Jijutsu S2 41

Өвөө: Юүжи.

Юүжи: Яасан?

Өвөө: Чи хүчтэй. Тиймээс хүмүүст тусал.

Бичиг: 41-р анги Аянгын дуу, 2-р хэсэг

Бичиг: 23:05 Догэнзака Шибуяа 109 урд

Фүшигүро: Миний Арван Сүүдрийн техникт эхэндээ хоёр Чөтгөр ноход л өгөгддөг. Бусад шикигаминуудыг эхлээд тэднийг сургахаас нааш өгөгддөггүй. Өгөгдсөн шикигаминуудыг нэг нэгээр нь сургаж, нэмэгдүүлснээр эцэст нь бүх арван шикигамид тушааж болдог.

Шигэмо: Дууссан уу? Түрүүний эмэгтэй тийм байсан ч чи үнэхээр хүчтэй юм аа. Ийм залуухан атал. Хэмх нүдүүлчхээд ер ойртох боломж олгуулахгүй нь. Гэхдээ ингэж цус алдаж байхад би юу ч хийх шаардлагагүй.

Фүшигүро: Энэ сургах зан үйлийг хэд хэдэн хүнтэй байж л хийж болдог. Гэхдээ сургах зан үйлд оролцсон хүмүүс дараад нь үгүй болдог. Өөрөөр хэлбэл шидтэнд нь ямар ч утгагүй зан үйл болно. Гэхдээ... утгагүй байлаа ч ашиглах аргууд бий.

Шигэмо: Хэн бэ? Сүрхий байх чинь.

Фүшигүро: Үргэлжлүүлэн хэлэхэд шикигамиг эхэлж сургахгүйгээр захирагддаггүй. Сургахын төлөө бол хэзээ ч хамаагүй дуудаж болдог.

Шигэмо: Арай...

Фүшигүро: Шидтэний түүхэнд үүнийг сургаж байсан хүн нэгээхэн ч үгүй.

Гожо: Яагаад Гожо овог, Зэнин овогтой таарамжгүйг мэдэх үү?

Фүшигүро: Анхнаасаа таарамжгүй байсан юм уу?

Гожо: Бүр оч үсэрдэг гээд бод. Эдогийн эринээс хойш уу? Эсвэл Кэйчо юу? Мартчихсан ч гэсэн тэр үед овгийн удирдагчид үзэгчидтэй тулаанд жинхэнээсээ үзэлцэж хоёул үхсэн байдаг.

Фүшигүро: Тэр үеийн овгийн толгойлогчид гэж...

Гожо: Надтай адилхан Зургаан нүдтэй, Хязгааргүйн техник эзэмшигч. Харин нөгөөх нь Мэгүмитэй адил техниктэй нэгэн.

Фүшигүро: Арван Сүүдрийн техник.

Гожо: Миний юу гэх гэснийг ойлгож байна уу?

Фүшигүро: Тэглээ гээд таныг ялах шидтэн яг болж харагдаач. Тэр удирдагч ч бас ийм арга хэрэглэсэн биз. Ариун эрдэнэс минь намир, хангина, хангина.

Ураүмэ: Сүкүна?

Сүкүна: Гэнэтийн ажил.

Ураүмэ: Тийм бий.

Сүкүна: Би нэг их удалгүй чөлөөтэй болно. Бэлтгэлээ битгий цалгардуулаарай даа. Дараа уулзъя, Ураүмэ.

Ураүмэ: Хүслээр тань болъё. Эргэн ирэхийг тань хүлээж байя.

Шигэмо: Дөнгүүлчихлээ! Зан үйлээ эхлүүлчихлээ! Намайг хутгалдуулж, хоёулхнаа хүчээр оролцуулахаар эхлүүллээ!

Фүшигүро: Яцүка-но-цүрүги... Икайшиншо... Макора. Дараа уулзъя.

Юүжи: За!

Фүшигүро: Уучлаарай, Итадори. Хөөе, новш минь. Түрүүлээд явлаа. Сайн хичээгээрэй дээ.

Шигэмо: Байз! Байз, байз, байз, байз! Битгий даажигнаад бай! Новш! Сэрж үз, новшийн шидтэн!

Өгүүлэгч: Хараал хэрэглэгч Шигэмо Харутогийн техник өдөр тутмын амьдралын бяцхан гайхамшгуудыг ой санамжаас арилгаж, хадгалдаг. Тэрхүү хадгаламж нь нүднийх нь доорх тэмдгээр илэрч аминд нь тулсан заналхийлэлд нэг гайхамшиг нь суллагдана. Гэвч тэр өөрөө ч анзаараагүй байв.

Шигэмо: Айн?

Сүкүна: Сэхээнд ороо юу? Тийм бий. Энэ хогийг аварсан нь зөв үйлдэл байж. Аягүй бол хүчилсэн байдалтай сургах зан үйлд түүнийг татаж оруулсан байх. Энэ хог үхвэл зан үйл дуусна. Фүшигүро Мэгүмийн үхэл ч баттай болно. Битгий үхэж үз. Чамаар хийлгэх зүйл байна.

Шигэмо: Ю-Юу...

Сүкүна: Дуугаа тат. Фүшигүро Мэгүмиг амьдруулахын тулд гаднын этгээд болох би энэ шикигамиг ялж сургах зан үйл болоогүйд хүргэнэ. Амсаж үзье л дээ. Огтол. Тэр сэлэм... Хараалтай тулалдахад зориулагдсан Зайлуулах сэлэм юм бий? Урвуу хараагдсан техниктэй адилхан эерэг энергиэр нягтарчхаж. Би хараал байсан бол эхний цохилтод устаж үгүй болох байж. Заваан амттай юм. Үзэлцмээр байна уу? Хөөх? Нэг зүйл хийсэн биз?

Эр1: Юу вэ?

Сүкүна: Хачин санагдаад явчихлаа. Дахиад уу?

Эр2: Юу вэ?

Эм1: Зугтаарай!

Эм2: Туслаач!

Эр3: Унаж байна!

Сүкүна: Хараагдсан энерги? Хийчих шив? Харж байгаа юм бий? Миний техникийг! Мэдсэн юм. Ямата но Орочитой төстэй юм. Миний хэрчилтийг дагаж мөн хараагдсан энергитэй дайралтууд... Аль аль нь тэр хүрд эргэсний дараа боллоо. Ариун эрдэнэсийн тарни, тэр хүрд төгс мөчлөг, зохицлыг илэрхийлдэг. Энэ шикигамигийн чадвар нь аливаа бүхий л зүйлд дасан зохицох хожуу гаргах хайч-чулуу-даавуу гэсэн үг! Тэр үеийн би бол ялагдах байсан байх. Харуулах шив дээ, Фүшигүро Мэгүми! Хүрээ тэлэлт: Хорслын хийд.

Өгүүлэгч: Сүкүнагийн хүрээ, Хорслын хийд нь бусдынхтай адилгүй хаалтаар тусдаа орон зайг салгаж авдаггүй. Хаалт дотор битүүмжлэхгүйгээр төрөлх хүрээг биежүүлдэг, зотон даавуугүйгээр агаарт зураг будахтай адил. Үнэхээр бурхны техник байв. Үүний дээр өрсөлдөгчдөө зугтаах боломж олгох гэрээ нэмснээр гарцаагүй онох хамрах хүрээний нөлөө нь дээд талдаа 200 метрийн радиуст хүрнэ. Фүшигүро Мэгүмид нөлөөлөх эсэхийг харгалзан үзээгүй ч газар дээрх 140 метр радиуст нөлөөлөхөөр хэмжээг нь хязгаарлажээ.

Кэйко: Яаж байна?

Эм1: Хэрэг алга. Сүлжээгүй байна.

Кэйко: Минийх ч бас.

Эм1: Гэхдээ санаа зоволтгүй байх гэж бодном.

Кэйко: Айн?

Эм1: Мегафонтой хүн байсан даа? Тэр—

Өгүүлэгч: Сүкүнагийн цавчилтад хоёр төрөл бий. Гарцаагүй онох нөлөөний хамрах хэмжээнд байгаа, хараагдсан энергитэй рүү нь дайрах нь "хэрчилт". Хараагдсан энергигүй рүү дайрах нь "огтлолт". Хорслын хийд сарних хүртэл эдгээр хоёр цавчилт төгсгөлгүй бөмбөгдөнө. Макораг цорын ганц булшлах арга нь дасан зохицохоос нь өмнө дайралтаа анх удаагаа ашиглах. Огтлолт нь энэ нөхцөлийг хангах хэдий ч Огтлолд биш цавчилтад дасан зохицох аваас энэ нь үнэн байх албагүй. Макорагийн нөхөн сэргэлт дуусах дөхөж байлаа.

Сүкүна: Фүга (Нээгд). Юугаа хараа вэ? Арил.

Шигэмо: Ө-Өршөөгөөрэй! Ер нь л би азтай юм! Өнөөдөр ч мөн... Амьд гарлаа!

Өгүүлэгч: Шигэмогийн гайхамшгийн нөөц Нанами Кэнтотой хийсэн тулаанаар дууссан юм.

Сүкүна: Өө, бараг цаг нь болж.

Яга: Фүшигүро! Сая хальт Итадори харагдсан даа... Үгүй, Сүкүна байв уу?

Бичиг: 23:14 Догэнзака Шибуяа 109 урд

Сүкүна: Жаал аа, буян дааж яваарай.

Юүжи: Үх! Би л! Би л! Үхээч! Яг одоо! Явах хэрэгтэй. Тулалдах хэрэгтэй. Энэ маягаараа би... зүгээр нэг алуурчин.

Панда: Баларсан зүйл ч боллоо доо! Анхны тоо тоолж тайвширъя даа. Нэг, хоёр, гурав... аа, ес...

Күсакабэ: Тав, долоог алгасчихлаа.

Панда: Дараагийн анги: "Буруу зөв."

Бичиг: Дараагийн анги Буруу зөв

Панда: Үзэхгүй бол панда болж хувирна шүү!

Күсакабэ: Угийн л амьтан юм даа.

Back to episodes Go home