Үиүи: Эгч ээ!
Мэй: Давчуу юм. Тийм байх нь. 1-р алхам, авсанд хорих. 2-р алхам, булшны чулуун дор булшлах. 3-р алхам, гурав тоолно. Энэ хүртэл энэ хүрээний гарцаагүй онох нөлөө нь. Онц зэрэглэлийн эмгэгт хараал. Гурав тоолохоос өмнө авснаас гарахгүй бол би өвчинд нь нэрвэгдэж үхнэ. Гол асуудал нь тэр булшны чулуу л байна. Дахиад хоёр удаа оногдвол хэвийн хөдөлж чадахаа болино. Ийм нөхцөлд Гэтотой тулалдмааргүй байна шүү. Үй Үй, зүгээр үү?
Үиүи: Тийм, эгч ээ.
Мэй: Хүрээн дотор хараагдсан энергиэр хүчтэй рүү нь рефлексээрээ дайрч байгаа байх. Хүрээнд нь хамрагдсан хэрээ хоёр ширхэг байна. Тийм байж. Буулгаж авахын тулд довтлох байг нь Үй Үй рүү шилжүүлж намайг чөлөөтэй хөдөлгөх цаг хожуулахаас өөр аргагүй нь. Гэхдээ Үй Үй булшны чулууны нэг дайралтад оногдоход үхнэ. Үй Үй... Миний төлөө үхэж чадах уу?
Үиүи: Таны төлөө үхсэн ч болох юм уу? Намайг хараагдсан энергиэ суллахтай зэрэгцээд эгч хараагдсан энергиэ дарна. Бүгдийг нь ойлгочихлоо, эгч ээ!
Мэй: Намайг зөвхөн ачаагаа бариулах гэж тэр хүүг авчирсан гэж санаа юу?
Үиүи: Эгчийн намайг амиа эрсдэлд оруул гэсэн нь миний хувьд хараагдсан энергиэ ашигла гэсний дохио.
Бичиг: Шинэ сүүдрийн арга: Энгийн хүрээ
Мэй: Үй Үйн үүрэг бол хүрээний учрыг олох. Бусдад өртэй болох нь миний зарчимтай зөрчилддөг ч гэсэн. Энэ төрлийн ажлыг түүнд даалгадаг. Шидтэний хувьд үндсэн хүчээ хормын зуур нэмэгдүүлэх хамгийн сайн арга юу вэ?
Үиүи: Тэр нь амиа дэнчинд тавих гэрээ хийх! Тийм биз, эгч ээ? Тийм! Эгчийн техник, Хар шувуу эзэмшилтийн дээд техник, Камиказэ: Шувууны дайралт! Хэрээг амиа хорлуулаад үүний хариуд ихэнхдээ сул байдаг амьтны хараагдсан энергийг арилгаж, өрсөлдөгчөө тас хийтэл цохино. Шувууны дайралтыг зогсоож чадах хүн Гожо Саторугаас өөр байхгүй.
Мэй: За, манайхан. Гол ажиллагаа. Миний төлөө үхэх үү?
Гэто: Муугүй юм гээч. Орчин цагийн шидтэн гэхэд.
Бичиг: 38-р анги Хэлбэлзэл
Наобито: Гожо Сатору тамгалагдсан юм бий? Урхинд орсон юм шиг л санагдчихлаа.
Нанами: Надад ч гэсэн. Гэхдээ хуурамч байлаа ч Гэто оролцсон байдаг. Тэндээс цааш ямар нэг урхи байна уу?
Наобито: Надад бол Гожо овгийн уналтад хундага тулгамаар л явдал болж.
Маки: Туслах санаагүй бол харьж үз.
Наобито: Харих юм бий? Маки чи л харьсан нь дээр байх. Тийм ээ, 1-р зэргийн шидтэн Нанами?
Нанами: Маки, энэ тухайд Наобито гуайн үгэнд орсон нь дээр.
Маки: Согтуу толгойгоос илүү хэрэг боломз.
Бичиг: 22:20 Шибуяа өртөө Инокашира шугамын гарц
Нанами: Ууж байсан юм уу?
Наобито: Уугаагүй дээ.
Нанами: Ганцаараа явбал дээрдэхгүй байх аа даа.
Маки: Нанами ах.
Нанами: За. Түүнийг би зохицуулъя.
Наобито: Та нар арай л удаан юм.
Маки: Харсан уу?
Нанами: Үгүй ээ. Техник нь бололтой.
Наобито: Чи яг хэдэн хүн идээ вэ?
Дагон: Жого... Махито... Ханами... Ханами! Яаж... Яаж Ханамиг алж зүрхлэв ээ? Зүрхлэв ээ?
Наобито: Тийм бий. Дорой байх нь аргагүй байж. Хараахан Хараалт хэвлийгээрээ байж.
Маки: Ус? Ямар их хэмжээний ус вэ?
Наобито: Хараал, анимешнд 1 секундэд хэдэн фрэйм байдгийг мэдэх үү?
Дагон: "Хараал" биш. Намайг Дагон гэдэг.
Наобито: Нарийвчлал, фрэймийн хурдыг нэмэгдүүлэх орчин үеийн хандлага байдаг.
Дагон: Ханами, Жого, Махито ч гэж бий.
Наобито: 4К хүртэл томруулж, 60fps фрэйм интерполяц...
Дагон: Бид...
Наобито: Хувийн хэрэгцээнд зориулж хийсэн тохиолдолд хэнд ч асуудал үүсгэдэггүй учраас энэ нь зүгээр. Гэвч сүүлийн үеийн ТВ-үүд фрэймийн интерполяцыг "өгөгдмөл" гэж тохируулах болсон. "Шаардлагагүй тус" гэдэг хэллэг ашиглагдахаа больсон биш! Үүнээс илүү харамсалтай юм гэж юу байх вэ? Савангийн дуурийн эффект бий болгоод...
Дагон: Бидэнд нэр гэж бий!
Наобито: Соёлгүй гэж бодохгүй байна уу? Хүүе.
Нанами: Гэмтэл алга. Тэрнээс илүүтэй хязгааргүй цустай юм шиг л.
Наобито: 1-р зэргийн хоёр шидтэн зайлуулж чадахгүй байна гэхээр. Чанга нөхцөлд орлоо шүү.
Маки: Новш! Төгцөг техникээ хэрэглээгүй бол би алуулах байлаа. Ичиж байна.
Наобито: Усан хамгаалттай хаалт юм бий? Зэрэг хамрах хүрээ томтой техник хийж чадах юм бий? Хараагдсан энерги ихтэй юм. Дахиад хэд хэдэн техникүүд байгаа л байлгүй? Тийм бол яавал дээр вэ? Амархан. Техникээ хэрэглэхийн өмнө шууд ална!
Дагон: Үгүй байлгүй!
Наобито: Агаарт тогтож чадна биз? Би бол дээшээ зугтаах байсан.
Дагон: Техникээ идэвхжүүлж чадахгүй нь! Энэ эр! Энэ эрийн буруу! Хурдан юм! Аягүй бол Жогогоос илүү хурдан байх!
Өгүүлэгч: Проекцын шид. Зэнин Наобитогийн шид. Нэг секундийг өөрийн харах өнцгөөс 24 фрэймд хуваан эдгээр фрэймд үүсгэсэн үйлдлүүдийг эхэнд нь мөрдөх боломжтой болгоно. Техник идэвхэжсэн үед Наобитогийн гар хүрсэн нэгний секундийн 1/24-н үйлдлүүд тодорхой болно. Бүтэлгүйтэх аваас хөдөлгөөн нь зогсож нэг секунд гацна. Эрсдэл бий. Тодорхой болсон үйлдлүүдийг дундаас нь засаж болохгүй. Физик болон хөдөлгөөний замыг үл тоосон үйлдлүүд бий болговол өөрөө ч мөн гацна. Гэсэн ч тэр төрөлх мэдрэмж, цаг хугацааны мэдрэмжээр Гожо Саторугаас гадна хамгийн хурдан шидтэн гэгддэг байв.
Наобито: Тэгүүлэхгүй.
Дагон: Хүрээ тэлэлт. Сэтгэл татам Скандагийн Тэнгэрийн хаяа.
Маки: Шикигами? Хүрээний гарцаагүй онох дайралт нь энэ юм уу? Онох хүртэл нь анзаарсангүй. Үгүй ээ, онох хүртэл оршдоггүй бололтой.
Наобито: Нууц техник: Унах дэлбээний сэтгэл.
Өгүүлэгч: Гурван том овогт уламжлагдаж ирсэн хүрээний эсрэг техник. Энгийн хүрээтэй адил хэрэглэгч нь өөрийн хүрээгээ идэвхжүүлэхгүй, гарцаагүй онох техник идэвхжиж, хүрэх мөчид хараагдсан энергиэр өөрийг нь хамгаална.
Дагон: Үнэхээр л тэр эр бусдаасаа өөр юм. Хүчийг нь шалгаж боллоо. Хүчээ сахалтайд нь 70%, хослолтойд нь 30% хуваая. Техник идэвхжүүлэлт: Үхлийн Сүрэг!
Нанами: Маки! Шикигаминууд шууд бидэн рүү чиглэхгүй байна! Дараагийн мөчид бидний махыг тасар татах нь! Бодож болохгүй! Шүргэх мэдрэмж төрвөл нэг нэгээр нь цавчиж унагаа! Анхнаасаа хараагдсан энергигүй чамд үүнээс өөр—
Маки: Нанами ах!
Наобито: Шикигамигийн давлагаа огт хумигдахгүй байна. Арай энэ хүрээнд тусгалаа олсон техник байж болох— Сэтгэл—
Дагон: Далай бол бүхий л амьдралын эх үүсвэр. Дорой юм. Эхлээд чамаас. Үхлийн Сүрэг бол тасралтгүй гарч ирэх шикигамигийн сүрэг юм.
Маки: Дорой гэж байгаа бол нэг цохилтоор алаач, Хавч новш оо.
Дагон: Тэгвэл чамайг энэ хоёр шиг...
Маки: Новш!
Дагон: ...идье л дээ.
Фүшигүро: Маки!
Маки: Мэгүми! Чи гэж хүн үнэхээр... биеэ тоосон кохай юм даа!
Фүшигүро: Тэр байна! Тэр наймаалж! Энэ хүрээний эх үүсвэр!
Дагон: Өөрөө миний хүрээ рүү нэвтэрч байгаа юм уу? Мулгуу юм. Юу? Хүрээний гарцаагүй онох нөлөөлөл үгүй болчхож! Тэр хүү хүрээгээ дэлгэж байна. Одоо түүний болон миний хүрээний хооронд олс таталт болж буй нөхцөл үүсчхэж. Дахин гарцаагүй онох нөлөөллөө авахын тулд түүний хүрээг няц дарахаас өөр аргагүй нь. Амархан!
Нанами: Нөгөө хоёр яасан?
Фүшигүро: Ино ах ухаан алдсан. Итадори ганцаараа явж байгаа.
Нанами: Чамайг би хамгаалъя. Хүрээндээ л төвлөр.
Дагон: Тэр эр... Үхлийн Сүргээс нэг минут орчим тэслээ гэж үү? Сахалтай эр ч гэсэн!
Наобито: Ердөө ганц гар л авсан төдий. 71 жил гартайгаа байсан юм сан. Шангаа төлөх л болж дээ!
Нанами: Энэ нөхцөл үргэлжилбэл боломж байна. Үргэлжилбэл шүү дээ.
Фүшигүро: Нанами ах! Тэр хавч одоо надтай хүрээгээрээ түлхэлцэж байна гэж бодож байгаа. Гэхдээ миний зорилго ондоо. Энэ хүрээний хаалтад жижиг ч болов хамаагүй нүх гаргана! Орж ирсэн нүх хэдийн хаагдсан. Дотроос онгойлгох нь гаднахаас илүү хэцүү учраас нэг нэг хүн гарах хэмжээний нүхийг хэдэн секундэд гаргаж чадна. Тэр ямар Гожо багш биш. Нэг өдөрт Хүрээ тэлэлтийг олон удаа хэрэглэж чадахгүй биз. Бүгдээрээ Хүрээний гадна гарч чадвал ялна. Үзүүр нь миний хөлийн дор байна. Орж ирэхдээ хүрсэн учраас мэдэж байна. Хэзээ ч хэрэглэж чадна! Гурвуул нэгэн зэрэг үсэрвэл...
Нанами: Чамайг ганцааранг чинь үлдээхгүй биз дээ?
Фүшигүро: Амиа эрсдэлд оруулавч золионд гаргах санаа алга.
Нанами: Хоёр оо! Цуглар!
Дагон: Хүүгийн хамгаалалтыг чангатгаж байна уу? Надад бол бөөнд нь л— Үгүй!
Нанами: Баригдав уу? Гэхдээ оройтсон! Фүшигүрогийн хөл рүү!
Мэй: Ах дүүгийн харилцаа хүний зан чанарт харагддаг уу?
Үиүи: Эгч ээ, наадах чинь хүүхдүүдийг хувиа хичээсэн гэсэн ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж болох юм!
Юүжи: Нээрэн л наадах чинь яавч зөв биш!
Үиүи: Эгчийг эсэргүүцэж байна уу?
Юүжи: Айн?
Бичиг: Дараагийн анги Хэлбэлзэл, 2-р хэсэг
Мэй: Дараагийн анги: "Хэлбэлзэл, 2-р хэсэг."
Үиүи: Гожо Сатору ямар юм бол?
Зэрэг: Тэр айлын ганц шүү дээ.
Back to episodes Go home