Хун гүнж: Үүрдийн байхаас ч урт
Үргэлжлэл: 01:16:55
Дүрүүд:
Эр:
Максимилиан хаан
Дерек хаан
Айвэн хаан
Эдгар хаан
Рожер ордны даамал
Спид яст мэлхий
Паффин тоть
Жан-Боб мэлхий
Скалли зурам
Клем Флеминг боомтын ажилчин
Тифф Гриффин уушны газрын эзэн
Криспин нягтлан бодох
Магнус зураач
Эм:
Одетт хатан хаан /Дерек/
Уэберт Дерекийн ээж, хатан хаан /Макс/
Ганди дэн буудлын эзэгтэй
Венис хатан хаан /Эдгар/
София хатан хаан /Айвэн/
Уиксом хатан хаан
----------------------------------------------------
Одет: Эхлээд миний ээж, харин одоо чиний аав. Тэд хоёулаа бидэнд буцаад ирлээ.
Дерек: Тийм ээ. Надад маш бага дурсамж байдаг. Үнэндээ, зурсхийгээд өнгөрдөг.
Макс: “Бариад ав, шатаа” энэ ердөө л хаан, хан хүү хоёрын тоглоом.
Дер: Гэхдээ тэр надад хайртай байсныг би тодхон санадаг.
Магнус: Би Дерек, Одетта хоёрын хаан ширээнд суух ёслолыг өнгөрүүлсэндээ харамсаж байна. Энэ олон жилийн дараа Шамберг шинэ хаан, хатантай боллоо. Дерек хаан мэдэж байгаа юу?
Рож: Үгүй ээ. Тэр юу ч мэдэхгүй.
Дер: Би юуг мэдэхгүй гэж?
Рож: Өө, бурхан минь.
------------------------------------------------------------------------------------------------------------------
СОНИ УОНДЕР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
НЕСТ ЭНТЕРТЭЙНМЕНТИЙН БҮТЭЭЛ
СТРИТЛАЙТ ЭНИМЭЙШН ХАМТРАН БҮТЭЭВ
НАЙРУУЛАГЧ РИЧАРД РИЧ
ХУН ГҮНЖ: ҮҮРДИЙН БАЙХААС Ч УДААН
------------------------------------------------------------------------------------------------------------------
Уэбер: Дерек, аавыг чинь далайн дээрэмчидтэй тохиролцох гэж оролдсон гэж буруутгасан. Титэмийн зөвлөлийн хүслийн эсрэг.
Рож: Энэ Зөвлөлийг устгах дөхсөн гэдэгт ихэнх нь итгэж байсан.
Уэб Би чамд хэзээ ч ярьж байгаагүйд уучлаарай, Дерек. Макс ямар агуу эцэг, бас хаан байснаар дурсагдах эрхтэй гэж би бодсон.
Дер: Би үүнд итгэхгүй байна.
Уэб: Ингээд орхичих, Дерек. Энэ маш хэцүү.
Дер: Ээж ээ, та аавыг далайн дээрэмчидтэй тохиролцсон гэдэгт итгээд байгаа юм уу?
Уэб: Үгүй ээ, гэхдээ л....
Дер: Рожерс, чи үүнд итгэж байна уу?
Рож: Үгүй ээ, би итгэхгүй байна.
Дер: Тэгвэл маргааш би Титмийн зөвлөлд аавын суудалд сууж, бид хэрэгтэй хариултаа авч эхлэнэ.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Энэ цайзнаас хэн нэгэн миний аавын тухай үнэнийг мэдэж л байгаа.
Од: Намайг хүүхэд байхад манай цэцэрлэгч ингэж хэлсэн юм: “Зурмыг нүхнээс нь хөөж гаргахын тулд жаахан л утах хэрэгтэй” гэж.
Дер: Тэднийг утаад өгье. Яг зөв.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Чиний аав ээж хоёр саяхан шахуу яг ийм адилхан зүйл хийж байсанд чи итгэх үү?
Дер: Тийм ээ. Би урд нь чамд ээжийн хэлсэн үгийг хэлсэн билүү?
Од: Үгүй ээ.
Дер: Ёстой сайхан байсан.
Од: Чи утаа хэрэглэнэ, би тэдний хариу үйлдлийг ажиглана.
Эр: Шамбергийн хаан Дерек, хатан хаан Одетта.
Айвэн: Титмийн зөвлөлд тавтай морил. Орцгооно уу. Өнөөдөр, хаан Дерек таныг Шамбергийн шинэ эзний хувьд, Зөвлөлийн шийдвэрээр урьсан юм.
Дер: Баярлалаа, хаан Айвэн. Би товчхон ярина.
Эдгар: Ингэхэд, тэр арай эхнэрээ ярь гэж урихгүй байгаа даа?
Эр: Яг үнэн. “Нохдыг авраарай”.
Эдгар: Өө, бурхан минь.
Дер: Миний шударга аав шиг би энэ түүхэн танхимд та нартай хамт байгаа нь надад том хүндэтгэл. Тэр агуу, үнэнч хүн байсныг та нарын ихэнх нь яг над шиг санаж байгаа. Аав бүх хүмүүст шударга хандаж, хэнийг ч худал буруутгагдаггүй зөвлөлийн имижийг дахин сэргээхийн тулд надаар туслуулахыг хүссэн гэж би бодож байна.
Эдгар: Бидний имижийг дахин сэргээх хэрэггүй. Бид хэнийг ч худал буруутгаж байгаагүй, ялангуяа чиний хоёр нүүрт эцгийг.
Айвэн: Эдгар хаан, бид Максимиллиан хааныг муугаар ярих ёсгүй.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Айвэн: Шамбергийн төлөөлөгч Зөвлөлл дахин оролцсонд би ямар их баяртай байгааг та нар төсөөлөхгүй.
Дер: Энэ надад том хүндэтгэлд.
Айвэн: Бидэнд зарим нийтлэг талууд бий, Дерек. Миний ээж яг чиний аав шиг Зөвлөлийн тэргүүн байсан. Чи энэ цайз дотор Зөвлөлийн бүх тэргүүнүүдийн хөргийг олж үзнэ.
Дер: Миний аавын хөрөг ч гэсэн үү?
Айвэн: Чиний аав хэзээ ч хөргөө зуруулахаар суудаггүй байсан юм.
Дер: Өө, гэхдээ бидэнд нэг хөрөг зураг бий. Бид та нарт өгч болно.
Айвэн: Итгэмээргүй юм. За яахав, би үүнийг Зөвлөлд заавал хэлнэ.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Оддет: Бид өнөөдөр хоёр ч зурам нүхнээсээ гарахыг харсан гэж бодлоо.
Дер: Танай цэцэрлэгч ухаантай хүн байжээ.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Чи зүгээр үү?
Од: Биднийг доошоо уруудаж байхад дугуй мултарсан гээд бодоод үз дээ.
Дер: Хэзээ ч тэгэхгүй байсан. Хэн нэгэн дугуйг амархан мултрахаар болгож сулласан байна. Зүгээр л бидэнд анхааруулсан байна.
Од: Анхааруулга аа?
Дер: Эцгийнхээ үхлийг мөрдөх тухай бодох ч хэрэггүй.
Од: Бид арай их утсан байж магадгүй.
Дер: Тэд дахиад жаахан утуулах болно, учир нь бид гэртээ харихгүй.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Ганди: Хөөх, ямар нууцлаг хосууд вэ та нар чинь.
Од: Өө, яагаад, баярлалаа. Танайд хоосон өрөө байна уу?
Ганди: Байгаа гэж найдаж байна.
Дер: Хүлээ! Би таах гээд үзье. 9 р өрөө юу?
Ганди: Та нар чинь хэн бэ?
Дер: Бэрримор, бас Бэрримор.
Од: Аялан явагч илбэчингүүд.
Ганди: Би дахиж хэзээ ч ийм зүйл харахгүй... Хөөе, Фрэнсин. Миний буудалд хэн буусан гэж бодно!
Од: Үгүй ээ, үгүй, үгүй. Биднийг энд байгааг хэн ч мэдэх ёсгүй.
Ганди: Яагаад?
Од: Яагаад гэхээр, бид энд байх хугацаанд урд нь хэзээ ч харж байгаагүй тийм ид шид дээр ажиллана.
Ганди: Ямар гайхалтай юм. Надад цааш нь яриач.
Дер: Бидний нууцыг хулгайлах гэж байнга оролддог хүмүүс хаа сайгүй байдаг юм.
Ганди: Тэд хэн бэ? Туршуулууд уу? Харь гаригийнхан уу?
Од: Одоо цорын ганц чухал асуулт бол: Та бидний ирснийг нууцалж чадна гэж амлаж чадах уу?
Ганди: Хөөе, Фрэнсин, мартаж үз. Зүгээр л хаанаас ч юм ирсэн хэн ч биш хосууд.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Бид чадлаа. Тэр үнэхээр бидэнд итгэчихэж.
Од: Хаанаас ч юм ирсэн хэн ч биш хосууд гэхэд муугүй шүү.
Дер: Хоёулаа хаан, хатан гэдгээ болиод илбийн тоглолт хийж байвал яасан юм?
Од: Мэдээж. Биеэ дундуур нь хөрөөдүүлж үлдсэн амьдралаа өнгөрүүлэхийг хүсдэггүй ямар эмэгтэй байдаг юм?
2: Ажилдаа орох цаг боллоо.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Ганди: Дэлхийд алдартай илбэчингүүд
Дэн буудалд минь буужээ. Чи намайг тагнаад байна уу? За, за, тэгэх шаардлаггүй. Би...
Эм: Хөөе, Ганди, юун яриа вэ?
Ганди: Би ярихгүй гэж амласанаа сайн мэдэж байгаа... Нэг ч үг хэлэхгүй. Чи ярьж чаддаггүй юу? Ларингит уу? Хараад байхад.... Болъё. Унтах юм уу? Үгүй ээ, үгүй, амралт. Амралт бололтой. Зочид! Танайд зочид ирсэн. Хонгор минь, би чамайг харахгүй байна. Орон байрны хулгайч уу? Чиний зочин хий үзэгдэл. Энэ ямар учиртай юм бэ? Хий үзэгдэл. Би юу бодоод байна аа? Би урдын адил хүмүүст ярьдагаараа ярина, амлалт ч хэвээрээ үлдэнэ.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Би түүнийг сэжиглэж байна.... учир тэр яг мөн.
Од: Гэхдээ чи энийг юу гэж тайлбарлах вэ? Бас энийг?
Дер: Чи миний бодож байгааг бодож байна уу?
Од: Хэрэв бидний буруу бол, бид дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийг буруутгана. Харин бидний зөв бол...
Дер: .... бид дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийг буруутгана.
Од: Бидэнд тусламж хэрэгтэй.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Рож: Магадгүй жаахан том... Тийм ээ, энэ маш...
Скал: Энэ арай хэтэрхий юм шиг чамд санагдахгүй байна уу?
Рож: Би яг таарсан гэж хэлнэ.
Скал: Нээрэн үү? Юу, чи нөлөөтэй толины байшингаас нэгийг нь аваад ирсэн юм уу?
Рож: Энэ жирийн нэг толь. Миний зургийг шүүмжлэхээр ирэв үү, чи? Эсвэл чи наашаа шалтгаантай ирсэн үү?
Скал: Өө, бурхан минь. Дерек, Оддете хоёр намайг явууллаа. Тэдэнд чиний тусламж хэрэгтэй.
Рож: Чи тэгээд шууд хэлэхгүй яасан юм?
Скал: Би уг нь хэлэх гэж байлаа, гэвч энэ бүх булчингууд намайг сатааруулчихлаа.
Рож: Яагаад? Би бүх насаараа ийм харагддаг байсан.
Скал: Үгүй ээ, үгүй, үгүй, Миний ярьсан юм бол... Хөөх. Бодох ч хэрэггүй.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Би мөнгөө гэртээ хадгалдаггүй ээ.
Дер: Үгүй ээ, үгүй, үгүй, бид дээрэмчид биш.
Од: Зүгээр л жүжигчид. Илбэчид.
Дер: Бид хаан Максимиллиан хэрхэн нууцлагаар алга болсон тухай гайхамшигтай шинэ үзүүлбэр дээр ажиллаж байгаа юм.
Од: Гэхдээ манай шоу бодит үйл явдлаас санаа авсан байх ёстой. Тиймээс, чи Максимилиан хааны үед энд ажиллаж байсан уу?
Эр: Үгүй ээ. Тэгэхэд Клем Флеминг энд ажиллаж байсан. Түүнийг “Хөгшин Клем” гэдэг байсан. Түүнийг халсан. Түүнийг харсан зүйлдээ ам алдахгүйн тулд тэгсэн байх. Би мэдэхгүй юм. Тэр одоо Барвинкл-уэй гудамжинд амьдардаг. Даяанч гэлүү дээ. Түүний зүрх нь шархалсан. Хөөрхий хөгшин.
Эм: Тэнд байна, Бэрриморууд! Бид та нарт хайртай.
Дер: Юу?
Эм: Бидэнд ямар нэг илбэ үзүүлээч.
Эм1: Та нар шилдэг нь.
Дер: Өнөөдөр илбэ байхгүй, хатагтай нар аа. Тун харамсалтай.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Крис: Криспины нягтлан бодоход тавтай морил, бид таны бүх тооцоонд санаа тавих болно.
Эдгар: Хааны өмнө босож мэндлэхээ больсон юм уу?
Крис: Өршөөгөөрэй, эрхэм дээдэс ээ.
Эдгар: Суу. Чи суусан уу? Чи боссон уу? Бүү зүрхэл. Алив, эргэлдээрэй. Одоо яг нохой шиг хуцаарай. За, за, бид хааны эрх мэдлийг тогтоолоо. Миний ойлгосноор, чи сэлэм цуглуулдаг гэсэн. Хөнгөхөн. Хурдан. Гэхдээ ийм жаахан иртэй.
Крис: Энэ илд, эрхэм дээдэс ээ. Энэ хатгах зориулалттай.
Эдгар: Надад сэлэм хэрэгтэй.
Крис: Энэ хоёр гарын урт сэлэм, эрхэм дээдэс ээ.
Эдгар: Би үүнийг мэднэ. Аа, богинохон сэлэм.
Крис: Энэ чичлүүр хутга. Өршөөгөөрэй.
Эдгар: Тийм ээ, чичлүүр хутга. Би яагаад энэ тухай бодсонгүй вэ? Энэ чинь төгс анхааруулга. Суу.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Ийм олон хүмүүс яаж бидний тухай мэддэг байна?
Од: Гандерманы хов жив. Бэрриморууд энд иржээ. Бидний нууцыг хадгалахад арай их байна. Бидэнд асуудал гарлаа.
Эдгар: Юу? Та нар Бэрримор, Бэрримор байх нь.
Дер: Уучлаарай, гарын үсэг зурах зав алга.
Эдгар: Үгүй ээ, үгүй, надад та нарын гарын үсэг хэрэггүй. Би хаан. Гэхдээ надад ганцхан асуулт байна, та нар үүнд хариулж чадна.
Од: Өө... аа... За, сонсъё.
Эдгар: Жишээ нь, хэн нэгэн юуг ч юм алга болгохыг хүссэн, тиймээс энэ талаар хэн ч асуухгүй байвал зүгээр. Үүнийг яаж хийж болох вэ?
Эм: Хар даа! Тэд тэнд байна!
Дер: Өө, та бодвол нэг иймэрхүү зүйлийг хэлсэн байх!
Эдгар: Тийм ээ! Яг мөн! Яг ийм!
Эм: Илбэ. Бид та нарт хайртай, Бэрриморууд аа!
Эдгар: Хаачив аа? Хаачив аа?
------------------------------------------------------------------------------------------------------------------
Рож: Тийм ээ, хатагтай, танд маш их баярлалаа. Би аль өрөөнөөс олох вэ... ...Бэрриморуудыг?
Ганди: Чи мэдэхийг хүсч л байгаа. Чи тэдний нууцыг хулгайлахаар ирснийг би мэднэ.
Рож: Хатагтай, би тэдний менежер, Эй.Жей.Пеннипакер. Би энд яаралтай хэргээр ирлээ. Тэднийг өрөөг хэлээд өгнө үү.
Ганди: Миний цаг зав үнэгүй биш. Чи надад Бэрриморуудын тухай ямар нэг юм хэлж өг... харин би чамд өрөөний дугаарыг нь хэлнэ.
Рож: За яахав. Эрэгтэй нь 10 размерийн гутал өмсдөг, эмэгтэй нь зургааг. Хувцаснаасаа шалтгаалаад 6 хагас байх.
Ганди: Чи үүнээс илүү сонирхолтойг ярьсан нь дээр. Тэд хэнтэй адилхан? Тэд баян уу? Тэд хэрэлддэг үү?
Рож: Тийм ээ, тэд яг сармагчингууд шиг хэрэлддэг. Өрөөний дугаар нь?
Ганди: Тэд яах гэж хэрэлддэг вэ?
Рож: Би мэдэхгүй ээ. Нөхөр нь шалиг, эхнэр нь мөрийтэй тоглоомонд дуртай. Эрэгтэй нь хулгайч. Хүүхэн нь модон хөлтэй. Нөхөр хиймэл үс угладаг. Өрөөнийх нь дугаар?
Дер: Та хэлжээ!
Ганди: Юу л даа, та нарыг аль өрөөнд байгааг би хэлээгүй. Бүр танай менежер надаар хэлүүлж чадаагүй. Надад бол үс чинь жинхэнэ юм шиг. Чи бүр халзан гэж үү? Харин чи моринд бооцоо тавьдаг уу?
Рож: Би... ойлгож байна. Ер нь бол...
Дер: Хөөе, Фрэнсин. Би халзан биш, миний эхнэр мөрийтэй тоглодоггүй.
Рож: Юунд ч баярласангүй.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Рожерс, би чамайг тагнуулын бүх багаж хэрэгслүүдээ авсан гэж найдъя.
Рож: Би арай илүү дээр юмнууд авчирсан.
Скал: Чи ноходоо цүнхэндээ авч явдаг юм уу?
Дер: Үгүй ээ, энэ ээжийн зөөлөн тоглоомнууд байна.
Рож: Ээжийн чинь шагнасан удам сударгүй нохдын хуулбараар хийгдсэн юм. Энэ яг хэрэгтэй юмнууд. Үнэн хэрэгтээ, тэд халхавчлагдсан туршуулууд. Спид, Паффин, Жан-Боб.
Жан: Би хэзээ ч ингэж доромжлуулж байсангүй.
Рож: Хэн нохойнуудыг туршуул гэж сэжиглэхгүй.
Жан: Тэд дахиад хэнийг хэзээ ч сэжиглэхгүй байсныг чи мэдэх үү? Мэлхийг!
Рож: Гэхдээ, хэрэв тэд чамайг харвал чамайг шүүрээр нүдэж, цонхоор шиднэ.
Жан: Сайхан л дүгнэлт.
Од: Туслахаар ирсэнд баярлалаа, найзууд аа.
Дер: Тэгэхээр, бидний эхний объект, Клем Флеминг, боомтын даамал хөгшин ажилчин. Тэр шөнө Клем нэг юм харсан юм шиг бидэнд санагдаад байгаа. Одоо...
Ганди: Өө, цэвэрхэн гэр, жаргалтай гэр.
Рож: Нууцаар чагнагч!
Дер: Тэгэхээр, Барвинкийн цаадах ойн хаа нэгтэй энэ Клем амьдардаг.
Паф: Би үүнийг хариуцъя.
Рож: Бүх юм цэвэр.
Дер: Нисдэг нохой юу?
Рож: Тийм ээ, бүр хамгийн сайн төлөвлөгөөнд ч нэг жижигхэн асуудал байдаг.
Ганди: Та нарт шоколад өгөхөө мартчихаж.
Рож: Тэр асуудал удах нь дээ.
Од: За, Спид, Жан-Боб, Эдгар хааны шилтгээнд нэвтрэх арга ол. Тэр нэг юм нуух гэж оролдоод байгаа нь илэрхий байна.
Жан: Энэ хүчтэй тууралт байх.
Спид: Энэ бодож байснаас ч илүү ноцтой.
Жан: Өө, тэгвэл халзан.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Миний аав далайн дээрэмчидтэй тохиролцох гэж байсан гэдэгт Зөвлөл яагаад тийм итгэлтэй байгаа юм?
Од: Рожерс, чи тэр үед тэнд байсан биз дээ?
Рож: Тийм ээ, гэхдээ миний санах бүх юм гэвэл бидний уй гашуу байсан.
Дер: Гэхдээ тэд ингэж бодох шалтгаан байсан байж таарна.
Рож: Тиймээ, байсан байх ёстой. Тийм ээ, тийм, ямар нэг юм байсан. Уиллям, Айвэн хоёр Убертэд гунигт мэдээ дуулгахаар ирцгээсэн юм. Тэр: “Би олон сайн хаадыг таньдаг байсан, Гэхдээ Макс тэднээс хамгийн сайн нь байсан” гэж хэлсэн. Дараа нь Максийн нэр төр.... сэвтсэн тухай... яриа гарч эхэлсэн. Максын байр суурийг ганцхан алдаанаас болж сэвтээх хэнд ч ашиггүй байсан юм.
Од: Сэвтээх ээ? Яаж?
Дер: Аав ямар нэг юм хэлэхийг тэд сонссон юм уу? Эсвэл ямар нэг зүйл харсан уу? Бод, Рожерс. Магадгүй тэнд байсан...
Рож: Түүний өдрийн тэмдэглэл!
Дер: Өдрийн тэмдэглэл ээ?
Рож: Тэд түүний өдрийн тэмдэглэлийг олсон гэсэн. Нотолгоо! Тэгээд хэн ч, хэээ ч тэрнийг олж үзэхгүй гэж андгайлцгаасан.
Дер: Чи тэрнийг хаана нуух байсан бэ?
Од: Өө, би мэдэх байх. Тэгэхээр, Зөвлөлд нэг өрөө бий, маш нууц өрөө.
Дер: Тийм ээ, би ч гэсэн харсан.
Скал: Цоожтой хаалга надад хэзээ ч асуудал байгаагүй, гэхдээ үүний тулд надад амьд гарнууд хэрэгтэй болно.
Рож: Энэ надад хүндэтгэл болно, Скалли. Дерек, Одетта, бид үүнд санаа тавина. Харин та нар эндээ аюулгүй байж бай.
Ганди: Дерек хаан, Одетта хатан хаан хоёр илбэчид гэж үү? Энэ түүх бараг өөрөө бичигдэх болно
------------------------------------------------------------------------------------------------------------------
Уикси: Чи надад нэг зургийг зурж өгвөл би төлөхөд бэлэн.
Хаан: Үнэндээ бол бидэнд зориулж зуруулах гэсэн юм. Би хааны хувьд, ядаж ганц хоёр үг хэлбэл муугүй байхсан.
Уик: Чи яг одоо нэг л зүйлийг хэлж болох юм, “Миний эхнэр ярих болно”.
Хаан: Би эхнэртээ үг хэлэх зөвшөөрөл өгч байна.
Уик: Би хатан хаан Убертаг ялсан агшныг харуулахыг хүсч байна, тэгэхэд би түүний Дерек, Одетта хоёрт зориулсан хаан ширээнд залах ёслолын төлөвлөгөөг нь нураасан юм.
Хаан: Өө, бурхан минь! Чи түүнийг харсан ч болоосой.
Уик: За, чи юу гэдгийг мэдэх үү? Чи дахиад нэг ч үг хэлэхгүй! Зөвхөн дууны эффект!
Хаан: Гэхдээ.. гэхдээ би...
Уик: Зөвхөн дууны эффект!
Хаан: Хамхилаа. Бас үүнд миний нохдууд түүний гайхамшигтай хөгжмийг баллаж байгааг багтаасан байх ёстой. Туг дарцагнууд уналт... Найрал хөгжмийн тайзны нуралт... цагаа олж дэлбэрээгүй ёслолын буудлага... Хангалттай!
Магнус: Би бүгдийг хийнэ.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Чи энэ гэж бодож байна уу?
Спид: Итгэлтэй байна. Дотогш орох цаг болж.
Жан: Хөөе, доголж, гийнах миний төлөвлөгөө байсан ш дээ! Энэ мөөрөхтэй адилхан байна. Хүмүүс гэртээ шархадсан үхэр оруулдаггүй, чи мэднэ.
Спид: Чамд арай дээр санаа байна уу?
Жан: Би бүх насаараа гийнасан.
Спид: Нэг хатагтай сонирхосон бололтой.
Жан: Би чамд хэлсэн ш дээ. Тэр намайг авахаар ирэх нь үү?
Спид: Тийм ээ.
Жан: Спид! Туслаарай! Спид!
Венис: Би гийнахыг сонссон, эн чи байсан юм уу? Хатан хаан Венист хүрээд ир.
Эдгар: Тэр яг яст мэлхий шиг удаан юм.
Венис: Хөөрхий амьтан.
Эдгар: Түүнийг миний өрөөнөөс хол байлгаарай.
Венис: Гахайн давтсан мах идэх үү?
Спид: Хүсэхгүй л байна. Гэхдээ болно оо.
Эдгар: Бэлэн байгаарай, миний найз. Эрдэнэс ачсан ачааны хөлөг хоёр хоногийн дараа өнгөрнө.
Венис! Энэ яст мэлхий нохойгоо надаас холдуул!
------------------------------------------------------------------------------------------------------------------
Клем: Нисдэг нохой юу даа?
Паф: Сайн уу, Клем. Энэ ухаан алдуулж болохыг би ойлгоно. Чи сэргэчихлээ, Клем. Энэ сайхан цайг чамд.
Клем: Би чамайг нисдэг нохой л гэж бодлоо.
Паф: Ёстой тийм юм байхгүй. Нохойн өмсгөлтэй жирийн нэг далайн шувуу чамтай эр хүн шиг ярилцах гэж ирлээ.
Клем: Мөөн, энэ ч гэсэн хачирхалтай юм.
Паф: Өө, гайхах хэрэггүй, Клем.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Спид.
Спид: Би нотолгоо олсон. Тэр дээр нь унтаж байгаа тэр захиа бидэнд хэрэгтэй.
Жан: Чи “бид” гэдгээр “намайг” гэсэн байлгүй.
Спид: Тийм ээ, чиний зөв. Энэ ширээ чамд дэндүү өндөр.
Жан: Тоглоод байна уу?
Спид: Миний буруу бололтой. Чи наад дээрээ байгаа хойно захиаг ав.
Жан: Үгүй шүү, зальжин яст мэлхий.
Спид: Би эндүүрчээ. Энэ чамд дэндүү хүндэднэ.
Жан: Өө, нээрэн үү? Намайг харж бай.
Эдгар: Би чамайг хөлгөөс гаргаж шиднэ. Чи загасны хоол болно.
Спид: Тэр ердөө зүүдлэж байна.
Жан: Надад жинхэнэ юм шиг санагдлаа.
Спид: Сайн байна, Жан Боб. Доошоо буу. Явцгаая.
Жан: Чи намайг чадна гэдэг итгэлтэй байна уу?
------------------------------------------------------------------------------------------------------------------
Клем: Намайг Макс хааны үхэлд буруутгасан юм шиг санагддаг юм. Намайг ажлаа хийсэнгшй гэж тэд энэ ой руу цөлсөн.
Паф: Чи боомтоос гарч байгаа Максын хөлгийг яагаад хараагүй юм?
Клем: Энэ их сонирхолтой. Би түймэр хараад туслахаар ажлын байраа орхиод гүйсэн. Тэгсэн энэ мухар гудамд зориуд тавьсан гал байсан. Би байрандаа буцаж ирээд Максын хөлөг далайд гарахыг харсан юм. Зөвлөл, ялангуяа Эдгар хаан намайг биеэ өмөөрч үүнийг зохиосон гэж хэлсэн.
Паф: Чи бидэнд их тус боллоо. За яахав, би бараг гомдчихлоо.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Рож: Тэд энэ ширээг арай урт хийж болмоорсон доо. Цайзын жорлон орохоор явсан тул баримт бичгийн ажил түр завсарласан?
Скал: Ямар аятайхан юм. Тийм ээ.
Рож: Чаг. Чи тэндээс эхэл. Харин би эндээс эхлэе.
Скал: Энд юу ч алга.
Рож: Чи итгэлтэй байна уу?
Скал: Би дахиад нэг шалгая. Алга, энд алга.
Рож: Магадгүй тэд бүгдийг нь устасан байх.
София: Чи хэн бэ?
Рож: Би шинэ хүн байна. Би юу ч мэдэхгүй. Чи буцаж ирэх хэрэгтэй болох нь.
София: Сонс, шинэ хүн гуай. Хатан хаан Софияд хүлээж байх цаг алга. Надад яг одоо Брэдлийн баримтууд хэрэгтэй.
Рож: Таны тэвчээрийг зохих ёсоор үнэлэхсэн. Би хурдан ажиллаж чаддаггүй. Бас намайг ингэж дарамтлах хэрэггүй!
София: Бичиг баримтын бүртгэлээс үз.
2: Бичиг баримтын бүртгэл. Гэрээнүүд. Хууль эрх зүйн актууд. Санхүү. Тэмдэглэлүүд. Лоуренс. Люциус. Лютер. Мэри. Максимилиан хаан.
Скал: Юу, алга гэж үү? Юу ч үгүй юу?
Рож: Энэ бол тэр энд байхгүй гэсэн үг биш. Би түүнийг хайж байна! Гуйя! Тэр ханануудад хайгаад үз. Скалли.
Скал: Тэнд нэг юм байна. Түүний тэмдэглэл.
Макс: Далайн дээрэмчид үүнийг ухаарна гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Би Зөвлөлийг хүлээх, эсвэл тэд үгүй гэж хэлэхийг хүлээж чадахгүй нь.
Скал: Үгүй ээ. Тэр далайн дээрэмчидтэй тохиролцсон юм уу?
Рож: Үгүй ээ. Үгүй! Тэр тэгээгүй! Хар даа. Энэ хуурамч байна! Би Максын бичгийн хэвийг яг өөрийнх шигээ мэднэ! Тэр “ф” үсгэнд хэзээ ч ийм жижигхэн зураас тавьдаггүй. Скалли, Брэдлийн баримтууд.
Скал: Олчихлоо.
Рож: Хуудас дээр нь тэмдэглэж болохгүй. Үүнийг 5 сарын 19-нд эргүүлж өгөх ёстой. Хугацаа хэтэрвэл торгуултай.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Рож: Энэ мушгирсан “ф” нууцыг тайлах түлхүүр, Скалли. Гэхдээ өөдгүй хуурамчаар үйлдэгчийг олох тийм ч амаргүй. Бид тохирч болох бүхнийг хаа сайгүй хайна. Зарлал нэг бүрийг, цэс болгоныг, бүх...
Скал: Уушны самбар уу?
Рож: Тийм ээ, мэдээж. Зураас болгон, мурий сарий болгон, бүх...
Скал: Уушны самбар уу?
Рож: Тийм ээ, Скалли, уушны газрын самбар бүрийг. Нэг бүрчлэн... Скалли! Тэрийг хар даа! Мушгирсан “ф”. Хайсан хүнд аз ивээдэг юм.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Тифф: Чи надтай уулзъя гэсэн үү?
Рож: Миний таамагласнаар Тифф Гриффин өөрийн биеэр.
Тифф: Чамд юу хэрэгтэй вэ?
Рож: Надад танай самбар таалагдсан юм.
Тифф: Тийм байж.
Рож: Түүнийг хэн хийснийг би асууж болох уу?
Тифф: Бид энд асуултанд дургүй байдаг.
Рож: Шударга байна. Танай самбарыг хэн хийснийг би мэдмээр байна.
Тифф: Энэ асуулт биш гэж үү?
Рож: Үгүй ээ, гэхдээ асуулт байсан.
Тифф: Чи явсан нь дээр.
Рож: Гэхдээ чи миний хэлсэнд хариулсангүй, энэ асуулт байгаагүй шүү.
Тифф: Хаалга тэнд байна.
Рож: Харин тэнд цонх байгаа.
Тифф: Чи өдөөд байгаа юм уу?
Рож: Эсэргүүцэж байна! Асуулт байна!
Тифф: Чамд юу хэрэгтэй юм?
Рож: Танай самбарыг хэн хийсэн бэ?
Тифф: Би хийсэн.
Рож: Өө, за, баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Бид хэн нэгнээс мэдээ сонссон баймаар санагдах юм.
Од: Тэд зүгээр байгаа гэж найдахаас.
Дер: Гэртээ харь аа?
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Биднийг хэн гэдгийг тэд яаж мэдсэн байхав?
Рож: Энэ би байна! Биднийг энд байгааг хэн нэгэн мэдэж байна.
Рож: Өө, тийм ээ. Би үүнийг тайлбарлаж чадна. "Дерек хаан, Одетта хатан хаан, агуу дүр эсгэгчид”.
Од: Өө, үгүй ээ. Хэрэв Эдгар үүнийг уншвал...
Рож: Тэр хэдийн уншсан, энэ үнэн. Тэр, Зөвлөл, бас энэ хотын хүн болгон.
Дер: Гэвч бид үнэнд ойртсон. Тэр хүний самбар дээрх үсэг энэ бичигтэй таарсанд чи итгэлтэй байна уу?
Рож: Тифф Гриффин, чамд хэрэгтэй хүн, тийм ээ. Харин уушны газар ердөө л түүний хуурамч баримт хийх халхавч нь.
Дер: Тэгвэл явж түүгээр үнэнийг нь хэлүүлье. Явцгаая.
Од: Хэтэрхий оройтсон. Эхлээд бид Бэрриморууд гэдгээ нотлох ёстой.
Дер: Магадгүй, бид Зөвлөлийн нэг, хоёр гишүүнийг хуурч дөнгөх байх, харин бусад нь яахав? Ямар боломж байна?
Скал: 10-аас нэг үү?
Од: Надад арга алга.
Рож: Надад байна. Магадгүй. Боломжтой. Би... Энэ эрсдэлтэй.
Дер: Эрсдэл бидэнд үлдсэн бүх юм.
Рож: Хэрэв та нар бүтэлгүйтвэл та нарын нэр аавынх шиг чинь сэвтэх болно. Үүрд.
Дер: Бид сонсч байна.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Айвэн: Тэгээд, чи биднийг энд цуглууллаа, Эдгар. Чи юу хийх саналтай байна?
Эдгар: Ер нь асуулт байгаа юм уу?
Хаан: Би тэгж бодохгүй байна. Тийм үү?
Эдгар: Би Дерек хааныг энэ Зөвлөлөөс хасахыг санал болгож байна!
Хаан: Би уг нь яг ингэж хэлэх гэж байсан юм.
Эдгар: Энэ гэр бүл урвасан гэдэг нь тодорхой.
Айвэн: Болгоомжтой, Эдгар. Энэ ердөө хов живийн хуудас.
Эдгар: Тэгсэн ч Дерекийн суудал хоосон байна! Тэр хаана байна, хэрэв тэр тэнд хэн ч мэдэхгүй шалтгаанаар илбэчин болж жүжиглээгүй юм бол?
Эр: Болгооно уу, ноён....
Рож: Тийм ээ, маш их баярлалаа. Би өөрийгөө энд танилцуулна.
Айвэн: Энэ юу гэсэн үг юм?
Рож: Бүгдээрээ уучлаарай, гэвч би та нарын гарт байх худал хуурмагийг няцаахын тулд амиа золиход ч бэлэн.
Айвэн: Түүнийг эндээ гаргаж хая!
Рож: Эй Жей Пеннипакер гэдэг юм. Би Бэрриморууд бол хаан Дерек, хатан хаан Одетта нар биш гэдгийг та нарт нотлож чадна. Би үүнийг мэднэ, учир нь... би Бэрриморуудын төлөөлөгч нь. Тиймээс би өөрийнхөө хэлснийг нотлохын тулд өөр хэн ч биш, харин Бэрриморуудыг өөрсдийг нь авчирлаа.
Дер: Мэргэн ухаант хаад, хатан хаан нарт мэндчилье.
Бид та нарын мэргэн ухааныг дуудаж байна.
Бас та нарын зөв совинг.
2: Хэрэв та нар биднийг энд байгаад итгэхгүй бол
Хариуд нь Бэрриморуудыг сориод үз.
Дер: Бидний хүндэлдэг Дерек хаан...
Од: Одетта хатан хаан...
2: Бүхнээс илүү шударга, буянтай...
Дер: Харин хууран мэхлэж байвал
Холоос үүнийг хайх хэрэггүй
2: Хоёр нүдээ нээгээд харцгаа
Од: Хатан хаан Одетта малгайнаасаа
Хөөрхөн бүжин гаргана гэж төсөөл
Од: Энэ худлаа боллоо, хачин юм
Энд овжин гартай байх хэрэгтэй
Дер: Аварга хэвлээр явагчийг хувиргахад
Араггүй илбэчний овсгоо хэрэгтэй
2: Тиймээс та нар буруу төсөөлөлтэй бол
Тэр хэлээд байгаа хүмүүс чинь бид биш
Өөрсдөөсөө ганцхан чухал асуулт асуу
Та нар боломжгүй зүйлийг харахдаа
Ер бусын зүйлтэй нүүр тулахдаа
Тэр чинь гэнэтийн зүйл болдог уу?
Тэгээд та нар нүдэндээ итгэдэг үү?
Бидний хийж чаддаг ганц юм
Бүгдийг чинь гайхшруулах байдаг
Та нар ямар ч халхавч олж харахгүй
Та нар зүгээр л нүдээрээ итгэцгээнэ.
Од: Сүүлчийн илбэ...
Дер: ...эргэлзээнд цэг тавина.
2: Бидний жинхэнэ дүр төрхөд.
Дер: Та нарт бид түлхүүрийг нь өгнө. Үүний тулд та нараас хааны цус хүрэлт шаардана.
Оде: Хаад, хатан хаан нараа, өөрсдийн ариун мутраа энэ ариун ширээн дээр тавьцгаа. Гүнзгий амьсгаа авч, анхаарлаа төвлөрүүл. Оюун ухаанаа цэвэрлэж, юу ч битгий бод.
Дер: Харин одоо нүдээ аниарай, тэгээд хүч чадал нэмэгдэж байгааг мэдэр.
2: Хүч чадал зөвхөн хааны гэр бүлийн гишүүдээс гарах болно!
Эдгар: Гэхдээ хүлээ. Та нарын илбэ гэсэн юм чинь бүтсэнгүй. Харав уу, тэдний суудал тэнд хэвээрээ байна.
Эм: Хүрэлт зөвхөн хааных байх ёстой гэж тэд хэлээгүй билүү?
2: Та нар боломжгүй зүйлийг харахдаа
Ер бусын зүйлтэй нүүр тулахдаа
Тэр чинь гэнэтийн зүйл болдог уу?
Тэгээд та нар нүдэндээ итгэдэг үү?
Бидний хийж чаддаг ганц юм
Бүгдийг чинь гайхшруулах байдаг
Та нар ямар ч халхавч олж харахгүй
Та нар зүгээр л нүдээрээ итгэцгээнэ.
Бидний хийж чаддаг ганц юм
Бүгдийг чинь гайхшруулах байдаг
Та нар ямар ч халхавч олж харахгүй
Та нар зүгээр л нүдээрээ итгэцгээнэ.
Та нар зүгээр л итгэх цагт..
Та нар зүгээр л итгэх цагт...
Эдгар: Та нар багаа авцгаа. Наадахаа авцгаа, үгүй бол би хуулна шүү! Багаа хуул, үгүй бол би...
Дер: Хоцорсонд намайг өршөөгөөрэй. Аа?
Дер1: Таны дүрийг зээлсэнд өршөөгөөрэй.
Од: Өө, тийм ээ, та эхнэрийнхээ өмнөөс уучлалт хүлээн авна уу.
Эдгар: Намайг өршөөгөөрэй, Дерек хаан. Энэ эмэгтэй таныг бөөн асуудалд хутгах дөхлөө.
Айвэн: Өнөөдөр бид үүнээс хөгжилтэй юм дахиж үзэхгүй учраас би хурлыг дуусгах саналтай байна. Тэгээд хатагтай Гандерман өөрийнхөө бүх хов живийн хуудаснуудыг устга гэж хэлээрэй. Харин та хоёр.... сайн байна!
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Ямар ч байсан бид тэднээс мултарч чадлаа.
Дер: Болчихлоо! Тэд Пеннипакер тоглолтын үед танхимаас яаж сэмхэн гарсныг ч анзаарсангүй. Алгаа нааш нь. Одоо доогуур. Одоо дундуур. Тэгээд бүтэн арав!
------------------------------------------------------------------------------------------------------------------
Ганди: Та нар яаж ингэж чадсаныг би мэдэхгүй, гэхдээ та нар үнэндээ хэн болохыг бид мэднэ.
Дер: Хэрэв чи энэ тухай дахиад бичвэл хэн ч үүнд чинь итгэхгүй.
Ганди: Тэр үнэн. Та нар миний нэр хүндийг унагалаа.
Од: Бичээчийн хувьд уу? Эсвэл өөрийнхөө зочдыг тагнадаг эмэгтэйн хувьд уу?
Ганд: Үүнийг баримт цуглуулах гэдэг юм.
Дер: За яахав, ингэвэл яаж байна? Бид миний аавыг алга болсон мэдээлэл цуглуулах гэж байгаа. Бид ажлаа дуусгасны дараа чи энэ тухай хамгийн түрүүнд ярьж болно.
Од: Хэрэв чи энэ удаа бидний нууцыг үнэхээр хадгалж чадах бол.
Ганди: Надад баталгаатай баримт хэрэгтэй.
Дер: Тохирлоо.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Гол ажилдаа шуудхан орцгооё, ноён Гриффин. Бидэнд нэг хүний тусламж хэрэгтэй... тань шиг ийм чадвартай хүн.
Дер: Ойлгоорой, Франкенхофферууд бидний өндөгтэй үзүүлбэрийг хулгайлсан юм.
Тифф: Өндөгтэй илбэ ээ?
Дер: Тэд биднээс хулгайлах хүртэл бид үүн дээр их удаан ажилласан юм.
Од: Бидний бодлоор, Франкенхофферууд захидал хүлээж авах ёстой, жишээ нь Айвен хаанаас.
Дер: Хүндэт Франкенхофферууд аа, би Бэрриморуудыг ивээгч байна, энэ тэр гээд л. Бид чамд заналхийлсэн өгүүлбэрүүдийг нь үлдээе.
Тифф: Хааны захиа хямдхан тусахгүй.
Дер: Өө, мөнгө бол асуудал биш. Мэдээж, чи ажлаа хийж чадна гэдэгт бид итгэлтэй байх ёстой. Гэр бүлийн захидалууд? Фермерүүдийн ажил хэрэг ээ? Хааны гэр бүлд юу ч байхгүй юу?
Од: Тэр манай хүн гэж би бодохгүй байна. Баяртай, ноён Гриффин.
Тифф: Би хаанд хуурамч захиа хийж өгч байсан, та нар мэдэхгүй л дээ.
Дер: Тэгвэл харуулаач. Бид тэрийг чинь үзмээр байна.
Тифф: Та нар хэзээ ч үзэхгүй. Хэн ч үзэхгүй. Энэ бүтэхгүй, түүнийг үүрд нуусан байгаа.
Дер: Зүгээр л үлгэр.
Тифф: Та нар намайг худалч гэсэн үү?
Дер: За яахав, тэгвэл үүний төлөө чамд хэн төлсөн юм?
Тифф: Хаан...
Од: Үргэлжлүүлээч. Хаан...
Тифф: Би та нарт хэлж чадахгүй.
Дер: Тэгвэл бид чамд төлж чадахгүй.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Эдгар үүнийг бичсэн нь үнэн биз?
Спид: Би өөрөө харж, сонссон.
Дер: Сайн байна, Спид.
Спид: Би үүнийг миний найзгүйгээр чадахгүй байсан.
Жан: Үнэнээ хэлэхэд, би чамгүйгээр чадахгүй байлаа.
Дер: Үүнийг сонс доо, “Бэлэн бай, миний найз, эрдэнэс ачсан худалдааны хөлөг хоёр хоногийн дараа өнгөрнө”.
Рож: Тэр далайн дээрэмчидтэй хамтардаг байх нь.
Дер: Тийм ээ. Тэр аавыг чухам үүнд буруутгаад байсан.
Од: Эрдэнэсийг ав, гэхдээ олзлогдогсод үлдээж болохгүй ээ?
Жан: Өө, муу урвагч.
Од: Тэгээд өөрийнхөө амлалтыг бүү мартаарай, эрдэнэсийн тал нь минийх. Чиний эцгийн тэмдэглэлийг хуурамчаар хийсний төлөө хаан мөнгө төлсөн гэж Тифф хэлсэн. Миний бодлоор захиалагч нь хэн болохыг бид мэдлээ.
Паф: Бүгд тохирч байна. Клем хэлэхдээ, аав чинь далайд гарсан шөнө хэн нэгэн түүнийг байрнаас нь холдуулах гэж нууцлаг гал тавьсан гэж хэлсэн.
Скал: Тэгэхээр Эдгарын найзууд болсон далайн дээрэмчид Максын хөлгийг хулгайлсан байж мэднэ.
Рож: Макс өөрөө далайд гарсан юм шиг харагдуулахын тулд.
Жан: Тэгээд бүх далайн дээрэмчдийн нүд боолттой байсан байх. Би зүгээр л нэг юм нэмэх гээд.
Скал: Хэн ингэснийг бид одоо мэдлээ.
Дер: Одоо бид үүнийгээ нотлох хэрэгтэй. Эсвэл түүгээр үнэнийг хэлүүлнэ.
Рож: Эсвэл хэн нэгнийг түүний өмнөөс үнэнийг хэлүүлнэ. Би тэр хүнийг мэдэх юм шиг байна.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Крис: Криспины нягтлан бодоход тавтай морил, таны санхүүгийн тооцоонд бид санаа тавина.
Рож: Өө, ашгүй дээ. Учир нь нягтлан бодох бүртгэл.... заавал байх ёстой.
Крис: Та дараагийн 7 хоногт хүрээд ир. Миний сампин эвдэрчихсэн.
Рож: Өө, энэ асуудал биш. Учир нь би нэг залууг хайж байгаа юм, тэр нэг залуугаас дарвуул дор яаж хөвөхийг нэг суут ухаантнаас сурсан, дараа нь далайн дээрэмчин болохын тулд мэдлэгээ хий хоосон зарцуулсан юм.
Крис: Та хэний тухай яриад байгааг би мэдэхгүй.
Рож: Тэр мөн байна.
Крис: Юу вэ?
Од: Чи миний хамтрагчийг уучлаарай. Чи өөрийнхөө ажилд их нухацтай ханддаг юм.
Крис: Энэ ямар учиртай юм?
Дер: Энд би асуулт тавина. Яахав, заримдаа тэр тавина. Бид ээлжилнэ. Гол нь, чи нэг ч асуулт асуухгүй.
Крис: Хөөе, сонс, би...
Дер: Өндөг тахианд заадаггүй. Чи надтай ярилцмаар байна уу? Намайг ноён Смит гэдэг. Харин тэр хатагтай Смит.
Од: Харин энэ Смит, “и” үсэгтэй.
Дер: Тийм ээ. Тиймээс чи энэ хуурамч нэр биш гэдгийг шууд мэдэх болно.
Од: Чи харав уу, Криспин, бидний ажилд зөн совин чухал.
Дер: Харин бидний зөн совин Макс хааны хөлгийг далайн дээрэмчид хулгайлсан гэж хэлээд байна.
Крис: Энэ чинь надад огт хамаагүй зүйл!
Дер: Үгүй юу? Максимилиан хаан алга болдог шөнө чи хаана байсан бэ?
Крис: Таах гээд үз. Би энд байсандаа итгэлтэй байна.
Од: Энэ 30 жилийн өмнө энэ сард болсон.
Крис: Тэгээд юу гэж?
Од: Чи энэ бизнесийг хийгээд ердөө 25 жил болсон.
Дер: Харав уу, бидний бодлоор, чи далайчин байсан.... аа... ахмад...
Рож: ....Галт сахалтын туган дор.
Дер: Яг үнэн. Галт сахалт.
Од: Хүлээн зөвшөөр, чи хэрцгийгээрээ алдартай Галт сахалтын залуусын нэг байсан.
Крис: Үгүй, би биш!
Рож: Би Галт сахалтын багынх.
Дер: Хааны хөлгийг хулгайлна гэнэ ээ? Хүмүүс өчүүхэн зүйлээс болж торны цаана амьдралаа өнгөрүүлдэг.
Крис: За яахав, би Галт сахалттай байсан, гэхдээ би тэгээгүй...
Рож: Би Макс хааны хөлгийг хулгайлахад тусалсан, тэгээд миний авсан бүх юм энэ хөгийн шивээс. Өө, Криспин, чиний ам үгүйсгэсээр байдаг, гэтэл чиний бие нотлоод байна. Криспин, чи мэддэг бүхнээ бидэнд ярих нь чухал.
Крис: Би гэмээ мэдэрч... амьдарсан... бүх насаараа... Тийм ээ, би мэднэ. Бид зөвхөн Макс хааны хөлгийг эзлээгүй.... бид Максыг ч олзолсон.
Рож: Яах гэж?
Крис: Яагаад гэхээр бидэнд сонголт байгаагүй. Бид тушаал л биелүүлсэн.
Дер: Цааш юу болсон, миний... ? Максимиллиан хаантай гэж би хэлэх гэсэн юм.
Крис: Өө... Та ханхүү Дерек байна.
Рож: Одоо хаан Дерек. Бас хатан хаан Одетта.
Крис: Та нарт үүнийг сонсох амаргүй л байх. Бид түүнийг жижигхэн завинд суулгаж, урсгал түүнийг Хүрэшгүй арал руу авч явсан.
Рож: Тэр арлаас хэн ч, хэзээ ч буцаж ирж байгаагүй. Түүнд эртний хараал хүрсэн.
Од: Харин хөлөг онгоц нь?
Крис: Бид түүнийг дэлбэлсэн... дараа нь түүний тэмдэглэлийг хэлтэрхийнүүд дунд нь шидсэн.
Дер: Хэн үүний ард нь байсан бэ?
Крис: Би амлая, би мэдэхгүй. Ганцхан Галт сахалт та нар илүү ихийг хэлж өгч чадна. Гэхдээ, би тэр амьдралыг орхисноос хойш түүнийг огт хараагүй.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Галт сахалтын тухай газрын зураг эсвэл юу ч хамаагүй олохыг бод. Харин бид Эдгартай учраа олно.
Спид: Ойлголоо.
Од: Бид салхилахаар гарсан юм, харин энэ нохой биднийг ийш нь авчирлаа.
Дер: Энэ таных байх гэж бид бодлоо.
Эдгар: Үгүй ээ. Гэхдээ та нар саатсанд би баяртай байна. Та нарын тэр алга болдог илбэ миний асуудлыг бүрэн шийдсэн.
Од: Өө... тус болсон уу?
Эдгар: Тийм ээ. Энэ миний дараагийн номны гол онцлог.
Дер: Дараагийн ном оо?
------------------------------------------------------------------------------------------------------------------
Эдгар: За, тэд энэ байна! Бүгд 13.
Од: “Би далайн дээрэмчин Эдгар Рексийн сүйт бүсгүй байсан”?
Эдгар: Энэ нууц нэр. Дараагийн ном нь энэ. “Далайн дээрэмчин илбэчин” гэж би нэрлэнэ. Би бараг дуусгасан. Гэхдээ урд шөнө миний бичиж байсан нэг хуудас хачирхалтайгаар алга болсон. Чи түүнийг алга болгоогүй биз дээ, аан?
Дер: Үүнийг алга болгох...
------------------------------------------------------------------------------------------------------------------
Спид: Уучлаарай, энэ ердөө ном гэдгийг би ойлгох ёстой байж.
Од: Энэ чиний буруу биш, Спид. Бид бүгдээрээ төөрөлдсөн.
Жан: Техникийн хувьд би энд хамаагүй. Гэхдээ та нар яагаад хэцүү байгааг би ойлгож чадна.
Дер: Хэрэв энэ Эдгар хаан биш бол хэн байсан байхав?
Крис: Би Галт сахалтыг олсон. Би түүнд дахин багтаа ормоор байна, би хоёр шинэ хүн дагуулж очиж магадгүй гэж хэлсэн.
Дер: Баярлалаа, Криспин.
Крис: Өнөө орой боомтод уулзацгаая. Би эцгийг чинь буцааж авчирч чадахгүй, гэхдээ үүнд хэн хариуцлага хүлээхийг тодруулахад туслаж чадна.
Рож: Тэгвэл аштай юу. Хэрэв та нар далайн дээрэмчид болох гэж байгаа бол бид нүүр хувиргалтаа эхлүүлсэн нь дээр.
Дер: Өө, үгүй ээ. Зөвхөн би. Далайн дээрэмчний хөлөг хатан хаанд зохихгүй.
Од: Би маргааш хатан хаан болно... харин өнөөдөр би далайн дээрэмчин! Боломжтой бүхнийг хий, Рожерс, чи хувиргахдаа мастер.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Крис: Өршөөгөөрэй, эрхэм дээдэсүүд ээ, гэвч аюулгүй байдлыг хангахгүйгээр хэн ч Галт сахалтад хүн авч очдоггүй юм.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Г/с: Бидэнд хэн ирээв?
Крис: Шинэ хүмүүс, ахмад аа. Сайн залуус.
Г/с: Харъя л даа. Нэр?
Дер: Миний найзууд намайг Том хамарт гэж дууддаг.
Г/с: Тийм ээ. Хэрэв тэд тэгээгүй бол тэд худлаа хэлсэн болно. Чадвар чинь?
Дер: Зөндөө олон. Гэхдээ би нум суманд хамгийн сайн.
Г/с: Хэрэв чи нэгийг нь оновол Галт сахалтын гишүүн болно. Юу...? А? Та нар шинэ босстойгоо танилц, эрчүүд ээ. Харин энэ юу гээч нь вэ? Чи надад далайн дээрэмчин хүүхэн авчирсан юм уу?
Крис: Зөвхөн бүсгүй хүн ч биш. Өөдгүй Сэлли.
Г/с: Уучлаарай, гэхдээ би өөрийн дүрэмтэй, далайн дээрэмчин бүсгүйтэй орооцолдохгүй байх. Энэ хүүхнээ ав, Крис!
Эр: Ахмад аа, бидэнд юм оёх эмэгтэй хэрэгтэй. Дээр нь бид сүүлчийн тогоочийг хөлөг давуулаад шидчихсэн.
Г/с: Чи үүнийг юу гэмээр байна, өөдгүй Сэлли? Чи хоол хийж, оёж чадах уу?
Од: Би ганц, эсвэл хоёр удаа өөрийнхөө цөмөрсөн гавлыг оёж байсан. Бас хэзээ ч юм миний хоолож байсан өлсөглөн амнууд бол махчин загаснууд.
Эр: Бодох ч хэрэггүй, босс оо, бидэнд оёх шаардлага байхгүй.
Эр1: Тийм ээ, б хатсан талхаар болгочихно.
Г/с: Уучлаарай, өөдгүй Сэлли, задгай тэнгис эр зоригтнуудынх болохоос аймхай хүүхнүүдийнх биш. Бурхан минь, өөдгүй Сэлли, хуурай газарт, тэнгист хамгийн зоригтой бүсгүй! Миний өрөөнд очъё.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Тэгээд тэр тэнд хэвтэж байлаа... өнөөх чадлаараа хурхирсан гайхалтай хатан хаан, харин Сэлли түүний гялалзсан бугуйвч, хүзүүний зүүлт, гялтганасан бөгжнүүдийг, бүр түүнийг гялалзсан титмийг хүртэл зүүж үзсэн.
Г/с: Чи тэгээгүй.
Дер: Тэр тэгсээн! Тийм ээ, миний өөдгүй Сэллигээс өөр хэн ч хааны удам дээр тийм их мөнгө хийгээгүй.
Г/с: Магадгүй энэ гайхалтай түүх байх, гэхдээ надад илүү дээр түүх бий.
Од: Энэ үнэн байх нь юу л бол.
Г/с: Үгүй ээ, үгүй, үгүй. Би эхийнхээ булшаар андгайлъя, энэ үнэн. Ингээд, та нар Макс хааны тухай, тэр хэрхэн алга болсныг сонссон уу?
Дер: Тийм ээ. Амьд байгаа нэг ч эрэгтэй, эсвэл эмэгтэй Макс хааны нууцыг мэддэггүй.
Од: Энэ чи байсан гэж бидэнд итгүүлэх гэсэн юм уу?
Г/с: Бүгдийг нь би биш. Багахан хамтын ажиллагаа гэж хэлж болно... Макс хааны өрсөлдөгч бид хоёрын дундах.
Дер: Тэгвэл үргэлжлүүлээч.
Г/с: Ерөнхийдөө миний ажил бол сайхан сэтгэлт хөгшин хаан Макс бидэнтэй, өөдгүй далайн дээрэмчидтэй тохиролцоо хийсэн юм шиг харагдуулахад байсан. Тиймээс бид түүнийг хулгайлсан. Түүнийг далайд авч гаргахын тулд бид жаахан анхаарал татах зүйл хийсэн, эцэст нь бид түүнийг далайд гаргаж чадсан юм.
Макс: Миний гэр бүлд би тэдэндээ хайртай гэж дамжуулаарай.
Г/с: Бид Максыг жижигхэн завинд суулгаж, түүнийг хөнгөхөн түлхээд... урсгал түүнийг Хүрэшгүй арал руу шууд авч явсан. Харамсалтай, тэр надад сайн залуу шиг санагдсан.
Дер: Чамд хамтрагч хэрэгтэй байсан гэж бодохгүй байна.
Г/с: Тийм ээ, гэхдээ надад хэрэгтэй байсан. Учир нь Максын учрыг олсны дараа бид анхаарал сарниулах гэж боомт руу дайрсан юм. Хөгшин хаан Айвэн түүний их буунууд бидэнд хохирол учруулахгүй байхад санаа тавьсан. Бүх төлөвлөгөө түүнийх байсан, бүр эхнээсээ дуустал. Бидний бяцхан үзүүлбэрийн хариуд Айвэн миний өрсөлдөгч бүх далайн дээрэмчдийг зайлуулна гэж амласан, тэр хэлсэндээ ч хүрсэн. Хөгшин Максын төгсгөл ийм л байлаа. Суу, Том хамарт аа. Эсвэл би Дерек хаан гэж хэлэх ёстой юу?
Дер: Намайг Том хамарт гэдэг.
Г/с: Чи яг хаан шиг нум сумаа харваж байсан. Эсвэл би зүгээр л хэлчихье, эцгийнхээ үхлийн өшөөг авахаар ирсэн хүн ямар харагддагийг би сайн мэднэ. Энэ бүсгүй хатан хаан Одетта. Харин чи урвагч! Тэдний хойноос!
Дер: Түргэлцгээ! Наашаа! Чи яах гэж байна аа? Суугаач!
Г/с: Түүний барь! Тэр тэнд байна! Криспин!
Крис: Дерек Одетта хоёр мандтугай.
Эр: Яваарай!
Крис: Максимиллиан хааны төлөө!
------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Уберта, миний бяцхан бэлэг чамд таалагдана гэж би найдаж байна.
Убер: Мөөн, хэрэв Магнус үүнд оролцсон бол энэ гайхамшигт гэдэгт би итгэлтэй байна.
Эм: Яг тийм. Бид хоёулаа энэ мөчийг үүрд санаж явцгаая.
Убер: Энэ... ямар үзэсгэлэнтэй юм! Тэр өдөр миний аваагүй тэр зүйлийг чи надад өгчээ... Дерек, Одетта хоёрын хаан ширээнд суух төгс ёслол. Оо, хонгор Уиксом, би чамд хангалттай талархаж чадахгүй нь. Би л эхлэж уучлалт гуйх ёстой байсан юм.
Уикс: Уучил... Үгүй ээ. Би...
Убер: Бид найзууд болно гэхээс би үнэхээр баяртай байна.
Уикс: Бид ээ?
Убер: Хэрэв чи үүнийг зөвшөөрвөл.
Уикс: Би... би зөвшөөрөх байсан. Магнус. Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Жан: Би хүртэл айчихлаа, гэхдээ энэ хуурамч гэдгийг мэднэ.
Дер: Айвэн.
Айвэн: Максимиллиан?
Дер: Чи яагаад надаас урвасан юм, Айвэн? Чи бид найзууд гэдэг байсан.
Айвэн: Юу...? Чи надаас юу хүсээд байгаа юм бэ?
Дер: Үнэнийг, Айвэн. Үнэнийг!
Айвэн: Үнэн гэвэл би Зөвлөлийн дараагий тэргүүлэгч болох ёстой байсан юм. Гэтэл чи гараад ирсэн, дургүй хүрмээр үйлдэл, сайхан сэтгэлийнхээ хамт. Себастьян чамайг сонгосон тэнэг амьтан. Чи миний алдар хүндийг хулгайлсан. Энэ төгс төлөвлөгөө байсан юм! Би үүнийг хийсэндээ баяртай байгаа. Хэн ч үүний учрыг олоогүй! Харин одоо эндээс зайлж үз! Зайл, сүнс ээ! Энд чамд эрх мэдэл байхгүй.
Од: Айвэн!
Айвэн: Э...э... ээж!
Од: Оо, Айвэн, чи манай гэр бүлийг шившигт хутгалаа.
Айвэн: Үгүй ээ, ээж ээ. Би яг тань шиг Зөвлөлийн тэргүүн болсон.
Од: Мэхлэх замаар. Өөдгүй аргаар. Гэмт хэргээ хүлээн зөвшөөр.
Айвэн: Тийм ээ. Тийм, би энэ бүхнийг хийсэн. Би Максыг хулгайлж, түүнийг Хүрэшгүй арал руу явуулсан. Намайг уучлаарай, ээж ээ. Намайг уучлаарай.
Жан: Ингээд дууслаа.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Тифф: Надаас гараа аваач!
------------------------------------------------------------------------------------------------------------------
Фэнс: Гандерманы сонин. Жинхэнэ мэдээ. Уйтгартай гэдэг нь.
Ганди: Гандерманы онцгой мэдээ. Айвэн хаан Макс хаанаас урважээ.
Фэнс: Юу? Алив надад өгөөдөх.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Хүрэшгүй арлаас хэн ч, хэзээ ч буцаж ирдэггүй гэж Рожерс хэлэхийг бид хоёр сонссон.
Дер: Зүгээр л үлгэр. Миний эцэг өөрийнхөө хаант улсад оршуулагдах эрхтэй хүн.
Од: Би мэднэ ээ.
Дер: Би явах ёстой.
Од: Би мэднэ ээ.
Дер: Гэхдээ би буцаж ирнэ.
Од: Би чамд хайртай.
Дер: Би мэднэ. Би чамд хайртай.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Бид ойртсон байх ёстой. Намайг татаж байгаа урсгалыг би мэдэрч байна.
Скал: Дерек, би чамд гэж хэлэхэд, эцэг чинь чамаар бахархах байсан.
Дер: Хэрэв муу юм тохиолдвол, Скалли...
Скал: Надад найдаж болно. Би Одеттагийн дэргэд өдөр болгон байх болно.
Дер: Баярлалаа чамд, Скалли. Чи сайн найз байсан.
Скал: Дерек. Дерек. Дерек! Юу вэ? Дерек!
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Намайг уучлаарай, Одетта.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Дер: Аав?
Макс: Дерек? Чамайг ирнэ гэж би мэдээд байсан юм.
Дер: Би яаж ирэхгүй байх юм? Би тандаа хайртай, аав аа.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Скал: Уучлаарай. Би үүнийг мэднэ, үүнд дасах хэцүү.
Дер: Бид аюулгүй байгаа гэж тэдэнд мэдэгд, Скалли.
Скал: Би бүгдэд нь хэлнэ!
Дер: Бас завь ирүүлээрэй! Би танд бүгдийг нь ярьж өгнө.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Макс: Би ээжид чинь сайхан харагдахгүй нь харамсалтай.
Дер: Аав аа. Ээжид энэ огт хамаагүй. Түүний хувьд та яг биелсэн мөрөөдөл нь юм шиг харагдана.
Скал: Үүний төлөө уучлаарай, Дерек хаантан.
Дер: “Зөвхөн гэр бүлд” гэсэн яасан бэ?
Скал: Би мэдэхгүй ээ. Яриа тархасан байна.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Макс: Миний Бёрти. Бид анх танилцсан яг тэр өдрийнх шиг үзэсгэлэнтэй хэвээрээ.
Уэб: Миний зүрх эдгэлээ.
Макс: Би чамайгаа ямар их санав аа.
Дер: Аав аа? Энэ Одетта. Миний хатан хаан. Миний хайр. Миний Хун гүнж.
Макс: Миний хүү сахиулсан тэнгэрийг олжээ. Чи миний бэлбэсэрсэн эхнэрийн түшиг тулгуур... бас миний хүүгийн аав нь байсан. Баярлалаа, найз минь.
Рож: Энэ надад агуу хүндэтгэл байлаа.
Макс: Манай хаан амьд. Эрхэм дээдэс ээ.
Эр: Гэртээ тавтай морил, үеэл Макс. Бид одоо таны ачаар газар эзэмшигчид болсон.
Эр: Бас би таны ачаар сайн хүн болсон.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Од: Криспин.
Дер: Тэр амьд гарчээ.
Макс: Аа, Криспин. Миний хүү, хатан хаан Одеттаг аварсанд чинь баярлалаа.
Крис: Би танд муу зүйл хийсэнд намайг өршөөгөөрэй. Би.. би ердөө л хулчийсан юм.
Макс: Бид найзууд, Криспин. Үүрд.
Уэб: Харин чи миний хүндэт найз, хатан хаан Уиксомыг санаж байгаа байх.
Макс: Нээрэн үү? Би олон зүйлийг гүйцэх хэрэгтэй болох нь.
Крис: Чи бүгдийн царай гэрэлтэж байхыг харав уу?
Чиний харц тэдэнтэй тулгарахад инээмсэглэж байгааг нь хар
Би ч гэсэн...
Чулуун зүрхтэйгээ хамт
Чамайг энд эзгүй байхад
Тайтгарлыг олж чадаагүй
Одоо чи гэртээ ирлээ
Он цаг яаж өнгөрснийг
Одоо бид харж байна
Хэдэн жил болсныг хар
Хэтэрхий хурдан өнгөрчээ
Чилийсэн урт өдрүүдэд
Чи энд амьдарсаар ирсэн
Бидний ганцаардсан зүрхэнд
Бүр эхний өдрөөс
Чи одоо гэртээ ирлээ
Чи гэртээ ирлээ
Чиний байх ёстой газар
Чиний гэр
Энэ дуугаар баяраа тэмдэглэцгээе
Чи гэртээ ирлээ, чи гэртээ ирлээ
Чамтай хамт
Бид ч гэсэн гэртээ
Бид чамд маш их хайртай
Чухам цаг хугацаагаар хэмжишгүй
Уэб: Чи миний хамгийн том хайр бас эрдэнэс
Чамтай хамт
Би гэртээ үүрд байх болно
Бүгд: Чи гэртээ ирлээ
Чиний байх ёстой газар
Чиний гэр энэ
Энэ дуугаар баяраа тэмдэглэцгээе
Чи одоо гэртээ байна
------------------------------------------------------------------------------------------------------------------
Макс: Би Зөвлөлийн тэргүүлэгчийн албанд эргэн ирэхийн тулд та бүхний хүсэлтийг хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Миний хүүгийн зөвшөөрлөөр... лорд Рожерс миний туслах болно. Миний эхнэр одоо дахин Шамбергийн хатан хаан биш учраас би ч гэсэн хаан биш. Энэ хүндэтгэл Дерек, Одетта хоёрт оногдох болно. Тэдний мэргэн ухаан, сайхан сэтгэл Зөвлөлд үнэтэй байх болно. Харин одоо... өнгөрсөнд байсан нь өнгөрсөндөө үлдэг. Энх тайван, сайн үйлсийг ажлаа эхлүүлцгээе.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Магнус: Таныг алга болох үед Макс хаантан, би маш их санаа зовсон, учир нь би мэддэг байсан, би... та намайг аварсны төлөө би танд талархах боломж хэзээ ч гарахгүй гэдгийг.
Макс: Би ердөө л боломжийг ашигласан, тэгээд л боллоо. Чи өөрийгөө л аварсан, Магнус. Магнус, чамд зураачийн чухал чадвар байна. Чи бүх хүмүүсийг яг байгаагаас нь илүү сайхан харагдуулж чаддаг.
Уэб: Тэгвэл чи намайг сайнгүй харагддаг гэж байна уу?
Макс: Чи өөрийнхөө зэрэглэлд, чи өөрийнхөөрөө, хайрт минь. Нэг ч зураач, энд бүр Магнус хүртэл чиний үзэсгэлэнг гаргаж чадахгүй.
Уэб: Сайхан мултарлаа.
Макс: Харин чиний хувьд гэвэл, хун Гүнжээ, Дерек надад бүх түүхийг ярьж өгсөн. Гэхдээ би үүнийг чамаас ахин сонсохыг тэсгэлгүй хүлээж байна.
Од: Энэ надад хүндэтгэл болно.
Макс: Тэгэхээр чи тэнд хун, хоригдол байжээ!
Од: Тэгээд бүгд намайг явчихсан гэж итгэсэн, мэдээж таны хүүгээс бусад нь.
Макс: Тэр ээжийнхээ шийдэмгий занг өвлөсөн нь сайн хэрэг.
Од: Бас таны эр зоригийг, аав аа. Би таныг ааваа гэж болох уу?
Макс: Тийм ээ, мэдээж. Одооноос эхлээд үргэлж.
Жан: Би энэ хүмүүст хайртай гээч. Тэд маш зоригтой, тэд хөгжилтэй. Тэд хааны гэр бүл гэдгээрээ бахархадаг, тийм үү? Бодох ч хэрэггүй. Та нар мэдэх биш.
------------------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Одет: Эхлээд миний ээж, харин одоо чиний аав. Тэд хоёулаа бидэнд буцаад ирлээ.
Дерек: Надад маш бага дурсамж байдаг.
Макс: “Бариад ав, шатаа” энэ ердөө л хаан, хан хүү хоёрын тоглоом.
Дер: Гэхдээ тэр надад хайртай байсныг би тодхон санадаг.
Магнус: Дерек хаан мэдэж байгаа юу?
Рож: Тэр юу ч мэдэхгүй.
Дер: Би юуг мэдэхгүй гэж?
Уэбер: Дерек, аавыг чинь далайн дээрэмчидтэй тохиролцох гэж оролдсон гэж буруутгасан.
Дер: Би үүнд итгэхгүй байна.
Дер: Энэ цайзнаас хэн нэгэн миний аавын тухай үнэнийг мэдэж л байгаа.
Эдгар: Бид хэнийг ч худал буруутгаж байгаагүй, ялангуяа чиний хоёр нүүрт эцгийг.
Эр: Нэгэн агуу гэр бүлийн хоёр Макс хааны тухай үнэнийг олохоор нууцаар мөрдлөгө явуулах болно.
Дер: Гэртээ харь.
Од: Биднийг энд байгааг тэд яаж мэддэг байна?
Эдгар: Худалдааны хөлөг....
Дер: Хоёр хоногийн дараа өнгөрнө.
Рож: Тэр далайн дээрэмчидтэй хамтдардаг байх нь.
Дер: Миний аавыг буруутгаад байсан яг тэр зүйл.
Рож: Чи мэддэг бүхнээ бидэнд хэлэх нь маш чухал байна.
Крис: Галт сахалт та нарт илүү ихийг хэлж өгч чадна.
Дер: Далайн дээрэмчдийн хөлөг хатан хаанд зохихгүй.
Од: Би маргааш хатан хаан болно. Өнөөдөр би далайн дээрэмчин.
Крис: Шинэ хүмүүс, ахмад аа.
Г/с: Чи надад далайн дээрэмчин хүүхэн авчирчээ? Чи хоол хийж, оёж чадах уу?
Од: Би ганц, эсвэл хоёр удаа өөрийнхөө цөмөрсөн гавлыг оёж байсан.
Г/с: Та нар Макс хааны тухай, тэр хэрхэн алга болсныг сонссон уу?
Эр: Бид түүнийг далайд авч гарахын тулд бяцхан түймэр тавьсан.
Г/с: Энэ хөгшин Максын төгсгөл байсан юм.
Эр: Хаан ширээний тухай мөнхийн үлгэрийн төгсгөл
Крис: Хаан Максимиланы төлөө!
Эр: Тиймээс, бидэнтэй сүүлчийн удаа нэгдэж, эр зоригий мартагдашгүй мөчүүдийг гэрч болж, хайр мөнх байхаас ч удаан үргэлжилж болохыг харах болно.
Back to episodes Go home