эх сурвалж руугаа буцах нийтлэг инстинкттэй байдаг гэсэн онол байгаа юм.
Рэ: Яг л төрж буй салмон загас шиг.
Э: Яг зөв. Эсвэл…сургуультай тагтаанууд шиг. Тэгэхээр хэрвээ энэ титануудын гэр нь юм бол, энэ амьдралын энерги тэднийг тэтгэдэг юм бол….
Рэ: Титан чамд замыг нь зааж өгнө.
Э: Тийм ээ. Хуучны хамтрагчийн маань багахан тусламжтайгаар.
_______________________
Ан: Өө хаана байна аа?
Эр: Доктор Эндрюс, үүдэн дээр тантай хүн уулзах гээд ирчихсэн байна.
Ан: Баярлалаа. За за.
О: Та сандраад байна.
Ан: Бүх зүйл зүгээр ээ.
О: Та надад худлаа хэлж чадахгүй ээ. Би одоо хүүхэд байхаа больсон.
____________
Ан: Хөндий дэлхийн эрчим хүчний эх үүсвэр гэнэ ээ? Үнэхээр солиотой сонсогдож байна, Нэйтан. Чи байсан ч гэсэн.
Э: Тэнд байгаа. Биднийг Конг тийш нь хүргэж өгөхөд л болно.
Ан: Конгийг хамгаалалтаас нь гаргасан даруйд л Годзилла тэрний араас ирнэ.
Э: Чи тэрнийг энд үүр байлгаж чадахгүй гэсэн биз дээ?
Ан: Үгүй ээ, бидний хөндлөнгөөс оролцсон нь л Конгийн амьдрах орчныг хэдийнэ сүйрүүлсэн. Тэрнийг зэвсэг болгон ашиглаж, дэлхийн талаар нэг чирч явахыг чинь би зөвшөөрөхгүй.
Э: Үгүй ээ, зэвсгийн хувиар биш, хамтрагчийн хувиар. Өөрсдийгөө хамгаалуулахын тулд, тийшээ очихын тулд.
Ан: Юу чамайг Конгийг тийшээ явна гэж бодоход хүргээ вэ?
Э: Чи өөрөө хохьмой арлыг яг л хөндий дэлхий гадарга дээр гараад ирсэн юм шиг гэдэг байсан, тийм үү? Конгийн өвөг дээдэс тэндээс л гаралтай. Антарктидын үүдээр дамжуулан бид тэрэнд шинэ гэрээ олоход нь тусалж чадна. Бас тэр биднийхийг ч аварч мэднэ. Тэрнийхийг. Тэр эрчим хүчний эх үүсвэр бидний цорын ганц боломж байж ч мэднэ. Бид Годзиллаг зогсоох ёстой. Энэ бол цорын ганц боломж. Бид оролдоод үзэх хэрэгтэй.
Ан: За за.
Э: тийм ээ.
Ан: Гэхдээ Конгийн тухайд миний хэлснээр л хийнэ шүү.
Э: Чи нөхцлөө хэл, баярлалаа. Уучлаарай, баярлалаа. Чи харамсахгүй ээ.
Ан: Аль хэдийн харамсаад эхэлчихлээ.
О: Энэ бол тэрний гэр. Бидний…
Ан: Бидний гэр бол хамтдаа байх. Чи бид 2. Алив ээ.
_________________
00:22:49.233
Э: Хөөх золиг гэж тэрний үнэр эндээс ч үнэртэж байна.
Ан: Тэр ч бас чамайг үнэртэж чадна шүү. Айсан хэвээрээ л байна уу?
О: Хулчгар.
Э: Тэр юу гэсэн бэ?
Ан: Зүгээр л Ивичүүдийн илэрхийлэл. Чамайг үнэхээр зоригтой юм гэж байна.
Э: тийм үү? Тайвшруулагчийнхаа тунг багаар хийгээрэй. Тэр манай улаач шүү. Хөндий дэлхийд хүрэх үед тэр ухаангүй байж болохгүй.
Ан: Хэрвээ Конг өөрийн хүслээр явахгүй бол яах вэ? Тэр үед чи юу хийх вэ?
Эм: Доктор Линд, газардах тавцан дээр ирнэ үү. Доктор Линд…
Э: Өршөөгөөрэй. Шинэ хүмүүс,
Ан: Хулчгар.
________________
Э: Тавтай морил.
Ни: Хөөх ямар тэнэг нь ийм санаа гаргадаг байна аа? Намайг Маяа Симмонс гэдэг. Аав маань намайг явуулсан юм. Би Апексийн нэг хэсгийг удирддаг.
Э: Нэйтан Линд даалгаврыг ахалж байгаа.
Ни: Тийм ээ, санаа зоволтгүй. Би энд хүүхэд асрах гэж л ирсэн. Биднийг энд ярьж байх хооронд хөндий дэлхийн тээврийн хэрэглүүд антарктид луу явж байгаа. Та нар өөрсдийгөө хамгийн шилдэг нь гэж боддогийг чинь мэднэ ээ, гэхдээ бидний зээлж байгаа төхөөрөмжүүд, та нарыг хуучин Миата хэрэглэж байсан юм шиг л санагдуулах болно.
Э: Би Миатад дуртай.
Ни: Үнийг нь хэлээд ч хэрэггүй, мэдээж маш үнэтэй байж таарна. Таталцлын эсрэг хөдөлгүүрүүд дангаараа Вегас хотыг 7 хоног хангах хэмжээний эрчим хүч гаргана. Чөлөөтэй гайхширч болно шүү.
Э: Хөөх.
__________________
Э: За за, бид 48 цагийн дараа Антарктидын үүдэнд очно. Энэ зам биднийг хөндий дэлхий рүү хүргэх болно. Дотогш орсны дараа Конг биднийг эрчим хүчний эх үүсвэр рүү хөтлөх ёстой. Харин татах хүчний эсрэгцлийн хүч маш хүнд байх болно. Бидний таамаглаж буйгаар тийшээ ороход яг л олсоор үсэрч байгаа юм шиг санагдана. Яг л дотор эрхтнээс чинь олсоор уячихсан юм шиг. Гэхдээ хэрвээ танай нисдэг тэрэг ярьсан шигээ сайн байвал…
Ни: Хийв.
Э: Хийвүүд чинь хэлсэн шигээ сайн байвал, бид энийг хийж чадна гэж итгэж байна.
Ни: Тэд ажлаа хийнэ ээ. Та нар л өөрсдийн ажлаа хий.
Э; Маш сайн.
Эр: Доктор Эндрюс. Бид таны зааврын дагуу Годзиллагийн эзэмшлийн бүх газраас холуур явсан.
Ан: Сайн байна.
Эр: Би санаа зовох ёстой юу?
Ан: Тийм ээ, тэд аюулыг мэдрэх өөрсдийн аргатай. Бас бид тэднийг эртний өрсөлдөгчид гэж бодож байгаа. Өвөг дээдсүүд нь их дайнд хоорондоо тулалдаж байсан гэж домогт өгүүлдэг.
Эр: Хэрвээ тэд дахин уулзах юм бол хэн нь хэндээ бөхийх вэ тийм үү?
Ан: Үгүй ээ, би тэр арал дээр Конгийг 10 жил судалсан. Би энийг сайн мэдэж байна. Конг хэний ч өмнө бөхийхгүй.
____________________
00:26:51.275
Ни: Тэр тэнд байх ёстой юу?
00:27:58.858
Ан: Жиа, алив. Аливээ. Чи чинь яаж байна аа? Энд аюултай шүү дээ.
О: Конг гунигтай байна. Бас ууртай.
Ан: Учир нь тэр ойлгохгүй байна. Бид тэрэнд туслахыг л хүсч байгаа.
О: Тэр итгэхгүй байна.
Ан: Чи яаж мэдэж байгаа юм бэ?
О: Тэр надад хэлсэн.
Конг: Гэр. Гэр.
Ни: Сармагчин сая ярьсан уу?
___________________
А: За за, манайхаан сонсоорой. Годзилла Пенсаколагийн Апекс руу дайрах үеэр би ямар ч албан ёсны ангилалгүй галзуу технологи олсон. Энэ миний урьд өмнө харж байсан ямар ч инженерын технологитой адилгүй байсан. Тэд ийм нууцлагдмал байдалд юун дээр ажиллаж байна вэ, хмм? Эцэст нь энэ Апексийн нууц хуйвалдааны гол сэжүүр ч байж мэдэх юм. Та нар намайг үрггэлжлүүлэн судална гэдэгт итгээрэй. Одоохондоо би аюулгүй байна. Нэр маань үл мэдэгдсэн хэвээр даалгавраа биелүүлэнгээ харанхуйд нуугдсаар л байна.
Хү: Үнэнийг хэлэхэд машиныг нь авсныг ах маань яасан ч мэдэж болохгүй.
Эл: Жош үнэнийг хэлэхэд хэрвээ бид осолд орсон ч, тэрнийг мэднэ гэж бодохгүй байна.
Хү: Үгүй ээ, үгүй ах маань чамаар ч жолоо бариулахгүй.
Эл: Миний даалгавар миний унаа.
Хү: Интернэтээс олсон нууцлаг хачин үхнийг хайх нь тийм ч сайхан санаа гэж бодохгүй байна. Энэ талаар дөнгөж саяхан хичээл орсон шүү дээ.
Эл: Тэр хачин хүн биш ээ. Тэр бол нууц мөрдөгч. Бас Годзилла бас Апексийн нууцыг хайж байгаа цорын ганц хүн бол тэр.
Хү: Тэгээд тэр хайг л дээ. Яагаад бид тэрэнд туслах ёстой гэж?
Эл: Яагаад гэвэл… Бид туслахгүй бол өөр хэн ч туслахгүй. Чи хамт явах юм уу, үгүй юу?
Хү: Мэдээж би явна. Гацчихсан байна. Хүлээ, хүлээ, хүлээ, хүлээ.
___________________
А: Оюун ухааныг удирдах. Оюун ухаан холбох технологи бодит байдал болсон. Тийм ээ, нэг тархи нөгөөгөө удирдана.
Хү: Бурхан минь гэж.
А: Үүнийг дэлхийн хэмжээнд төсөөлөөд үз дээ. Апекс бол ялагдашгүй.
Хү: Бид энэ галзууг хэдэн цагийн турш сонслоо шдээ.
Эл: Өө, хөө, хөө! Хөөе боль л доо. Хүлээ, энэ миний чамд яриад байсан хэсэг нь.
А: тэмдэглэгдсэн гэдгээ мэдэхийн тулд тусгай хэт ягаан туяа хэрэгтэй! Нэг 2 литр байгаад хангалтгүй ээ. Надад маш их цайруулагч хэрэгтэй. Яагаад гэвэл тагнуулын тоос үнэн шүү хүмүүс ээ. Тэгэхээр алив ээ, нүдэнд харагдахгүй ч гэлээ…
Эл; Бид тэрнийг ингэж л олно. Цайруулагч.
Хү: Цайруулагч аа?
Эл: Тэр маш их цайруулагч хэрэглэдэг.
Хү: Тэр цайруулагч уудаг юм уу?
Эл: Шүршүүрт ордог.
Хү: Өө! Тиймээ, би цайруулагчаар шүршүүрт ордог. Үгүй ээ, юу?
Эл: Органик мөрдөх технологиос хамгаалж байгаа юм. Харж байна уу? Ийм л юм.
Хү: Зүгээр л уусан бол илүү утга учиртай байх байлаа.
___________________
Эл: Алив ээ, дахиад ганц газар.
Хү: Мэдисон одоо итгэл алдарч байна.
Эл: Хөөе та цайруулагч зардаг уу?
Эр: Энэ нөгөө интернет челленжүүдийн нэг үү? Би тэр хүүхдүүдэд угаалгын нунтаг зарахдаа тэднийг идчихнэ гэж яаж мэдэх юм? Би одоо тэрнээс болоод шүүх дээр асуудалтай байгаа.
Эл: Сонсооч бид Апекс Кибернетиксд ажилладаг залууг хайж байна. Маш их цайруулагч авдаг. Бараг л орой болгон.
Хү: Тэр магадгүй нойрны дутагдалтай, ядруу өдрийн гэрэлд дургүй байх. Бас сахландаа маш их идэх юмны үйрмэгтэй, хэрвээ сахалтай бол шүү дээ.
Эр: За за, сонс хүүхдүүд ээ, та нар чихэр авмаар байна уу? Би та нарт чихрээр л тусалж чадахаар байна.
Эл: Миний нүд рүү хар. Надад мэдээлэл хэрэгтэй байна.
Хү: Тийм ээ бид маш их чихэр авмаар байна.
Эл: Чи чинь яаж байна аа?
Эр: Өө чи Бэрниг хэлж байгаа байх. Тийм ээ, би тэр залууг танина. Тэр маш их цайруулагч авдаг. Бас би тэрний хаана байгааг ч мэднэ. Та 2 амьд загас авах юм бол би хаягийг нь өгнө шүү.
___________________
Эл: Бэрни?
А: Ноён….Хатагтай…. Ноён Берни гэртээ байхгүй ээ.
Хү: Тийм ээ, энэ гарцаагүй ноён Бэрни байна.
Эл: Тийм ээ. Сайн уу! Сайн уу. Сонсооч, бид Апекс бас Годзиллагийн талаар ярилцахыг хүссэн юм аа.
А: Үгүй. Үгүй. Би.би царайг чинь харсан шүү. Би цагдаа дуудлаа шүү.
Хү: хаалга тогшлоо гэж үү?
А: Үгүй ээ, үгүй.
Эл: Бэрни чи тэдэнд итгэж болохгүй. Намайг Мэдисон Рассел гэдэг. Аав маань Монаркд ажилладаг, харин ээж маань…
А: Эмма Рассел тийм үү?
___________________
А: Бид цааш явахын өмнө надад нэг асуулт байна. Карантных уу биш үү?
Эл: Карантных биш.
Хү: уучлаарай, яг юу ярьж байгаа билээ.
А: Ус. Тэд дотор нь фтор хийдэг. Нацистуудаас сурсан юм.
Эл: Онолоор бол энэ хүнийг хүлцэнгүй болгож удирдахад хялбар болгодог.
Хү: Өө би карантны ус ууна аа.
А: Тийм ээ, би тэгж ч бодсон юм. Гэхдээ тэр өөрсдийнхөө өмнөөс бодчих болохоор бүгд зүгээр байх аа.
Хү: баярлалаа.
А: За. Чамд юу байна?
Эл: Сүүлд болсон Годзиллагийн дайралтуудыг санамсаргүй зүйл байгаагүй гэж бодож байна. Тэр Апексийн байгууламжийг онилсон байх.
А: Би ч бас тэгж бодож байгаа.
Эл: Гэхдээ яагаад? Апекс тэрэнд яаж саад болсон байх вэ?
А: 5 жилийн турш би энэ компанид ажиллаж тэдний юу хийх гээд байгааг олж мэдэхийг хичээсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт…би энийг харсан. Эндээс Хонг Конг дахь Апексийн төв оффис руу маш их хэмжээний бараа тээвэрлэж байгаагийн нотолгоо. Гэхдээ энэ бүгд ямар ч утгагүй. Учир нь манайх хүнд тээвэр хийхээр тоноглогдоогүй.
Хү: Тэгээд юу гэж?
А: Тэгээд бүүм! Годзилла гарч ирсэн. Барилгын талыг нь нэгжсэнийхээ дараа би, нууц бункерт нуусан сэжигтэй технологийг олж харсан. Тэр үнэхээр сэжигтэй технологи байсан шүү.
Хү: Тийм ээ, тэр юу вэ?
А: Энэ бол Кацүнаригийн сингл малт виски.
Хү: Тийм ээ, гэхдээ наадах чинь бууны үүргэхвчинд байна.
А: Миний сара надад бэлэглэсэн юм.
Хү: та Саратай юм уу?
А: Тэр миний эхнэр байсан. Өөд болчихсон юм. Тэр миний эрдэнэс байсан. Миний үнэн. Би нэг юм хэлье, энэ бүгд хоосорсон тэр өдөр. Тэр өдөр л би бууж өгсөн юм.
Эл: Бэрни. Бид бие биедээ туслах ёстой гэж бодож байна.
Хү: тэгэхээр одоо бид нэг баг болсон болохоор бидэнд төлөвлөгөө хэрэгтэй байх.
Эл: Бид Апекс рүү нууцаар нэвтэрнэ.
Хү: Хүлээгээрэй, юу?
А: Чи тэрнийг сонссон. Карантны ус аа.
Хү: Новш гэж.
___________________
Тасманы тэнгис.
00:35:26.608
Ан: Хөөе. Би тэрэнтэй харилцах гэж хичээж байна. Ойлголцохын тулд.
О: Конг танд мэдэгдэхийг хүсэхгүй байна. Тэр айж байна.
Ан: Одоо бүгд мэдэж байгаа.
Э: Баярлалаа. Тэр ямаршуу байна?
Ан: Тайван, маш тайван. Үнэхээр аймаар.
Э: Үнэхээр ер бусын байсан шүү.
Ан: Би тэрэнд цагаан толгой зааж байсан. Үндсэн командууд. Би зүгээр л хараад өнгөрсөн гэж бодсон гэхдээ тэрнийг арай ч…
Э: Тэд хэр удаан харилцаж байгааг чи мэдэх үү?
Ан: Үгүй ээ, тэдний холбоотойг би мэдэж байсан л даа. Тэр охинд итгэдэг. Охин байхгүй бол тэр энэ хөлгийг сүйрүүлж байгаа. Жиагийн аав ээж арал дээр алагдсан. Шуурга арлыг нөмрөхөд уугуул иргэд нь бүгдээрээ үрэгдсэн. Гэхдээ Конг тэрнийг аварсан. Тэрэнд явах газар байгаагүй. Тэгээд л би тэрний дэргэд байж, охиныг хамгаална гэж амласан юм. Бас ямар нэг талаараа, Конг ч гэсэн тэгсэн байх.
Э: Конг тэрнээс заавар авна гэж бодож байна уу?
Ан: Үгүй ээ.
Э: Хэрэв бидэнд Конгийн жолоог атгах хүн байвал…
Ан: Тийм ээ, хэн ч Конгийг удирдаж чадахгүй. Бас тэр бол хүүхэд.
00:37:40.108
Э: Би Жиаг хүүхэд гэдгийг мэдэж байна. Гэхдээ тэр Конгтой харилцаж чадах цорын ганц хүн. Бид Конгоор тэр хүчний эх үүсвэрийг олуулах хэрэгтэй байна. Дэлхийд Конг хэрэгтэй.
00:38:07.317
Э: Тэр юу гээд байгаа юм бэ?
Ан: Годзилла….Бид чиглэлээ өөрчилсөн үү?
Эр: Үгүй ээ, бид таны тэмдэглэсэн газартай ойртоогүй байна.
Э: Гэхдээ л тэр бидэн лүү ирж байгаа бололтой.
Ан: Тэр бидний араас ирээгүй ээ.
Ни: Тэр үү? Тэгвэл тэрнийг хая. Сармагчинг хаячих л даа.
Ан: Оронд нь чамайг хаявал яаж байна, аан? Бид тэрнийг суллах ёстой.
Э; Бид Конгийг алдвал энэ даалгавар дуусна.
Ан: Тэр тэнд цоожтой сууж байна. Бид тэрэнд өөрийгөө хамгаалах боломж олгох ёстой. Бас биднийг.
00:40:33.275
Ан: Ээ бурхан минь Жиа. Нэйтан?
00:44:28.400
Ан: Тэрэнд бидний тусламж хэрэгтэй байна. Годзиллагийн анхаарлыг сарниулах ямар нэг юм байх л ёстой. Гүний пуужин.
00:45:44.483
Э: Тэр эргээд ирлээ.
Ан: Нэг нь бууж өгөх хүртэл энэ дуусахгүй нь.
Э: Хөлгөө унтраа.
Ан: Юу?
Э: Бүгдийг нь. Буунууд, хөдөлгүүр..Бүгдийг нь унтраа яг одоо.
Эр: Хэрвээ тэгвэл бид үхнэ.
Э: Үгүй ээ, би үхсэн болж жүжиглэнэ.
Ан: Бид тэрэнд өөрийг нь ялсан гэж бодуулна.
Эр: Цахилгаанаа тасал, хөдөлгүүрүүдээ унтраа. Чимээ гаргадаг юм бүхнийг унтраа. Энэ бүтсэн нь дээр шүү.
О: Баярлалаа найз минь.
Ан: Биднийг хөдөлж эхлэхэд тэр буцаж ирнэ. Бид үлдсэн замаа яаж туулах юм бэ?
Э: Конг өндөрт ямар вэ?
____________________
Эл: тэгээд төлөвлөгөө юу байна?
А: Бид 33-р дэд түвшинд юу байгааг олж мэднэ. Яваад байгаарай, карантны ус аа. Яваарай. За за, галзуу малгайчин минь. Туулайн нүх рүү буулаа. За за, бид чадна аа. Ээ бурхан минь.
Хү: Бид энэ залууд итгэж болно гэдэгт итгэлтэй байна уу?
Эл: Тийм ээ, яасан?
Хү: Юу гэхээр ихэнхтэй тэр галзуу юм ярьж, нас барсан эхнэрийнхээ өгсөн бууны саванд виски авч явдаг.
Эл: Би энийг романтик гэж бодож байна.
Хү: Би эмэгтэйчүүдийг үнэхээр ойлгохгүй нь ээ.
А: За, нааш ир. Бүх зүйл нурахад энд энэ нүд…байсан.
Хү: Аа бид юугаа хараад байгаа юм бэ?
А: Үгүй, үгүй, үгүй, үгүй. Үгүй ээ, энд байсан. Бурханаар амлая энд л байсан юм даа. Яг энд байсан.
Эл: Хөөе, залуус аа. Энэ хаа хүргэдгийг мэдэх хүн байна уу?
А: Чи надад итгэж байгаа биз дээ?Учир нь энд ямар нэг зүйл байсныг би мэднэ.
Хү: Энэ гэрлээс болоод толгой өвдөх нь дээ. "Дэд түвшин." Энэ юм хэр гүнзгий юм бэ, Бэрни?
А: Там, там руу явдаг юм.
Эм: 33-р дэд давхар.
Эр: Маглевын тээвэрлэгч 09:00 цагт Нью Мексикийн Розуэлл рүү хөдөлнө.
Хү: Хөөх…
Эл: Энэ бүгд юу вэ?
А: Энэ бол нууц соёл иргэншил. Алив л дээ, алив. Энэ бол Апексын бурхнаар тоглох гарын авлагын эхний хуудас. Тийм үү? Юу гэхээр, Иллюминати элитүүдэд нууц колони байгуулахын тулд сүүдрийн эдийн засгийг санхүүжүүлж байна аа, гэсэн үг. Засгийн газар мегакорпорациудын аль нэг нь сүйрлийн товчлуурыг дарчхаж магадгүйн үүднээс шүү дээ. Бодоод үзвэл учир нь олдоно оо.
Хү: Аан тийм ээ.
Эл: Хүн ирж байна. Хүн ирж байна.
А: Юу?
Хү: Хүн ирж байгаа юм уу?
Эл: Тийм ээ…Ээ тэнгэр минь.
Хү: Тэд өндөг шиг л харагдаж байна.
Эл: Мөлхөгчид. Апекс энэ мөлхөгчдөөр яах гэж байгаа юм бол оо?
Эр: За за, энийг явуулчихья.
А: юу вэ? Энэ юу вэ? Үгүй байлгүй дээ, үгүй ээ үгүй үгүй үгүй.
Хү: За за, залуус аа, бид хөдөлчих шиг боллоо. Энд биднийг Хонг Конг дахь Апексийн төв оффис руу явж байна гэж байна.
Эл: Юу?
А: Хонг Конг. Тэгэхээр бид ямартай ч хариулт олно л гэсэн үг.
Эр: G10 хөдлөхөд бэлэн.
Эл: Эхэллээ дээ.
00:51:43.525
Э: Бид ойртож байна.
О: Гэр.
00:53:57.067
Э: Энэ бүтэхгүй нь ээ.
Ан: Зүгээр л хүлээ, хүлээ, хүлээ, хүлээ.
Э: Хэрвээ охин тэрэнд доор өөр шиг нь бусад нь байгаа гэж хэлвэл яах вэ?
Ан: Гэхдээ чи тэрийг мэдэхгүй шүү дээ.
Э: Бид энд ирэх гэж бүтэн флот алдсан. Одоо тэрэнд буцах зам байхгүй. Бас тэр энд амьд үлдэж чадахгүй.
Ан: За за, за. Хөөе…Конгд…тэрэн дотор тэрэн шиг өөр бусад нь байж магадгүй гэж хэл.
О: Гэр бүл үү?
Ан: Би мэдэхгүй ээ. Тэгж л найдаж байна.
О: Гэр бүл чинь тэнд байж магадгүй.
Э: Тэр явж байна. Хөөрөхөд бэлдээрэй. Бүгд станц руу яв. Бид явах хэрэгтэй.
Эр: Бүх нислэгийн багийнхан ХИЙВ-ыг яаралтай хөөргөхөд бэлдээрэй.
Эр: Хийв 1 холбогдлоо бид хөөрөхөд бэлэн.
Эм: Ойлголоо Хийв 1 ээ.
Эр2: Хийв 2 бэлээн бид хөөрч байна.
Эм: Хийв 2 зөвшөөрөл 4055.
Эр3: Хийв 3 холбогдлоо хөөрч байна. Бид тэрний араас дагая.
______________
Ни: Тэнд. Тэр тэнд байна….Сармагчин эндээс амьд гарна гэдэгт итгэлтэй байна уу?
Э: Өө тэр зүгээр дээ. Харин би өөрсдөдөө л санаа зовж байна. Бид 2 секундэд 1000 миль зайг туулах гэж байна. Татах хүч биднийг доош шууд чөлөөт уналтаар унагах болно. Энэ чиний харсан хамгийн гайхалтай зүүйл байх болно. Май, энэнд бөөлжөөрэй.
Ни: Юу?
00:57:56.650
Эр: Хөдөлгүүр доголдлоо, татах хүч бага байна. Хөдөлгүүр доголдлоо.
00:58:34.275
Э: Бүх багууд урвуу таталцлын хөдөлгүүрийг ажиллүүл.
00:59:43.650
Ан: Үзэсгэлэнтэй юм аа.
Эр: ХИЙВ 3 аас ярьж байна. Радарт хачин хөдөлгөөн илэрлээ, бид тойрч харчхаад…
01:00:28.692
Э: Бүх дэлта довтлоход бэлдээд.
01:01:15.567
Ни: Заваан юм аа.
Ан: Конг хөдөлж байна.Бид явах ёстой.
Э: За за, тэр хаашаа явж байгаагаа мэдэж байгаа бололтой.
Ан: Тийм ээ, тэр замаа мэднэ.
01:03:24.400
А: За за, за. Энэ юм удааширч байна.
Эр: Анхаар: Хүргэлтийн бүхээг ирж байна.
А: За за. Чимээгүй бай. Намайг дага. Бид орох гэж байна уу?
Эл: Тийм ээ.
Хү: Өө үгүй ээ. Дандаа шүү, би тангараглая =. Хаалга биднийг үзэн яддаг байх.
А: Өө тийм ээ.
Эл: Ээ бурхан минь.
А: Энэ үнэхээр аварга юм. Үнэхээр тэнэг байлаа.
Эл: тэгээд энэ юун газар вэ?
А: Хэрвээ тахилын нүх гэдгийг арай зөөлнөөр хэлж болдог бол бид тэнд чинь л байна даа.
Эл: Бурхан минь, муухай үнэртэж байна. Энэ ч муу шүү, Бэрни,
А: Би энэ газрыг үзэн ядаж байна.
Эм: Анхаар ажиллагаа 1 минутын дараа эхэлнэ, Бүх ажилчид талбайгаас холдоно уу.
___________
Эр: Ноён Симмонс системүүд холбогдож байна.
У: Холболтыг эхлүүл.
Рэ: Холболтыг эхлүүлж байна.
Эм: Нисгэгч холбогдлоо.
01:06:05.567
А: Энэ чинь робот годзилла байна.
Хү: Өө үгүй ээ тэр..Мекагодзилла байна.
01:06:30.067
У: Дугаар 10-ыг сулла.
А: Яв яв. Тийшээ яваарай. Мэдисон гүйгээрэй охин минь.
01:07:18.983
А: Тийм ээ.
У: Новш.
Рэ: Системийн хүчин чадал ердөө 40%-д хүрсэн.
У: Мэдэж байна аа. Тэгж ч бодсон юм аа. Санаа зоволтгүй дээ, хөндий дэлхийгээс дээж цуглуулж дуусвал бид эрчим хүчинд санаа зовох шаардлагагүй болно.
Рэ: Хэрэв тэд эх сурвалжийг олж чадвал шүү дээ.
У: Өө тэд олно оо. Би охиндоо итгэж байна. Би өөрсдийн бүтээлдээ итгэж байна. Хүн төрөлхтөн дахин нэг удаа бүхний орой дээр гарна.
________________
Эл: ийм болохоор л Годзилла Апекс руу дайрсан байж. Тэд түүнийг орлуулах гэж байж.
_________________
Аав: Алив, Мэдди.
Эр: эрхэм ээ, Годзилла сая маш гэнэтхэн чиглэлээ өөрчиллөө, тэр маш хурдан явж байна. Замыг нь харахад тэр Хонг Конг руу явж байгаа бололтой. Тээвэр бэлэн таныг тэнд очихыг хүлээж байна эрхэм ээ.
01:09:04.692
Э: Энэ л байх ёстой.
01:11:06.192
Э: Бидний зөв байжээ.
Ан: Тэр гэртээ ирлээ.
Апекс Кибернетикс, Хонг Конг.
01:12:34.108
Эм: Бүх ажилтнууд Апексын ажилтны үнэмлэхээ шалгуулж нэвтэрнэ үү.
А: намайг Дагаарай. Гүрвэлэн хүмүүс бүх байгууламжаа адилхан барьдаг. Би гарц олж чадна аа. Гарц ийшээ байгаа. Залуус аа. Мэдисон!
Эл: Ээ бурхан минь.
А: Өлөгчин гэж, юууу?
Хү: Энэ бол Титаны гавлын яс.
А: Үгүй, үгүй, үгүй. Энэ бол зүгээр нэг Титан биш. Энэ тэг мангас байна.
Эл: Гидора.
А: Тэд тэрний ДНХ-тэй холбочхож. Өөрийгөө нөхөн сэргээж дахин суралцах чадвартай болгосон байна.
Хү: Би ухаантай л гэхдээ би дөнгөж ахлах сургуулийнх.
А: Энэ бол амьд супер компьютер. Тэр гурван толгойтой байсан. Хүзүү нь маш урт байсан болохоор хоорондоо телепатаар харилцдаг байсан. Тэгээд нэг нь энд нөгөө тэнд байдаг байсан. Тийм ээ, энэ псионик интерфэйс байх. Бурхан минь.Болгоомжтой.
Эл: Нисгэгч байна.
А: Тийм ээ. Тэр трансын байдалд байна. Энэ псионик холболт байна. Энэ тэрний хүслийг дагана. Өө апекс чи юу хийчхэв ээ?
01:14:46.900
Эр: Энэ бол бидни эмээж байсан өдөр, би тушаалаа өгсөн Доктор оо. Хотыг нүүлгэн шилжүүл.
_______________
Ни: Би ойлгохгүй байна, тэр биднийг ийшээ хөтөлсөн тэгээд хаана байна аа? Тэр юу хийгээд байна аа?
Ан: Энэ сүх байж. Яг л цэнэглэж байгаа юм шиг цөмөөс нь цацраг туяа татаж байна.
01:16:41.317
У: Өө хөө годзилла хариулж байна. Тэд олчхож.
01:16:48.817
Аав: ямар чөтгөр нь вэ?
________________
Ан: Чи чинь яаж байна.
Ни: Дээж цуглуулж байна.
Ан: Энэ бол бидний ойлголтоос давсан хүч. Чи зүгээр л шууд ухчхаж болохгүй.
Ни: Үнэндээ бол болно оо. Аав маань хүссэн зүйлээ авдаг хүн. Энэ одоо Апексын өмч болсон.
Ан: Юу?
Рэ: Эрчим хүчний мэдээлэл ирж байна. Бид удахгүй энийг дахин бүтээх боломжтой болно.
Ан: Энэ бол мянганы нээлт. Чи энийг хэсэг хэсгээр нь хувааж болохгүй.
Ни: Байж бай!
01:18:06.442
Ни: Яв. Яв. Бидэнд хэрэгтэй зүйлээ авсан. Явцгаая!
У: Тийм ээ. Ноён Серизава, хөдөлгүүрээ ажиллуул!
Рэ: Шинэчлэлт нь шалгагдаагүй байна. Бид холбогдчихвол Гожира шууд бидэн лүү ирэх болно.
У: Бидний бүтээл анх ассанаас хойш л тэр бидний араас явж байгаа. Би энийг турших ёстой.
Рэ: Бид яарч болохгүй ээ. Энэ эрчим хүчний эх үүсвэр мекад яаж нөлөөлөхийг бид мэдэхгүй.
У: Хараал идсэн сандал дээр суу.
01:18:47.817
Ни: Яв яв яв. Алив ээ алив. Юугаа хүлээсэн юм бэ? Явцгаая.
Эр: Ийшээ эрхэм ээ, бид буцах хэрэгтэй….
01:20:06.150
Ни: Тэрнийг замаас холдуул, Бууд! Яваарай, яв яв! Өө үгүй ээ, үгүй үгүй үгүй ээ.
Э: Бурхан минь гэж алив явцгаая. Бүсгүйчүүд ээ, сайн барайрай.
________________
Эл: Доошоо болоорой.
А: Тийм ээ, энэ ч шуугиан тарьна даа.
Эл: Юу? Бид энийг зогсоох гээд үзэх хэрэгтэй.
Хү: мм-мм. Энэ надад таалагдахгүй байна, залуусаа.
А: Хэрвээ энэ дэлхийн сүйрлийг дагуулаагүй байсан бол гайхалтай DJ-гийн булан байх байлаа. Би мэднэ ээ, засвараас явж байна.
Хү: Мэдисон, бид явах ёстой.
А: Би засварчин байгаа юм аа, хамгаалагч дуудах хэрэггүй. Тэр тоохгүй нь ээ, Мэдисөн бид явах хэрэгтэй, Хорон санаат шиг үсний засалттай эмэгтэй.
Хү: Мэдисон тэд буутай.
А: Сайн уу, залуус аа. Энэ дуу тусгаарлагчтай болохоор би юу ч сонсохгүй байна.. Би ярьмаар л байна.
Эр: Хаалгаа нээ.
А: Дахиад хэл дээ. Өө бурхан минь, доошоо доошоо.
Эл: Чөтгөр гэж.
01:24:48.275
Э: бид нэвт гарах гэж байна шүү, тэсээрэй.
01:26:01.692
Э: 2-р үед Конг ялах шиг боллоо.
___________________
А: Хөөе.
У: Өө алив ээ, залуус аа нээрээ юу? Дахиад л Грийн пийс үү? Грийнпийс…
А: Үнэндээ эрхэм ээ, та мэдэхгүй байх л даа гэхдээ би 2-р түвшний туслах инженер. За за, орон тооны 2-р түвшний туслах инженер л дээ, та ч мэдэхгүй л дээ. Миний үнэлгээ үнэхээр сайн шүү. Би зүгээр л хүслээ хэлсэн юм аа, тэгээд л болоо.
У: Би чамайг хаана харлаа? Өө бурхан минь, Рассел захирлын охин биз дээ, тийм үү?
Эл: Энэ бүхний шалтгаан чи байж.
У: Хэрвээ энэ бүхэн гэдэг чинь , намайг зөвхөн намайг хүн төрөлхтнийг титануудын эсрэг босох боломж олгосон гэж байгаа бол, тийм ээ, би энэ цолыг чинь хүртэе.
Эл: Годзилла биднийг тайван орхисон. Чи тэрнийг дайнд турхирсан.
У: Ганц л Альфа байдаг юм хатагтай Рассел. Харин одоо энийг харах л үлдлээ.
01:30:06.358
У: Асаах цаг боллоо. Нисгэгчийн холболтыг эхлүүл. Харин одоо…миний мека. Энэ зүгээр ч нэг Годзиллатай тэнцүү биш ээ. Бүр тэрнээс ч илүү. Миний өөрийн гараар бүтээсэн Апекс Титан. Дэлхийд юу хийж чадахаа харуулах цаг боллоо.
Эм: Нисгэгч холбогдлоо. Анхааруулга: Алдаа. Систем тогтворгүй. Анхааруулга: Алдаа. Систем тогтворгүй.
У: Ингэж л бид төрөл зүйлээрээ ялах болно. Одоогоос 10 жилийн өмнө Гожира анх дэлхийд ил болоход надад нэг мөрөөдөл байсан юм. Тэр үед харсан тэр мөрөөдөл маань…. Үнэхээр гайхалтай бас нэг зүйл нь…. Юу? Новш гэж! Үгүй ээ.
А: Шударга бус байна. Би тэр ярианы үргэлжлэлийг үнэхээр сонсмоор байсан юм.
01:32:17.775
Аав: Бурхныг бодож энэ юу вэ?
01:33:04.358
Эл: Энэ одоо өөрөө сэтгэж байна. Би Монаркад анхааруулах ёстой.
Хү: Эсвэл өөрсдөө зогсоох гээд үзье. Энэ юм тэдний хиймэл дагуултай холбоотой хэвээрээ байгаа.
А: Хүлээгээрэй, Жош.
Хү: Хэрвээ би нууц үгийг нь тайлж чадвал энийг унтрааж чадах байх.
А: За за.
01:33:34.192
Э: Энэ ямар новш вэ?
01:34:27.567
Ан: Яасан бэ?
О: Тэрний зүрх удааширч байна.
Э: юу болоод байна аа?
Ан: Охин тэрний зүрхний цохилтыг мэдэрч чадна. Тэр үхэж байна. Бид тэрний зүрхийг дахин цохилуулах ямар ч боломжгүй. Бидэнд Лас Вегасыг хангахаар…
Э: 7 хонох хангах хэмжээний эрчим хүч хэрэгтэй.
01:35:11.275
A: Энэ нууц үг үү? Энэ нууц үг мөн үү?
Хү: Мэдэхгүй ээ, би ийм юм хийж байгаагүй. Би онлайнаар л хулгайгаар кино татдаг байсан.
А: Тэгвэл тохиргоо руу нь ор.
Аав: Марк байна аа.
Эл: Аав аа.
Аав: Мэдисон чи хаана байна?
Эл: Аав аа, намайг сонсож….намайг сонсож байна уу? Би Хонг Конгд байна. Аав аа.
Аав: Мэд, Мэд, Мэдисон.
___________________
Э: За за, та 2 хол байсан чинь дээр. Хөөе. Чи үнэхээр зоригтой бяцхан охин юм.
Бичиг: Хулчгар.
Э: Мэдэхгүй юм даа, магадгүй 2лаа адилхан байх.
01:36:44.692
Э: За за. Амжилт хүсье том залуу минь.
О: Годзилла дайсан биш. Тэр бол дайсан. Үнэн шүү. Гуйя болгоомжтой байгаарай.
____________________
А: Би чамайг өөрийгөө хакер гэсэн л гэж бодсон.
Хү: Би зуны зусланд HTML-ын курсд суусан л гэсэн.
А: HTML гэнэ ээ?
Хү: Тийм ээ, зуны зусланд.
А: Тэр чинь 90 ээд оны зуслан байсан уу? Алив ээ, qwerty хэрэглээч дээ.
Эм: Алдаа түгжигдлээ.
Хү: Үгүй ээ, новш гэж.
А: Новш.
Эл: Жош! Чи ямар нэг зүйл хийх хэрэгтэй.
А: Бид энэ Апексын новшнуудыг зогсоох гэж үзсээн гэхдээ, энэ хүрээд дуусч байх шиг байна, тиймээс ёроолыг нь гартал. Би томчуудтай үхнэ л гэж бодож явлаа гэхдээ зүгээр ээ. Өмнө нь чи архи ууж байгаагүй бол одоо л цаг нь мөн шүү.
Хү: Уух юм, уух юм!
А: Чи чинь юу хийгээд… Энэ чиний шийдэл юм уу? Би энд чамтай хамт гунигтайгаар үхэх нь байна.
2ла: Тийм ээ, тийм тийм.
01:42:02.692
Ан: Хөөе, Натан? Нэйтан чи зүгээр үү?
Эл: Аав аа, аав аа, аав аа.
Хү: Сайн уу. Аан, энэ Мэдисоны санаа байсан шүү.
Аав: Амаа тат Жош.
Эл: Аав. Энэ бол бидний амийг аварсан хүн. Берни аавтай танилц.
А: Аав аа, аан Берни. Тантай танилцах нэр төрийн хэрэг. Би таныг өөрийн Подкастдаа Монаркын Росвеллын талаарх ярилцлаганд урьж болох уу?.............Үнэхээр гайхалтай байсан, энэ бүгд гэнэтхэн л.
Ан: Жиа? Жиа?
01:44:46.400
Э: Хараарай залуус аа, тэр одоо энүүгээр өглөөний алхалтаа хийх гэж байна.
Хөндий Дэлхий Конгийг хянах Станц.
Конг: Гэр.
__________________________________________________________________________________
Трайлэр.
Э: Энэ бол бидний цорын ганц боломж. Бид оролдоод үзэх хэрэгтэй. Бидэнд Конг хэрэгтэй. Ирж байгаа зүйлээс дэлхийг аврахын тулд тэр бидэнд хэрэгтэй. Бас энэ хүүхэд… Тэр л КОнгтой харилцаж чадах цорын ганц хүн.
Ан: Би тэднийг холбоотойг мэддэг байсаан. Тэрэнд өөр очих газар байгаагүй. Тэгээд би тэрнийг хамгаална гэж амласан. Бас ямар нэг байдлаар Конг ч гэсэн ижилхэн амлалт өгсөн байх….Годзилла байна.
У: Аюултай цаг ирчхээд байна.
Аав: Годзилла тэнд хүмүүсийг гэмтээж байна. Бас бид яагаад гэдгийг нь мэдэхгүй.
Эл: Бидний харахгүй байгаа нэг зүйл тэрнийг өдөөн хатгаад байна.
А: Би ч гэсэн тэгж бодож байна.
Ан: Домог үнэн юм байна. Дайн болж байж. Бас тэд хамгийн сүүлд үлдсэн нь.
Нэг нь унана.
Эр: Хэн нь хэндээ бөхийх вэ л юм шив?
Ан: Конг хэний ч өмнө бөхийхгүй.
Годзиллагийн эсрэг Конг.
Back to episodes Go home