Махито: Болж байна шүү!
Бичиг: Ультимет Мекамару, Төлөв: Туйлын "Хуягт хүүхэлдэй Ультимет Мекамару Анхны загвар 0"
Мүта: Тийм, миний ялах нөхцөл бол Гожо Сатору. Ямар ч аргаар хамаагүй Гожо Саторутай холбоо барьж Шибуяагийн төлөвлөгөөг дамжуулна. Тэгээд хамгаалалтыг нь авна. Гэхдээ хөшгийг буулгасан Гэтод төвлөрлөө гэхэд Махитог тоохгүй орхиход дэндүү аюултай. Эхлээд түүнийг зайлуулна. 1 жилээр цэнэглэ! Шатаа, Мекамару! Ультра их буу!
Махито: Миний хараагдсан энерги шавхагдах хүртэл шатаах нь уу? Эхлээд наанаас чинь гаргаж ирье л дээ!
Бичиг: 31-р анги Оройн наадам
Мүта: Мекамаругийн дайралтууд Махитогийн сүнсэнд хүртэл гэмтээж чадахгүй. Тэр ч бас саяныхаар бататгасан байх учиртай. 2 жилээр цэнэглэ! Гайхамшгийн их буу! Чи дайралтуудаа зогсоохгүй. Миний довтолгоонд анхаарах ч үгүй байна. Тэгэхэд нь үүгээр буудна! Юу гээч хүч вэ? Удаад байвал хуяг эвдэх нь.
Систем эм: Техникийг цэнэглэлээ.
Мүта: Надад дөрвөн боломж бий! Бушуухан дуусгахгүй бол! Галла, Мекамару!
Махито: Нэмэргүй шдээ. Өдийг хүртэл юугаа харж байсан юм? Айн? Юу болоод байна? Сүнс хүртэл устчихав уу?
Мүта: Цк! Дахиад шувуу юу? Төсөөлөлгүй гэдэг нь! Дэлбэрсэн солгой гар нь нөхөгдсөн гэж үү? Үгүй ээ, сүнснийхээ хэлбэрийг сунгаж нөхсөн юм шиг харагдуулж байгаа төдий. Үүнийгээ гайхуулж байгаа нь сайн нотолгоо болж байна. Зүгээр ээ. Миний энэ гар...
Гэто: Нөлөөлж байна. Тэр ч муугүй л юм. Түрхэн зуурын ч гэлээ онц түвшний хэмжээнд хараагдсан энерги гаргаж Махитотой тулахдаа ч бүрэн бэлтгэлтэй байж. Байдал яаж эргэхээс шалтгаалж аягүй бол...
Мүта: 5 жилээр цэнэглэ! Тагтаа Виола!
Махито: Цк. Ямар довтолгоо нь сүнсэнд хүртэл нөлөөлөхийг мэдэхгүй нь. Эхлээд тэрийг тодорхой болгохгүй бол.
Мүта: Чадна!
Систем эм: Техникийг цэнэглэлээ.
Мүта: Ялна! Бүгдтэй нь уулзаж чадна!
Махито: Хүрээ тэлэлт: Төгс төгөлдрийн цогцлолт. За, дууслаа. Үндэслэлгүй хувиргалт. Биечлэн хүрэхгүй байсан ч миний хүрээн дотор байхад хамаагүй. Үүнийг чи ч бас ойлгож байгаа биз дээ?
Мүта: Үүнд өнөө хараагдсан техник тамгалаатай байгаа. Би энэ аргаар л энэ техникийг зохицуулж чаддаг байсан.
Махито: Халловен болоход ердөө 10 хоног дутуу байна. Намайг хараагдсан энергиэ хадгалж хүрээгээ хэрэглэхгүй гэж бодсон уу? 10 өдөр амарвал бүрэн нөхөн сэргэчихнэ шд.
Мүта: Хоёр нөөц байна. Энэ нь Хэиан эринд хар шид оргилдоо хүрч байсан алтан үед ширүүн хараал, хараал хэрэглэгчдээс шавь нараа хамгаалахын тулд Ашияа Садацунагийн зохиосон эд.
Махито: Төлөвлөгөөнд найдвар, мөрөөдлөө бүү оролцуул л даа. Өрөвдсөндөө ямар сэтгэл хөдлөл гаргахаа ч мэдэхгүй нь.
Мүта: Түүний сургуульд залгамжлагдан тэр техникийг бусдад санаатайгаар дамжуулахыг нь гэрээгээр хориглосон байдаг. Энэ нь бусдын хүрээнээс өөрийгөө хамгаалахын төлөөх... сул дорой хүмүүсийн хүрээ...
Махито: Айн?
Мүта: Шинэ Сүүдрийн хэв маяг: Энгийн хүрээ! Бүгдийг нь харж ирсэн.
Гэто: Энгийн хүрээ! Хүрээ нь янз бүрийн техникийг саармагжуулдаг. Хүрээн дотор бол Гожо Саторуд хүртэл дайралт нь ононо. Энгийн боловч хүрээн дотор идэвхжүүлсэн л бол Махито хүртэл ямар ч техник байсан хамаагүй гэмтэл авна.
Мүта: Хажуу талаас нь ажиглах чинь ингээд дууслаа даа, Гэто! Ямар баярламаар буруу тооцоолол вэ? Энгийн хүрээ дахиад нэг бас 9 жилийн хараагдсан энерги үлдсэн. Гэтотой тулалдаж чадна! Ялж чадна! Бүгдтэй нь уулзана! Цааш нь харуулж чадаагүй гэж үү? Гараад ир, Мекамару! Хүрээ дахиад нэг үлдсэн байгаа. Шууд мөргөлдүүлнэ! Урагшаа, Мекамару!
Мива: Хөөе, Мекамару? Дараад нь эргэхээр очиж болох уу? Солилцооны арга хэмжээнээс хойш, бейсболын тэмцээнээс хойш бүгдтэй нь илүү дотно болсон юм шиг санагдсан. Хар шидтэн гэх ажлаас болдог юм болов уу? Үүнээс болоод дотнослоо ч гэсэн яагаад ч юм бидний дунд зай байдаг юм шиг санагддаг. Хэтэрхий дотносвол үхэх үед нь хэцүү юм даа. Гэхдээ би одоогийн бидний харилцаанд дуртай. Чи бейсболын тэмцээнд оролцож чадаагүй биз дээ? Шидэгч машин өмнөөсөө оролцуулсан биз дээ? Би Мекамарутай илүү дотносмоор байна. Тиймээс нэг өдөр уулзахаар очно оо.
Гэто: Жаахан аюултай байв уу даа?
Махито: Техникээ идэвхжүүлэх хугацаатай нь хоршуулж өөрийгөө дэлбэлсэн. Тэгээд хүрээгээ болиулахад намайг үхсэн гэж бодно биз? Бүгд тооцооллын дагуу. Огтхон ч аюултай байсангүй. Энгийн хүрээг ингэж бас ашиглаж болдог байх нь. Гол арга хэмжээнээс өмнө гоё зүйл олоод харчихлаа шүү.
Гэто: Аанха. Хариуцуулах хөшгийг тохируулж дууслаа. Хараагдсан энерги, маанийг нь бусдадаа даатгахад асуудалгүй.
Өгүүлэгч: 2018 оны 10-р сарын 31-ний оройн 7 цаг өнгөрч байх орчимд ойролцоогоор 400 метр радиустай хөшиг Токюү их дэлгүүрийн Тоёоко хувцас орчмоор буух нь тэр.
Эр3: Уугаад, уугаад, уугаад!
Эр1: Янзтай, янзтай!
Эр2: Бушуул л даа!
Эр3: Тэнэг ээ, болиоч.
Эмэгтэй1: Халловен гээд Ибараки, Точигигээс ирсэн хүмүүс олон байгаа гэж дуулсан.
Эмэгтэй2: Бүр тийм холоос уу?
Эр1: Өршөөгөөрэй! Зургийг чинь авч болох уу?
Эр2: Хөөрхөн юм аа.
Эм: Баярлалаа.
Эм2: Дуртайяа!
Эрэгтэй1: Сайн байна.
Эмэгтэй3: Дараа жил Шибуяад хийхээ больё. Тэр юу вэ?
Эрэгтэй1: Хм? Юу тэр вэ?
Эмэгтэй3: Тэр л байхгүй юу даа.
Эрэгтэй1: Айн? Аль вэ?
Эмэгтэй3: Үгүй ээ, тэр гээд байхад. Нүд чинь зүгээр үү?
Эрэгтэй2: Тийм ээ! Ёоё!
Эрэгтэй3: Юугаа хийгээд байна аа?
Эрэгтэй4: Тэнэг! Согтчихоо юу?
Эрэгтэй5: Арай эрт байхад!
Эрэгтэй2: Үгүй ээ, хана байгаад байна аа!
Эм: Хөөе...
Бичиг: 20:14 Токио Шибуяа
Бичиг: Энэ үеэр Токио метро Шибуяа өртөө #13 гарц (Хөшигний гадаа)
Ижичи: Энгийн хүмүүсийг хорьдог хөшиг байна. Энгийн хүмүүс л нэвтэрч болно. Цонхны хувьд өөр өөр. Хар шидтэн болон туслах зөвлөхүүд орж, гарч болж байна.
Нанами: Сүлжээ?
Ижичи: Хаалттай. Хоорондоо харилцахад хөшигнөөс гарах эсвэл туслах зөвлөхүүд биднийг ашиглана.
Нанами: Нэлээн ядаргаатай юм болох нь.
Бичиг: Нанами баг Нанами Кэнто (1-р түвшний хар шидтэн) Ино Такума (2-р түвшний хар шидтэн) (Түвшин нэмэх шатандаа яваа) Фүшигүро Мэгүми (2-р түвшний хар шидтэн) (Түвшин нэмэх шатандаа яваа)
Ино: Фүшигүро! Фүшигүро! Хөшигний хаалтад нөлөөлөл нэмэх нөхцөл нь үндсэндээ "хараагдсан энергитэй зүйлс"-т хэрэглэж болдог. Ерөнхийдөө бол хүн, хараал, хараагдсан биетүүд юм. Тиймээс утасны сүлжээг хаах зэрэг нь хөшиг буулгасны сөрөг нөлөө төдий ба хөшигний хаалт дотогш орчны сүлжээг нэгтгэж чадахгүй.
Фүшигүро: Аан, тийм. Мэднэ.
Нанами: Ино, энэ хүү их авьяастай. Сэнпай зан гаргахаа больж үз.
Ино: Юу гэж байгаа юм бэ, Нанами ах?
Нанами: Тэгээд? Гожо яасан?
Бичиг: Энэ үеэр Шибуяа Марк Сити Рестораны өргөн чөлөөний үүд (Хөшигний гадаа)
Күгисаки: Хүн алга аа? Өртөөний урд талын гарам дээр үү? Халловен болж буй Шибуяа шүү дээ!
Нитта: Тэнд нэг зүйл болсон бололтой. Бүгд хөшигний ирмэг хүртэл гүйж ирээд ингэж хэлж байна гэнэ. "Гожо Саторуг аваад ир!" гэж.
Бичиг: Зэнин баг Зэнин Наобито (Онц түвшин 1 хар шидтэн) Зэнин Маки (4-р зэргийн хар шидтэн) (Түвшин нэмэх шатандаа яваа) Күгисаки Нобара (3-р зэргийн хар шидтэн) (Түвшин нэмэх шатандаа яваа)
Наобито: Хар шидтэн бус хүмүүс түүнийг мэдэх учиргүй. Тэгж хэлүүлж л дээ. Хөшиг эвдэгдэхгүй байна уу?
Нитта: Ихэд зүдэргээтэй юм байна лээ. Учир нь хөшиг нь хар шидтэнүүдийг нэвтрэх, гарахаас хориглоогүй байна лээ. Хүчээр эвдэх аргагүй. Хаалтыг буулгасан хараал хэрэглэгчийг олоод нүдсэн нь илүү хурдан.
Маки: Тэгвэл бид үүнд нь туслах ажилтай юм бий?
Нитта: Үгүй ээ! Та бүгд хараахан энд бэлэн байдалд байна.
Күсакабэ: Дэвшилтэт хаалт буулгаж Гожо Саторугийн нэрийг дуудуулж байна гэв үү.
Бичиг: Энэ үеэр JR Шибуяа өртөө Өмнөд хаалга (Хөшигний гадна)
Күсакабэ: Аягүй бол солилцооны арга хэмжээгээр довтолсон явдлын хэргийн эзэн биз. Дээд тушаалтнууд хохирогчдын тоог бага байлгахын тулд Гожо Саторуг ганцаар нь илгээж, Шибуяаг урьдын хэвд нь оруулахаар шийдэж.
Бичиг: 1-р түвшний хар шидтэн (Токио ахлах сургуулийн 2-р ангийн багш) Кусакабэ Ацуяа
Күсакабэ: Бид болон Нанами, Зэниний өвгөн бас Мэй Мэй. Бүгд хаалтын гадна бэлэн байж Гожогийн шидсэн зүйлсийг барьж авна гэсэн үг.
Бичиг: Кусакабэ Ацуяа Кусакабэ Ацуяа (1-р түвшний хар шидтэн) Панда (2-р түвшний хар шидтэн) (Түвшин нэмэх хойшлогдсон)
Күсакабэ: Хөшиг рүү орчихвол холбоо барьж чадахгүй юм чинь.
Панда: Хохирогчдын тоог бага байлгана гэдэг нь хар шидтэнүүдийг хэлж байгаа биз дээ? Энгийн хүмүүсийн хохирлыг бол тоохгүй юм биз дээ?
Күсакабэ: Надтай өрвөлзөөд яах вэ. Өнгөрсөн жилийн Зул сарын Зуун чөтгөрийн Шөнийн жагсаалтай адилгүй үйл явдал хэдийн эхлээд байна. Би ч гэсэн үүнийг зөв шийдвэр гэж бодож байна. Бас түрүүн хөшигний дотогш шагайтал их л тогтуун байна лээ. Энгийн хүмүүс сандарч байгаа нь мэдээж ч хараал эсвэл хараал хэрэглэгчид алж хядаад байгаа юм алга. Одоогоор энгийн хүмүүс хоригдоод байгаа л төдий. Үнэнийг хэлэхэд би лав дахиж тэр дотогш ормооргүй байна.
Панда: Яагаад тэр вэ?
Күсакабэ: Хикариэд юм болов уу даа.
Бичиг: Энэ үеэр Бункамура гудамж Догэнзака Зүүн 2-Чомэ (Хөшигний дотор)
Күсакабэ: Аягүй бол газар доор онц зэрэглэлийн хараалууд олон байгаа байх.
Эр: Юу болоод байна?
Эм: Яагаад нэвтрэхгүй байгаа юм бол?
Эрэгтэй6: Бушуу Гожо Саторуг аваад ир!
Эрэгтэй7: Гожо гэж хэн юм?
Эрэгтэй6: Мэдэхгүй ээ! Гэхдээ түүнийг ирэхгүй бол гарч чадахгүй гэсэн!
Эрэгтэй7: Хэн тэгсэн юм?
Эрэгтэй6: Мэдэхгүй ээ! Бүгд л тэгсэн!
Эмэгтэй4: Ийм үед тайван байж чаддаггүй эрчүүдийг юу гэж бодож байна?
Эмэгтэй5: Түгжигдэх нь аймшгийн кино шиг ч гэлээ тэгтлээ баларсан юм алга л байна шд. Тэгж байтал тусламж ирэх биз.
Эмэгтэй4: Өө, гэхдээ сүлжээ алга.
Эрэгтэй6: Та нар хараагүй юм уу? Соруулчихсан. Уулзвар дээр арвалзаж байсан хүмүүс өртөө рүү соруулчихсан! Ванны нүхээр урсаж байгаа ус шиг л! Тэгээгүй байсан бол би галт тэргээр харьчих байсан юм! Бодоод үзвэл ойлгомжтой биз дээ, эргүү малнууд аа!
Эрэгтэй7: Айн? Тэгвэл чи яваад ухаантай хүмүүс нэвтрэхээр болгочхооч!
Эрэгтэй6: Ёоё.
Гожо: Өө, уучлаарай.
Бичиг: 20:31 Гожо Сатору ирэв
Күгисаки: Мелон талх аваад ир гэж байхад энэ чинь шоколадтай мелон талх байгаа юм биш үү?
Итадори: Шоколадтай нь илүү амттай нь ойлгомжтой биз дээ?
Күгисаки: Шарсан төмс, Гандамын загвар шиг шал ондоо!
Итадори: Айн? Шарсан төмс гэж юу?
Күгисаки: Айн?
Фүшигүро: Дараагийн ангид: "Шибуяагийн хэрэг."
Бичиг: Дараагийн анги Шибуяагийн хэрэг
Күгисаки: Фүшигүро бол мэднэ биз дээ?
Фүшигүро: Акгай загвар угсарч байсан удаа бий.
Back to episodes Go home