Кокүн: Гуйя! Юу гэхийг минь сонсооч! Миний буруу байж! Уучлаарай! Үнэхээр уучлаарай!
Хараал: Үнсэлцье!
Кокүн: Айн?
Хараал: Үнсэлцье!
Кокүн: Энэ ажлаас нэрээ татъя! Хараал хэрэглэгч байхаа ч больё!
Хараал: Үнсэлцье! Үнсэлцье л дээ!
Кокүн: Мэдээж Кюгээс ч харна! Ингэе! Нутагтаа буцаж очоод будаа тариалъя! Сонсож байгаа биз дээ?
Гэто: Хараал хэрэглэгч яг тариачин болж харагдаач.
Кокүн: Сонсож л байна шд! Сурагч юм байж ихэрхээд байна уу? Гэхдээ энд Байер ч ирсэн байгаа! Кюгийн хамгийн хүчирхэг тулаанч! Чамайг бас бусдыг чинь ч ална!
Гэто: Хөөе. "Байер" гэж энэ үү?
Кокүн: Айн? Энэ хүн л дээ.
Бичиг: "Кю" Хүчирхэг тулаанч Байер нь гарснаар бүлэглэл бутрахад хүрэв
Зарлагч эр: Бүх завь нэгэн зэрэг хөдөлнө. Дотор талаас Дугаар 1, 2, 4, 5, 3, 6 нар уралдааныг эхлүүлнэ. Ямар гайхалтайгаар шууд хурдалж байна аа.
Конг: Гэнэт алга болчихлоо гэж бодтол юу хийж байгаа юм?
Тоожи: Мөнгөө өсгөж байна.
Конг: Чамайг хожиж байхыг хараагүй юм байна. Ажлаа яасан?
Тоожи: Ядаргаатай юм аа. Хүнийг ажилгүй юм шиг л ярих юм.
Конг: Ажилгүй л биз дээ? Зуучлагчийн хувьд үйлчлүүлэгчдээ ажлаа тайлагнах нь миний үүрэг.
Тоожи: Өрсөлдөгч нь Гожо овгийн жаал шүү дээ. Шууд өмнө нь гарч очлоо гээд яаж ч чадахгүй. Эхлээд тэнэгүүдийг ашиглаж ядраана. Чи л өөрөө ажлаа хий.
Конг: Хийчихсэн, тэнэг ээ. Бүх барьцаа мөнгийг тавиад юугаа бодож байсан юм?
Тоожи: Ядраана гэж хэлээ биз дээ? Санаа зоволтгүй. Бүх мөнгө эргээд ирнэ. Энэ уралдаан шиг.
Зарлагч эр: 6 дугаартай Хатэно түрүүлж байранд орлоо! 1 дугаартай Догучи араас нь орж ирлээ! Араас нь гуравдугаар байранд 2 дугаартай Мацуда. Дөрөвт 4 дугаартай Накаока.
Тоожи: Цк.
Зарлагч эр: Тавдугаар байранд 3 дугаартай Танака.
Конг: Чи амар аргаар мөнгө олоход тохирохгүй ээ.
Зарлагч эр: Зургадугаарт буюу хамгийн сүүлд 5 дугаартай Оказаки орлоо! 6 дугаартай Хатэно анхны уралдаандаа гайхалтайгаар эргэн ирэлтийг бидэнд үзүүллээ!
Конг: Найдаж байгаа шүү, Хар шидтэн хөнөөгч.
Зарлагч эр: Өнөөдрийн 3 дахь уралдаан байлаа.
Конг: Аан, тийм. Мэгүми сайн уу?
Тоожи: Хэн билээ?
Бичиг: 26-р анги Далд хогшил 2
Гожо: Ямар ч байсан эмчид үзүүлэх үү?
Гэто: Шооко шиг урвуу хараагдсан техник ашигладаг бол аштай юу.
Гожо: Боломжгүй шд. Түүний яриа ямар ойлгогдох биш.
Шоко: "Фүү", "хёой" гээд л. Фүү, хёой. Ойлгосон уу? Мэдрэмж алга аа.
Гожо: Сэрээ юу?
Рико: Адгийн амьтан! Намайг алах гэж байгаа бол чи эхэлж үхэх нь дээ!
Гэто: Рико, тайвшир. Бид чам руу дайрсан нөхдөөс өөр.
Рико: Худлаа! Худалч хүний царай байна! Чёлк чинь ч хачин юм! Хүндэтгэлгүй юм бэ?
Күрой: Б-Болино уу!
Рико: Курой!
Күрой: Авхай, энэ хүмүүс бол манай тал.
Рико: Курой, юу унаа вэ?
Күрой: Энэ чёлктой залуугийн техник байгаа юм.
Гэто: Тэгж дуудахаа больчихгүй юу? Хараал эзэмших. Нэр ёсоороо сорсон хараалыг эзэмшдэг юм.
Гожо: Яг бодсон шиг түрэмгий жаал байна шүү. Уусгах зан үйлд орох гэж байгаа болохоор эмзэглэх болов уу гээд яаж болгоомжилдог юм билээ гэж бодож байсан юм сан.
Рико: Энгийн хүмүүсийн сэтгэлгээ юм даа.
Гожо: Айн?
Рико: Сонс! Тэнгэн гуай бол би, би бол Тэнгэн гуай! Уусах зан үйлийг та нар шиг үхэлтэй андуурах нь байдаг ч наадах чинь том эндүүрэл. Уусалтаар би Тэнгэн гуай болох ч Тэнгэн гуай ч мөн би болно. Миний хүсэл! Сэтгэл! Сүнс уусалтын дараа ч амьдарсаар байх болно!
Гэто: Дэлгэцийн зургаа солио юу?
Гожо: Иноүэ Вакагаар.
Рико: Сонсооч!
Гожо: Ингэж ярьдаг бол ч найзгүй л байх даа.
Гэто: Сэтгэл зоволгүйгээр үдэж өгнө өө.
Рико: Сургууль дээрээ энгийнээр ярьдаг юм! Сургууль! Курой, одоо хэд болж байна?
Күрой: Үд арай болоогүй байна. Ер нь л сургууль руугаа яваад—
Рико: Дуугүй бай! Очно л гэсэн бол очно!
Гожо: Айн? Шууд Хар шидийн сургуульд очсон нь аюулгүй шд!
Яга: Тэгмээр байгаа ч гэсэн Тэнгэн гуайн тушаал. Аманай Рикогийн бүх шаардлагыг биелүүлнэ.
Гожо: Цк. Дэндүү болгоомжгүй юм.
Гэто: Тэгж бүү хэл дээ, Сатору. Тэгж хэлж байгаа ч гэсэн уусалтын дараа тэр Тэнгэн гуай болж сургуулийн хамгийн гүний давхар, хаалтын үндсэнд байрлана. Найзууд, гэр бүл, нандин хүмүүстэйгээ дахин уулзахгүй болно.
Эм: Рико! Дараагийн цаг өөр ангид орно.
Рико: За!
Гэто: Хүссэнээр нь байлгая. Энэ чинь бидний даалгавар.
Күрой: Рико авхайд гэр бүл байхгүй. Бага байхдаа ослоор алдсан. Тэр явдлаас хойш би харж хандаж байгаа юм. Тиймээс ядаж найзуудтайгаа бага ч болов цаг өнгөрөөг.
Гэто: Тэгвэл та гэр бүл нь байх нь.
Күрой: Тийм.
Гожо: Сүгүрү. Харуулахаар явуулсан хараалууд яасан?
Гэто: Мэй шиг мэдрэхүйгээ хараалтай хуваалцаж болдог байсан бол. Гэсэн ч сэжигтэй юм болбол шууд мэдэгдэнэ. Сатору. Бушуу Рико дээр очъё.
Гожо: Айн?
Гэто: Хоёрыг нь устгачихлаа.
Зарлагч эр: Дараа үеийн эйс хэн болох вэ? Үүнийг мэдэхэд их чухал тоглолт болох нь. Эцэст нь Дугаар 6-н эцсийн байрлал тогтворжоод ирлээ. За, бүхний анхаарлыг татаж буй 5 дахь уралдаан эцэст нь эхлэх нь.
Бичиг: Рэнчоку охидын сургуулийн Аманай Рико #ҮХСЭН ЭСВЭЛ АМЬДААР
Бичиг: Үлдсэн хугацаа
Гожо: Аманай хаана байна?
Күрой: Энэ цагт дуу хөгжим орох болохоор хөгжмийн анги эсвэл сүмд л байгаа.
Гожо: Сүм?
Күрой: Хөгжмийн багш ямар хөгжим тоглохоос шалтгаалдаг юм. Бас энэ шашны сургууль.
Гэто: Сатору сүм рүү оч. Курой эгч хөгжмийн анги руу. Би үл мэдэгдэх хоёрыг зохицуулъя.
Күрой: Мэдлээ.
Рико: Битгий дагаад бай! Найзууд харчихвал яах юм?
Күрой: Уучлаарай. Явахдаа мессеж бичээрэй гэж хэлсэн юм сан.
Гожо: Тиймээс л нүдэнд өртөх зайд байж байгаарай гэж тар жаалд хэлээд байхад!
Зарлагч эр: Хөдөллөө. Дугаар 1 болон 2 дотор талаас гараагаа сайн эхлүүллээ. 3 дугаар арай хоцорч явж байна.
Тоожи: Яасан?
Зарлагч эр: Эхний тойрогт 2 дугаарын Ямазаки тэргүүлж байна.
Тоожи: Сургууль руугаа буцаагүй юм уу? Азтай байна шүү.
Зарлагч эр: Түүний араас 1 дугаартай Масаки. Тэднийг 3 дугаартай Кавано элдэж байна.
Тоожи: Ингээд шагналын мөнгөний хойноос зүгээр нэг тэнэгүүдээс арай ухаалаг тэнэгүүд явна.
Зарлагч эр: Араас нь 4 дугаартай Номияа, 5 дугаартай Мифүнэ, хамгийн ард 6 дугаартай Фүнэги.
Конг: Болох юм уу даа?
Тоожи: Юу тэр вэ?
Конг: Шагналын мөнгө нь Бансэй Кёогоос чамд шилжүүлсэн 30 сая шд. Сэйшотай алуулбал урьдчилгаа үгүй болж бүр дордвол бүтэн мөнгөө авахгүйд хүрнэ. Чамайг хөлсөлж байснаас анхнаасаа толгойд нь үнэ амладаг байж гэсэн яриа болж мэднэ.
Тоожи: Тэнд Гожо Сатору байгаа. Хэдэн зууны турш Зургаан нүд, Хязгааргүй техникийг авч төрсөн нэгэн. Түүнийг ойр байгаа цагт хэн ч Сэйшотайг хөнөөж чадахгүй.
Конг: Чи хүртэл үү?
Зарлагч эр: 3 дугаартай Кавано түргэн хурдалж байна! 1-р байранд ороод ирлээ!
Тоожи: Харин л дээ. Яадаг бол?
Зарлагч эр: Хоёр удаагаа тэргүүллийг аваад байна.
Тоожи: Ямар ч байсан тэнэгүүд шагналын мөнгөний хойноос явах үлдсэн 47 цагт
Зарлагч эр: Энэ уралдаан ч өрсөлдөөнтэй болж байна шүү. 3 дугаартай Кавано байраа хадгалж чадах болов уу?
Тоожи: Гожогийн эргэн тойрны шидтэнүүд болон Гожог өөрийг нь туйлдуулна.
Зарлагч эр: Уралдаан 3-р тойрогтоо орлоо.
Эр: Хөөе! Байж бай!
Тоожи: Үгүй ээ, юу ч биш. Мэдээж Сэйшотайг алж чадахгүй учраас үнэгүй ажиллаж өгнө гэсэн үг.
Конг: Хугацаа тавьж өгсөн нь болсон байна. Хараал хэрэглэгчид олноороо цугларна.
Тоожи: Тэрүүгээр ч зогсохгүй.
Конг: Айн?
Тоожи: Өөртэйгөө ярьсан юм.
Зарлагч эр: Пээ! 3 дугаартай Кавано тэнцвэрээ алдаж, 2 дугаартай Ямазаки гүйцэж түрүүллээ! 3 дугаарт замаасаа холдож орхисон ч
Тоожи: Би удахгүй очно.
Зарлагч эр: чиглэлдээ ороод хойноос нь хөөж байна!
Тоожи: Явц бодсоноос илүү хурдтай өрнөж байна.
Зарлагч эр: Гэхдээ хоорондын зай нэлээн холдлоо шүү.
Тоожи: Гучин саяыг заавал авчирч өгнө шүү.
Зарлагч эр: 2 дугаартай Ямазаки барианд түрүүлж хүрлээ! 5 дугаартай Мифүнэ араас нь орлоо.
Конг: Битгий балайр.
Зарлагч эр: 1 дугаартай Масаки араас нь барианд орж, 3 дугаартай Кавано араас нь орлоо.
Конг: Зүгээр нэг байдаг нэрээ нууцалдаг форум биш шүү дээ.
Зарлагч эр: Тэдний араас 4 дугаартай Номияа, хамгийн сүүлд нь 6 дугаартай Фүнэги орлоо.
Конг: Зар тавих шимтгэл, өгөх шимтгэл гээд—
Тоожи: Сүлжээ унаад байна.
Конг: Хөөе! Тэр новш.
Гэто: Кюгийн үл мэдэгдэх үлдэгдлүүд үү? Бансэй Кёогоос илгээсэн бол жаахан төвөгтэй юм болж магад.
Өвгөн: Наад дүрэмт хувцас чинь...
Гэто: Хар шидийн сургуулийн хувцсыг хараад олон дайсантай тулалдаж магадгүй гэж өөрийн ард болон урд шикигами байрлуулсан байна. Туршлагатай л юм.
Өвгөн: Хурдасгүйгээр үү? Хараалын хараагдсан энерги эзэмшигчээсээ ондоо юм. Арай... Хараал эзэмшилт үү?
Гэто: Зүйтэй. Аргагүй л олон оймс элээжээ дээ.
Өвгөн: Үгүй ээ, урт амьдраад байх тийм ч таатай биш. Амьд байхын төдийд л зарлага их. Хараагдсан техник нь минийхээс хүчтэй юм. Гэвч байдаг л нэг шикигами хэрэглэгч шиг сэтгэх юм. Үүний дээр залуухан болохоор юу бодож байгааг нь гарын алган дээр байгаа мэт ил байна. Мэдсэн юм. Түүн шиг нэгэн хэзээ ч өөрөө түрүүлж урагш гишгэхгүй. Гардан тулаанд сул! Бас шикигами хэрэглэгч намайг хэзээ ч түрүүлж урагшлахгүй гэж бодож байгаа. Гардан тулаанд дургүй учраас анзаараа ч үгүй байна. Амархан алуулдаг хүн гэж хаана байхав.
Гэто: Их л олон зүйл бодоод байх шиг байна. Гэхдээ нэмэргүй л дээ.
Өвгөн: Юу? Эхний хоёр нь ингэнэ гэж бодуулахгүйн тулд байж ээ?
Гэто: Ингээд ганц үлдэх шив дээ?
Өвгөн: Молиго үмхүүллээ! Тасүкэ? Чи Тасүкэ юу даа? Эцэг эх маань сайн хүмүүжилтэй дүүд маань бүх цаг, мөнгөө зарцуулна. Харагддаггүй зүйлийг хардаг намайг шоовдорлог байлаа. Надаас огт айж бэргэлгүй ойртсон цорын ганц найз нь Тасүкэ байв. Уулзалгүй уджээ. Хэдийн 50 гаруй жил өнгөрөө юу? Тасүкэ, чамайг үхснээс хойш— Тийм бий! Амьдрал нүдний урдуур урсаад явчихлаа! Урхиджээ дээ!
Гэто: Тиймэрхүү л. Та зайгаа ойртуулах гээд байж ядаж байсан биз дээ? Ялах нь баталгаатай болсон нэгэн боломжийг нь олгоход амархан үсрээд ороод ирдэг. Тэрнээс илүүтэй, та Кюгийнх үү? Эсвэл Бансэй Кёогийнх?
Гожо: Аманай!
Рико: Ю-Ю-Ю-Юу...
Охин-s: Юу?
Охин-D: Рико, найз залуу чинь уу?
Рико: Биш ээ! Үеэл! Үеэл!
Охин-C: Сайн уургалах юм аа.
Рико: Тийм биш гээд байхад.
Охин-A: Ахлах сургуулийнх юм уу? Ямар өндөр юм бэ? Ах аа!
Охин-F: Шилээ ав даа!
Охин-s: Пээ! Ямар царайлаг юм бэ?
Охин-A: Ямар урт сормуустай юм бэ?
Гожо: Сайн уу.
Охин-B: Яагаад нүд чинь цэнхэр юм бэ?
Охин: Поз ав даа?
Рико: Хөөе! Битгий хөөрөөд бай!
Багш эм: За, бүгдээрээ дуугаа аяд! Яасан бүдүүлэг юм?
Охин-A: Багш ч гэсэн сонирхож байгаа юм байж.
Охин-B: Тийм байж.
Багш эм: Бүдүүлэг гэдэг нь. Хамаатан нь байлаа ч гэсэн дураараа орж ирж болохгүй.
Гожо: Өө, уучлаарай. Яаралтай явдал гарсан юм аа.
Багш эм: Бас энэ. Миний утасны дугаар.
Охин-s: Хөөе! Дүрэм зөрчөөд байна!
Багш эм: Дуугаа тат! Багш хүнд хүнтэй танилцах боломж их олддоггүй юм!
Охин-A: Бидэнд ч гэсэн адилхан биз дээ!
Охин-B: Залуу хөвгүүд сонирхдогийг чинь мэдээд таныг гэх үнэлэмж уначихлаа!
Багш эм: Юу? Хикару Гэнжиг дисслээд байна уу?
Гожо: Хөгжөөнтэй сургууль байна шүү.
Рико: Тэнэг! Найзуудын өмнө гарч ирж болохгүй гэж тэгж их хэлж байхад!
Гожо: Хараал хэрэглэгчид дайрсан. Үлдсэнийг нь өөрөө бодож ол.
Рико: Хөвөөд байна уу даа?
Гожо: Энэ чигтээ шууд Хар шидийн сургууль руу очно. Найзуудаа хутгалдуулмааргүй л байгаа биз дээ?
Уут угалсан эр: Тэр өнөө 30 сая уу? Хамт байгаа нь өөр нэг хар шидтэн үү? Бие хамгаалагч нь ч байж болох юм. Амттай санал юм аа. Хар шидтэн ч биш жаалыг алахад 30 сая байхдаа яахав. Өнөө орой могой загас иддэг юм билүү? Хүн алсны дараа хоол ч амттай шүү.
Күрой: Бансэй Кёогийн хүн үү? Кюгийн хүмүүс илүү хачин хувцас өмсөж байсан.
Уут угалсан эр: Шинэков уу? Алах гэж байгаа бол дуугүй л алж бай. Удаан юм.
Күрой: Авхайгаас юуг нь ч бүү булаа! Алчихна шүү.
Гэто: Юу вэ? Хүчтэй байсан юм биш үү? Рико хаачсан бэ?
Күрой: Гожотой хамт сургуулиас гарсан.
Гэто: Тэгвэл бид ч гэсэн очъё. Жаахан төвөгтэй зүйл болж байна.
Уут угалсан эр: Үнэхээр л түрүүнийх 30 сая байжээ.
Күрой: Шикигами?
Гэто: Үгүй ээ, шикигами гэхэд жаахан ондоо юм. Сатору.
Гожо: Аманайгийн толгойд 30 саяын шагнал амласан?
Гэто: Аанха. Хараал хэрэглэгчдийн гэмт хэргийн сайтад постлогдож. Нөгөөдөр өглөөний 11 цаг хүртэл хугацаа тавьсан бололтой.
Гожо: Тийм байх нь.
Рико: Хоёр, гурав, дөрөв... бүгд адилхан хувцастай юм. Шикигами юу?
Гожо: Ёстой нэг... хар шидтэнүүд үеийн үед дутагдалтай байхад. Ажлаа соливол таатай хүлээн авна шүү, ах хүү.
Уут угалсан эр: Үгүй ээ, олон нийтийн ажил тийм ч амархан биш биз. Наад жаалаа өгчихвөл болох нь тэр.
Рико: Нэмэгдчихлээ! Тав боллоо!
Гожо: Энэ муу жаалын юу нь тийм гайхалтай юм бэ дээ?
Уут угалсан эр: Саяных юу байв?
Рико: Шикигами арилахгүй байна! Аль нь жинхэнэ нь юм?
Гожо: Шикигами биш ээ. Хуулбарууд. Бүгд жинхэнэ нь.
Уут угалсан эр: Энэ юу вэ?
Гожо: Хязгааргүй. Ахиллес болон яст мэлхий.
Уут угалсан эр: Айн?
Гожо: Хичээл чухал шүү л гэж байна. Жинхэнээ оролцуулаад дээд тал нь тавыг гаргаж чадах хуулбарлах техник. Алийг нь жинхэнээ болгохыг чөлөөтэй сонгож чадна биз? Жинхэнэ нь аюулд орвол аюулгүй хуулбараа жинхэнэ биеэ болгоно. Гоё техниктэй юм аа. Яагаад ийм доройг чинь ойлгох юм алга. Устсаны дараа хэсэгтээ хуулбар гаргаж чаддаггүй байх нь ээ?
Уут угалсан эр: Яаж миний техникийг мэдэж чадав?
Гожо: Харамсалтай нь би хараа сайтай л даа. Миний техник байна аа. хязгааргүй тооны нийлсэн цуваа шиг гэх юм уу даа. Над руу ойртох зүйл улам удааширсаар эцэстээ надад хүрч чадахгүй. Үүнийг нэмэгдүүлэх аваас Хязгааргүй техник хасах анхны тоо гэдэг зүйл болно гэх үү дээ. Ерөнхийдөө ганц төсөөллийн алим бий болно гэсэн үг. Ингэх аваас түрүүнийх шиг сорж буй орон зай бий болно. Гэхдээ гайхмаар тухгүй шүү. Нэлээн том хариу үйлдэл өөрийн эргэн тойронд бий болгож чадахгүй. чиглэлд нь санаа зовоод эхэлбэл хараагдсан энергийг удирдахад их төвөгтэй болно. Нэг үгээр их ядраадаг гэсэн үг. Гэхдээ энэ бүгд техникийг зөв ажиллуулах талаар л даа. Толгойгоо хамгаалаарай. Дараагийнх нь хязгааргүйн зөрүү. Урвуу хараагдсан техник. Улаан! Бүтэлгүйтчихлээ! Чадах юм шиг санагдсан юм сан.
Рико: Энэ одоо яачихсан хүн бэ? Куройгоос ирж байна. Я-Яах вэ? Курой... Курой...
Күрой: Залуу хүүхдүүдийн хоолойг заавал хүргэе гэж сонгууль бүрд саналаа өгдөг ч хэдий болтол өөрийгөө залуу хүнд тооцох нь зөв юм бол доо гэж бодох болж.
Рико: Дараагийн анги "Далд хогшил 3"!
Бичиг: Дараагийн анги Далд хогшил 3
Рико: Заавал үзээрэй!
Рико: Курой яг хэдтэй юм бэ?
Күрой: Нууж за!
Рико: Ямар хөөлхөн юм?
Back to episodes Go home