Күгисаки: Баларсан!
Юүжи: Баларсан даа, Күгисаки. Энэ Гожо багшийнх биз дээ?
Бичиг: Ичижи ах
Күгисаки: Цэвэрлүүлсэн цамцыг бидэнд даалгасан Ичижи ах,
Бичиг: Би ♥
Күгисаки: кофе асгасан бид хоёрын... Хэнийх нь буруу вэ?
Зэрэг: Чиний.
Юүжи: Аажуухан шингээнэ шүү, аажуухан.
Күгисаки: Хичээж л байна даг.
Юүжи: Маримэкко шиг харагдаад явчихлаа.
Фүшигүро: Даавууг бүү дутуу үнэл.
Күгисаки: Угийн хямдхан л цамц биз. Фүшигүро, брендийнх нь шошгыг хар даа.
Юүжи: Н-НӨАТ-тай үнэ нь үү?
Фүшигүро: НӨАТ-гүй нь. Тэр нь чухал гэж үү?
Күгисаки: Арга алга. Би 90,000-г гаргая. Та хоёр 80,000 80,000-г гарга.
Юүжи: Айн?
Гожо: Өглөөний мэнд! Ичижигээс миний цамцыг өгсөн гэж дууллаа. Яасан, Мэгүми?
Фүшигүро: Юу ч биш.
Юүжи: Күгисаки... Ч-Чадахгүй нь.
Махито: Догдолчихлоо! Өөрийнхөө авьяаст! Аа, би гэж... Би л... Хараал юм даа! Хар Гялбаа! Чи угийн хортон шавж устгах ч юм уу, эртний домогт гардаг албин чөтгөр дарах мэтийн тиймхэн юм санаж энд ирсэн биз? Гэнэн байна, золигийн жаал аа! Энэ бол дайн! Эндүүрлийг засах тулаан биш! Юу зөв бэ гэдгийн итгэл үнэмшлийн мөргөлдөөн! Өчүүхэн шударга ёсны санааны! Чи бол би, Итадори Юүжи. Би юу ч бодолгүйгээр хүн алдаг шиг чи юу ч бодолгүй хүн авардаг! Бидний совин болон та нарын учир шалтгаанаар олж авсан нэр хүндийн хооронд! Нэг зуун өнгөрөхөд хэн нь үлдэхийг шийдэх тийм л дайн! Иймхэн зүйлийг анзаараагүй нэгэн яаж намайг ялах юм бэ? Хөөе, Итадори Юүжи. Алсан хараалуудаа тоолж байсан удаа бий юу? Үгүй л байлгүй. Би ч гэсэн! Алсан хүмүүсийн тоо энэ тэр яг үнэндээ падлийгүй. Чамайг ч гэсэн яваандаа мартах биз.
Тодо: Гион хийдийн хонхны чимээ бүх зүйл мөнх бус гэж цуурайтан анхааруулна. Сала модны цэцэгсийн өнгө цэцэглэх бүхэн бүдгэрдгийг сануулна. Гэвч! Биднийг эс тооцвол.
Бичиг: 44-р анги Буруу зөв, 3-р хэсэг
Бичиг: 23:09 Токио Метро В5 давхар Шин-Тошин шугамын тавцан
Арата: Энэ хүмүүс...
Бичиг: Киото сургуулийн 1-р анги Арата Нитта
Арата: амьд биз дээ?
Тодо: Гэто Сүгүрү хэдийн Шоронгийн оронтой хамт яваад өгсөн бололтой.
Арата: Үгүй байлгүй!
Тодо: Өөрчилье. Гожо Саторуг эргүүлж авах тулаанаас хамсаатнуудаа аварч, аль болох дайсны хүчнийг дарах тулаанаар одоо зорилго өөрчлөгдлөө! Бушуулъя. Бро маань ойрхон байх учиртай.
Арата: Дүүтэй байсан юм байх даа? Айлын ганц л гэж бодсон юм сан.
Махито: Юу тохиолдов? Нүүрэн дээрх сорви! Дөнгөж сая байр сольчихлоо! Ханамиг шахаанд оруулсан шидтэн үү?
Арата: Тоодо! Тэнд байсан охиныг эмнэж дууслаа. Гэхдээ бараг л үхчихсэн байх. Дараад нь намайг битгий буруутгаарай!
Тодо: Дэмий яриагаа боль. Брог ч мөн найдлаа шүү. Сэр, бро! Бидний тулаан одоо л эхэлж байна!
Арата: Жүжиглэхдээ муу гэдэг нь!
Юүжи: Тоодо... Би... цаашид... тулалдаж чадахгүй нь! Күгисакигаар ч зогсохгүй... Нанамин ч үхсэн. Сүкүна... зөндөө олон хүн хөнөөсөн... Тиймээс... бүр илүү хүн... аврах ёстой гэж бодсон... Гэвч чадаагүй! Би зүгээр нэг алуурчин! Миний шийдвэр гэж бодсон нь өөртөө зориулсан шалтаг л байсан! Би... өөрийгөө уучилж чадахгүй нь.
Махито: Хоолой чинь сулаас болоод сонсогдохгүй нь! Сонирхолтой! Мэдэж байгаа хэдий ч ингэтлээ толгой эргэм гэж үү?
Тодо: Бро... Чам шиг эр ингэтлээ өөрийгөө бүү жижгэрүүл. Бид бол хар шидтэнүүд. Би, чи, Күгисаки, ноён Нанами, бидний нөхөд бид бүгдээр хар шидтэнүүд. Бид амьд байгаа цагт үхсэн нөхөд минь жинхэнээсээ ялагдах учиргүй! Нүгэл, шийтгэлийн тухай биш. Хар шидтэн гэх замналыг сонгосон мөчид бидний амьдрал тийм үйлийн үрд хүлэгдэхээ больдог. Бурхан болоочдын үхлээс утга учир, шалтгааныг хайх нь заримдаа бурхан болоочдын дурсамжийг доромжилдог! Тийм байлаа ч! Чамд юуг итгэж хүлээлгэсэн бэ? Яг одоо хариултыг нь олох шаардлагагүй. Гэхдээ хариулт олдох хүртэл яасан ч бүү зогс. Энэ нь хар шидтэн болж амьдрагсдад оногдсон шийтгэл нь. Тэр талаар одоогийн брод хэлэх шаардлагагүй.
Арата: Өөрийн техникийг хэрэглэлээ. Сонс, Итадори. Одоог хүртэлх чиний авсан шарх үүнээс илүү дордохгүй. Эмчлэгдээгүй хэдий ч цус алдалт зогсож, өвдөлт нь багасах биз ээ. Гэхдээ одоо байгаа шархнууд чинь л шүү. Дахин гэмтэл авбал шарх чинь нэмэгдэж, шинэ шарханд миний техник нөлөөлөхгүй. Тоодогийн дүү тийм ч адилхан харагдахгүй юм аа. Тэнд байгаа охинд ижилхэн арга хэмжээ авсан. Судасны цохилт, амьсгаагүй байсан ч тийм их хугацаа өнгөрөөгүй юм чинь. Амьд үлдэх магадлал нь 0 биш. Би түүнийг аваад эндээс гарлаа. Магадлал 0 биш гэж хэлсэн төдий л шүү! Нэг их найдлага бүү тавиарай!
Юүжи: За... За!
Махито: Яриагаа дуусав уу, туг үстэй горилл оо?
Тодо: Яасан бэ? Надад хүрэхгүй юм уу?
Махито: Чадварлаг юм. Бараг зүйл дууссан Итадоригоос зайгаа барингаа надаас бултаж байна. Үүгээр зогсохгүй шүү. Бултчихав уу? Сэлгүүрээ гаргаад ир! Энэ удаад би зохицно! Гарцаагүй ононо! Тэрийг дахин нэг буулгамаар байна! Бараг л хүрэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна! Миний сүнсний жинхэнэ мөн чанар!
Юүжи: Уучил, Нанами. Амархан зам сонгох гэж байж. Нүглээ хүртэл зугтаах шалтаг болгосон.
Нанами: Үлдсэнийг нь найдлаа шүү.
Юүжи: Хар Гялбаа! Би Нанамины зовлонгийн хувийг ч мөн заавал авна.
Махито: Цк! Хагас үхлүүт жаал!
Тодо: Эргээд ирэв үү.
Юүжи: Аанха!
Мекамару: Юмс бараг шийдэгдэж байгаа байх. Одоо Шибуяад очлоо гээд нэмэргүй. Буц, Мива.
Мива: Яагаад Тоодо сэнпай, Нитта хоёр л гэж?
Мекамару: Тоодог Шибуяад үхэхгүй байх 99%-н магадлал бий гэж тооцоолсон учраас. Тоодотой хамт яваа Нитта ч гэсэн. Түүний техник нэмэр бол—
Мива: Би? Би хэрэгцээгүй гэж үү?
Мекамару: Одоо тийм хэмжээний нөхцөл байдал биш болсон. Зөвхөн чи ч биш. Май, Камо, Нишимияа, Утахимэ ч гэсэн. 31-нд Киотогийн өмнөд хэсэг рүү би та хэдийг даалгаварт явуулахаар зохицуулсан юм.
Мива: Яагаад юу ч хэлээгүй юм? Яагаад зөвлөлдөөгүй юм? Бид найзууд биш гэж үү? Намайг... Дорой болохоор уу?
Мекамару: Үгүй ээ. Дорой нь би. Дорой учраас л буруу аргыг сонгосон. Дорой учраас л буруугаа олж харж чадаагүй. Миний хайртай охин байсан юм. Энэ хорвоод юу ч тохиолдсон бай би дэргэд нь хамгаалбал л болох нь тэр гэж бодсон. Түүний хамгаалуулахыг хүссэн нь би биш байж ч магадгүй атал. Цаг боллоо, Мива.
Мива: Үгүй ээ!
Мекамару: Баяртай. Өдийг хүртэлх—
Мива: Баяртай гэж бүү хэлээч!
Мекамару: Мива.
Мива: Мекамару!
Мекамару: Мива!
Мүта: Аз жаргалтай амьдраарай. Ямар ч хэлбэртэй байсан чи аз жаргалтай л байвал миний хүсэл биелсэнтэй ялгаагүй.
Мива: Мекамару...
Маи: Утахимэ багш аа, Мекамаругийн хийсэн зүйл...
Утахимэ: Асуултгүй. Өөрөө үхчихсэн юм чинь.
Камо: Биднийг ихэд доогуур үздэг байж дээ?
Момо: Тийм байгаа биз? "Тоодо бол үхэхгүй" ч гэх шиг. Биднийг бол үхнэ гэж байгаа юм биз дээ? Хөөрхөн кохайг минь уйлуулсан этгээдийг ална даа!
Махито: Амьгүй биеттэй хүртэл байраа сольдог байх нь ээ?
Юүжи: Хуваагдчихлаа!
Махито: Сүнс үржүүлэлт! Бие няцаалт! Туг үстэй Гориллын сүнсний хүч дүүрэн байгаа ч одоогийн би ганц хүрэлтээр алж чадах болов уу? Итадоригийн сүнснээс 10% нь үлдсэн юм уу даа. Мөн миний сүнснээс үлдсэн нь 40%. Хуулбар бяц цохиулж, Итадоригийн Хар Гялбааны довтолгоонд нэлээнийг нь идүүлчихлээ. Энэ бүгд тэр эмэгтэйгээс л боллоо. Хог шаар юм байж тамгаа үлдээж чадлаа шүү. Эхлээд ядаргаатай солигчийг нь устгахаас!
Тодо: Бро! Иймхэн түвшинд сэтгэл чинь ханаж байгаа бол чи бид хоёр сайн найзууд байж чадахгүй. Энэ хараал ч мөн Хар Гялбааг буулгаад эхэллээ... Одоо хоцорч байгаа нь би л байна. Хүчтэй болжээ, бро. Чамд энэ нь зүгээр гэж үү? Тоодо Аой? Дахин брогоо ганцааранг нь үлдээх нь үү, Тоодо Аой!
Такада: Тан-така-тан!
Тодо: Хар Гялбаа!
Махито: Хэчнээн хүчирхэг довтолгоо, Хар Гялбаагаар цохилоо гээд сүнсэнд нөлөөлөхгүй чиний дайралтууд ямар ч утгагүй.
Өгүүлэгч: Гэхдээ ингээд тэр гурав гурвуулаа...
Тодо: Чү!
Өгүүлэгч: ...120%-н нөөц бололцоогоо гаргаж ирээд байлаа.
Махито: Сүнс үржүүлэлт! Бие няцаалт!
Тодо: Солилтыг нэмэргүй болгодог бүх чиглэлийн дайралт! Тэр эрчээ авч байна!
Махито: Бүхнээ шавхъя, Итадори! Чи бид хоёрын нэгнээ хараах сүүлийн тохиолдол!
Тодо: Баатар үргэлж хоцорч ирдэг ч ирэх хүртэл нь хичээж байсан хүмүүс ч тэр баатар гэдгийг бүгд ойлгож байгаа биз? Дараагийн анги: "Хувирал."
Бичиг: Дараагийн анги Хувирал
Утахимэ: Хоцрох гэрчилгээгээ авахаа мартуузай!
Back to episodes Go home