Jijutsu S2 37

Юүжи: Ямар олон юм бэ? Тоохгүй орхиж чадахгүй нь! Гэхдээ бүгдийг нь аврах цаг алга! Новш, яах вэ? Өртөө... Гожо багш... энүүхэн энд байгаа атал!

Тогэ: Түрс!

Юүжи: Энэ үг! Инүмаки сэнпай!

Тогэ: Яргай!

Юүжи: Найдлаа шүү!

Тогэ: Яргай, яргай.

Бичиг: 37-р анги Улаан жин

Тогэ: Битгий хөдөл!

Бичиг: 22:10         Шибуяа өртөө, дотор

Чосо: Итадори Юүжи! Дүү нарынхаа өшөөг авна! Давхцал!

Бичиг: Давхцал

Өгүүлэгч: Цус удирдах техник: "Давхцал". Цусанд даралт өгснөөр хязгаарт нь тултал шахах техник. Давхцалаар шахагдсан цусыг нэгэн цэгээс суллана. Хараагдсан энергиэр нэмэгдүүлсэн цусны анхан хурд нь дууны хурдыг ч давна. Цус удирдах техникийн нууц урлагийн нэрийг...

Чосо: Цоо хатгах цус.

Бичиг: Цоо хатгах цус

Чосо: Давхар доргилт? Хачин техник байна. Чамаас асуух зүйл байна. Дүү нар минь эцсийн үг хэлсэн үү?

Юүжи: Дүү нар?

Чосо: Цк. Та нарын алсан хоёрыг хэлж байна.

Юүжи: Үгүй, юм хэлээгүй. Гэхдээ... Уйлж байсан.

Чосо: Эсо! Кэчизү! Харж байгаарай... Энэ бол та нарын ах!

Юүжи: Новш... Дахиад зайгаа авчихлаа. Энэ цусны лазер дэндүү хурдан юм. Бултах магадлал 50/50. Совин зөрж, толгой руу оновол... Үхнэ. Тэгвэл ядаж... Галлах мөчийг нь би шийдүүлье.

Чосо: Өдөөж байх шив. Болж байна.

Юүжи: Мэдсэн юм! Энэ довтолгоо эхнийх дээрээ л хурдан. Нэг бултвал ойртож чадна!

Чосо: Шинэ од.

Бичиг: Шинэ од

Чосо: Цк. Түргэдчихлээ. Даралт нь хангалттай болсонгүй.

Юүжи: Новш! Энэ муу... хүчтэй юм!

Мекамару: Хөөе! Хөөе! Нөхцөл байдал юу болж байна?

Юүжи: Мекамару! Чи өдий болтол юугаа—

Мекамару: Энергиэ хадгалж байна. Надад хийх зүйл олон байгаа. Чосо! Цус удирдах техник үү?

Юүжи: Мэддэг хэрэг үү?

Мекамару: Камо ижил техник хэрэглэдэг.

Юүжи: Тэр 3-р ангийн нарийхан нүдтэй юу? Тийм бол...

Мекамару: Сул талыг нь мэдэхгүй ээ.

Юүжи: Ээ!

Мекамару: Цус удирдах техник нь Камо овгийн уламжлалт техникийн нэг гэгдэн хадгалагдаж ирсэн. Цусыг өндөр даралтаар шахах "Давхцал", үүнээс салаалан гарсан "Цоо хатгах цус", "Цусан илд"-ээр бүх зайнд хариу тулалдаж чадах тогтвортой тал нь үүний шалтгаан юм. Цусгүйдэхгүй Чосо боломж гаргахгүй.

Юүжи: Чухал мэдээлэл өгсөнд баяр—

Мекамару: Сул талыг нь мэдэхгүй ч нэг санаа байна.

Юүжи: Юу юм?

Мекамару: Эхлээд 00-н өрөө рүү зугт.

Юүжи: 00-н өрөө? Яагаад?

Мекамару: Дараа тайлбарлая. Бүтэх магадлал 10% л байх. Уучлаарай, бүтэлгүйтэх аваас үхэх бэлтгэлтэй байгаарай.

Юүжи: Онцгүй гэдэг нь.

Мекамару: Энэ маягаараа туйлдаж байгаад л алуухаас хойш.

Чосо: Тэнэг. Тийшээ 00-н өрөө, лифт рүү л аваачина. Хаашаа ч зугтлаа гэсэн хашигдсан харх адил. Юун чимээ вэ? Тэр дүү нарыг минь ялсан хүн. Байдаг нэг тэнэг тэр хоёрыг ялахгүй. Бас гэнэт гарч ирсэн өөр нэг хоолой. Ямар нэг зүйл төлөвлөсөн гээд бодчиход буруудахгүй. Анхаарлаа бүү сулруул.

Мекамару: Яасан? Ирэхгүй нь үү? Хулчгар юм биз дээ? Дүү нар шигээ.

Чосо: Ална даа!

Мекамару: Үнэхээр адилхан юм гээч. Ах дүү гурав сүрхий нэгнээ гэх юм аа. Ашиглуулахдаа амархан. Энэ хүртэл амжилттай боллоо. Одоо чамаас л шалтгаална, Итадори Юүжи!

Чосо: Харамсалтай л юм. Саяных сүүлчийн боломж байлаа. Зугтаах гарцгүй болсон нь чи! Давхцал задарлаа гэж үү?

Өгүүлэгч: Цус удирдах техник нь нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийнхээ цус бүлэгнэлтийг тасралтгүй унтрааж байдаг. Үүний улмаас Чосогийн цус бусад хүнийхээс усанд задрахдаа илүү амархан. Түүнчлэн усанд өртсөн осмотик даралт нь цусны улаан эсийг тэлж, эсийн ханыг задрахад хүргэдэг. Цусны 45%-г бүрдүүлдэг цусны эсийг удирдах боломжгүй болж Давхцал нь задрав. Мекамаругийн онио байгаа оножээ. Одоо энэ нөхцөл байдалд Чосо биеэсээ гаднах цусыг удирдах боломжгүй болсон байв.

Чосо: Урсах Улаан Жин - Овоо.

Өгүүлэгч: Тулааны туршлага дутмаг Чосо өөрт нь юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Тайвнаар бодит байдлыг хүлээн зөвшөөрч биеийнхээ доторх цусыг удирджээ.

Юүжи: Шалтгааныг нь ойлгохгүй юм. Асуух боломж ч олдоогүй юм чинь. Гэхдээ үүнийг бол мэдэж байна. Өөрийн хөрсөнд татан оруулж чадлаа! Ялж чадна!

Өгүүлэгч: Ялалт баталгаатай болсон гэж итгэсэн мөчид усанд ил болгохгүй, усанд задруулахгүйгээр хязгаарт нь тултал царцаасан, хараагдсан энергиэр бэхжүүлсэн цусны нөж Итадори Юүжигийн элгийг цоо хатгах нь тэр.

Чосо: Цус удирдах техник: Цусан солир.

Юүжи: Анхаарал алдлаа! Дахиж харвах зүйл байхгүй гэж бодсон! Юу вэ? Хаанаа оногдов? Өмнө нь гэдсээ нүхлүүлж байсан үеэс өөр! Эвдэрч болохгүй зүйл эвдэрчихлээ! Ялагдах нь... Үхэх нь! Өөрийнхөө үүргийг ойлгож байсан. Фүшигүро, Күгисаки, Нанамин, сэнпай нар бүгд эндхийг давж Гожо багш руу очно. Үхэж байсан ч түүнийг буулгаж л авна. Гожо багшийг аврах нь би биш байсан ч болно.

Чосо: Гурван цохилт. Ердөө гуравхан цохилт шүү. Хаасан цохилтуудыг тооцохгүйгээр. Итадоригоос авсан гуравхан цохилт ийм гэмтэл учруулах гэж. Цусан солирын ганц хүч нь хатуу төдий. Цоо хатгах цус шиг хурд, хүчгүй. Гэнэдүүлж оноогүй бол цоо сүлбэж чадахгүй байсан биз.

Өгүүлэгч: Цус удирдагч шидтэнүүд ихэнхдээ Цусан солир шиг цусаа нөжрүүлж хатаадаггүй. Цусан илд ч үзүүрийг нь л хатууруулж, өндөр хурдтайгаар эргэлдүүлснээр үхэлд хүргэх хүчийг нэмэгдүүлдэг. Цус удирдагч шидтэнүүд хүртэл цусны судас бүрийн концентрацыг нэгэн зэрэг сунгаж чадахгүй. Цусаа хүчтэйгээр өтгөрүүлэх үед аяндаа тромбоз үүсгэх эрсдэлд байнга оруулна.

Чосо: Хүрээд ир.

Өгүүлэгч: Итадори Юүжи гэх эрсдэл үүнээс илүү том гэж Чосо шийджээ.

Юүжи: Хүчтэй юм! Шүд? Хуурсан дайралт байж ээ? Болоогүй! Би анхнаасаа солгой гараа ашиглаагүй. Дахин ашиглаж чадахгүй гэж бодож байгаа. Тиймээс баруун гараа өгөөш болгох энэ цохилт ононо! Саяны мэдрэмж юу байв аа?

Чосо: Харамсалтай л юм. Одоо ч амьсгаатай байна. Нөгөө ертөнцөд... дүү нараас минь уучлалт гуйгаарай!

Сүкүна: Утгагүй юм. Ийм шаарт ялагдах ч гэж.

Чосо: Юу?

Өгүүлэгч: Тэр мөчид Чосогийн тархинд урсан орж ирсэн оршин байгаагүй ой санамж.

Юүжи: Хөөе! Ах ч гэсэн!

Чосо: Юу болоод байна? Чи...

Нанако: Байна.

Мимико: Амьд байх шиг байна, тэ?

Нанако: Аанха. Тэгвэл эхлэх үү?

Күгисаки: Моан-дэй?

Фүшигүро: Мондэй.

Күгисаки: Тюсдэй!

Юүжи: Аанхан!

Күгисаки: Ве-до-несс-дэй?

Фүшигүро: Венсдэй.

Күгисаки: За шаа л даа!

Юүжи: Дараагийн анги: "Хэлбэлзэл."

Бичиг: Дараагийн анги Хэлбэлзэл

Күгисаки: Дуудлагуудыг нь хэн бодож олсон юм бэ?

Фүшигүро: Чамаас хамаагүй ухаантай хүн, тэнэг ээ.

Back to episodes Go home