Jijutsu S2 25

Гэто: Тэр зун их завгүй байж билээ. Өнгөрсөн жил тохиолдсон гамшиг нөлөөлсөн л байх. Хараалууд өт шиг л арвалзаж байсан сан. Зайлуулна, сорно. Үүнийгээ давтана. Зайлуулна. Сорно. Хэн ч мэдэхгүй. Хараалт сүнсний амт ямар байдгийг. Баас, бөөлжис цэвэрлэхэд хэрэглэдэг байсан халтар шалны алчуур залгихтай адил. Зайлуулна. Сорно. "Миний харсан зүйл тийм ч содон биш." "Массын ямар ой гутам гэдгийг мэдсэн тусмаа би Хар шидтэний хувиар хүмүүсийг аврах сонголт хийсэн юм сан." Тэр өдрөөс хойш өөртөө тэгж хэлсээр ирсэн. Тэр өдрөөс хойш.

Утахимэ: Уг нь бол орон нутгийн сүлжээ шорлогын ресторан ажиллуулдаг захирлын гэр бүл амьдардаг байсан юм шиг байна лээ. Гэвч ноднингийн 7-р сард үхрийн галзуу өвчин ресторануудад нь хүнд цохилт өгснөөр их хэмжээний өрөнд орсны дараа гэр бүлийн хамт амиа егүүтгэцгээсэн. Тэр цагаас захирлын байшин сүнстэй гэсэн цуу яриа тарж нутгийн сургуулийн хүүхдүүд, бусад мужийн коллежийн оюутнууд ажил горилогчид эсвэл эр зоригоо шалгахаар хүмүүс ирэх болж хожим нь сураггүй алга болсон. Цуу яриа цуу яриаг дуудаж хохирлыг үргэлжлүүлэн тараасан биз.

Мэй Мэй: Сүнстэй газруудын талаарх цуу яриа тарахдаа хурдан хойно. Сүүлийн үед интернетийн ачаар итгэмээргүй хурдтай тархдаг болсон. Үүний үр дүнд хар шидтэнүүд бидэнд бүр л их ажил нэмэх боллоо.

Утахимэ: Түүнчлэн гэртээ харих замдаа алга болсон бага ангийн 3 хүүхэд бий. Сураггүй бологсдын ар гэр, цагдаа нар, хамт олон найз нөхөд нь тэр харшид явж очоод хохирогч болсон байх магадлал өндөр. Аль болох хурдан асуудлын үндсийг таслах хэрэгтэй.

Мэй Мэй: Удирдлагууд ижил дүгнэлтэд хүрсэн учраас биднийг явуулсан. Ажлын хөлсийг ч чамлахааргүй өгч байгаа.

Утахимэ: Дахиад хэтрүүлж тооцуулаа юу?

Мэй Мэй: Онцгүй хэлж байна шүү. Хэлцэл гэж хэлээч.

Эм: Ирчихлээ.

Мэй Мэй: За, явах уу даа?

Утахимэ: Харанхуйгаас үүссэн бөгөөд харанхуйгаас хар. Бузрыг ариусга—

Мэй Мэй: Хөшиг шаардлагагүй ээ.

Утахимэ: Айн?

Мэй Мэй: Хараалын шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Шалтгаан нь барилгын дотор л байгаа байх. Гаднаас тулалдахаар болбол дараа нь хөшиг татахад болно.

Бичиг: ...Тэр ч тийм.

Утахимэ: Цоожлогдоогүй байна. Нэг зүйл таглаад байх шиг. Энэ юу вэ? Мэй.

Мэй Мэй: Байна. Бас хаа сайгүй. Бушуу явъя. Надад хэрэггүй ч гэсэн чамд хэрэгтэй биз?

Утахимэ: Баярлалаа. Ёош. Г-Гайхалтай. Цахилгаантай л байгаа юм байна.

Мэй Мэй: Ямар ч байсан барилгын доторхыг нэг харъя. Би энэ давхрыг, чи 2-р давхрыг ав.

Утахимэ: Айн? Ганцаараа юу?

Мэй Мэй: Асуудал байгаа юм уу?

Утахимэ: Ү-Үгүй ээ, з-зүгээр.

Мэй Мэй: Тэгвэл найдлаа шүү.

Утахимэ: За. Энэ сүүлийнх нь.

Мэй Мэй: Дараагийн Орилоо хатан болох нь ээ.

Утахимэ: Ёо! Цочоохоо боль л доо!

Мэй Мэй: Чи өөрөө л цоччихоод.

Утахимэ: 1-р давхрыг шалгаж дуусаа юу?

Мэй Мэй: Энэ 1-р давхар шүү дээ.

Утахимэ: Айн?

Мэй Мэй: Би 1-р давхрын коридороор алхаж ирлээ.

Утахимэ: Юу? Гэхдээ... Би коридорын төгсгөл дэх өрөөнд орсон байх... ёстой доо...

Мэй Мэй: Хайрцагтай чихэр. Чипсний уут. Лааз. Үүргэвч. Бэлтгэлийн цамц. Би гурав дахаа харлаа. Бас энэ тэмдгийг би энд ирэхдээ үлдээсэн юм. Бид хэдийн ходоодон дотор нь байгаа бололтой.

Утахимэ: Айн? Нээрэн үү? Энэ коридор хэр хол үргэлжлэх юм бэ?

Мэй Мэй: Тасралтгүй гучаад минут дөрвөн километр алхчхав уу даа.

Утахимэ: Төрөлх хүрээ биш биз дээ?

Мэй Мэй: Биш ээ. Энэ нь сүнсний бодол биежиж буй хэрэг. Өөрөөр хэлбэл...

Утахимэ: Хаалт.

Мэй Мэй: Зүйтэй. Аягүй бол хохирогчид энд занганд орсон хэвээр хараалд алуулсан биз. Гэхдээ техникээс нь харж үзвэл хараал нь өөрөө их л дорой байх учиртай. Энэ хаалтаас зайлж чадвал л... Одоо асуултын цаг. Утахимэ бол яаж эвдэх вэ?

Утахимэ: Энэ коридор давтагдаж байна. Эхлээд... Нэг иймэрхүү.

Мэй Мэй: Хүрч байгаад гайхчихлаа.

Утахимэ: ...цагирган боов шиг хэлбэртэй. Гэхдээ таны үлдээсэн тэмдэгтэй дөрвөн удаа зөрсөн дөө? Алхмаар тооцоолоод үзэх юм бол... 122, 203, 157, 270 алхам. Тэгэхээр тэмдгүүдийн хоорондох зай хамааралгүй байсан.

Мэй Мэй: Тийм бий.

Утахимэ: Давтагдах зай нь тодорхойгүй гэхээр... Аягүй бол нэг иймэрхүү. Орон зайнуудыг энэ хаалт холбодог. Тиймээс коридороор хамаг хурдаараа гүйгээд байвал хаа нэгтээ... Нурна.

Мэй Мэй: Ойрхон байлаа. 90 оноо.

Утахимэ: Ээ л дээ. Үлдсэн 10 оноо нь?

Мэй Мэй: Гүйх бол нэгэн зэрэг эсрэг зүгт гүйсэн нь дээр.

Утахимэ: Тийм байх нь! Миний "холбоос"-н онол зөв бол хоёул эсрэг зүгт хурдтай гүйх аваас хараал хаалтыг хооронд нь барьж тогтооход хэцүү болно. Цоорхой гарвал гадагш гарч чадаж магадгүй.

Мэй Мэй: 100 оноо.

Утахимэ: Ингээд шийдэгдсэн бол... Хэрэв амжилттай болбол зэрэг ахина гэж найдаж байгаа шүү.

Мэй Мэй: Хадгаламжид чинь хэд байгаа вэ?

Утахимэ: Яасан?

Мэй Мэй: За зүгээр ээ. Бодож үзье.

Утахимэ: За! Тэгвэл... нэг, хоёрын... Гурваа! Чадлаа! Байз, юу—

Гожо: Аврахаар ирлээ. Утахимэ.

Бичиг: Хар шидийн ахлах сургууль 2-р анги Гожо Сатору

Гожо: Уйлаад байна уу даа?

Утахимэ: Уйлаагүй байна!

Бичиг: 2-р зэрэглэл Утахимэ Иори

Утахимэ: Бас эелдэг байгаач!

Мэй Мэй: Уйлж байсан бол аргадах байсан юм уу?

Бичиг: 1-р зэргийн шидтэн Мэй Мэй

Мэй Мэй: Тэгвэл сайхан л байна шүү.

Гожо: Мэй бол уйлахгүй биз. Хүчтэй юм чинь.

Мэй Мэй: Тийм үү?

Утахимэ: Гожо! Би байна аа! Тусламж чинь хэрэггүй—

Гэто: Битгий залгачих. Би дараад нь сорно. Сатору, дорой нэгнийг дээрэлхэх чинь онцгүй шүү.

Бичиг: Хар шидийн ахлах сургууль 2-р анги Гэто Сүгүрү

Гожо: Хүчтэй нэгнийг дээрэлхэх тэнэг хаана байх вэ?

Мэй Мэй: Гэто чи л байгаагаараа гал дээр тос нэмээд байх юм.

Шоко: Утахимэ сэнпай! Зүгээр үү?

Утахимэ: Шооко!

Бичиг: Хар шидийн ахлах сургууль 2-р анги Иэири Шооко

Шоко: Санаа зовж байлаа. Хоёр өдрийн турш холбогдоогүй болохоор чинь.

Утахимэ: Шооко! Шооко! Чи энэ хоёр шиг болж болохгүй шүү!

Шоко: Ийм хог шаарууд болохгүй ээ.

Бичиг: Шаар гэнэ

Гожо: Утахимэгийн алхсан зам нурж байна лээ шүү.

Гэто: Дуугүй бай.

Утахимэ: Айн? Хоёр өдөр өө?

Гожо: Аан, хараалын хаалт цаг хугацааг самууруулаад байж ээ? Ховор хэдий ч хааяадаа таарах юм аа. Мэйтэй хамт байгаа хэр нь хачин ч гэж бодсон юм аа.

Мэй Мэй: Тийм л бололтой.

Гожо: Юу тэр вэ?

Мэй Мэй: Үгүй ээ. Тийм бол хоёр өдрийн ажил болсон гэхээр нэмэлт хөлс авахгүй бол болохгүй нь л гэж бодлоо.

Утахимэ: Дахиад нэмж хэдэн цаас салгах нь.

Мэй Мэй: Тэр ч яахав тийм байдаг байж. Та гурав хөшгөө яасан?

Хөтлөгч эм: Үргэлжлүүлээд, өчигдөр Шизүока, Хамамацуд болсон дэлбэрэлт...

Яга: Энэ дотор хөшиг өөрөө буулгана гээд

Хөтлөгч эм: Дэлбэрэлт хийн хоолой муудсанаас болжээ. Хэргийн газар байгаа манай сэтгүүлч...

Яга: туслах зөвлөхийг орхиод явсан хүн байгаа биз? Тэгээд хөшиг буулгахаа мартсан.

Бичиг: 1-р зэргийн хар шидтэн Масамичи Яга

Яга: Нэрийг нь хэл.

Гожо: Багш аа! Хэрэгтнийг хайраа больцгоох уу даа?

Яга: Сатору байжээ.

Гожо: Тэгээд ч хөшиг тийм шаардлагатай гэж үү? Энгийн хүмүүс харлаа гээд хамаагүй биз дээ? Хараал, хараалт техникийг харж чадахгүйгээс хойш.

Гэто: Болохгүй нь мэдээж биз дээ? Хараалын дэгдэлтээс сэргийлэхэд ард иргэдийн сэтгэл санааны тогтвортой байдал чухал. Үүний тулд ч нүдэнд харагдахгүй заналхийллийг аль болох далдлах хэрэгтэй. Тэгээд ч зогсохгүй—

Гожо: Ойлголоо, ойлголоо. Дорой амьтдыг харж хандах гэж ядарч туйлдах юм. Ёстой нэг.

Гэто: Сул доройн амьдрах чадвар. Энэ чинь л нийгмийн төрх. Доройд нь тусалж, хүчтэйг нь мохоохгүй байх. Сонс, Сатору. Хар шид нь хар шидтэн биш хүмүүсийг хамгаалахын төлөө оршдог.

Гожо: Чиний аргумент уу? Би аргументэд дургүй л дээ.

Гэто: Юу?

Гожо: Хүч чадалд шалтгаан, үүрэг оноох нь дорой амьтдын л хийдэг зүйл. Утгагүй балай юм ярьж өөрийгөө дөвийлгөхөө боль. Пах...

Шоко: Зугтах минь.

Гэто: Гарчих уу, Сатору?

Гожо: Ганцаардаа юу? Ганцаараа гар.

Яга: Хэдий болтол сэлгүүцэх гээ вэ? Шооко хаачсан бэ?

Гэто: Харин ээ.

Гожо: Ариун цэврийн өрөө биз.

Яга: За, хамаагүй. Энэ даалгаварт та хоёр яв. Яадаг царай вэ?

Зэрэг: Юу ч биш дээ.

Яга: Үнэний хэлэхэд та хоёрт ахдах л байх. Тэнгэн гуай тусгайлан даалгасан юм. Хоёр үүрэг бий. Од Плазм Сав Тэнгэн гуайтай таарч байгаа юм. Тэр охины хөтөч болж арилгана.

Гожо: Жаал дагуулж явж арилгана аа?

Яга: Тийм ээ.

Гожо: Эцэст нь зөнөө юу даа?

Гэто: Хавар шүү дээ. Дараагийн захирал болох гээд толгой дүүрэн бодол яваа байлгүй. Тоглоомоо болиход—

Яга: Тоглоом байсан эсэхийг би л шийднэ шүү.

Гэто: Тэнгэн гуайн техникийг шинэчлэх талаар уу?

Гожо: Тэр нь юу юм? Яасан?

Яга: Тэнгэн гуай Үхэшгүйн хараалт техникийг эзэмшдэг ч Үүрдийн залуу биш. Зүгээр хөгширчихдөг бол асуудалгүй ч тодорхой насыг бие нь давах аваас хараалт техник биеийг нь дахин бичиж эхэлнэ. Хувьсал. Хүн байхаа больж илүү оршихуйн дээд төлөвт орно.

Гожо: Тэгвэл зүгээр юм биш үү? Догь л юм байна даг.

Гэто: Тэнгэн гуайн хэлснээр тэр төлөвт орсон нэгэн хүсэлгүй болдог гэсэн. Тэнгэн гуай Тэнгэн байхаа болино гэсэн үг. Бүх Хар шидийн сургууль, хар шидийн нийгмийн үндсийг бүрдүүлдэг хаалт, туслах зөвлөхүүдийн маш олон хаалтын техникүүд... Бүгд Тэнгэн гуайгаар хүчирхэгжиж байдаг. Энэ хүний хүчгүйгээр аюулгүй байдал, даалгаврын дараах цэвэрлэгээг тогтоож чадахгүй. Хамгийн муудаа Тэнгэн гуай хүн төрөлхтний заналхийлэл ч болж болно. Тиймээс л 500 жил тутамд Сэйшотай— Тэнгэн гуайтай таарах хүнийг олж— биеийнх нь мэдээллийг дахин бичдэг. Биеийг нь шинэчлэх аваас хараал техник нь дахин эхнээсээ шинээр эхэлнэ. Хувьсал болохгүй.

Гожо: Тийм бий. МеталГреймон болж болох ч гэсэн СкаллГреймон болбол баларна. Тиймээс Коромоноос дахин эхэлнэ гэсэн үг биз?

Гэто: Юу? За, тэгж ойлгож байгаа бол хамаагүй дээ.

Яга: Тэр Сэйшотай охины байршил алдагдчихаж. Одоо охины амь насанд заналхийлж буй хоёр том бүлэглэл бий. Тэнгэн гуайн догшролоор одоогийн хар шидийн нийгмийг эргүүлэх зорилготой Хараал хэрэглэгч бүлэглэл Кю. Тэнгэн гуайг жинхэнэ бурхан гэж шүтдэг  "Цаг хугацааны Сав Нийгэмлэг" буюу өөрөөр Бансэй Кёо. Тэнгэн гуай болон Сэйшотайд хоёр өдрийн дараа уусна. Тэр болтол охиныг хамгаалж, Тэнгэн гуайд аваач. Бүтэлгүйтэх аваас нөлөө нь энгийн нийгмийг хүртэл доргионо. Үүнийг сайн сана!

Гожо: Гэхдээ байна аа, Хараал хэрэглэгч бүлэглэл Кюг бол ойлгож байна. Бансэй Кёо харин яагаад тэр жаалыг хөнөөх гэсэн юм бол?

Гэто: Шүтдэг нь Тэнгэн гуайн цэвэр төлөв нь. Сэйшотай— өөрөөр хэлбэл цэвэр бус зүйлтэй холилдуулах нь өршөөлгүй хэрэг. Бансэй Кёо нь хар шидтэнүүд бус бүлэглэл. Нэг их тоох шаардлагагүй. Болгоомжилбол зохих нь Кю.

Гожо: За, зүгээр байлгүй дээ. Бид хамгийн хүчирхэг нь юм чинь. Тиймээс Тэнгэн гуай бидэнд тусгайлан даатгасан биз? Яасан?

Гэто: Юу гээч, Сатору... Дээрээс хойш хэлье гэж бодож байсан юм. "Орэ" гэхээ больсон нь дээр шүү.

Гожо: Айн?

Гэто: Ялангуяа томчуудын өмнө ярихдаа. Тэнгэн гуайтай уулзаж ч магадгүй юм чинь. "Ваташи", ядаж "боку" гэж дууд. Насаар бага дүү нарыг ч айлгачихна.

Гожо: Шал балай юм!

Гэто: Юу гээч, Сатору. За, хамаагүй дээ. Дараа ярилцъя.

Күрой: За.

Гэто: Айн?

Гожо: Амьд уу?

Гэто: Би бол амьд.

Гожо: Үүнээс болж өнөө жаал үхвэл бид буруутах уу? Аа

Кокүн: Муу санах хэрэггүй. Өс санамаар байвал Тэнгэнд л сана.

Бичиг: Кюгийн тулаанч Кокун

Кокүн: Юу—

Гэто: Анхааралд өртүүлэхгүй байж болохгүй юу? Өглөөжин үглүүллээ. Энэ охин Сэйшотай юм байх даа?

Кокүн: Энэ дүрэмт хувцас... Хар шидийн сургуулийн шидтэнүүд үү? Жаалыг өгөөд аль. Алчихна шүү.

Гэто: Сонсогддоггүй ээ. Илүү ойртоод ярь.

Гожо: Аюулгүй, аюулгүй.

Баер: Гайхалтай. Чи Гожо Сатору байх аа?

Бичиг: Кюгийн тулаанч Байер

Баер: Алдартай хүн. Хүчтэй гэж дуулсан. Цуу яриа үнэн эсэхийг шалгаж үзье дээ.

Гожо: Болно л доо, дүрэм тогтооё.

Баер: Дүрэм?

Гожо: Хэтрүүллээ гэж донгодуулмааргүй байна. Уйлаад уучлалт гуйвал алахгүй өршөөе. Дүрэм нь энэ.

Баер: Золигийн жаал.

Конг: Эхлээ шив. Бансэй Кёод хар шидтэнүүдтэй тулалдах хүч байхгүй. Гэхдээ шанг нь бол сайн өгнө. Тэрийг баттай хэлж чадна. Ямар вэ дээ, Зэнин? Сэйшотайн аллагад оролцох уу?

Тоожи: Одоо Зэнин байхаа больсон. Эхнэрийнхээ овгоор явж байгаа. Одоо Фүшигүро. Болж байна. Наад ажлыг чинь авъя.

Бичиг: 25-р анги Далд хогшил

Гожо: Нэг л шалтгааныг нь санахгүй хэрнээ толгойноос гардаггүй үг гэж байдаг даа?

Гэто: "Нөхөн сэргээсэн газрыг хугацаагүй хувьчлах" гэх мэт үү?

Гожо: Тийм, тийм! Эсвэл "Компанийн засаглал" гэх мэт.

Бичиг: Дараагийн анги Далд хогшил 2

Шоко: Дараагийн анги "Далд хогшил 2"-г тэсэн ядан хүлээгээрэй.

Гожо: Шоко ч гэсэн нэг үг хэл л дээ.

Шоко: Чагу Чагу Умакко.

Back to episodes Go home