Jijutsu S2 36

Нанами: Өөрийн бүтэлгүйтэлд бухимдах гэдэг зүйл

Бичиг: 21:44 Токио Метро Шибуяа Өртөө 13-р гарц (хөшигний гадна)

Нанами: одоог хүртэл мөн цаашид ч тэр миний амьдралд тохиолдохгүй. Зүгээр л энэ бодит байдлыг тулгах муу муухайтай тулж зүгээр л... Басаж байх шив.

Бичиг: 36-р анги Мохоо хутга

Мэй: Миний техникийг мэднэ биз дээ? Хэрээ удирдах. Тэгээд л болоо.

Бичиг: 22:02 Мэйжи хийд өртөө Шибуяа өртөө хоёрын хооронд

Мэй: Дорой байгаа биз? Тиймээс залуу байхдаа цөхрөлтгүй бэлтгэл хийсэн юм. Техникгүйгээр тулалдахын тулд. Дэмий өнгөрөөгүй ээ. Ингэж чамайг илүүрхэхдээ тэгж бодогдож байна.

Эр1: Боль! Би энэ хэргээс гарчихъя! Тиймээс өршөөгөөч!

Үиүи: Дуугаа тат. Эгч ярьж дуусаагүй байна.

Мэй: Өөртөө ингэж итгүүлсэн. шидтэний үнэ цэн нь техник нь биш гэж. Гэхдээ хязгаартаа тулсан юм. Биеийн чадвараа ч, хараагдсан энергиэр биеийн чадавхаа үүрд нэмэгдүүлж чадахгүй. Сэтгэлээр унасан. Сэтгэлээр унасан учраас дахин өөрийн техниктэй нүүр тулж би 1-р түвшний шидтэн болж дэлбээгээ нээсэн юм.

Үиүи: Алга ташив.

Мэй: За, алъя даа.

Эр1: Айн?

Мэй: Ярьж цаг нөхцөөх гэсэн юм.

Эр1: Уучлаарай! Дахиж муу зүйл хийхгүй! Тиймээс амийг минь л өршөөж хайрла!

Мэй: Үй Үй, амины үнэ цэнийн талаар хэлээч? Амьдралын жинг яаж хэмждэг гэж бодно вэ?

Үиүи: Мэдээж! Эгч танд хэр үнэтэй вэ гэдгээс шалтгаална!

Мэй: Баярлалаа. Чи?

Эр1: Айн? Б-Би...

Мэй: Амь авдаг нэгэн тэр амийг хэмждэг хэмжүүрийг шууд тодорхойлж чадахгүй. Тиймээс л ялагдаж байгаа юм. Харин миний хувьд боломжит хөрөнгөөр нь амийг хэмждэг.

Юүжи: Айн? Сая татагдсан нь шидтэнүүдийг оруулахгүй байсан хөшиг биз дээ? Ино ахтай нийлээд гурвууланг нь эвдсэн атал?

Бичиг: 22:04 Шуто түргэний галт тэрэгний 3-р зам Серюлан цамхгийн урд Шибуяа замд

Фүшигүро: Гурвууланг нь ашиглаж нэг хөшиг буулгасан, эсвэл хоёр нь хуурамч байсан. Гэхдээ ингээд шидтэнүүд Шибуяад чөлөөтэй хөдөлж чадахаар боллоо. Үлдсэн нь Гожо багшийг хорьж буй хөшиг, энгийн хүмүүсийг хорьсон хөшиг л үлдлээ. Энэ өвгөнөөс олон зүйл асуумаар байсан ч сэрэхгүй шинжтэй. Ино ахтай нийлээд— Ино ах!

Ач хүү: Хөшиг татагдах шив. Яах юм, эмээ? Я-Я-Я-Я-Яах юм?

Огами: Гожо Саторуг оролцуулахгүй байлаа гээд муудахгүй. Чи доошоо буугаад шидтэнүүдийг цааш харуул. Зээ?

Тоожи: Хэнд тушаагаад байгаа юм, чавганц аа?

Огами: Юу гэсэн үг вэ? Би зөвхөн биеийн мэдээллийг л буулгасан даа!

Тоожи: Буулгасан? Аан, тийм бий.

Огами: Тийм. Ийм явдал тохиолдохоос урьдчилан сэргийлэхийн тулд сүнсний мэдээллийг буулгахгүй гэж шийдсэн.

Тоожи: Сайн ойлгохгүй байгаа ч миний бие онцгой л доо. Түүний сүнс миний биеийг ялаагүй байх.

Огами: Сүнс биед ялагдлаа гэж үү? Үгүй! Боломжгүй!

Тоожи: Шидтэнүүдийг хөнөөх юм биз дээ? Чи ч бас шидтэн биз дээ?

Маки: Ичижи ахыг уу?

Күгисаки: Нитта эгчтэй ярьж байх хооронд дайрсан бололтой. Аягүй бол Фүшигүро тэр хэдээс салсны дараа байх. Одоо ганцаараа эвгүйтсэн байж мэднэ.

Маки: Нобара чи Акари эгч, Ичижи ах руу оч. Энд утас холбогдохгүй нь. Туслах зөвлөхүүд байхгүй бол яах ч аргагүй. Тэр тэнэг ялагдах учиргүй ч нөхцөл байдал улам сэжигтэй болоод ирлээ. Би ямар ч байсан эндхийг цэвэрлэе. Тэр өвгөнд тулалдах сонирхол ер алга.

Наобито: Хөөе, архи!

Маки: Битгий тоо. Яв.

Зэрэг: За!

Маки: Хөшигний гадна байгаа хэд байдал эвгүйтвэл зугтаж болох л юм.

Юүжи: Ино ах яаж байна?

Фүшигүро: Зүгээр... биш ч гэсэн үхээгүй байна.

Юүжи: Цохичхоод ирье.

Фүшигүро: Итадори! Сэтгэлийг чинь ойлгож байгаа ч биеэ барь. Бидний тэргүүний зорилт юу билээ?

Юүжи: Гожо багш.

Фүшигүро: Хөшиг татагдсан. Дээр байгаа хэд хэдийн зугтсан ч байж мэднэ. Ино ахыг аваад хэсэг гадагшаа гаръя.

Юүжи: Ино ахыг найдлаа шүү. Би түрүүлээд өртөө рүү явлаа.

Фүшигүро: Тийм дээ. Энэ нь хамгийн зөв сонголт. Гэхдээ одоо Шибуяад ганцаар хөдлөх нь... Ойлголоо. Гэхдээ...

Юүжи: Үхвэл намайг ална биз? Санаа зоволтгүй дээ! Мекамару цуг байгаа юм чинь! Мекамару түрүүнээс хойш хариу өгөөгүй ч гэсэн...

Фүшигүро: Ойлгож байгаа бол яахав. Дараа уулзъя.

Юүжи: За!

Үиүи: Эгч.

Мэй: Хөшиг татагдсан бололтой. Гожо Сатору надад өртэй болно гэдэг яг хэд хүрэх бол гэхээс догдолчихлоо байна.

Гэто: Бодсоноос илүү хурдан байлаа.

Күгисаки: Нитта эгч, зогс.

Бичиг: 21:40 Шото Бункамура гудамж (хөшигний гадна)

Шигэмо: Хөөх, хослолтой эмэгтэй! Баяртай байна! Дан эрчүүдтэй залхаж гүйцээд байлаа.

Күгисаки: Нитта эгч, нуугд. Дор нь дуусна. Бункамурад нуугдсан дүр эсгэж тэр чигээрээ Токюүгээр дамжаад яв. Ярьснаас нь үзэхэд тэр Ичижи ах руу дайрсан байх. Тийм бол бушуулахгүй бол.

Нитта: За! Күгисаки ч гэсэн бүү хэтрүүлээрэй.

Шигэмо: Шивнэлдээд байна уу? Сонирхол татчихлаа! Өө, нуугдчихлаа. Болгоомжтой!

Күгисаки: Өөрөө зэвсэггүй хүрч ирээд албаар ялагдах нь уу?

Шигэмо: Чи өмнө нь уулзсан байх аа?

Күгисаки: Хараагдсан хэрэгсэл хэрэглэгчдийн ихэнх нь дундын эсвэл холын зайнаас тулалддаг. Дайраад л бай! Хэн сэн билээ?

Шигэмо: Хадаас шидэх чинь аюултай шүү.

Күгисаки: Илүү аюултай болгоод өгье!

Нитта: Ёоё!

Шигэмо: Юу вэ? Нуугдаагүй байж шдээ!

Күгисаки: Нитта эгч!

Шигэмо: Өшиглөөд!

Күгисаки: Чи муу! Түрүүн унагаасан сэлэм? Яагаад дээрээс вэ?

Шигэмо: Харамсалтай л юм.

Күгисаки: Сүлбээр! Нитта эгч!

Шигэмо: Үнэхээр аюултай үйлдэл гаргах юм аа. Өө, эрүүг чинь оноо юу? Зогсож чадах уу? Хөөе, зогсож чадах нь уу? Хөөе л дээ... Чи байна аа. Өмнө нь уулзсан үеэс хамаагүй хүчтэй болчихсон байна. Би эхэндээ анзаарсан ч үгүй. Гэхдээ байна аа, зөвхөн хүчтэй байлаа гээд ялчихдаг хорвоо биш шүү. Ялангуяа миний техник орсон байхад. Гэхдээ би ч өөрийнхөө техникийг сайн ойлгодоггүй ю. За, хэнийг нь түрүүлж алдаг юм билээ?

Күгисаки: Т-Та нар... Ам минь ажиллаач! ...юу хийх гээд байгаа юм? Бага ч болов цаг хож!

Шигэмо: Аан, Гожо Саторуг тамгалмаар байна л гээд байсан.

Күгисаки: Чамаас асууж байна!

Шигэмо: Аан, би юу? За байз... Хөл бөмбөгөнд хайртай, авьяастай хүн хөл бөмбөггүй ертөнцөд төрвөл яах вэ? Болохгүй нь. Сайн тайлбарлаж чадахгүй нь. Тэр яахав, шалтгаан гэдэг тийм чухал уу? Хэнд хамаатай юм бэ? Зугаатай биз дээ? Би зугаацаж л байвал л болох биш үү? Чи ч бас тэгж бодохгүй байна уу?

Күгисаки: Боль!

Шигэмо: Болиулаад аль. Намайг үүнээс илүү нүгэл бүү— Өө, чалччихлаа. Амаар дүүрэн... Хүүе. Гуйвж дайваад л. За, за. Зүгээр гэсэн байх аа? Хар биш хослолтой хүмүүсийг алж?

Күгисаки: Фүшигүротой Шибуяад ирсэн санагдах юм. Нанами ах?

Шигэмо: Хүүе, хүүе. Уур амьсгалаа мэдэр л дээ. Юундаа дураараа хөдлөөд байгаа юм? Эмэгтэй хүн барьцаалсан байгаа биз дээ? Айн? Айн? Зугтчихлаа.

Нанами: Нөхдийнхөө тоо, байршлыг хэлээд аль.

Шигэмо: Мэдэхгүй ээ. Айн? Хана? Тэр ч бүү хэл... цавчигдсангүй юу?

Нанами: Нөхдийнхөө тоо, байршлыг хэлээд аль!

Шигэмо: Мэдэх— Айн? Би үхчихсэнү ү? Миний техник байгаагүй бол үхэх байж ээ? З-Зугтаахгүй бол!

Нанами: Нөхдийнхөө тоо, байршлыг хэлээд аль!

Шигэмо: Мэдэхгүй гэж хэл—

Күгисаки: Тэгүүлэхгүй!

Шигэмо: Уур амьсгалаа мэдрээч!

Нанами: Энд ирэх замдаа хэд хэдэн туслах зөвлөхүүд алуулсныг олсон. Чиний хийсэн ажил биз?

Шигэмо: У-Уучлаарай.

Күгисаки: Түвшин ондоо юм. 1-р түвшний шидтэн гэдэг энэ байх нь!

Нанами: Нитта руу буцаж очъё.

Мэй: Юу вэ? Чи юу даа?

Гэто: Мэй, уулзалгүй уджээ.

Мэй: Над руу алуурчин явуулчхаад яаж ингэж хэлж чадаж байна аа? Яагаад амьд байгаа билээ? Ноднин Гожо бүтэлгүйтээ юу? Эсвэл Гожо, Гэто хоёр нийлж энэ үймээнийг үүсгээ юу? Тийм байх учиргүй. Гожо ганцаараа энэ улсын бүх хүмүүсийг хөнөөж чадна. Өөр хүнтэй хамтрах шалтгаан, арга заль хэрэглэх шаардлагагүй. Би Гожогоос илүү чамайг өндрөөр үнэлдэг байсан юм сан. Нигилист инээмсэглэл чинь сэтгэл татам байсан. Чамайг алах болсонд их л харамсалтай байна. Үнэхээр харамсалтай. Аягүй бол энэ Гэто хуурамч байх.

Гэто: Мэй, надад ч бас харамсалтай байна. Урьдын сэнпай миний аминд заналхийлэх нь.

Бичиг: Онц зэрэглэлийн эмгэгт хараал Салхин цэцэг сахиус

Мэй: Хараал эзэмшилт? Би буруу уншив уу?

Гэто: Онц зэрэглэлийн эмгэгт хараал, Салхин цэцэг сахиус. Түрүү жил хараалын хамаг нөөцөө барсан ч чанараа алдаагүй байна лээ. Юмыг яаж мэдэх вэ гээд В5 давхрын хүмүүсийг байлгамаар байна. Энэ замын дагуу хүлээж байя. Наадхаа зайлуулж чадвал би үзэлцэж болж байна.

Мэй: Хүрээ тэлэлт? Энэ жаахан яггүй байх нь. Хоригдов уу даа? Авс юм уу даа?

Үиүи: Эгч ээ!

Хараал: Гурав, хоёр...

Мэй: Хэдэн жил өнгөрөө вэ дээ? Миний аминд заналхийлснээс хойш?

Үиүи: Эгч ээ!

Бичиг: 22:10 Шибуяа өртөөний байр

Юүжи: Ямар ч хүн алга! Өртөөн дотор зөндөө хүн түгжигдээгүй байсан хэрэг үү?

Нитта: Тэгвэл Ичижи зүгээр юм бий?

Нанами: Би чадах зүйлээ хийсэн, тэр ч бас угтаа шидтэн болохоор зорьж бйасан. Гэхдээ та хэдэд Гожогийн талаар тараагүй байсан бололтой.

Нитта: Бид шууд барилга руу орсон болохоор тийм л бололтой.

Күгисаки: Тамгалуулсан ч гэсэн тэссээр байгаа гэхээр үнэн бололтой.

Нанами: Та хоёр энд тусламж хүлээж бай. Би Зэнин гуайтай нэгдээд В5 руу очлоо.

Күгисаки: Би ч гэсэн!

Нанами: Болохгүй. Эндээс цааших тулаанд би хамгийн доод түвшнийх нь. Чи хөлд тээг болохоос цаашгүй. Энд хүлээж бай.

Чосо: Итадори Юүжи! Дүү нарынхаа өшөөг авна!

Юүжи: Ижичи ах! Ажилд тань тусалъя!

Ижичи: Зүгээр. Зүгээр ээ.

Күгисаки: Нэрэлхэх хэрэггүй дээ! Бид чинь төрөлхийн дижитал үеийн хүүхдүүд! Эксель, Пауер Пойнт юу ч биш!

Ижичи: Нээрэн. Нээрэн зүгээр ээ.

Фүшигүро: Дараагийн ангид: "Улаан жин."

Бичиг: Дараагийн анги Улаан жин

Юүжи: Селл нийлүүлнэ гэдэг нь юу юм?

Күгисаки: Хий, хий!

Ижичи: Жинхэнээсээ харьж үз!

Back to episodes Go home