Jijutsu S2 32

Бичиг: 20:38 Шибуяа Хикариэ Б3 давхар

Гожо: Аймаар юм болж. Энд газар дор голд нь хар шидтэн бус хүмүүсийг хорих өөр нэг хөшиг буулгачхаж. За, өршөөгөөрэй. Хөб, хөб. Ерөнхийд нь зорилгыг нь ойлгочихлоо. Оролцохоос.

Бичиг: 20:39 Аояама оршуулга

Юүжи: Гожо багшийг ганцааранг нь хийлгэнэ ээ? Учир шалтгааныг нь ойлгож байгаа ч бидэнд ч бас чадах зүйл байгаа биз дээ? Нэмэлт хүч болох ч юм уу? Айн?

Мэй: Тийм. Тиймээс л нэмэлт хүч нь болохын тулд Шибуяа руу явна.

Юүжи: Аан, тийм үү?

Үиүи: Өгөөд аль.

Юүжи: "Өгөөд аль"?

Үиүи: Эгчийг нэмэлт хүчээ болгож байдаг... Гожо Сатору ч өөрийгөө их юманд бодсон эр юм аа.

Мэй: Түүнийг байдаг л нэг эр гэж бодож болохгүй шүү.

Үиүи: Эгч ч гэсэн байдаг л нэг эмэгтэй биш шүү дээ.

Бичиг: Байдаг л нэг гар

Мэй: Аа, Үй Үй! Чи үнэхээр хөөрхөн хүүхэд шүү.

Үиүи: Дахиад л тэгж боддоггүй зүйлээ хэлээд л.

Бичиг: Мэй Мэй баг Мэй Мэй (1-р түвшний шидтэн) Үй Үй Итадори Юүжи (Түвшин нэмэх хойшлогдсон)

Үиүи: Таны хайрладаг зүйл чинь гэр бүл биш, гэр бүл гэдэг ажлын харилцаа биз дээ?

Мэй: Сайн ойлгож байгаа юм биш үү? Ийм талд чинь дуртай шүү.

Үиүи: Ёохх!

Юүжи: Бушуу явъя л даа.

Мэй: Сайн уу, Мэй Мэй байна. Аан? Итадори, очих газар өөрчлөгдлөө.

Юүжи: Айн?

Мэй: Мэйжи хийд өртөөн дээр Шибуяатай адил хөшиг буулгасан байна. Бид тийшээ очно. Гүйгээрэй. Зэрэгцээд явна шүү.

Юүжи: За!

Бичиг: 20:40 Токио Метро Шибуяа өртөө В5 давхар Шин-тошин шугамын тавцан

Гожо: Бүрэн бэлтгэлтэй байгаа байх нь.

Жого: Ирээ юу?

Гожо: Энэ удаад ялагдвал шалтаг тоочихгүй биз дээ?

Жого: Чи ч гэсэн анх удаагаа ялагдахдаа ашиглах шалтгаа бодсон уу?

Бичиг: 32-р анги Шибуяагийн хэрэг

Туслах эм: Газар доорх өртөөг бүхэлд нь бүрхэх энгийн иргэдийг хорьж буй хөшиг бий. Үүний дотор В5 давхрын тавцан орчмоор

Бичиг: 20:51  Токио Метро Мэйжи хийд өртөө 2-р гарц

Туслах эм: хар шидтэнүүдийг орохоос сэргийлсэн өөр нэг хөшиг бий. Энэ хоёрын хооронд эдгээр хөшгийг буулгасан хараал эсвэл хараал хэрэглэгчид бий.

Мэй: Хооронд? Тэдний бөөгнөрсөн тавцан дээр биш үү?

Туслах эм: Магадгүй гэж бодож байгаа ч өөрсдөө гадна талд байх эрсдэлийг үүрч хаалтыг бэхжүүлж байгаа болов уу. Хэдийн хоёр туслах зөвхөн алуулчихсан. Бас хаалт хооронд... Юу л даа, хараахан баттай хэлж чадахгүй ч...

Мэй: Хамаагүй ээ. Хэлчих.

Туслах эм: Хаалт хооронд хувиргасан хүмүүс байна лээ.

Юүжи: Юугаа хийгээд байгаа юм? Бушуулъя л даа!

Үиүи: Чшш! Эгч одоо хэрээнүүдийн харааг хуваалцаж буй. Төвлөрөл шаардлагатай тул чимээгүй бай.

Мэй: Ярьсан ч зүгээр ээ.

Юүжи: Зүгээр гэж байна шд.

Үиүи: Эгч минь дээ!

Мэй: За. Ерөнхийд нь мэдчихлээ. Итадори, дорой, хувиргасан хүмүүсээс олныг алах уу? Хүчтэй хараалаас нэгийг зайлуулах уу? Аль нь дээр вэ? Чамайг мэдэхийн хувьд сүүлийнх нь биз. Энэ бол газар доорх өртөөний газрын зураг. Хувиргасан хүмүүс арвалзаж энгийн иргэд рүү дайрч байгаа нь В4 давхар. Энгийн хүмүүсийн ихэнх нь В5 давхрын галт тэрэгний тавцан дээр байгаа байх.

Юүжи: "Байх"?

Мэй: Миний ашигласан хэрээ нь хараагдсан энерги шингээсэн тул В5 давхар луу орж чадаагүй. В5 давхар луу зугтахаас өөр аргагүй энгийн иргэдийг хөөж, хооллож байгаа юм уу даа. Мөн миний хэрээнүүд алуулсан нь В1 болон В2 давхрын хооронд. Энд хөшиг буулгасан хараал эсвэл хараал хэрэглэгч байгаа. Дээш гарч ирсэн хүмүүсийг дахин агнах санаатай байгаа юу, хөшигний нөхцөл байдалтай холбоотой асуудал уу? Ямарваа нэг шалтгаанаар В5 давхрыг тусгаарлан хүрэх гэсэн зорилго нь тодорхойгүй.

Юүжи: Байгаа биз дээ? Яг энэ доор? Тэр.

Мэй: Харин л дээ. Оёдолт нүүртийг нягтлахаас өмнө хэрээнүүд алуулчихсан. Гэхдээ хувиргасан хүмүүс байна гэхээр тийм л учиртай биз. Тулалдах хүчээ хуваах тал дээр хэлж мэдэхгүй л байна, дэмий цаг үрээд байвал В4 давхрын энгийн иргэд хүйс тэмтрүүлэх нь. Бид хоёр шууд В4 давхарт хүрэх 7-р гарцаар очиж энгийн иргэдийг аварна. Аюултай болоод ирвэл чи В4 давхар луу буугаад ирээрэй. Гэхдээ их юм хүсье гэвэл чи бид хэд нийлэх үед хөшиг нээгдэж, энгийн иргэд чөлөөлөгдөж, В5 давхарт байгаа өрсөлдөгчийнхөө зорилгыг мэдмээр байна.

Юүжи: Санаа зоволтгүй ээ, Мэй эгч.

Бичиг: 21:03 Токио Метро Мэйжи хийд өртөө В2 давхар

Юүжи: Би дахиж ялагдахгүй.

Араатан: Юугаа хараа вэ? Ч-Чи чинь... х-хар... х-хар... хар шидтэн биз дээ? Хар шидтэн биз? Тийм ээ? Би ухаалаг шүү.

Юүжи: Оёдолт нүүртэй хараал энд ирсэн биз? Хаана байна?

Араатан: Оёдолт... нүүр? Оёдолт нүүр?

Юүжи: Нүүрэндээ дүүрэн оёдолтой залуу.

Араатан: Битгий өдөөд бай! Тэрийг бол мэдэж байна! Би ухаалаг шүү! Махито доор байгаа. Би энд хөшгийг хамгаалж байна.

Юүжи: Махито... Жүнпэй ч гэсэн тэгж дуудаж байсан. Үгүй ээ, одоо нэр нь ямар ч падгүй.

Гожо: Хаалт ч их хэцүү техник л дээ. Хүчтэй хэр нь чаддаггүй хүмүүс олон бий. Би хүчтэй бас чадна л даа.

Юүжи: Тэр хаалтыг хариуцаж байгаа гэж үү? Хоёуланг нь уу? Яагаад ч юм...

Араатан: Махитогийн хар шид муу.

Юүжи: Тэр "хаалтыг хамгаалж байгаа" гэсэн дээ. Тэгэхээр тэр нэлээн сэжигтэй юм. Ямар ч байсан эвдье.

Араатан: Чи мэдэх үү? Хэлбэрийг нь хувиргасан хүний амт алдагддаг. Би ухаалаг учраас ялгааг нь мэднэ!

Юүжи: Та нар бүгд бүгдээрээ хүмүүсийг басахаа боливол яасан юм?

Араатан: Тэгвэл ч-чи ухаалаг биш юм биз дээ? Намайг ямар хараал гэдгийг мэдэхгүй байгаа биз дээ? Мэдэх үү? Энэ дэлхийд ухаалаг биш нь түрүүлж үхдэг юм.

Юүжи: Айн? Царцааны хараал биз дээ?

Араатан: Айн? Тэр... ухаалаг юм!

Өгүүлэгч: Царцааны тахал. Царцааны дэгдэлтээс үүдэлтэй томоохон хэмжээний гамшиг. Царцаанууд нь үр тариа төдийгүй цаас, хувцас, барилга— ургамлын утаснаас бүтсэн бүгдийг иднэ. Царцаа нь өсөхийн тулд өдөр бүр өөрийн жинтэй тэнцэхүйц хоол идэж нэг тоннтой тэнцэх царцааны сүрэг нэг өдөрт 2,500 хүний идэх хүнсийг хэрэглэдэг. Сүргийн өдөр шөнөгүй зажлах гаж чимээ агаарыг дүүргэж, сүрэг явж өнгөрсний дараа царцаанаас ялгарах хар шингэнд дарагдсан цулгуй газар үлдэж, тайван байхын аргагүй эвгүй дүр зураг бий болдог. Хүн төрөлхтөн энэхүү чөтгөрийн шавжаас айж, үзэн ядан, хараан зүхсээр иржээ.

Юүжи: Гайхалтай үсрэлт бас эрүү вэ? Үг ойлгож байна гэхээр тэр хэмжээний зэрэглэлийн хараал гэсэн үг биз?

Араатан: Зугтаад л байх юм... Чи аль нь юм?

Юүжи: Аягүй бол ямар нэг заль байхгүй биз. Юу тэр вэ?

Араатан: Ухаалаг юм уу? Ухаалаг биш юм уу? Би... ухаалаг.

Юүжи: Ухаалаг хүмүүс тэгж их өөрийгөө ухаалаг гэдэггүй.

Араатан: Тийм үү? Нударгаараа үзэлцье. Чиний хоёр гарын эсрэг миний дөрвөн гар. Гар ч, эрүү ч, нүд ч минийх хүнийхээс хол илүү. Тийм атал яагаад? Яагаад би л цохиулаад байгаа билээ? Гэхдээ л ухаалаг нь би юм байна!

Өгүүлэгч: Царцаа нь газар дор өндөглөдөг. Өндөглөхөө хөнгөвчлөхийн тулд үзүүр нь урт хэвлийн хөндийгөө хэвийн хэмжээнээс бараг 3 дахин уртасгаж чаддаг.

Араатан: Би ялсан.

Өгүүлэгч: Заль байж. Гэхдээ үүнээс илүүтэй...

Юүжи: Чи хүн иджээ. Араа даах юм байгаа биз дээ?

Өгүүлэгч: Залиар нөхөж чадахгүй хүчний ялгаа их байсан юм.

Үиүи: Эгч ээ.

Мэй: Аанха. Хөшиг татагдчихлаа. Итадориг хүлээгээд В5 давхар луу бууя.

Бичиг: 21:14 Токио Метро, Мэйжи хийд өртөө В5 давхар Шин-Тошин шугамын тавцан

Махито: Ко-гай алуулаа шив дээ? Чадварлаг шидтэн ирж дээ. Харамсалтай л юм. Би ч гэсэн тулалдмаар байсан юм сан. Гэхдээ аргагүй юм даа. Ажилтай юм чинь.

Бичиг: 21:15 Токио Метро Мэйжи хийд өртөө В4 давхар

Мэй: Гайхалтай, Итадори.

Юүжи: Юу тэр вэ?

Мэй: Үнэнийг хэлэхэд жаахан зүдрэх байх гэж бодсон юм. Чи хэдийн хангалттай 1-р түвшнийх болж. Техникгүйгээр ингэж тулалдсан хүн Кусакабэгаас өөр хараагүй байх.

Юүжи: Оёдолт нүүрт байгаагүй. Хэрэв түүнтэй тулалдсан бол ингэхгүй байсан.

Үиүи: Эгч чамайг магтаж байхад зүгээр зөвшөөр!

Юүжи: Баярлалаа! Нэр төрийн хэрэг!

Мэй: Хоцорчих боллоо.

Юүжи: Хөөе, тэнд байгаа хүн! Зүгээр үү? Бусад хүмүүс чинь...

Гожо: Ингэсэн ингээгүй зугтаахгүй шдээ. Би зугтчихвал та нар энд байгаа бүх хүнийг алчихна биз?

Бичиг: Наадах чинь миний ирсэн гол шалтгаан шүү дээ

Эр1: Тэр хоёр юугаа яриад байгаа юм бол?

Эр2: "Дөрөв" гээч.

Жого: Зугтчихвал аа? Зөв хариулт нь...

Гэто: Гожо Сатору ямар үед хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахыг нь мэдэх үү?

Жого: Тойруулаад байлгүй хэлээч дээ.

Гэто: Тэр нь... ганцаараа байх үедээ.

Жого: Зөв хариулт нь...

Эр1: Боль!

Жого: Зугтсан зугтаагүй ялгаагүй.

Гожо: Хойшоо байж бай. Үхнэ шүү. Аан, түрүүн гарцыг хаасан нь нөгөө талд нь хүн байгаа эсэхийг надад мэдэгдүүлэхгүй хаалт маягийн эд юм биз дээ.

Гэто: Ямар ч хар шидтэн байсан түүний өмнө тээг л болно. Тиймээс нэг алхам ухарч дүүрэн хар шидтэн бус хүмүүсээр түүнийг хүрээлүүлнэ.

Чосо: Цус удирдах техник: Зүсэгч тарни.

Гэто: Түүний техникийн урвуу нь өсгөгчөөсөө хоёр дахин их. Хар шидтэн бус хүмүүсийг хамруулалгүйгээр хэрэглэх нь бараг боломжгүй. Цэнхрийг ч мөн нөлөөтэй хэмжээнд нэмэгдүүлэн цэнэглэж чадахгүй байх. Цэнхрийг ашиглах өндөр хурдны хөдөлгөөн ч хэцүү байх учиртай. Шидтэн бус хүмүүсийн хувьд самосвал шиг л зүйл учраас. Оногдвол шууд үхнэ. Энэ нөхцөлд Гожо Сатору хамгаалалтад төвлөрөхөөс өөр замгүй.

Жого/Ханами: Хүрээ өсгөлт!

Гожо: Тийм байх нь. Хараал хэрэглэгчидтэй хамтарвал тэгэх л байх даа. Хүрээ өсгөлт. Шинэ Сүүдрийн сургуулийн энгийн хүрээтэй зарчим нь адилхан юм. Хүрээгээр өөрийгөө хүрээлүүлнэ. Гарцаагүй онох үйлчлэлийг бууруулдаг ч хэрэглэсэн ямар ч техникийг баттай саармагжуулна. Ингэх аваас намайг ч довтолгоо нь ононо.

Жого: Түүний хүрээ Хязгааргүй Хоосон нь яасан?!

Гэто: Хязгааргүй Хоосны нөлөөнд автахгүй нь Гожо Сатору болон түүний хүрсэн хүн л байх биз. Хэрэв түүнд цугларсан олон дотроос та нарыг сонгон оруулах чадвар байлаа ч гэсэн нэлээн олон шидтэн бус хүмүүс түүний хүрээ, хөшиг хоёрын хоорондох орон зайд бяцарч үхнэ. Гожо Сатору хүрээгээ хэрэглэхгүй байх магадлал 99%. Эсрэгээрээ та нар ч мөн хүрээгээ хэрэглэж болохгүй. Үй олон шидтэн бус хүмүүсийг хүрээндээ татан оруулбал тэр ч мөн бууж өгч хүрээгээ хэрэглэхээс өөр аргагүйд хүрнэ. Хүрээгээр алалцаад бол барахгүйгээ мэдэж байгаа биз дээ? Ямар ч байсан Гожо Саторуг төвлөрүүлэх хэрэгтэй. Хараалыг устгаж, шидтэн бус хүмүүсийг аврахад төвлөрүүл.

Эр1: Хөөе, босоорой! Алив ээ, биеэ барьж үз! Зүгээр ээ! Алив ээ, гараас барь.

Жого: Битгий зугт гэсэн байх аа. Ингэхээс нааш ойлгохгүй нь уу?

Гожо: Ёо... Үнэнийг хэлэхэд гайхлаа шүү.

Жого: Яасан? Шалтаг тоочно уу?

Гожо: Тийм биш ээ, халзан минь. Иймхэн юм байж намайг ялна гэж бодсон усан толгойд чинь гайхаж байна.

Гэто: Дор хаяж хориод минут тогтоогоод өг. Үүний дараа би болон Шоронгийн оронгийн ээлж.

Гожо: Гожо Саторугийн сайн талуудыг дурдах Яманотэ-сэн тоглоом!

Зэрэг: Тийм ээ!

Юүжи: Хүчтэй!

Фүшигүро: Хүчтэй!

Күгисаки: Хүчтэй төдий!

Гожо: Дараагийн ангид: "Шибуяагийн хэрэг - Хаалга, онгой."

Бичиг: Дараагийн анги Шибуяагийн хэрэг - Хаалга, онгой

Иэири: Цаадах чинь баян шүү.

Зэрэг: Худлаа тоглоод л, багш аа!

Гожо: Та нар басаад байх хэрэггүй шүү.

Back to episodes Go home