Бичиг: 1 жилийн дараа 2007 оны 8-р сар
Шоко: Шидлээ шүү.
Гожо: Аанха, болж байна.
Шоко: Саяных юу байв аа?
Гэто: Хар шидийн техникийн автомат бай сонголт уу?
Гожо: Тийм. Нарийн хэлбэл техникийн бай нь би гэсэн үг. Өдийг хүртэл гараар хийдэг байсан зүйлээ автомат болголоо. Хараагдсан энергийн хүчээр бус масс, хурд, хэлбэр дүрсээр нь биетийн аюулын түвшнийг ялгаж чадна. Хор хүртэл ялгадаг болчихвол гоё л байна. Тэр ч арай хэцүү байх аа. Энүүгээр хамгийн бага нөөцөөр Хязгааргүйн техникээ идэвхтэй байлгаж болно.
Шоко: Идэвхжүүлээд байвал тархи чинь шарагдана даа.
Гожо: Өөрийн бий болгосон энергиэр урвуу хараагдсан техникийг идэвхтэй байгалж чадна. Тасралтгүй шинэ тархи ажиллуулна гэсэн үг. Аль дээрээс хийж байсан гарын барилтуудаа төгсрүүлсэн. Улаан болон Цэнхрийн олон тохиолдлуудыг нэгэн зэрэг идэвхжүүлж чадна. Үлдсэн бэрхшээл гэвэл Хүрээ Тэлэлт болон холын зайн шилжилт байх шив дээ. Сургууль дотор ямар ч саадгүй зам бэлдвэл боломжтой л гэж бодож байна. Шооко, туршилтын хэдэн харх зээлдээч?
Шоко: Айн...
Гэто: Сатору хамгийн "хүчирхэг" нь болчхов.
Гожо: Сүгүрү, жин хаячхаа юу даа? Зүгээр үү?
Гэто: Даалгавар дандаа ганцаар биелүүлэх болж, Шооког угийн аюултай даалгавраар гадагш илгээдэггүй байсан. Мэдээж намайг ч гэсэн ганцааранг нь даалгаварт явуулах нь ихсэв. Зүгээр наршчихсан юм аа. Зүгээр ээ.
Гожо: Соомэн хэтрүүлж идээ юу?
Гэто: Тэр зун их завгүй байж билээ.
Бичиг: 29-р анги Зуурдын үхэл
Гэто: Өнгөрсөн жил тохиолдсон гамшиг нөлөөлсөн л байх. Хараалууд өт шиг л арвалзаж байсан сан. Зайлуулна, сорно. Үүнийгээ давтана. Зайлуулна. Сорно. Хэн ч мэдэхгүй. Хараалт сүнсний амт ямар байдгийг. Баас, бөөлжис цэвэрлэхэд хэрэглэдэг байсан халтар шалны алчуур залгихтай адил. Хэний төлөө вэ? Зайлуулна. Сорно. Тэр өдрөөс хойш өөртөө ингэж хэлэх болсон. "Миний харсан зүйл тийм ч содон биш." "Массын ямар ой гутам гэдгийг мэдсэн тусмаа би Хар шидтэний хувиар хүмүүсийг аврах сонголт хийсэн юм сан." "Бүү тээнэгэлз." "Хар шидтэний үүргээ гүйцэтгэ." Сармагчнуудыг дээ...
Хайбара: Гэто!
Гэто: Хайбара...
Хайбара: Сайн ажиллалаа!
Гэто: Юм уух уу?
Хайбара: Айн? Онцгүй шдээ! Кола авъя! Маргаашийн даалгаварт нэлээн хол явах юм.
Гэто: Тийм үү? Дурсгалын бэлэг авчраарай.
Хайбара: Ойлголоо! Чихэрлэг, давстай хоёрын аль нь зүгээр вэ?
Гэто: Сатору ч гэсэн идэж магадгүй болохоор... чихэрлэг юм уу? Ойлголоо! Хайбара... Хар шидтэнээ үргэлжлүүлж чадах юм шиг байна уу? Хэцүү биш байна уу?
Хайбара: Харин л дээ... Би юмыг нэг их гүн гүнзгий бодоод байдаггүй болохоор, өөрийн чадах зүйлдээ хамаг сайнаараа хичээх нь гоё санагддаг.
Гэто: Тийм бий. Тийм дээ.
Цүкүмо: Чи Гэто юу? Ямар эмэгтэй сонирхдог вэ?
Гэто: Хэн билээ?
Хайбара: Би их иддэг охинд дуртай!
Цүкүмо: Хөөх?
Гэто: Хайбара...
Хайбара: Зүгээр ээ. Муу хүн биш байна. Би хүн таних тал дээр өөртөө итгэлтэй шүү!
Гэто: Би дэргэд чинь сууж байхад ингэж хэллээ гэж үү?
Хайбара: Тийм!
Цүкүмо: Сая тоглож л байхад нь.
Хайбара: Өршөөгөөрэй.
Цүкүмо: Кохай чинь уу? Шударга, хөөрхөн хүү вэ?
Гэто: Хар шидтэний хувиар хүмүүсийг илүү сэжиглэх хэрэгтэй гэж бодох юм.
Цүкүмо: Тэгээд чи хариулахгүй юм биз дээ?
Гэто: Эхлээд та хариул л даа. Хэн билээ?
Цүкүмо: Онц зэргийн хар шидтэн Цүкүмо Юки. Ингэж хэлбэл таньж байна уу?
Гэто: Та "тэр хүн" юм уу?
Цүкүмо: Өө, гоё сонсогдож байна! Намайг юу гэж байна?
Гэто: Онц зэргийнх юм байж огт даалгавар авдаггүй, гадаадаар тэнэж явдаг ямар ч ашиггүй хүн.
Цүкүмо: Би Хар шидийн сургуульд дургүй ээ.
Бичиг: Урвайчхаж...
Гэто: Урвайчхаж.
Цүкүмо: Тоглосон юм. Гэхдээ Хар шидийн сургуулийн бодлоготой таардаггүй нь үнэн. Эндхийн хүмүүсийн хийж байгаа нь зөвхөн шинж тэмдгийг л дардаг, би шалтгааныг нь дарах гэж үздэг.
Гэто: Шалтгааныг нь дарах аа?
Цүкүмо: Хараалыг агнахдаа биш хараал бий болдоггүй ертөнцийг бүтээх гэдэг. Жаахан хичээл орчих уу? Ер нь хараал гэдэг нь юу вэ?
Гэто: Хүнээс ялгарч буй хараагдсан энерги нь тунадас шиг хуримтлагдаж хэлбэр дүрсээ олж авдаг биет.
Цүкүмо: Зүйтэй. Тэгвэл хараал бий болдоггүй ертөнцийг бүтээх хоёр зам бий. Нэг: Бүх хүн төрөлхтнөөс хараагдсан энергийг зайлуулах. Хоёр: Бүх хүн төрөлхтнийг хараагдсан энергиэ удирдаж чаддаг болгох. Нэгдүгээр аргыг биелэх магадлал өндөртэй гэж боддог байсан юм. Модель кэйс ч байсан.
Гэто: Модель кэйс?
Цүкүмо: Чиний сайн мэддэг хүн. Зэнин Тожи. Тэнгэрлэг гэрээний улмаас хараагдсан энерги дундаж хүнд тодорхой хэмжээнд буурсан тохиолдлуудыг хэд хэдэн удаа харсан ч хараагдсан энерги бүрэн 0 болсон нь дэлхий даяар хайлаа ч зөвхөн тэр л байсан. Түүний сонирхолтой тал нь үүгээр ч зогсоогүй. Зэнин Тожи нь 0 хараагдсан энергитэй атал 5 мэдрэхүйгээрээ хараалыг мэдэрдэг байсан. Хараагдсан энергийг бүрэн хаясан ч бие нь хүчтэй эсэргүүцэж эсрэгээрээ хараалын эсэргүүцэл нь хүчтэй болсон. Бараг л супер хүн. Ялагдсандаа ичиж зовох хэрэггүй. Түүнийг судлах гэж оролдсон боловч татгалзсан хариу авсан. Хайран хүн алдчихсан даа. Тэнгэрлэг гэрээтэй хүмүүс их ховор одоогийн би хоёр дахь аргыг илүүд үзэж бүх хүн төрөлхтний хараагдсан энергиэ удирдахыг боломжтой болгох гэж үзэж байгаа. Мэдэх үү? Хар шидтэнүүдээс хараагдсан энерги бий болдоггүй. Мэдээж хар шидтэнүүд үхсэнийхээ дараа хараал болох тохиолдлыг эс тооцвол. Хар шидтэнүүд нь хар шидтэнүүд бус хүмүүстэй харьцуулахад маш бага хараагдсан энерги ялгаруулдаг. Техниктээ зарцуулдаг хараагдсан энергийн хэмжээ, хар шидтэний чадвараас шалтгаалж ялгаатай байдаг ч гол шалтгаан нь урсгал. Хар шидтэний хараагдсан энерги биеэр нь эргэлтэд орж байдаг. Ерөнхийд нь хатуухан хэлэхэд бүх хүн төрөлхтөн хар шидтэн болбол хараал бий болохгүй.
Гэто: Тэгвэл хар шидтэн бус хүмүүсийг хоморголон устгавал болох биш үү?
Цүкүмо: Гэто. Наадах чинь боломжтой.
Гэто: Айн? Гэхдээ...
Цүкүмо: Аягүй бол харин ч биелүүлж болох хамгийн амархан арга нь байх. Хар шидтэн бус хүмүүсийг хороосоор амьд үлдэх стратеги болгон хүчээр хар шидтэн болгож дасгах. Айдас, аюулыг ашиглаж хувьсахыг нь хүчилнэ. Шувууд далавчтай болсон шиг. Гэвч харамсалтай нь би тэгтлээ галзуурчхаагүй байна. Хар шидтэн бус хүмүүсийг үзэн яддаг уу, Гэто?
Гэто: Мэдэхгүй байна. Хар шид нь хар шидтэн бус хүмүүсийг хамгаалахын төлөө байдаг гэж бодож ирсэн болохоор. Гэвч сүүлийн үед миний дотор хар шидтэн бус хүмүүсийн үнэ цэн сэтгэл хоёрдуулах боллоо. Сул доройн бахдах байдал. Сул доройн гутам байдал. Эдгээр зүйлийн ялгааг нь ялгаж, хүлээн зөвшөөрч чадахгүйд хүрдэг. Хар шидтэнүүд бус хүмүүсийг үзэн ядах миний нэг тал, үүнийгээ эсэргүүцдэг өөр нэг тал. Хар шидтэн гэх марафон тоглоом үүний төгсгөлд байх үзэгдэл ихэд бүдэг байгаад аль нь миний жинхэнэ мэдрэмж гэдгийг хэлж мэдэхгүй нь.
Цүкүмо: Аль нь ч жинхэнэ биш ээ. Арай ч тэр түвшинд хүрээгүй байна. Хар шидтэн бус хүмүүсийг үзэн ядах чиний нэг тал, үүнийгээ эсэргүүцэх чиний өөр нэг тал. Энэ хоёр бүгдээрээ чиний бодож байгаа л боломжууд. Алийг нь жинхэнэ болгохоо чи цаашид сонгоно биз ээ. Баяртай. Уг нь Гожотой мэнд мэдмээр л байсан юм. Зөрөлдөх шиг боллоо. Цаашид онц зэрэглэлийн гурвуулаа дотно байцгаая аа.
Гэто: Саторуд би дамжуулаад хэлчихье.
Цүкүмо: Өө, тийм. Сүүлийн ганц хэлэх зүйл байна. Сэйшотайд санаа зовохгүй байж болно. Тэр үед өөр нэг Сэйшотай байсан уу, хэдийн өөр нэг Сэйшотай төрсөн үү, аль нь ч байлаа гэсэн Тэнгэн тогтвортой байгаа.
Гэто: Тийм л байх даа.
Цүкүмо: Өө, ямар эмэгтэй сонирхдогийг нь асуугаагүй юм байна.
Нанами: Ямар нэг зүйл болохооргүй 2-р зэргийн хараал устгах даалгавар л байх ёстой байсан! Новш! Үбүсунагамигийн итгэл... Тэр нутгийн сахиус байсан. 1-р зэргийн хэрэг байсан!
Гэто: Одоо ямар ч байсан амар, Нанами. Даалгаврыг Сатору авсан.
Нанами: Одоо ер нь тэр хүнд бүгдийг нь даатгачхаж болох юм биш үү?
Гэто: Хар шидтэн байх марафон уралдаан... Үүний төгсгөлд байх зүйл нь нөхдийн минь цогцсын овоолго байвал... Энэ юу билээ?
Эр: Юуны чинь "юу билээ" гэж? Энэ хоёр саяны хэргийн эзэд биз дээ?
Гэто: Тийм биш ээ.
Эр: Энэ хоёр толгойдоо юмтай! Хачирхалтай хүчээр тосгоныхон руу дайрсан!
Гэто: Хэргийн шалтгааныг би хэдийн зайлуулчихсан.
Эм: Миний зээ охин энэ хоёрт алуулах дөхсөн!
Нанако: Тэр л өөрөө—
Эм: Дуугаа тат, мангасууд аа! Эцэг эх чинь ч авах юм байгаагүй!
Хараал: З...Зүгээр ээ.
Эм: Та хоёрыг нялхад чинь алах байсан юм!
Цүкүмо: Хар шидтэн бус хүмүүсийг үзэн ядах чиний нэг тал, үүнийгээ эсэргүүцэх чиний өөр нэг тал. Алийг нь жинхэнэ болгохоо...
Гэто: Бүгдээрээ түр гадагшаа гарчих уу?
Цүкүмо: ...чи цаашид сонгоно биз ээ.
Эм: Юу?
Эр: Яагаад?
Эм: Үгүй ээ!
Бичиг: ...тус тосгоны 112 оршин суугч алуулж, үүний дараа гал гарчээ... (9-р сарын 23-нд Хар шидийн сургуулиас мөрдлөг явуулж байх үеэр... Мөрдөлтийн явцад 112 хүн бүгд... үлдэгдлээс нь үзэхэд Гэто Сүгүрүгийн хараал эзэмшилтийн хийсэн хэрэг гэдэг нь нотлогдов.)
Бичиг: Мөрдөлтийн явцад 112 хүн бүгд... үлдэгдлээс нь үзэхэд Гэто Сүгүрүгийн хараал эзэмшилтийн хийсэн хэрэг гэдэг нь нотлогдов.
Бичиг: ...цаазын ял оноов.
Гожо: Айн?
Яга: Хэдэн удаа хэлүүлэх гээ вэ? Сүгүрү тосгоны хүмүүсийг хүйс тэмтэрсэн—
Гожо: Түрүүн сонсчихсон. Тиймээс "айн" гэсэн биз дээ?
Яга: Сүгүрүгийн хуучин гэр юу ч үгүй болсон байсан. Цусны мөр, үлдэгдлээс нь аягүй бол эцэг эхээ ч бас—
Гожо: Яалаа гэж тэгдэг юм!
Яга: Сатору. Би ч гэсэн юу болоод байгааг ойлгохгүй л байна.
Бичиг: Ахлах сургуулийн охин?
Гэто: Гал хэрэгтэй юу? Сайн уу.
Шоко: Гэмт хэрэгтэн байх шив. Ямар нэг хэрэг гараа юу?
Гэто: Азаа шалгаж байна гэх үү дээ.
Шоко: Батжуулаад асуучихъя. Хэргүүд чинь хуурамч байна гэж байх уу?
Гэто: Байхгүй ээ. Харамсалтай нь.
Шоко: Тэгвэл лавшруулаад асууя. Яагаад?
Гэто: Зөвхөн Хар шидтэнүүдийн л ертөнцийг бүтээнэ.
Шоко: Ойлгохгүй нь ээ.
Гэто: Би хүүхэд биш дээ. Бүх хүнийг ойлгоосой гэж найдахгүй байна аа.
Шоко: Угийн хэн ч ойлгохгүй гэж муухай аашлах нь ч нэг талаараа хүүхдийн зан л гэж бодогдох юм. Хөөе, Гожо? Гэтог оллоо. Аанха, Шинжүкүд. Үгүй ээ. Алуулмааргүй байна.
Гожо: Тайлбарлаад аль, Сүгүрү.
Гэто: Шоокогоос сонсоо биз дээ? Тэрнээс өөр илүү дутуу юм байхгүй ээ.
Гожо: Тэгээд хар шидтэнүүдээс бусдыг алах нь уу? Эцэг эхээ хүртэл үү?
Гэто: Эцэг эх байлаа гээд онцгойлон хандаж болохгүй биз дээ? Тэгээд ч миний гэр бүл зөвхөн тэд биш.
Гожо: Тэгж асуугаагүй байна! Утгагүй аллага үйлдэхгүй гээгүй юм уу?
Гэто: Утга бол бий. Ач холбогдол ч тэр. Учир шалтгаан ч тэр.
Гожо: Байхгүй ээ! Хар шидтэн биш бүх хүмүүсийг хөнөөгөөд зөвхөн хар шидтэнүүдийн ертөнцийг бүтээнэ ээ? Боломжгүй нь ойлгомжтой биз дээ! Боломжгүй зүйлийг өчүүхэн өчүүхнээр хийх нь утгагүй л биз дээ!
Гэто: Ихэрхүү гэдэг нь.
Гожо: Айн?
Гэто: Чи бол чадна биз, Сатору? Өөрийн чадах зүйлийг бусдад чадахгүй гэж хэлж ятгах нь уу? Чи Гожо Сатору болохоор хамгийн хүчирхэг нь юм уу? Хамгийн хүчирхэг нь болохоор Гожо Сатору юм уу?
Гожо: Юу гэх гээ вэ?
Гэто: Хэрэв би чи болж чадах байсан бол энэ балай санаа илүү хөрсөн дээр буусан, бодитой болно гэж бодохгүй байна уу? Яаж амьдрахаа шийдсэн. Одоо өөрийн чадах зүйлээ аль чадлаараа хийнэ. Алмаар байвал ал даа. Тэгэхэд бол утга бий.
Яга: Яагаад хөөгөөгүй юм?
Гожо: Жинхэнээсээ асуугаад байгаа юм уу?
Яга: Үгүй ээ, зүгээр. Уучлаарай.
Гожо: Багш аа, би хүчтэй биз дээ?
Яга: Аанха, ичгүүр сонжуургүйгээр.
Гожо: Гэхдээ зөвхөн би хүчирхэг байгаад хэрэг алга шив. Миний аварч чадах нь бусдад аврагдахад бэлтгэлтэй л байгаа хүмүүс.
Гэто: Бансэй Кёо тарсан байх учиртай даа.
Конг: Өөр бүлэглэл хэдий ч үндэс нь адилхан. Одоо байгаа орон зайг байгаагаар нь худалдаж авсан гээд байгаа. Таалагдахгүй байна уу?
Гэто: Үгүй ээ, хараал мөнгө цуглуулж л байвал юу ч байсан хамаагүй.
Конг: Үнэхээр ийм хувцастай гарах нь уу?
Гэто: Яадаг юм? Анхаарал татах нь чухал шд.
Нанако: Гэто...
Гэто: Сайн үзээрэй. Цугласан биз дээ?
Конг: Бүх салбарын захирал, төлөөлөгчид, ерөнхийлөгч нь. Бас том хандивлагчид.
Гэто: Нэг, хоёр. Та бүхнийг хүлээлгэсэнд уучлаарай. Гялс богинохон ярьчихъя. Одоо энэ мөчээс эхлээд энэ байгууллага минийх. Нэрийг нь хүртэл солино. Тиймээс та бүхэн надад захирагдаарай.
Бичиг: Олонх нь эсэргүүцэв
Гэто: Баларсан юм аа. Өө, тийм! Сонода, хүсвэл тайзан дээр гарч ирээч. Тийм! Та! Тэгэхээр, дахин нэг удаа. Би сармагчнуудыг үзэн яддаг. Надад дагаар ор. Энэ нь миний сонгосон жинхэнэ мэдрэмж. ...сармагчнууд.
Гожо: Фүшигүро Мэгүми байх аа?
Мэгүми: Хэн бэ? Бас юун царай гаргачхаа вэ?
Гожо: Усны дусал шиг юм гэж бодоод л. Өөртэйгөө ярьсан юм. Гэснээс чиний аав... Зэнин гэдэг хар шидийн алдартай гэр бүлээс гаралтай ч бөөлжис цутгам адгийн амьтад байдаг болохоор аав чинь гэр бүлээ орхиод чамайг үйлдсэн юм. Чи юмс хардаг юм чинь давуутай байгаа биз дээ? Өөрийн хүчийг ч анзаарч эхэлсэн л биз? Зэнин овог авьяаст их дуртай. Тэдний ихэнх нь 4-6 насандаа хараагдсан техникийг мэдэрдэг. Хүүхэд зарахад яг тохирсон цаг. Тэгэхээр Мэгүми, чиний аав Зэнин овгийн эсрэг хадгалж байсан хамгийн том хөзөр нь чи юм шүү дээ. Уур хүрч байгаа биз? Харин аавын чинь тухайд би ал—
Мэгүми: Хамаагүй ээ. Түүнийг хаана юу хийж байгааг сонирхох ч үгүй байна. Хэдэн жил уулзаагүй болохоор царайг нь ч санахгүй байна. Саяныхаар яриаг чинь ерөнхийдөө ойлголоо. Цүмикигийн ээж ч гэсэн сүүлийн үед ирэхээ ч байсан.
Цүмики: Мэгүми эргээд ирж.
Мэгүми: Биднийг хаячихсан болохоор тэр хоёр хаа нэгтээ зугаатай байгаа байлгүй.
Гожо: Чи үнэхээр 1-р анги гэж үү? За, хамаагүй дээ. Аавынхаа талаар мэдмээр байвал хэзээ ч хамаагүй хэлээрэй. Хөб. Их сонирхолтой яриа болох байх шүү. За, гол асуудалдаа оръё. Чи яамаар байна? Зэнин овог руу очмоор байна уу?
Мэгүми: Цүмики яах юм? Тэнд очвол Цүмики жаргалтай болох уу? Тэрийг мэдмээр байна.
Гожо: Болохгүй. 100% үгүй. Үүнийг баттай хэлж чадна. Окэй! Үлдсэнийг нь даалгачих. Гэхдээ чамайг жаахан хүчилж магадгүй байх шүү. Хичээнэ шүү. Хүчтэй болоорой. Намайг гүйцэх хэмжээнд.
Бичиг: 2018 оны 10-р сарын 19
Мэгүми: Гожо багш.
Юүжи: Багш хүртэл унтдаг байх нь ээ?
Нобара: Мэдээж шүү дээ. Чи юугаа яриад байгаа юм?
Мэгүми: Гожо багш!
Юүжи: Өө, сэрчихлээ!
Нобара: Наад сандал чинь үнэтэй биз дээ?
Мэгүми: Дуудсаныхаа дараа битгий унтаж бай л даа.
Юүжи: Хөөе, шударга биш байна! Дараа би сууна шүү! Хөөе! Хурдал л даа!
Мэгүми: Юундаа инээгээд байгаа юм?
Юүжи: Муухай юм бэ? Холд л доо!
Гожо: Юу ч биш дээ.
Юүжи: "Уриа" гэдэг үгийн ханзыг яаж бичдэг юм? Айн? Катакана ашигладаг юм уу? Гадаад үг юм уу? Дараагийн ангид, "Тийм л байна."
Бичиг: Дараагийн анги Тийм л байна
Юүжи: Мэддэг гэж бодсон ч мэддэггүй зүйлс олон байх юм даа.
Back to episodes Go home