Jijutsu S2 35

Юүжи: Хэрэг алга. Хөдлөх ч үгүй байна.

Ино: Н-Нэлээн муугүй л хүч гаргалаа. Нээрэн гэж үү? Цохилтоороо Нанами ахтай зэрэгцэхээр чадалтай юм биш үү? Үгүй ээ, тийм болохоор л...

Фүшигүро: Нэлээн бат бөх хөшиг юм гээч. Хаа нэгтээ сул цэгийг нь олж хормын дотор ч хамаагүй нүх гаргахгүй бол. Дотогш нь орохгүйгээр яах ч аргагүй нь.

Юүжи: Айн? Яагаад?

Ино: Яагаад гэж... Сонс, энэ чинь шидтэнүүдийг оруулахгүй байх хөшиг. Өөрөөр хэлбэл хаалт гэсэн үг. Хаалт гэдэг өөрийгөө хамгаалах, хүрээлэх зүйл бз? Тэгэхээр ерөнхийдөө хөшгийг буулгасан этгээд дотор нь байгаа гэсэн үг.

Юүжи: Гэхдээ Харажүкүд...

Ино: Тийм байх нь! Хөшигний дотор нь нуугдахаас илүүтэй гадна нь гарвал олдох, ялагдах эрсдэлийг бууруулж хөшигний хүчийг ч нэмэгдүүлнэ. Колумбусын өндөг гэдэг санаа юу?

Юүжи: Өндөг?

Ино: Гэхдээ хаалтын техникийн үндсийг бүрэн үл тоомсорлож байгаа юм биш үү? Айхавтар нөхөд юм даа. Тэгээд л түрүүний Итадоригийн цохилтод эвдрээгүй байх нь.

Фүшигүро: Наад логикоор чинь хөшигний үүсвэр нүдэнд өртөх газар байгаа юм бш үү?

Ино: Илрэх эрсдэлийг нэмэгдүүлснээр хүчийг нь бүр илүү нэмэгдүүлсэн гэсэн үг үү?

Юүжи: Нүдэнд өртөх газар?

Бичиг: 22:01 Шибуяа Төв цамхаг

Авасака: Шидтэнүүд анзаарах болов уу? Энэ хөшиг дотор энэ л хамгийн нүдэнд өртөх газар биз?

Огами: Магадгүй.

Ач хүү: Гэхдээ анзаарлаа гээд...

Авасака: Аанха. Доод давхруудад хувиргасан хүмүүс арвалзаж байгаа. Тийм амархан авирч гарч ирэхгүй. Утас?

Маки: Энэ янзын эд шүү.

Авасака: Тэд даалгасан хөшигний талаар мэдлээ гэж үү?

Ино: Ёош! Төлөвлөгөөний дагуу! Энэ хөшигний эх үүсвэр байх нь ээ?

Юүжи: Аанха, Мэй эгчийн хэлснээр наадах дотор чинь хаалтын техник суулгагдаж дараад нь нэг хүн хараагдсан энерги шингээхэд л болдог юм гэсэн.

Фүшигүро: Өөрөөр хэлбэл наадуулыг чинь устгавал хараал хэрэглэгчидтэй дараа нь учраа олж болно гэсэн үг биз?

Ино: Гурвуулаа байж ээ? Шидтэнүүдийг оруулахгүй хөшиг буусан хэвээр байна. Үлдсэн хоёр нь хаана байна? Тэр үү?

Юүжи: Фүшигүро! Нүэг сулла!

Огами: Зээ.

Ач хүү: Аанха, мэдэж байгаа эмээ.

Ино: Хөөрхөн кохай нартай болсон. Энд гавьяа байгуулаад би ч гэсэн 1-р түвшний шидтэн болохгүй бол.

Юүжи: Фүшигүро! Тэр хаана байна?

Фүшигүро: Тэнд. Би цохигдох мөчийг харсангүй. Бие нь хэтэрхий цэвэрхэн байна. Хар шидтэн байлаа ч 41-р давхраас унасан шүү дээ. Босоод ир, хөгшин зальт үнэг!

Авасака: Ёстой нэг. Одоогийн залуус настай хүнийг өрөвдөхөө больж.

Фүшигүро: Үрж байх цаг алга.

Юүжи: Цаг орохгүй ээ.

Бичиг: 35-р анги Зөвлөгөөн

Нанами: Яагаад намайг санал дэвшүүлээд өг гэж тэгтлээ хүчилнэ вэ? Чиний техник байхад шууд хагас 1-р түвшинд орно.

Ино: Ер нь л шууд хийх чухал зүйлс байна аа. Ялангуяа хар шидтэн гэгдэх цуст ажилд. Гэхдээ толгой муутай болохоор юу зөв зам гэдгийг мэдэхээ больчих юм. Тиймээс тээнэгэлзсэн үедээ ингэж боддог. "Нанами ах байвал юу хийх вэ?" Тэгээд л таны зөвшөөрөлгүйгээр 1-р түвшин болох нь буруу санагдаад. Өө, дахиад уух уу?

Нанами: Макгеолли.

Ино: Зөгнөлийн араатан дуудлага: #1, Кайчи!

Ач хүү: Дагадаг юм байх даа?

Өгүүлэгч: Зөвлөгөөн техник, Өлзийтэй Араатан дуудлага. Нүүрээ нууснаар өөрөө улаач болж дөрвөн өлзийтэй араатны хүчийг биежүүлнэ.

Ач хүү: Эмээ, саяных...

Огами: Аанха, айхавтар тохиолдол байна.

Ино: Дугаар 2, Рэйки. Нанами ах тэр хоёрыг даалгаж байхад тэднийг орхиж болохгүй учраас энэ хоёрыг цуг аваад очих нь дэмий санаа. Хамгийн зөв сонголт нь бушуу тэднийг хөнөөгөөд кохай нартайгаа нэгдье. Үнэнд дасан зохицож, хяналтаа тогтуун байлгана. Бардам зангаа хая.

Фүшигүро: Үнэнийг хэлэхэд өрсөлдөгчөөс илүү түүнтэй хоршуулахад илүү зүдрэхээр юм. Итадори!

Юүжи: Асуудалгүй ээ! Шалбархай төдий!

Авасака: Эрч хүчтэй юм аа. Ирээдүй нь гэрэлтэй. Алах ач холбогдол байгаа л юм.

Фүшигүро: Чөтгөрийн нохойн сарвуу онц зэрэглэлийнхэнд хүртэл нөлөөлдөг.

Юүжи: Би ч гэсэн жинхэнээсээ цохисон юм сан.

Фүшигүро: Тэгвэл яагаад... огт бэртдэггүй билээ? Цаг орохгүй гээгүй билүү?

Юүжи: Сэтгэгдэл алга.

Ино: Харваас тийм хүчтэй биш нь илт. Гэхдээ юу ч болж байсан өөрийгөө зольж эмгэнийг хамгаалж байна. Нэг зүйл байна даа. Бушуулсан нь дээр. Аура нь өөрчлөгдчихлөө.

Огами: Одоо болсон.

Ач хүү: Мэдэж байгаа, эмээ.

Ино: Тэгүүлэхгүй!

Огами: Зэнин Тожи! Ямар вэ дээ, зээ минь?

Ач хүү: Аанха, янзын юм эмээ. Өдийг хүртэлхтэй адилгүй.

Бичиг: 1989, 12-р сарын 7

Бичиг: Гожо Сатору төрөв

Эм1: Аав, төрсийн өдрийн мэнд. Дүрэмт хувцсаа өмсөж бэлэг барилаа шүү. Хөөрхөн байгаа биз? Мори ахлах сургуульд орсон нь зөвджээ.

Папа: Яахав хамаагүй л дээ. Ийм өөртөө итгэлтэй байгаад байвал нэг өдөр ээж шигээ болно доо.

Эм1: Айн? Ээжийг үзэн яддаг юм уу?

Папа: Үзэн яддаггүй л дээ, намайг араар тавьсан шүү дээ.

Эм1: Тийм бий. Хөөрхий аав.

Папа: Хэн бэ? Хонока... Охин минь хаа байна?

Огами: Алчихсан. Дуудсан хүндээ хувилахад цогцос нь хэрэгтэй учраас. Үхэхдээ орилж дуудсан нь эхийнх нь нэр байсан даа.

Эр1: Уучлаарай! Уучлаарай! Уучлаарай!

Авасака: Дундаас нь тасарчихлаа.

Эр1: Эндээс гаргачих л даа!

Авасака: Амаа тат.

Эр1: Яагаад ингэж байгаа юм бэ?

Авасака: Хүн алах ажилтай болохоор тэр. Хүний биеийн ажиллагааг сайн мэдэж авахгүй бол горьгүй. Бид... чөлөөтэй байсан. Жил бүр идэвхтэй өсөх болсон хараалуудтай хар шидтэнүүд завгүй үзэлцэж байлаа. Амжилттай болж чадвал юунд ч хүлэгдэхгүй амархан мөнгө олж болно. Хараал хэрэглэгчид бид дураараа амьдарч байлаа. Гожо Сатору?

Эр2: Тийм. Гожо овогт төрсөн Зургаан нүдтэй хүү.

Авасака: Хүү?

Эр3: Хэдийн түүний толгойд амласан үнэ 100 сая иен даваад явсан. Аан, энэ хүсэлт биш шүү.

Эр4: Түрүүлсэн нь шагналаа авна.

Эм: Хүлээлгэчихлээ.

Авасака: Хараалууд жил ирэх тусам хүчирхэгжсээр... Тэр мөчид шалтгааныг нь ойлгосон юм! Түүнээс болсон! Гожо Сатору! Хөнгөн атлетикийн дийлдэшгүй рекордыг гэнэт эвдсэнтэй адил! Уран гулгагчид нэгэн тамирчнаас болж ар араасаа үсрэлтдээ хувьсгал хийж эхэлсэнтэй адил! Гожо Сатору төрснөөс болж дэлхийн тэнцвэр өөрчлөгдсөн!

Гожо: Хог шаарууд ширтэхээ боль.

Авасака: Бид чөлөөтэй байсан. Дараах жилүүдэд нь тэр эрх чөлөө булаагдсан! Түүнийг хараал идэг! Би хэзээ ч зодог тайлахгүй! Үхэх хүртлээ дорой амьтдыг гишгэлсээр байх болно! Зугаатай байна!

Юүжи: Нээрэн яачихсан амьтан бэ? Чанга гэх ангилалд орох ч түвшнийх биш юм!

Фүшигүро: Гарцаагүй техникийнх нь л үр дүн мөн. Довтолгоо саармагжуулдаг юм болов уу? Үгүй ээ... Хөөе! Гожо Сатору Шибуяад ирсэн! Бушуухан хөшигний үндсийг хаяад зугтвал яасан юм?

Авасака: Худлаа ярьж чаддаггүй гэдэг нь. "Гожо тамгалагдсан." Та нар чанга хоолойгоор тэгж хэлсэн дээ. Тиймээс л бид зугаацаж байгаа юм шүү дээ. Гожо идэвхтэй байсан бол гэртээ унтаж байх байлаа.

Фүшигүро: Мэдсэн юм. Тэр Гожо багшийг ялахгүй.

Юүжи: Фүшигүро, худлаа ярьж чаддаггүй гэдэг нь.

Фүшигүро: Тиймээс түүний техник саармагжуулах мэтийн сүрхий эд биш.

Юүжи: Зүгээр ээ. Зүгээр ээ!

Фүшигүро: Амаа тат.

Авасака: Тулалдахгүй юм бол аллаа шүү.

Юүжи: Ирэх нь!

Фүшигүро: Зугтах туулай. Түр ухаръя. Түүний техникийг мэдчихлээ.

Ино: Зөвлөгөөн техникээр дамжуулж хувирав уу? Тэр чавганц улаач байж ээ? Үгүй ээ, асуудал нь үүндээ биш. Тэр юу юм бол? Алдартай шидтэн юм байх даа? Зогсолтоос нь л мэдрэгдэж байна. Новшийн хүчирхэг юм! Дугаар 4, Рюү!

Авасака: Тоогоор анхаарал сарниулах шикигами юу? Ингэж байгаад туулайн хаалтын араас том дайрах санаатай юу? Алга! Зугтчихав уу?

Фүшигүро: Аварга заан!

Авасака: Энэ юу вэ? Гарч ирээд, алга болоод савчгануур юм. Эр хүн юм бол шийдэмгий бай!

Фүшигүро: Наадах чинь миний үүрэг биш л дээ.

Авасака: Айн? Энэ жаал түрүүнээс хойш яачихсан хүч гаргаад байна аа? Хүйтэн хөлс цувах нь!

Фүшигүро: Одоохондоо ямар ч байсан дайраад л байя.

Авасака: Түүний хөдөлгүүр хурдаа аваад эхэллээ! За, за! Дуусгах цохилт! Миний техник бол урвуу. Техник идэвхэжсэн байхад намайг онох цохилт хүчтэй байх тусам сул болж сул байх тусам хүчтэй тусна. Өдийг хүртэл дуусгах цохилтынхоо араас миний хариу цохилтоос бултсан хүн гарч ирж байгаагүй. Жинхэнээсээ үзэлцэх тусам та хоёр намайг ялахгүй!

Фүшигүро: Түүний техникийг мэдчихлээ. Аягүй бол Урвуу байх. Итадоригийнхоос илүү хугацаа зөрсөн миний довтолгоо илүү нөлөөлсөн. Дайралтад зориулаагүй Зугтах туулайд бүслэгдсэн одоо бол шууд эвдэх гэж оролдохгүй. Газарт цохигдохдоо зүв зүгээр байсан нь тийм л учиртай байх.

Юүжи: Тэгвэл нясалбал ялж болох уу?

Фүшигүро: Үгүй ээ, хэт сул дайралт дэмий. Зүгээр нэг хүчний урвуу бол идэвхжүүлэх агаарын өчүүхэн эсэргүүцэлд өөрийгөө алчих байсан. Тийм биш гэхээр урвууд нь дээд болон доод хязгаар гэж бий. Довтолгоонд зориулан хоршуулж техник болон цавчилт мэтийн нөлөөнөөс хараагдсан энергиэр хамгаалж байгаа биз?

Юүжи: Тийм байх нь.

Фүшигүро: Тиймээс Гожо багш шиг хэвийн бус нэгнийг ялж чадахгүй, төвөгтэй техниктэй хүний эсрэг учраа тааруу.

Юүжи: Тийм бол зэрэг дайрах нь ээ? Хүчтэй болон сул цохилтоор нэгэн зэрэг цохино!

Фүшигүро: Аанха. Гэхдээ техникийг нь мэдсэн талаар мэдэгдмээргүй байна. Бид энэ эрчээрээ бүх хүчээ гаргаж мэдээгүй дүр эсгэнэ. Эхлээд цохилт сул Гамагаар дайруулна. Тэндээс хамаг хүчээрээ дайрна.

Авасака: Тэд... хэзээ анзаарав? Гэхдээ... Иймхэн төдийд битгий хөөрөөд байгаарай, жаалууд аа! Зогсов уу? Хормын төдийд хурдаа хорогдууллаа—

Фүшигүро: Чи ч гайхмаар хоршуулах юм аа.

Юүжи: Тийм үү?

Махито: Гожо гуайн бяцхан Сатору тамгалагдсан гэж дуулав уу?

Гэто: Айн? Аан тийм.

Махито: Сонирхохгүй байна уу?

Жого: Хөөе, чи! Энэ яриаг Гэтогоос сонссон шдээ.

Махито: Өө, яадаг билээ! Уучилж үзээрэй!

Гэто: Дараагийн ангид: "Мохоо хутга."

Бичиг: Дараагийн анги Мохоо хутга

Гэто: Өрөөгөө гэрэлтүүлээд холоос үзээрэй.

Back to episodes Go home