Юки: Төгсөлтийн баяр ойртож байна шүү.
Хори: Тхх. Юки, чи... Эд зүйлсээ авч хариагүй байж ээ?
Юки: Тийм ээ.
Хори: Туслах болохоор хэрэгтэй зүйлсээ цуглуул.
Юки: За.
Хори: Хэвлэсэн материалуудыг хаяарай!
Юки: За.
Тоорү: Хори яг Ёшикавагийн ээж шиг аашилж байна.
Мияамура: Ишикава-күн, чи бас ялгаагүй л байна.
Тоорү: Өөрөө ч бас.
Хори: Хойрго юм аа. Өдөр бүр авч явж байхад болно шд.
Мияамура: Хори-сан юм бариагүй юм байна тэ?
Хори: Айн?
Тоорү: Хори, түр туслаач?
Юки: Надад ч бас!
Хори: Юу? Та нарыг дээ.
Юки: Чи чадалтай биз дээ?
Иүра: Хори, хамаг юмаа энд хураачихсан байсан юм уу?
Хори: Минийх биш, тэднийх.
Бичиг: Хувийн эд зүйлсээ авч хариарай.
Хори: Чи ямар ч ачаагүй юм уу?
Иүра: Тхх. Өдөр бүр үлдээлгүй авч харьдаг байсан юм.
Бичиг: Иура хүртэл авч харьдаг байх нь байна шд
Мияамура: Битгий, Хори-сан. Тэгж битгий хар.
Иүра: Надад энэ CD байдаг шд!
Мияамура: Тийм үү? Тэгвэл би эргүүлж өгөхөө мартсан байж, уучлаарай.
Иүра: Тийм үү? Тэгвэл авч харина аа.
Мияамура: Уучлаарай.
Юки: Надад бас чамаас зээлсэн DVD байгаа.
Иүра: Айн?
Тоорү: Надад ч бас.
Иүра: Юу? Хоосон гартай байсан үе минь хагацъя даа.
Юки: Уучлаарай!
Иүра: Зүгээр ээ.
Хори: Тэгсэн ч их байсаар байна шүү.
Иүра: Үүд хүртэл тэнхээтэй хэд нь зөөх үү дээ? Би тэгээд Ишикава. Хори-сан! Яагаад вэ?!
Мияамура: Чамд найдаж болох гэсэн утгаар хэлсэн байх аа. Доромжлох гээгүй байлгүй дээ.
Бичиг: хуудас. 13 Бүхий л тэнгэрийг өгөх сөн。
Сакура: Рэми, хог асгаад өгөхгүй юу?
Бичиг: "Зугаатай зун!"
Сакура: Ахиад л орчихсон сууна. Юу юм? Аяллын тухай?
Рэми: Аанхаа.
Сакура: Амьтны хүрээлэн үү?
Рэми: Аварга анааш хармааргүй байна уу?
Сакура: Хармаар байна л даа.
Рэми: Сэнгокү-күн, Янагин хамт амьтны хүрээлэн явах уу?
Янаги: Аль? Өмнө нь очсон газар уу?
Сакура: Үгүй ээ, өөр.
Сэнгокү: Зайтай газар байна шүү. Хоноглох байх даа.
Янаги: Машин хэрэг болох нь.
Сэнгокү: Бас буудал захиалах.
Рэми: Машин, буудал зохицуулчихвал явж болох нь ээ?
Сакура: Битгий эрхлүүлээд бай, та хоёр. Үнэхээр явах нь гээд хөөрөх нь.
Сэнгокү: Ээж шиг гэдэг нь.
Янаги: Яг ээж.
Сэнгокү: Машин уу? Уг нь байсан бол гоё байхгүй юу? Хүссэн газар луугаа явж чадна.
Янаги: Жолооны үнэмлэхээ хурдан авмаар байна.
Рэми: Айн?
Сэнгокү: Машинтай болбол дан ганц амьтны хүрээлэн гэлтгүй Рэмигийн хүссэн газар луу явж болно.
Рэми: Тийм шүү.
Янаги: Амьтны хүрээлэн явах гэдэг нь гол биш бололтой.
Сакура: Юу гэсэн үг юм?
Рэми: Уух юм аваад ирье.
Сакура: Хүлээ, Рэми. Юу болсон юм? Юу бодоод байгаа юм?
Рэми: Юу ч биш ээ!
Сакура: Хэлэхгүй бол бид мэдэхгүй шүү дээ. Сэнгокү-күн, барьж бай.
Рэми: Юу ч биш гээд байхад даа.
Сакура: Юу гэдгээ хэл.
Янаги: Хөөе.
Сакура: Зөвшилцөөд хэлэхгүй юм бол хацраас чимхээд Янаги-күнд улайсан хацрыг чинь харуулах болно.
Янаги: Кооно-сан?!
Рэми: Тэгж л байхгүй юу. Дайраад ир.
Янаги: Аяасаки-сан?! Юу болоод байгаа юм бэ? Та гурав угийн ингэдэг юм уу? Ингэж хүчилж яриулж болохгүй байх аа? Хөөх, хацар нь? Кооно-сан, чимхээд байвал ярьж чадахгүй шдээ. Сэнгокү-күн түүнийг зогсоо л доо.
Сэнгокү: Сайн хараад ав. Тэр болгон харахгүй шүү.
Янаги: Яагаад?! Зүгээр үү?
Рэми: Зүгээр ээ. Сайхан санагдлаа. Сэтгэл зовоосон асуудал биш л дээ. Ахлах сургуулиа төгсөж байгаа болохоор хамтдаа нэг тийшээ аялмаар байна. Жолооны үнэмлэхээ хурдан авмаар байна гэсэн болохоор... авчихвал холын хол явчих юм байна бодогдоод.
Янаги: Өдөр тутмын амьдралдаа ашиглах гэж л.
Бичиг: Жолооны үнэмлэх авахаар хол явах болчхож байгаа юм уу?
Рэми: Аан. Амьтны хүрээлэн заавал ч үгүй явах гээгүй л дээ.
Сакура: Санаа зоволтгүй. Бид үүрд найзууд байх болно.
Рэми: Үнэхээр үү? Төгсөөд харилцаатай хэвээрээ байна биз дээ?
Сакура: Мэдээж. Яаж тэгж царайлж чадах билээ дээ?
Янаги: Зугаалъя.
Рэми/Сакура: Юу?
Янаги: Намайг үнэмлэхээ авахаар машинтай зугаалъя?
Сэнгокү: Сайхан санаа байна. Хаашаа явах вэ?
Сакура: Далай явмаар байна.
Янаги: Кооно-сан, далайд дуртай хэрэг үү?
Рэми: Би ч бас далай явж сэлмээр байна.
Сакура: Сэлэх гээгүй. Зүгээр далай хармаар байна.
Янаги: Тэгвэл төгсөөд хамт явъя.
Рэми: Янагин, хамтдаа амьтны хүрээлэн явъя.
Янаги: Аяасаки-сан ч бас жолооны үнэмлэхтэй болбол яасан юм?
Рэми: Зөвхөн зорчигчийн үүрэгтэй л дээ!
Сэнгокү: Рэми, шударга бус юм!
Сакура: Сэнгокү-күн...
Мияамура: Хори-сан? Хори-сан? Нам унтчихсан байна. Баахан хүнд юм өргөсөн болохоор аргагүй дээ.
Хори: Мияамура.
Мияамура: За, за. Дэр хүссэн бололтой. Унтахдаа хөмсгөө зангидчихаж. Ихэнхдээ ийм царай гаргадаг шүү. Хори-сан, ингэж унтаад байвал үрчлээ сууна шүү. Их идэж, сайн хөдөлж, сайн амардаг. Хөгжилтэй юм аа. Эдгээр өдрүүд хэзээ ч битгий дуусаасай. Төгссөн ч гэсэн. Зөвхөн нэг тохиолдлоос хамааран болоогүй байсан бол Хэрэв... Хэрэв бол шүү дээ.
Юки: Төгсөлтийн зохион бичлэгээ бүүлийн өдөр хураалгах билүү?
Эм: Бүр мартчихсан байна!
Хори: Төгсөлтийн зургийг аль эрт дарсан шүү тэ?
Эм: Яаж гарснаа ч мэдэх юм алга.
Юки: Тухайн үед хажууд суусан хүнтэй бүр үг ч солиогүй.
Иүра: Ишикава, харьцгаая!
Юки: Эвгүй байсан болохоор үг хэлсэн үгүйгээ ч санахгүй байна.
Хори: Нэг анги байсан байж.
Тоорү: Уучлаарай.
Юки: Зүгээр дээ. Өнөөдөр караоке явах уу?
Тоорү: Дүү чинь шалгалтаа хэр өгсөн?
Иүра: Тэнцээгүй ээ.
Тоорү: Харамсалтай юм.
Сакура: Сэнгокү-күн!
Сэнгокү: Кооно-сан?
Сакура: Сурагчдын зөвлөлийн өрөөний...
Сэнгокү: Цэвэрлэгээ хийж дууссан уу?
Сакура: Тийм ээ.
Сэнгокү: Ойлголоо.
Рэми: Сакура, явцгаая.
Сакура: За.
Сэнгокү: Урт үстэй нь хөөрхөн байсан юм сан.
Рэми: Зожиг хүн шүү. Хурдан л даа!
Сакура: Рэми, битгий түлхээд бай л даа.
Рэми: Нээрэн, өмнө нь ярьж байсан дэлгүүр байна шдээ? Сакура? Таньдаг юм уу?
Сакура: Үгүй ээ, мэдэхгүй.
Мияамура: Эд зүйлсээ авч харих ядаргаатай юм аа.
Хори: Эд зүйлсээ авч харих ядаргаатай юм аа.
Мияамура: Өмнө л авч явах байсан юм.
Хори: Өмнө л авч явах байсан юм.
Эм2: Бүх сурагчид тарна уу.
Эм: Кёоко-чан, хамт явцгаая.
Хори: За, очлоо.
Мияамура: Төгсөхөд нэг долоо хоног үлдэж.
Эм: Төгсөх үеэр дулаарсан байгаасай.
Хори: Харин тийм ээ.
Эм: Кёоко-чан. Саяны залууг харсан уу? Царайлаг юм аа.
Хори: Юу? 12 дугаар анги юм уу? Харж байгаагүй юм байна.
Тоорү: Хүн үлдсэн байж ээ? Утсаа олохгүй бол... Олчихлоо. Хөөе. Энэ.
Мияамура: Юу?
Тоорү: Үүнийг унагачихлаа. Ээмэг бололтой. Чинийх үү?
Мияамура: Мэдэхгүй юм байна.
Тоорү: Хөөе. Хачин хүн бэ?
Мияамура: Яагаад ч юм ахлах сургуульд өнгөрүүлсэн өдрүүд маань огт хий хоосон зүйл байсан мэт. Гэхдээ зөвхөн хэрвээ гэж бодсон шүү. Бодоод хэрэггүй байх л даа.
Мияамура-2: Чиний хувьд бол өөр биз дээ?
Мияамура: Тийм.
Хори: Мияамура?
Мияамура: Уучлаарай, бодлогоширчхож.
Хори: Зүгээр үү? Гөлөртлөө юм бодоод.
Мияамура: Маш олон... Маш олон тохиолдлоос хамааран яг одоо үүссэн мэт. Хэрэв нэг тохиолдол нь болоогүй байсан бол яах вэ?
Хори: Хувь тавилангийн хэлхээсээр үүсэн байх тэ?
Мияамура: Магадгүй л юм. Байх боломжгүй зүйл байх байсан байж магадгүй ч Чиний миний дэргэд байна. Бүгд надтай хамт байна. Тэгээд би бас оршин байна. Хэрэв чиний хэлсэн хувь тавилан гэж байдаггүй байсан ч хорвоо ертөнц миний хүссэн бүхэн рүү удаан ч гэсэн гарцаагүй хөтлөх байсан байх.
Хөтлөгч эм: Үргэлжлүүлэн төгсөгчдийн төлөөлөл болох
Бичиг: "63 дахь төгсөлтийн баяр"
Хөтлөгч эм: Сэнгокү Какэрү-күн.
Сэнгокү: Байна.
Мияамура: Новш.
Сэнгокү: Сайн байна уу, сурагчид аа? Шинэхэн хавар айлчлан ирлээ.
Хори: Муу тэнэг.
Сэнгокү: Ингээд бид Катагири ахлах сургуулийн 63 дахь төгсөгчид боллоо.
Эр: Төгсөх ангийн сурагчид ангидаа цуглана уу.
Сэнгокү: Мияамура-күн, муу новш оо.
Мияамура: Уучлаарай. Албаар биш шүү.
Эр: Мияамура.
Эр2: Янзын найтаасан шүү.
Сэнгокү: Юуны чинь янзын гэж.
Эр2: Аймаар юм аа!
Сэнгокү: Уучлаарай, Ишикава-күн. Новш гэж, барааг нь алдчихлаа.
Тоорү: Төгсөгчдийн төлөөлөл коридорт үймүүлж болж байгаа юм уу? Ингэхэд янзын үг хэлсэн шүү. Яагаад Мияамураг хөөж байсан юм?
Сэнгокү: Наадхаас чинь болж хөөж байна за.
Мияамура: Дараа нь уучлалт гуйхгүй бол.
Мияамура-2: Хавар иржээ. Зугаатай байх шив.
Мияамура: Тхх.
Мияамура-2: Үсээ тайрчээ.
Мияамура: Пийрсин мөн шивээсний талаар хүртэл мэдсэн. Олон найз нөхөдтэй болж, найз охинтой хүртэл болсон.
Мияамура-2: Нэг юм эгцлэн харах шив.
Мияамура: Уучлаарай. Дахиж байхгүй юм шиг аашлахгүй ээ.
Мияамура-2: Алга болоод өгье. Баяр хүргэе.
Эр: Энд байжээ, Мияамура. Ангид төгсөлтийн зураг авна гэнэ ээ. Хурдан анги руугаа... Яасан бэ?
Мияамура: Юу ч биш ээ. Өнөөдөр салхи хүчтэй байна шүү.
Багш: Ангийнхан чинь ер цуглахгүй юм аа.
Бичиг: Зурагчин
Эм: Багш аа, хамт зураг даруулъя.
Эм2: Надтай ч бас!
Багш: За за, тэгэхээс дээ.
Эр: Ясүда, бүх хүүхдүүдийн зургийг авах ёстой биз дээ?
Багш: Яагаад эрчүүдтэй зураг даруулах ёстой юм? Нүдээрээ дарчхад л болоо.
Эр: Амьдралын минь салшгүй хэсгийн зургийг аятайхан дараад өгөөч ээ.
Савада: Хори сэнпай! Уулзаж чадахгүй болно гэхээс гунигтай байна.
Тоорү: Яасан бэ?
Хори: Заримдаа уулзах гэж ирж болно шдээ.
Савада: Үнэхээр үү?
Хори: Заримдаа гэсэн шүү.
Мияамура: Сүүлийн өдөр шүү дээ.
Тоорү: Арга алга юм шив. Сүүлийнх үү?
Сакура: Рэмиг хайж байлаа.
Тоорү: Аяасаки? Хараагүй юм байна.
Сакура: Аан.
Тоорү: Нөгөө... Юу... за... уучлаарай.
Сакура: Баярлалаа. Энэ бүх хугацаанд үнэхээр хөгжилтэй байсан шүү. Ингэж хөгжилдөж чадсан маань чиний ачаар гэж бодож байгаа. Ишикава-күн болон Ёшикава-санд ч бас дуртай. Хэзээ ч мартахгүй ээ.
Тоорү: Би ч бас мартахгүй ээ.
Сакура: Ашгүй дээ, баярлалаа.
Тоорү: Баярлалаа.
Сакура: Баяртай.
Тоорү: Баяртай, дараа уулзъя.
Сакура: Дараа уулзъя!
Юки: Өнгөрсөн бүхнээ энд үлдээхээр шийджээ. Баяртай.
Янаги: Төгсөж байгаад чинь баяр хүргэе.
Юки: Чи ч бас төгсөж байгаа шүү дээ. Баяр хүргэе.
Янаги: Баярлалаа! Нээрэн тийм! Хэлэх зүйл байна.
Юки: Юу юм?!
Янаги: Төгсөөд бүгдээрээ хамтдаа нэг тийшээ аялах гэсэн юм.
Юки: Бүгдээрээ гэж үү?
Янаги: Тийм ээ. Саяхан сурагчдын зөвлөлийн өрөөнд ярилцаж байгаад бодсон юм. Намайг үнэмлэхээ авахаар хамтдаа найзуудаараа аялъя гээд. Мияамура-күн, Хори-сан, Кооно-сан гээд.
Юки: Найзуудаараа? Үргэлж байдаг шигээ байна. Тэгье.
Янаги: Айн?
Юки: Сайхан сонсогдож байна. Аялцгаая.
Янаги: Ашгүй дээ!
Юки: Үнэлэх авах болохоор найдлаа шүү!
Янаги: Айн?
Юки: Төгссөний дараа бүх зүйл өөрчлөгдөх эсэх нь хамаагүй. Бид найзууд хэвээрээ байх болно.
Аав: Бахархалт хүү минь гараад ирлээ.
Мияамура: К-Кёосүкэ-сан!
Эм: Мияамурагийн аав юм уу?
Эм2: Залуухан юм аа!
Эм3: Төстэй байна шүү.
Мияамура: Юу нь?
Аав: Охид хамтдаа зураг авахуулмаар байна гэнэ ээ.
Мияамура: Хори-санг дуудаад ирье.
Хори: Та яагаад ирсэн юм бэ?
Аав: Хөгжилдөж л байна шүү дээ.
Хори: Ийм хувцастай хүмүүст харагдахаас өмнө явж үз. Мияамура, танай гэрийнхэн хаана байна?
Мияамура: Уг байсан ч ажилтай гээд түрүүлээд явсан.
Аав: Юундаа цухалдаад байгаа юм?
Хори: Амаа татаад арилж үз!
Мияамура: За яах вэ дээ.
Ээж: Авсан шүү.
Эр: Иура, үнэн гэж үү?
Иүра: Аанхаа, үнэн гээд байхад.
Мотоко: Ах аа!
Иүра: Мото, ирсэн байсан юм уу?
Мотоко: Тхх.
Эр: Дүү чинь юм уу?
Иүра: Тхх!
Эр2: Ахыгаа тосох гэж ирсэн юм уу?
Мотоко: Ээж харин эрт ирээрэй гэж хэлүүлээд. Дээрээс нь элсэн орох сургуулиа харах гээд.
Иүра: Тийм үү?! Төгсөлтийн үйл ажиллагаа ёстой аймаар удлаа. Гэрийн зүг явцгаая даа, Мото. Баяртай.
Эр: Иура төгсөж байхдаа хүртэл цоглог юм аа.
Эр2: Харин тийм ээ.
Мотоко: Ах аа?
Иүра: Яасан, дүү минь?
Мотоко: Ах мөн биз дээ тэ?
Иүра: Ах нь л байна.
Хори: Мияамура! Сүши идэхээр явна гэсэн, хамт явах уу?
Мияамура: Тэгье.
Хори: Ашгүй дээ, явцгаая. Кёосүкэ хараад бүүр хөөрөх байх даа.
Мияамура: Тхх! Бид хөндий байхаа больсон. Хэн нэгэнтэй ингэж дотно болж байгаагүй. Дундын зайгаа үгүй хийхээс үнэндээ их эмээж байлаа. Аймаар байсан, Хори-сан. Нөгөө байна шдээ. Надад ийм их сэтгэл хөдлөл байдаг гэж мэдээгүй. Хоёулаа мэдээгүй байх л даа. хүний хажууд өөрийнхөөрөө байна гэдэг ямар дарамт, айдастай байдгийг. Чи надад ойлгуулсан. Чиний төлөө би юу хийх вэ? Чамайг жаргалтай болгож чадсан болов уу? Чи бол санаснаас илүү сэтгэлийн хаттай нэгэн. Мөн бодсоноос илүү эмзэг нэгэн. Хэврэгхэн бас эмзэг. Тийм нэгэн болохоор гэгээлэг өдрүүдийг дагуулан ирдэг байх. Өөрөөсөө өөр хэнийг ч огт мэдэхгүй. Ийм ертөнц байдаг гэдгийг мэддэггүй байсан. Хэвийн өдрүүдийг минь өөрчилж өгсөнд баярлалаа. Хамтдаа байхаар хүссэнд баярлалаа. Надад чамд хийж өгч чадах зүйл байгаа болов уу?
Хори: Хурдлаарай, Мияамура?
Мияамура: Аан. Хаврын тэнгэр хамгийн цэлмэг байх юм. Ядаж энэ хөх тэнгэрийг чамд бэлэглэх сэн гэхгүй юу. Үүнээс илүүтэй маш их сүүн кремтэй бялуу өгөхөд болно.
Back to episodes Go home