Jijutsu S2 40

Жого: Мэдэж байсан. Мэдэж байсан л зүйл. Гэхдээ арай ч ийм гэж санасангүй!

Фүшигүро: Хараагдсан энергигүйгээр ийм хурдтай гэж үү? Аягүй бол тэр Макигийн төгс хувилбар байх. Төвлөр. Инүмаки сэнпайн ачаар энгийн иргэд ч, хувиргасан хүмүүс ч алга байна. Төсөөл! Түүнийг ялах төсөөллийг! Ялах... төсөөлөл! Зугтах туулай! Саяны мэдрэмж Сүкүнагийн хуруунууд байна! Шибуяад юу болоод байгаа юм бэ? Цэвэр совингоороо дайраад ирлээ! Новш! Хүрээ тэлэлт хэрэглэх хараагдсан энергигүй байхад!

Бичиг: 23:01 Шибуяа цуваа

Панда: Кусакабэ, доторхоо болиогүй юм уу? Хөшиг дотор байгаа ч гэсэн Тогэгийн ачаар хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн, Сатору руу очъё оо. В5 давхар луу яаж очвол болох юм бэ? Тогэ тамгалалтын талаар үнэн гэсэн, бушуулъя л даа.

Күсакабэ: Гожо, Гожо л гэх юм. Энэ хорвоод Гожогоос өөр хүн байдаг юм биз дээ? Одоо яг энэ мөчид Шибуяагийн булан тохойд айж бэмбэгнэж байгаа хэчнээн хүний амь байгааг хэлж мэдэхгүй. Жишээлбэл бага ангийн жаахан охид байгаа гээд төсөөлөөд үз. Тэднийг тоолгүй орхих гээд үз. Өөрсдийн гэрэлт ирээдүйг үгүй хийж байна гэвэл хэтрүүлсэн хэрэг болчихгүй л байх!

Панда: Т-Тийм байж магадгүй ээ.

Күсакабэ: Ойлгож байгаа бол барилга бүрийг, давхар бүрийг, 00 бүрийг шалга тэнэг минь. Муу шүү. Бодож олох шалтаггүй болоод явчихлаа. Би яасан ч В5 давхар луу очмооргүй байна. Энэ хэвээрээ дэмий явж цаг нөхцөөмөөр байна. Учир нь үхмээргүй байгаа болохоор! Панда яаж очихыг нь мэдчихвэл ганцаараа В5 руу оччихно. Үүнээс ч мөн зайлсхиймээр байна! Одоо энд ганцаараа үлдмээргүй байгаа учраас! Тэр панда юм байж надаас илүү хүнлэг юм аа. Гэхдээ Панда учраас Шибуяаг мэдэхгүй. В5 давхарт ойрхон ирснийг ч анзаараагүй байна.

Панда: Би тийшээ харчхаад ирье!

Күсакабэ: За, сайн хараарай! Дараад нь өртөөнд төөрсөн дүр эсгэдэг юм билүү? Гожог тамгалсан нөхдөөс түрүүнээс хойш том хараагдсан энерги нэг гарч ирж, нэг алга болоод. Хүрнэ гэж байхгүй. Шал балай юм.

Нэги: Хар шидийн сургуулийн шидтэнүүд биз? Бууж өг. Болж өгвөл шидтэнүүдийг алмааргүй байна.

Күсакабэ: Панда.

Панда: Ард нь гурав байна, аягүй бол өөр хүмүүс нуугдаж байгаа байх.

Күсакабэ: Би ч гэсэн алуулмааргүй байгаа ч "за, тэгье" гэж хэлж чадахгүй нь. Юу гэхийг минь сонсооч. Удаан ярилцъя.

Фүшигүро: Удах тусам надад муу! Богино, шийдвэрлэх тулаан болгох хэрэгтэй! Миний цорын ганц давуу тал...

Шоко: Захирал аа. Хараагдсан цогцсууд байгаа юм чинь ганцаараа байсан ч зүгээр ээ.

Бичиг: 22:51 Шуто хурдны галт тэрэг Шибуяа 3-р зам Шибуяа хураамж авах цэг

Яга: Яг тэгж харагдаач. Эндхийг мэдчихвэл шууд онилно. Урвуу хараагдсан техникээр бусдыг Сатору хүртэл эмчилж чадахгүй. Ино, Ичижи ч чамайг байгаагүй бол үхэх байлаа.

Шоко: Захирал таны түргэн шийдвэрийн л ач. Нанами залгахыг хүлээсэн бол амжихгүй байх байлаа. Нанамиг чөлөөтэй явуулсан нь ч том явдал.

Яга: Тамхинаас гараагүй байсан юм уу?

Шоко: Хальт сургуулийн үеэ санаад.

Фүшигүро: ...тэр нь ойрхон Иэри эгч байгаа! Одоо биеэ хэмжээнээс нь илүү шахаж болно! Түүний эмчилж чадах хохирлоор үүнийг дуусгая! Замыг нь нарийсгалаа! Хурд нь тэр үеийн Сүкүнатай зэрэгцэхээр юм. Нүдээрээ бүү дага! Тэгээд хугацаа тааруулахад төвлөр! Хугацааг зөрүүлбэл үхнэ. Хугацааг зөрүүлбэл... Үхнэ! Новш!

Тоожи: Миний жаал байна аа. Түүнд бүгд байгаа. Тав зургаатайд нь техник нь илэрхий болбол та нарт өгч болох юм. Мэдээж хэдийг өгөхөөс чинь шалтгаална. Удамшлын техниктэй бол наймыг, өөр техник байвал долоог авъя!

Наобито: Удамшлын техник байвал арвыг өгье.

Тоожи: Миний хувьд хогийн сав байлаа ч авьяас байвал түүнд хамаагүй дээр биз. Надад ч хамаатай биш дээ. Хамаатай биш.

Ээж: Мэгүмиг найдлаа шүү.

Тоожи: Чи. Нэр чинь?

Фүшигүро: Фүшигүро?

Тоожи: Зэнин биш юм уу? Ашгүй дээ.

Фүшигүро: Тэр яг юу байв аа? Одоо бодоод ч яах билээ. Бушуухан Иэри эгч рүү очъё. Үгүй ээ, эхлээд Маки эгч тэр хэдийн аюулгүй байдлыг...

Шигэмо: Энэ, энэ... энэ л байхгүй юу! Ийм зүйлд л тохирно!

Нанако: Түүнтэй хамтрах аа? Гэтогийн биеийг эргүүлж авахын төлөө гэсэн утгаар хэлж байгаа биз дээ?

Нэги: Үгүй ээ. Тэр хуурамчийн жинхэнэ төрх, зорилго тодорхойгүй ч гэлээ хорвоо үймээн самуунд автвал төлөөсийг нь төлөх нь шидтэн бус сармагчнууд байх болно. Хүчтэй байх нь амьд үлдэхэд шаардлагатай нөхцөл. Сармагчнууд заазлуулж шидтэнүүд олширч, хараалууд алга болно. Энэ бол Гэтогийн хүссэн ертөнц. Тиймээс хамтарна. Биеийнх нь тухайд тоох юм алга. Хүслийг нь залгамжилж л байгаа бол.

Нанако: Олон юм хуцаж төвөгтэй болгохоо боль. Хайртай хүнээ зомби шиг удирдуулахыг дуугүй хараад байж чадахгүй гээд байна. Гэтогийн түүх дууссан. Хэнээр ч бузартуулахгүй!

Суда: Том болж үзээч, Нанако.

Нанако: Томчууд, хүүхдүүд гэх... Наадхаа яривал дуусна гэж мэд!

Ларүэ: Хөөе! Та хоёр тайвширцгаа. Сүгүрүгийн хамгийн хүсэхгүй зүйл нэгнээ гэмтээхгүй байх байсан. Та хоёрын алиных нь ч буруу биш. Эндээс салцгаая. Өөрийн юу хүссэнээ хийцгээ.

Нанако: Ларүэ яах юм?

Ларүэ: Би алиных нь ч талд орохгүй. Мигуэльтэй адилхан. Би ердөө л Сүгүрүг хаан болгохыг хүссэн төдий. Гэхдээ та нар бүү мартаарай. Бид гэр бүл гэдгээ. Нэг өдөр дахиад хаа нэгтээ хамт хооллоно.

Суда: Бид бол Гэтогийн хүслийг залгамжлагчид. Хар шидийн сургуулийнх бол үүнээс илүү ярилцах шаардлагагүй. Бууж өгөх юм уу, үгүй юм уу? Шийдэмгий бус эрчүүдэд дургүй шүү.

Панда: Би панда учраас хамааралгүй биз.

Күсакабэ: Яриа богинохон болчихлоо шдээ, новш! Гэхдээ л... Иймхэн түвшний бүлэг юм биз дээ? Сайхан тохироо. Хангалттай цаг хожиж, өөрийгөө хамгаалангаа сунжруулахаас. Шинэ Сүүдрийн арга барил Иаи, Оройн сар.

Нэги: Энэ хариулт чинь юм биз дээ?

Сүкүна: Хуруунуудын шагнал. Хүрээд ир. Надад ганц цохилт буулгаж чадвал та нарын дор ажиллая. Хамгийн эхлээд Шибуяагийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэх үү? Нэг хүнээс бусдыг нь. Иймхэн төдий юу?

Жого: Болоогүй байна!

Сүкүна: Хараал аа!

Жого: Гэто, би Сүкүнагийн хэдэн хуруутай тэнцэх хүчтэй вэ?

Гэто: Өгөөмөр тооцвол наймаас есөн хуруу юм уу?

Жого: Мэдэж байсан. Мэдэж байсан л явдал. Хүчний ялгаа бийг мэдэж байсан. Гэхдээ арай ч ийм гэж санасангүй!

Сүкүна: Сарны гэрэл энэ хүртэл тусаж байна. Үүний ачаар чиний өрөвдөлтэй байдал бүр тод харагдаж байна. Алив ээ, хичээ хичээ. Намайг уйдах хүртэл зөндөө удаан тоглож болно шүү.

Күсакабэ: Энд байхад дэндүү аюултай! Зугтъя!

Нэги: Хаачих нь вэ?

Күсакабэ: Сонсоцгоо! Сонсоцгоо, хараал хэрэглэгчид ээ! Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч онц зэрэглэлийнхэн хоорондоо алалцаж байна! Шоргоолжнуудын дээр хэдэн заанууд товшилтот бүжиж байгаагаас ялгаагүй! Тодорхой хэлэхэд шоргоолжнууд нь бид!

Панда: Бушуул, бушуул, бушуул, бушуул!

Жого: Дээд Урлаг: Солир!

Күсакабэ: Шинэ Сүүдрийн арга барил: Таталбар! Панда! Бушуу зугтъя!

Сүкүна: Зугтаахгүй. Эндээс 100 метр радиуст байгаа бүх хүнийг намайг "хөдөл" гэж хэлэх хүртэл хөдлөхийг хориглож байна. Дүрмийг зөрчсөн хүнийг мэдээж ална. Болоогүй. Хараахан болоогүй. Хөдөл!

Жого: Хэдий Сүкүна байлаа ч гэмтэхгүй өнгөрөхгүй.

Сүкүна: Оносон бол шүү дээ. Яагаад хүрээгээ ашиглахгүй байгаа юм?

Жого: Хүрээгээр алалцаад ялахгүйгээ мэдэж байгаа.

Сүкүна: Гожо Саторутай тэгсэн болохоор уу? Арчаагүй амьтнаас гарах л илэрхийлэл байна даа. Гэхдээ миний сонирхлыг овоо татлаа. Чиний онцлог техникээр тулалдъя. ***, Фүга (Нээгд).

Жого: Энэ чинь... Галын дөл үү? Сүкүнагийн техникийг цавчих, хэрчих л гэж бодсон юм сан.

Сүкүна: Тийм бий? Ихэд алдартай гэж бодтол мэдээж хараал юу гэж энийг мэдэх билээ дээ. Санаа зоволтгүй. Техникээ ил болгох мэтийн хөгийн зүйл хийхгүй. Зэвсгээ бэлд. Галын хүчээр үзэлцье.

Жого: Уучлаарай, Ханами, Дагон.

Ханами: Махито байгаа шүү дээ. Хүмүүс айж, үхлээс жийрхдэг. Гэхдээ үүний цаана ч мөн хүмүүс зогсож байдаг. Хүний хувьд үхэл бол толь. Махито бол тэр толь нь. Махито цаашид улам хүчирхэг болно. Тиймээс чи түүнийг толгой дээрээ залсан биз дээ?

Жого: Дахин төрөх үед бид одоогийнх шигээ байхгүй. Тийм байлаа ч дахин уулзах өдрийг сэтгэлдээ хүлээж байна. Бид бол жинхэнэ хүмүүс.

Сүкүна: Юу вэ, чи? Хүн болохыг хүссэн юм уу? Аанха, мэдэж байгаа. Яг хүн болох биш, хүний байр суурийг хүссэн. Тиймэрхүү биз? Ойлгож байгаа ч утгагүй юм. Хүмүүсийн сүрэг. Хараалын сүрэг. Бөөндөө цугларч, нэгнийхээ үнэ цэнийг хэмждэг учраас бүгд дорой болж, өсөлт зогсож байгаа юм. Чи бүгдийг нь шатаах байсан юм. Тооцоо, төлөвлөгөөгүйгээр эргэн тойрноо шатаагаад л. Гожо Саторуд хүрэх хүртлээ... ирээдүй, угсаа, бүхнийг хаяад. Санаагаа булаан эзлэх өлсгөлөн байдал. Чамд энэ дутагдаад байсан юм.

Жого: Тийм байж магадгүй ээ.

Сүкүна: Гэхдээ яахав бага ч болов зугаацууллаа. Хүмүүс, шидтэнүүд, хараал... 1,000 жилийн өмнө тулалдсан тэднээс чи хавь илүү байлаа. Бахарх. Чи хүчирхэг.

Жого: Энэ юу вэ?

Сүкүна: Харин л дээ. Би бол наадхыг чинь мэдэхгүй. Хэн бэ?

Ураүмэ: Хүлээн авахаар ирлээ, Сүкүна.

Сүкүна: Ураүмэ юу?

Ураүмэ: Уулзалгүй уджээ.

Бичиг: 23:07 Догэнзака Шибуяа 109 урд

Шигэмо: Даажигнаад байгаа юм уу? Новш! Сэрээч, новшийн шидтэн!

Бичиг: 40-р анги Аянгын дуу

Юүжи: Ментос колаг сүүлийн үед интернетэд аягүй их харах боллоо. Үнэн юм байх даа?

Күгисаки: Яагаад асуув?

Юүжи: Багадаа ментос, колаг зэрэг хэрэглэж байсан тохиолдол хэд хэд байсан даа. Тийм ой санамж алга гэхээр тэр бичлэгүүд худлаа болж таарах нь!

Күгисаки: За, ид!

Юүжи: Дараагийн анги: "Аянгын дуу, 2-р хэсэг."

Бичиг: Дараагийн анги Аянгын дуу, 2-р хэсэг

Зэрэг: Ирэх 7 хоногт уулзъя!

Back to episodes Go home