Юүжи: Би явж кино үздэг юм билүү? Күгисаки яах юм?
Күгисаки: Эрт байгаа юм чинь дэлгүүр хэсдэг юм уу?
Фүшигүро: Та хоёр ч эрч хүчтэй юм аа. Тэгвэл би харилаа.
Юүжи: Болгоомжтой яваарай.
Күгисаки: Нэг юм дууслаа.
Юүжи: Би кино үзэхээр явлаа. Чи яах юм?
Күгисаки: Юу үзэх нь вэ?
Юүжи: Хүн чийгийн өт 4.
Күгисаки: Хэн очиж үздэг байна? Би 1, 2, 3-г нь үзээгүй.
Юүжи: Шууд 4-г нь үзсэн ч болох байх. Энэ удаад 1-р ангид гарч байсан галзуу эрдэмтэн Доктор Рихтер удаан хугацааны дараа гарч ирж байгаа юм!
Эр: Боль! Тавиач!
Юүжи: Тэгээд докторын туршилтаас төрсөн хүн ба чийгийн улааны нэгдлээс сайжруулсан Хүн-Чийгийн улаан төрөх юм.
Күгисаки: Юу вэ? Шал заваан юм.
Юүжи: Рихтер доктороос арай гэж амь бултас зугтсан хөөрхийлөлтэй Хүн Чийгийн улаан тэнэж явсаар оюутнууд байрладаг зуслан руу очсоноор үйл явдал нь өрнөлдөө орох юм байна лээ. Тэгээд оюутнуудын дотор амьтны эрхийг дэмждэг уяхан сэтгэлтэй нэг эмэгтэйтэй Хүн Чийгийн улаан дурлах нь тэр.
Эр: Би хүн байхаа больсон.
Эм1: Чи хэнээс ч илүү хүн шүү дээ.
Эр: Мангас байна! Ал!
Эм1: Кевин, боль! Алчихвал бид мангасууд болно!
Хүүхэд: Аав.
Хүүхэд: Аав?
Хүүхэд: Зүгээр үү?
Хүүхэд: Яасан бэ?
Бичиг: Хүн Чийгийн улаан 4
Юүжи: Сэдэв нь хайр гэсэн үг!
Күгисаки: Сэдэв нь ямар ч байлаа гэсэн хорхой хүн хармааргүй байна.
Юүжи: "Хүн Чийгийн улаан" шүү дээ.
Күгисаки: Аль нь ч байсан хамаагүй. За, би явж дэлгүүр хэслээ. Чи цуг явах уу?
Юүжи: Би кино үзнэ гээд байхад даа.
Күгисаки: Аан тийм үү. Тэгвэл баяртай.
Гакүганжи: Онц түвшин бол хар шидтэнүүд дундаа ердийнхөөс давсан эрх мэдэлтэй байдаг. Нэгдүгээр түвшнийхэн нь хар шидийн ертөнцийг болон бусад шидтэнүүдээ удирдан манлайлдаг хүмүүс гэж би боддог. Аюул, нууц мэдээлэл, цалин нь хагас нэгдүгээр зэрэг болон түүнээс доошихтой харьцуулшгүй. Үүнийг мэдсээр байж сая юу гэв ээ?
Мэй: Зэнин Маки. Панда.
Тодо: Фүшигүро Мэгүми, Күгисаки Нобара, мөн миний бро Итадори Юүжи. Энэ тавыг Тоодо Аой миний нэр дээр
Мэй: ...Мэй Мэй миний нэрэн дээр
Зэрэг: ...нэгдүгээр түвшинд санал дэвшүүлж байна.
Тодо: Дор хаяж хоёр 1-р түвшнийхний санал болгосон хүмүүс 1-р түвшинтэй тэнцэх хар шидтэний хамтаар 1-р зэргийн даалгавар биелүүлж болдог. Эндээс тохирох юм байна гэсэн дүгнэлтэд хүрвэл хагас 1-р түвшин рүү дэвшиж цаашлаад бие даан 1-р зэргийн даалгаварт томилогддог. Эдгээр даалгавруудын үр дүнгээс шалтгаалж албан ёсоор 1-р зэрэг болох эсэх нь шийдэгддэг. Бро маань гарцаагүй саналыг хүлээн авна. Сүкүна хамтрахгүй байгаа цагт олон хуруу олж авах боломжоо өсгөхийн тулд илүү аюултай даалгаварт явах хэрэгтэй. Ямар учиртайг нь ойлгож байгаа биз дээ, Мэй хатагтай?
Мэй: Учирсаад байх зүйлгүй наадах чинь бүгд шүү дээ, ноён Тодо.
Тодо: Гэрэлт ирээдүй... Өөрөөр хэлбэл Тоодо Аой болон Итадори Юүжи хамтдаа даалгаварт явах гэрэлт ирээдүй хүлээж байна гэсэн үг!
Мэй: Үгүй ээ.
Тодо: Хэлэх шаардлагагүй дээ. Хамтран явах 1-р түвшний шидтэнээр би томилогдоно гэсэн баталгаа байхгүй. Тэгж хэлэх гэсэн биз? Гэхдээ энэ бол баттай! Алим модноос унахтай адил баттай! Бид хоорондоо таталцаж байгаа! Тийм, яг хувь тавилан!
Мэй: Үгүй ээ, гол нь... Томилогдох нь санал болгоогүй хар шидтэн байдаг юм шүү дээ. Итадориг санал болгосон нь бид учраас түүнд томилогдох нь биднээс өөр хар шидтэн байна. Сайхан тоглолоо. Түрүүлээд явлаа шүү, ноён Тоодо.
Озава: Юу, өршөөгөөрэй. Түрүүн Итадоритой цуг байсан биз дээ?
Күгисаки: Айн?
Эм: Тавтай морил!
Озава: Энэ дунд сургууль төгсөх үеийн би байгаа юм.
Күгисаки: Айн? Нээрэн үү? Зургаан сарын өмнө биз дээ? Юу болоо вэ?
Озава: Энэ үеэс хойш өндөр 15 см нэмэгдсэн л дээ. Бас Токиод ирээд орчны стресс нэмэгдээд тэгсэн байх...
Күгисаки: Хөөх... Жинхэнэ Сато Куроко байна даа. Итадори байна шд.
Озава: Төгсдөг өдөр зориг гаргаж хамт зураг авхуулаач гэж гуйсан юм. Уг нь бол утасных нь дугаарыг асуух гэж байсан ч манайх Токио руу нүүх нь тодорхой болчихсон байсан болохоор... Гэхдээ түрүүн Итадориг хараад одоогийн би магадгүй гэж бодоод...
Күгисаки: Айн? Юүко, арай... Нөгөө "тэр" гэсэн үг биз дээ?
Озава: Аанха! "Тийм" гэсэн үг!
Күгисаки: Хөөе, Ичижи ах. Фүшигүро цуг явна уу? Миний байгаа рестораны URL-г явуулъя. Ийшээ эргээд авчраад өгөөч? Баярлалаа! Удахгүй уулзъя! Одоо надаас илүү Итадориг сайн мэддэг хүн ирнэ.
Озава: Юу...
Күгисаки: Эхлээд түүний яриаг сонсъё.
Озава: Юу... Хэрэв чи бас Итадорид...
Күгисаки: Үгүй. Там хөлдөж, ламбада бүжиглэсэн ч... Үгүй. Яагаад ч юм сая цээж эвгүй оргичихлоо. Сая зүрх булгилав уу?
Фүшигүро: Хөөе, яах гэсэн юм?
Күгисаки: Хөөе, Фүшигүро. Итадорид найз охин бий юу?
Фүшигүро: Айн?
Күгисаки: Энэ охиныг Озава Юүко гэдэг. Үнэнийг хэлэхэд энэ охин бла, бла, бла.
Фүшигүро: Тэгэхээр "тийм" гэсэн үг үү?
Күгисаки: Аанха, "тийм" гэсэн үг.
Фүшигүро: Найз охин бол байхгүй ээ.
Күгисаки: Юун дээр үндэслээ вэ?
Фүшигүро: Гэнэт Токио руу шилжих болсон ч төвөгшөөгөөгүй. Бас өрөөнд нь хүүхний зураг өлгөөтэй бий. Найз охинтой хүн тийм зураг өлгөхгүй биз дээ? Найз охин нь дургүйцнэ шд.
Күгисаки: Арай чи охидын өмнө догь харагдах гэж хар кофе уудаг төрлийн хүн юм биш биз? Больчих.
Фүшигүро: Миний талаар асуух гэж дуудаагүй биз дээ? Бас би дандаа харыг уудаг.
Озава: Юу л даа, ямар охин сонирхдогийг нь мэдэх үү?
Фүшигүро: Аан... Өндөр охидод дуртай гэж байсан.
Күгисаки: Боломж байна! Итадориг дуудлаа! Зүгээр биз дээ, Юүко?
Озава: За! Товчхон байлаа шүү.
Күгисаки: Тийм үү?
Юүжи: Айн? Фүшигүро бас байгаа юм уу?
Күгисаки: Ямар хурдан юм? Өө, баларсан.
Фүшигүро: Наадах чинь юу юм?
Күгисаки: Итадорид Юүкогийн талаар хэлээгүй шд!
Юүжи: Валют арилжаа хайх ядаргаатай байсан болохоор шагналаар сольчихсон юм.
Күгисаки: Ингэж өөрчлөгдсөн байхад яагаад ч хэн гэдгийг нь танихгүй!
Юүжи: Хэн бэ?
Күгисаки: Наадах чинь биширдэг хүнтэйгээ удаан хугацааны дараа уулзахад сонсохыг хүсэхгүй №1 үг шүү дээ! Итадори! Энэ охин бол—
Юүжи: Айн? Озава байна шд. Юу хийж яваа юм? Сонин тохиолдол вэ?
Эр: Тэгвэл Итадори ангийн охидоос хэнд нь сайн бэ?
Юүжи: Хэнд нь ч биш ээ.
Эр: Сонго л доо, сонго!
Юүжи: Айн? Сонгоно гэж байгаа бол Озава юм уу?
Эр: Айн? Үгүй ээ, үгүй. Тарган шдээ.
Юүжи: Тийм үү? Гэхдээ түүний идэж байгаа нь, бичгийн хэв нь их хөөрхөн шд. Загас идэх хэцүү биз дээ?
Эр2: Чи чинь өндөр, том бөгстэй охидод дуртай гэж байсан биз дээ?
Юүжи: Тэр чинь тусдаа.
Озава: Охид таргалахдаа амархан байдаг юм. Би анхнаасаа бүдүүн байсан ч надад ч гэсэн намайг сонгохгүй хүнийг сонгох сонирхол алга. Итадори миний өөрийн мэддэггүй "намайг" хардаг байсан. Итадоригоос бусад хөвгүүдэд дургүй. Гэхдээ... Одоогийн би бол магадгүй... Би өөрийн дургүй хүмүүсийн адилхан жишгээр амьдарч байна.
Эр: Баяртай.
Эр2: Маргааш уулзъя.
Юүжи: Баяртай. Дараа уулзъя.
Фүшигүро: Үнэхээр зүгээр үү? Ядаж утасны дугаараа солилцохгүй.
Күгисаки: Надтай солилцсон болохоор зүгээр байх аа. Тэрнээс илүүтэй, Фүшигүро. Би эцэст нь өөрийнхөө мэдрэмжийг ойлголоо.
Фүшигүро: Айн?
Күгисаки: Намайг найз залуутай болохоос урьтаж Итадори найз охинтой болбол уур хүрэх юм байна.
Фүшигүро: Тийм үү?
Юүжи: Хүлээлгэчихлээ.
Күгисаки: Миний ард алх.
Юүжи: Айн? Яасан, яасан? Юу ярьж байгаа юм?
Фүшигүро: Май.
Юүжи: Өө, баярлалаа!
Күгисаки: Май.
Юүжи: Айн? Айн? Юу вэ?
Күгисаки: Нэгэнт цуг явж байгаа юм чинь.
Юүжи: Нэгэнт цуг?
Күгисаки: Эмэгтэй хүн бариад явбал чамд онцгүй санагдана биз дээ?
Юүжи: За. Өө, баларсан! Кино эхэлчихлээ! За, явъя! Алив, алив, алив!
Күгисаки: Айн? Байз л даа! Миний юмыг битгий аваад явчих! Би хорхой хүн яасан ч үзэхгүй!
Юүжи: Фүшигүро ч гэсэн попкорн идэх үү? Карамельтайд нь дуртай биз дээ?
Фүшигүро: Хорхой хүн үзнэ гэж яриагаа үргэлжлүүлэхээ боль.
Юүжи: Хүн Чийгийн улаан 4 гэж хэлээд байхад!
Бичиг: 30-р анги Тийм л байна
Утахимэ: Боломжгүй! Хараал хэрэглэгчтэй бол яая гэхсэн бүр хараалтай юу?
Гожо: Тийм зэрэглэлийн хараалууд саяхан хаа сайгүй гарч ирэх болсон. Уг хүн зөвхөн хараал хэрэглэгчидтэй л хамтрах гэж байсан байж магадгүй. Киото дахь мөрдлөгийг Утахимэд даалгамаар байна.
Утахимэ: Ийшээ. Гожогоос мэдээлэл задруулагчийн талаар сонссон биз дээ?
Зэрэг: Тийм.
Утахимэ: Хараал хэрэглэгчидтэй холбогдсон хоёроос ч илүү хүн байж мэднэ. Нэг нь захирлаас илүү том тушаалтай хүн. Тийм хүнийг бол би яаж ч чадахгүй. Өөр нэг нь тэр дээд тушаалтанд мэдээлэл дамжуулдаг хүн. Тэр нь энэ удаагийн бай. Одоохондоо сэжиглэх шатанд байгаа тул баривчлаад байцаах болно.
Күгисаки: Тэгээд Киотогийн хэн юм бэ дээ?
Юүжи: Айн?
Күгисаки: Токиогийн бидэнд даалгасан гэхээр тийм л учиртай биз дээ?
Юүжи: Күгисаки, мундаг юм аа.
Утахимэ: Тагнуул бол—
Мива: Мекамару! Өө, байж байна. Дэвтрээ өгөх сүүлийн өдөр өнөөдөр шдээ. Мекамару?
Мекамару: Уучлаарай, Мива. Жаахан унтчихъя. Дэвтэр ширээн дээрээс очоод авчих.
Мива: Унтана аа? Дөнгөж үд өнгөрч байхад уу? Ёо! Жинхэнээсээ унтчихаж. Жинхэнэ Мекамару хаана байгаа юм бол доо?
Утахимэ: Энэ подвалд Мекамаругийн жинхэнэ бие Мута Кокичи байгаа. Тэр хүү сэжигтэйдээ биш, бусад нь сэжиггүйд байсан юм. Тиймээс Мекамару тунаж үлдээд байгаа юм. Мекамару техник нь хүүхэлдэй эзэмшилт. Хүүхэлдэйнүүдээ удирдах хүрээ нь Тэнгэрлэг гэрээний ачаар Японыг тэр чигт нь хамардаг. Бүртгэгдээгүй хүүхэлдэй байх юм бол тагнуулын ажлыг хүссэнээрээ хийж болно.
Юүжи: Тийм үү? Тэр хүн их л нүдэнд өртөхөөр байсан даа.
Утахимэ: Хүүхэлдэй нь ялаа, шумуулын хэмжээтэй байвал яах вэ?
Юүжи: Тийм бий. Тийм сонголт бас байдаг байх нь ээ?
Утахимэ: Энд.
Мүта: Ирэв үү?
Юүжи: Юу...
Утахимэ: Дөнгүүлчихлээ.
Фүшигүро: Гэхдээ нөгөө талаараа...
Күгисаки: Ингээд Мекамару гэдэг нь баттай боллоо.
Мүта: Яасан уддаг юм. Мартчихлаа л гэж бодлоо.
Гэто: Тийм алдаа гаргав л гэж. Гэрээ ямар аймшигтай гэдгийг чи сайн мэдэж байгаа биз дээ?
Махито: Өнөө л өмхөрсөн үнэртэй, заваан гэдэг нь. Дайснууд юм чинь бушуухан алчихъя л даа.
Гэто: Хараахан болохгүй ээ, Махито. Бидэнтэй хамтарч, мэдээллээр хангана гэж тохирсон. Үүний хариуд чиний Үндэслэлгүй хувиргалтаар биеийг нь эмчилнэ. Тийм гэрээ түүнтэй хийсэн шүү дээ. Алахаа эмчилснийхээ дараа бол. Түүнийг Шибуяад ч гэсэн ажиллуулах гэсэн юм сан. Яалтай билээ дээ.
Мүта: "Киото сургуулийн хэнд ч гар хүрэхгүй." Түрүүлж гэрээгээ зөрчсөн нь та нар биз дээ.
Махито: Ханами л тэгсэн шд. Буруу хүмүүстээ уураа гаргахаа боль.
Мүта: Хараалтай маргалдах санаа алга. Бушуу эмчлээд аль, шаар минь.
Махито: Сэтгэл хөдлөлдөө автаад жаран хөлт болгочих вий дээ.
Гэто: Махито. Бусадтай хийх гэрээ нь өөрөө өөртэйгөө хийх гэрээнээс асар ялгаатай. Үүний эхний тал нь торгууль нь тодорхойгүй байх явдал. Өөртэйгөө хийсэн гэрээг зөрчсөн тохиолдолд олж авсан зүйл, сайжруулсан чадвараа алдах ч гэлээ энэ удаад бол болохгүй. Гэрээг зөрчих үед бидэнд хэзээ, ямар гамшиг ирэхийг хэлж мэдэхгүй.
Махито: За, за. Талархаж яваарай, шаараас долоон дор новш минь. Үндэслэлгүй хувиргалт. Ер сонирхолгүй байна. Жаахан баярла л даа.
Мүта: Ажлаа дуусгасныхаа дараа л болно доо.
Махито: Тэр ч тийм дээ. За, эхлэх үү дээ?
Гэто: Туслах уу?
Махито: Боль. Миний тоглоом шүү. Май! Май! Зугтав уу? Түүнд биднийг алах шаардлага байгаа ч биш дээ. Уйтгартай юм. Одоо агнах биш үзэлцчихмээр байсан юм сан. Болж байна шүү! Ийм зүйл нууцаар хийж байж ээ? Шоу болгож өрөөндөө бүгдэггүй л байсан юм байна! Дотор нь байгаа биз дээ? Надад хүргүүлмээргүй байгаа байлгүй. Бүхээг нь... Сүнснийх нь суудал... толгой нь!
Эм: Тэлэлтийн түвшин хэвийн. Хүлээн авах фийдбак тасарсан.
Мүта: Цк. Хөшиг буулгачхаж. Гэто л биз. Намайг зөвхөн хориод зогсохгүй сүлжээ ч тасалж байна. Гожо Саторугийн тохиолдол шиг амархан болохгүй нь ээ. Тийм, миний ялах нөхцөл бол Гожо Сатору. Ямар ч аргаар хамаагүй Гожо Саторутай холбоо барьж Шибуяагийн төлөвлөгөөг дамжуулна. Тэгээд хамгаалалтыг нь авна. Гэхдээ хөшгийг буулгасан Гэтод төвлөрлөө гэхэд Махитог тоохгүй орхиход дэндүү аюултай. Эхлээд түүнийг зайлуулна.
Гэто: Намайг тоолгүй үзэлц дээ.
Мүта: Би одоо ч сул талтай байна. Гэхдээ ялах боломж бий. Бүгдийг нь харсан. Миний хүлүүлж байсан энэ бүх хугацаа энэ хооронд цуглуулсан хараагдсан энерги. Юуг нь ч хадгалахгүй. 1 жилээр цэнэглэ! Шатаа, Мекамару! Ультра их буу!
Мива: Үнэхээр мэдэгдмээргүй байгаа зүйлээ хэнд ч хэлэхгүй гэж бага ангидаа профайл дээрээ сайн хөвгүүнийхээ тухай бичээд баригдахдаа тэгж шийдсэн юм. Дараагийн ангид: Оройн наадам!
Бичиг: Дараагийн анги Оройн наадам
Маи: Юу гэж бичсэн бэ?
Мива: Миттермаер.
Маи: Их л хурдан гүйдэг бололтой.
Back to episodes Go home