Jijutsu S2 28

Гэто: Харья, Рико.

Рико: За!

Гэто: Рико?

Тоожи: За, ажил дууслаа. Одоо явж болно.

Гэто: Яагаад чи энд байгаа билээ?

Тоожи: Яагаад гэж? Аан, тэр утгаар уу? Гожо Саторуг би алчихсан.

Гэто: Тийм үү? Үх!

Тоожи: Битгий яар.

Бичиг: 28-р анги Далд хогшил 4

Тоожи: Одны булш болон Хориотой шүүгээ нь далдлах хаалт ашигладаг. Тиймээс үүдэнд харуул тавьдаггүй. Хаалганы байршлыг мэдэж байгаа цагт зөндөө нүх бий. Жилийн энэ үеэр хар шидтэнүүд завгүй болдог, одоо Хар шидийн сургуульд Ялаан толгойт арвалзаж буй. Гадаа ч битүү үймээн болж байгаа. Хараагдсан энергигүй би үзэгдэшгүй хүн л гэсэн үг. Гэхдээ нэг асуудал байна. Би хараагдсан хэрэгсэл ашиглавал үүнээс гарах хараагдсан энерги үзэгдэшгүй хүн байхыг болиулна. Яриагаа үргэлжлүүлэхэд. Би эд зүйл хадгалах бололцоотой хараал авч явдаг. Алхах үедээ үүнд хараагдсан хэрэгслүүдээ тавьдаг юм. Хэлэх шаардлагагүй ээ. Тэгэхээр энэ удаад хараалаас гарч буй хараагдсан энергийн улмаас үзэгдэшгүй байхаа болино биз? Хараалыг өөрийн биедээ багтаахын тулд хэмжээг нь жижгэрүүлнэ. Тэгээд гэдсэн дотроо хийнэ. Үзэгдэшгүй хүний дотор эрхтэн ч мөн үзэгдэшгүй биз? Ингэж би янз бүрийн хараагдсан хэрэгсэл авч явангаа ямар ч хаалтыг асуудалгүй даваад гарчихна. Эхэндээ хараагдсан хэрэгсэл хэрэглээгүй нь ийм учиртай. Зургаан нүдний эсрэг гэнэдүүлж дайрахад үзэгдэшгүй хэвээрээ байхгүй бол утгагүй. Сэйшотайг эхэнд нь алчхаж болох байсан ч Зургаан нүдэнд харагдах эрсдэл дэндүү—

Гэто: Одоо болно. Тэнгэрлэг гэрээтэй биз? Хар шидтэнтэй адил мэдээллийг нь задлах нь үндсэн чадлыг чинь нэмэгдүүлдгийг мэднэ. Миний мэдэхийг хүссэн нь энэ биш. Яаж Одны булшинд хүрэх хаалгыг мэдсэн юм? Бид өчүүхэн ч хаягдал үлдээгээгүй.

Тоожи: Хүний үлдээдэг ул мөр зөвхөн хаягдал биш дээ. Үнэр, хөлийн мөр гэх мэтчилэн. Таван мэдрэхүй ч мөн гэрээгээр сайжирдаг.

Гэто: Замд чинь нэг эмэгтэй байсан байх учиртай. Түүнийг яасан?

Тоожи: Хм? Аан, өнөө үйлчлэгч үү? Аягүй бол үхээ биз. Амьдруулах ч, алах ч санаа байгаагүй л дээ. Аз байвал амьд байгаа биз.

Гэто: Тийм үү? Үнэхээр л чи... үхвэл таарах юм байна! Хамгийн хатуу Солонгон Луу шүү дээ!

Тоожи: Хараал эзэмшилт. Шаар.

Шулмас: Хөөе, би... Би... би... Хөөрхөн байна уу?

Тоожи: Хий үзэгдэл? Асуултад нь хариулах хүртэл хоёуланд нь хүч хэрэглэхгүй байхыг тулгадаг энгийн хүрээ юу? Аан, тийм. Энд тэгвэл миний сонирхол биш байна. Нэг тиймэрхүү. Тэнэг. Дууслаа.

Гэто: Чи л дуусна! Хараал эзэмшилт. Бууж өгсөн хараалыг сорж чөлөөтэй удирдаж чаддаг техник. Хоорондын түвшинд ойролцоогоор хоёр зэрэглэлийн зөрүү байвал бууж өгүүлэлгүйгээр нөхцөлгүйгээр сорж чадна. Чадвар нь содон ч гэсэн хараал нь өөрөө сүйдтэй хүчтэй биш. Сорж чадна. Тэгээд зэвсэггүй болгоно. Дараад нь эр бяраар—

Тоожи: Үхүүлэхээргүй хэмжээнд цавчсан шүү. Шикигами хэрэглэгч байсан бол алчих байсан ч Хараал эзэмшигч хойно. Чамайг үхсэний дараа сорсон сүнснүүд чинь яахыг хэн мэдэх билээ. Нэмэлт асуудлаас зайлсхийх минь. Эцэг эхийнхээ сайныг авч төрж дээ. Гэхдээ сайныг нь авч төрсөн та нар хар шид хэрэглэж чадахгүй над шиг сармагчинд ялагдах гэж. Урт удаан амьдармаар байвал битгий мартаарай. Мэгүми гэснээс... Өө, тийм шд. Би нэр өгсөн шүү дээ. Алив ээ. Сэйшотай Аманай Рикогийн цогцос. Дөрвөн мөч нь ч бүрэн бүтэн байгаа.

Сонода: Тийм байна. Төлбөрийг ярьсан ёсоороо шилжүүлчихнэ.

Бичиг: Бүлэглэлийн төлөөлөгч Шигэрү Сонода

Сонода: Бонус хүртэл өгнө.

Тоожи: Аргагүй л үндэслэгч юм аа. Өгөөмөр гэдэг нь.

Конг: Үндэслэгч нь биш ээ.

Тоожи: Айн?

Конг: Нээрэн үү? Шаардлагатай зардал байсан ч гэлээ нэлээн их тус болсон шүү дээ. Харин ч гомдоллоно гэж бодсон юм сан.

Сонода: Бид бүтэлгүйтэх байх гэсэн хүлээлттэйгээр чамайг алуурчнаар хөлсөлсөн. Бансэй Кёо нь Нара эринээс Тэнгэн гуай Япон даяар Буддизм дэлгэрэхийн хамтаар хар шидтэнүүд гэх цөөнхүүдэд ёс суртахууны үндсийг номлож байх үед эхэлсэн. Хар шидийн нийгэмлэг болон шашны бүлэглэлүүд хоорондоо таарамж муу. Тэр явдлаас бий болсон нь одоогийн Бансэй Кёо буюу Цаг хугацааны Сав Нийгэмлэг. Тиймээс бид хар шидтэн бус хүмүүсийн байр суурин дээр зогсдог. Хар шидтэнүүд янз бүрийн хуулиас дээгүүр давуу эрх олж авдаг ч хар шидтэн бус хүмүүст гар хүрэх нь хориотой. Гэвч цаг нь ирлээ. Манай сударт бичигдэн үлдсэн цээр! Бансэй Кёо нь цорын ганц бурхныг шүтдэг монотеист шашин болж хувирсан! Тэрхүү бурхан нь болох Тэнгэн гуай энэ бузарт уусах цаг нь болдог байгаа! Итгэгчид уусалт болохыг зүгээр хараад суусан бол нийгэмлэг нурах байсан. Тийм боловч дорвитой хөдөлбөл хар шидтэнүүд биднийг нухчин дарна. Бид ихэд цөхөрч байсан юм. Гэтэл яав? Алдах гэж байсан бүх зүйл одоо гарт ороод ирлээ. Мэдээж түрийвч нимгэрэлгүй яахав.

Конг: Хэрэв Тэнгэн догшрох аваас доргилтод орох нь хүний нийгэм ч байж мэднэ.

Сонода: Одтой хамт сүйрэх бол тэр л биз.

Тоожи: Бансэй Кёогийн тусламж гэж Окинавагийн хэдийг хэлж байна уу?

Конг: Тийм.

Тоожи: Яагаад тэр үед үйлчлэгчийг нь хөнөөгөөгүй юм. Би хэлсэн биз дээ? "Хол аваачаад тэгж байгаад алчих."

Конг: Тэр үед чиний төлөвлөгөөг ерөнхийд нь ойлгосон байсан л даа. Үйлчлэгчийг аварч чадахгүй бүтэлгүйтэх зовнилоос илүүтэй амжилттай авраад тайвшрах нь илүү ядраах болов уу гэж шийдсэн юм. Хүний үг авахгүй үл тоомсорлож, миний төлөвлөснийг бусниулдаг чинь байнга л болдог биз дээ? Эцсийн дүндээ амжилттай боллоо. Бас зуучлагчаа ядартал гүйлгэхээ боль.

Тоожи: Гэхдээ яагаад Окинава гэж вэ?

Конг: Би хүртэл өөрөө инээсэн. Барьцаалсан хүнийг ихэнхдээ машинаар зөөдөг биз дээ? Нийтийн тээврээр авч явах нь эрсдэл өндөртэй. Ерөнхийлөгч нь хувьдаа нисэх онгоцтой юм байна лээ.

Тоожи: Тийм байлаа ч...

Конг: Баян хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ ондоо.

Тоожи: Тэр мөнгөөр нь хоол идье. Үйлчлүүлэгчээ аваачдаг ресторанд оруулаад аль.

Конг: Үгүй шүү. Чи эрэгтэй хүн даах биш. Чамтай зууралдах бол ажил эсвэл тамд л гэж шийдсэн.

Тоожи: Айн?

Гожо: Хөөе, уулзалгүй удаж.

Тоожи: Нээрэн үү?

Гожо: Нээрэнгийн нээрэн. Амьд мэнд арзайж байна!

Тоожи: Урвуу хараагдсан техник!

Гожо: Зүйтэй! Чамд хоолойгоо сүлбүүлэх үед хариу довтолгоо хийхээ болиод урвуу хараагдсан техникт бүх төвлөрлөө шилжүүлэн юм. Хараагдсан энерги бол сөрөг энерги. Биеэ хатууруулж чадах ч, нөхөн сэргээж чадахгүй. Тиймээс сөрөг энергийг үржүүлж эерэг энергийг бий болгоно. Энэ чинь л урвуу хараагдсан техник. Хэлэхэд бол амархан! Би өдийг хүртэл огт чаддаггүй байсан юм. Хийж чаддаг хүнээс нь сонсоод юу яриад байгааг ойлгодоггүй байсан!

Тоожи: Донгосож өгч байх шив. Тэр... мансуурчхаж.

Гожо: Гэхдээ үхлийн ирмэг дээр ухаарсан юм. Хараагдсан энергийн жинхэнэ мөн чанарыг! Чиний ялагдах шалтгаан нь миний толгойг таслаагүйн дээр толгой рүү сүлбэхдээ наад хараагдсан хэрэгслээ ашиглаагүй явдал.

Тоожи: Ялагдана аа? Тулаан дөнгөж л эхэлж байна.

Гожо: Аан, тийм үү? Тийм дээ. Тийм байж магадгүй! Хараагдсан техник өөрчлөлт: Улаан. Улаан.

Тоожи: Мангас. Яс хугараагүй байна. Саяны доргилт Хязгааргүйн техникийн Хараагдсан техник өөрчлөлт: Улааных юм бий? Урвуу хараагдсан техникээс бий болсон эерэг энергийг дүүргэж өөртөө шингээсэн Хязгааргүйн техникт урсгасан болж таарах нь. Нэг, зогсоох хүч: Хязгааргүйн техникийн идэвхжээгүй хэрэглээ. Хоёр, татах хүч. Өсгөж нэмэгдүүлсэн Хязгааргүйн техник, Цэнхэр. Тэгээд гурав дахь нь няцаах хүч: хараагдсан техникийн өөрчлөлт, Улаан. Бүгд асуудалгүй. Нэг л. биш. Үгүй ээ, асуудалгүй. Ална!

Гожо: Уучил, Аманай. Би одоо чиний төлөө уурлаагүй ээ. Хэнд ч өс санахгүй байна. Одоо зүгээр л... энэ дэлхий гайхалтай мэдрэгдэж байна. "Тэнгэр дэлхий даяар, би цорын ганц өргөмжлөгдсөн нэгэн." Үеийн үед уламжлагдан ирсэн хар шидийн техникийн ач тус нь заавар байдаг явдал. Сул тал нь техникийн мэдээлэл амархан алдагддаг явдал. Та Зэнин овгийн хүн байсан биз? Хязгааргүйн техникийг тэгээд л сайн мэдэж байсан хэрэг. Гэвч үүнийг Гожо овгийн дотроос ч ердөө цөөхөн л хүн мэддэг. Өсгөгч болон өөрчлөгч, ондоо хоёр хязгааргүйг хооронд нь мөргөлдүүлснээр бүтээж төсөөллийн массыг хөөн гаргана. Төсөөллийн техник: Нил ягаан.

Тоожи: Нэг л биш. "Үнэгүй ажиллана гэж бол байхгүй." Байнгын би бол ингэж хэлээд хамаг хурдаараа зугтах байсан. Гэхдээ нүдний өмнө сэрсэн Хязгааргүйн техник эзэмшигч зогсож байлаа. Аягүй бол орчин цагийн хамгийн хүчирхэг хар шидтэн байх. Зөвшөөрөхийг хүсээгүй юм. Өвдөг сөгдүүлэхийг хүссэн юм. Намайг зөвшөөрөөгүй Зэнин овог, хар шидийн ертөнц, тэдний оргилыг нь. Өөрийгөө батлах гэж өөрийгөө ятгаж орхилоо. Энэ мөчид ялагдсан юм. Бардам зангаа хаясан гэж бодсон юм сан. Өөрийгөө ч, бусдыг ч хүндэтгэхгүйгээр амьдрах замналыг сонгосон гэж бодсон юм сан.

Гожо: Эцсийн хэлэх үг байна уу?

Тоожи: Алга аа. 2-3 жилийн дараа миний жаал Зэнин овогт худалдагдана. Хүссэнээрээ болно биз.

Хараал: Ээж! Тэврээч!

Гожо: Удлаа шүү, Сүгүрү. Үгүй ээ, хурдан ч ирчхэв үү. Хотод хэд хэдэн Бансэй Кёогийн байгууламж байдаг гэсэн.

Гэто: Сатору мөн биз дээ? Юу болсон юм?

Гожо: Шоокотой уулзсан биз?

Гэто: Аанха, намайг эмчилсэн. Би асуудалгүй ээ. Үгүй ээ, би асуудалгүй байлаа гээд гол нь биш.

Гожо: Би бүтэлгүйтсэн. Чиний буруу биш.

Гэто: Буцъя.

Гожо: Сүгүрү, тэднийг алчих уу? Одоогийн би бол юу ч мэдрэхгүй байх.

Гэто: Үгүй ээ. Утгагүй шд. Харваас энд энгийн итгэгчид л байна. Хар шидийн ертөнцийн талаар мэддэг хэргийн эзэд хэдийн зугтаагаа биз. Шагналын мөнгөнөөс ялгаатай нь энэ нөхцөл байдлаас үг хэлээрээ мултарч чадахгүй. Анхнаасаа асуудалтай байсан бүлэглэл. Удахгүй татан буугдах биз.

Гожо: Утгагүй юм бий? Наадах чинь үнэхээр шаардлагатай гэж үү?

Гэто: Маш чухал. Ялангуяа хар шидтэнд.

Шоко: "Гайхмаар тал" гэсэн үг бодож олсон хүн хүмүүсийг куб хэлбэртэй гэж бодоод "гүехэн" гэх доромж үгийг гаргасан хүн хүнийг "хавтгай гадаргуу" гэж бодсон юм болов уу? Дараагийн ангид: "Зуурдын үхэл."

Бичиг: Дараагийн анги Зуурдын үхэл

Шоко: Аль нь ч байсан хүмүүст хоёр тал байх юм даа.

Back to episodes Go home