Үиүи: Яасан?
Юүжи: Чихэнд нэг юм орчихлоо.
Мекамару: Сонсож байна уу, Итадори Юүжи? Сайн сонс— Байз, байз, байз! Танай тал байна, тэнэг ээ! Киото сургуулийн Мекамару байна! Цаг алга. Нэг хэлэхэд сонсоод ойлгоорой. Гожо Сатору тамгалагдсан.
Гэто: Сайхан амраарай, Гожо Сатору. Шинэ ертөнцөд дахин уулзъя.
Гожо: Би ч яахав. Чи л харин сэрж үз. Хэдий болтол зүгээр юм шиг зөвшөөрөх гээ вэ?
Гэто: Гайхалтай! Анх удаагаа л ингэж байна!
Махито: Хөөе, Гэто.
Гэто: Махито, хар даа. Чи сүнсийг биеэс өмнө оршиж байсан гэсэн ч үнэхээр л бие гэдэг сүнсний хэсэг, сүнс ч мөн биеийн хэсэг. Үгүй бол энэ үзэгдлийг ч, эзнээ сольсныхоо дараа миний тархинд биеийн ой санамж урсан орж ирдгийг тайлбарлах аргагүй.
Махито: Наадах чинь заавал туйлын үнэн байх ёстой юу? Миний, чиний техник хэрхэн үйлчилдгээс дэлхий өөр биш гэж үү?
Гэто: Техник өөрийн ертөнцийг харах өнцөгтэй юм бий? Гоё юм. Таалагдаж байна.
Гожо: Хөөе! Хийх гэж байгаа бол бушуулж үз. Тэсмээргүй өмхий бас үзэгдэх орчин нь ч заваан юм.
Гэто: Би бол энэ орчныг арай илүү удаан хармаар байгаа ч... Тийм дээ, ямар нэг зүйл болох ч юм билүү. Хаалга, хаагд.
Махито: Үүнийг одоо ашиглаж болохгүй юу?
Гэто: Аанха, ердөө ганц удаадаа л. Доторх хүн нь амиа хорлохгүй бол дахин ашиглагдахгүй.
Махито: Аан. Уйтгартай юм. За, яадаг ч байсан...
Гэто: Тамгалалт амжилттай.
Бичиг: 34-р анги Үймээн
Мэй: Гожо Сатору шүү дээ. Намайг үнэмшүүлж чадах нотолгоо байна уу?
Мекамару: Уучлаарай, юу ч алга. Батлах хэрэгтэй гэж байгаа бол би энд байгаа нь л байна. Би 10-р сарын 19-нд Махито гэдэг онц зэрэглэлийн хараалд алуулсан. Одоогийн надад амьд байхдаа даатгалаас өөр зүйл үгүй. Дэвшилтэт даатгал. Идэвхжих нөхцөлийг нь "Гожо Саторуг тамгалагдсаны дараа" идэвхжихээр тохируулсан. Ажиллахгүй байх эрсдэлийг бууруулахын тулд түрүүлж гурван байршилд энэ хүүхэлдэйнүүдийг шургуулж чадсан. Итадори Юүжи нь сургуулийн Хар шидтэнүүд дотроос мэдээлэл тараах магадлал хамгийн багатай хүн нь. Бас Мэй Мэй, чи ч бас энэ нөхцөлд цэвэр гэдгийг чинь баттай мэдлээ.
Мэй: Яагаад?
Мекамару: Тагнуулын мэдээлэл цуглуулах чадвартай чам шиг хүнийг Шибуяад ойроос ажиллуулахын оронд Мэйжи хийд өртөө рүү илгээсэн учраас тэр. Итадори тэгээд ч хэдэн сарын өмнө Хар шидийн нийгэмлэгтэй холбоогүй байсан.
Мэй: Үгүй, үгүй. Хамтрахаас татгалзсан шалтагтай болохын тулд ч байж болно шд. Тэгээд ч шууд Шибуяа руу явах гэсэн Итадориг өдийг хүртэл зогсоож байсан нь би. Бэлэн байх тушаал өгөгдсөн ч гэлээ.
Мекамару: Тийм бол яагаад чамайг устгахаар хараал хэрэглэгч ийшээ ирж яваа билээ?
Мэй: Нэг, хоёр... хоёр юм бий? Итадори, энэ хоёр эсвэл чиний түрүүн тулалдсан хараалын аль нь илүү хүчтэй вэ?
Юүжи: Аягүй бол түрүүний царцаанаас илүү хүчтэй байх.
Мэй: Итадоригийн зайлуулсан хараал хүний хэлээр ярьдаг байх шиг байсан. Яаж ч бодсон хамгийн багадаа хагас 1-р зэргийнх байж таарна. Ийм нөхөд хаа сайгүй арвалзаж байгаа байх нь ээ? Өдийг хүртэл хаана, юу хийж явсан юм бол доо? Хараал хэрэглэгчдийг тоолгүй орхиод урагшаа явъя. Эхлээд Гожогийн байдлыг нягтлах хэрэгтэй.
Мекамару: Болохгүй. Шибуяагийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Дайсны хаалтын техник биднийхээс хэдэн шат илүү. Одоо Шибуяад дөрвөн хөшиг буусан байгаа. А: Энгийн иргэдийг хорих хөшиг, В: Гожо Саторуг хорих хөшиг, С: хар шидтэн оруулахгүй байх хөшиг, D: А шиг энгийн хүн хорих хөшиг.
Мэй: Эндээс цааших замууд С-р хаагдсан гэж байгаа юм бий?
Мекамару: Тийм. Бэлэн байгаа шидтэнүүд хөшиг дотор байгаа биз дээ? Хөшиг дотор гар утас ашиглагдахгүй.
Мэй: Тэгээд ч зогсохгүй шинжтэй. Хөшигний гадна байх учиртай туслах зөвлөхүүдтэй ч холбогдож чадахгүй нь.
Мекамару: Гуйя, миний зааврыг дагачих. Миний энэ даатгал удахгүй алга болчихно. Гуйя.
Юүжи: Мэй эгч.
Мэй: Ойлголоо, хэлээд аль.
Мекамару: Итадори чи Мэйжи хийдийн өртөөнд очиж газар дээрээс Шибуяад оч. Гожог тамгалагдсаныг хар шидтэнүүдэд дамжуул. Гожог эргүүлж авах хамтын зорилготой болго.
Юүжи: За!
Мекамару: Мэй Мэй, Итадориг зугтаалгах боломжийг гарга. Хараал эзэмшигчдийг дараад ямар ч байсан эхлээд энэ замаар яв. Гэхдээ дайсан ямар хөдөлгөөн хийхийг мэдэхгүй.
Мэй: Нөхцөл байдалдаа тааруулах юм бий? Гэснээс чиний банкны дансыг хараахан царцаагаагүй биз дээ?
Мекамару: Айн? Гожо Сатору үгүй болбол хар шидийн ч, хүний нийгэм ч орвонгоороо эргэнэ. Уучлаарай, амиа дэнчинд тавиад ч хамаагүй. Тэгвэл болох нь тэр гэж бодсон ч... Би ч адгийн амьтан юм даа.
Үиүи: Хөөе, би яах юм?
Мекамару: Хүссэн хүнээ дага.
Үиүи: Тэгвэл эгчийг!
Мэй: Бүгд ирээ юу?
Эбина: Мэй Мэй байх аа?
Мэй: Хүссэнээрээ хөдөлж болно шүү. Би хоршууламз.
Юүжи: За!
Бичиг: 21:26 Токио Метро, Мэйжи хийд өртөө В5 давхар Шин-Тошин шугамын тавцан
Гэто: Бүгд сэрээ шив? Тэгвэл дараад нь...
Жого: Яасан?
Гэто: Итгэмээргүй хүн юм!
Гожо: Цаг хугацаа харьцангуй өнгөрдөггүй бололтой. Баларсан юм даа. Бүх талаараа балраад явчихлаа. Яаж ийгээд болох биз. Найдаж байгаа шүү, манайхан.
Бичиг: 21:22 Шибуяа
Күсакабэ: Нээрэн л... Өртөөн дотор хоригдсон хүмүүсийг тооцоолсон ч хүний нягтрал бага байсан.
Наобито: Хувиргаж, барилгын дотор хүлээлгэж байсан хүмүүс харин одоо шидтэн бус хүмүүс рүү дайраа юу?
Нанами: Тиймээс бид ч мөн бэлэн байхаа больж хөдөлсөн. Яах ч аргагүй явдал ч гэлээ бидний хариу үйлдэл хэтэрхий хоцорлоо. Гэхдээ хамгийн том түгшүүр нь...
Ино: Нэгэн зэрэг—
Фүшигүро: Нэгэн зэрэг буулгасан, шидтэнүүдийг хорих хөшиг биз дээ? Гожо багш ирснээс хойш нэлээн хугацаа өнгөрсөн. Яагаад энэ үеийг сонгох болов?
Нанами: Дотор ямар нэг зүйл болсон, эсвэл төлөвлөгөөнд нь энэ мөч болтол хүлээх шаардлага байсан. Баттай хэлж чадах зүйл гэвэл төлөвлөгөөгүй нүүр тулах этгээдүүд биш гэдэг л байна. Би хөшиг буулгасан дайснуудад төвлөрье. Та хоёр аль болох энгийн иргэдийг авар.
Бичиг: Гурван баг нэгэн зэрэг нэвтрэв
Ижичи: За. Ойлголоо. Нөхцөл байдлыг нягталсны дараа Нитта дахин хөшигнөөс гараарай. Дотор сүлжээгүй байгаа цагт нэг хүнээ байнга гадаа нь байлгах хэрэгтэй. Танд энэ үүргийг даалгая. Одооноос зөвхөн туслах зөвлөхүүдээр яаж ийгээд харилцаа холбоог тогтвортой байлгана. Ажил үүргээ гүйцэтгээгүй хүмүүсийг дайчилбал бүрэлдэхүүнээ—
Шигэмо: Хөөе! Хөөе! Хөөе! Хөөе! Ер нь л надад дорой хүмүүсийг дээрэлхэх нь илүү зохих юм байна. Ингэвэл болно биз дээ?
Ураүмэ: Тийм. Чи энэ эрчээрээ хөшигний гадна байх хослол өмссөн хүмүүсийг агнасаар бай.
Шигэмо: За! Дуусгаад дотогшоо орж болно биз дээ?
Махито: Энэ юу вэ? Юу болоод байна?
Гэто: Тамгалалт бүрэн дууссан. Гэхдээ Шоронгийн орон хараахан Гожо Сатору гэх мэдээллийг боловсруулж дуусаагүй байгаа. Хэсэгтээ хөдөлгөхгүй нь дээ. Дөнгүүлж дээ.
Мекамару: Итадори, сайн мэдээ!
Юүжи: Айн?
Мекамару: Тэд тамгалагдсан Гожог В5 давхраас хөдөлгөж чадахгүй байна.
Бичиг: 21:27 Мэйжи хийд Шибуяа өртөөний хооронд
Юүжи: Яагаад?
Мекамару: Гожо Сатору учраас.
Юүжи: Тийм дээ!
Мекамару: Тэднийг бүсэлье. Шибуяа өртөөний газар доорх шугам руу хажуугийн өртөөнүүдээс хар шидтэнүүдийг отуул. Хар шидтэнүүд оруулахгүй хөшиг татагдсаны дараа дайрна.
Юүжи: Отуулах аа? Ичижи ахтай холбогдож чадахгүй байхад! Өө...
Мекамару: Яасан?
Юүжи: Хөөе, Шибуяа руу хэн илгээгдсэн юм?
Мэй: За байз...
Хараал: Алаад өгөөч.
Хараал2: Н-Н-Намайг юу гэж дуудсан бэ?
Юүжи: Нанамин!
Юүжи: Нанамин!
Юүжи: Нанамин, байна уу?
Юүжи: Нанамин, байна уу?
Фүшигүро: Итадори?
Ино: Н-Нанамин?
Юүжи: Гожо багш... тамгалагдсан! ...тамгалагдсан!
Фүшигүро: Тамгалагдсан?
Нанами: Хоёр оо, төлөвлөгөөгөө өөрчилье. Шууд Итадоритой уулзъя. Хэрэв тамгалагдсан нь үнэн бол дуусжээ. Энэ улсын хүмүүс бүгд.
Махито: Бидний нөхцөл баригдчих шив дээ. Хар шидтэнүүд хүч хаяж энд ирэх нь дээ.
Гэто: Би энд үлдлээ. Та хэд яах юм?
Чосо: Би дүү нарынхаа өшөөг авч Итадори Юүжи, Күгисаки Нобара нарыг цааш нь харуулна. Үүний дараа Хар шидийн сургуульд хадгалагдаж буй бусад дүү нараа очиж авна.
Жого: Күгисаки гэдгийг нь мэдэхгүй ч Итадориг алж болохгүй. Сүкүна болгоно.
Чосо: Миний асуудал биш.
Махито: Жого, тайвшир. Ер нь би ч гэсэн Итадориг алмаар байна.
Жого: Махито! Юугаа яриад—
Махито: Гожо Саторуг амьдаар нь харсны дараа Гожо тамгалагдсан одоо бол шидтэнүүд, хараалуудын хүч бараг тэнцсэн. Сүкүна амилбал томоохон давуу талтай болно. Үндсэндээ ялалт биднийх гэсэн үг биз?
Гэто: Тэр ч тийм.
Махито: Тэгвэл одоогийн байлдааны хүчээр ялахаа хүрвэл ялчих юм биш үү? Итадориг алчихъя! Зүгээр ээ! Сүкүна байхгүй байлаа ч бид бол ялчихна.
Жого: Нээрэн яриад байна уу?
Махито: Нээрэн цаашаа.
Жого: 100 жилийн дараах хоосон талд инээх нь би байх шаардлагагүй. Хараалууд хүн болж амьдарч байвал л болох нь тэр. Сүкүна манай тал биш. Амилчихвал бидэнтэй тулах эрсдэл нь өндөр байж мэднэ. Гэхдээ Сүкүна амилбал гарцаагүй хараалын эрин үе ирнэ. Бид одоогийн хүмүүсээс өөр. Үхлээс айлгүй зорилгынхоо төлөө худал хуурмаггүй замналаар явдаг. Наадах чинь тэдгээр хуурамчдад дутагддаг хараалын шинж чанар.
Махито: Тийм биш ээ.
Жого: Юу?
Махито: Хэчнээн бүдүүлэг, үл нийцэхээс хамаарч өөрсдийн жинхэнэ хүслийн дагуу л хөдөлдөг. Энэ чинь л хараалууд бид шүү дээ. Тийм биш гэсэн нь хараалын талаар л байсан юм. Дахин төрөлт бол боломжтой гэж санал нийлж байна. Чамтай арсалдах гэсэн юм биш. Тиймээс тоглоом тоглох уу? Би түрүүлж Итадоритой таарвал түүнийг ална. Жого түрүүлж таарвал хуруунууд өгөөд Сүкүнагийн хүчийг өгнө биз.
Чосо: Би түрүүлж олбол би ална. Болно биз?
Жого: Хөөе!
Махиро: Өө, Чосо бас оролцох юм уу? Мэдээж болно шүү.
Махито: Гэто алиных нь талд орох вэ гэвэл Жогогийнх биз? Яах юм?
Гэто: Би Шоронгийн орныг харалгүй бол горьгүй. Татгалзах болох нь. Юу дуртайгаа л хий. Миний хувьд Сүкүна бол Шоронгийн орон бүтэлгүйтсэн тохиолдолд өөр хувилбар байсан төдий.
Жого: Шал балай юм. Хар шидтэнүүд, Итадори хүртэл Гожог аврахаар ийшээ ирнэ. Тийм бол энд хүлээхэд л болно шд. Тоглоом болохгүй.
Махито: Нэг, хоёрын!
Жого: Юу? Байз хөөе!
Гэто: Хараалууд та нараас илүү ухаантай даа.
Нанако: Эргүүлж өг.
Мимико: Бид чамтай хамтарч сармагчнуудыг унагаасаар ирлээ.
Нанако: Амласан ёсоороо Гэтогийн биеийг өг.
Мимико: Гэтогоор үүнээс илүү...
Нанако: ...үүнээс илүү тоглохоо боль.
Гэто: Яалаа гэж эргүүлж өгөх юм? Та нарын толгойг хүртэл хоосолсноо санахгүй байна шүү. Дараагийн удаа хар шидтэнээс амлалт авахдаа гэрээ хийх ёстойг сайн санаж ав. Арилцгаа. Эсвэл энэ биед алуулмаар байна уу?
Нанако: Харамсана даа.
Гэто: Харамсах юм бий? Тэгэхээр... Ямар амттай байсан билээ?
Юүжи: Нанамин!
Юүжи: Нанамин!
Юүжи: На-на-мин! На-на-мин! На-на-на-на-на-мин!
Фүшигүро: Хөөе. Хөөе!
Юүжи: На-на— Фүшигүро! Нанамин! Хэн бэ?
Ино: "Нанамин" гэж жинхэнээсээ Нанами ахыг хэлж байж ээ?
Нанами: Гэто юу?
Мекамару: Илүү нарийн хэлбэл Гэто Сүгүрүгийн дотор байгаа нэг зүйл. Одоо Шибуяагийн өртөөн дээр жинхэнэ үймээн болж буй. Онц зэрэглэлийнхэн болон тэднийг авчирсан хараал, Гэтотой холбоотой хараал хэрэглэгчид, мөн хувиргасан хүмүүс болон энгийн иргэд.
Нанами: Хэрэв тийм бол газар доорх метроны ойрх өртөөгөөр орсон нь илүү хурдан. Үүний тулд эхлээд хөшгийг татах хэрэгтэй.
Мекамару: Онц байдал болоод байна. Нэгэн зэрэг хийхийг хүсье.
Нанами: Гомдоллож байх цаг биш бололтой. 1-р түвшнийхэн л гүйцээж чадах хэд хэдэн хүсэлтүүд байна. Гадагшаа гараад тэднийг Ичижитэй зохицуулъя. Та гурав тэр хооронд хар шидтэнүүдийг оруулахгүй байгаа хөшгийг аргалаарай. Ино. Кусакабэ, Зэниний онцгой 1-р зэргийн шидтэн энэ хөшиг дотор байх учиртай. Тэдэнтэй уулзаж чадвал нөхцөл байдлыг дамжуулаад туслалцаа хүсээрэй. Түрүүний хашхираагаар хэдийн мэдсэн байх л даа.
Ино: Мэдлээ!
Нанами: Бас тэр хоёрыг найдлаа шүү.
Ино: За!
Юүжи: Ино ах?
Ино: Нанами ах надад найдлаа! Та хоёр! Даалгаврын өмнө ямар чухал гэдгийг хэлж өгье.
Эр: Гожо ахыг алдсаны улмаас үүсэх хоёр зүйл! Эхнийх нь Гожо овгийн нуралт. Гожо овог нь Гожо Саторугийн нэг хүний баг. Гожо ахын нөлөө, бардам, дураараа зангийн ачаар аврагдсан шидтэнүүдийн тоо маш их бий.
Бичиг: Тэнгэр дэлхий даяар, би цорын ганц өргөмжлөгдсөн нэгэн
Эр: Итадори, чи ч бас тэдний нэг байх аа?
Юүжи: Тийм!
Ино: Юун хөнгөн хүлээж авдаг юм? Тийм нөхөд бүгд асуудалд орж хамгийн муудаа цаазлуулна. Мөн асуудал хоёр: хүчний тэнцвэрийн нуралт. Гожо Сатору байсан учраас томоотой байсан хараал хэрэглэгчид, хараалууд нэгэн зэрэг хөдөлж эхэлнэ. 1-р асуудлаар бид хоорондоо арсалдаж байх үед 2-р асуудлын нөхөдтэй дайтна гээд төсөөл. Ялагдана гэж мэд. Нанами ах бид хоёр тэгж таамаглаж байгаа. Ялагдвал юу болох вэ?
Фүшигүро: Ядаж л Японд хүмүүсийн эрин дуусах биз.
Ино: Ойлгож байгаа юм шив дээ? Явцгаая, дүү нар аа! Нанами ахыг эргэж ирэхээс өмнө хөшгийг эвдье! Гожо Саторуг аваръя!
Огами: Сонссон уу, Авасака? "Гожо Сатору тамгалагдсан." Дайснуудад ч мөн мэдээлэл задрууллаа.
Авасака: Сайн л юм биш үү, Огами чавганц аа? Надад одоо л цаг хөдөлж байгаа юм шиг санагдлаа. Гожо Сатору жинхэнээсээ тамгалагдлаа даа. Догдолж байна шүү. Энэ улсад цаашид юу болох бол доо?
Огами: Юу ч өөрчлөгдөхгүй. Харааж, хараалгаж үхэх төдий.
Жого: Авгай, сонссон уу? Гожо гуайн бяцхан Сатору тамгалагдсан гэнэ!
Махито: Яана аа! Нэг өдөр тэр жаалд тийм юм болно гэж бодсон юм! Хөхний толгойноос хөл хүртлээ юу ч үгүй юм шиг стиль үзүүлээд байсан юм аа!
Жого: Дараагийн анги: "Зөвлөгөөн"!
Бичиг: Дараагийн анги Зөвлөгөөн
Махито: Гэто, сонссон уу? Гожогийн—
Back to episodes Go home