Рико: Куройгоос ирж. Я-Яах вэ? Курой... Курой...
Күрой: Эвгүй зүйл тохиолдож ч мэднэ. Та надаас илүү хурдан. Түрүүлээд авхай руу оч!
Гэто: Уучлаарай. Миний алдаа.
Гожо: Тийм үү? Алдаа гэж тооцохооргүй л алдаа байна даа.
Гэто: Дайсны хувьд Куройгийн үнэ цэнийг дутуу үнэлж орхилоо.
Гожо: Тэд дараа нь түүнийг солилцох санал тавих байлгүй. Аманайг Куройгоор солих ч юм уу Аманайг алахгүй бол Куройг ална ч гэх юм уу. Гэхдээ Аманай бидэнд байгаа учраас хэлцэлд бид давуу талтай. Тохиролцох байршлыг тэд зохицуулбал дараад нь бид учрыг нь олчихно. Аманайг энэ чигтээ сургууль руу авч явлаа. Шооко эсвэл өөр хүнээр түүний биеийг хувилгая.
Рико: Б-Байз! Тохиролцоонд би ч гэсэн очно! Та хоёрт хараахан итгэж чадахгүй нь!
Гожо: Айн? Энэ жаал энэ бүхний дараа ингэж хэлэх—
Рико: Аварч чадлаа ч гэсэн... Намайг Тэнгэн гуайтай уусахаас өмнө Курой эргэж ирэхгүй бол... Хараахан... Салах ёс гүйцэтгээгүй байхад!
Гожо: Тэр хооронд хулгайлагсад холбоо барина. Хэрэв тэд бидний тооцсоноос ухаалаг байж таараад чамайг авч очвол Куройн амьд гарах магадлал багасаж таарвал... ер нь л чамайг орхиод явна.
Рико: Ойлголоо. Болж байна.
Гожо: Үүний хариуд замдаа айгаад харина гэвэл тоохгүй орхичихно шүү. Үүнийг санаж яваарай.
Зэрэг: Тавтай морил!
Бичиг: Хамгаалж буй 2 дахь өдөр
Бичиг: Окинава
Бичиг: 27-р анги Далд хогшил 3
Күрой: Арай ч Бансэй Кёо бүлэглэлийн хар шидтэн бус хүнд баривчлуулах гэж. Өөрөөсөө ичиж байна.
Гэто: Гэнэдүүлсэн бол яалтай билээ дээ. Миний ч гэсэн хариуцлага бий.
Күрой: Гэнэдсэн л юм байх даа. Кюгийн хэргийн дараагаар ихэд болгоомжилсон юм сан.
Рико: Курой!
Күрой: Над руу дайрах үеийн ой санамж ер алга. Гэснээс онгоцоор ирээ юу? Зүгээр биз дээ? Дайралтад өртөөгүй биз?
Гэто: Сатору хараа сайтай. Тэд хөөрөхийн өмнө зорчигчид, ажилчид гээд онгоцны гадна доторгүй шалгасан. Нислэгийн үеэр миний хараалт сүнсээр гаднахыг хариуцуулсан. Газрын замтай харьцуулахад аюулгүй байсан. Гэхдээ л би Окинавад солилцохоор болсонд гайхаж байна.
Күрой: Цаг хожих гэсэн юм биш үү? Риког хөнөөж чадалгүй бүтэлгүйтэх байлаа ч маргаашийн тэргэл сараар амжуулахгүй хоцроох гэж.
Гэто: Тийм байсан бол дамжин өнгөрөх дэд бүтэц муутай хөдөө нутаг сонгомоор.
Күрой: Арай тэд онгоцны буудлыг эзлэх санаатай байгаа юм биш биз?
Гэто: Магадгүй л юм. Гэхдээ зүгээр ээ. Энд ирсэн нь зөвхөн бид биш.
Нанами: Яаж ч бодсон 1-р ангийнханд даалгах даалгавар биш л байна даа.
Бичиг: Хар шидийн ахлах сургууль 1-р анги Нанами Кэнто
Хайбара: Би бол догдолчихлоо!
Бичиг: Хар шидийн ахлах сургууль 1-р анги Хайбара Юү
Хайбара: Гэто ахад сайн талаа харуулмаар байна! Тэгээд ч хор хөнөөлгүй охины төлөө сэнпай нар маань чөмгөө дундартал зүтгэж байгаа! Бид ч гэсэн хичээхгүй бол болохгүй!
Нанами: Хар салхи ирээд онгоцны буудлууд хаагдвал бидний зүтгэл дэмий өнгөрнө.
Бичиг: Чөмгөө дундартал зүтгэж буй сэнпай нар
Гожо: Далайн хэмх, далайн хэмх!
Рико: Заваан юм! Ямар заваан юм бэ?
Күрой: Газар үзээд болж байгаа л юм байх даа?
Гэто: Санааг нь Сатору гаргасан шүү дээ. Өөрийнхөөрөө Риког бодсон юм байлгүй дээ. Гэхдээ одоо ингэсгээд... Сатору! Цаг боллоо.
Гожо: Өө, болчихсон уу? Сүгүрү, маргааш өглөө буцъя.
Гэто: Гэхдээ...
Гожо: Цаг агаар ч тогтвортой байна шүү дээ. Тэгээд ч... Токиогоос Окинава хараал хэрэглэгчид багатай.
Бичиг: Хараал хэрэглэгчид
Гэто: Илүү нухацтай авч үз л дээ, Сатору.
Гожо: Тулалдаж байх хооронд шагналын амласан хугацаа дууссан нь илүү дээр биз дээ?
Күрой: Авхай, далайн од.
Рико: Тийм бий!
Гэто: Сатору. Өчигдрөөс хойш техникээ суллаагүй биз дээ? Унтаа ч үгүй. Өнөө орой ч бас унтах санаагүй байгаа биз? Үнэхээр сургууль руу буцахгүй байж болж байгаа юм уу?
Гожо: Асуудалгүй ээ. Момотэцүгийн 99 жилийг тоглох нь илүү ядраах байлгүй. Тэгээд ч чи бас байгаа юм чинь.
Хайбара: Нанами, тэнд дахиад нэг өдөр үлдлээ гэнэ ээ. Нэг зүйл болсон юм байх даа?
Бичиг: Токио Хар шидийн сургууль Мүширо уулын бэл
Бичиг: Хамгаалах даалгаврын 3 дахь өдөр 15:00
Гэто: Бүгд сайн ажиллалаа. Сургуулийн хаалтан дотор ороод ирлээ.
Рико: Ингээд санаа амарч болох нь ээ.
Күрой: Тийм шүү.
Гэто: Сатору. Үнэхээр сайн хичээлээ.
Гожо: Дахиж хэзээ ч хүүхэд асрахгүй юм шүү.
Рико: Айн?
Гэто: Үгүй байлгүй! Энэ чинь сургуулийн хаалт дотор байгаа шүү дээ!
Гожо: Хаа нэгтээ уулзаж байсан билүү?
Тоожи: Санаа зоволтгүй. Би ч бас эрэгтэй хүний нэр цээжлэхдээ муу. Гожо овогт төрсөн Зургаан нүдтэй жаалыг сонирхол төрөөд очиж харж байсан удаатай. Өмнө нь ч, дараа нь ч ард нь зогсож байгааг анзаарсан нь энэ тохиолдол л байсан юм. Тиймээс ядраасан. Чиний мэдрэмж сулрах хүртэл.
Гэто: Сатору!
Гожо: Асуудалгүй ээ. Техник амжаагүй ч гэсэн амин цэгийг оносонгүй. Дараад нь хараагдсан энергиэр хүчээ нэмэгдүүлж илдийг нь сугалуулаагүй юм. Сүлжмэл цамцаар сүлбээр зүү орох шиг л байлаа. Нээрэн асуудалгүй. Үүнээс илүүтэй Аманайг хамгаал. Би түүнтэй үзэлцье. Сүгүрү та хэд түрүүлээд Тэнгэн гуай дээр оч.
Гэто: Сатору... Болгоомжтой байдаг юм шүү! Явъя!
Күрой: За!
Гожо: Хэнд хэлж байна гэж бодоо вэ? Түрүүн намайг сүлбэснээс өөр илд байна. Хараал хаанаас гараад ирэв ээ? Мэдэгдэхгүй зүйлс олон байна шүү, новш!
Тоожи: Сэйшотай алга байх шив. Болж өгвөл чамайг түрүүний дайралтаар дуусгамаар байсан юм сан. Зэвэрч дээ.
Гожо: Аманайн толгойд амласан шагналыг татан буулгасан.
Тоожи: Би буулгасан юм, бардам новш оо. Чам шиг боломж олгодоггүй нэгэнтэй тулахдаа аз эз давхцах хэд хэдэн хуурамч зорилго бий болгох хэрэгтэй. Бансэй Кёогийнхон Окинава руу явахад инээд хүрсэн шүү. Эргэн тойрны хар шидтэнүүдээс нэг нь ч үхээгүй нь новш байсан л даа. шагналын мөнгөнд хугацаа тогтоогоогүй байсан бол чи эцсээ хүртэл техникээ суллахгүй л байсан.
Гожо: Аан, тийм үү? Хурдан юм! Зөвхөн энэ ч бас биш. Түүнийг нэг л хачин байна гэж ч бодсон юм аа! Хараагдсан энерги огт алга! Тэнгэрлэг гэрээгээр биеийн хүчээ нэмэгдүүлчхэж. Миний техникийг мэддэг хүн төлөвлөгөөгүйгээр ирэхгүй. Наад хараагдсан хэрэгсэл том хөзөр чинь үү? Харамсалтай байна, гэхдээ ойртуулахгүй! Хараагдсан энергигүй учраас шинж тэмдгийг нь уншиж чадахгүй нь. Зөвхөн совиндоо найдаад байж болохгүй. Түүнийг ороочихсон байгаа хараал. Үүний шинж тэмдгийг хөөхөд болно. Гэхдээ л арай дэндүү хурдан юм! Хараагдсан техник өсгөгч: Дээд хүчин чадал... Цэнхэр! Халхлах зүйлгүй боллоо. Гэнэдүүлж дайрч чадахгүй. Модон дунд нуугдаж байна уу? Тэр чинь... Ялаан толгойт? Тэр хараал дотор нууж байсан юм байх даа? Ялаан толгойтыг сүрэл шиг ашиглаж байгаа юм бий? Ингээд хаана байгааг нь мэдэхээ байчихлаа. Нүдэнд өртөхгүй орчин гаргаад авлаа. Дахиад Цэнхрээр... Үгүй, байз! Түүний бай... Аманай!
Тоожи: Гар хоосон байгааг минь түүний зөн хангалттай гярхай мэдэрчихнэ. Энэ хараагдсан хэрэгслээс ялгарч буй содон хараагдсан энергийг Зургаан нүдний чи анзаарахгүй өнгөрөх аргагүй. Гэхдээ эцэст нь... техникээ хамгаалалтдаа төвлөрүүлчихлээ. Онц зэргийн хараагдсан хэрэглэл, Диваажингийн урвуу жад. Нөлөө нь идэвхтэй техникүүдийг хүчээр суллуулдаг. Бага зэрэг... мэдрэмж сэргээд байх чинь.
Күрой: Рико. Би энэ хүртэл л явна. Рико, заавал... Заавал...
Рико: Курой, хайртай шүү! Үргэлж, цаашид ч бас үргэлж!
Күрой: Би ч гэсэн! Би ч гэсэн хайртай!
Рико: Энэ...
Гэто: Аанха. Тэнгэн гуайн эзэмшилд ороод ирлээ. Үндэсний түлхүүр хаалтууд болох Одны булшнуудын үндсэн танхим. Шатаар буугаад гүүрээр яваад том модны үндэс хүртэл алхаарай. Тэнд сургуулийг тойрч буй хаалтаас ондоо онцгой хаалт руу нэвтэрнэ. Зөвхөн уригдсан хүмүүс л орох боломжтой. Уусалт хүртэл Тэнгэн гуай чамайг хамгаална. Эсвэл... эргээд Куройтой гэртээ харья.
Рико: Айн?
Гэто: Багшаас энэ даалгаврын талаар сонсох үед тэр хүн "уусалт"-г "арилгалт" гэж хэлсэн. Энэ нь ямар ноцтой нүгэл болохыг ухааруулах гэж хэлсэн биз. Манай багш махан толгойтой ч гэсэн их тойруу юм хийдэг хүн. Чамтай уулзахын өмнө Саторутай ярилцсан юм.
Гожо: Сэйшотай жаал уусахаас татгалзвал яах вэ гэж үү? Тэр үед... уусгалтыг цуцална!
Гэто: Болох юм уу даа?
Гожо: Айн?
Гэто: Тэнгэн гуайтай тулалдаж ч мэднэ шүү дээ.
Гожо: Айгаа юу? Зүгээр ээ. Яаж ийгээд болно доо.
Гэто: Бид хамгийн хүчирхэг нь. Рико ямар сонголт хийлээ ч чиний ирээдүйг бид даая.
Рико: Би... төрсөн цагаасаа хойш онцгой байсан. Бусдаас өөр гэж байнга хэлүүлдэг байсан. Миний хувьд онцгой байх нь энгийн хэрэг. Аюултай зүйлээс аль болох зайлсхийж энэ өдрийн төлөө амьдарч ирсэн. Ээж, аав хоёр нас барсан өдрийг сайн санадаггүй. Гуниглаж, ганцаарддаг ч үгүй. Тиймээс уусгалтаар бүгдээс нь холдсон ч зүгээр гэж бодсон. Хэчнээн хэцүү байлаа ч нэг өдөр гуниглаж, ганцаардахаа болино гэж. Гэхдээ... Гэхдээ... Үнэхээр л... Тэдэнтэй илүү удаан хамт баймаар байна! Тэдэнтэй илүү янз бүрийн газар очиж олон зүйл харж, илүү олон зүйл хиймээр байна!
Гэто: Харья, Рико.
Рико: За!
Гэто: Рико?
Тоожи: За, ажил дууслаа. Одоо явж болно.
Гэто: Яагаад чи энд байгаа билээ?
Тоожи: Яагаад гэж? Аан, тэр утгаар уу? Гожо Саторуг би алчихсан.
Гэто: Тийм үү? Үх!
Шоко: Ямар нэг зүйлийг эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдэг ч байнга асуудал болдог нь хэзээ эхлэх биш, хэзээ болих нь юм даа. Дараагийн анги "Далд хогшил 4"-г тэсэн ядан хүлээгээрэй.
Бичиг: Дараагийн анги Далд хогшил 4
Шоко: Гэж хэлж чадахгүй нь ээ.
Back to episodes Go home