Good doctor S1-18

Шон-    Би дахиад тантай найзламаар байна.

Аар-     Я-яагаад, Шон? Юу болсон бэ?

Шон-    Хүнд найз хэрэгтэй.

Аар-     За,,, Тийм ээ, хэрэгтэй. Гэхдээ, чи намайг саад болохоо боль гэснээ санаж байна уу? Ганцаараа байя гэсэн. Өөрийнхөөрөө алдаж үзье гэсэн.

Шон-    Надад орон зайнаас илүү найз хэрэгтэй байна. Та бол сайн багш, сайн найз байсан.

Аар-     Баярлалаа, Шон. Чамаас ийм үг сонсох надад хэчнээн чухал гээч. Гэхдээ би,, миний бодлоор, чамд шинэ багш хэрэгтэй юм шиг байна. Би үхэж байгаа.

Бичиг-  САЙН ЭМЧ.

Аар-     Нэг жилээс жил хагас. Чамайг өөр хүнд хэлэхгүй бол их баярлах байна. цаг нь болохоор би өөрөө хэлнэ.

Шон-    За. Та дасгалаа бүрэн хийсэн үү?

Аар-     Тийм ээ, мэдээж.

Шон-    Тархины чинь аль нэг хэсэгт үүссэн хоёрдугаар зэргийн хавдар тархсан байх.

Аар-     Олдсон ганцхан хавдар нь.

Шон-    Үсэрхийлснийх эсвэл халдвар авсных байх.

Аар-     Хавдар ш дээ, Шон.

Шон-    Та бодлоо өөрчлөх хэрэгтэй.

Аар-     Шон, би гучин жил мэдрэлийн мэс засалчаар ажиллаж байна. Бодлоо өөрчлөх хэрэггүй гэсэн үг л дээ.

Шон-    Та бодлоо өөрчлөх хэрэгтэй. Та өөрөө ч мэдэж байгаа,,

Аар-     Мэдлээ, мэдлээ, мэдлээ, Шон. Би бодлоо өөрчилнө өө. За юу?

Шон-    За.

Аар-     Одоо ажилдаа явж болох уу?

Лим-     За, эмч ээ, таны онош юу вэ?

Кэй-      Би согтуу.

Лим-     Та биш ээ, энэ эмч.

Жар-    Хөл эргэсэн байдлаас харахад шагай, шилбэний хоёр талын болон гурван талын савх хугарсан бололтой.

Лим-     Сайн байна. Өөр юу? Өнгө нь?

Жар-    Цусны эргэлт нь саатаж, хөл нь үхжиж байна.

Кэй-      Өө, яана аа.

Лим-     Хөлийг нь баранд нь оруулаадахъя. Барьж бай.

Кэй-      битгий.

Лим-     Үгүй ээ, зүгээр дээ.

Кэй-      Битгий битгий битгий.

Лим-     Намайг гурав тоолмогц бүгд хэвийн болно. Нэг,

Кэй-      нэг, хоёр,,

Бл-       Кэйдэний хөл зүгээр болно биз дээ?

Пак-     Хөл нь ийм болоод хэр удаж байна вэ? Бас яаж хугалсан юм?

Бл-       Намайг анх олоход л хөл нь ийм байсан. Хашлаганы хажууд байсныг бодоход давах гэж байгаад хугалсан байх.

Пак-     Ийм байдалтай олсон гэдгээ хоёр удаа давтаж тайлбарлах шаардлага юу байна?

Лим-     Пак эмч ээ, залууг хагалгаанд оруулъя. Та хамт орно шүү.

Пак-     Эндээ байж байгаарай.

Кэй-      Ийм юманд намайг унтуулах ёстой биш билүү?

Нэй-     Архи хэрэглэчихсэн болохоор мэдээ алдуулагч хийгээд ч үйлчлэхгүй, бас тархи чинь хөдөлсөн болохоор өвчин мэдрэгдэх нь бага. Хэсэгчилсэн хаалт тавьсан болохоор өвчин мэдрэгдэхгүй.

Кэй-      Янзтай.

Нэй-     Бэхлэгчийн захын хадаасыг хоёр хэмээр нугал.

Пак-     Чимхүүр аваад өг.

Жар-    Даралт унаж, зүрхний цохилт

Пак-     Гуурс залгаарай.

Нэй-     Судасны дусал, пэнилэфрин яаралтай залга. - Юу болоод байгааг олж мэдэх хүртлээ хагалгааг зогсооё. Бүтэн биеийн томограф, цусны бүрэн шинжилгээ, эхо зураг ав.

Пак-     Жарэд бид хоёр хариуг нь хурдан олчих байхаа.

Нэй-     Сайн байна, хурдалж үз.

Аар-     Олигтой санаа төрдөггүй юу? Надад ч гэсэн. СФ Мүнигийн эмнэлэгт мэдрэлийн мэс засалч найз маань байдаг юм. Тэр миний зургийг хараад адилхан онош тавьсан, Шон. Би хагалгаа хийх боломжгүй тархины хавдартай. За юу? Одоо ажилдаа эргэж ормоор юм биш үү?

Шон-    Би одоо ажилдаа явлаа.

Пак-     Ухаантай байгаарай.

Жар-    Юу гэнэ ээ?

Пак-     Ухаантай бай.

Жар-    Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

Пак-     Удахгүй ойлгоно. Кэйдэн хөлөө яг яачихсан юм?

Бл-       Би-би мэдэхгүй. Шагайгаа мулталчихлаа л гэсэн,,

Пак-     чи надад худал хэлсэн. Одоо ч худал хэлж байна, өөдгүй муу хулчгар.

Жар-    Хөөе хөөе, ухаантай байгаарай. Найз нь өвчтэй байна. Чи айсан хүнийг улам айлгаад байна. Уурласан ч гэлээ тэрний буруу биш. Кэйдэний бие муу байгаа ч бид учрыг нь мэдэхгүй. Юу болсныг мэдэх хэрэгтэй байна. Битгий, битгий тэрнээс санаа зов. Надтай ярь. Надад үнэнийг нь хэлчих. Чи хэрэгт унахгүй дээ. Зүгээр л, найздаа тус бол.

Бл-       Мэдлээ. Бид хоёр тоглож байсан юм. Яах вэ, нөгөө, тарчилгааны хүрд гэдэг тоглоом байдаг юм л даа.

Жар-    Тарчилгаа гэнээ?

Бл-       Гэхдээ зүгээр л,, тэнэг тэнэг л юм хийдэг юм. Жишээ нь, нэг аяга оливын тос уух, эсвэл халбага цагаан гаа идэх гэх мэт.

Жар-    Кэйдэнд юу таарсан юм?

Бл-       Угаалга.

Жар-    Угаалга хийх таарсан юм уу?

Бл-       Биш ээ, нөгөө,, нөгөө угаалгын юмнуудыг идэх даалгавар таарсан юм,, гучин секундэд багтааж идэх ёстой.

Жар-    Угаалгын нунтаг уу? Угаалгын нунтаг идэх гэж үү? Тэгээд хэр ихийг идсэн юм?

Бл-       Мэдэхгүй ээ, бараг зургаа, эсвэл долоо, долоо,,,

Жар-    Угаалгын нунтаг идчихжээ. Улаан хоолойг нь юм уу гэдэс дотрыг нь бүхлээр нь түлсэн байж магадгүй.

Нэй-     Хануур аваад өгөөч.

Рэд-     Үржилд ороогүй л гэж найдъя. Яасан? Тэр тэнэг биш гэж үү?

Нэй-     Эрүүл гэдсийг эрүүл гэдэстэй залгалаа. Шархыг оё.

Сув-     Мэлэндэз эмч ээ? Гэмтлийн тасгийнхан таныг хоёрдугаар хагалгааны өрөөнд дуудаж байна. Яаралтай цээжний хагалгаанд орсон.

Нэй-     Шархны үлдсэн хэсгийг хаахад юу хийх вэ?

Рэз-      Оёдлын утсыг тасдаж, шархыг битүүлээд гэдэсний байрлалыг засна. Тайрсан арванхоёрдугаар нугаламын хавчааруудыг авч, доод давхаргын гол судсыг цэвэрлэнэ, О монофиламэнтээр боолтуудыг холбоод хальсны давхаргыг хаан гадуурх арьсыг битүүмжилнэ.

Шон-    Бас, боохдоо оёдлын завсар сэмж хавчуулагдсан эсэхийг шалгах ёстой.

Нэй-     Шархыг хаа. Мёрфи, чи ахал.

Шон-    Чигжээсийг гаргаж байна. Намайг тайрсан гэдэсний хэсгийг барьж байх хооронд та нар хэвлийг шах.

Клр-      Шахаж дууслаа, одоо байрлуулахад бэлэн. Шон? Шон, ямар нэгэн юм болоо юу?

Шон-    Би нэг юм хаячихжээ.

Рэз-      Хэвлийн хөндийд үү?

Шон-    Биш ээ. Гэхдээ би хаана байгааг нь мэдчихлээ.

Аар-     Шон.

Шон-    Би өглөө энд мэсээ орхичихсон байна. Булчингийн тархацын зураг авахуул.

Аар-     ДТИ юу?

Шон-    Массын хэмжээг нарийн оношлох боломжгүй. Та дахиад зураг авахуулах хэрэгтэй. Хүн алддаг шүү дээ.

Аар-     Зураг авахуулахгүй ээ, Шон.

Шон-    Миний мэс энд алга.

Нэй-     Одоо бас юу болов?

Жар-    Дотуураа цус алдаж байна.

Нэй-     Гэдсийг бүхлээр нь бортгон дурангаар харж хаана нь цус алдаж байгааг илрүүл. Бүлэгнэл, бодисын солилцооны үзүүлэлтийг бүрэн гарга.

Рэз-      Мэдлээ.

Жар-    За, эрхэм ээ.

Шон-    Глассман эмч үхэж байгаа.

Жэс-     Юу? Юу гэсэн үг вэ? Зүгээр л харагдсан даа.

Шон-    Эмч нар глиома гэж оношилсон. Тархины хавдар л даа. Тэр ДТИ-ийн зураг авахуулж, оношоо баталгаажуулахгүй гэнэ.

Жэс-     Эрс татгалзаад байгаа юм уу?

Шон-    Үгүй л дээ, гэхдээ хожимдуулж, андуурч буруу онош гаргах юм бол арваас хорин хувийн л магадлалтай байдаг. Эмч нар алдаа гаргадаг.

Жэс-     Шон, надаар яах гээд байгааг чинь мэдэхгүй юм.

Шон-    Та-та эхлээд сууж байгаач. Хүмүүс чухал зүйл ярих болохоороо ингэж хэлдэг юм байна лээ.

Жэс-     Глассман эмчийг үхнэ гэсэн чинь чухал яриа чинь үү?

Шон-    Миний үгэнд орохгүй, зөрүүдлээд байна.

Жэс-     Тийм л хүн ш дээ.

Шон-    Зөрүүд ч таны үгэнд орно. Та хоёр эртний танил, сайн найзууд, бас танд итгэдэг.

Жэс-     Шон, би тэрнийг ингэ тэг гэж ятгаж чадахгүй.

Шон-    Та-та өмгөөлөгч нь. Би хүний арга олох эсвэл худал хэлэх чадваргүй.

Жэс-     Надаар юу хийлгэх гэсэн юм? Намайг аргыг ол гэж байгаа юм уу? Бидний харилцаа, эртний танил гэдгээ ашиглаж, чиний хэлснийг хийлгэ гэх гэсэн юм уу?

Шон-    Тэгээч тэгэх үү? Та тэрнийг үхүүлмээргүй л байгаа шүү дээ.

Нэй-     Манай өвчтөний судас дотуур бүлэгнэл үүсч газар авсан байна. Яагаад тиймноцтойг нь хэлэх хүн байна уу?

Жар-    Судсан дотуур цусны бөглөрөл үүсч биеийн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоож, бүтэн цус алдалт үүсгэх аюултай.

Клр-      Нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас бөглөрлийг арилгавал цус алдсаар байгаад үхэж магадгүй.

Рэз-      Харин цус алдахыг нь зогсоовол бөглөрч үхнэ гэсэн үг.

Нэй-     Тэгвэл яаж эмчлэх вэ?

Жар-    Шалтгааныг нь илрүүлж, шалтгааныг нь эмчилнэ.

Клр-      Угаалгын нунтгаас болсон гэл үү?

Нэй-     Залгаас хэсгүүд цэвэр болохоор үгүй болж таарлаа.

Жар-    Шагайндаа бэртлийн шархтай.

Пак-     Эсвэл хагалгааны өмнө эсвэл хагалгааны үеэр бактерийн халдвар авсан байх.

Клр-      Хар  тамхи хэрэглэснээс болж байж магадгүй.

Рэз-      Эсвэл биднээс болсон байх. Бид гэж Шоныг хэлсэн юм. Хагалгааны шархыг хааж байхдаа агаар оруулчихсан, тэгээд л ийм болсон биз.

Шон-    Сонсож байгаа шүү.

Рэз-      Тухайн үед, анхаарал нь сарнисан байсан. Судсыг нь дарснаас болж, өвчтөний биед,,,

Клр-      За, бид Шоны тухай ярьж байна. Тийм ээ, тэр чимээгүй, гэхдээ анхаарал сайтай. Үргэлж анхааралтай байдаг. Оёдол тавихдаа оёдлын машинаар оёсон юм шиг цэмцгэр.

Нэй-     Тийм ээ, хүндрэл гардаг. Гэхдээ залуу анх ирэхдээ тун муу ирсэн. Эмчийн алдааг өвчнийх нь шалтгаан оруулахад хол байна. Ослын гэмтэл голлох шалтгаан. Өвчтөнд дөнгөж хөлдөөсөн плазм, талстжуулагч шингэн хий.

Аар-     За?

Нэй-     Танд зав байна уу?

Аар-     Зав байх нь байна шүү. Танд ямар хэрэг гараа вэ?

Нэй-     Өвчтөн маань гэнэт ухаан алдчихлаа. Шалтгаан нь мэс заслын алдаа байж магадгүй.

Аар-     Чиний өвчтөн, чиний алдаа гэнээ?

Нэй-     Шоны алдаа. Мэс заслын үеэр сатаарч агаар оруулсан байна. Уг нь тэр ингэдэггүй. Хагалгааны өрөөнд байхдаа өчүүхэн ч зүйл орхигдуулдаггүй. Миний мэдээгүй ямар нэгэн юм болоо юу?

Аар-     Тэр муу мэдээ авсан юм.

Нэй-     Ямар мэдээ?

Аар-     Хувийн хэрэг байгаа юм.

Нэй-     Шон хувийн хэргээс болж сатаарсан гэж үү? Яасан, Лиа эргээд ирсэн үү? Өөр найз залуутай болчихсон уу? Кабэль нь тасарчихсан юм уу?

Аар-     Би эдгэршгүй глиоматай. Жил хагас үлдсэн.

Нэй-     Аарон, тун харамсалтай байна.

Аар-     Надад ч гэсэн.

Нэй-     Надад хийж чадах зүйл байна уу?

Аар-     Байсан ч болоосой.

Нэй-     Надад хэлэхгүй дээ? Ядаж Шоноос түр нуух байсан юм.

Жар-    Өвчтөний бүлэгнэлийн хүчин зүйл тодорхойгүй хэвээрээ. Ослын бэртэл гол шалтгаан биш байна.

Рэз-      Бас хордлогын шинжилгээний хариу цэвэр. Хар тамхи хэрэглээгүй байна.

Клр-      Тэрийг хэлж мэдэхгүй ш дээ. Олон удаа цус сэлбэсэн болохоор шинжилгээ авсан цус өвчтөнийх биш. Хар тамхи эрхтэнээс нь илэрч,,,

Рэз-      Чи найзынхаа алдаанаас болсон байгаасай гэж бодохгүй байгаа, гэхдээ бид өвчтөн,,,

Клр-      Тэр хүүхэд бусдын доромжлол, дарангуйллаас босч ирсэн. Хар тамхи хэрэглээгүй гэх ямар батлагаа байгаа юм? Мидазолам дуслаар хийж, содийн бикарбонат хийж, сөрөг урвалын аргаар,,,

Пак-     Амфэтаминий эмчилгээ хийх гэж үү?

Рэз-      Чиний буруу бол хэмнэл алдагдаж үхнэ ш дээ.

Жар-    Хар тамхи хэрэглсэн үгүйг би тогтооё.

Пак-     Асуугаад мэдчих гэж үү?

Жар-    Блэйк түрүүн надад үнэнээ хэлсэн.

Пак-     Гэмт хэргээ шударгаар хүлээнэ гэж байдаггүй юм даа.

Жар-    Бидэнд өөр олон сонголт алга л даа.

Пак-     Үгүй, тийм биш.

Бл-       Шарх боож өгсөнд баярлалаа.

Жар-    Санаа зоволтгүй дээ. Би анх чамайг хараад зүсэгдсэн байхыг нь харсан, тэгээд л цэвэрлэе гэж бодлоо. Жаахан цус авбал дургүйцэхгүй биз? Ямар нэгэн бохир орсон эсэхийг шалгая.

Бл-       тэг тэг. Сувилагч Кэйдэнийг ухаангүй болсон гэсэн.

Жар-    Ямар учиртайг нь мэдэх үү? Бие нь нэгэн зэрэг цус алдаж, бөглөрснөөс болж байгаа юм. Юунаас болсныг нь оношлохгүй бол найз чинь үхнэ. Хөвөнгөөр дарж байгаач. Болсон.

Пак-     Блэйк, залуу минь, чи юм хэрэглэсэн байна. Хүүхэн хараа чинь тэлж, хамаг биеийн чинь хөлс чийхарч байна. Би цусны дээжийг чинь цагдаад өгнө, эсвэл Кэйдэн яг яасан үнэнийг бидэнд хэл.

Бл-       Молли. Таныг асуусан бол би үнэнээ хэлэх байсан юм.

Жар-    Уучлаарай.

Жэс-     Танд ярилцах зав байна уу?

Аар-     Шон чамд хэлээ юү?

Жэс-     Тэгсэн. Хэлсэн. Уг нь та өөрөө хэлсэн бол.

Аар-     Тийм ээ, уучлаарай.

Жэс-     Хоёулаа найзууд.

Аар-     Ойлгож байна.

Жэс-     Би танд түшиг болмоор байна.

Аар-     Яасан, надад уурлаа юу?

Жэс-     Тийм ээ. Би таны дэргэд байх ёстой хүн.

Аар-     Яах гэж? Яг яах гэж тэр вэ? Гараас минь атгах гэж үү?

Жэс-     Тийм ээ, шаардлагатай гэвэл тэгнэ.

Аар-     Тэгвэл надад ганцаараа байх хэрэгтэй байна, за юу?

Жэс-     Шонд хэлдэг чинь жинхэнэ алтан санаа байна шүү.

Аар-     За за, за за, ойлгож байна. тэнэг, тэнэг, тэнэг, тэнэг, за юу? Хүн үхэх гэж байгаагаа хэлэх нь тэнэглэл. Заримдаа хүн эргэн тойрондоо тэнэг юм хийдэг. Шон чамд надтай уулзаж, дахиж зураг авахуулахыг ятга гэжээ, тийм үү?

Жэс-     Аарон, та бууж өгч болохгүй. Мэдди байсан бол таныг бууж өгвөл яасан ч,,

Аар-     Битгий, битгий, битгий, битгий тэгж ярь. Битгий тэгж ярь. Чи юу хэлэх гэсэн юм? Мэдди бууж өгөхгүй гэж үү? Зогсолтгүй тэмцэнэ гэж үү?

Жэс-     Уучлаарай.

Аар-     Баярлалаа.

Жэс-     Гэхдээ та,, зураг авахуул л даа. Өөрийнхөө төлөө биш. Та оноштойгоо эвлэрсэн бол, Шон үгүй. Тэр эвлэрэх хэрэгтэй.

Мар-     Хөөе, Ниль? Чиний нэг өвчтөнд хүндрэл үүссэн гэж дууллаа. Кэйдэн Холи билүү?

Нэй-     Сонссон гэнэ ээ? Эсвэл чи Мёрфигийн бүх өвчтөнг хянаж байгаа юм уу?

Мар-     Би өөрийнхөө албаны бүх өвчтөнг хянадаг. Арваннайман настай комад орсон өвчтөн. Юунаас болсныг нь мэдсэн үү?

Нэй-     Хүндрэл гардаг шүү дээ. Анх энд ирэхдээ ч маш хүнд байдалтай байсан.

Мар-     Яагаад нэгэн зэрэг хоёр хагалгаанд орсныг чинь гайхаж байна. Гурван дагалданд өвчтөнөө даатгалаа гэж үү?

Нэй-     Бид үргэлж ингэж ажилладаг шүү дээ. Үгүй бол ажлын маань үр дүн гарахгүй.

Мар-     Кэйдэнийг амьд гарна гэж найдъя.

Нэй-     Тэгнээ.

Шон-    Та маш хурдан цаг товлолоо шүү.

Аар-     Надад танилууд бий, Шон.

Шон-    Яагаад миний биш Жэссикагийн үгэнд орж байгаа юм бэ?

Аар-     Жэссика ч гэсэн хурц ухаантай шүү.

Шон-    Тийм, гэхдээ тэр танд юу гэж хэлсэн бэ?

Аар-     Одоо хэлэхэд тохиромжгүй байх.

Шон-    Хэзээ тохиромжтой вэ? Танаас сурах зүйл их бий, та үхэх юм бол, хоёр хүрэхгүй жилд багтааж сурах нь ээ.

Эмм-    Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Таны зургаас гайхмаар зүйлс олж харлаа. Өмнөх оношийг буруу гаргасан байна. Глиобластомын мультифром эрхтэн хоорондын холбоосонд үүсчээ. Танд энийг хэлэх шаардлагагүй л дээ, гэхдээ, энэ бол тархины хорт хавдрын хамгийн хүнд хэлбэр. Танд гурав, эсвэл дөрвөн сар л байна. миний туслах тантай холбоо барьж, таныг бэлэн болсон үед эмчтэй холбож өгнө.

Рэз-      Өвчтөний даралт унаж, цус багадсан хэвээрээ, тэгэхээр МДМА-гийн эмчилгээ нөлөөлөөгүй гэсэн үг.

Бл-       Тэгвэл моллигоос болоогүй байх нь ээ?

Рэз-      Өвчтөнд тус болоогүй нь тодорхой, гэхдээ бидний бодлоор,,,

Жар-    Кэйдэнийг бактерийн халдвар авсан л гэж таамаглаж байна.

Клр-      Баярлалаа.

Мар-     Комад орсон гэнээ? Яг юу болсон юм бэ?

Клр-      Одоогоор сайн мэдэхгүй байна. Анх ирэхдээ их хүнд байсан. Заримдаа иймэрхүү хүндрэлгардаг шүү дээ.

Мар-     сонирхолтой үгс хэллээ шүү. Мэлэндэз эмчийн надад хэлсэнтэй бараг адилхан байна.

Клр-      Тийм ээ, тэр дандаа л ингэж хэлдэг шүү дээ. Тэгээд л үг нь надад хоногшсон байх.

Мар-     Мэлэндэз ямар нэгэн юм болохоор л ингэдэг юм. Ялангуяа яг одоогийнх шиг нөхцөлд. Тэрний энэ чанарыг би их хүндэлдэг шүү.

Клр-      Тийм ээ, бид оношийг нь тогтоохоор ажиллаж байгаа. Гэхдээ цаашдаа, өсгөвөр нь сөрөг гарсан. Шон шархыг нь хаасан. Хар тамхинаас шалтгалаагүй юм шиг байна.

Мар-     Мёрфи шархыг нь хаасан гэж мэдсэнгүй. Тэрэнд л сайн.

Аар-     Ээ, бурхан минь. Шон.

Шон-    Тийм ээ, тийм, өөр олон янзын тайлбар байна.

Аар-     Чи намайг бодлоо өөрчлөөч гэхээр чинь би бодлоо өөрчилсөн. Дахиад зураг авахуул гэхээр чинь би үгэнд чинь орсон. Шон, чи одоо эвлэрэх,,,

Шон-    Үгүй ээ, би эвлэрэхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй. Миний зөв байсан.

Аар-     Үгүй ээ, чиний зөв байгаагүй. Би үхнэ, Шон.

Шон-    Би хэлсэн, эмч нар алддаг,,,

Аар-     Тийм ээ, эмч нар алдаа гаргасан.

Шон-    Надад бодсоноос минь бага хугацаа үлдсэн.

Аар-     Эмч нар алдаа гаргадаг.

Шон-    Шоны зөв байсан. Шоны зөв байсан. Зураглал найдвартай биш.

Аар-     Би чиний хэлснээр зураг авахуулсан.

Шон-    Зураг бол тайллын субьект. Тийм ээ, эмч нар обьективоос илүү өөрсдийнхөө туршлагад суурилсан субьектив хандлагаар зургийг тайлж уншиж, оношоо гаргадаг,,,

Аар-     Одоо боль.

Шон-    Обьектив биш бол,,,

Аар-     Болно оо.

Шон-    Битгий. Битгий.

Аар-     Одоо болно оо. Одоо больж үз.

Шон-    Миний гаргасан таамаг үндэслэлтэй,,, хавдрууд бүгд адилхан харагддаг болохоор биопсигоор батлах боломжгүй. Гэхдээ зарим нь эмчлэгдэнэ. Зарим нь эмчлэгдэнэ.

Аар-     Болиод өгөхгүй юү?

Шон-    Зарим нь эмчлэгдэнэ. Эмчлэгдэнэ.

Аар-     Болиоч тэгэх үү, гуйя? Боль, боль, болиод өгөөч. Болиоч.

Шон-    За.

Аар-     Боль.

Шон-    Би таныг өвтгөхгүй ээ.

Аар-     Бурхан минь, болиоч дээ.

Шон-    Би танд  тусалж байна.

Аар-     Үгүй ээ, туслаагүй. Чи тус болохгүй байна. Надад таамаг хэрэггүй. Энэ самбар чинь ч надад хэрэггүй. Надад эмч хэрэггүй. Би хавдрын талаар бодмооргүй байна. Би үхэх талаар бодмооргүй байна. Би юу хүсч байгаа гээч? Би яг юу хүсч байгаа гээч? Миний хүсэл, хүсэл,, миний хүсэл хаашаа ч хамаагүй хол явмаар байна. Миний хүсэл,, миний хүсэл шарвин идэх. Хөлбөмбөг үзмээр байна.

Шон-    Хөлбөмбөгийн улирал биш шүү дээ.

Аар-     Өө, бурхан минь. Хөлбөмбөгийн улирал бишийг мэднээ.

Шон-    Та зугаацаж, хөгжилдмөөр байна гэх гэсэн юм уу?

Аар-     Тийм ээ. Хөгжилдмөөр байна. Тэгж байж хариу тэмцэх хүчтэй болно. Хүсвэл хариу тэмцээд бай. Онцын хэрэггүй, бас тэнэглэл. Эсвэл надтай хамт явж болно.

Нэй-     Хүчилтөрөгчийн дутагдалд ороод хэр удсан бэ?

Жар-    Таван минутийн өмнө гэнэт.

Пак-     Хүчилтөрөгчийн хангамжийг зуун хувьд хүргэсэн ч үзүүлэлт нь нэмэгдэхгүй байна.

Нэй-     Агааржуулагч нь хэвийн байна. Уушигны артери нь бөглөрсөн байж магадгүй. Жарэд, гүрээний судсыг нээхэд бэлтгэ.

Жар-    Одоохон.

Нэй-     ТПА тарианаас арвантаван мг. Хурдал. Хурдал, хурдал, хурдал.

Шон-    Энэ хөгжилтэй байна уу?

Аар-     Валентиний өдрийн маргаашийн бямба гараг, Мэддигийн хамгийн дуртай өдөр, төрсөн өдрөөс нь ч илүү. Хариуцсан газар нь энэ газрыг чимэглээд, муухай хоолтой буфетийг нь хааж, дижэй хөлсөлж, би түксэдо өмсөөд, Мэдди хонхон шар даашинзтай, тэгээд тэр, миний эрвээхий зангиаг тогтоож, харин би жижигхэн шар хажаасыг нь тогтоож өгөөд л. Энд ирээд, хамт хооллож, хамтдаа,, хамт бүжиглэхсэн. – Хайртай шүү, охин минь.

Мэд-     Би танд бүр их хайртай.

Аар-     Тэгж бодож байна уу? Би чамд нэг юм хэлье. Чи миний чамайг хайрладаг хайрыг ав, асар их хайр шүү, чи хоёр дахин их болго, болвол бүр арав дахин их, би чамд ийм л их хайртай.

Мэд-     Би танд бүр их хайртай.

Аар-     Ингэж боддог байлаа, энэ мөч бол, миний нүдээ анихдаа ч гэсэн дурсан санасаар байх чухал мөч байгаасай. Тэр үед Мэдди дэргэд минь суучихаад надад хайртай гэдгээ дахиад нэг удаа ч болов хэлэхийг сонсохсон.

Шон-    Би тоглоомон мэсээ гээчихсэн. Стивийн өгсөн тэр мэс.

Аар-     Тийм ээ, тэрийг гэж мэдэж байсан юм.

Шон-    Өнөөдөр өдөржингөө л хайлаа. Үүрд алга болчихсон юм шиг байна. Таныг нас барсаны дараа би энд ирж байна аа.

Аар-     Тэгээрэй.

Шон-    Танд охины чинь дурсамж хангалттай би юү?

Аар-     Хангалттай биш.

Шон-    Би таны яриаг үргэлжлүүлэх сонсох хэрэг байна уу?

Аар-     Үгүй ээ, Шон, чи явж болно.

Шон-    За.

Клр-      Сайжирч байгаа шинж нэг ч алга.

Нэй-     Ямар ч антибиотик үйлчлэхгүй байгаа болохоор, бактерийн гаралтай гэж үзэхээс.

Рэз-      Тэгээд ойртох ч үгүй.

Клр-      Мэс заслын алдаанаас л илүү дөхнө. Бактерийн гаралтай байгаад өвчтөний эсрэгүүцэл,,,

Нэй-     Тэгвэл тэр үхнэ.

Жар-    Пироксизмийн шөнийн гемоглобин гэвэл яаж байна?

Пак-     ПШГ юү? Бараг саяд ганц тохиох үзэгдэл.

Жар-    Мёрфийг баллаж хаяснаас ямар ялгаа байгаа юм? Би л лав ингэж бодож байна.

Нэй-     Үгүй ээ, ПШГ биш шүү. Цитометрийн урсгал нь хэвийн байгаа.

Клр-      Хорт могойн хор уушгины ажиллагааг муутгаж бөглөрөл үүсгэдэг.

Рэз-      Прекламси гэж болно, гэхдээ тэр жирэмсэн биш, бас могойтой ойртоо ч үгүй.

Нэй-     Мёрфи, бодсон юм байна уу? Чиний асуудал яригдаж байгаа шүү дээ.

Шон-    Кэйдэн яагаад гэнэт комад орсныг мэдлээ. Би хоёр хавчаараараа артерийн судсыг нь шахсан. Тэгэхээр гол судасны ханыг цуулж, хиймэл аневризм үүсгэсэн байх. Миний алдаа байжээ. Тэгээд бас,,, би гэдэсний хөдөлгөөн хиймээр байна.

Пак-     Худал ярьж байна. Бөөлжих гэж байгаа юм.

Нэй-     Глассман руу явж байна.

Шон-    Би Мэлэндэз эмчид гэдэсний хөдөлгөөн хийнэ гээд хэлчихсэн. Тэр надад итгэсэн байх.

Аар-     Бахархмаар хүүхэд шүү.

Шон-    Би хариултаа олсон.

Аар-     Шон, чамайг өвчтөнөө ярьж байгаа гэж бодъё, гэхдээ чи бие засах өрөө орно гэчихээд над дээр ирсэнээс чинь харахад, эргэлзээ төрж байна.

Шон-    Тийм ээ, таны хариу.

Аар-     Чи бид хоёр,,, чи бид хоёр миний хариуг олчихсон шүү дээ, Шон.

Шон-    Танд биопсийн шинжилгээ хийж болохгүй, яагаад гэвэл артери урдуур нь тээглэнэ, Кэйдэний хэвлийн хөндийн артери шиг, гэхдээ таны тархин дахь артерийг хөдөлгөж чадахгүй,

Аар-     Яах гэж морин тойруулга руу явсан билээ?

Шон-    Таныг гунигтай байсан болохоор.

Аар-     Чи юу хийхгүй гэж хэллээ?

Шон-    Та энэ асуултуудынхаа хариуг мэдэхгүй байгаа юм уу?

Аар-     Сайн мэдэж байна аа, Шон. Харин чамайг хариуг нь мэдэхгүй гэж бодож байна. Чи миний үгийг сонсохгүй байна. Би үхнэ.

Шон-    Найдвар байгаа.

Аар-     Шон над руу хар. Над руу хар л даа. Надад найдвар байхгүй болсон. Найдвар гэж,, най-най-найдвэр гэж юу юм? Чи 49-ийнхнийг хожно гэж найддаг. Дөрөв дугаарын автобус цагтаа ирнэ гэж найддаг. Тэглээ гээд шидийн аргаар биелүүлнэ гэсэн үг биш. Автобусны жолооч хурдан явна гэсэн үг биш шүү дээ. Миний хувьд найдвар бол харьцангуй. Найдвар бол зовлон. Амьдралынхаа үлдсэн хугацааг циркт сүүлээрээ тоглож өнгөрөөмөөргүй байна. Ойлгосон уу?

Шон-    За за.

Аар-     За за.

Шон-    Таны хавдар гавалны суурь хэсэгт байрласан байна. Гавлын нээлттэй биопси юу нь болохгүй байгааг хэлж өгнө. Гэхдээ цусны судаснууд тээглэнэ. Биопсигоос аневризм юм уу, цус алдалт үүснэ. Харин таны хамрын торон хавтгайгаар дамжуулбал давхацсан талын дотуур гавлаар дамжуулвал судас тээглэхээс зайлсхийх боломжтой. Биопсийн шинжилгээг таны хамраар хийнэ. Та ч гэсэн үхэж болохгүй. Би бөөлжмөөр байна.

Рэж-     Тэгээд яаж хийх болж байна вэ? Тайландаа оруулах уу? Эндрьюстой тулж уулзах уу?

Клр-      Шоныг мэдээлэх гэсэн юм уу?

Рэз-      Тэгмээргүй байна. Гэхдээ мэдээлэх ёстой байх.

Клр-      Үгүй, чи мэдээлэх гэж байна. Хэрэв Шоныг мэдээлчихвэл чиний ажилд орох өрсөлдөөн чинь нэг хүнээр хорогдоно гэсэн үг биз дээ.

Рэз-      Найзыгаа хамгаалж үлдэхийн тулд өвчтөнд үүссэн хүндрэлийг мэс заслын үеийн алдаа гарснаас болсон гэж нуун дарж өнгөрөөх болж байна уу?

Пак-     Өлөгчинг үү үлдээх үү, найзыгаа үлдээх үү гэдэг л болж байна даа.

Рэз-      Баярлалаа?

Шон-    Бөөлжчихөөд ирлээ.

Пак-     Алдаагаа дахиж давтахгүйн тулд алдаагаа мэдээлэх үүрэгтэй. Ингэж байж хүний амь аварна.

Жар-    Бид яг ямар алдааг мэдээлэхгүй гээд байгаа билээ? Багш нь тархины хорт хавдраар үхэх гэж байгааг мэдсэн мэс засалч эмчийн анхаарал сарниснаас болж хар тамхин донтсон нэг хүүхэд үхсэн гэж болж байна уу?

Клр-      Мэлэндэз эмч хэлсээн, Шон. Үнэхээр харамсалтай.

Шон-    Зүгээр дээ. Зүгээр дээ. Би тэрнийг яах ч үгүй гэж бодож байна.

Пак-     Журам байдаг учраас бид иймэрхүү асуулт асуудаггүй.

Жар-    Онцгүй санаа гэж бодож байна.

Пак-     Чи өөрийнхөөрөө бол. Морганы дүгнэлтийг дэмжиж байна уу? Энэ барилга доторх бүх эмчийн дүгнэлтийг дэмжих үү? Чамд ч гэсэн дүгнэлт байгаа бол тэдэнд ч гэсэн бий. Ийм учраас журам гэж байдаг юм.

Клр-      Шоноос бусад бүх энэ барилгад эмч нарт журам төвөггүй үйлчилдэг. Бидэнд хатуу анхааруулга өгөөд Шоныг халчихна.

Жар-    За за. Дээш нь мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, ийм алдаа давтагдахааргүй болгоё. Гэхдээ намайг гэж хэлээрэй.

Шон-    Чамайг ч гэсэн халчихна ш дээ.

Рэж-     Боломжийн санал байна. Жарэд угаасаа халагдчихсан ш дээ.

Нэй-     Эмчилгээгээ ярьж болохгүй юу? Кэйдэн амьд байгаа. Амьд хэвээр нь байлгаж чадвал мөрдөн шалгах шаардлагагүй болно. Тэгэхээр хэн ч асуулт тавихгүй, хэн ч хариулт өгөх шаардлагагүй болно гэсэн үг. Бүгд мартагдана. Кэйдэн нас барвал, бид үнэнээ хэлж, хамтдаа хариуцлагаа үүрнэ.

Шон-    Биш ээ. Биш. Би тоглоомон мэсээ олчихлоо гэж андуурчихлаа.

Нэй-     Чи эргээд бидэнтэй хамт суу, Мёрфи. Надад үүсмэл аневризмийн зураг гаргаж ир.

Алл-     Хөөе, юу болов?

Мар-     Мёрфи эмчийг анх ирэхэд төрсөн бодол чинь хэвээрээ байгаа юу? Глассман эмч бидэнд тодорхой баталгаа гаргаж өгсөн. Шон онц сайнаас дор үзүүлэлттэй ажиллавал, Шон мэддэг бүхнээ бүрэн дайчилж чадахгүй бол, тэр даруйд нь чөлөөлж, би энэ эмнэлгийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорно.

Алл-     Чи бичиж авч ээ?

Мар-     Тэр дор нь бичиж авсан.

Алл-     Шон миний таамаглалыг давсан.

Мар-     Минийх ч гэсэн, тэгээд?

Алл-     Глассман эмчийн талаарх миний бодол өөрчлөгдөөгүй.

Мар-     Баярлалаа.

Нэй-     Өвчтөнд дахиад хагалгаа хийх хэрэгтэй.

Пак-     Хагалгаа хийх л юм бол үхнэ. Артерийг нь нээхээс ч өмнө амиа алдана.

Нэй-     Хагалгаа хийхгүй байсан ч гэсэн үхнэ.

Шон-    Хагалгаа хийх хэрэггүй.

Жар-    Мёрфи, чи дургүй байвал,,

Шон-    Хөлөөр нь дамжуулж эндоваскуляр залгац хийвэл дээр. Дотроос нь засна.

Нэй-     Хэвлийн гол судас тэлэх хагалгааг би хийж байсан, гэхдээ энэ чинь олдмол аневризмийг хэрчих хагалгаа ш дээ.

Шон-    Энэ нь аюулгүй.

Пак-     Цуурсан гол судасны хана нь хэдийнэ цуурчихсан, одоо бүр тасарч магадгүй. Залгацыг хийхээс ч өмнө Кэйдэн амиа алдах эрсдэл өндөр.

Клр-      Юу ч хийхгүй байсан ч тэр үхнэ.

Пак-     Яасан ч үгүй. Кэйдэнийг мэс заслын ямар нэгэн алдаагүйгээр аврах боломж байгаа шүү дээ.

Нэй-     таван хувь, магадгүй арван хувь.

Пак-     Оргүйгээс дээр. Шоны алдаанаас болж ийм байдалд хүрснийг бид бүгд мэдэж байгаа. Шалгалтын албаныханд ямар харагдах бол?

Рэж-     Шоны санааг дэмжиж байна. Тэр хэний ч гаргахгүй алдааг гаргасан, гэхдээ бас бидний хэнийх нь ч санаанд багтахгүй санааг сэдэж чадаж байна.

Шон-    Баярлалаа.

Рэз-      Зүгээр дээ. Би чамайг энд ажиллах ёсгүй гэж боддог хэвээрээ шүү. Чамайг хамгаалах шаардлага байхгүй.

Нэй-     Өвчтөнг хагалгаанд бэлд. – Хөтлөгч утсыг оруулаарай, Рэзник. Залгацыг оруулж байна.

Клр-      Яг үүсмэл аневризм дээр ирлээ.

Нэй-     Залгацыг өргөсгөх хий шахаж байна. Хийг гаргалаа.

Шон-    Би хийж болох уу?

Нэй-     Нарийн ажиллагаа.

Шон-    Үгүй ээ, нарийн биш. Нэг бол бүтнэ, эс бол бүтэхгүй. Миний санаа буруу, дараагийн арга хэмжээг авахад л өвчтөн үхнэ. Та өвчтөнг үхүүлж болохгүй.

Нэй-     Энэ өрөөнд болж байгаа бүхэн миний хариуцлага. Хамт хийе. – Хийг гаргаж байна. – Бүгдээрээ байж байгаарай. Би багаараа, бас өнөөдөр хийсэн зүйлээрээ бахархаж байна. Харри Хөүпст уух юмаар дайлъя.

Рэз-      Баяраа тэмдэглэх юм уу? Өнөөдөр аймшигтай өдөр ч гэлээ аз таарсан.

Нэй-     Чиний зөв. Гэхдээ аз таарсан үед баяраа тэмдэглэх ёстой. Явцгаая. Чи ирээдүйд ажил дээрээ хүний аминд хүрнэ. Чамд итгэж найдах эмч хаа нэгтээ байж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Шон-    Миний мэс байсан байна. Би явж юм уух гэж байгаа, гэхдээ танд хэлье гэж бодоод,,, Дусал хийлгэсэн юм уу? Та биопси хийлгэжээ.

Аар-     Тэгсэн. Би хөнгөн зэргийн глиоматай.

Шон-    Хавдар яасан гэнэ? Би хэлсэн шүү дээ,,,

Аар-     Хорт хавдар. Шон, хорт хавдар хэвээрээ. Би тархины хагалгаанд орно, гэхдээ би өөрөө хийхгүй болохоор айдас төрөөд байна. Зургаан долоо хоногийн турш долоо хоногт таван удаа радиацийн эмчилгээтэй, дахиад арван долоо хоног хими эмчилгээтэй.

Шон-    Тэгээд дараа нь?

Аар-     Тэгээд дараа нь, жаахан аз байхад л, Супер боулын дараагийн улирлыг үзэж болно.

Шон-    Та амьдрах юм байна.

Аар-     Найдвар байнаа. Одоо яв даа. Найзуудтайгаа цэнгэн хөгжилд.

Шон-    За. Эхлээд би Эндрьюс эмчид гаргасан алдааныхаа тухай хэлье.

Жэс-     Шон, тэгж болохгүй.

Шон-    Протокол тодорхой, мэдээлснээр хүний амь аварна.

Жэс-     Кэйдэн нөхөн сэрэгэх эмчилгээ хийлгэж байгаа гэсэн, тэгэхээр чиний алдаа тийм ч муу биш байж болно.

Шон-    Үгүй, би алдаа гаргасан.

Жэс-     Шон, би ойлгож байна. Гэхдээ Эндрьюс эмч энийг ашиглана. Глассман эмч чамайг ажилд яаж авсаныг чи  мартаагүй байгаа биз дээ?

Аар-     Би чамайг онц сайн ажиллана гэж амласан, тийм үү, Шон?

Жэс-     Чи онц сайн ажилласан шүү дээ. Эндрьюс эмчид шалтаг гаргаж өгч болохгүй.

Шон-    Би онц сайн байгаагүй. Энэ удаад би муу ажилласан.

Аар-     Мэс засалч хүн цаг үргэлж онц сайн байх ёстой. Тийм үү, Шон?

Жэс-     Та тэрэнтэй санал нэг байна уу?

Аар-     Ажлаа авч үлдэхийн тулд худал хэлмээргүй байна.

Жэс-     Битгий ингэ л дээ.

Аар-     Шоноос л хамаарна даа. Би чиний бодолд эргэлзэхгүй байна.

Шон-    Би таныг хохироомооргүй байна.

Аар-     Мэдэж байна.

Шон-    Та бид хоёр найзууд.

Аар-     Тийм ээ, найзууд.

Шон-    Би танд хайртай.

Аар-     Мэднээ, би ч гэсэн чамд хайртай.

Шон-    Би танд бүр их хайртай.

Back to episodes Go home