Бичиг: А: Гожо Саторуг юу гэж боддог вэ?
Юүжи: Багш! Багш байгаагүй байсан бол би өдийд цаазлуулах байсан юм шиг байна лээ. Бас—
Фүшигүро: Нэг үгээр бол ачтан. Нэг үгээр. Бас зөвхөн надаар зогсохгүй юм байна лээ.
Күгисаки: Үнэнийг хэлэхэд би тийм сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ үүнийг бол хэлж чадна.
Маки: Тэнэг.
Панда: Тэнэг л дээ.
Тогэ: Яргай.
Маки: Гэхдээ...
Нанами: Чалчаа. Аминч.
Тодо: Хэлүүлэлтгүй...
Юүжи: Хамгийн хүчирхэг нь!
Бичиг: 33-р анги Шибуяагийн хэрэг - Хаалга, онгой
Гожо: Тэнд байгаа шарилж. Ингээд гурав дахаа уулзах шив дээ? Бассан хандлага гаргаад байх юм. Эхлээд чамайг ална. Алив, хүрээд ир. Яасан бэ? Зугтаахгүй гэсэн нь та нар биз дээ?
Жого: Сая хүрчхэв-
Гожо: Нэг, хоёрын...
Ханами: Зөвхөн Гожог л онилж байна. Түрүүн хэлсэн үг нь төөрөгдүүлэх санаатай байж ээ? Бас энэ эр... Хязгааргүйн техникээ зогсоочхож!
Жого: Үгүй ээ!
Ханами: Техникээ тохируулахаа бүр мөсөн орхиж хүмүүсээр дүүрч эхэлсэн энэ орон зайд хараагдсан энергиэ удирдах энгийн дайралтад төвлөрөх нь ээ? Гэхдээ ингэсэн байхад заавал бөөн хүмүүс дунд орох шаардлага байхгүй. Би техникээ ашиглах хүртэл!
Жого: Хүрээ өсгөлтөө бүү болиул, Ханами!
Гожо: Энэ сул тал чинь биз дээ? Мэдсэн юм аа. Хүрээ өсгөлт, Төрөлх техникээ нэгэн зэрэг ашиглаж чадахгүй.
Жого: Миний эсэн мэнд байгаа нь Хүрээ өсгөлтөөр өөрийгөө хамгаалсан тулдаа л тэр. Анхан шатны хараагдсан энергийн удирдлага, тулааны урлаг нь ийм түвшинд байна гэж үү? Гожо Сатору, чамд чадахгүй зүйл гэж байдаг юм уу?
Чосо: Цк.
Гожо: Тэр хараал биш байна. Үхлийн уран зургийн хэвлийгээс төрсөн нь юм байх даа. Ядаргаатай ч гэсэн дараа л болохоос. Итгэлтэй байна уу? Чи Хүрээ өсгөлтөөр миний техникийг саармагжуулах гэж оролдох тусам би бүр илүү хүчтэйгээр техникээ тогтоох гэж оролдоно. Энд байгаа аспарагус үүнийг тэсэх энергигүй байгаа юм биш үү?
Жого: Юу— Гожо Сатору! Наашаа хар! Ханами...
Гожо: Дараагийнх нь.
Гэто: Шоронгийн орон нь амьд хаалт. Гэншиний хорогдсон нь. Шоронгийн оронд тамгалж чадахгүй зүйл гэж үгүй.
Жого: Гэхдээ мэдээж тамгалах нөхцөл байгаа л байлгүй дээ.
Гэто: Нэг минут.
Жого: Айн?
Гэто: Шоронгийн оронгийн тамга хамрах хүрээний 4 метрийн зайд Гожо Саторуг торгоох шаардлагатай.
Жого: Хөөе. Шатаагаад алчихна шүү. Боломжгүй даалгавар бидэнд шахах гэж гар нийлээгүй юм байгаа биз дээ? Наад нөхцөлд чинь бүтэн нэг минут та муусайн хэдэн мянган хүмүүсийн амь байлаа ч түүнийг торгоох баталгаа болж чадахгүй.
Гэто: Халуун байна, Жого. Зүгээр ээ. Ганц минут гэж байгаа боловч—
Жого: Ханамигийн үхлийг дэмий үрж болохгүй. Хүмүүсээр халхавчилж, цохиод зугтах тактикт төвлөр! Чосо! Туслахгүй юм бол чамайг алчихна шүү!
Чосо: За, за.
Гожо: Хэт ойр биш, хэт хол биш. Гэхдээ энэ нь хамаг чадал нь биз. Хараал харж чадахгүй хүмүүс надаас бултаад эхэллээ. Энэ маягаараа тоо нь хорогдож, зай нэмэгдээд байвал Галт уул толгойтыг барьж авч чадна. Түрүүнийх шиг техникээ суллаж ойртуулна гэж байхгүй биз. Миний зорилго гардан зодоонд балба нүдэх байсан нь баригдчихсан, зайгаа барьж, Үхлийн уран зурагтай хамтарсан том дайралтыг олон нийт дунд хийвэл ядаргаа болно. Уучлаарай. Бүгдийг нь аварч чадахгүй нь. Үүний хариуд заавал бүгдийг нь устгана!
Жого: Болоогүй юу? Өдийд 20 минут өнгөрсөн байх ёстой доо!
Гэто: Болоогүй, болоогүй. Гожо Сатору бүрэн тайван байна. Илүү шахаанд оруулах хэрэгтэй.
Юүжи: Юу, зүгээр үү—
Эм1: Бүгд мангас болоод... галт тэргэнд суучихсан... Г-Галт тэрэг дүүрсэн гээд намайг хэрэггүй гэсэн!
Юүжи: Тэр байсан байж! Новш! Бүгд... ...галт тэргэнд суусан?
Зарлагч эр: 8-р галт тэрэг ирж байна. Шар зураасны ард хүлээнэ үү.
Юүжи: Гожо багш!
Зарлагч эр: Тавцангийн хаалгыг түшиж, гараараа хүрч, нүүрээ нааж болохгүй.
Эр1: Галт тэрэг ирлээ!
Эр2: Аврагдлаа!
Жого: Ирж байна!
Эр3: Хөөе!
Эр4: Юу вэ?
Эм1: Ёоё!
Эр5: Галт тэрэг байна!
Эр6: Холд! Би сууна!
Эр: Яаж байна аа?
Эм2: Яах юм бэ? Айн?
Эм3: Байз!
Гожо: Юугаа бодоод байгаа юм бол?
Махито: Жого! Агаар нь сайхан байна шүү. Айдсаар дүүрчхэж. Ер нь л хэдэн хүн үлдээе ээ. Амралтын өдрөөр ойд тавьж байгаад агная!
Жого: Ойтой нь хамт шатааж болох юм уу?
Махито: Ханами уурлана даа.
Жого: Ханами үхсэн.
Махито: Нээрэн үү? Нээрэн цохиж болохгүй нь!
Гожо: Оёдолт нүүрт! Нанами, Юүжи хоёрын ярьж байсан этгээд үү?
Махито: Хүмүүсийн заваан талаас нэгийг хэлж өгье. Зөндөө их байдаг нь!
Гожо: Үнэхээр л дээр хараал, хараал хэрэглэгчид байж.
Махито: Үндэслэлгүй хувиргалт: Сүнс үржүүлэлт.
Чосо: Цус удирдах техник: Давхцал.
Махито: Бие няцаалт.
Чосо: Шинэ од.
Махито: Гожо Сатору нь Итадори Юүжигээс ялгаатай. Харгис логикоор сэтгэж чадахыг нь мэднэ. Тодорхой хэмжээний золиос гарахаас өөр аргагүйг тооцож баттайгаар биднийг устгахаар ирэх биз. Гэхдээ үхлийн тоо, амьд хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд тийм тодорхой хэмжээний золиосыг зөвшөөрөхтэй манатай болно.
Жого: Чиний яг одоо хийх ёстой зүйл чинь Хязгааргүй Хоосноор бид бүгдийг цааш нь харуулж хүрээнээс гадуурх хүмүүсийг аврах явдал. Гэхдээ тэгж чадахгүй байлгүй. Чиний хүлээн зөвшөөрч чадах золиос чинь "хараалд алуулсан хүмүүс" болохоос "Гожо Саторуд алуулсан хүмүүс" биш учраас. Бод. Эргэлз. Төвлөр!
Махито: Нээрэн үү?
Гожо: Хүрээ тэлэлт: Хязгааргүй хоосон.
Өгүүлэгч: Алдах эсвэл онох мөрий тавьсан нэг секундын 1/5-тэй тэнцэх Хүрээ тэлэлт. Секундийн 1/5 нь Гожо Саторугийн цэвэр совингоороо тогтоосон хугацаа байв. Хар шидтэн бус хүмүүс ногоо болох эсвэл дараах нөлөөнд нь өртөхөөргүй Хязгааргүй хоосонд тэсэж чадах хугацаа. Секундийн 1/5 хооронд хувиргасан хүмүүс болон хар шидтэн бус хүмүүсийн тархинд хугацаагаар илэрхийлбэл ойролцоогоор хагас жилийн мэдээлэл тархинд нь урсаж бүгд зогссон хэвээр ухаан мэдрэлгүй зогтуссан юм. Гэвч В5 давхрын бүх амьд үлдэгсэд хоёр сарын дараа энгийн амьдралдаа орж чадна. Тийм түвшний Хязгааргүй хоосон байсан юм. Онц зэргийн хараал одоо энэ мөчид сэрж чадаж магадгүй л дээ. Гожо Сатору хариу дайрч магадгүй гэж сэтгэн зөвхөн хувиргасан хүмүүст анхаарлаа төвлөрүүлсэн юм. Орчин цагийн хамгийн хүчирхэг хар шидтэн хүрээгээ суллахад В5 давхарт тарсан хувиргасан хүмүүсээс ойролцоогоор 1,000 орчмыг 299 секундэд хүйс тэмтэрчээ.
Гэто: Шоронгийн орон, хаалга онгой. Зүгээр ээ. Нэг минут гэж хэлж байгаа ч... Хөөе, Сатору?
Гожо: Айн?
Гэто: Уулзалгүй удаж.
Гожо: Хуурамч? Хувирах техник үү? Үгүй ээ, жинхэнэ байна!
Гэто: Гожо Саторугийн ухамсарт л нэг минут юм. Болохгүй шүү дээ, Сатору. Тулаан дунд бодолд автаж болохгүй.
Гожо: Хараагдсан энерги мэдрэгдэхгүй байна. Биед ч хүч орохгүй нь. Шаг мад уу? Тэгээд, чи хэн юм бэ дээ?
Гэто: Гэто Сүгүрү л байна. Мартаа юу? Гунигтай юм.
Гожо: Бие чинь ч, хараагдсан энерги ч... Энэ нүдэнд харагдах мэдээлэл чамайг Гэто Сүгүрү гэж хэлээд байна. Гэхдээ... Миний сүнс наадхыг чинь эсэргүүцэж байна! Бушуу хариулаад аль! Чи яг хэн юм?
Гэто: Эвгүй юм бэ? Яаж мэдсэн юм бэ? Ийм техник байгаа юм. Тархийг нь сольчихвол биеэс бие рүү дамжиж чадна. Мэдээж авсан биеийнхээ техникийг хэрэглэж чадна. Түүний хараал эзэмшилт болон энэ нөхцөлийг хүсэж байсан юм. Чи... Гэто Сүгүрүгийн цогцсыг устгахыг Иэри Шоокод даалгаагүй биз дээ? Хачин тохиолдолд болгоомжлох юм даа. Үүний ачаар амархан гэгч нь энэ биеийг олж авсан. Санаа зоволтгүй. Тамгыг тэгж байгаад суллана. Зуу... үгүй ээ, мянган жилийн дараа юм уу даа? Чи хэтэрхий хүчирхэг. Бас миний төлөвлөгөөнд садаа болно.
Гожо: Мартаа юу? Надад алуулахын өмнө наад биеэ хэнд балба нүдүүлсэн билээ?
Гэто: Оккоцу Юута юу? Би тэр хүүгээс тийм ч их бололцоо олж хардаггүй. Ямар ч нөхцөлгүйгээр техник хуулбарладаг, ёроолгүй хараагдсан энергитэй... Аль аль нь хамгийн хайртай хүнийхээ сүнстэй гэрээ хийсний улмаас олж авсан нөлөөнөөс цаашгүй. Харамсалтай л байна. Оккоцу Юута чамайг орлохгүй ээ. Сайхан амраарай, Гожо Сатору. Шинэ ертөнцөд дахин уулзъя.
Үиүи: Яасан?
Юүжи: Чихэнд нэг юм орчихлоо.
Мекамару: Сонсож байна уу, Итадори Юүжи?
Юүжи: Айн?
Мекамару: Цаг алга. Нэг хэлэхэд сонсоод ойлгоорой. Гожо Сатору тамгалагдсан.
Юүжи: Арьс арчилгааг юу гаж боддог вэ?
Күгисаки: Айн? Ийм юм асууж байгаа юм уу? Нэг их тоодоггүй. Олон арчилгаа хийдэг ч эцэстээ генетикийн асуудал шүү дээ. Угийн Гожо багш шиг цонхигор, толигор арьстай хүмүүс "Нэг их юм хэрэглэдэггүй" гэх байлгүй.
Фүшигүро: Дараагийн анги: "Үймээн."
Бичиг: Дараагийн анги Үймээн
Күгисаки: Яг юу хэрэглэдэг юм?
Гожо: Юу ч хэрэглэдэггүй дээ.
Күгисаки: Ий!
Back to episodes Go home