Фүшигүро: Нанами ах! Тэр хавч одоо надтай хүрээгээрээ түлхэлцэж байна гэж бодож байгаа. Гэхдээ миний зорилго ондоо. Энэ хүрээний хаалтад жижиг ч болов хамаагүй нүх гаргана! Орж ирсэн нүх хэдийн хаагдсан. Дотроос онгойлгох нь гаднахаас илүү хэцүү учраас нэг нэг хүн гарах хэмжээний нүхийг хэдэн секундэд гаргаж чадна. Үзүүр нь миний хөлийн дор байна. Орж ирэхдээ хүрсэн учраас мэдэж байна. Хэзээ ч хэрэглэж чадна! Гурвуул нэгэн зэрэг үсэрвэл...
Нанами: Чамайг ганцааранг чинь үлдээхгүй биз дээ?
Фүшигүро: Амиа эрсдэлд оруулавч золионд гаргах санаа алга.
Бичиг: 39-р анги Хэлбэлзэл, 2-р хэсэг
Нанами: Хоёр оо! Цуглар!
Өгүүлэгч: Үг хэл ойлгодог дайсан. Зорилгоо шууд бусаар дамжуулах, адилхан 1-р зэргийн шидтэндээ итгэх итгэл. Хүрээнээс гадагш зугтаах. Үгүй болсон зугтах боломж дахин сонголтод орж ирэв.
Дагон: Хүүгийн хамгаалалтыг чангатгаж байна уу? Надад бол бөөнд нь л— Үгүй!
Нанами: Баригдав уу? Гэхдээ оройтсон! Фүшигүрогийн хөл рүү!
Өгүүлэгч: Зэнин овгийн хараалыг төрөхдөө өвлөж авсан нэгэн. Тэрхүү хараалыг бүр мөсөн хаяж чадаагүй нэгэн. Тэдний олж харсан нь бүхнийг хаясан нэгний биеллээ олсон махан бие хөдөлж байсан нь байв.
Фүшигүро: Хэн бэ?
Маки: Хүн үү? Шидтэн үү?
Дагон: Зугталгүй өөр нэг шидтэн оруулаад ирэв үү?
Маки: Хурдан юм! Сая агаарт байсан шүү дээ! Тэгээд ч зогсохгүй! Яачихсан чадалтай юм бэ?
Фүшигүро: Маки эгч!
Маки: Хараагдсан энерги ер мэдрэгдсэнгүй!
Маки: Бяраар ялагдлаа гэж үү?
Маки: Явж явж би юу?
Нанами: Фүшигүро?
Фүшигүро: Муу шүү. Нүх хаагдчихлаа. Бүр саяны үйлдлээр бидний зорилго мэдэгдчихлээ. Одоо амархан нээлгэхгүй.
Наобито: Тожи юу?
Өгүүлэгч: Огами эмгэний зөвлөгөөн техник үхсэнийх нь дараа ч үргэлжилсээр. Сав нь болох зээ хүүгийнх нь хараагдсан энерги дууссанаар дуудлага нь дуусах учиртай байсан. Зэнин Тожигийн биеэр дахин бичигдсэн зээ хүүгийнх нь биед хараагдсан энерги байхгүй мөн үүний дээр бие нь огт хараагдсан энерги хэрэглээгүй. Техник нь зогсох боломжоо алдсан юм. Нийлмэл гаж зүйлсээс үүдэж техник нь хяналтаас гарч одоо Зэнин Тожи нь сав нь эвдрэх хүртэл совингоо дагаж тулалдсаар байх аллагын машин болсон аж.
Дагон: Энэ эр... Хараагдсан энерги алга уу? Тоогоод ч хэрэггүй юм байна.
Өгүүлэгч: Түүний соёо тасралтгүй хамгийн хүчирхэг рүү нь чиглэв.
Маки: Төгцөг өө, тэр хэн бэ?
Наобито: Сүнс.
Нанами: Фүшигүро, дахиад жаахан тэсэж чадах уу?
Фүшигүро: За.
Нанами: Уучлаарай. Түүнд мөрийцөхөөс.
Фүшигүро: Дүрсгүй үүлийг хооронд нь харшилдуулаад...
Нанами: Хэлбэрийг нь өөрчиллөө. Ирлээд байна уу?
Дагон: Би ялагдана гэж үү? Хараагдсан энергигүй хүнд үү? Үгүй! Хүүгийн хүрээ доройтож байгааг мэдэрч байна! Гарцаагүй онох нөлөөллөө авч чадвал бүгдийг нь алчихна! Цаг... хожих хэрэгтэй!
Наобито: Агаарт хөвж чадна биз? Дахин нэг хэлэх үү?
Дагон: Хараахан... дуусаагүй байна!
Маки: Хүрээ! Үнэхээр тэр хавчийг ганцаараа зайлуулчихлаа!
Нанами: Фүшигүро ирээгүй бол эргэлзээгүй арчуулах байлаа. Гэхдээ асуудал үлдсэн хэвээр. Тэр манай тал уу, үгүй юу?
Фүшигүро: Айн? Хэзээдээ гадагшаа шидэгдэв? Хурдан гэдгээр ч зогсохгүй нь. Аягүй бол Сүкүнагаас ч илүү байж мэднэ! Тэр одоо юу юм бэ?
Маки: Мэгүми!
Жого: Яваа юу, Дагон?
Наобито: Хөөе, хөөе, хөөе! Худлаа биз дээ?
Нанами: Дагон гэх хараалаас илүү...
Жого: Үлдсэнийг нь надад даалга.
Нанами: ...түвшин илүү хүчтэй юм!
Жого: Хүнд найдалгүйгээр бидний сүнс дахин амилна. Зуун жилийн дараах эзгүй талд дахин уулзъя. За, тэгэхээр. Эхнийх нь уналаа.
Маки: Нана—
Жого: Хоёр дахь нь. Гурав дахь нь. Сүкүна? Үгүй, биш байна! Хуруу! Сүкүнагийн хуруунуудыг Шибуяагийн хаа нэгтээ суллачихлаа!
Мимико: Бушуулъя, Наоко. Хуруу хараалуудыг дуудаж мэднэ.
Нанако: Мэдэж байгаа. Гуйя, гараад ирээч. Сүкүна-сама.
Жого: Та хоёр! Хэдэн хуруу идүүлсэн бэ?
Мимико: Хэлэхгүй!
Нанако: Мимико!
Жого: Тийм үү? Үх. Сайн хэрэг, хараахан тамга нь арилаагүй байна. Санаанд оромгүй үйл явдлууд өрнөсөн ч хэргийг нь хамгийн сайнаар гаргана.
Гэто: Итадори Юүжи нь бүх 20 хурууг залгисан ч биеийн удирдлагаа Сүкүнад алдахгүй байх. Гэхдээ энэ нь 20 өдөрт нэг нэгийг идвэл л тийм зүйл болно. Нэг дор арвыг идвэл бие нь хурдан дасаж чадалгүй түрхэн зуур хэдий ч биеийн удирдлагаа Сүкүнад шилжүүлнэ.
Жого: Сэр, Сүкүна! Арвыг бүгдийг нь идүүллээ. Ингээд Итадоригийн дотор дор хаяж 15 хуруу байх учиртай. Амьд байсан юму у? Аль нэгнийх нь техник биз. Гэхдээ ингэж айсан байхыг харахад тэгж олон зогсоохгүй л болов уу. Битгий цаг үрээд бай!
Сүкүна: Нэг хором өгье. Холд.
Жого: Энэ Сүкүна байх нь... Гожо Саторугоос өөр төрлийн хүч чадал! Дийлдэшгүй хорон санаа! Өчүүхэн хөдөлгөөн үхэлд хүргэж мэдэх айдас.
Нанако: Амьсгал! Амьсгал, амьсгал! Амьсгал, амьсгал, амьсгал, амьсгал!
Мимико: Амьсгалж болно биз дээ? Алахгүй биз дээ?
Сүкүна: Тэргүүнээ яасан өндөрт өргөдөг юм? Ганц өвдгийг чинь авах хангалттай гэж бодсон уу? Агуу хүн хамгийн доош бөхийдөг юм. Толгойгоо ихэд хөнгөнөөр үнэлдэг бололтой. Жаалууд аа, эхлээд та нараас эхэлье. Надтай ярих яриа байсан биз? Нэг хурууны үнэд юу гэхийг сонсъё. Хэлээд үз.
Нанако: Д-Доод давхарт духандаа оёдол тавиулсан, ламын дээлтэй эр бий. Т-Түүнийг алаад өгөөч.
Мимико: Гэтог суллаад өгөөч.
Нанако: Гэто. Гожо Сатору гэж хэн юм? Айхавтар хүчтэй биз дээ?
Гэто: Аан... Хамгийн сайн найз байсан юм. Муудалцсанаас хойш дахин үг солиогүй.
Нанако: Хайртай.
Мимико: Хайртай.
Нанако: Хайртай.
Мимико: Хайртай.
Нанако: Гэтог алсан Гожо Саторуг бид хэзээ ч уучлахгүй.
Мимико: Гэхдээ энэ нь дээр гэж бодсон.
Нанако: Учир нь Гожо Сатору Гэтогийн цорын ганц сайн найз нь байсан.
Мимико: Чи бол өөр.
Нанако: Там руу тонил! Харамсуулна даа! Бид өөр нэг хурууны байршлыг мэднэ. Түүнийг алаад өгвөл хаана байгааг нь хэлье. Тиймээс гуйя...
Сүкүна: Тэргүүнээ өргө.
Нанако: Мимико! Мимико! Мимико! Мимико! Мимико!
Сүкүна: Ганц хоёрхон хуруу өгөхийн хооронд
Нанако: Үгүй ээ! Мимико!
Сүкүна: надад тушаал өгч болно гэж бодсон уу?
Нанако: Худлаа, худлаа! Мимико! Мимико!
Сүкүна: Доромжилж байна шүү.
Нанако: Мимико! Сүкүна! Үх!
Сүкүна: Хмм, гар утас уу? Үгүй, гэрэл зургийн функц уу? Гэрэл зурагт орсон ямар нэг зүйлд юм хийдэг чадвар байсан биз. Балай юм. Дараад нь чи, хараал аа. Юу хүсээ вэ?
Жого: Хүсэх зүйл... алга!
Сүкүна: Юу?
Жого: Бидний зорилго бол Сүкүна чамайг бүрэн амилуулах. Одоо Итадори дасан зохицож чадахгүй байгаа тул түр зуурын л эрх чөлөө олж авсан төдий. Үүнийг чи ч сайн мэдэж байх учиртай. Сүкүнагийн Урвуу хараагдсан технк бусдыг эмчилж чаддаг байлаа ч Махитогийн Үндэслэлгүй Хувиргалтаар өөрчлөгдсөн сүнсний хэлбэрийг яах ч аргагүй. Сүкүна тэр үед гэрээ хийгээгүй биш. Хийж чадаагүй хэрэг. Итадори Юүжиг эргэж ирэхээс өмнө түүнтэй гэрээ хий! Биед нь үүрдийн эрх мэдэл олгох гэрээ! Итадоригийн нөхөд энүүгээр зөндөө бий. Хийх арга зөндөө бий.
Сүкүна: Шаардлагагүй. Надад өөрийн төлөвлөгөө байгаа. Гэхдээ... тийм бий. Та нар ч бас цөхрөлтгүй үзэж байх шиг. Хуруунуудын шагнал. Хүрээд ир. Надад ганц цохилт буулгаж чадвал та нарын дор ажиллая. Хамгийн эхлээд Шибуяагийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэх үү? Нэг хүнээс бусдыг нь.
Жого: Үгэндээ хүрнэ биз?
Наобито: Хар шид хэрэглэх гэж байгаа бол ингэж хийгээрэй!
Нанами: Юу, насанд хүрээгүй хүмүүс бас бий.
Наобито: Хаалт! Техник! Нэг, хоёр, гурваа!
Нанами: Юу л даа, сурагчид үзэж байна.
Наобито: Би цаас гаргасан учраас хайч гаргасан та хоёрт
Наобито: маргааш гоё зүйл тохиолдож мэдэх юм!
Нанами: Битгий гэнэт хүүхдүүдэд тааруулаад бай л даа.
Бичиг: Дараагийн анги Аянгын дуу
Маки: Дараагийн анги: "Аянгын дуу."
Наобито: Бүр согтчихож.
Back to episodes Go home