Jijutsu S2 43

Бичиг: 23:14 Шото Бункамура гудамж (Хөшигний гадна)

Нитта: Болохгүй ээ, Күгисаки! Нанами хэлсэн биз дээ? Бас Иэригийн талаар нууж байсан нь—

Күгисаки: ...намайг ийм болчимгүй явдал хийлгэхгүйн тулд биз дээ? Энэ хүмүүсийн хоцорч ирсэн нь ч ийм учиртай байх. Тийм байлаа ч... Тэд тулалдаж байхад ганцаараа харьж би лав чадахгүй.

Нитта: Б-Байз! Күгисаки!

Бичиг: 43-р анги Буруу зөв, 2-р хэсэг

Махито: Дагонд дахиад хэдэн хүн үлдээ гэдэг байж дээ. Гэхдээ хангалттай!

Юүжи: Новш! Зүгээр үү?

Эр: А-Аанха!

Юүжи: Баларсан!

Махито: Янзын! Миний хоёр гараас болгоомжилж байна. 7:3 шидтэнээс тайлан авсан биз. Уйтгартай юм бэ? Гэхдээ би хуулбар төдий. Өөрийн хэлбэрийг өөрчилж чадах ч хувиргасан хүмүүсээр шоглож, бусдын сүнсийг үймүүлж чадахгүй. Өөрөө болгоомжилж байгаа нь тус боллоо! Хэлсэн дээ, нөлөөлөхгүй гэж. Мэднэ биз дээ?

Күгисаки: Мэдэж байгаа ч оролдож үзэх ёстой үе гэж байдаг юм. Өгчихье. Сүлбээр!

Махито: Буугаад ирэв үү? Энэ яах гэсэн юм бол доо?

Күгисаки: Өөр нэг! Сүлбээр!

Махито: Уначихсан байсан хадаас!

Күгисаки: Тасралтгүй бодсон юм. Чиний техникийг сонссоноос хойш. Энэ бол нөлөөлөх юм биш биз гэж. Цуурай!

Юүжи: Күгисаки?

Махито: Арай ч... Арай ч! Миний төрөлх дайсан Итадори Юүжи байгаагүй юм уу?

Күгисаки: Хачин юм аа. Жаахан зайтай газраас миний хараагдсан энерги дэлбэрэхийг мэдэрлээ. Яагаад ч юм хараагдсан энергийн чинь даралт сул, түрүүн надад хүрчхэд л болох байсан. Чи... хувилбар энэ тэр ашиглаж чаддаг биз?

Махито: Зүйтэй. Техникийнх нь нөлөөлөл удаан байна! Биеэ хүссэнээрээ хөдөлгөж чадахгүй нь!

Юүжи: Күгисаки... Баярлалаа. Би хэнийг ч аварч чадаагүй. Бүгдийнх нь зүтгэлийг дэмий үрж орхисон. Гэсэн ч... Намайг ганцаараа биш гэдгийг бодууллаа! Тиймээс... Чамайг... энд... Ална!

Күгисаки: Цуурай нөлөөлж байгаа юм чинь түрүүнийх шиг ширүүн дайрах хэрэггүй байх. Эндээс л жинхэнэ тулаан эхэлнэ!

Махито: Үгүй ээ... Зугтлаа!

Күгисаки: Айн? Байз! Тоолгүй В5 давхар луу явж болох ч гэсэн түүнийг зугтаалгачихвал илүү олон асуудал тарина. Газар доошоо? Бүр сайн! Түүнийг зайлуулаад тэр чигтээ шууд В5 руу очъё!

Юүжи: Хуваагдчихав уу? Аль нь вэ? Аль нэг нь цохивол ноцтой гэмтэл учруулах сүнсийг нь авч яваа!

Махито: Боов үмхэх шив!

Юүжи: Новш! Хараагдсан энергид нь хууртчихлаа! Хоёр Махито байна уу даа? Хуулбар үүсгээд тусад нь хөдөлгөж байж ээ? Нэгэн цул болж өөрийгөө нөхөн сэргээх санаатай байна!

Күгисаки: Итадори?

Юүжи: Зугт! Күгисаки!

Махито: Урдаас нь онолоо!

Юүжи: Садаа болоод байна! Күгисаки!

Махито: Тэгэхээр... 7:3 шидтэнийг нэг хүрэлтээр дуусгаж чадаагүй... Тэр яах бол?

Бичиг: 2009 он

Күгисаки: Үхээч!

Аав: Гэнэн байна даа, Нобара. Сэргэх боломжийг нь бүрэн дарж авах хэрэгтэй.

Күгисаки: Тэр үеийн би...

Фүми: Хичээгээрэй!

Күгисаки: Тосгоны бүх хүмүүсийг толгойдоо юмтай гэж, өөрийгөө л эрүүл ухаантай гэж боддог байсан.

Ээж: 6-р анги хүртлээ үүрнэ шдээ. Зүгээр юм уу?

Фүми: Аанха! Ээж тэгж хэлсэн ч би цэнхэр цүнхийг сонгосон юм. Бага сургуульд орохтой зэрэгцэн манайх энэ тосгонд нүүж ирсэн юм. Эцэг эх маань хөдөө нутгийн тухгүй байдалд санаа зовж байсан ч би найзуудаасаа холдохоос дургүй байсан юм. Сургууль даяар нийт 19 сурагчтай. Ганцхан анги биш. Бүгд улаан эсвэл хар цүнхтэй. Би улаан, хар өнгөнд дуртай ч бүгд цэнхэр өнгөнд дургүй байсан бололтой. Айн? Б-Баярлалаа.

Күгисаки: Хөөе, Фүми, цүнхээ солилцъё!

Фүми: Айн?

Күгисаки: Солилцъё!

Фүми: Айн?

Күгисаки: Японы №1 нь!

Багш эр: Хөөе! Күгисаки!

Күгисаки: Баларсан!

Багш эр: Күгисаки! Дахиад л чи юу?

Күгисаки: Амаа тат, төгцөг өө! Над руу ойртоод үзээрэй!

Фүми: Тэр өдөртөө цүнх маань эргээд ирсэн юм.

Күгисаки: Угийн цүнхэнд дургүй юм чинь.

Фүми: Айн? Тэр өдрөөс хойш Нобара манайд их ирэх болж аавтай видео тоглоом их тоглох болов.

Аав: Агаарын дайралтууд чинь сайжраад эхэллээ.

Фүми: Нобара тосгоны хүмүүст дургүй байлаа.

Күгисаки: Бяцхан тосгон учраас найзууд байхаас илүүтэй танихгүй байх нь хэцүү.

Фүми: "Сайн зүйл юм биш үү" гэж би бодсон. Хэдэн жилийн дараа хөрш айлын эмээ миний анхны сарын тэмдэг ирсэнд баяр хүргэж улаан будаа авчрахад Нобарагийн хэлсэн тэр эвгүй талыг нь ойлгож эхэлсэн юм.

Күгисаки: Фүми! Нууц бааз олсон доо!

Фүми: Нобара заримдаа хүүхдээс гарахааргүй үг хэлдэг ч гэнэт иймэрхүү үгс хэлэх нь ч бий.

Күгисаки: Өнөөдрөөс тэнд амьдарна аа!

Фүми: Одоо бодох нь өөр хүний юм л авсан байх гэж боддог. Жишээлбэл ээжийнх нь ч юм уу?

Күгисаки: Энд!

Фүми: Нобарагийн хэлсэн нууц бааз нь өөр хүний байшин байлаа.

Күгисаки: Янзтай!

Саори: Үнэхээр хүрээд иржээ. Тавтай морил. Хүйтэн байгаа биз дээ?

Фүми: Тэр охиныг Саори гэдэг ба миний дараагаар энэ тосгонд нүүж ирсэн юм байна лээ. Байнга гэнэт зочлон ирдэг биднийг онцгүй царай огтхон гаргалгүй хүлээн авдаг байлаа. Одоо бодох нь Саори байнга гэртээ байдаг байж билээ. Саоритой уулзаад Нобара өөрчлөгдсөн юм.

Күгисаки: Тийм шүү, тийм дээ!

Фүми: Мацуко шиг сонсогдож байна.

Күгисаки: Фүми, үсийг чинь сүлжиж үзье!

Фүми: Дахиад уу? Яриа нь зөөлөн болж, юу гэмээр юм, илүү сайжирсан юм шиг. Адилхан гаднынх байсан ч Саори бид хоёрын бүхий л зүйл ондоо байсан юм. Үүнээс хойш төд удалгүй Саоригийн байшин хачин харагдах болсон юм. Хогоор дүүрч, граффити зурж, илэрхий өөр хүний овоолсон цас гэх мэтчилэн. Сайхан байшин нь нурууны үс босгомоор болов. Түүнээс хойш нэг их удалгүй Саори нүүсэн юм. Нобаратай хоёулхнаа үдэж өгсөн ч тэр үед хэн юу хэлснийг, цаг агаар ямар байсныг санаж чаддаггүй. Гэхдээ ямар ч байсан Нобараг эхэр татан уйлж байсныг санадаг. Тэр ч бас уйлдаг байх нь. Тэр цочролоос үүдэлтэй өөр зүйл толгойд орж ирээгүй байх гэж боддог. Энэ жилийн 6-р сард Нобара Токиогийн ахлах сургуульд суралцахаар болсон юм. Үүнээс болж эмээтэйгээ муудалцаж, хэсэг зуур хойшилсон юм шиг байна лээ.

Күгисаки: За! Дахиж хэзээ ч энд ирэхгүй! Фүми, чи ч бас энэ хооронд тосгоноос арилаарай!

Фүми: За. "Минийх дээр уйлахгүй юм байна" гэсэн онцгүй бодол толгойд орж ирээд юу ч хэлж чадахгүй байсан юм. Тэр явдлаас хойш бид Саоригийн талаар ярилцаагүй.

Күгисаки: Фүми. Дараа уулзахдаа заавал гурвуулаа байна шүү.

Фүми: За!

Эм1: Саори, жаахан амарвал яасан юм?

Саори: Болохгүй ээ. Баримтын сүүлийн хугацаа өнөөдөр шдээ. Өө, өчигдөр байсан билүү?

Эм1: Өглөө болтол өнөөдөр шүү дээ.

Саори: Ий, батга гарчхаж!

Эм1: Шибуяа ч аюулд оржээ. Алан хядах ажиллагаа юм байх даа?

Саори: Сэнпай, гэрлэнэ гэж боддог байсан уу?

Эм1: Айн? Гэнэт яав?

Саори: Яахав, амьдрал ингэхгүй байсан даа гэж бодоод. Дунд сургуулийн 2-р ангид хөдөө шилжиж байсан юм.

Эм1: Эцэг эхийн томилолт?

Саори: Үгүй ээ, манай ээж органик, сүнслэг үзэлд автсан аюултай эмэгтэй байсан юм.

Эм1: Ерөнхийд нь ойлголоо.

Саори: Тэнд хоёр охинтой танилцсан юм... 7 насаар дүү байсан билүү? Нобара гэдэг охин нь надад их дуртай байсан юм. Би айлын ганц болохоор Нобара хөөрхөн, эгдүүтэй гэж жигтэйхэн. Өөртөө сайн байлгах гэж хүчээр эгч шиг аягладаг байж билээ. Цай хүртэл өгөөд л. 1-р ангийн хүүхдүүдэд шүү!

Эм1: Хөөрхөн юм биш үү.

Саори: Холбоо барих хаягаа солилцоогүй л дээ. Аажмаар холдоно гэдгээс айгаад. Тосгоноос явахад нүдээ бүлцийтэл уйлсан даа. Гэхдээ... Одоогийн энгийн намайг харвал урам нь хугарах байх даа. Нобара сайн сууж байгаа болов уу? Одоо хаана, юу хийж байгаа бол?

Күгисаки: "Тэр тосгоны хүмүүс бүгд толгойдоо юмтай." Тийм зүйл байгаагүй. Гэхдээ толгойдоо юмтайнууд нь чанга дуутай, өөрөөсөө бусдыг огт бодолгүй бусдын амьдрал дээр гишгэлнэ. Тийм ч байгаагүй бололтой дог оо. Уучлаарай, Фүми. Амлалтдаа хүрч чадаагүйд. Итадори. Бүгдэд нь дамжуулаарай: Амьдрал муугүй байлаа!

Юүжи: Күгисаки?

Күгисаки: Анх Токиогийн өртөөн дээр буухад ачааны машины ард зогсож байгаа юм шиг агаараас нь жаахан сэжиглэж билээ. Одоо бол огт тоодоггүй л дээ. Дараагийн анги: "Буруу зөв, 3-р хэсэг."

Бичиг: Дараагийн анги Буруу зөв, 3-р хэсэг

Күгисаки: Сайнтай муутай сав дүүрдэг хорвоо л доо!

Back to episodes Go home